by ХАЛИУН » Tue Mar 27, 2012 12:41 pm
Британийн өдөр тутмын нэр хүндтэй сонины нэг болох “The Independent”-ийн энэ сарын 26-ны дугаарт Монголын иргэн, холын зайн гүйгч, Монгол Улсын гавьяат тамирчин Бат-Очирын СэрОдын тухай сонирхолтой материал нийтлэгджээ. Уншигчдадаа сонирхуулах үүднээс уг нийтлэлийг товчлон орчуулснаа толилуулж байна
…Тунисайд бол Шотландын даруухан атлаа нэр төртэй хот. Энд хэдийгээр ашиг лаг дахаа байгаад удаж байгаа ч хэв хэвээрээ шахуу гүйлтийн зам бий. Хэрэв та Гэйтсхэд дэх Антони Гормлейн нэрэмжит энэхүү замыг сонирхож очих аваас манай нийтлэлийн баа тар тай гарцаагүй учрах бөлгөө. Тэрхүү мартагдсан гүйлтийн зам дээр нэгэн цагт Брэндон Фостер олимпийн аварга болох бэлтгэлээ базаадаг байсныг мэдэх хүн ховордсон нь харуусалтай. Гэйтс хэдийн толгодын ар хормойд 1970-аад оны домогт гүйгч, олимпийн аварга, дэлхийн рекордыг эвдэгч Брэндон Фостерын гэр нь одоо ч буй. Энд мөн Хью Галлахер амьдарч байсан юм. Тэрбээр энэ л Гэйтсхэдийн хормойд “New castle united” багийн эсрэг тоглолтод гялалзан, хожлын бөмбөг оруулж явсныг санан дурсахад сэтгэлд өег мэдрэмж төрдөг хэвээр. Энэхүү авьяаслаг хөлбөмбөгч 1957 онд Иоркоос Эдинбург хүрэх буухиа галт тэрэгний зам руу үсрэн амиа хорлох хүртлээ хэчнээн их баяр баяслыг шотландчуудад бэлэглэсэн билээ дээ. Дэлхийн од Пол Гаскойн.
Данстоны хөндийд Полын амьдралын хамгийн нандин дурсамж шингэж хоцорсон биш гэж үү. Энэ бүхэн Тунисайдын спортын түүхийн нэгээхэн хэсэг. Хотын оршин суугчдын бахархал болсон Фостер, Галлахер, Газза (Пол Гаскойн) хэмээх эрхэм хүмүүсийн нэрсийн жагсаалтад эдүгээ “Зигги” гэх нэр нэмэгдлээ. Сонирхолтой нь “Зигги” бол харь холын, тэр тусмаа Төв Азийн Монгол Улсаас ирсэн Бат-Очирын Сэр-Од гэдэг залуугийн алдар бөлгөө. Ту нисайдынхан түүнийг ийн дууддаг болж. Сэр-Од гэхээсээ илүү “Зигги” гэх нь амар байдаг болохоор би ч гэсэн энэ нэрэндээ дасчихжээ хэмээн сэтгэл булаам инээмсэглэж зогсох монгол залуу өөрийн эрхгүй хүндлэл төрүүлэх юм. Тэрбээр гэр бүлийн хамт энэ хотод суурьшаад дөрөв дэх жилтэйгээ золгож байгаа ч, өөрийнх нь хэлснээр Тунисайдын нэг хэсэг болж чадсан бололтой. Эхнэртэйгээ хамт багахан кофе-шоп ажиллуулахын зэрэгцээ хамгийн дуртай гүйлтээрээ хичээллэсээр… Британийн цаг уурт дасан зохицож, Лондон-2012 зуны олимпод амжилт гаргахын тулд Зигги зориуд энд амь дарч бай гаа гэнэ.
Мэдээж түүнд хамгийн сайн туслагч нь хадам эгч Октябрь Макдонаф байж таарна. Заримдаа эгчдээ загнуулна, бас урмын үг ч сонсоно. Цаг хугацаа нэг тиймэрхүү маягаар өнгөрсөөр… “Би хотын төв рүү орж Метроцентрт “шоппинг” хийх дуртай. Яагаад гэвэл тэнд эх орон нэгт монголчуудтайгаа уулзалддаг юм…” хэмээн Сэр-Од даруухнаар өгүүлж байна. Тэнд ажиллаж амьдарч буй мон голчууд ч “Зигги”- тэй уул захдаа туйлын баяр хөөртэй болдгийг анзаарлаа. Сэр-Одыг хармагцаа л “Сайн байна уу? Сонин сайхан юутай! Зигги! Хамт зургаа авахуулъя” хэмээн тэд шаваад ирнэ. Монголчуудын ихэнх нь ресторанд аяга, таваг угаагч, бэлтгэгч, туслах тогооч, зөөгчөөр ажилладаг юм. СэрОдыг уралдаан тэмцээнд орол цоход тэд яаж ийгээд ажлаасаа чөлөө авч дэмжихээр ирцгээнэ. Зигги бол Монголдоо маш алдартай болсон нэгэн. Тийм ч байхаас ч аргагүй юм билээ. Тунисайдад төвхнөснөөс хойш эх орондоо баатар мэт хүндлэгдэх болсноо мэдсэн хэмээн Сэр-Од бидэнд хүүрнэв. Өндөр, туранхай, эдүгээ 30 нас хүрч буй Зигги бол Монголын спортын том од юм.
