Хала, Реал Мадрид...!

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Nomer 10 » Fri Feb 23, 2007 6:10 pm

Аа тийм. Иймэрхүү аватар бол болий шд.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby soccer » Fri Feb 23, 2007 6:16 pm

Мр Б гишүүн шиг Хүүхэлдэйн Аватор хэрэглэж болох юм биз...
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Postby Nomer 10 » Fri Feb 23, 2007 6:20 pm

Диал апаар ордог хүмүүсээс гомдоллосон, тэдгээр нэрэн дунд Б-ийн нэр байхгүй байсан. Хуудас уншихад нь бас саад болдог байсан бол хэлэх л байсан байлгүй дээ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby a_odko » Fri Feb 23, 2007 6:40 pm

Таван Цагираг сонин Бекхамын 2003 онд гаргасан номыг цувралаар нийтэлж байгаа юм байна.
Эхний хэсэг нь буюу Мадридад ирж буй нь...




Намайг vргэлж баярлуулдаг Виктория, Бруклин, Ромео гуравтаа зориулав. Хэзээд миний
хvvхдvvд байх болно. Хайрт Дэвидээс нь

Талархал
Аав, ээждээ: Та хоёрын минь хайр, сургааль байгаагvй бол энд өгvvлэх тvvх бичигдэхгvй байлаа.
Хайрт гэр бvлийнхэндээ, ялангуяа Линн, Жоанн, Колин, Жоржиниа болон Фредди, Нэн, мөн өвөө, Тони хоёртоо, Жэкки, Луиз, Хэйди, Либертид болон Тулула, Кристиан, Люсид.
Дунд сургуулийн андууд, багын найзууд, “Риджвэй” багийнхандаа: Би та нарыгаа огтхон ч мартаагvй шvv.

Мэргэжлийн хөлбөмбөг тоглох vедээ аз ерөөлөөр учирч vерхсэн Фил, Райан, Никки болон Скоулз нарт. Сvvлийн жилvvдэд vерхэж нөхөрлөсөн Дэйв, Терри, Стив нарт онцгойлон талархал илэрхийлье.

Эндрю, Чарльз болон Каролин, Жо нарт
“Harper Collins”-ийн хамт олонд, ялангуяа тэвчээр, зvтгэл гарган ажилласан Майкл, Том, Жэйн, Дэвид нарт. Миний дурсамжийг сэргээж, оновчтой vг олоход минь тусалсан хамтран бичигч Томд талархал илэрхийлье.
“SFX”-ийн багийнханд буюу Сэм, Симон, Энди, Энди, Мэтт, Хелен, Жэни болон бусдад нь. Боломжгvй зvйлийг бодитой болгосонд тань баярлалаа.

Багш, найз, аав минь болсон Тони танд. Энэ номыг уншаад та гайхах байх, гэвч ийм гайхалтай зvйлс надад тохиолдоход таны оролцоо их бий, vvнийх нь төлөө тан шиг онцгой хvнд би тусгайлан талархал илэрхийлье.

Бvх дасгалжуулагч, менежерvvддээ, ялангуяа Стюарт Андервуд, Мальколм Фижеон, Эрик Харрисон, Сэр Алекс Фергюсон болон Свен-Горан Эрикссон нарт хайртай тоглоомоо тоглох vеийг минь гэрэлтvvлж байсанд. Та нарыг би хvндэлж, дээдэлж, биширдэг шvv.
“Манчестер Юнайтед” болон Английн шигшээ багийн бvрэлдэхvvнд хамт тоглох боломж олдсон бvх агуу тоглогчдод талархал илэрхийлье. Миний амжилт болгон бусад 10 тоглогчийн авьяас, зvтгэл, сэтгэлийн хvчээр биеллээ олсон билээ. Эцэст нь хамтын адал явдлын эхлэхэд минь тусалсан “Реал” (Мадрид) багийн шинэ андууддаа баярлалаа, Грасиас.
Дэвид Бекхэм
2003 оны наймдугаар сар


