Арсенал FC : The Gunners :

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby SAVAGE » Thu Mar 01, 2007 5:05 pm

Єчигдєр Зигог vз гээд vзvvлдэг байж л дээ... Yзээд хожигдсоны дараа юу гэж хэлэх бол... Аз... манайх дан залуучууд... бэртэлтэй байсан... гээд л... Унасан бєхєд шалтаг мундахгvй ээ гэж...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Postby Gooner » Thu Mar 01, 2007 5:26 pm

Зиоз.
Хожигдчихож. ФА, Карлинг, ПЛ худал болсон байна. Угаасаа Блэкбэрн хожихоор байсан юм. Манайхыг тун сайн судалдсан байна лээ.

Одоо ганц СЛ л үлдэж байна. Сайн хичээ хичээ манайхаан...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby *R9* » Thu Mar 01, 2007 5:37 pm

Энэ жил цомгүй л үлдэх юм байна л даа:smile: Бурхан ивээж ЧЛ авахгүй бол.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Postby Цогоо » Thu Mar 01, 2007 6:43 pm

Угаасаа хожигдох байх гэж бодсон тэрvvгээрээ л болж. **н** зодооноос болж байгаа юм.

Ливерпvvл харин бvтэн сайнд хусуулна дєє. Тэхдээ МанЮ юм чинь гэсэн шалтаг хэлээд сууж байх байх дєє.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby 7 » Thu Mar 01, 2007 8:30 pm

Ene manai bag unen zayaagui garuug ymaa, 2 cup.s multarchlaa, sonin bagt hojigdoh ymaa, unen zayaagui garuud.
cl.g l avaasai gej zalbirhaas
AAAAAAAAAAAAAAANND NOW. The starting lineup for your World Champion Chicago Bulls
At forward FRRRROOOM Central Arkansas 6'7 Scottie Pippen
FRRRRROMMM North Carolina at guard 6'6 Michael Jordan
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Postby Archangel » Thu Mar 01, 2007 10:43 pm

ПСВ-д хусуулавдаа
I am not a man, I am CANTONA
User avatar
Archangel
ReTards
 
Posts: 1093
Joined: Fri Dec 02, 2005 8:52 pm

Postby Lampard » Thu Mar 01, 2007 11:56 pm

7 wrote:Ene manai bag unen zayaagui garuug ymaa, 2 cup.s multarchlaa, sonin bagt hojigdoh ymaa, unen zayaagui garuud.
cl.g l avaasai gej zalbirhaas

sonin bag gej , Blackburn sain bag sh de tegeed ch away deer 1:0 uulah zondoo l tohiolddog zuil !
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby amar2mn » Fri Mar 02, 2007 2:19 am

Archangel wrote:ПСВ-д хусуулавдаа


Угаасаа хусуулна шд...
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby Gooner » Fri Mar 02, 2007 9:23 am

Өчигдөр тоглолтын тойм үзлээ.
Ёооё тэр **н** Поллыг шүүгчээс огцруулах хэрэгтэй шдээээ.

Арай дэндүү хийж байна лээ.
Фрэдди бөмбөгөө тууж 16 руу орох үед Эмэртон шилбэн дээр нь гишгээд, бас гар нь мань хүнийг дараад улаан уайм алдаа хийгээд унагаж байхад ямар нэг алдаа өгсөнгүй.
Мөн Алиадиэр 16 дотор бөмбөгтөйгаа явахад нь төвийн нэг хамгаалагч нь алдаатай такл хийж зогсооход бас л бөгсөө үзүүлэв. Полл жинхэнэ шившиг...

Баптиста сайн тоглосоон. Солилцооны 2 2-уулаа зээлдсэн багтаа үлдэнэ гээд үзээд байгаа ч 2 баг нь 2-ууланг нь буцаах талаар яригдаж байгаа. Рэйэс Испанихаа нэг багт шингэнэ, Англи буцахгүй гэж байгаа бол Баптиста Арсенал л миний тоглох баг гээд л үзэж байна. Реал манай 2 авах гээд байхад Реал Реал гээд үхэх гээд байсан хүн ингэж ярих гэж...

