Арсенал FC : The Gunners :

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Mr. Arsenal » Thu Feb 22, 2007 3:39 pm

Манай CL-ийн дараагийн учраа Real Madrid - Bayern хоёрын хожсон нь биздээ аль нь ч байсан нухнаа 2 МУУ баг байна ккккк :mrgreen:
Arsenal Dynasty Reloaded
User avatar
Mr. Arsenal
 
Posts: 927
Joined: Wed Apr 12, 2006 8:44 pm
Location: ULAANBAATAR

Postby Nomer 10 » Thu Feb 22, 2007 3:44 pm

Тайван бай:mrgreen:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby spain man » Thu Feb 22, 2007 3:46 pm

Хахахах яг ш дээ. Гарчихаад олон юм ярьвал яасан юм.
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Nomer 10 » Thu Feb 22, 2007 3:50 pm

Би гол нь дахиад сугалаатай гэдгийг анхааруулсан хэрэг хэхэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby zigo » Thu Feb 22, 2007 5:40 pm

Манайх юун түрүүнд одооны өрсөлдөгчөө л хожих хэрэгтэй байна. Ядаж байхад бүх тэмцээнд оролцож байгаа. Дээр нь тэнэгтээд л хариу тоголт хийцгээх болоод маанагтаад байхын.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby amar2mn » Fri Feb 23, 2007 3:08 am

MrB wrote:МанЮ-г бол гарын аясаар л хөдөлгийшдээ.:mrgreen:
Далласан газар ил гарч, далайсан газар далд орж яваг...:mrgreen:


Тэгээд л дэмийрээд... Хэхэ... :RD Хэн та нарын нөгөө удаа дараалсан хожлуудыг зогсоолоо... Байнга санаж явах хэрэгтэй...
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby amar2mn » Fri Feb 23, 2007 3:15 am

ПСВ ч чунаг баг юм даа... Сүүлийн хэдэн жил ч дандаа багуудад шаврын хаалт болж байгаа...
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby mick » Fri Feb 23, 2007 9:17 am

zigo wrote:Өөр нэг газар Мик ч билүү манай болон Челсигийн тасалбарыг хамгийн үнэтэй бөгөөд эрэлттэй байгаа гэсэн байсан? :help:


Наадах чинь copy past хийж байгаа байхгүй юу...
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby zigo » Fri Feb 23, 2007 10:10 am

Хаанаас?
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby Цогоо » Sun Feb 25, 2007 10:08 pm

Арсеналын маань сэдэв хоёр хоног шинэ бичлэггvй байлаа. Энийг єєрчлєе дєє. Нэтээс ухсан хэдэн мэдээг орчуулав.

Арсеналчууд Аваргуудын Лигийн финалыг стадиондоо явуулах хvсэлтэй

Хоёр удаа олон улсын чанартай тэмцээнийг амжилттай зохион байгуулсныхаа дараа манай захирал Кэйт Эдэлман Эмиратес Стадиондоо Аваргуудын Лигийн финалын тоглолтыг явуулахаар хvсэлт гаргасан гэдгээ хэлжээ.

Эдэлман хэлэхдээ: "Яг энэ жил байх албагvй л дээ. Тэхдээ ирэх жилvvдэд бид бvр олон тэмцээнvvдийг явуулах болно. Бид єєрсдийн нэрийг Европын финалд оруулах талаар бодож байгаа. Бид тvvнийг зохион байгуулж чадна гэдэгт бvгд итгэж байгаа. Яагаад гэвэл бид хамгийн шилдэг олон улсын тоглолтыг стадиондоо зохион байгуулсан." гэжээ.

Aрсеналын домог шинэ vеийг шагшиж байна

Арсеналын домог болсон тоглогч Мартин Кеоун Арсэн Вэнгэр болон тvvний залуу авъяастнуудын шинэ vеийг магтсан байна.

Арсеналын залуучууд єєрсдєд нь єгсєн тэр итгэлийг тун сайн дааж финалын Челситэй хийх тоглолт хvртэл чадлаа.

Экс-Буучин маань ВВС-д єгсєн ярилцлагадаа: “Энэ бол тэдний тэмцээн, тэдний хєгжих боломж байсан.

Сайн сайн багуудын эсрэг тун сайн тоглосон бєгєєд энэ бол зvгээр л дараачийн алхам юм. Тэд тоглох эрхээ єєрсдєє олж авсан.

