XX зууны шилдгийн шилдэг клуб Реал Мадрид-н 3 сарын 6 нд болох 105 насны ойд зориулж клубын агуу түүхийн өчүүхэн хэсгээс толилуулж байна..
Агуу түүхийн эхлэл буюу Анхны Цом.., Анхны Түрүү /1900-1910/
ХХ-р зууны эхний 10 жилд болсон Реал Мадридын агуу түүх-н эхлэл буюу
Испанийн хөлбөмбөгийн дүр төрх болсон Реал Мадрид клуб байгуулагдсан.., анхны клубын талбай.., анхны цом.., анхны бусад орны багтай хийсэн тоглолт.., анхны хөлбөмбөгийн холбооны үүсэл зэрэг бүхийл үйл ажиллагааг Реал Мадридын ерөнхийлөгч, Испанийн спортод үнэтэй хувь нэмэр оруулсан Карлос Падросгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.
Реал Мадридын үндэс суурь буюу ФК Скай
1897 оны эхэнд
Institución Libre de Enseñanza-н оюутнууд Football Club Sky хэмээх баг байгуулсан нь Реал Мадрид байгуулагдах үндэс суурь болсон юм.
Тун удалгүй Хулиан Паласиос тэргүүтэй хэсэг тоглогчид Скай багаас гарч албан ёсны бус ч Мадрид Хөлбөмбөгийн Клуб гэгчийг байгуулж 50 гишүүнтэй болсон байна.
Тэд хамгийн анх тухайн үеийн Velázquez /одоогийн Ortega y Gaset/ гудамжинд байрлах marble mason Estrada /Гантиг чулуучин Эстрада/ хэмээх үйлдвэрийн газрын дэргэдэх хэсэг талбайд хөлбөмбөгөө тоглож байв.
Удалгүй талбайгаа сольж нилээдгүй засаж тохьжуулсан..., олон хүний суудалтай Bullring-н өргөн чөлөө дэхь хатан хаан Мариа Кристина-н /H.M. Queen María Cristina/ эзэмшлийн талбайд тоглох болов. Жил бүр түрээсийн төлбөрт 150 песетас буюу одоогийн 90 евро цент төлж мөн өөрсдийн өмсгөлөө La Taurina хэмээх зоогийн газрын нэртэй өмсгөлөөр солив.
Анхны Реал Мадридын лого, эмблем
Албан ёсны Мадридын хөлбөмбөгийн Клуб.
1902 оны 3 сарын 6нд клубын гишүүдээс удирдах зөвлөл сонгогдож тэднээс ерөнхийлөгчөөр Хуан Падрос сонгогдлоо...Ингэснээр албан ёсоор Мадрид ХК байгуулагдав. 4 сарын 18 нд 3 бүлэг 22 зүйлтэй клубын анхны дүрэм журам гарлаа... Тухайн сарын 22 нд мужын амбан захирагч Хосе Санчес Гуэрра клубээс гаргасан дүрмийг батлав.
Анхны тэмцээн - Испанийн аврага шалгаруулах анхдугаар тэмцээн
Тухайн жилд Испанийн аврага шалгаруудах анхдугаар тэмцээн Алфонсо XIII хааныг сэнтийдээ заларсныг тунхаглах баярт зориулж боллоо... Тухайн үеийн Мадрид хотын захирагч болоод Мадридын Спорт хариуцсан дарга Альберто Агулерро-н дэмжлэгтэйгээр Карлос Падрос тэргүүтэй хэсэг хүмүүс тухайн тэмцээн-г зохион байгуулж Альберто Агулерро санаачлагаар ялсан багт шагнал болгон мөнгөн цом өгөхөөр болсон байна. Тэмцээн Мадридад зохион байгуулагдаж ялагчаар Vizcaya баг тодорч байжээ. Мадридыхан амжилттай оролцож 3-4 р байрт орж байсан байна.
Мадрид Барселона-н анхны тулаан.
1902 оны 5 сарын 23 ны өдөр Реал Барса хэмээх агуу дуэлийн эхлэл болсон юм. Испанийн аврага шалгарууулах анхдугаар тэмцээний хагас шигшээд Мадрид Барселона-н багууд таарч тухайн үед Барса-н гараанд багтсан 6 гадаадын тоглогч амжилттай тоглож 3-1 р Мадридыг буулган авч байжээ.
ъ
Реал Мадридын ахнхы тоглогчид
Барселона-с Реал Мадридад: Алфонсо Албениз Яордана
Барселона-г орхиж Мадрид руу орсон анхны тоглогч бол Алфонсо Албениз Яордана /Alfonso Albéniz Jordana/ юм. 1902 оны 5 сарын 23 нд чамгүй үнээр энэ наймаа болж байжээ. Тухайн өдрийн сонингууд дээр "Барселона-н эрэмгий дайчин алдарт Албениз Барса-г гунигтайгаар орхиж Мадридад орлоо" хэмээх мэдээ олонтой гарч байв.
Хамгийн ахнхы цом: 2 керамик таваг.