Гэхдээ яах вээ. Уул нь хожсон бол зүгээр байсан ч ийм новшийн юм хийж хожиж гарсан Блэкбэрн тэгээд мулт үсрэнэ биз дээ.
МкКартнигийн гоол хэлэх үггүй ганган гоол. Контр хийгээд л зүүнээр ороход зүүнд хүнгүй Сэндэрос нөхө аваад л алдчих юм. Сэндэрос хурдны тал дээр анхаармаар юм даа. Арай л хөшингө юм даа.

За одоо бүх бэлтгэлээ СЛ-д зориулж хийгээд урагшаа...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby mick » Fri Mar 02, 2007 9:34 am

Өнгөрсөн жил Поол шиг сайн хүн байхгүй л гэж үхэлдээд байгаагүй билүү?:-o
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Fri Mar 02, 2007 9:35 am

Одоо тэгээд наад нүд эрээлжлүүлсэн гарын үсгээ авч хая даа...8-)
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Gooner » Fri Mar 02, 2007 9:37 am

Жинхэнэ хорон үгтэй гар шд.
Муу Ким Ир Сэн:mrgreen:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Fri Mar 02, 2007 9:43 am

Чэск Фабрегас ч хүүхдээрээ байгаа болохоор ч юмуу хөөрхөн хөөрхөн юм яриад явах юм даа. Фигц шиг гар болох нь байна.

Хэзээ нэгэн цагт Каталондоо эргэж очих байх гэж.
Гэхдээ одоо Арсеналд үнэхээр сайхан байна. Ойрын 3-4-н жилдээ эндээс ховхрохгүй гэхдээ цаашид юу ч болох юм билээ гэжээ.

Мөн тэрээр Каталон найз охинтой юм байна хүүр чинь.
Барса Ливерпүүлд хожигдсоныг хэлэхдээ тэд маш сайн баг Барсачууд Энфилдэд 2-0-оор хожиж гарах чадалтай тоглогчтой баг гэсэн байна.
Тэгээд ямар ч байсан карьераа Каталоны багт дуусгана гэж авч. Барсад л хандраад байна даа.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby Gooner » Fri Mar 02, 2007 10:08 am

Клозе ямар ч байсан Бундэст дахиж тоглохгүй гэж шийджээ.
Гадны лигт хүч үзэх бодолтой байгаа гэнэ.
Одоогоор Арсенал, МЮ, Спарс, Реал, Ювэ, Милан гэсэн агууд сонирхжээ.

Энэ зун ч гоё гоё наймаа болох нь дээ. Шинэ тоглогчдол багийн жэрси хэр зохихыг харья.
Кака, Ронни, Клозе, Этүү, Анри, Вилла, Жэррард гээд л омчууд багаа солих магадлал ихтэй сайхан зун болох нь дээ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby G@naa » Fri Mar 02, 2007 11:39 am

Three-match ban for Eboue
Image

Рийдинг, Астонвилла, Эвэртон-той хийх тоглолтонд оролцохгїйнээ.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby 7 » Fri Mar 02, 2007 11:49 am

Carling cup deer Wayne Bridge.g tsohison gesen
User avatar
7
Made in Mongolia
 
Posts: 838
Joined: Tue Nov 21, 2006 9:07 pm

Postby Цогоо » Fri Mar 02, 2007 7:14 pm

Нэг вингэр нэг довтлогч л авах хэрэгтэй байна. Дандаа "илт давамгай тоглосон боловч гоол хийж чадалгvй хєндлєвч цохисоор байгаад хожигдлоо" гэж сонссоор байгаад залхаж байна шvv vнэндээ. Клозэ, Этоо, Вилла гурваас аль нэг нь ирвэл гоё доо.

Хожих нь уу vгvй юу гэж эргэлздэг болоод байшт. Захын Блакбурнд очиж хожигдоод байхаар.

