"Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby Hotspur » Mon Oct 31, 2011 9:31 am

Сайнааг хүлээж байна :sup:
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby сайнаа » Mon Oct 31, 2011 10:34 am

Tottenham 3 - 1 QPR

BBC Highlights: 21 min, 183 MB

http://share.aiax.mn/seo/download/Spurs%203%20-%201%20QPR.avi
David Robert Joseph Beckham
User avatar
сайнаа
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 2207
Joined: Wed Jun 11, 2008 9:32 am

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby Kop_z » Mon Oct 31, 2011 7:46 pm

Бэйлийн 2дахь гоол аймаар аймаар
'If you are first you are first. If you are second you are nothing.' Bill Shankly
User avatar
Kop_z
 
Posts: 115
Joined: Thu Jul 07, 2011 7:02 pm

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby goalman » Tue Nov 01, 2011 11:55 am

Гоё тоглолттой баг шүү...Энэ жилийн өрсөлдөөнийг жинхэнэ чимэх нь дээ энэ янзаараа...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby Realist » Tue Nov 01, 2011 1:42 pm

Рафаэл Ван дер Варт: Бид “Арсенал”-аас илүү

Английн “Тоттенхэм”-ийн хагас хамгаалагч Рафаэл Ван дер Варт Хойд Лондонд хаяа хатган оршдог “Арсенал”-аас өөрийнхөө багийг илүү гэж мэдэгдлээ.

Тэрээр багаа “Арсенал”-аас илүү гэдэгт эргэлзэхгүй байгаа бөгөөд “Челси”-гээс илүү гарч чадна гэж найдаж буй ажээ.

“Бид “Арсенал”-аас илүү. Сүүлийн зургаан тоглолтынхоо тавд нь бид хожиж, нэгд нь тэнцлээ. Улирал урт ч гэсэн бид улам хүчирхэгжиж, улам сайн тоглоно. Лондонд аль баг хүчирхэг нь вэ? гэдэг асуултад хариулахад арай эрт байх шиг. Бид зөв замаар явж буй нь тодорхой байна. Өнгөрсөн улирлаас бол илт илүү болсон нь ажиглагдаж байгаа. “Манчестер Сити” одоогоор лигийн хамгийн хүчирхэг багт тооцогдож байна. Түүний ард хэд хэдэн сайн баг яваагийн нэг нь манайх” гэж Ван дер Варт хэлжээ.

Р.Гэгээ

Хэлсэн үг нь ч биелээд байгаа шүү.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby CrossBonez » Tue Nov 01, 2011 2:34 pm

Ван дер Ваарт дандаа л олон долоон юм онколдож явдгийн.
User avatar
CrossBonez
Арсенал фэн
Арсенал фэн
 
Posts: 3754
Joined: Sun Sep 13, 2009 6:53 pm
Location: Gooner since 2008

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby NikkEi_Hotspur » Tue Nov 01, 2011 9:01 pm

Сүүлийн тоглолтуудаас ажиглагдсан онцлох 6 зүйлс;

1. Манайх Лийгтээ л шилдэгт тооцогдох жигүүрийн хамгаалагчидтай болжээ.
Кайл Уокер хүү үнэхээр ирээдүйтэй гэдгээ батлан харуулсаар байгаа бол Бенуа Ассу-Экөттө чимээгүйхэн л сайжирсаар одоо өөрийн жигүүртээ хэнтэй ч үзэлцэж чадхаар болж.
Хурд, техник гээд дутуу юм манай 2 залууд алга
Image
Image
2. Аарон Леннон нас залуу цус шингэн хөдөлгөөн сайтай дээрээ юм сурч авахгүй бол болохгүй нь
Байнга л ийм салхин хурдтай байна гэж бодоогүй байгаа даа энэ хүү. Жоохон техник сурч, ухаан суумаар юм даа. Ойрын хэдэн тоглолт форм гэж юу ч алга, харин КПР-тэй хаа очиж сайн үзлээ. Багын минь хамгийн хайртай тоглогч юмсан, Жио дос Сантос хаалга үүдийг нь тогшоод байхад цочроо аваасай
Image
3. Скот Паркер бол аль хэдийнэ сайнинг оф дэ сийзон болжээ.
Ухаалаг дэндүү ухаалаг тоглолттой тэрээр Хаддлстоуныг хангалттай орлож байна, бүр илүү ч тоглож байгаа. КПР-тэй хийсэн тоглолтын М.О.М нь тэр байсан. Иймэрхүү байдлаар Сандро хүүгийн ирээдүй бүрхэг болох гээд байна уу гүй юу гэдэг нэг асуудал гарч ирлээ дээ.
Image
4. Өвлийн цонхоор олигтойхон ЦБ авахгүй бол горьгүй болжээ.
Вүүди Стоук руу явсан, Кингийн бэртэл нэг л базаахгүй, Кабул орон гаран, Бассонг формгүй байгаа энэ үед нэг дөмөгхөн шиг хамгаалагч авах хэрэгтэй байна даа. Болтоны Гари Кехиллийн төлөөх тулаанд нэгдээсэй.
Image
5. Рафа өөрийгөө хагас хамгаалагч гэдгийг одоо л мэдэрсэн бололтой.
Улирлын эхэнд Рафагийн үзүүлж байсан тоглолт үнэн нерв хөдөлгөмөөр, тоглолт эвдсэн шатсан байсан бол одоо шал ондоо болжээ. Тэр талбайн төвд жигүүрийн тоглогч шиг л идэвхтэй байж, Паркер Моддерстой маш сайн ойлголцож лийгийн хамгийн аймшигтай төвийн хослолыг бүрэлдүүлээд байна. КПР болон Ливерпүүлтэй хийсэн тоглолтын эхний үеийг үзэхэд л миний юу хэлэх гээд байгааг ойлгоно.
Image
6. Урд шугаманд манайд Аде шиг хүн л дутагдаад байж.
Бөмбөгөнд хүрч байгаа байдал, финиш, бөмбөггүй тоглолт, пассууд, ассистууд гээд Адегаас гарахгүй юм гэж алга. Түүний гэрээг перманент болгох гээд үзвэл ч 8-) . даанч дэмий тэнэчихсэн цалинтай амьтан юм даа.
Image
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby Realist » Tue Nov 01, 2011 9:51 pm

