Манчестэр Юнайтэд

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby khulgee » Thu Feb 22, 2007 4:31 pm

gr_mgl wrote:
Nomer 10 wrote:Энэ аймшгийн зурагнуудыг хар даа. Стадионы нөхдүүд багтаамжаа мэдсээр байж МанЮ-ийн фэн блокыг хэт их дүүргэсэн байна. Тэгээд шахцалдаад зарим нь гарах гэтэл хаалгыг нь түгжчихээд дээгүүр нь давах гэсэн нөхдүүдийг хайр найргүй бороохойдож өгчээ. Олон хүн ухаан алдсан байна. Францын цагдаа нар сүүлдээ цус нь хөөрөөд нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Гэтэл тэр урдуурх эгнээнд нь цөөнгүй хүүхэд эмэгтэйчүүд байсан байна. Тэр хий нь Ван дер Сарт хүртэл нөлөөлж сайн юм харагдахгүй байна гэж шүүгчээс түр завсардахыг гуйсан байна. Гэри Нэвиллын толгойд юм оносон байна, үүнд САФ их санаа зовж байгаа гэнэ. Тэр хэлэхдээ Би олон жил хөлбөмбөгтэй харьцахдаа үймээн самууныг бишгүй л нэг үзсэн, гэхдээ үүн шиг замбараагүй юмыг огт хараагүй гэжээ. Сан сониныхон Европыг хирдхийлгэсэн шөнө гэсэн гарчигтай зурган баримттай нийтлэл гаргасан байна.

Ийм л мэдээлэл уншлаа. Зургуудыг хараад УЕФА хуралдаж байхыг бодоход айхтар л юм болсон бололтой. Хөлбөмбөг ч байлдаан болжээ.

http://www.bild.t-online.de/BTO/sport/f ... th=370.jpg

http://www.bild.t-online.de/BTO/sport/f ... th=370.jpg

http://www.bild.t-online.de/BTO/sport/f ... th=370.jpg

http://www.bild.t-online.de/BTO/sport/f ... th=370.jpg

http://www.bild.t-online.de/BTO/sport/f ... th=370.jpg



ter odo arai zambaragui yum bolson neville.g hajugin shugmas bumbug gargah gej bhad 1 yum shided tolgoid ni onoj bsan... ene johon haramsaltai l yum yahaw lille.n huwid ontsgui yum bolsonch tgj bolohgui shd...delhin hemjeni tom temtsen bolj bhad...jijig hot jijig bag gedeg ni inged l haragdaj bgan talbai ni ch gesen ontsgui l yum bna le...


lol jijig hot gene uu?lol.France-iin tomoohon hotuudiin toond ordiin.Jijig bag gej helj bas bolohgui.Ligue 1-t ehnii 4t orson bagiig jijig gehuu...sonin yumaa.Talbai etr bol yahav bayn bish bolhoor hemjeendee l baigaan ter.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Nomer 7 » Thu Feb 22, 2007 5:33 pm

khulgee wrote:
Nomer 7 wrote:
khulgee wrote:Lille shig bag geheeree ymar bag baidiin???




Ганц vгээр хэлэх юм бол МУУ ]]


hulbumbug medercheed tegej hel!!!



За єєpєє яаж мэдэрээд бна айн.хэлээд єгєєч мэдэрмээрл бна шvv.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby khulgee » Thu Feb 22, 2007 5:35 pm

endees namaig yaj mederseniig uzej bolno : http://www.sport-tsonh.net/forum/viewtopic.php?t=982
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby .boldoo. » Thu Feb 22, 2007 6:17 pm

Энэ нэг хачин хэрүүлч амьтныг манай сэдвээс хөөгөөдхөөч.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6512
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby khulgee » Thu Feb 22, 2007 6:24 pm

bas hashaand ni orj irheer nohoinuud ni hazchih geed hetsuuin...garhaas doo...
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Mojul » Thu Feb 22, 2007 10:22 pm

ronaldo Fulhamtai togloh togloltod oroltsohgui yum shig bna, orosiin sportoor ene toglolt garna gej bnaleee
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Nomer 7 » Thu Feb 22, 2007 10:33 pm

:-o
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby gr_mgl » Thu Feb 22, 2007 10:53 pm

monhbayar wrote:ronaldo Fulhamtai togloh togloltod oroltsohgui yum shig bna, orosiin sportoor ene toglolt garna gej bnaleee

harin tim yum shig bna im medelel garsan bna...