Иргэн Бий гарын vсгээ битгий солиорой. Аятайхан харагдаад байдаг юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby zigo » Fri Mar 02, 2007 9:48 pm

Ёстой новшийн Грахам Поллллллллллллллл! Түүний төмсгийг хага өшиглөх юмсан. 8+) Сая тоглолтын эхний үеийг үзлээ. Манайхан дэндүү хангалттай илүү тоглосон байна. 2-р үе эхлээд ч илүүрхээд байхаар нь уур хүрээд гараад ирлээ. Гамшт гэж өрвийсөн юмыг овоо залуу юм байх гэсэн чинь харин бас новш байнашд. Эбүүгийн хөлөн дээр гишгээд дээрээс нь бараг дэвсээд байхын, тэгтэл нөгөө муу гахай шиг Полл нь зүгээр л алдаа өгөөд өнгөрөх юм. Гэтэл Траоре Бентлиг кросс хаях үед нь таклдаад хүрээчгүй байхад нөгөөх нь үсрээд унасан чинь эргэж харснаа л шар өгчих юм. Алдарыг бөмбөг туугаад ороход Фрийдел хөлөнд нь гараараа хүртэл манай хүн нисээд л.... шүгэл байхгүй. Манай хүн даан ч муу жүжгэлчихсэн л дээ. Гэхдээ энд бол шүүгчийн үзэмжээр шийдэхээр байлаа. Харин төд удалгүй Лүнгбэрг дээр улайм цайм алдаа хийгээд байхад бас л худлаа маасайгаад, мөрөө хавчаад л өнгөрчих юм. Баптиста нэг болохоор сайн ч юм шиг тэгсэн хэрнээ **н** ч юм шиг байхын. Хэд хэдэн сайхан боломжийг алдлаа, дэмий зүйл дээр дамжуулаад хэрэгтэй үед өөрөө цохьчихын. Алдар гэж бас муу гар техник хурд хоёроо сайжруулахгүй юм бол тэр энд байх эрхгүй л харагдаж байна лээ. Сендерос харин хаа очиж тун давгүй тоголсон. Бас Траоре муугүй техниктэй, хурдай юм байна лээ. За тэгээд тоглолтын гол хүн бол новшийн Полл л байлаа. Түүнээс өөр шүүгч байсан бол манайх элбэг хожих байжээ. 8+)
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby amar2mn » Sat Mar 03, 2007 8:44 am

Унасан бөхөд шалтаг мундахгүй гэжжж...
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby Gooner » Sat Mar 03, 2007 10:58 am

Шалтагсаад байх юм байхгүй.
Үзээгүй байж битгий олон юм донгос...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby spain man » Sat Mar 03, 2007 12:46 pm

Илүүрхээд , ёстой эзэмдээд талбайд нь шахаад алаад өгдөг боловч хождоггүй нь онцгүй юм даа. :-o
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Mojul » Sat Mar 03, 2007 12:58 pm

хожоогүй бол хожоогүй
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby amar2mn » Sat Mar 03, 2007 3:43 pm

MrB wrote:Шалтагсаад байх юм байхгүй.
Үзээгүй байж битгий олон юм донгос...


Үзэх ч шаардлага байхгүй...
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby Цогоо » Sat Mar 03, 2007 6:24 pm

Одоохондоо МанЮ азтай байгаад байгаа болохоор ойлгохгvй байна л даа. Нэг єдєр уурлаад явж байхад чинь би бас "унасан бєхєд шалтаг мундахгvй" гэх ухааны юм яриад зогсож байна даа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Sun Mar 04, 2007 4:46 am

Манай нэг фэний бичсэн энэ нийтлэлийг уншчаад бусадтайгаа хуваалцахыг зорив. Намайг хожигдсоныхоо шалтагийг гаргаж байна гэж бvv бодоорой. Хаа сайгvй ийм сэтгэгдэлтэй байгаа юм байлээ.