Yvнд клубынхныг мєн тэдэнд ийм их итгэл єгч тоглуулж байгаа менежерийг магтах ёстой.

Улирлын турш эдгээр залуу тоглогчдын хєгжиж финалд хvрсэн байдлыг харах юм бол маш гайхалтай vр дvн харна. Тэдний хувьд энэ бол амтат бялуу л гэсэн vг.

Энгийн тохиолдолд ганц юм уу хоёр залуу тоглогчийг тодорч байгаа тухай ярьдаг бол Арсеналд тэд нар маш олноороо байна.” гэж ярьсан байна.

Анх Арсеналд тоглож байсан цагаа дурсахдаа тэрээр залуу тоглогчид єєртєє итгэх итгэл тєрvvлэх нь маш чухал хэмээн онцолжээ.

“Yндсэн багт 19 настайдаа орсон би тэгэхэд зурагтаар л хардаг байсан Кэнни Сансом, Вив Андерсон гэх мэт тоглогчидтой мар зэрэгцэн тоглож эхлэв. Тэд нар намайг магтахад би бараг тэнгэрт тулахаар єндєр болсон мэт санагддаг байж билээ.

Залуу тоглогчдыг аль болох ихээр єєртєє итгэх итгэлтэй болгох нь чухал юм. Єнєєдрийн байдлаар менежерийн тэдэнд бvрдvvлж єгч байгаа орчин маш гайхалтай. Тэр тэдэнд маш их итгэл vзvvлж байна.

Залуусын хувьд одоо зєвхєн эхлэл л явж байгаа боловч тэд маш их ирээдvйтэйгээ харуулсаар байна.”

Сэндэрос Вэнгэрийг магтаж байна

Филипп Сэндэрос менежер Арсэн Вэнгэрийн залууст vзvvлж байгаа итгэлийг нь сайшааж байна.

Швейцарь тоглогч маань бусад залуу тоглогчидтой цуг vндсэн багт тоглохын амтыг Карлинг Капаас мадэрсэн бєгєєд Вэнгэрийн бодлогын vр дvнгээр залуу одод нь багаа финалд тєлєєлєх болж байгаад их баярлаж байгаагаа хэлсэн байна.

“Щвропын болон бvх пэлхийн залуучуудын хувьд энэ их сайхан боломж. Арсенал шиг клубууд залууст их боломж олгодог.

Гэвч энэ маш их хvнд хєдєлмєрєєр бvтсэн. Сvvлийн хоёр жилийн турш босс маань энийг л хийх гэж зорьж ирсэн. Сайн залуу тоглогчдыг авчрахыг хичээсээр ирсэн ба чи vнэхээр сайн байж чадахын бол тоглох боломжтой.

Босс залуу тоглогчдод хєгжих боломж олгодог бєгєєд тэднийг нэг нь би. Би энд 18 настайдаа ирэхэд миний хvсч байсан боломжийг тэр надад олгосон.”

Ийм залуу багийн хувьд ахадсан гэмээр том тоглолт ємнє нь хvлээж байгаа ч гэсэн Сэндэрос багийнхантайгаа Кардиффт Челсигийн эсрэг эмээлгvй тоглоно хэмээн мэдэгдлээ.

“Тэд сайн тоглогчдоор багаа бvрдvvлэх байх гэвч бид єдийг хvртэл улирлын турш хийсээр ирсэн зvйлсээ сайтар санахад болно. Тэд ямар бvрэлдэхvvн сонгосоныг нь очиж байгаад л харна даа, тэгэхдээ бид юуг сайн хийж чадах вэ гэдэг их чухал.

Бид иймэрхvv боломжийг vргэлж хvлээдэг байсан. Энэ жил тэрнийгээ оллоо. Одоо маш сайхан финалын тоглолт биднийг хvлээж байна.”

Валькотт Карлинг Капын амжилтаа бахдаж байна

Тео Валькотт энэ улирлын Карлинг Капд оролцож байгаа Арсеналын ялгуусан залуу багийн нэгэн хэсэг болж байгаадаа их баяртай байна.

17 настай тоглогчид олдсон vндсэн багт тоглох боломжуудын ихэнх нь энэ тэмцээнээр байсан бєгєєд хамтран тоглож байгаа залуу тоглогч нартайгаа цуг сайжирсандаа тэр их сэтгэл хангалуун байна.

