by ЦАГААН » Fri Nov 04, 2011 7:09 pm
Би лав Санжаадамбатай хамгийн анх танилцсан барилдаан гэвэл БӨ-д Ганбат арсланг 2-ын даваанд зовоосоор байгаад хаячихсан юм. Айж явахад гэмгүй амьтан байна даа л гэж бодож байлаа... Тэгэхэд бас цуг Г.Батбаяр харцагыг гайтуулсан санагдаад байна.
Тэр барилдаан одоо 2004 оны намар л байсан болж таараад байна шүү.
Туранхай өндөр, мөч урттай нөхөр л байсан, одоогийн Санжаа гэж бодохооргүй.
Яг дараа нь Ганбат арслан ярилцлага өгөөд "сайн залуу" байна лээ гэж магтсан байсан.
2007 оны наадмаар 4 дээр Ба аваргатай их л сайн барилдсан даа.
Угаасаа Ба аварга тэр жил шөвгөрч чадаагүй 5 дээр заларсан.
Ба аварга дээшээ гараад ирвэл тэгээл ядаргаа болно, хэн нэгний гарыг амраагаал гэж бодоод 4 дээр л уначаасай,
4 дээр унахгүй бол 6 давах нь тодорхой л гэж бодож байлаа.
4 дээр ганц хаяж чадах хүн нь Санжаа юмдаа гэж бодоод байсан, яг л Санжаатай таараад явчлаа.
Нөхөр ч сайн барилдсан сугадаж хөөсөн л санагдана, аварга хашир заагаад эцсийн мөчид тонгорох мушгих завсраар л юм болсон.
Би тэр бичлэгийг дахиж үзээгүй л дээ, гэхдээ л их л ойрхон газардсан байх учиртай.
Бодвол цэцүүд нь шийдээл Санжаагийн тахимыг өгүүлсэн байхдаа, уг нь баярлаж гүйгээл сүйд л байсан...
Тэгэхэд цолонд хүрчихсэн бол одоо далай аварга болчихсон ч байх юм билүү...
2008 онд бол би хүмүүст хэлж байсан.
Энэ жил а.н Санжаадамба түрүүлчихэд би гайхахгүй ээ, Ганбатаас өөр түүнийг хаячих амьтан алга гэж.
Нөхөр харин 4 дээр Ганбаттайгаа таараад заларчихсан даа.
2009 онд бол Санжаа Суманчулуунд унахад хүн болгон л гайхаад, наадмын тойм болгон л Санжаадамба уналаа гээд л нэг л том аварга уначихсан аятай л байсан... тэрнээс хойш ч тэгээл тодорхой л болчихсон биздээ... цагаан сард түрүүлээл, Монгол туургатанд түрүүлээл, 512-д түрүүлээл...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...