Мэргэжлийн шvvгчид – Хєлбємбєгийн Холбоо болхиудыг дэмжиж байна

Шvvгч нарыг шvvмжлэлээс ємгєєлнє гэдэг бол буруу зvйл. Ингэснээрээ тэд Хєлбємбєгийн Холбоо шvvгч нараа сайжруулахыг бус ємгєєлєхийг зорьдог гэсэн ойлголт тєрvvлдэг.

Энэ бол мэргэжлийн тамирчид, менежерvvд, шvvгч нар оролцдог мэргэжлийн тоглолт. Тоглогч талбай дээр алдаа хийвэл шийтгvvлдэг. Буруу vед таклдвал шар хуудас авна, шугамаа зєв хараад гоолдвол оноо авна, харин буруу хараад орох юм бол отон тоглолт хэмээн гоол хийх боломжоо алдана, магадгvй эсрэг талд гоол хийх боломж гаргаж єгч болно. Энэ алдаагаа нэгээс олон давтах юм бол улаан хуудсаар торгуулж магадгvй. Тоглогийн талбай дээр хийдэг vйлдэл єvр нэгэн хэвийн давтагдсан vйлдэл.

Тоглогчид зєв тоглохын тулд маш их чармайдаг. Отон тоглолтын зангаа зєв тавихыг, таклаа зєв хийхийг, эсвэл тэр занганд нь орохгvйг хичээж тоглодог.

Тэд бvр бага залуу наснаасаа эхлээд л єдєр бvр, долоо хоног бvр vvнийгээ уйгагvй давтан сургуулилдаг. Тиймээс ч талбай дээр гарч ирээд тvvнийгээ зєв хийхэд, тэр занганаас зєв гарч ирэхэд, нєгєє таклаа тєгс сайхан хийгээд босоод ирэхэд шvvгч буруу шvvхэд тэд уурлах бvрэн эрхтэй юм.

Шvvгчдийг шvvмжлvvлэхгvй ємгєєлєєд байна гэдэг нь тvvний шvvлтээс vvдэх vр дvнгээс нь ємгєєлж байна гэсэн vг юм. Єєрєєр хэлбэл болхи шvvлтийг дэмжиж байна гэсэн vг. Тэд ч гэсэн маш их хичээж улам сайжрах ёстой юм.

Хамаг дарамт нь менежер юм уу тоглогч дээр ирдэг. Тэднийг буруу ажиллах юм бол багаас нь юм уу эсвэл ажлаас нь халдаг учраас талбай дээр байдаг бусад мэргэжилтнvvд ч бас (шvvгч нар бас мэргэжлийнх) адилхан шаардлагатай байх ёстой.

Менежерvvд шvvгчдээс их юм шаардах эрхтэй. Тоглогч нараас улам их хичээж тоглохыг шаардсаар єнєєгийн сайхан хєлбємбєгийг гаргаж ирсэн. Ингэж гаргаж ирж чадсан хvмvvс нь мэргэжлийн тоглогч нар болдог. Энэ бол давуу чанарыг дэмжиж байгаа хэрэг.

Мэргэжил бvрт єдєр бvр улам сайжрах боломж байдаг. Vvнийг ойлгож хичээсэн хvмvvс нь хэр сайжирснаа харуулж мэргэжилдээ єсєн дэвжиж байдаг. Шvvгч нар ч гэсэн ингэмээр юм.

Нэг юм сайжраад нєгєєх нь сайжрахгvй байвал тэнцвэргvй байдал vvснэ. Нэг хуучны vг байдаг юм. “Анчид алдалгvй буудаж сурахад шувууд газардалгvй нисэж сурдаг” гэж. Яг л иймэрхvv юм.

Анчдын сайжирсан нь шувуудыг улам “сайжрахад” хvргэж улмаар анчдыг бvр сайжруулж байдаг. Тун удахгvй нисэж байгаа шувуудыг алдалгvй онодог анчид нь л торойгоод хоцроно. Энэ бол давуу чанарын эргэлт бєгєєд ямар ч тогтолцоонд байнга єсєн дэвжиж байснаар амжилт олдог.