“Карлинг Капын дэвжээнд тоглохдоо бид юунаас ч айдаггvй. Бид маш залуу, тийм учраас зєвхєн тоглолтоо л хийдэг. Єєр бусад зvйлсыг бол мартдаг.

Тойрог бvрээр улам сайжирсаар байсан. Тоттэнхам руу явж хожиход сайхан байсан гэж би бодож байна. Амар газар биш гэдгийг бол харин ч хэлнэ шvv. Портсмутад их муу байсан гэж бодож байна гэхдээ бидний эсрэг байсан бvх фэнvvдтэй нь цуг 2-0 доход сайхан байсан шvv.

Манай дэмжигч нар маш сайхан байсан, Жулио /Хулио/ -гийн хоёр гоол маш сайхан байсан, манай багийнхан бvгд л гайхалтай байсан.

Анхныхаа жилд энэ тэмцээнд ингэж финалд нь хvртэл явна гэж би огт бодож байсангvй. Яг л зvvд маань биелж байгаа юм шиг.”

Турэ: Манай залуус бол тэмцэгчид

Коло Турэ Арсеналын залуу баг бvтэн сайнд Челсигээс огт айхгvй гэдэгт итгэж байна.

Арсеналын залуу тоглогч нар энэ жилийн Карлинг Капын финалд хvрэхдээ авъяастай бас хvсэлтэй гэдгээ харуулсан бєгєєд тэдний сайжирсан vр дvнг Турэ бахдаж байна.

“Тэд бэлэн байгаа. Бэлтгэл дээр харж байхад тэд их шамдаж байгаа нь харагддаг. Тоттэнхамын эсрэг тоглоход маш хэцvv тоглолт болсон, гэвч Денильсон, Абу Диаби гэх мэт тоглогч нар маш гайхамжигтай байсан.

Залуус энэ жил намайг маш ихээр гайхуулсан. Тэд маш эрчимтэй сайжрахын хажуугаар ахмад тоглогч нараас сайн суралцаж байсан. Єєрсдийгєє сайн гэдгийг ч баталсан.”

Залуус Ливэрпvvлийг Анфилдэд нь бут ниргэсэн боловч Тоттэнхамтай хагас шигшээ тоглолтод гаргасан тоглолт Турэд их сэтгэгдэл тєрvvлсэн байна.

“Вайт Харт Лэйнд харуулсан тоглолтоороо тэд энэ бvтэн сайнд огт айхгvй гэдгээ харуулсан юм.

Тоттэнхам маш сайн тоглож байсан учраас бид нэг л тийм дарамтан доор байсан боловч хариуг нь сайн барьсан. Хулио гайхамшигтай гоол хийж бид тоглолтыг хvчтэй дуусгасан.

Энэ маш хэцvv тоглолт байх болно гэдгийг бид мэдэж байсан боловч би Денильсоны маш сайхан тоглохыг харсан. Бємбєг бvрийн тєлєє маш идэвхитэй тэмцэж байсан бєгєєд ядрах байх гэж бодож байсан маань талаар болж билээ. Тэрээр маш сайн бэлтгэлтэй байсан тул чадах бvхнээ хийсэн. Ер нь бvхий л баг маань сайхан байсан.”

Баптиста хоёрдугаар довтлогчийн vvрэг гvйцэтгэхийг хvсч байна

Хулио Баптиста єєрийгєє Арсеналын vндсэн багийн хоёрдугаар довтлогчийн байрлалд тогтоохыг хvсч байна.

Карлинг Капд 6 гоол хийснээрээ тэрээр єєрийгєє энэ байрлалд тохирох єрсєлдєгч гэж баталсан боловч Лигт vндсэн тоглогчоор ороогvй л яваа билээ. Ихэвчлэн мидфилдэд цоорхой бєглєхєєр сонгогддог.

Єєрийн хvсэл болсон байрлалд байнга гараанд гарахаар сонгогдох хэмжээнд єєрийгєє баталсан байх хэмээн Бразил эр маань найдаж байгаан байна.

“Энэ тэмцээнд л би жинхэнэ боломжоо олж байна. Арсэн Вэнгэр надад энэ тэмцээнлд оролцуулах итгэл єгсєн бєгєєд энд л би єєрийгєє хэр сайн тоглодог вэ гэдгээ харуулах боломж олдож байна.