He was angry at being subbed during United’s 1-0 Champions League win in Lille. The winger stormed over to the dugout and is thought to have bruised his foot as he then kicked a pile of water bottles. He needed an ice pack on it and got a precautionary cast to wear.
Glorious... Image
User avatar
gr_mgl
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 220
Joined: Mon Jan 22, 2007 1:29 am
Location: Europe

Postby Breathe! » Fri Feb 23, 2007 12:31 am

Lilllieeleleii ch uneheer durgui hurgelee dee.............................

Old Traffordiin hundiid tamlan zovoono oo
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby amar2mn » Fri Feb 23, 2007 2:39 am

Францчууд эцсийн эцэст Францчууд л юм доо... Дэлхийн аваргад түрүүлээгүйд нь гайхах юм алга... Аягүй бол Олд Траффордад манайхныг бүгдийг нь мөргөөд унгаж байж магадгүй шүү...
Last edited by amar2mn on Fri Feb 23, 2007 2:49 am, edited 1 time in total.
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby amar2mn » Fri Feb 23, 2007 2:46 am

Gankhuu wrote:Тэр Дуке-л орж ирээд л малаар дуудаж гэнэ. Таалагдахгүй байгаа хүмүүс хэллээ.

Та нар тааллаа тэгээд болоо биздээ.


Хаха, орж ирээд гэчжээ бас... Бичлэг хийдэггүй байсан нь миний буруу болж таарах шив... Хүүхээ тэгээд чамайг мал гэхээр яахав? Чи мал болчдог юм уу? Жоохон шулуухан, ширүүхэн юм хэлчихээр хэл ам сугалчихгээд байх юм...

Nomer 10 wrote:Хэхэ чамд хандаж хэлээгүй байх аа. Гэхдээ дахиад нэгнээ мал салаар нь дуудаж болохгүй шүү, эрхэм форумчид аа.


Уг нь малаар яг чиг дуудаагүй юмсан, гэхдээ Дартсаас уучлал хүсье.

Хүлгээ, Францчууд тулдаа л ийм алдаа гаргасан доо нээрээ... Лиллиэс бусад ямар ч баг чөлөөт цохилтоор торгуулахаараа хаалтаа 2,3-н метрийн урд байрлуулчаад хойшлуулдаг шд... Шууд **н** юм шиг 10 яардын ард байрлуулдаггүйм... :RD
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby Seikoni » Fri Feb 23, 2007 9:36 am

Лилль МЮ хоёр аль аль нь буруутай дөө.. Амарын хэлж буй үнэн.. өөрсдөө шүгэл дуугарахаас өмнө очоод хааж байх хэрэгтэй шд.. хэрүүл хийгээд тэгэхгүй.. МЮ ч гэсэн шүлэнгэтэж байгаад бөөн хэрүүлийн бай боллоо..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby khulgee » Fri Feb 23, 2007 10:15 am

Ligue 1-t yag shugel dugarch baij tsohidog yum!!!Tgd bitii manai ManU tom club cuhraas ingej toglodog etr geed mailaad bgaarai daa...
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Lampard » Fri Feb 23, 2007 12:03 pm

LILLE gesen yumnuudiig bol zugeer 3:0 ood hayachih , ene chini avarguudiin lig bolhoos yamar france iiin lig yumuu ...
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby zigo » Fri Feb 23, 2007 12:10 pm