Мадрид хөлбөмбөгийн клуб 1902 онд Испанийн уламжлалт El Escorial баярт оролцохоор уригдсан бөгөөд энэ баярын хүрээнд 1902 оны 8 сарын 11 нд Монклоа багтай тоглож 5-6 р буулган авснаар 2 вааран таваг бүхий цом-г хүртсэн байна. Энэ Реал Мадридын түүхэнд хамгийн ахнхы цом болон үлджээ...
К.Падрос Ба ФИФА
Испанийн аврага шалгаруулах тэмцээн.., Мадридын аврага шалгаруулах тэмцээнийг үндэслэгч 1904-1908 онуудын хооронд Реал Мадридын ерөнхийлөгч байсан агуу Мадридистай Карлос Падрос 1904 онд
Fédération Internationale de Football Association буюу ФИФА-г байгуулахад идэвхийлэн оролцсон анхны үүсгэн байгуулагч юм. ФИФА-н 100 жилын ойгоор түүнд гэрэлт хөшөө босгож байсан билээ.
Агуу Мадридиста Карлос Падрос
Мадрид- 5 Удаагийн аврага
Реал Мадрид ХК-н ерөнхийлөгч К.Падрос 1904/05 оны улирлаас эхлэн Мадридын аврага шалгаруулах тэмцээнийг зохиох шийдвэр гаргасан ба үүнийгээ амжилттай хэрэгжүүлж 9 улирал зохион байгуулсан байна. Тухайн үедээ Испанийн аврага шалгаруулах тэмцээний хажуугаар нилээд өрсөлдөөнтэй болдог байсан энэхүү тэмцээнд Мадридчууд 5 удаа аваргалсан байна.
Хамгийн анхны албан ёсны түрүү, аврага
1905 оны Мадридын аварга шалгаруулах тэмцээнд Р.Сан Себастиан /Recreation San Sebastian/
багыг буулган авсныхаа дараа финалд Атлетик Билбао багтай таарч Маниул Праст-н гоолын ачаар хожиж энэхүү тэмцээнд аваргалаж байжээ. Энэ түүхэнд хамгийн анхны албан ёсны түрүү болж үлдсэн юм.
Анхны ОУ-н буюу өөр орны багтай хийсэн тулаан
1905 оны 10 сарын 23 нд тухайн үеийн Францын ерөнхийлөгч М.Лойберт-н Мадридад айлчилсан ба айлчлалын хүрээнд Францын Галлиа багтай нөхөрсөг тоглолт хийж 1-1 р тэнцэж байжээ. Энэ нь Мадрид клубын төдийгүй Мадрид хотод болсон анхны олон улсын тоглолт болсон байна.
Испанийн аваргын цомыг анхны үүрд хадгалагч клуб
3 улирал дараалан буюу 1905, 1906 ,1907 онуудад дараалан түрүүлсны дараа Аваргын цомыг үүрд хадгалах эрхтэй боллоо. Дараа жил /1908/ нь ч мөн адил хол тасархай түрүүлж 4 жил Испанидаа ноёрхоод байсан юм.
Тухайн үеийн Испанийн аврагын цом
Испанийн хөлбөмбөгийн холбоо
1909 оны 1 сарын 4нд Испанийн хөлбөмбөгийн клубуудын удирдлагууд уулзаж Испанийн хөлбөмбөгийн холбоог байгуулахаар болцгоов. Реал Мадридын ерөнхийлөгч Адолфо Мелэндез ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах болж 1909 оны 11сарын 11 нд Мадридын засаг захиргаанд бүртгүүлснээр албан ёсоор Испанийн ХХ байгуулагдаж байжээ.
Мадридиста Берраондо - Реал Сосьеададыг үндэслэгч.
Хосе Ангел Берраондо Мадридыг 4 жил дараалан Испанийн аварга болоход үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан бөгөөд багтаа тоглохын хажуугаар Адолфо Мелэндез-н хамтаар Реал Мадридыг удирдлагад дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Мөн цаашдаа олон жил Реал Мадридын хүндэт ерөнхийлөгч байсан Мадридиста юм. Тэрээр 1909 онд гэр бүлийн нэгэн гишүүний өвчний улмаас өөрийн төрсөн нутаг Сан Себастиан руугаа буцах болж улмаар нутагтаа очин хуучин Мадридын нөхдүүдтэйгээ нийлж Реал Сосьеадад клубыг үүсгэн байгуулсан байна.
Анхны цэнгэлэдэхийн эхлэл.
Реал Мадрид клуб санхүүгийн хувьд нилээдгүй хөлөө олж зогсосны дараа өөрсдийн гол талбай байсан Bullring-н өргөн чөлөө дэхь талбайгаа больж Narváez, O'Donnell, Duque de Sesto болон Fernán González гудамжны дунд байрлах тухайн үедээ хамгийн шилдэгт тооцогдож байсан O'Donnell хэмээх хөлбөмбөгийн талбайг түрээслэх боллоо. Реал Мадрид талбайн түрээсэнд сар бүр 1,000 песетас буюу 6 евро төлж байсан нь тухайн үедээ л чамгүй өндөр үнэнд тооцогдож байсан аж. O'Donnell талбай 115 метр урт 85 метр өргөнтэй байжээ. 2 жилийн дараа буюу 1912 онд талбайгаа тойруулан хашаа.., үзэгчидын суудал барьж босгосон байна.
Үргэлжлэл бий....