Реал Мадридын 2 удаагын ерөнхийлөгч, Испанийн тэрбумтан Флоренте Перез.
Тэр 1947 оны 3сарын 8нд Мадрид хотын 1-р төрөхөд төрсөн унаган мадридиста
Түүний нийт хөрөнгийн хэмжээ 1,9 орчим тэрбум доллараар үнэлэгддэг. Инженер мэргэжилтэй.
Тэр эцэг эхээсээ энэ хөрөнгийг өвлөн авсангүй, өөрийн хөдөлмөр зүтгэлээр компаниа босгож тэрбумтан болсон.
Эхнэр гурван хүүхэдтэй.
Барилга угсралт, бүтээн байгуулалт, харилцаа холбоо гээд л олон салбарт үйл ажиллагаа эрхэлдэг
Grupo ACS (Actividades de Construcción y Servicios, S.A.) хэмээх аварга том групп түүний мэдэлд байдаг.
http://www.grupoacs.com/Түүний ACS групп нь Испани улсын дэд бүтэц, хувийн салбарын 13 хувийг эзэмшдэг улсдаа хамгийн том нь. Түүний группд барилга дэд бүтэц, тээвэр ложистик, аж үйлдвэрлэл, харилцаа холбоо, үйлчилгээний салбар гээд л олон салбарт үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй томоохон компаниудын нэгдэл юм. Зөвхөн Испани гэлтгүй европ, африк, латин америкт хүртэл үйл ажиллагаа явуулдаг салбарууд бүхий үндэстэн дамнасан корпараци. Түүний группын томоохон төслүүд гэвэл баруун европын хамгийн том усан даланг барихаас эхлээд Франц Испанийн хоорондох хурдны галт тэрэгний замыг барьсан. Үүнээс гадна Испани дахь хот хоорондын хурдны хэдэн зуун төлбөртэй замууд, Мадрид, Барселон, Валенсиа зэрэг том хотуудын олон орчин үеийн өндөр өндөр шилэн барилгуудыг түүний компани барьсан.
Испанид буй хэн ч ямар нэгэн хэмжээгээр томоохон зочид буудалд буух, хот хоорондын төлбөртэй хурдны замуудаар зорчихдоо хүртэл түүний компанид татвар төлж ашиг болон ордог байна.
Перез өөрийн уйгагүй хөдөлмөр бизнесийн ухааныхаа хүчээр байгуулан бий болгосон түүний групп өдгөө 142 гаруй мянган хүнийг ажил амьдралтай нь золгуулдаг. Өнгөрсөн жил л гэхэд түүний групп 15 гаруй тэрбумын бүтээн байгуулалт хийж 2 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан байна.
Одоо түүний хөлбөмбөгийн ертөнц дэхь замнал буюу Реал Мадрид ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдийн тухай хэдэн юм бичий. Тэр Реалын түүхэн дэхь хамгийн алдар цуутай ерөнхийлөгч. Түүнээс өмнө ямарч бөгийн ерөнхийлөгч хөлбөмбөгийн ертөнцөд түүн шиг супер наймаа хийж байгаагүй юм.
2000 онд Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласанаасаа эхлэн хамгийн шилдэг нь түүний багт тоглох ёстой гэсэн философи буюу Галактикос хэмээх төслийг эхлүүлж дэлхийн сор болсон хөлбөмбөгчдийг Мадридад газардуулан хөлбөмбөгийг ертөнцөд том том дуулиан шуугиан тарьсан.
Тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсон эхний жилээ л өст дайсан барсагын лидер тоглогч Луйш Фиготой нууцаар гэрээ хийж Мадридад авчирсан нь санаанд оромгүй маш дуулиантай шилжилт байлаа. Түүний төлөө тэр үеийн хамгийн өндөр төлбөр буюу 58.5 сая долларыг барсад төлж нэгэн рекорд тогтоолоо. Гэвч энэ бүхэн дөнгөж эхлэл нь байжээ.
Түүний дараагын жил нь тухайн цаг үеийн супер од Зиданыг Фигод төлснөөс ч өндөр үнээр буюу 76 сая доллараар Мадридад авчирч бас ээлжит сенсаациа тарьсан. Тэрээр ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүддээ буюу Галактикос 1-р бүтээх үедээ жил бүрийн зун том том наймаа хийж супер хөлбөмбөгчдийг цуглуулж байлаа. Зиданы дараа 2002 оны ДАШТ-ын супер од Роналдо, 2003 онд Дэвид Бэкхэм, 2004 онд Оуэн, 2005 онд Робинью зэрэг ододыг багтаа авчирсан. Ямар ч багийн хөгжөөн дэмжигчдийн хувьд мөрөөдөж л болох тоглогчидыг нэг багт тэр цуглууллаа.
Энэ бүхэн нь Реал Мадридын нэр алдар, фэнүүдын тоо, багийн орлого зэргийг маш ихээр нэмэгдүүлсэн боловч зөвхөн багийн амжилт л маш их дутсан юм. Гэхдээ ч амжилтын хувьд 2003 оныг хүртэл багийн гаргасан амжилт, авсан цом арвин байлаа. Гэвч энэ бүх амжилтын гол зангилаа болсон багийн дасгалжуулагч Вицинте Дэль Боскег хувийн амбицаасаа болж халсан нь түүний Галактикос 1 нуран унах эхлэл болсон. Түүнийг халсныхаа дараа ажлаа өгөх хүртлээ 3хан жилийн хугацаанд 5н дасгалжуулагчийг ойр ойрхон халж сольж энэ хугацаанд баг нь Испаний супер цомоос өөр ямар ч амжилт үзүүлж чадсангүй. Ингээд тэрээр 2006 онд ажлаа өгч тэр явлаа... Гэхдээ тэр эргэн ирнэ.
The era of the miracles beginsГэхдээ Фиго Мадридад ирснээрээ өөрийн карьерын хамгийн оргил үеээ үзүүлсэн, ЧЛ-т түрүүлж, өөрөө ч дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хэмээх цол шагналыг хүртсэн.
The best equipment of century XXТүүний эхний лигийн тайтлThe “fifth Great one”Түүний Галактикос 1-ын оргил үе Багийнхаа 100 жилийн ойг төгс хэмжээнд зохион байгууллаа.Дэлхийн хамгийн супер довтлогчийг Мадридад авчирлаа.“Floren Team”-ын 2дахь лигийн тайтлТүүний гаргасан хамгийн том алдааДэвид Бэкхэм Галактикостой нэгдлээ. Мадридад өнгөрүүлсэн жилүүддээ жинхэнэ мөнгөний машин мэт байлаа.
Куйрош бараг бүтэн жил халагдалгүй тэссэн.Алтан бөмбөгтнүүдийн цуглуулга-Зидан-Роналдо-Фиго-ОуэнAnother treasure of Florentine2006 он тэр ажлаа өглөө.