Ёоо ямар **н** хэрүүл вэ. Шүгэлтэй цохилт, шүгэлгүй цохилт гэж бас байна шүү дээ! Эсвэл Лиги 1 бусад улс орноос өөр дүрэмтэй байдаг гэх гээд байна уу? Хэрвээ шүүгч шүглийн дохиогоор л цохилтыг гүйцэтгэнэ гэсэн байсан бол Гиггз цохихгүй байсан нь тодорхой. Харин үүнийг анзаардаггүй Лилльчүүдийн л буруушд. Яагаад хаалт тавихдаа заримдаа урдхан нь очоод зогсоод шүүгчээр загнуулан байж хойш ухараад байдаг гэж бодож байна?! Шүүгч шууд цохилт гүйцэтгэхийг зөвшөөрсөн байгаа үед тэгдэг юм.
amar2mn-ээ чи францчууд л **н** муйхар, бүдүүлэг гэх гээд байна уу даа?! Хэдийгээр дүрмийн дагуу гоол хийсэн ч гэлээ тэдэнд маш харамсалтай байсан тул бухимдахдаа элдэв зүйл шидэж л дээ. Бас цагдаа нар нь бороохойдож, нулимас асгаруулагч хэрэглэж... Гэхдээ английн багуудын фанатууд бол хүний аминд хүрж байсан түүх багагүй байдаг шүүдээ. Хүний амийг энэ үймээнтэй харьцуулалтгүй гэж бодож байна. Аль альныг нь зөвтгөх аргагүй хэдий ч МАН-ы гоол бол зүй ёсных бөгөөд тэд хожсон нь үнэн юм. 8-)
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby khulgee » Fri Feb 23, 2007 12:16 pm

gehdee ter muu shuugch ter orson goal-iig tootsoogui, neeh tegej surtei tulhsen yum alga l bna lee.Angli style gej yariad l baidag, angli style-aar ni l togolson bna lee shd.Yur ni ter shuugch ManU-iin tald ilt shuusen l dee...
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby zigo » Fri Feb 23, 2007 12:22 pm

Нэгэнт л тоглогчийг дарж мөргөсөн бол тооцохгүй нь зөв л дөө. АЛ-д англи стилийн баг юм чинь гээд алдаа өгөхгүй өнгөрнө гэж байхгүй шүүдээ. Одоо нэгэнт болоод өнгөрсөн юм, яаая гэхэвдээ хүү минь!
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

Postby TJ » Fri Feb 23, 2007 2:13 pm

хийдгээ хийгээд хожих нь хожоод (бас хожигдох нь хожигдоод) өнгөрчихөөд байхад одоо хэрэлдээд яахав дээ. сэдвээ Чэлсигийнх шиг хэрүүл чатаар дүүргэж архивруу зөөмөөр байна уу, ккк
TJ
 

Postby amar2mn » Fri Feb 23, 2007 3:59 pm

Хуучин Асуулт.Нэт дээр бичиж байсан юм аа хуулж тавилаа... Уг нь 2-р хэсгийг эрээд олсонгүй... МанЮ сайтаас дахиж эрж олж орчуулж тавина аа удахгүй...


Image


RUUD : HIS PLACE IN HISTORY


Ruud van Nistelrooy's prolific goalscoring exploits have safeguarded his place in United folklore.
-Ian McLeish


1-р хэсэг

Энэ Голланд нөхөр Манчестэр Юнайтэдад өнгөрүүлсэн эхний 3 улиралдаа л 110 гоолыг өрсөлдөгчийнхээ хаалганд оруулсан. Тэрбээр 4 дэхь улиралдаа клүбийнхээ Европийн тэмцээнүүдэд хамгийн олон гоол оруулсан тоглогч болж, Дэнис Лавын урд нь гишгэсэн. Харин түүний Олд Трэффорд дахь тав дахь жил нь дуусахад 200 тоглолтонд 150 гоолыг оруулсан байв. Энэхүү амжилт нь түүнийг Олд Трэффордын домог болгож чадсан төдийгүй энэ амжилтаараа маргаангүйгээр клүбийн түүхэн дэх 2 дахь шилдэг довтлогч ( Лавманы дараа), пример лигийн хамгийн агуу довтлогчдын нэг болсон юм.

Юнайтэд энэ хүнийг анх авахын тулд нэлээд тэвчээр зарсан гэдэг. 1998 оны 7-р сард түүнийг авахаар оролдож байсан боловч Рүүд 22 насныхаа босгон дээр Хеерэнвэн клүбээс ПСВ клүбт 4.2 сая паундаар шилжин тэр үеийнхээ Голландын рэкордыг эвдсэн юм. Тэрээр ПСВ-д өнгөрүүлсэн 2 улиралдаа 60 гоолыг хийн хүн бүхний анхаарлын төвд орж ирэв. Сир Алекс Фергүсэн ч 2000 оны эхээр нухацтай хөөцөлдсөний эцэст багтаа элсүүлэхээр болсон боловч яг тэр үед Рууд хүнд гэмтэл авав. Энэ хугацаанд Манчестэр-н зүгээс тасралтгүй холбоотой байсаар эцсийн эцэст 2001оны 4 сард Рүүд Ван Нийстэлрооёыг 19 сая паундаар Манчестэр өөрийн болгож чадсан байна.