Өмнөх vг: “Реал”-ын төлөө
Синьор Перес, Синьор ди Стефано, хатагтай ноёд оо…
Хөлбөмбөг тоглож байсан хэн ч болов хувцас солих өрөөнд орж vзсэн нь лавтай. Зурагдсан шал, хөл ариутгагчийн содон vнэр, тоглолт эхлэхээс хэдэн хормын өмнө хөлбөмбөгчдийн бадриун гарт савагдан хаагдсаар байгаад зуурчихсан хаалгатай эсвэл ганц хоёр нь ор тас алга болсон нарийхан саарал хувцасны шvvгээнvvд. Тоглолтын дараа өөдөөс харж суугаа багийн анддаа тээглээд уначихмаар ойрхон тавьсан вандан сандалнууд. Хамгийн захад байгаа онгорхой хаалгатай шvvгээ бол минийх. Харанхуй бvvдгэр өрөөнд “Реал”-ын цав цагаан цамц гэрэлтэн гялалзах нь яг л тайзан дээр тусгасан гэрэл мэт харагдана. Богино өмд, оймсыг маань вандан дээр нямбайлан эвхэж тавьжээ. Би гав ганцаараа. Миний орж ирсэн хаалганы цаад өрөөнөөс хvмvvсийн бvдэг бадаг яриа сонсогдоно.
Хувцсаа яаралгvй сольж, бэлдээд тавьсан дvрэмт хувцасны хажууд тавилаа. Хагас онгорхой хаалга шууд бэлтгэлийн талбай руу хөтлөх аж. Мөн хананд асар том толь байрлуулжээ. Би толинд харлаа. “Реал”-ын цагаан дvрэмт хувцас намайг биерхvv харагдуулах аж. Басхvv улам “том” болсон мэт сэтгэгдэл төрvvлнэ. Дvрэмт хувцас төдий ч биш юм аа. Төдөлгvй баяр хөөрийн дуу чимээ сонсогдлоо. Гэнэт би ирээдvй рvvгээ харж зогсоогоо ойлгов. Баяр бахдал, бухимдал гомдлын их урсгал нэгджээ. Би энд ирчихэж.
Бид энд, Мадридад ирээд бараг 24 цаг болж байна. Бекхэмийн гэр бvлийн хувьд амьдралын шинэ vе эхлээд нэлээд урт хугацаа өнгөрчээ. “Манчестер Юнайтед”-тай байгуулсан миний гэрээ зургадугаар сарын сvvлчийн өдөр дуусч, долдугаар сарын эхний өдөр би “Бернабеу”-д гарын vсгээ зурсан байлаа. Өнөөдөр долдугаар сарын 2, “Реал”-ын адал явдал маань эхэлж байна. Бид бvгдээрээ энд болох бvх зvйлийн нэг хэсэг нь болно. Би шинэ багт, өөр улсад ирж байгаа ч гол нь гэр бvл маань Испанид нvvж ирж байлаа. Юунд зорьж ирж байгаагаа тэдэнтэйгээ хамтдаа харахыг би хvссэн юм. Чин vнэнээ хэлэхэд надад дэмжлэг хэрэгтэй байлаа. Испанид ирсэн энэ хоёр өдрөөс өмнөх нэг сар догдлол, дарамтаар дvvрэн байсан юм. Мягмар гаригийн 1 цаг 30 минутанд газардсаныхаа дараа vvнээс хойш хором бvр ач холбогдолтой гэдгийг би ойлгосон юм. Гэр бvлийнхэнтэйгээ хамт ирсэн нь Мадридчууд, хотынхон болоод багийнханд маань миний тухай анхны зөв сэтгэгдэл төрvvлэх байлаа. Намайг зөвхөн хөлбөмбөгч төдийгvй нөхөр, эцэг гэдгийг тэд харсан юм. Есөн сартай хvv Ромео маань Англид Викториагийн эцэг эхтэй хамт vлдсэн ч надтай хамт Викториа, Бруклин хоёр маань байлаа. Харин аав, ээжийнхээ хийж буй ажлаас уйдах vед нь дөрвөн настай хvvд маань хань болохоор миний ээж ирсэн юм. Би тvгших хэрэггvй байжээ.
Биднийг тосохоор “Реал”-ын илгээсэн машинд суух хvртэлх нэг, хоёр хормын дотор намайг дагаж байсан эргэлзээ, зовнил хийсэх мэт оргvй алга боллоо. Биднийг мотоциклтэй зургаан цагдаа дагаж явав. Зvгээр ээ, анивчсан хөх, дуут дохио бол Бруклины амьдралын салшгvй хэсэг юм. Дараа нь бид хурдны зам руу орлоо. Яг л “French Connection”-д гардаг шиг бид гадуур урсгалаар явж байснаа дотогшоо, дараа нь дахиад захын урсгалаар давхив. Машин, мотоцикл хөлөглөсөн папарацци нар бидэнтэй аль болох зэрэгцэхийг хичээж, vvнийгээ аль болох аюултай аргаар гvйцэлдvvлж явлаа. Хуваарь ёсоор бидний очих анхны газар бол миний шинжилгээ өгөх эмнэлэг байв. Хэрэв осолд орсон бол би ядахнаа зөв газар руугаа явж байсан аж. Даан удалгvй тэр өдөртөө зөвхөн цагдаа, хэвлэлийнхэн ч бус Мадридынхан бvгдээрээ “Испанийн Гранпри”-гийн байрлал тогтоох уралдаанд тvрvvлэх гэж байгаа мэт галзуу давхидгийг би олж мэдсэн билээ.
