by BUyantogtokh » Tue Aug 28, 2012 4:53 pm
Америкийн алдарт Sports Illistrated сэтгүүлийн 2001 оны 11 сарын 5-ний дугаарт Albert Chen-ий нийтэлсэн мэдээ.
Монгол аврага загас
Харлемын "Globetrotter"-ийн анхны ази тоглогч Шаравжамц Цэрэнжонхор
Dale Brown бол дэлхий даяар сагсан бөмбөгийн авъяастай нэгнийг хайж явдаг нэгэн бөгөөд 25 жилийн LSU-ийн дасгалжуулагчийн ажлаасаа болихоосоо 4 жилийн өмнө ер бусын газраас нэгэн авъяасыг олж нээжээ. Тэрээр анх арван гурван настай Shaquille O`Neal-ийг баруун германы цэргийн бааз дээрээс олж харсан шигээ азийн сагсан бөмбөгийн холбооны хүсэлтээр өнгөрсөн 4 сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод очиж тоглолт үзсэн байна. Тэгээд тэр тоглолтын тухай Brown хэлэхдээ: "Хоёр баг гарж ирж бие халаалт хийж байхад бүгд л том биш байсан. Харин хамгийн сүүлд аврага биетэн орж ирсэн" гэжээ.
Тэрээр бүтэн тоглолтын турш өөрийг нь гахалтай бөмбөг эжимшилт хууралтаараа гайхшруулж байгаа 7 фүүт өндөр Шаравжамц (SHARK) Цэрэнжанхараас нүдээ салгаж чадахгүй харж суужээ. Тоглолтын дундуур тэр дэргэдэх хүнлүүгээ харан "Ийм зүйл байж боломгүй юм" хэвээн шивнээд, тоглолт дуусхад "Миний амьдралдаа харж байсан хамгийн хурдан 50 оноог тэр авлаа" гэжээ.
Шаравжамц бол улсынхаа хамгийн өндөр хүн бөгөөд 7 фүүт гэдэг бол Нэгдсэн улсад ч бас өндөр юм. Тэрээр энэ зун анхний Harlem Globetrotters багийн гишүүн болсон юм. Төвийн тоглогч бол түүнд хамгийн тохирсон байрлал юм. Мөн Brown хэлэхдээ: "Тэр маш мэдрэмжтэй. Би түүнийг харсан даруйдаа л нэг дүгээр дивизоны тоглогч байна гэж бодсон" гэж хэлсэн юм.
Brown Шаравжамцыг 27 настайг мэдсэнийхаа дараа NCAA-д тохирохгүй гээд Globetrotters-ийн эзэн Mannie Jackson-руу залгажээ. Jackson түүнийг сарын дараа Pheonix-руу авчирсан юм. Дараагаар нь Charles (Tex) 1954 оноос хойш Globetrotters-той хамт байсан одоо үндсэн дасгалжуулагч хийж буй хүн. Би эхэндээ эргэлзэж байсан. Хэрэв чи бохь зажлангаа бөмбөгөө залаад гүйж байвал бүгд чамайг харахыг хүснэ. Аврага загас уу? тэр үнхээр онцгой. Би хэзээ ч Монгол хүн багт маань байж байна гэж төсөөлж байгаагүй гэхдээ түүний шидэлт бөмбөг эзэмшилт яг тохирсон. Хэн ч хархаас нь өмнө бид түүнийг нэгтгэж чадсандаа сэтгэл хангалуун байна. Гэж Charles дурьдажээ.
Phoenix Suns багийн тоглогчдын туслах захирал David Griffen Шаравжамцыг Globetrotters болон Suns багийн бэлтгэлийг хараад "Тэр тун сонирхол татахуйц. Би хэзээ ч 7 фүүт өндөртэй түүн шиг хурдан шаламгай хүнийг харж байгаагүй. Хэрэв тэр 18, 19 настай байсан бол бүгд түүнийг NBA-ийн драфтийн дээгүүр орно хэмээн ярьж байх байсан" гэж тодорхойлсон юм.
Долоо найман сард NBA-ийн Housten-ий зуны лигт Othella Harrington, Shawn Kemp, Oliver Miller нарын эсрэг гайхалтай байсан ч гэсэн. NBA-д тоглох тухайд бол тэр өөрийгөө Globetrotters-ийн 300 тоглолтын хуриараас батлан харуулах хэгтэй юм. (11 сарын 3нд Western Kentucky-тэй, 7"1 өндөр 285 паунд төв Chris Marcus, өнгөрсөн улиралыг самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн тоглогчтой улиралын эхний тоглолтоо хийнэ.)
Globetrotters багийн туслах дасгалжуулагч NBA-д 7 улирал дасгалжуулагч хийж байсан Bernie Bickerstaff түүний тухай: Тэр одоо ч гэсэн 210 паун жинтэй байна. Энэ нь түүнийх хувьд бага жин юм. Мөн тэрээр хамгаалалтаа сайжруулах хэрэгтэй байна. Гэхдээ энэ бүгд цаг хугацааны асуудал. Тэр гэхдээ маш хурдан, сайжирч байгаа. Учир нь тэр тоглолтыг ойлгож байгаад юм.
Шаравжамцын спортын хамгийн мартагдашгүй мөч бол түүнийг 17 настай байхад ахлан сургуулийн тэмцээнд тэр самбараас бөмбөг аваад цагирган дээрээс довтолж оноо авхад заал тэр чигээрээ босож баярлаж байсан үе. Мөн тэр үед хүмүүс хэзээ ч тохож байхыг хараагүй гэж хэлсэн юм.
Өнрөгсөн 10 жил монголын лигт тоглож байх үедээ тэрээр Монголын шигшээ багт тоглож байсан юм. Японд болсон дөрвөн жилд нэг удаа болдог Зүүн Азийн Тоглолтонд 30 оноо дундажлаж байжээ.
Шаравжамж зэсийн уурхайн Эрдэнэт хотод өссөн бөгөөд Гадаад Хэлний Институдэд Хэл Шинжээчээр сурж байжээ. Хуулийн сургуулиа төгсхөөс гурван сарын өмнө тэрээр эхнэр Эрдэнэбулган хүү Мөнхийн-Одтойгоо Phoenix-д нүүж иржээ. Түүний хүсэл нь улс төрч болох юм. Тэрээр би Монголоо эргэж очоод оффис байгуулж ажиллана. Учир нь тэнд амьдрал тун хүнд. Бараг гурваны нэг нь ажилгүй ядуу амьдардаг бид үүнийг өөрчлөж сайхан болгох хэрэгтэй юм гэжээ.
Яг одоо бол тэрээр тун их аз жаргалтай байгаа бөгөөд тэрээр "Би зүүдлээд байна уу гэж хэлдэг" гэж хэлсэн юм.
Тэр маш хол замыг туулсан. Түүний хэлсэнээр түүний мөрөөдөл хэзээ ч NBA-д тоглон эсвэл Globetrotters-д тоглох байгаагүй. Харин миний мөрөөдөл бол хэзээ нэгэн цагт Globetrotters-ийн тоглолтыг үзэх байсан юм гэжээ.
Life is full of adventures