Ингээд Улаан чөтгөрүүд Рүүдийн анхны гайхамшгийг 2001 оны зун Ливерпүүлийн эсрэг тоглож байхад олж харсан юм. Ливерпүүл энэ тоглолтонд 2-1-ийн харьцаагаар хожсон боловч Рүүд Гиггсийн дамжуулалтаар маш гоё гоолыг Сандэр Вэстервэлдийн хаалганд оруулав. Энэ бол агуу их түүхийн дөнгөж эхлэл нь байсан юм.


Source: ManUtd.com
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby amar2mn » Fri Feb 23, 2007 4:02 pm

Энэ ноён Б-н бичлэг байна. Copy/Paste хийв...

Уэйн Рууни



Єнгєрєгч зуны томоохон сенсаацитай vйл явдлуудын нэг бол яах аргагvй Португали улсад зохиогдсон 12 дахь удаагийн Европын Аварга Шалгаруулах хєлбємбєгийн тэмцээн.


Энэхvv нэр хvндтэй том тэмцээнд Европын шилдэг 16 улс хэн нь хэн бэ гэдгээ vзэлцэж ариун Элладын орны «даруухан» хамтач хєлбємбєгчид Герман багшийнхаа хамтаар аваргалж, Англи, Франц ,Итали, Голланд зэрэг дэлхийн супер багууд ганзага хоосон буцсанаар тэмцээн єндєрлєснийг бид одоо ч мартаагvй ярилцсаар. Тэмцээн vе vеийн ДАШТ, ЕАШТ-ий адил шилдэг тамирчдыг нээж єгсєн. Эдний дунд Милан Барош /Чех/, Криштиан Роналду /Португал/, Фрэнк Лэмпард/Англи/, Ариен Роббен /Голланд/ гээд єєр єєрсдийн онцлог тогполт арга барил, эрч хvчийг мэдрvvлж єгсєнєєрєє тэд энә тэмцээний баатрууд. Харин Английн шигшээ багт нэгэн шижир алт гялалзаж байлаа. Энә боп гайхалтай байгалиас заяасан авьяас, асар их эрч хvчээрээ 18-хан насандаа дэлхийн сая сая хєлбємбєгчид тиим ч амар тоглоод байдаггvй, тэдний мєрєєдлийн нэг хэсэг болсон хєлбємбєгийн эх орон Английн хєлбємбєгийн Премьер Лигт хәл тавьж бємбєг "єшиглєсєн" хvн. Энә хєлбємбєгчин бол алдарт Битлзийн нутаг болох Ливерпуль хотын унаган иргэн Уэйн Рууни юм.

БАГА НАС:

Тэрээр Английн жирийн нэг гэр бvлд 1985 оны 10-н сарын 24-нд мэндэлсэн. Рууни аав Уэйн Рууни, ээж Жанет, дvv Грэхэм, Жонн нарын хамт Ливерпуль хотноо амьдардаг байлаа. Тvvний ээж Жанет Ливерпуль хотын нэгэн сургуульд тогооч хийдэг байжээ. Тvvний гэр бvл Эвертон багийн vнэнч фанатууд байсан бєгєєд 9 настай Руунигийн унтлагын єрєєний цонхоор Эвертоны хvvхдийн багийн бэлтгэлийн талбай харагддаг байлаа. Тэр vед Эвертоны дасгалжуулагч Боб Пендлетон тvvний авьяасыг опж харж єсвєрийн лигт тоглуулах шийдвэр гаргажээ. Рууни єсвєрийн лигт тогпосон сvvлийнхээ жилд 99-н гоол оруупснаар Эвертоны хєлбємбєгийн сургуульд суралцах эрхтэй болсон нь тvvний ирээдvйн замналд томоохон алхам бопсон юм.