“Реал”-тай анх ярилцаж эхлэх vед эхнэр хvvхдvvдтэйгээ хамт өөр улсад амьдрах талаар эцсийн шийд гаргаагvй байгаа гэдгээ тэдэнд мэдэгдсэн нь шударга гэж би бодож байлаа. Зөвхөн хөлбөмбөгт өөрийгөө зориулахаар тав тухтай амьдарч чадах уу би энд? Багтайгаа хамт өндөр амжилт гаргахыг хvсч буй бол ингэх ёстойг мэдэж байв. Харин тэд vvнийг хэр ойлгохыг мэдэхгvй байлаа. Гэвч испани хvн бvрийн хувьд гэр бvл тун чухал байдаг болохоор миний зовнил тэдэнд огт хачирхалтай санагдаагvй юм.
“Дэвид гэр бvлийнхэн чинь энд чам шиг л аз жаргалтай байх ёстой” гэж тэд мэдэгдэв.
Биднийг гэртээ байгаа мэт сэтгэгдэл төрvvлэхийг хичээнэ гэж тэд амлав. Тиймээс бидний сонирхож магадгvй гэж бодсон хэдэн байшинг “Реал”-ынхан сонгоод байсныг vзэхээр Викториа, Бруклин, ээж гурав шуртхийн алга боллоо. Тэдэнтэй хамт явмаар байсан ч байшингийн эрэлд оролцох цаг гарна гэдгийг ойлгож байлаа. Тэднийг хотын зах руу явсан хойгуур би “La Zarzuela Hospital”-д “Реал”-ын эмч Синьор Корралтай уулзах ёстой байв.
Зvрх судас, био механик, цус, шээс, цахилгаан кардиограм, рентген гээд зөндөө шинжилгээ өглөө. Дараа нь Синьор Коррал өөрийн биеэр намайг судалж эхлэв. Тэрбээр зvvн хөлийн тавхайг онцгойлон сонирхож байлаа. Хоёр цаг гаруйн дотор бид шинжилгээгээ дуусгачихав. “Реал”-ын телевизийн зураглаач эмнэлгийн давхар бvрээр биднийг дагаж дээш, доош гvйх авч шинжилгээний өрөөнд орох бvрт тvvний өмнө хаалга тасхийн хаагдаж байлаа. Мэргэжилтнvvд, эмч нар, өвчтөнvvд, хар нvдтэй зураглаач гээд хvн бvхэн л маасайтал инээгээд байх шиг. Хамтдаа зургаа авахуулж болох уу? Гарын vсгээ өгөөч? Нэг л амар амгалан санагдана. Арван таван настайгаас минь хойшхи эмнэлгийн шинжилгээний иж бvрэн материалыг эмч нарт өгсөн бөгөөд тэднийг “гэрийн даалгавараа” сайн хийсэн гэдэгт би найдаж байлаа. Доктор Коррал ч чухам юуг олж мэдэхийг хvсч буйгаа ойлгуулсан юм. Хайсан юмаа олоод тэрбээр тун ч баяртай байлаа. Шинжилгээний хариуг хvлээн зогссон хэвлэлийнхэнд тvvнийг юу гэж хэлснийг хожим надад хэлсэн юм:
“David esta como nuevo. Fisicamente esta perfecto”
Ингээд л миний бие “Реал”-тай байгуулах гэрээний цэгэн шугам дээр гарын vсэг зурахад бэлэн боллоо. Викториа, Бруклин, ээжтэй уулзахаар би “Tryp Fenix” зочид буудлыг зорив. “Fenix”-ын гадна цугларсан хөгжөөн дэмжигчид шинэ тоглогчоосоо гадна Викториад сэтгэл хангалуун байсан гэж би боддог. Гэр минь гэж нэрлэх газар хайж, огт мэдэхгvй хотоор зөндөө хэссэн болохоор тэр маань vл мэдэг санаа зовсон харагдана. Бруклин бид хоёр өрөөндөө хэсэг зуур бөмбөг өшиглөөд амжлаа. Өсч том болоод энэ өдрийн vйл явдлаас хvv маань хэр ихийг санах бол доо гэсэн бодол надад төрж байлаа.
Биднийг Бернабеуд хvргэж өгөх машинууд таван цагт ирэв. Төв замаар хэдхэн хором давхиад хvрэх газарт уг цэнгэлдэх хvрээлэн орших агаад энэ нь Лондонгийн хувьд тавдугаар өргөн чөлөөтэй дvйцэх газар аж. “Манчестер Юнайтед”-ийн тоглогчийн хувиар би энд өмнө нь ирж байсан ч хаалгаар нь орохдоо танил зvйл төдий л олж харсангvй. Тэгээд ч энд засварын ажил өрнөж байлаа. Өргөгч цамхаг, барилгын материал зөөж нааш цааш давхилдах зөөгч, ухагч машинууд харагдана. Тоглогчдын хувцас солих өрөө байрладаг хэсгийг шинэчилж буй тухай “Реал”-ын маркетингийн албаны дарга Хосе Анхел Санчес өгvvлэв.