Адяа үнэхээр зөв солилцоо байсан байнлээ шүү, танайд тоглолтонд их гоё зохицож байнлээ, алсын бөмбөгийг хүрч аваал багийнхаа довтлогоог их сайн дэмжиж байсан. Миний үзсэн дээр л лав Нюкасл дээр пеналт авчирсан, сая Бейлын эхний гоолын довтлогоог яг тгж эхлүүлсэн алсын бөмбөгийг тогтоогоод Леннонд пасс тэгд Бейл гоол болсон.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby NikkEi_Hotspur » Tue Nov 01, 2011 9:55 pm

харин тххх. Перманент болгочмоор л байгаам даа.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby Eedee » Tue Nov 01, 2011 9:56 pm

Финиш нь ойрд гарахгүй байна даа наад Адегаас чинь :RD
Арсенал, танайх 2 маш сайн формтой байгаа ч ялгарах нэг юм нь багийн тоглолт гэнэ. Арсенал бол РВП -ын формтой тоглолтонд тулгуурлаж байгаа бол Тоттенхэм багаараа маш сайн тоглож байгаа гэж мэргэжилтнүүд хэлж байгаам байна.
Леннон хөөрхий гэмтэж бэртээд л тоглолт нь болохгүй байгаа юм биш үү?
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby Kop_z » Tue Nov 01, 2011 10:02 pm

Доусон дараа жил хүртэл аут болчихсон юм уу? Тийм бол харамсалтай юм. ЦБ авахгүй бол улирлын сүүл рүү амжилт нь буурч магадгүй л юм.
'If you are first you are first. If you are second you are nothing.' Bill Shankly
User avatar
Kop_z
 
Posts: 115
Joined: Thu Jul 07, 2011 7:02 pm

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby NikkEi_Hotspur » Tue Nov 01, 2011 10:08 pm

тийм юм хаана байна соурс.

уг нь тэрнээс арай гайгүй байх гэж найдаж байсан юмсан.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby NikkEi_Hotspur » Tue Nov 01, 2011 10:19 pm

Ахлагчийн багахан хошигнол :lol: . Түүний Рафаел ван дер Ваартад өгсөн ассистийн тухайд асуухад;

Рафа бид 2 үүнийг бэлтгэл дээр бэлдсэн юм.

Бөмбөг над дээр ирэх үед би Рафаг олж харсан, тэгээд тэрхэн үед эсрэг талын хамгаалагчдийг яаж хуурах талаар бодсон л доо, тэгээд л би албаар хальт цохисон хэрэг(инээв) яг миний санасанаар болж бөмбөг Рафа дээр очсон тэр яриангүй сайн гүйцээсэн.
Бид 2 иймэрхүү хувилбарыг олон ч удаа бэлтгэл дээр давтаж байсан(бүр их инээв)
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby Hotspur » Wed Nov 02, 2011 8:58 am

:-o :-o
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby Hotspur » Wed Nov 02, 2011 8:59 am

Маргааш Рубины талбай дээр хийх тоглолтонд Арри явахгүй болжээ. Ямар нэгэн хагалгаанд орох гэнэ.
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby Voyage » Wed Nov 02, 2011 11:55 am

Бэйл хэсэг чимээгүй байсан, саяны хоёр гоол нь ямар ч аймар юм бэ дээ.
User avatar
Voyage
 
Posts: 444
Joined: Mon Oct 24, 2011 6:54 pm
Location: UB

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby Цогоо » Wed Nov 02, 2011 3:42 pm

Realist wrote:Рафаэл Ван дер Варт: Бид “Арсенал”-аас илүү

Английн “Тоттенхэм”-ийн хагас хамгаалагч Рафаэл Ван дер Варт Хойд Лондонд хаяа хатган оршдог “Арсенал”-аас өөрийнхөө багийг илүү гэж мэдэгдлээ.
гэчихээд Европа лигийнхээ тоглолтод оролцохоор явлаа гэжийшт. :-o
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby NikkEi_Hotspur » Wed Nov 02, 2011 7:10 pm