Єєртєє итгэх итгэлээ нэмэгдvvлэхэд минь энэ маш чухал байсан. Миний хэрэг гарсан vед би хэргээ гаргаж чадна гэдгийг ч харуулсан.”

Нуль авъяасаар дvvрсэн Арсеналын бvрэлдэхvvнд байгаа учраас энэ байрлал маш єрсєлдєєнтэй гэдгийг “Араатан” маань сайн мэдэж байгаа гэнэ.

“Арсэн намайг энэ байрлалд маш сайн тоглодог гэдгийг мэддэг боловч зарим тохиолдолд би єєр байрлалд хэрэг болж тоглодог. Vнэхээр миний тоглохыг хvсэж байгаа байрлал бол хоёрдугаар повтлогчийн байрлал. Тэнд би хамгийн шилдэг тоглолтоо vзvvлж чадна.

Байнга тоглож чадахгvй байгаа нь харамсалтай боловч байрлал бvрд олон улсын хэмжээний тоглогч нартай єрсєлдєж байгаа шvv дээ.”

Вэнгэр амжилтад итгэлтэй байна

Арсэн Вэнгэр єєрийн залуу баг бvтэн сайнд болох Карлинг Капын финалын тоглолтод асар их туршлагатай Челсиг хожих болно гэдэг итгэлтэй байна.

Вэнгэр хэлэхдээ: “Би тоглолтын хэр хvнд хэцvv байхаас шалтгаалж аль болох ялах магадлалтай бvрэлдэхvvн сонгохыг боддог гэж ємнє нь хэлж байсан.

Би тэднийг ялах байх гэж итгэж байна.

Энэ хvртэл зvтгэсэн тоглогчдод боломж олгохыг би хvсч байна.

Ийм тєрлийн асуулт Ливерпvvлийн ємнє ч асуугдаж байсан, хагас шигшээгийн ємнє ч асуугдаж байсан.

Баг маань vргэлж зєв хариултыг нь тухай бvрд нь єгч байсан. Энэ удаа бvтэн сайнд мєн л зєв хариулт єгнє гэдэгт би маш итгэлтэй байна.”
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Sun Feb 25, 2007 11:15 pm

12 дахь минут Тео Валькотт гооол.

0-1

COME ON YOU GUNNERS !!!!!
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Sun Feb 25, 2007 11:28 pm

ЄЄ Дрогба тэнцvvлчлээ. Отон байсан гэж байх юм. Азтай л байна.


Манайхан уул нь Челсиг эдэлж байна гэнэ дээ.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Sun Feb 25, 2007 11:34 pm

Лигийн тоглолт дээр Тоттенхам Болтонг эдэлж байнаа. Кийн 2 гоол, Жермэйн Женас нэг гоолтой.

Харин Италид Интер Катаниаг 4-1 ээр нухаж байна.


Манай Алмуниа ноднингийн Парисыг санагдуулмаар гоол алдсан гэнээ. Баларсан юм. Тэгэхэд миний хоолой хоёр гурав хоног сєєнгє байсан шvv.

Челси алсын дамжуулалт ихтэйгээр тоглож байна гэнэ. Бас Траорэгийн талаар их орж ирж байна гэнэ. Зvvн талаар. Клиши байсан бол уул нь их сайн байх сан.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Mon Feb 26, 2007 12:22 am

Манай Диаби санаандгvй Терригийн нvvр лvv єшиглєчихєж гэнээ. Аймаар юм.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Mon Feb 26, 2007 12:29 am

Блакбурн Портсмутыг баллаж байнаа. Нонда хоёр гоол, Варнок нэг гоол.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Mon Feb 26, 2007 12:35 am

Диаби гарч Хлэб,
Траорэ гарч Эбуэ орж ирлээ. Терриг дамнуургаар авч гарсан гэнэ. Азгvй юм аа. Сvvлийн хоёр тоглолтод хоёуланд нь дамнуургаар...
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Mon Feb 26, 2007 12:44 am

Алиадиэр сууж Адебаёор гарж байгаан байна. Одоо баллах байх аа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Mon Feb 26, 2007 12:49 am

Дрогба дахиад нэг гоол хийчлээ. Новш гэж.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Mon Feb 26, 2007 1:01 am

Фаааак Адебаёр, Турэ хоёр улаан карт. 3 тоглолт.