“Сантьяго Бернабеу дөчөөд оны vед энэ цэнгэлдэхийг бариулахдаа ерөнхийлөгчийн суудлыг тоглогчдын өрөөний эсрэг талд барьсан юм. Энэ нь багийн удирдлагын танхим тоглогчдын хамт хувцас солих өрөөтэй хэзээ ч зэрэгцэхгvй гэсэн санаа байсан. Гэвч одоо UEFA-гийн “Аваргуудын лиг” тэмцээний дvрэм ёсоор хоёул нэг дор байх хэрэгтэй болсон” гэж тэрбээр нэмж хэллээ.
Багийн албаны өрөө рvv орохоор бид шатаар өгслөө. Хачирхалтай нь би бага зэрэг амьсгаадаж, Викториагийн гарыг ялимгvй чанга атгав. Гэнэт булан тойроод албаны хувцастай ажилтнууд гvйлдэж, хаалга онголзуулан орж гарах хvмvvс бvхий том танхимд орж ирэхэд бид буцаад явах ёстой мэт санагдав. Европын хаана ч байдаг орчин цагийн барилгад байх жирийн л нэг албан тасалгаа. Бvх юм нь тун энгийн. Ганган хээнцэр, нvсэр хvнд зvйл vгvй. “Реал” хvний сэтгэлийг татах гол зvйлээ талбай дээр босгоход зориулсан нь надад таалагдлаа. Тиймээс ч энд ирсэндээ баяртай байв. Хvмvvс ч надтай гар барьж, танилцахдаа баяртай байгаа гэдгээ нуухгvй байгаа нь надад мэдрэгдэж байсан юм.
Намайг Мадридад авчрахад Ерөнхийлөгчөөс гадна голлох vvрэг гvйцэтгэсэн хөлбөмбөгийн албаны дарга Хорхе Вальданотой намайг Хосе танилцууллаа. Тэрбээр гаднаасаа гvнзгий сэтгэгдэл төрvvлэхvйц сайхан инээмсэглэсэн хvн байв. Синьор Вальдано нас сvvдэр хэд зооглосныг би мэдэхгvй ч цагтаа шигшээ багт тоглож явсан сайн тоглогчийн эрч хvч, бие бялдар нь хэвээрээ ажгуу. Тvvнтэй уралдаад vзвэл яадаг бол, бөмбөгийг нь булааж чадах болов уу. Тэрбээр англи хэл мэддэггvй “Реал”-ын цөөн хvмvvсийн нэг байсан ч энэ нь надад тийм ч хэцvv санагдсангvй. Харин ч бид хоёр ав адилхан нөхцөлд байгаа бус уу? Синьор Вальдано өрөө рvvгээ орохыг урив.
Ерөнхий дасгалжуулагчийн ширээний ардаас Карлуш Кейруш босч ирэв. Тvvнийг хараад чамгvй гайхлаа. “Мадрид”-чууд Висенте Дель Боскег ажлаас нь халсныг, тvvнийг орлохоор Карлуш “Манчестер Юнайтед”-ийг орхисныг ч би мэдэж байлаа. Харин тvvнийг Бернабеуд аль хэдийнэ ирсэн чинээ санасангvй. Энэ бол жирийн бус мөч, сэтгэл амраасан vе байлаа. Бид тэврэлдлээ. Хоёр шинэков долдугаар сарын сvvлчээр улирлын өмнөх тоглолтын vеэр тухтай уулзах ёстой боллоо.
Харин одоо тэд “ажлын байр”-ыг минь танилцуулахад бэлэн болжээ. Хосе биднийг дагуулан шатаар доош бууж “Реал”-ын албан ёсны хөтлөгчийн vvргээ гvйцэтгэж эхэллээ. Талбайн эзэн багийн хувцас солих өрөөний хаалгыг онгойлгонгоо “Үvгээр орохгvй аялал гэж байхгvй дээ” хэмээв. Шvvгээ болгоны хаалган дээр “Реал”-ын тоглогч бvрийн маш том зураг байх аж. Рауль, Фигу, Зидан, Роберто Карлос, багийн бусад андуудынх нь ханан дахь аварга зургуудыг хараад өөрийн эрхгvй тэдний өрсөлдөгч байсан vе маань хэсэг зуур бодогдоод амжив. Тэдний эсрэг бус, харин нэг багт, мөр зэрэгцэн тоглох ямархуу байх бол оо? Бид цааш явж, хонгил руу орлоо. Дөрөвдvгээр сард, яг энд тоглолт эхлэхийг хvлээн догдлон зогсч байснаа санав. Одоо ч гэсэн тэр мэдрэмж дахин төрж байх чинь.
“Хосе, бөмбөг байна уу? Би тэсэхгvй нь шvv” гэж хэлэв. Ашгvй нэг бөмбөг аваад ирлээ. Тvvнийг Бруклинд бариулаад Викториаг дагуулан талбайн захын шугам дээр туссан нарны зурвас гэрэл дээгvvр алхлаа. Бvрэнхий болж байлаа. Энд зөвхөн бидний “vдэшлэг” болох гэж байв. Үзэгчдийн суудал биднийг уулын бэл мэт хvрээлэн, өнөөдрийн барилгын ажил дуусчээ. Ээжийг зэрвэс харлаа. Гурван сарын өмнөхөн тээр тэнд суучихсан намайг “Юнайтед”-ын бvрэлдэхvvнд тоглож байхыг харж байхдаа тvvний бvх зөн совин намайг энд ирж, “Реал”-ын