Шигшээ багтаа:

Анх 2003 оны 2-р сард Английн шигшээ баг Австралийн шигшээтэй хийсэн албан ёсны нєхєрсєг тоглоптонд шигшээ баг нь 3:1 ээр хожигдсон ч Английн хєлбємбєгийн тvvхэнд хамгийн богино хугацаанд буюу 17 нас 111- н єдєртэй Уэйн Рууни шигшээ багтаа тоглосон явдал нь шуугиан тарьлаа. Харин тvvний анх єєрийгєє нээж єгсєн тоглолт нь ЕВРО 2004-ын урьдчилсан тоглолтонд Туркийн шигшээтэй хийсэн тоглолт юм. Энә тоглолтонд Уэйн Рууни эсрэг багийн хаалганд гоол хийж хараахан чадаагvй боловч дараагийн єрсєлдєгч Македоны багтай хийсэн тоглолтонд 2:1-ээр хожигдох тун дєхсєн ч Рууни тэнцээний гоолыг хийж тэнцээний нэг оноо авчирсан юм. Мән дєрвєн єдрийн дараа Лихтенштейний багтай тоглож 2:0 ийн харьцаатайгаар ээлжит ялалтаа байгуулахад Руунигийн гvйцэтгэсэн vvрэг их байсан юм. Евро-2004-ын шигшээ тэмцээн тvvнийг дэлхийн супер одын хэмжээнд хvргэсэн бєгєєд Английн шигшээ багийн дасгалжуулагч Свен-Горан Эрикссон тvvний тухай хэлэхдээ: "1958 оны ДАШТ-д тоглож байсан Пелегийн тоглолтыг санагдуупж байгаа залуу од маань одоо дєнгєж 18 настай учраас тvvний ирээдvйд маш олон ялалт, ялагдал хvлээж байгаа" гэжээ.

ЭВЕРТОН:

Vvнээс нэг жипийн ємнє буюу 2002 оны 8-н сард Залуучуудын Хєлбємбєгийн Цомийн тєлєєх тэмцээнд Эвертон клубийн бvрэлдэхvvнд тоглож Тоттенхэм Хотспур клубтэй хийсэн тоглолт бол Руунигийн мартагдашгvй тоглолтуудын нэг юм. Премьер Лигт хийсэн анхны гоол бол vvнээс хоёр сарын дараа буюу 2002 оны 10-н сард Арсенал клубтэй хийсэн тоглолтын сvvлийн минутанд орсон гоол юм. Эвертон клуб уг улирлын турш 30-н тоглолтонд нэг ч ялагдалгvйгээр тоглож улирлаа дуусгасан. Энә vед тэр 16 настай байсан юм. Vvний дараа тэрээр Эвертон багийн бvрэлдэхvvнд 3 сар тоглохдоо нэг ч гоол оруулаагvй боловч улирлын эцэст хичээж тоглосны vр дvнд амжилттай улирлыг vдэж чадсан. 2004 оны зун Эвертон багтай хийсэн гэрээний хугацаа дуусч чєлєєт агент болсон юм

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД:

Евро-2004-ийн дараа тvvнийг олон багууд сонирхож, энә олон багуудаас Манчестер Юнайтед клуб 54 сая долларын vнээр Эвертон багаас худалдаж авчээ. Тэрээр хэвлэлийн бага хурал дээрээ «Эвертоныг орхих хvнд шийдвэр байсан. Учир нь бvхэл амьдралынхаа туршид хvчин зvтгэсэн багаа орхино гэдэг хэцvv байгаа боловч дэлхийд шилдэг МЮ багт орж байгаадаа баяртай байна. Энә нь миний ур чадвар єндєрсєхєєс гадна шипдэг тоглогчидтой хамт Аваргуудын лигт тоглох боломж олдож байгаа юм» гэжээ.

