Тоглолтын талаар.
Тоглолт эхлэхэд Лиллийн таамагласан бүрэлдэхүүн тэр чигээрээ гарсан бол манайх өөрчлөлттэй байлаа. Гаспаринигийн 3-4-3 формэйшн бүтэхгүй нь тодорхой болсон учраас Раниери 4 хамгаалагчтай тактикаар тоглож байгаа. Снайдер бол түүний гол хөзөр гэж хэлсэнчлэн найруулагчтай тактик буюу 4-3-1-2 гэсэн формэйшн сонгож гараанд бэртэлтэй байгаа Сезарь, Самба хоёрын оронд Кастелацци, Ахлагч хоёр гарсан бол дунд гэмтлээс ирсэн Мотта Кучу, Деки хоёртой гарлаа. Найруулагч дээр Снайпер зоолттой байсан бол довтолгоонд Заратэ, бүтэлгүйтээд байгаа ханхүү Милитотой гарсан.
...............................Кастэлацци..................................
Ахлагч...........Лусио......................Хана..................Киву
..................Деки............Мотта................Кучу..............
.....................................10..........................................
..................Заратэ.........................Милито....................
Тоглолт эхлээд 2 минут болж байхад манай эхний 100 хувийн боломжийг Милито хийсгэлээ. Бүтэлгүйтэл үргэлжилсээр. Киву бүтэлгүйгийн алсын пассаар Милито хаалгачийн эсрэг ганцаараа гараад давуулж цохьсон нь хөндлөвчинд ойгоод буцлаа. Заратэ нэмэх гэсэн боловч бөмбөгөнд хүрэхээсээ өмнө хальтарч унаад бас бүтэлгүйтэв. За өнөөх нь эхэллээ дээ гэж бодоод барайгаад сууж байлаа. Манайх ерөнхийдөө бөмбөг илүүтэй эзэмшихийг хичээж Деки- 10 - Милито, 10-Деки- Милито, 10 - ахлагч - Заратэ гэсэн хувилбараар довтолгоо явагдаж байсан. Мөн Лусио 3 ч удаа айлын 16-г хүртэл бөмбөг тууж гоё боломж гаргах гэж оролдсон. 10 марклуулаад, бусад нь довтолгоо явуулж чадахгүй байхад Лусио араас хурдтай орж ирээд ханатай пассаар довтолгоо зохион байгуулах нь маш үр дүнтэй байсан.
Кастелацци дээр цохилт цөөн ирсэн боловч манай хүн ер нь найдвартай байсан. Сезарийг бодвол бага зэрэг удаан санагдсан. Бусдаар бол найдвартай.
Хамгаалалтын 4 бол үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Айлын кросс, агаараар ирсэн дамжуулалтуудыг Хана, Лусиус хоёр гаргаагаагүй. Жое Коул, Хазард, сүүлд Паяетын хаясан дамжуулалтууд бүгд манай хоёрын толгой дээрээс буцаж байсан. Айлын Со-г суулгаж орж ирсэн өндөр Бразил нөхрийг ч агаарт дээрэлхэж байсан. Лусиусын довтолгоо дэмжих, Самуэл, Киву хоёрын алсын пассууд гоё болж байсан. Ахлагчийн хувьд бол МОМ болох нь тодорхой байсан. Ахлагч 38 настай, түүний жигүүрт 20 настай Эдин Хазард. Дараагийн КР, Месси гэгдээд байгаа Лиллийн ирээдүй, од болох нь тодорчихсон. Эдин Хазардыг төрж байхад ахлагч Дебутээ хийчихсэн байсан гэж бодохоор манай ахлагч бол зүгээр домог. 38-тай ийм хэмжээний тоглолт гаргаад 7 хоногт 2 удаа тоглолтын турш бүтэн гүйлттэй байгаа тоглогч өөр хаана байна?? Хожлын гоолын дамжуулалтыг өгөхдөө 3 хамгаалагч дундуур сүлжиж гүйгээд л яг Милитогийн хөлд нь өгсөн. Тоглолтын дараа Интер ТВ-д ярилцлага өгөхдөө "Өнөөдөр сайн тоглолоо, Милитог гоолдсонд өөрөө гоол хийсэн юм шиг баяртай байна. Тэр яг миний дүү шиг байдаг. Энэ гоол түүнд их хэрэг болно" гэсэн байна лээ. Ёоо мангар даруулгатай шаасс
Гэтэл нөгөө Хазард нь оновчгүй хоёр цохилт, эзэндээ хүрэлгүй Лусиус, Хана хоёроос буцаж ойсон хоёр дамжуулалт л хаясан байх. Уржнангийн Месси, Роббэри, Анелка, Шеваг хамгаалдаг шигээ л гоё тоглолт гаргасан.