Цогоо wrote:
Realist wrote:Рафаэл Ван дер Варт: Бид “Арсенал”-аас илүү

Английн “Тоттенхэм”-ийн хагас хамгаалагч Рафаэл Ван дер Варт Хойд Лондонд хаяа хатган оршдог “Арсенал”-аас өөрийнхөө багийг илүү гэж мэдэгдлээ.
гэчихээд Европа лигийнхээ тоглолтод оролцохоор явлаа гэжийшт. :-o

юунд нь дооглоов Улаануудыг бодвол ядаж л Европт тогложийшд.

Европа гэснээс Арри биеийн байдлаас болоод Европа лийгт Рубин Казаньтай хийх тоглолтонд багаа удирдаж чадахгүй гээд энд тэнд биччихэж. Оффишиал сайт дээр ч батласан байна.

Түүний ажлийг ассистант менежэрүүд болох Кевин Бонд, Жо Жордан нар гүйцэтгэх нь.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby NikkEi_Hotspur » Wed Nov 02, 2011 7:40 pm

Манай *том амт* Рафа клубын түүхэнд 6 тоглолт дарааллан гоолдсон 7 дахь тоглогч болжээ.

1. Жимми Грийвз 1966 онд 7 тоглолт дараалан гоолдсон, ингэхдээ тэрээр айлыг 9 гоолоор мялаажээ.
2. Бобби Смит 1961 онд 2 удаа 6 тоглолт дараалан гоолдож байж, тэгэхдээ эхний удаад 7 гоол, дараачийн удаад 9 гоолоор бөмбөгджээ.
3. Альф Стоукс 1957 онд 6 тоглолтонд 6 бөмбөг.
4. Вилли Эванс 1935 онд 6 тоглолтнд 7 бөмбөг.
5. Жонни Моррисон 1936 онд 6 тоглолтонд 6 гоол.
6. Гарт Крүүкс 1984-85 он дамнан 6 тоглолтонд 8 бөмбөг тус тус хийж байж.
7. Рафаел ван дер Ваарт 2011 он.

Рафагийн энэ цуврал Уйганаас эхэлжээ, Жимми Грийвзийн амжилтыг давтаж чадвал бүр эвдэхийг бодоорой доо *Ногоон Талбайн Уран Зураач* минь
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby Mr S » Fri Nov 04, 2011 9:08 am

Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby Da Boss » Fri Nov 04, 2011 9:38 am

Харри яагаад дунд шугамандаа дандаа залуучуудаа гаргаад бгаан бол
Евро лигийг голоод бгаам бxдаа :ногоон:
Juninho
User avatar
Da Boss
 
Posts: 334
Joined: Sat Oct 08, 2011 8:00 pm

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby WALCOTT » Fri Nov 04, 2011 10:00 am

Цогоо wrote:
Realist wrote:Рафаэл Ван дер Варт: Бид “Арсенал”-аас илүү

Английн “Тоттенхэм”-ийн хагас хамгаалагч Рафаэл Ван дер Варт Хойд Лондонд хаяа хатган оршдог “Арсенал”-аас өөрийнхөө багийг илүү гэж мэдэгдлээ.
гэчихээд Европа лигийнхээ тоглолтод оролцохоор явлаа гэжийшт. :-o

Тэгсэнээ Рубинд хожигдоод ирдэг үү..
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby Hotspur » Fri Nov 04, 2011 10:11 am

Уолкот хүү ойрд манай сэдвээр айлчлаагүй байх тээ. Ноднин уржнан хөөрхөн хөөрхөн юм бичээд байдаг байсан :sup: :ногоон:

--------Гуди
Фредрикс-Галлас-Бассонг-Тоунсэнд
Фалкю-Жэк-Кэррол-Пиенаар
-------Дефо-Роман

гэж гараад 72 дахь минутанд Галласыг суулгаж, Жекийг төвийн хамгаалагчаар тоглуулсан байхын. Сэлгээнд нь дан бацаанууд. Гоё байна даа уг нь.
Ард жигүүрийн хамгаалалтанд тоглосон 2 залуу уг нь 2уулаа вингер юм байгаам.
Ер нь Арри энэ хурдтай жигүүрүүдээ хамгаалагч болгох гээд л үзээд байх шиг байна. Рөүзийг бас тэгж тоглуулаад байгаа.

Багийн тоглолтоо ганц удаа л алгасахад хожигдсон байхын :ногоон:
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby CAHAKA » Sat Nov 05, 2011 4:25 am

Нөгөө Босток бүр байхгүй юу? Анх их л сүртэй талент нтэр гээд байсан таг чиг...
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: "Tottenham HOTSPURS" 11/12 <<Spurs to Glory>>

Postby NikkEi_Hotspur » Sat Nov 05, 2011 7:53 pm

Халл ситигийн хүсэлтээр зээлийг нь дахиад нэг жил сунгасан байгаа
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 12 guests