Уэйн Руунигийн хvсэл ч биелж Манчестер Юнайтед дахь анхны тоглолтоо алдарт Олд Траффорд цэнгэлдэх хvрээлэнд 9 сарын 28-нд "Аваргуудын лиг"-ийн хvрээнд Туркийн Фенербахчегийн эсрэг хийсэн юм. Гэмтпийн улмаас иим хожуу шинэ багийнхаа нэрийн ємнєєс анхны тоглолтондоо оролцож байгаа нь энә. Рууни Манчестер Юнайтед дахь гараагаа дэндvv гэмээр амжилттай эхэплээ. Тэр эхний тоглолтондоо "хет-трик" буюу гурвын гурван гоол хийв. Гурвууланг нь цэвэр єєрийнхєє ур чадварын хvчинд, 3 єєр байдлаар хийсэн юм. Эхлээд хаалгачтай халз тулж, дараа нь холын зайнаас хvчтэй цохиж, 3 дахийг нь хаалттай цохилтоос. "Сэр" Алекс Фергюсон Руунигийн тєлєє vрсэн 20 сая фунт стерлингдээ харамсаагvи гэдэг нь мэдээж. Премьер лигт гараагаа амжилтгvй эхэлсэн Манчестер Юнайтедын гол тоглогч Рууд ван Нистелрой 3 сар хvртэл талбайд гарч чадахааргvй болтлоо хvнд гэмтэхэд Рууни ачааны хvндийг vvрч, Ман. Ю хvснэгтийн эхэнд яваа Челсигийн ар шилэн дээр ирээд байна. Хойшдоо ч олон олон гоол хийж, багтаа туе хvргэх нь тодорхой. 20 нас дєнгєж шvргэж яваа Рууни vе тэнгийн найз болох Криштиан Роналдогийн хамтаар Манчестер Юнайтед хэмээх супер багийн агуу замналыг нэр тєртэй vргэлжлvvлэх биз ээ.

Image
Image
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby amar2mn » Fri Feb 23, 2007 4:04 pm

Энэ el pyaso буюу матадор гишүүний бичлэг байна.

