Клозегийн нэрэмжит дерби болон Аппениний ган!!!
7-р тойргийн гол чимэг болсон тогололтонд Лацио сүүлинийн 2 жилд анханы удаа Ромын дербид Мирослав Клозегийн нэмэйт цагт хийсэн гоолын тусламжтайгаар хожлоо, мөн Итерийн уналтын үргэлжэллийн талаар ба байж боломгүй хүүрай тэнцээнүүдийн талаар ба Ардионо Муту хуучин багийнхаа эсрэг хийсэн тоглолын талаар ээлжит тойргийн тоймоос олж уншина уу.
Тойргийн БААТАР
Мирослав Клозе (Лацио)
2009 оны намраас эхлэн Лацио хамгийн чухал дербидээ ялалт авж чадаагүй байсан. Сүүлийн 5н тоглолтонд Чоннууд энэ туланаас ялагчаар гарсан. Нийслэлийн Дербид 6 дахь минутанд Ромагийхан Пабло Освальдогийн тусламжтайгаар гоол хийхэд энэ ялагдашгүй серий үргэлжлэн гэж бодогдож байв. 2-р хагасын эхэнд 10лаа үлдсэн ч Ромагийхан маш сайн хамгаалаж байсанаас гадан Мартен Стекеленбург хана мэт байлаа. Гэхдээ Лациод Ромад барих нэгэн бэлэг байсан тэр нь Германы ветеран Клозе байв, өнгөрсөн жил Бавариад байх хугцаандаа ганц л гоол хийсэн тэр Сериа А-д гайхалтай формоо харуулсаар байна. Нэмэлт 3 дахь минутанд тэр сурсан эрдэмээ гаргаж 16-н талбайд сул гарж ирээд алсын буланруу бөмбөгийг чиглүүлснээр Италид нийт 6н толголтонд хийсэн 4дэх гоолын хамгийн чухал гоол оруулаж чадсан. Энэ гоол нь Стадио Олимпико дахь цэнхэр өнгөөр ижиллсэн хөгжөөн дэмжигчдийг галзууруулах шахам баярлуулсан нь илт байлаа.
Энэ тойргийн Азгүй БААТАР
Клаудио Раньери (Интер)
Олон улсын тоглолтуудын завсраар ИХБХ Раниерийг уучилаж Наполигийн тоглолтонд авсан шитгэлийг нь болиулаж дараагийн тоглолтонд оролцох эрхийг нь өгсөнөөр Катаниагийн эсрэг талбайд байхаар болсон. Гэхдээ хар цэнхэрүүдэд энэ болон Эстебан Камбьяссогийн хийсэн түргэн гоол ч тус болсонгүй. Интер хэддэх удаагаа ч хамгаалтандаа алдаа гаргаж хожилоо хожигдол болгож өөрчлөв? Раниерид яаралтайгаар багаа сэргээх хэрэгтэй байна үгүй бол энэ улиралд олигтой зүйл түүнийг хэлээхгүй байх. 17-р байр гэдэг нь ийм нэр хүндтэй багийн эзэдийн болон хөгжөөн дэмчигдийн хүлээж байгаа үзүүлэлт биш билээ.
Тойргийн Шилдэг ДАСГАЛЖУУЛАГЧ
Массимилиано Аллегри (Милан)
Харин миланы нөгөө баг энэ хагсайнд далгаваараа давуулан биелүүлсэн. Миланы хувьд сүүлийн хэдэн жилд бараг л хамгийн хүнд өрсөлдөгч гэдэг Палермог илт давуу давамгайлалттайгаар хожлоо. Аллегрид сонголт хийх боломж олдсоныг чадамгай ашиглаж 3н довтлогч урдаа гарагсан. Улаан харууд хангалттайгаар байрхуу их болмож гаргаж байсан бөгөөд гүйцэтгэлд тааруу байсан ч бут нэргэхэд энэ нь хангалттай байлаа. Аллергигийн баг итгэлтэй, ур чадвартай, аваргийн тоглолт үлүүлэж чадлаа.
Тойргийн Шилдэг ГООЛ
Гастон Рамирес (Болонья)
Нийт 10н тоглолтонд 14н гоол орсон ч хөлбөмбөгийн хорхоотнуудад шилдэгийг сонгоход хангалттай олон сонголтууд байлаа. Багууд энэ удаад чанартаа анхааран гоолын тоогоо багасгасан. Ингсэнээр энэ олон гайхалтай гоолын уралданд Болониагийн Уругвай довтлогч түрүүллээ. Улаан цэнхэрүүд батарлагаар Новарагийн эсрэг хамгаалаж бурхадын тусламжтайгаар гэх мэт бут нэргүүлчихгүй нэгдүгээр үеийг дуусгасан. Тэгхэд зочдын бараг л учир ургуулаж чадсан эхний довтолгоог Рамирес гоол болгож чадсан, торгуулын бүсийн зүүн буланд бөмбөг хүлээн аваад хаалгачийн хүрхээргүй замаар алсын дээд буланруу цохьсноор үзэгч бидэнд гайхалтай гоол бэлэглээд барахгүй багтаа энэ улирлын анханы ялалтыг авчираж чадлаа.
Энэ Тойргийн Бухимдалд
Адриан Мутугийн талбайгаас хөөгдсөн явдал
Фиорентинагаас энэ зун Чезенаруу ирсэн Румыний довтлогч энэ тоглолтын өмнө гоол хийвэл хуучин багийхнаа хүндлээд селебрейшн хийхгүй гэж ам алдсан. Гэхдээ түүнд энэ амлалтандаа хэрэгжүүлэх хэрэг гарсангүй, уул нь түүнд боломж ганц ч биш удаа гарж байсан. Харин тоглолт дуусхаас 20 минутын өмнө бөмбөгний тэмцэл хийж байхдаа Маттиа Кассаниг баруун гараараа нүүрлүү нь цохисныхоо төлөө улаан хуудасаар шагнуулсан.
Тойргийн ТОО
10-с 5
Тоглолтонд гоол орсонгүй. Энэ гоол ороогүй тоглолтонд хүснэгт тэргүүлэж байгаа туриний Ювентус болон Удинезе нар тэнцээ авсан ч араас нь дагаж байгаа багуудын алдааны тулсамжтайгаар тэргүүлэгчдийн байраа хадгажж үлдсэн. Тэгтэл энэ тоглотуудыг уйтгартай байсан гэхэд хэцүү, харин ч эсэргээрээ энэ тоглотууд нь маш их тэмцэл өрсөлдөөнөөр дүүрэн байлаа. Энийг энэ 5н тоглолтонд 3н улаан хуудас бүртгэгдсэнийг хархад л хангалттай. Тухайн тоглолтуудад хаалагчид бас маш сайн байсанаас гадна довтлогчид маш их азгүй байж хөндлөвч болон штанг онож байлаа. Гэхдээ ингэснээр тоглолтын дүн ч тийм гунитгай байсангүй.
Антон Бабошин, Sportbox.ru
Италийн Аварга Шалгаруулах Тэмцээн. Серия А
7-р тойрог
15.10.11 Катани 2:1 Интер
15.10.11 Милан 3:0 Палермо
15.10.11 Наполи 1:2 Парма
16.10.11 Чезена 0:0 Фиорентина
16.10.11 Кьево 0:0 Ювентус
16.10.11 Дженоа 0:0 Лечче
16.10.11 Новара 0:2 Болонья
16.10.11 Аталанта 0:0 Удинезе
16.10.11 Кальяри 0:0 Сиена
16.10.11 Лацио 2:1 Рома
Орчуулсан Т. Зоригтсайхан