төлөө тоглохыг хэлж байсан биз ээ. Би торгуулийн талбай руу алхлаа. “Бруклин нааш ир дээ, хоёулаа гоол оруулъя”. Ганц хоёр хором бид бие бие рvvгээ бөмбөг өшиглөв. Хvv маань ядруу, сандарсан харагдана. Мэдээж энэ “Олд Траффорд” биш байлаа. Викториаг харвал тэрбээр Бруклиныг ажиглаж байх аж. Дараа нь харцаа шилжvvлэн, талбайг тойруулан харав. Тvvний юу бодож байгааг би мэдээд байх шиг. Одоо бол зоригтой байх vе мөн, ийм ч байж чадах бvсгvйг би сонгожээ. Тvvнтэй харц тулгарвал vл мэдэг инээмсэглэв. Төдөлгvй Хосе “Бvгдээрээ дотогшоо орвол ямар вэ” гэлээ.
Уулзалтын өрөөнд баярын уур амьсгал оржээ. Гол ажилдаа орох цаг болж. Синьор Перес ч ирчихэж. Бид өмнө нь утсаар л ярьж байсан болохоор анх удаагаа “Реал” (Мадрид)-ын ерөнхийлөгчтэй уулзаж буй нь энэ байлаа. Испанид тухайн багийн гол хvнийг дэмжигчид нь сонгодог. Синьор Перес Европтоо томд орох барилгын компани эзэмшдэг юм. Тvvнчлэн дэлхийн хамгийн хvчирхэг хөлбөмбөгийн багийн ерөнхийлөгч. Гэвч энэ бvх цол хэргэм тvvнд хvзvvний зvvлт шиг гоёл чимэглэл болдоггvй мэт. Том хvмvvст заавал даруу зан байдаг бололтой. Ойр тойрны хvмvvсийнх нь vзvvлж буй хvндэтгэлээс харахад л “Реал”-ын ерөнхийлөгч ямар чухал болохыг, хvмvvс тvvнийг хэр их vнэлдэгийг харж болохоор байв. Энэ талаар тэр өөрөө хэзээ ч хэлэхгvй нь лавтай. Тэрбээр намайг Бернабеуд тавтай морилохыг хvсээд Викториа, Бруклин, ээжийг Мадридад тухлан саатахыг ерөөв.
Бид удирдлагын өрөөнд орлоо. Багийн удирдлагууд урт, ялимгvй зуйван ширээний нэг талд зогсчээ. Хатагтай Бекхэм, Синьор Перес бид гурав ширээний нөгөө талд зэрэгцэн суулаа. Миний зvvн талд ерөнхийлөгч, баруун гар талд Викториа суув. Царс модон ширээн дээр нямбайлан тавьсан хос хавтас биднийг бичиг цаасны ажил хvлээж буйг сануулах аж. Гэрээнд гарын vсэг зурахад минь зориулж Викториа Англиас явахын өмнө гоёмсог vзэг надад, мөн ерөнхийлөгчид авсан байсан юм. Уг нь суухаас өмнө Синьор Перест бэлгээ өгөх байсан болов уу. Гэвч биднийг өгч амжаагvй байтал тэрбээр өмнөх уулзалтын дараа ширээн дээр орхисон бололтой vзгийг авчихлаа. Эхлээд тэрбээр дараа нь би гарын vсгээ зурав. Бруклин бидний араар гvйж, ээж тvvнийг барьж авах уу vгvй юу гэдгээ шийдэж ядан байгаа бололтой. Бид бослоо, гэрээг ч байгууллаа. Синьор Перес бэлгээ задлав. Тэрбээр инээмсэглэнгээ “Дараагийн гэрээг чинь байгуулах хvртэл vvнийг найдвартай хадгалнаа. Баярлалаа” гэв. Би ч бас инээмсэглэв. Үvнтэй тун төстэй vгийг “Манчестер”-ийн 12 настай хvv би Фергюсоноос сонсож байж билээ. Харин одоо би 28 нас хvрчихсэн, Английн багийн ахлагч болсон ч мөн л сэтгэл ханамжтай, их ирээдvйг зөгнөсөн басхvv ялигvй догдолсон хэвээр зогсож байлаа.
“Зvгээр ээ, эрхэм ерөнхийлөгч өө. Танд талархлаа илэрхийлье. Бvгдэд тань баярлалаа. Энэ багт ирсэндээ би vнэхээр баяртай байна” гэж би өгvvлэв.
Баяр хөөр ч энэ мөчийг бvрэн дvvрэн илэрхийлж чадсан гэдэгт эргэлзнэм. Үнэ цэнэтэй, ховор олдох мөч ямархуу мэдрэмж төрvvлдэгийг биеэр vзэхээс нааш vгээр илэрхийлж чадна гэж vv. Тэрхvv мөч хором ямар чухал байсныг би яг одоо л ойлгож байх шиг.
