Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby ..::Affictor::.. » Mon Oct 31, 2011 9:54 am

кк танайх хожсон бол миний хөгшин амьд гарахгүй байсын бишүү
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Хашка » Mon Oct 31, 2011 9:59 am

Киву одоо больчоочээ тэ :ногоон: хоёр гоол хоёулаа кивугийн буруу. Энэ жил гараас болж зөндөө гоол алдаад байхад л гаргаад байх юм. Малгайтай Киву өмнөхөөсөө шал өөр болчихсон байгааг мэддэггүй юм байхдаа
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Чуугий » Mon Oct 31, 2011 10:28 am

Байнга тоглуулаад байвал сайжрана гэж үзээд л тоглуулаад байгаа юм бишүү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby kamizake » Mon Oct 31, 2011 10:36 am

Баахан л Алкахоликыг шүтсэн хүмүүс байх шив
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby RBK » Mon Oct 31, 2011 7:20 pm

Би буруугүй ээ...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Хашка » Wed Nov 02, 2011 4:23 pm

За манайхан тэгээд Лиллийг хожоод ирээрэй. Өөр ч хэлэх, бичих юм алгөө. Уг нь бичүүл бичмээр л байна дхдэ яахы :ногоон:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby deegii_man » Wed Nov 02, 2011 9:59 pm

Манай тоглолт өнөөдөр ССТВ5-аар гарах юм байна шүү
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Hero.Lio » Thu Nov 03, 2011 10:00 am

Хүүүеээээ баг чинь хожчихсон байгаан биш үүү хөөөе...
Эднүүс бүр багаа тоохооо байчихажэээ....

Хашка сайхан өглөө болоод байгаан бишүүү? :ногоон:
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Cule » Thu Nov 03, 2011 10:22 am

Цаадах чинь Асуултаас зөвлөмж аваад завгүй сууж байгаа байх...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby RBK » Thu Nov 03, 2011 10:33 am

Хашка багаа сольсон шд... :ногоон:
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Hero.Lio » Thu Nov 03, 2011 10:34 am

Нээрээ өчигдөр халит таарсан хар эрээн хувцастай явж байх шиг байсан шүү :ногоон:
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby RBK » Thu Nov 03, 2011 10:36 am

Тэр чинь хувцас биш... Боди арт...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Gooner » Thu Nov 03, 2011 10:52 am

Пенгиун юмуу
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Хашка » Thu Nov 03, 2011 10:55 am

Сайхан хожсоон. Шөнө босч үзсэн минь талаар болсонгүй нтр. Милито их л дарамттай байх шиг байсан. МОМ бол ахлагч болсон :eek:
Өдөр зав гарвал тойм бичнээ
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby crusader » Thu Nov 03, 2011 5:09 pm

заза би Италийн Дербигийн талаар бяцхаан тойм бичсэн одоо Хашка нэг сэгсийтэл сайхан тойм бичээдэх. Дараагийн тоглолтын тоймыг Дээгий бичнэ шүү гэж хэхэхэх
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Хашка » Fri Nov 04, 2011 2:23 pm

За жижигхээн зав гарсных Лиллтэй тоглосон тоглолтын талаар ганц хоёр мөр бичих гээд үзье. Оруулаагүй бол завгүй болчихож гэж бодоорой манайхан :ногоон:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Хашка » Fri Nov 04, 2011 3:00 pm

Тоглолтын өмнө

Image

Хоёр жилийн өмнөх түүхэн баг энэ өдрийн тоглолтонд Майкон, Хулио Сезарь гэсэн дэлхийн шилдэгүүдгүйгээр талбайд гарах нь тодорхой байв. Интерийн болон Бразилийн шигшээгийн гарааны хаалгач болон баруун жигүүрийн хамгаалагч хоёр гуяны булчингийн гэмтэлтэй байсан учраас энэ тоглолтыг өнжих байв.
Бидний сайн мэдэж байгаачлан манай баг энэ улирал түүхэн дэх хамгийн муу улирлуудын нэгийг эхлээд байна. Лигтээ 9 тоглолт хийснээс 2 хожил 2 тэнцээ 5 хожигдол, 8 оноотойгоор лигтээ 17 дугаар байранд 11 гоол оруулж 16 гоол алдсан амжилттай, тэргүүлэгч Турины хатагтай нараас 11 онооны зөрүүтэй байна. Улирал талдаа ороогүй байгаа ч ихэнх шинжээчид манайхыг лигийн өрсөлдөөнөөс хасч Юве, АЦ, Наполи нарын хооронд тайтл рэйс явагдана гэж байна. Лиг доторх ширүүн өрсөлдөөнөөс шалтгаалаад дүгнэлт өгөхөд арай эрт байна гэж би хувьдаа бодож байгаа. Гэхдээ энэ улиралд эхний 3-т багтвал түүхэн эргэн эрэлтүүдийн нэг болох нь маргаангүй болоод байгаа. За тэр ч яахав.