Дунд шугам бол байдгаараа хичээсэн. Хөөрхийс дан хөгшчүүл юм хойно арга байхгүй. Бөмбөгийг чадахаараа л барьсан. Эхний үед ядралт багатай байсан болохоор гайгүй байсан. Деки нэг гоё цохилт, Милитод нэг мөргөж, нэг уралдуулж хоёр ч гоё пасс хаясан. Манай хүн нэгийг нь дээш нь цөлчихсөн, нөгөөхийг нь Заратэ, Деки хоёрт хаячих юман дээр өөрөө цохиод алдсан. Дэки 70 минутнаас хойш гүйгээ ч больчихсон, бензин нь дуусчихсан байх. ШТС хайгаад байх шиг байсан. Мотта харин янзтай юм аа. Пассаа барагтай бол таслуулахгүй, тэгээд ч биеийн тоглолт сайтай болохоор их хэрэг болох юм. Камбиассог ДМ гаргаснаас Моттаг гаргавал хамаагүй үр дүнтэй. Агаарт сайн тоглоно, байрлал сайн нөхнө, төвийн хамгаалалтанд ч сайн. Ер нь арын хэддээ их нөөлөгтэй гоё тоглолттой. Урагшаа их шунаад байхгүй, яг хийх ёстой юмаа л хийдэг. Жозегийн манайд хийсэн ганган наймаануудын нэг нь. Хамгийн гол нь их дайчин тоглолттой. Маркласан хүн нь бөмбөгтэй байвал нэг алхамын ч зай өгөхгүй. Ер нь гарыг дунд байхад айл холоос цохих нь илт багасдаг нь ажиглагдсан. Кучу Камбиассо маань бас л харьж явна даа. Хамгаалалт гэхээс довтолгоо ер нь барагтай бол дэмжихгүй. Туршлага, тоглолт унших чадвар хоёр л үлдэж. Снайдер бол Снайдер шүү дээ. Пассыг бол нээрээ яг л хаях юм
Эхний хагаст Тэр Гүэеэ Мавуба гэсэн байнгын хоёр дагуултай. Гүнээс бөмбөг авахаар Педрэтти нь ирээд наалдчихна. Тоглолтын турш ингээд дагаад түлхээд гүйгээд байхаар **н** ядаргаатай санагддаг байхдаа. Ёо с** яах гэж ийм лаг төрвөө нтр гэж бодож модцон айн гигиги. Хоёрдугаар үед шатаад эхэлсэн, бас өөрийнх нь бичсэнээр шилбэний булчин нь зангирсан гэнэ. Тэгээд 60 хэддэх минутанд Алварезаар сэлгэгдсэн.
Алварез чи бол алт, алмааз эрдэнэ юмаа. Тэр даралт, дрибл, хууралт, бөмбөг эзэмшилт, пасс нтр гайхалтай юмаа. Сүүлд Бэриа нь татаад унагчихаагүй бол гоол л доо. Нөгөөх нь ч барахгүйгээ мэдэрсэн, дээр нь Заратэг дагаж гүйгээд хэлээ унжуулчихсан байсан. Коутиньо энэ хоёрыг дунд гардаг болохын цагт ХавИниеста шиг л болцгоох байх даа. Тэр цаг хурдан ирээсэй нтр.
Довтолгоонд Заратэ ганган юмаа. Цохилт, хууралт, бөмбөг тогтоолт гээд. Сайжраад байвал Этүг гайгүй орлочих боломжтой л юм. Милито бол угаасаа төрчихсөн хүн. Манай хүнд их дарамттай л байх шиг байна. Удахгүй гайгүй болох байлгүй дээ. За тэгээд хэсгээсээ гарах нь ер нь тод болчихлоо. Хэсгээс гараад Форлан хүрээд ирнэ, Поли, Кастайнос хоёр бас листэнд орох байлгүй. Одоо гол нь лигтээ сайн анхаарах хэрэгтэй байна. Трабзанспор нтр дээр Коутиньо нтр ирчүүл тоглуулаасай.
Бичлэг
http://www.youtube.com/watch?v=RYn-wggTMcQ