“Tryp Fenix”-т эргэн ирээд бид оройн зоог барих ёстой байлаа. Өөрийн талбайд болох тоглолтын өмнө “Реал”-ын тоглогчид энэ зочид буудалд тухалдаг аж. Тэд доод давхарт тусгайлан зоогийн өрөө байгуулжээ. Энэ vдэш солилцоог бодит vйл хэрэг болгоход оролцсон бvх хvмvvс намайг “Реал”-д ирснийг тэмдэглэх зорилготой байв. Тэдгээр хvмvvс бол миний менежментийн баг “SFX”, “Реал”-ын удирдлагын гол зvрх болсон цөөн хэдэн хvмvvс буюу миний танил Хосе, Хорхе Вальдано, ерөнхийлөгчийн баруун гарын хvн Педро Лопес Хименес, тvvний хvv Фабио, ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Хосе Луис Дель Валле нар юм. Мөн Викториа. Хатагтай Бекхэм энэ vдэш туйлын vзэсгэлэнтэй харагдаж байлаа. Тэр өрөөний гол чимэг нь байсан юм. Хөлбөмбөгийг бидэн шиг л хайрладаг бvсгvй юм даа гэсэн бодлыг тэрбээр зочдод төрvvлж байлаа. Үнэхээр тийм ч юм уу? Хэн мэдэхэв, ямар ч байсан нэгэн vдэш хайрт маань тийм бодолтой байсан болов уу. Сэтгэл хөдлөм хоёр цагийг бид өнгөрvvллээ. Сvvлийн сард энэ хvмvvс ямархуу их ачаалалтай ажилласныг би мэднэ. Харин одоо тэдний амарч, хvйтэн шар айраг шимэх мөч. Биеэ барих, маяглах, элдэв дэг журамд хавчигдах шаардлагагvй, ердөө л бие биедээ итгэсэн хvмvvс энэ өрөөнд байлаа. Албан ёсны арга хэмжээ ч албан бус болсон гэмээр. Миний төлөөлөгч Тони Стивен хундаганы цөөн vг хэллээ. Амжилттай хамтын ажиллагааны төлөө. Би дараа нь хvн бvрт хийж бvтээсэн их ажлынх нь төлөө талархал илэрхийлэв. “Би олон багт тоглоно гэж хvсч байгаагvй. Гэвч “Реал”-д тоглохыг мөрөөддөггvй хөлбөмбөгч бий гэж vv. Энэхvv мөрөөдлийг минь бодит vйл хэрэг болгосон та нартаа баярлалаа” гэлээ. Үгээ хэлээд суумагцаа “Яагаад хамгийн чухал хvнээ дурдсангvй вэ? Би яагаад Викториад баярласнаа хэлсэнгvй вэ” гэж бодлоо.
Гэвч би боломжийг алджээ. Хорхе Вальдано vг хэлэхээр хэдийнэ боссон байлаа. Тэрбээр мэдээж испаниар ярьж эхлэв. Хосе анхандаа орчуулж байсан ч хvмvvс тvvнд нь оролцож, vгvй ээ энэ vг англиар тийм утгатай гэх зэргээр өөрсдийн санал бодлоо хэлж эхэлснээр яриа бага зэрэг ойлгомжгvй болчихов. Гэсэн ч Синьор Вальдано яриагаа тасалсангvй, vргэлжлvvлсээр:
“Гурван жилийн өмнө Флорентино Перес “Реал” (Мадрид)”-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшvvлсэн юм. Хvмvvс тvvнийг хvйтэн хөндий, бодлоготой бизнесмэн гэж vзэж байснаас энэ ажилд тохирох хvн гэдэгт нь эргэлзэж байлаа. Гэвч тэрбээр ямар ч шvтэн бишрэгчийн мөрөөдөл болсон хамгийн хорхой хvрэм биелэгдэшгvй мэт шургуу төлөвлөгөөг хэрэгжvvлсэнээр сонгуульд ялсан билээ. Тэрбээр “Барселона”-гаас Луиш Фигуг авсан юм. FIFA-гаас “ХХ зууны шилдэг баг” хэмээн өргөмжлөгдсөн багийг XXI зууны хамгийн агуу баг болгох хvсэлтэйгээр Синьор Перес ерөнхийлөгчийн суудалд заларсан. Энэ зорилгоо биелvvлэхийн тулд тvvнд хөлбөмбөгийг, “Реал”-ыг дээд зэргээр төлөөлж чадах шилдэг тоглогчид буюу зөв хөлбөмбөгчид хэрэгтэй байсан билээ. Рауль манай багт байсан. Фигуг элсvvлсний дараа жил ерөнхийлөгч Зиданыг “Бернабеу”-д авчирсан. Удаах жил нь Роналдо ирсэн. Гэсэн ч нэг зvйл дутагдаж байлаа. Харин Дэвид та бол “Реал”-ыг төгс төгөлдөр болгох тоглогч гэдэгт бид итгэж байна. Таны авьяас, ур чадвараас гадна Английн шигшээ багийн ахлагчийн vvргийг гялалзтал биелvvлж буй зvтгэл, урам зоригоос тань шалтгаалж би ингэж хэлж байгаа юм”.
Синьор Вальданогийн ярианы өнгө, биеийн хөдөлгөөнийг нь анзаарахад л хэдий испани хэл мэдэхгvй ч яриагаа өндөрлөх гэж буй нь ойлгогдлоо. Тэрбээр гvнзгий амьсгаа авав. Гэтэл онц чухал хvнээс дуудлага ирсэн тохиолдолд л дуугарч бусад дуудлагад чичирдэг Хосегийн утас чанга гэгч нь дуугарч эхлэв. “Ерөнхийлөгч байна” гэж Хосе таав. Хосе, Синьор Перес хоёр утсаар их л хөгжөөнтэйгээр ярилцлаа. “Дэвид, өнөө орой бидэнтэй хамт байж чадахгvйдээ харамсаж байна гэж ерөнхийлөгч хэллээ. Гэхдээ өмнө нь гэрээ байгуулсан шилдэг тоглогчдын зоогт ч ирж амжиж байгаагvй болохоор энэ удаа ч ирэхгvй байх нь зvйд нийцнэ гэж vзэж байна гэнэ ээ” гэж Хосе өгvvлэв.