Нэг газар Вэнгэрийн “худал хэлсэн” гэсэн vг ашигласандаа уучлал хvсэх ёстой гэсэн байсныг уншсан санагдана. Тэгээд тэрбээр “алдсан” гэдэг ч юм уу арай єєр vг ашигласан бол дээр байсан гэж хэлсэн байсан. Би харин Вэнгэрийг уучлалт хvсэх хэрэггvй гэж vзэж байна.

Худлаа хэлэх гэдэг бол vнэнийг хэлэхгvй байхыг хэлдэг. Талбай дээр болсон явдлын тухай туслах шvvгч алдсан эсвэл ерєєсєє тэрнийг шvvх чадваргvй байсан ч байж болно гэхдээ л тэр тоглолтын ДАРАА тайлан єгєхдєє хэдийгээр бичлэг vзээд єєрийн буруу байсныг мэдсэн байсан боловч ХУДЛАА хэлсэн.

Ер нь ингэхэд буруу шvvлт хийснээс нь болж тоглолтын vр дvн маш vнэтэй гарч байсны тєлєє уучлалт гуйж байсан шvvгч байдаг уу? За яахав Европт хэдэн тийм тохиолдол гарч байсныг би санаж байна. Харин энд бол би мэдэхгvйн байна. (энд гэдэг нь Англид. орч) Энэ юу гэж байна вэ гэвэл Шvvгч нар буруу vйлдэл хийснийхээ тєлєє хэзээ ч хариуцлага хvлээдэггvй.

ФА (Футбол Ассосиэшн – Английн Хєлбємбєгийн Холбоо. орч) –ны шvvгч нар vргэлж 100 хувь зєв байдаг гэж нотлохыг оролддог нь vнэндээ **н** хэрэг. Тэд ч бас хvмvvс шvv дээ.

Энэ бодлого шvvгч нарыг дэмжих бус харин ч буруу шийдвэр гаргасан vед нь балладаг. Хамаг магадлалыг багасгадаг гэсэн vг л дээ. Менежерийн байцаалтаар л магадлал нь гарч ирдэг. Юу гэсэн vг вэ гэвэл шvvгч яг яавал зєв байсан бэ гэдгийг тэр vед нь биш сvvлд нь мэднэ гэсэн vг.

Хэрвээ нэг шvvгч ирээд, “Тэр торгуулийн цохилт байсан юм аа, би ардаас нь харсан болохоор итгэлгvй байсан юм тэхдээ бичлэгээс харахад яахын аргагvй торгуулийн цохилт байсан байна” гэж хэлэх юм бол ямар ч хилэгнэсэн менежерийг тайвшруулна. Ямар ч байсан яахын аргагvй буруу юм хийчээд зєв гэж мэтгэснээс л дээр. Ядаж л шvvгч юуг зєв бэ гэдгийг мэддэг юм байна гэсэн бодолтой менежер арай итгэлтэй сууна биз.

Энэ маргаанд єчнєєн менежерvvд дуугаа нэгтгэж байна. Шvvгчийн болхи шvvлтээр аль нэг менежер vргэлж хожиж байдаг боловч тэр єдєр азтай байлаа дараагийн удаа ийм байхгvй гэдгээ бvгд л мэдэрч байдаг.

Харилцан ярианаас их юм гарч магадгvй юм. Жишээ нь, нэг вэб сайт дээр хэрхэн Арсенал хамгийн бага алдаа хийсэн мєртлєє 5 алдаа тутмын нэгд нь сануулах хуудлас авч байхад бусад багууд дунджаар 8 алдаа хийж байж сануулга авдаг, зарим нь бvvр 11 алдаа хийж байж сануулга авдгийг харуулсан хvснэгт гаргасан. (энэ хvснэгтийг би дараагийн бичлэг дээрээ оруулнаа. орч)

Статистикийг юу ч гэж тайлбарласан болно. Гэвч шvvгч нарыг Вэнгэртэй цуг суулгаад харилцан ярилцуулбал тэр тэднээс энэ тоонуудын талаар юу гэж бодож байгааг нь асуух байх. Тэр шvvгчдийг тоглогчдийг тоглолтын эхэн vед сануулгаар торгохгvй байх хандлагатай учраас ихэнх багууд торгуулалгvйгээр алдаануудыг овоолдог гэж хэлж магадгvй юм.