Image

RYAN GIGGS

1973 оны арваннэгдvгээр сарын 29-нд Кардифф хотод тєрсєн. Их Британийн Уэльс улсын иргэн. 177 см єндєр, 69 кг жинтэй. Зvvн захын хагас хамгаалагч. Англи улсын найман удаагийн аварга, Английн цомын гурван удаагийн аварга, Европын аварга багуудын лигийн аварга, Тив хоорондын цомын эзэн.
Би нэг асуултаас бvр залхаж гvйцсэн хvн. Тvvнийг л бvv асуугаарай гэж Райан Гиггз ярилцлага авахаар ирсэн сэтгvvлчдээс хvсдэг болжээ. Тvvнийг тэгтлээ залхаасан асуулт бол «Та яагаад Английн шигшээг биш, Уэльсийн шигшээг сонгосон юм бэ?» гэсэн асуулт. «Арван жил надаас энэ л асуултыг сэтгvvлч бvр асууж ирлээ. Би ер нь яагаад Английн шигшээд тоглох ёстой юм бэ? Би Уэльс хvн. Эцэг эх маань уэльсууд. Балчир насны маань шvтээнvvд ч Иан Раш, Марк Хьюз гээд Уэльсийн хєлбємбєгчид байсан. Би Англид амьдардаг л болохоос биш Уэльс хvн. Манай шигшээ баг хичнээн муу тоглож байлаа ч би Уэльсийнхээ тєлєє л зvтгэнэ» гэж Райан Гиггз уурлах нь холгvй єгvvлдэг аж. «Багаасаа Английн сургуулиудын шигшээ багийн ахлагчаар тоглож явсан нь энэ асуултад 10 жил хариулахад хvргэснийг би ойлгодог. Багадаа Английн шигшээд тоглож байсан ч мєдхєн эх орныхоо нэрийн ємнєєс талбайд гарна гэдгээ ил хэлж, бодлоо нууж байгаагvй» гэж Райан Гиггз єгvvлж байна. Гэвч мєнхийн дундаж багт тооцогдсоор ирсэн Уэльсийн шигшээ Райан Гиггзийн vед ч том амжилтад хvрсэнгvй. Харин «Манчестер Юнайтед»-ын хувьд Гиггзтэй єнгєрvvлсэн 14 жил алдар хvндийн оргилд хvрсэн он жилvvд байлаа. Одоо тэр он жилvvдийн дуртгалыг хадгалж багтаа vлдсэн хоёрхон хvн байгаа нь Алекс Фергюсон, Райан Гиггз юм. Уг нь анхандаа Гиггз «Манчестер Сити»-гийн єсвєрийн багт тоглодог байж. 13 настайдаа «Сити»- гийн єсвєрийн баг улсынхаа Уэльс эр аварга болж, Райан шилдэг хєлбємбєгчний шагналыг хvртжээ. Дараа жил нь «Сити», «Манчестер Юнайтед»-тай тоглоход 14 настай Райан єрсєлдєгчдєє гурвантаа бємбєгийг талбайн голоос тоглолтод оруулахад хvргэсэн байна. Vvнээс хойш хэдхэн хоногийн дараа хоёр эрхэм тvvнийг «эргэж» ирсний нэг нь Алекс Фергюсон («МЮ»-ийн ерєнхий дасгалжуулагч) байсан бєгєєд «МЮ»-д тоглохыг урьсан байна. Ингээд Райан 14 настайдаа «МЮ»-тай амьдралаа холбожээ. Єсвєрийн багийнхан «МЮ»-ийн vндсэн тоглогчидтой хааяа нэг хамтарсан бэлтгэл хийдэг байж. Ийм нэгэн хамтарсан бэлтгэлийн vеэр Английн шигшээгийн анхны хар арьст хєлбємбєгчин, алдарт Вив Андерсоны эсрэг тоглох хувь Райанд тохиов. Гэвч тэрбээр тvvний нэр хvндийн ємнє хулчийлгvй, хоёр хєлийнх нь хоорондуур бємбєгєє оруулан хуураатахаж гэнэ. Тєдхєн бас дахиад Вивтэй тулахдаа ахиад л хоёр хєлийнх нь хоорондуур бємбєг оруулан хуурч бvр олны элэг доог болгож орхиж. Вив ч vvнд тэссэнгvй «Хэрэв чи дахиад ингэх юм бол зодож орхино шvv!» гэж сvрдvvлжээ. Гэвч Райан сvрдvvлгэнд хулчийсангvй, харин ч Английн шигшээгийн тоглогчийг мангартуулж чадсандаа бах нь ханаж байсан гэдэг. Ийм л авьяастай залуу «МЮ»- д иржээ. 1991 оны гуравдугаар сарын 2-нд «Эвертон»-ы эсрэг тоглолтод тэрбээр Денис Ирвинийг орлон талбайд анх гарчээ. 1991/ 1992 оны улиралд Райан «МЮ»-ийн гарааны 11-т багтдаг болчихсон байв. Тvvнээс хойш 14 жил єнгєрєхєд «МЮ»-гvй Райан, Райангvй «МЮ»-г тєсєєлєхєд ч бэрх болжээ. Райаныг «МЮ»-аас салгаж, багтаа элсvvлэхийг хvсч «Ювентус», «Барселона», «Интер» vнэ хаяж байсан ч тэрбээр «Дэлхийн хамгийн шилдэг багт тоглож байгаа хэрнээ єєр багийн тухай бодож болно гэж vv? Би эндээ л зодог тайлах болно» гэсээр єдийг хvрлээ. Уэльст сvvлийн 10 жилд тvvн шиг дээдлэгдэн, хvндлэгдсэн хvн vгvй гэнэ. Харин Гиггз «Би Уэльсийнхээ тєлєє юу ч хийж чадаагvй л явна. Шигшээ багтайгаа Еворопын АШТ-д оролцож, хагас шигшээд хvрч байна гэж би мєрєєддєг. Энэ мєрєєдєл маань биелвэл л би єєрийгєє зорилгодоо хvрсэн гэж бодох болно» гэж ярьдаг.
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby Khosoo » Fri Feb 23, 2007 4:09 pm

Тэр Рууниг би л орчуулж байсан санагдах юм. хэхэ
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Hristos » Fri Feb 23, 2007 7:22 pm

Зүгээр л гоол байсан. Та нар бокс юмуу гадаа зодолдоод үз. жаал сэргэлэн ,толгой сайн байх хэрэгтэй . гиггз сайхан гоол хийсэн. Францууд тэгвэл өөрсдөө оролдоод үз дээ. шууд цохиод гоол хийж чадахнуу үгүй юу? хаалтгүй цохиод үз. Чадахгүй л байхгүй юу
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby Mojul » Fri Feb 23, 2007 7:27 pm

saihan helleee. odoo ene teneg heruulee endees oor gazar hii, buh zuil durmiin daguu goal orood tootschson
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Postby Mojul » Fri Feb 23, 2007 8:11 pm

UEFA to rule on Lille's United 'goal' protest

UEFA are expected to reject Lille's protest about the validity of Manchester United's winning goal in their Champions League match this week.
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron