Цоомоо wrote:
2002-т Гантогтох сонгосон ч хаяхгүй байсан л гэж боддог.
Угийн Гантогтох тэр жил чинь 7-д Ганбатаар, 8-д Сүхбатаар явцан, тийм сайн байсан ч биш.
Харин Сумъяад барьц сонгуулсан бол унах байсан байх.
Сүүлд түрүүлэхэд Мөнхбаатар ч тэр, До ч тэр барьц сонгоод л бараагүй.
2002 онд Гантогтох тэр 2 барилдахад Өсөхөө аварга бол яалт ч үгүй шодооны барьц хүлээгээд барилдсан л даа... Гантогтох юм хийх гээд үзээд байдаг, нөгөөх нь зугтаасхийгээд байдаг... Ямар сайндаа дараахан нь болсон Их Эе дээр биз дээ... Гантогтох энэ шодох талаар асуудал тавин ярьж байхдаа:- "Өсөхөө надтай барилдахтай зөвхөн барьц сонгохыг л хүлээгээд ердөө ч барилдаагүй, би харин илүү дайчин, уран барилдсан... Тэгээд л эцсийн дүндээ барилдаагүй нь хожсон" гээд л яриад орхисон чинь Батбаяр босч ирээд ахыгаа нэг их сүрхий өмөөрч бөөн юм болоогүй юу... Чи тийм л сүрхий юм бол уран барилдаад хаях чинь яасан юм гээд л...
Минийхээр бол Гантогтоход аз нь таарсан бол зовлонгүй хусах байсан даа... Ер нь тэр үед бол нөгөө мундаг хэдийн хэн ч биенээсээ сонгосон байсан тэсгээхгүй л байсан үе л дээ.... Гантогтох өмнөх 2 даваагаа хөнгөн явчихсан учраас цуцаа ч байхгүй байсан... Нэг тэсрээд л дайрах байсан биз...
Тэр сүүлийн түрүү ч бол яахав эхлээд сонгуулаад дараа нь сонгоод давсан нь үнэн... Гэхдээ Мөнхбаатартай хийсэн барилдаан нь бол энэ жилийн Содном, Санжаа 2-ийн эсрэг дүр зургаар явсан... Дүрмээ ч зарим үед бол энэ бөхийн холбоо үнэн чанд барина шүү...