Хөнгөн атлетикийн төрлөөр тэр Монголдоо цор ганц. Сүүлийн хоёр олимпод (Афин, Бээжин) оролцож, Дэлхийн аваргын тэмцээнд тав дахь удаагаа уралдахдаа амжилт нь ямагт өссөөр байгаад гай хамшиг оршино. 2010 онд Зигги Ази тивийн аварга бол сон билээ (Холын зайн гүйлтээр). “Өнгөрсөн оны сүүлчээр Зигги Монгол Улсын гавьяат тамирчин гэх эрхэм алдрыг хүртсэн. Түүнд энэ өндөр дээд цол хэргэмийг улсынх нь Ерөнхийлөгч өөрийн биеэр Төрийн ордон дотор гардуулж өгсөн юм” хэмээн Сэр-Одын хадам ах Английн иргэн Жон Макдонаф бахтай нь аргагүй бидэнд өгүүлээд “Миний эхнэр Октябрь, Зиггигийн эхнэр Оюунтуяа нар төрсөн эгч дүүс. Хэдэн жилийн өмнө Монголд аялахдаа эхнэртэйгээ та нилцсан. Бид хуримаа хийж гэр бүл болсныхоо дараа Зиггиг гэр бүлийнх нь хамт Англид урьсны гол шалтгаан бол түүний олимпийн бэлт гэлийг хангахад, басхүү амжилт гаргахад чиглэсэн юм” гэж тодотгов. Сэр-Одын эх нэр нь мөн л холын зайн гүйгч байсан агаад одоо бол нөхрийнх өө дасгалжуулагчаар ажиллаж байгаа аж. Эхнэр нөхөр хоёр зорилгынхоо төлөө эзэн Чингис хаанаасаа илүү хол замыг туулан (4208 миль) Баруун Европт хүрэлцэн ирж. “Би энд амьдрах дуртай. Хоол унд, цаг агаар хийгээд бэлтгэлийн горимд нэгэнт даслаа. Гэйтсхэд бол үнэхээр сайхан нутаг. Монголд эдүгээ маш хүйтэн байгаа. Өвөлдөө тэнд -38 хэм хүрдэг юм. Тийм нөхцөлд яаж бэлтгэл хийж чадах билээ. Харин энд хэдийд ч бэлтгэл хийхэд таатай байх юм” хэмээн яриад Зигги инээмсэглэлээ.
Тэрбээр өдгөөг хүртэл бэлтгэлээ ганцаараа хийж иржээ. Гэйтсхэдийн дунд сур гуулийн шороон зам, эсб өгөөс мөн хотын цэнгэл дэхийн хиймэл зам дээр Зигги бэлтгэлээ базаадаг юм. “Монголд маань гүйлтийн ямар ч зам байдаггүй” хэмээн тэрбээр харамсангуй өгүүлж билээ. 2004 оны Афины олимпод Сэр-Од 75 дугаар байранд орсон бол Бээжингийн олимпод 52 дугаар байранд оржээ. Тунисайдад бэлтгэлээ хийх болсноос хойш улам сайжирлаа. Лондоны марафонд (дэлхийн шилдэг гүйгчид энэ тэмцээнд оролцдог юм. сур) Зигги хоёр цаг 11 минут 35 секундын амжилтаар есдүгээр байр эзэлсэн бол өнгөрсөн зун Дэгүд болсон ДАШТ-д 20 дугаар байранд орлоо.
Өнгөрсөн хоёрдугаар сард Японы марафонд түрүүллээ. (2:11:05). “Лондоны олимпийн бэлтгэл тун сайн байна. Бүх зүйл сайнаар эргэж байгаад баярлах юм. Одоо бэлтгэлээ улам эрчимжүүлнэ. Брингтоны марафонд өөрийгөө сорино. Олимпод эхний аравт заавал багтана гэсэн зорилготой” хэмээн Зигги тун итгэлтэй ярьж байна. Цагаан цэнхэр өнгөний хослол бүхий өмсгөлтэй Зигги “Морпет харриэр” клубийн нэр дээр уралддаг юм. Гэвч энэ өмсгөл түүний мөрөөдөл биш ээ. Хэдхэн сарын дараа Зигги Монголынхоо өмсгөлийг бахар халтайяа өмсөөд гүйлтийн замдаа гарах болно. Бид Зиггид “Их Британийн иргэн болохгүй юм уу? Алдартай гүйгч болоход чинь илүү дөхөмтэй” гэж хэлээд ямар хариулт авсан гэж бодно. Эхлээд тэр бидний энэ асуултыг ойлгосонгүй. Хадам эгчээрээ дахин тайлбарлуулсныхаа дараа “Үгүй ээ! Хэзээ ч үгүй. Би зөвхөн Монголынхоо төлөө гүйх болно” гэж бардам хэлсэн юм даа.
Бэлтгэсэн Ш.АЛТАЙ
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...