Микэл улаан карт. Хоорондоо зодолдсон бололтой.

Фабрегас Эбуэ Лампард гурав шар карттай.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Mon Feb 26, 2007 1:10 am

Адебаёрын гоолыг отон гээд тооцоогvй бололтой. Мань эр 5 тоглолт єнжиж магадгvй гэж байна.

Микэл Турэ дээр алдаа гаргасныг нь шvvгч тоогоогvй юм уу даа. Тэрнээс болж мань хэд зодолдсон юм бол уу? Тоглолтыг нь vзсэн хvмvvс маргаашнаас хэлээрэй.

Сайхан тоглолт муухай тєгсгєл боллоо доо. Манай залуучууд сайн байнаа.

Челсиг сандраасан тоглолт vзvvлсэн гэдэг нь сайхан сонсогдож байна. Яван чангарнааа. Удахгvй хангалттай туршлага хуримтлуулаад ирэхээрээ багуудын зvрхийг чичрvvлдэг болноо.

Адебаёрын гоол тооцогдсон бол... сайхан байхгvй юу.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Lampard » Mon Feb 26, 2007 1:14 am

:-D:-D TANAID IH IREEDUI BAIGA SHU ! GANST EMEEJ YAVDAG BAIG HE HE
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby Цогоо » Mon Feb 26, 2007 1:23 am

Манай хоёрдугаар багийг хожчоод баярлацгааж байгааг нь.

Олигтойхон шvvгч байсан бол арай єєр vр дvн байх байлаа.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Цогоо » Mon Feb 26, 2007 1:25 am

Манай нэг фэн wrote:I f****g mad, I wanna go up to the shitty bridge and smash the whole bloody place. Todays showing just showed us that what we have all known, that Arsenal play the game fairly, whereas the russians spent the whole game pulling shirts and kicking us. Toure reacted badly then Fabregas went to break it up, and Lampard started wrestling him, then ade tried to get Lampard off Fabregas, then he gets sent off. What a load of bollocks. I have rewinded it so many times on Sky plus, and can't belive it. Those chelski cheating scumbags.
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Аагий » Mon Feb 26, 2007 1:51 am

Английн ирээдүй Арсеналын бүрэлдхүүнд анхны гоолоо хийлээ.

Image
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby Цогоо » Mon Feb 26, 2007 2:08 am

Image

Диаби мидфилд дээр Лампард, Баллак гэх мэтийг ичээж байсан гэнэ дээ. Маргааш Тойм vзнээ. Телевизийнхэн аягvй бол зодоонтой хэсгийг нь vзvvлнэ дээ. Адебаёр яагаа ч гvй байж байгаад улаан авсан юм байна. Коло харин удаан амраагvй байсан энэ улааныхаа далимаар сайхан амраад авах байх даа. Галлас л хурдан сайжраад авбал.

Турэ дээр айлынхан гурван ч удаа алдаа хийж мань эр тэвчээд байсан байна. Эцэст нь Микэлийнх дээр уурлаад очиж загнахад нь Микэл єєдєєс нь цохиод авсан юм уу даа. Тэгээд л зодооон. Фабрегас салгах санаатай очтол цаанаас нь Лампард дайраад ороод ирсэн юм шиг байна. Харин намхан мєртлєє Лампардтай тун сайн vзэж байна лээ гэж манай фэнvvд магтаж байна лээ. Эбуэ Бриджийг халти цохьсон юм шиг байна. Нєгєєдєх нь унаад єгч. Коло Турэг харин нэгэнт хєєгдєх байсан юм чинь олигтойхон цохиод унагачихгvй гэж ярилцацгааж байна.

Диаби, Фабрегас, Валькотт, Денильсон нар Баллак, Лампард, Шевченко гурвыг ёстой ичээсэн гэнэ.

Манайхан шал дэмий vйлдэл хийж хоёр гол тоглогч маань улаан авдаг. Залуус сайн тоглосон боловч туршлагатай гэгдэж байсан хоёр тоглогч нь зодоонд гар бие оролцож спортын бус авир гаргажээ. Мэргэжлийн тоглогчийн хувьд байж болшгvй асуудал.
8+)
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests
cron