Тоглолтын өмнө ахлагч, Деки, Хана, Ранокиа нарыг эргэж ирэх болоогүй, Милито Юве дээр муу тоглосон формгүй гээд дараах гарааг таамаглаж байлаа

........................Кастелацци..........................
Лука Калдирола, Лусиус, Киву, Самурай
...........Мотта, Кучу, Oби,...................
........................10............................
................Паццо, Заратэ....................

За харин өрсөлдөгч Лиллийн хувьд өнгөрсөн жил Францын лигт тэргүүлж ЧЛ-т оролцох эрх авсан бөгөөд бүрэлдэхүүний хувьд маш залуу, хурдтай, дамжуулалтын олон хувилбарт тоглолттой, дунд шугам нь маневр /бие биенийхээ байрлалыг нөхөөд аль ч байрлалд тоглох чадвартай/, лигтээ 12 тоглолт хийснээс 6 ялж 5 тэнцэн 1 ялагдсан амжилттай, 21 гоол хийж 12 гоол хаалгандаа алдсан, тэргүүлэгч ПСЖ-ээс 6 онооны зөрүүтэй, лигтээ 3 дугаар байранд яваа. Эдин Хазард, Жое Коул, Димитрий Паяет болон Моусса Со гэсэн хүчирхэг довтолгоотой хүчтэй баг юм.
Тоглолтын өмнөх үзүүлэлт гэвэл ЧЛ-ийн өмнөх тоглолтонд Интер талбай дээрээ Лиллийг 1-0р хожсон байсан бөгөөд лигтээ ээлжит хожигдлоо Ювед 2-1р хожигдож аваад байсан бол Лилл ЧЛ-т хэсэгтээ 2 тэнцсэн үзүүлэлттэй хэсгийн хомоол хамж, лигтээ Валсиэниэнисисисс багтай 0-0 тэнцээд байлаа.
Лиллийн гарааны бүрэлдэхүүнийг
....................Ландрэү...................
Дэбуши, Чижөү, Розэнхал, Бэриа
.........Гүэе, Мавуба, Пэдрэтти..........
Cole............ ...Sow............... Hazard
гэж таамаглаж байсан бөгөөд фанатуудын таамаглалаар Интер 9-0 Лилл гэсэн таамаг 25 хувь, Интер 2-0 Лилл 19 хувь, Интер 2-1 Лилл 12 хувь, Интер 0-1 Лилл 3 хувь, бусад гэсэн таамаглал гарсан. Эндээс харвал нэг бол манай фанатууд хожихгүй бол галзуурахад ганц хуруу дутуу байсан эсвэл хожино гэсэн бат итгэлтэй байлаа /нийт 2029 санал/
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Хашка » Fri Nov 04, 2011 4:21 pm

Тоглолтын талаар.

Тоглолт эхлэхэд Лиллийн таамагласан бүрэлдэхүүн тэр чигээрээ гарсан бол манайх өөрчлөлттэй байлаа. Гаспаринигийн 3-4-3 формэйшн бүтэхгүй нь тодорхой болсон учраас Раниери 4 хамгаалагчтай тактикаар тоглож байгаа. Снайдер бол түүний гол хөзөр гэж хэлсэнчлэн найруулагчтай тактик буюу 4-3-1-2 гэсэн формэйшн сонгож гараанд бэртэлтэй байгаа Сезарь, Самба хоёрын оронд Кастелацци, Ахлагч хоёр гарсан бол дунд гэмтлээс ирсэн Мотта Кучу, Деки хоёртой гарлаа. Найруулагч дээр Снайпер зоолттой байсан бол довтолгоонд Заратэ, бүтэлгүйтээд байгаа ханхүү Милитотой гарсан.

...............................Кастэлацци..................................
Ахлагч...........Лусио......................Хана..................Киву
..................Деки............Мотта................Кучу..............
.....................................10..........................................
..................Заратэ.........................Милито....................