Бяцхан завсарлага. Хошигнолыг хvн бvхэн ойлгоосой гэсэн дээ л тэр. “Тэр нэмж хэлэхдээ таныг өөрийнх нь шvтдэг тоглогчдын нэг биш гэж байна”. Хvмvvс бvгд л инээлдэж ерөнхийлөгчийг ирж кофе ууна уу хэмээн Хосегийн гар утас руу хашгиралдлаа. Харин Хосе “Багийн нэг захирлын төрсөн өдрийн баярт ерөнхийлөгч оролцож байгаа юм. Бид ч тийшээ очиж болно шvv дээ. Эндээс холгvй байгаа” гэлээ. Синьор Вальдано энэ хооронд зогссоор, яриа дуусахыг хvлээж байв. Тvvнийг суумагц ерөнхийлөгч баяртай гэж хэлэх нь тэр. Тэрбээр биднийг vдшийг сайхан өнгөрөөхийг ерөөлөө. Хvмvvс ч ярианых нь төгсгөлийг сонсохоор Вальдано руу харав.
Тvvний юу хэлснийг ойлгосон, хангалттай хvндлэл vзvvлснийг нь мэдсэн болохоор дахин vг хэлvvлэх шаардлага байсангvй. Синьор Вальдано дахин бослоо. Яриагаа хэрхэн vргэлжлvvлэх вэ гэж бодож байгаа нь илт. Бусдыг хvлээлгээд хэрэггvйг ойлгонгуутаа тэрбээр инээмсэглэв. Ерөнхийлөгчтэй адил тvvний vг хэлэх vе өнгөрчээ. Харин англиар “Дэвид, Викториа, Мадридад тавтай морил” гэж хэллээ.
Үдэш нь Викториа бид хоёрт дахиад хошоод байшин сонирхох цаг зав гарлаа. Мадридчууд хэзээд нь унтдаг юм болоо гэсэн бодол өөрийн эрхгvй төрөв. Мягмар гаригт гол ажлаа амжуулж, “Реал”-д элсэх хувийн арга хэмжээгээ хийв. Харин лхагвад дэлхий дахинд гэрээ байгуулснаа мэдэгдэх ёстой байлаа. Өглөө нь Бруклин нэн даруй сонголтоо хийж эмээгийнхээ хамтаар хvvхдvvдтэй тоглох, усан санд сэлэхээр одов. Тэр хоёр өчигдөрхөн танилцсан хэн нэгний гэрт очихоор яваад өглөө. Би харин хоёр ч телевизэд ярилцлага өгсөн юм. “Юнайтед”-ийн балиашгуудад талархаж, салах ёс гvйцэтгэх боломжийг надад олгохоор “MUTV”-ийнхэн Мадридад ирээд байлаа. Удаад нь “Реал”-ын телевиз миний сэтгэгдлийг дамжуулах, басхvv “Бернабеу”-д хоёр царайлаг хөлбөмбөгчин тоглох нь гэсэн Роберто Карлосын баяр хөөртэй мэдэгдлийн талаарх бодлыг минь сонсох хvсэлтэй байв. Дараалсан энэ хоёр ярилцлага надад гунигтай, баяртай хоёр өөр мэдрэмж төрvvлсэн билээ.
Би асуултуудад нь дажгvй хариулт өгсөн ч vнэндээ надад асуулт асуух хvсэл их байсан даа. Мадрид, Манчестерийн хөгжөөн дэмжигчид энэхvv солилцооны талаар юу бодож байгааг таахаас өөр арга надад байсангvй ээ. Хувийн дугаараа “23” гэж сонгохоос аль эрт vзэгч, хэвлэлийнхэнд намайг танилцуулах газраар сагсан бөмбөгийн ордныг сонгосон байв. “The Pabellion Raimundo Saporta” бол 5000 хvний суудалтай энгvй том ордон бөгөөд “Ciudad Deportiva” гэж нэрлэдэг бэлтгэлийн цогцолборын нэг хэсэг аж. Бидний хөлөглөсөн машин гол замаас гарч дугуй тойргоор явсаар гол хаалганд тулж ирлээ. Хэдэн арван сэтгvvлч гадаа хvлээн зогсох агаад “Реал”-ыг дэмжигчдийн өмнө анх удаагаа “Реал”-ын тоглогчийн хувиар бөмбөг өшиглөх талбайг би зэрвэс харж амжив. Бид дотогш яаран оров. Испаничууд цаг барьдаггvй, назгай хvмvvс гэдгийг мэддэг ч энэ удаагийн хуваарьт ажлыг хvн бvр цагт нь амжуулахыг хvсч байх шиг санагдлаа. Зузаан, хар хөшиг татсан танхим хvртэл би хонгил даган алхаад л байв. Сургуулийнхаа жvжигт тоглох гээд тайзан дээр гарахаас өмнө хэлэх vгээ давтаж байгаа мэт сэтгэгдэл надад төрлөө.
“Тайзнаа” гарахаас хэдхэн минутын өмнө Хосе хvрч ирээд, намайг ярих vед испаниар хөрвvvлэх хvн байгаа гэж хэллээ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby a_odko » Fri Feb 23, 2007 6:45 pm

МР.Б-н аватор хуудас ачааллахад саад болохгүй байгаа юмаа... Багахан хэмжээтэй..
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Hristos » Fri Feb 23, 2007 7:13 pm

Бексийн номыг ингэж тавибал танайх удахгүй Челсиг давнаа. шууд 100 шүү
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Hristos » Fri Feb 23, 2007 7:39 pm

Спайнмэний аватар арван жилийн охин юбка өмсөөд гүйж байгаа шиг харагдаад урьдын ГЛАДИАТОР шиг биш байна. Гладиатороороо үлдээрэй
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby soccer » Fri Feb 23, 2007 8:43 pm

Номер 10 энэ гарын үсэг болно биз дээ... :)
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Postby Nomer 10 » Fri Feb 23, 2007 11:53 pm

Сайхан аватар байна.

а_одко наадраа Бексийн топикт тавибал дараа нь хайж олоход амар байх аа. Би 5 цагариг дээр гарч байгааг харсан, дуусахаар нь нэгмөсөн унший гэж бодоод зав болохгүй байсийм:mrgreen: Одоо сайхан умший шүү.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 7 » Sat Feb 24, 2007 12:28 am

Атлетико Мадрид”: тай хийх тоглолтонд Кассано Диарра 2 багтаj байгаа юм бна. Ашгvй нэг Кассано :-D
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby a_odko » Sat Feb 24, 2007 4:50 am

Image
Мадридын дерби тоглолтонд орох бүрэлдэхүүн..

Касильяс, Диего Лопес.

Сальгадо, Каннаваро, Павон, Мехия, Марсело, Торрес, Эльгера.

Эмерсон, Гаго, Гути, Диарра, Рейес, Робиньо.

Рауль, Ван Нистелрой, Кассано, Игуаин.

дуудагдаагүй: Сисиньо, Роберто Карлос, Миньамбрес, Серхио Рамос (нар бэртлийн улмаас), Бекхем (торгуултай), Рауль Браво (техникийн шалтгаанаар).
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby a_odko » Sat Feb 24, 2007 5:01 am

Өнөөдрийн бэлтгэлийн үеэр....
Image
Image
Диарра.., Карлос нар бэртлээс ирж бэлтгэлдээ гаржээ...Мөн эргэн дуудагдсан Кассано багыхантайгаа бэлтгэлээ хийсэн байна. Рамос дотор зааланд бэртлээ эдгээх дасгалаа үргэлжээ.

Тоглолтын листэнд Карлос, Рамосыг рискгүйн үүднээс дуудаагүй ба 3 чухал Мюнхэн.., Гетафэ.., Барса-тай хийх тоглолтонд бэртэлгүзй оролцуулах зорилгоор үлдээжээ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby amar2mn » Sat Feb 24, 2007 4:07 pm

Бекс мэрэгжилээ сольвол таарна... Шал худлаа Америк явж байгааг нь... Голливуудын яг дэргэд нь очиж хүмүүсийн анхаарал татах гээд л...
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby Hristos » Sat Feb 24, 2007 5:27 pm

amar2mn wrote:Бекс мэрэгжилээ сольвол таарна... Шал худлаа Америк явж байгааг нь... Голливуудын яг дэргэд нь очиж хүмүүсийн анхаарал татах гээд л...

Хөл бөмбөг мэдэхгүй хүний үг байна даа
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby soccer » Sat Feb 24, 2007 5:54 pm

Очсон ч очоогүй ч хүмүүсийн анхааралд байгаа...харин ч сайн юм бишүү
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Postby Цоомоо » Sat Feb 24, 2007 7:46 pm

Тэр анхаарал ч яахав.
Хангалттай мөнгө өгч байна. Дуртай юм аа хийж байна. Очхоос яахав дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Seikoni » Sat Feb 24, 2007 8:04 pm

өнөө шөнө барах нь уу үгүй юу.. тэнцжил үзээсэй..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby soccer » Sat Feb 24, 2007 9:25 pm

Image
Удахгүй Атлетикотой тоглох дэрби-д манай Miguel Torres FernandoTorres хоёрын хоорондох Дэрби болох гэнэ дээ... сүүлийн үед манай Miguel маш сайн чадварлаг хамгаалалтанд тоглоод байгаа билээ...
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Postby Hristos » Sat Feb 24, 2007 10:56 pm

зиндаа өөр торресууд л даа.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby a_odko » Sun Feb 25, 2007 1:27 am

Рүүд өнөөдрийн тоглолтонд оролцохгүй болсон байна.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Sun Feb 25, 2007 1:37 am

a_odko wrote:Рүүд өнөөдрийн тоглолтонд оролцохгүй болсон байна.


Яaгаад вэ? айн
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby a_odko » Sun Feb 25, 2007 1:43 am

Сая нэрлэгдсэн скуад-с угаасаа нэгийг хасах ёстой байсан юм байна лэ. Тэгээд бага зэрэг бэртэл нь хөндүүрлээд байсан Рүүд-г Капелло амраахаар болсон гэнэ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Sun Feb 25, 2007 1:48 am

аан зєв зєв.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Seikoni » Sun Feb 25, 2007 10:24 am

1-1ээр тэнцжээ.. Торрэс Реалын эсрэг анхныхаа премиера дахь гоолоо хийсэн бол Хигуайн анхныхаа Реал дахь гоолоо хийжээ... Эмэрсон, Салгадо Рейес нар гараанд гарч тоглолоо.. Кассано солилцоогоор гарч ирэн нэг ассист өгөв.. Харин Канаваараа хоёр шар авч талбайгаасаа гарч дараагийн Гетафетэй хийх тоглотлод оролцох эрхгүй болов..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Nomer 7 » Sun Feb 25, 2007 10:41 am

Жоохон аз дутлаадаа.За яaхав тэнцээ болжл бна. :-D
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests
cron