Ихэнхи багууд Арсеналыг єєрсдийн биеийн тамирын илvvгээр дээрэлхэх гэж оролддог болсноос хойш манайхан vvний гайг илvvтэйгээр амсах болсон. Арсеналчууд тоглолтын эхэн vеэс эхлэн аль болох алдаа хийлгvйгээр тоглохыг хичээдэг. Дараагаар нь шvvгч нар торгууль єгч эхлэхдээ тэнцвэртэй байлгахын тулд Арсеналчуудыг ч бас торгоод эхэлдэг.

Блакбурнтай хийсэн тоглолт дээр Тугаи шар хуудас авах хvртлээ нэлээн хэдэн алдаа хийсэн. Гэтэл Грахам Полл сануулга єгєєд эхлэх vед, 77 минутанд орж ирсэн Гаэл Клиши 7 дахь минутанд бол яах ч гvй байж болхоор байсан алдаа хийгээд л шар хуудас авч байгаа юм.

Вэнгэр бас шvvгчдийг ер нь залуу тоглогчдыг торгох хандлагатай байгааг хэлэх байх. Арман Траорэ, Денильсон, Абу Диаби, Гаэл Клиши гэх мэт тоглогч нар Гари Спийд, Рио Фердинанд, Тиерри Анри зэрэг шvvгчдийн мэддэг, хvндэлдэг тоглогчдыг бодвол торгуулах магадлал хамаагvй их. Арсенал маш олон залуу тоглогчтой.

Мєн биеийн тамих их шаардсан ширvvн тоглолтуудад маш бага торгууль єгєх хандлагатай. Ватфорд Виган хоёрын гал гарсан ширvvн тоглолт 2хон карттай байхад Арсенал Блакбурны тоглолт 7 карттай байх жишээтэй.

Шvvгч нар зарим нэг алдаануудын чухал ач холбогдлыг ойлгодоггvй юм шиг байгаан. Торгуулийн цохилт бол довтлох боломжоо алдаагаар таслуулсан багт боломж олгож байга явдал юм. Сєрєг довтолгоо хийж байгаа Арсеналын тоглогч дээр алдаа хийж зогсоовол манайх шиг хариу довтолгооноос гол боломжоо гаргаж авдаг багийн хувьд маш ноцтой алдаа юм.

Менежер шvvгчдийн хоорондын яриа аль аль талдаа ойлголт єгсєн чухал зvйл болно. Стюарт Пиирс, Жозэ Моуриньо vvнийг шаардсан бол Нэйл Варнок болон бусад менежерvvд ФА-д дуудагдах хэмжээний мэдэгдэл хийсэн байдаг. Энийг хэлэх хэрэгтэй болоод л тэд хэлцгээсэн байгаа.

ФА-ны шvvгчид асуулт тавьсан хэнийг ч болов дарамтлах гэсэн бодлого нь яахын аргагvй буруу ажиллаад байна. Шvvгч нарыг буруу шийдвэр гаргачаад байхад нь ємгєєлєх нь тэдэнд ч ашиггvй.

Иймэрхvv асуудалд менежерvvд хvзvvгээ хvртэл хутгалдчаад гарах гэж зvтгэж байгаа нь аргагvй. Шийдвэрvvдэд сэтгэл хангалуун байдаггvй учраас шvvгч нартай харилцан ярилцаж, ФА-д учир байдлыг ойлгуулахыг хvсч байгаа менежерvvд олон байна.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests
cron