Тоглолт эхлээд 2 минут болж байхад манай эхний 100 хувийн боломжийг Милито хийсгэлээ. Бүтэлгүйтэл үргэлжилсээр. Киву бүтэлгүйгийн алсын пассаар Милито хаалгачийн эсрэг ганцаараа гараад давуулж цохьсон нь хөндлөвчинд ойгоод буцлаа. Заратэ нэмэх гэсэн боловч бөмбөгөнд хүрэхээсээ өмнө хальтарч унаад бас бүтэлгүйтэв. За өнөөх нь эхэллээ дээ гэж бодоод барайгаад сууж байлаа. Манайх ерөнхийдөө бөмбөг илүүтэй эзэмшихийг хичээж Деки- 10 - Милито, 10-Деки- Милито, 10 - ахлагч - Заратэ гэсэн хувилбараар довтолгоо явагдаж байсан. Мөн Лусио 3 ч удаа айлын 16-г хүртэл бөмбөг тууж гоё боломж гаргах гэж оролдсон. 10 марклуулаад, бусад нь довтолгоо явуулж чадахгүй байхад Лусио араас хурдтай орж ирээд ханатай пассаар довтолгоо зохион байгуулах нь маш үр дүнтэй байсан.
Кастелацци дээр цохилт цөөн ирсэн боловч манай хүн ер нь найдвартай байсан. Сезарийг бодвол бага зэрэг удаан санагдсан. Бусдаар бол найдвартай.
Хамгаалалтын 4 бол үүргээ маш сайн гүйцэтгэсэн. Айлын кросс, агаараар ирсэн дамжуулалтуудыг Хана, Лусиус хоёр гаргаагаагүй. Жое Коул, Хазард, сүүлд Паяетын хаясан дамжуулалтууд бүгд манай хоёрын толгой дээрээс буцаж байсан. Айлын Со-г суулгаж орж ирсэн өндөр Бразил нөхрийг ч агаарт дээрэлхэж байсан. Лусиусын довтолгоо дэмжих, Самуэл, Киву хоёрын алсын пассууд гоё болж байсан. Ахлагчийн хувьд бол МОМ болох нь тодорхой байсан. Ахлагч 38 настай, түүний жигүүрт 20 настай Эдин Хазард. Дараагийн КР, Месси гэгдээд байгаа Лиллийн ирээдүй, од болох нь тодорчихсон. Эдин Хазардыг төрж байхад ахлагч Дебутээ хийчихсэн байсан гэж бодохоор манай ахлагч бол зүгээр домог. 38-тай ийм хэмжээний тоглолт гаргаад 7 хоногт 2 удаа тоглолтын турш бүтэн гүйлттэй байгаа тоглогч өөр хаана байна?? Хожлын гоолын дамжуулалтыг өгөхдөө 3 хамгаалагч дундуур сүлжиж гүйгээд л яг Милитогийн хөлд нь өгсөн. Тоглолтын дараа Интер ТВ-д ярилцлага өгөхдөө "Өнөөдөр сайн тоглолоо, Милитог гоолдсонд өөрөө гоол хийсэн юм шиг баяртай байна. Тэр яг миний дүү шиг байдаг. Энэ гоол түүнд их хэрэг болно" гэсэн байна лээ. Ёоо мангар даруулгатай шаасс :eek: Гэтэл нөгөө Хазард нь оновчгүй хоёр цохилт, эзэндээ хүрэлгүй Лусиус, Хана хоёроос буцаж ойсон хоёр дамжуулалт л хаясан байх. Уржнангийн Месси, Роббэри, Анелка, Шеваг хамгаалдаг шигээ л гоё тоглолт гаргасан.

Дунд шугам бол байдгаараа хичээсэн. Хөөрхийс дан хөгшчүүл юм хойно арга байхгүй. Бөмбөгийг чадахаараа л барьсан. Эхний үед ядралт багатай байсан болохоор гайгүй байсан. Деки нэг гоё цохилт, Милитод нэг мөргөж, нэг уралдуулж хоёр ч гоё пасс хаясан. Манай хүн нэгийг нь дээш нь цөлчихсөн, нөгөөхийг нь Заратэ, Деки хоёрт хаячих юман дээр өөрөө цохиод алдсан. Дэки 70 минутнаас хойш гүйгээ ч больчихсон, бензин нь дуусчихсан байх. ШТС хайгаад байх шиг байсан. Мотта харин янзтай юм аа. Пассаа барагтай бол таслуулахгүй, тэгээд ч биеийн тоглолт сайтай болохоор их хэрэг болох юм. Камбиассог ДМ гаргаснаас Моттаг гаргавал хамаагүй үр дүнтэй. Агаарт сайн тоглоно, байрлал сайн нөхнө, төвийн хамгаалалтанд ч сайн. Ер нь арын хэддээ их нөөлөгтэй гоё тоглолттой. Урагшаа их шунаад байхгүй, яг хийх ёстой юмаа л хийдэг. Жозегийн манайд хийсэн ганган наймаануудын нэг нь. Хамгийн гол нь их дайчин тоглолттой. Маркласан хүн нь бөмбөгтэй байвал нэг алхамын ч зай өгөхгүй. Ер нь гарыг дунд байхад айл холоос цохих нь илт багасдаг нь ажиглагдсан. Кучу Камбиассо маань бас л харьж явна даа. Хамгаалалт гэхээс довтолгоо ер нь барагтай бол дэмжихгүй. Туршлага, тоглолт унших чадвар хоёр л үлдэж. Снайдер бол Снайдер шүү дээ. Пассыг бол нээрээ яг л хаях юм :eek: Эхний хагаст Тэр Гүэеэ Мавуба гэсэн байнгын хоёр дагуултай. Гүнээс бөмбөг авахаар Педрэтти нь ирээд наалдчихна. Тоглолтын турш ингээд дагаад түлхээд гүйгээд байхаар **н** ядаргаатай санагддаг байхдаа. Ёо с** яах гэж ийм лаг төрвөө нтр гэж бодож модцон айн гигиги. Хоёрдугаар үед шатаад эхэлсэн, бас өөрийнх нь бичсэнээр шилбэний булчин нь зангирсан гэнэ. Тэгээд 60 хэддэх минутанд Алварезаар сэлгэгдсэн.
Алварез чи бол алт, алмааз эрдэнэ юмаа. Тэр даралт, дрибл, хууралт, бөмбөг эзэмшилт, пасс нтр гайхалтай юмаа. Сүүлд Бэриа нь татаад унагчихаагүй бол гоол л доо. Нөгөөх нь ч барахгүйгээ мэдэрсэн, дээр нь Заратэг дагаж гүйгээд хэлээ унжуулчихсан байсан. Коутиньо энэ хоёрыг дунд гардаг болохын цагт ХавИниеста шиг л болцгоох байх даа. Тэр цаг хурдан ирээсэй нтр.

Довтолгоонд Заратэ ганган юмаа. Цохилт, хууралт, бөмбөг тогтоолт гээд. Сайжраад байвал Этүг гайгүй орлочих боломжтой л юм. Милито бол угаасаа төрчихсөн хүн. Манай хүнд их дарамттай л байх шиг байна. Удахгүй гайгүй болох байлгүй дээ. За тэгээд хэсгээсээ гарах нь ер нь тод болчихлоо. Хэсгээс гараад Форлан хүрээд ирнэ, Поли, Кастайнос хоёр бас листэнд орох байлгүй. Одоо гол нь лигтээ сайн анхаарах хэрэгтэй байна. Трабзанспор нтр дээр Коутиньо нтр ирчүүл тоглуулаасай.

Бичлэг
http://www.youtube.com/watch?v=RYn-wggTMcQ
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Yabraa » Fri Nov 04, 2011 4:36 pm

Сайхан бичсэн байна. Хашка :-D
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Tmshinoda » Sat Nov 05, 2011 1:33 am

ШТС хайгаад явж байсан гэнэ үү :-D
:eek:

Чл-тээ сайн явах хэрэгтэйм байгаам :Д
Ахлагч чинь төрцийм байна өө
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby crusader » Sat Nov 05, 2011 11:51 pm

hashka_et wrote:38-тай ийм хэмжээний тоглолт гаргаад 7 хоногт 2 удаа тоглолтын турш бүтэн гүйлттэй байгаа тоглогч өөр хаана байна??

байхгүй. Гол нь огт амрахгүй бүх тоглолтуудад гараанд гарч байгааг бодохоор л бишрээд байдаг юм ахлагчийгаа. 38 тай ш дээ
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby RBK » Sun Nov 06, 2011 9:20 am

"38-тай аав" эдэр гээд дуулаач...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Yabraa » Tue Nov 08, 2011 2:15 pm

Танай CEO ирж яваа гэнэ дээ, энд камп нтр байгуулна гэнэ үү?
User avatar
Yabraa
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2689
Joined: Tue Sep 08, 2009 9:01 pm

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby kamizake » Tue Nov 08, 2011 4:03 pm

ярьсан яриагаа ажил болгож байгаам биз дэ
kamizake
Romanista
Romanista
 
Posts: 2901
Joined: Thu Oct 01, 2009 11:00 pm
Location: UB

Re: Internazionale 2011-2012 : Pazza Inter Amala

Postby Хашка » Tue Nov 08, 2011 4:27 pm

Мань хэдийн яриаг Элбэгээ сонсоод очоод ажил хэрэг болгочихсон одоо СЕО ирж яваа гэхээр бас айн кк. Захирал нэрээ хэзээ авлаа? Энэ 7 хоногтоо багтаад уулзацгаахгүй бол энэ амьдрал биш шүү
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 12 guests