by Bright » Thu Feb 22, 2007 10:13 pm
[font=Tahoma]Аваргуудын лиг – Порто 1 – 1 Челси
The Goals
[flash width=425 height=350]http://www.youtube.com/v/TqETIXDcFGM[/flash]
The Good
1 – Үр дүн. Айлын талбайд гоол хийн 1-1-ээр тэнцэнэ гэдэг сайн хэрэг. Дараагийн тоглолт манай цайзад учир бид шөвгийн 8-д шалгарах нь баараггүй.
2 – Андрей Шевченко. Тэрээр энэ тоглолтонд гоол хийснээр Европын клубуудын хоорондахь тэмцээнүүдэд нийт 58 гоол оруулж бүх үеийн түүхэнд хоёрдугаарт бичигдлээ. 1-т яваа Герд Мюллераас дөнгөж 4 гоолын дутуу байгаа түүнийг Моуриньо [ALMOST] UNTOUCHABLE гэжээ.
3 – Арын 4 буюу Лассана Диарра, Майкл Эссьен, Рикардо Карвальо болон Уэйн Бридж. Үнэхээр манай хамгаалагчид энэ тоглолтонд үүргээ хангалттай сайн гүйцэтгэсэн. Диарра маш эрч хүчтэй тоглож Куарезмаг зүүн жигүүрээр сайн барьж байсан бол Эссьен дахиад л өөрийнхөө байрлалаас өөр байрлал дээр чадах хэрээрээ, үнэн сэтгэлээсээ тоглож “үнэлэгдэшгүй”, “орлуулагдашгүй” тоглогч байлаа. Р.Карвальо төвдөө өөрийн тогтвортой сайн тоглолтыг үзүүлсэн бөгөөд У.Бридж зүүнд А.Коулыг хангалттай сайн орлож байна.
4 – Солилцоо. Моуриньо зөв цагт зөв сэлгээнүүдийг хийж байсан нь тоглолтын үр дүнд эерэгээр нөлөөлсөн.
The Bad
1 – ЖТ-ийн гэмтэл. Тэр өмнөх оройн бэлтгэл дээр зүүн шагайндаа цохиулан боолттой гарч ирсэн бол тоглолтон дээр эвгүй гишгэсний улмаас шөрмөсөө бэртээчихлээ. Багийн эмч Брайан Инглишийн баталж буйгаар ахлагч маань энэ бүтэн сайнд Лигийн цомын финалд Арсеналын эсрэг тоглож чадахгүй болсон байна.
2 – 4 шар карт. Ялангуяа К.Макелеле болон П.Чех нарын авсан шар карт байх ёсгүй байлаа. Багийг гэмтэл бэртэл амраахгүй байгаа энэ үед бүх тоглогчид уул нь картнаас болж unavailable болж болохгүй л байгаамдаа. Шүүгч харьцангуй сайн шүүж байсан боловч манайд карт харуулахдаа их луриалгахан, харин Портогийн зарим театрчилсан үзэгдлүүдийг зүгээр өнгөрөөж байгааг нь харвал нэлээд урлагийн мэдрэмж өндөртэй хүн бололтой.
3 – Рикардо Куарезма. Авьяастай боловч Роналдугийн араас орж буй жүжигчин бололтой. Залуу хүнд уул нь хэрэггүй л эд дээ.
4 – М.Баллак. Тэр энэ үдэш хэдэн гайгүй пасс, ганц хоёр холын цохилтоос өөр олигтой юм хийж харагдсангүй. Уул нь түүнд үүнээс хамаагүй илүүг үзүүлэх ур чадвар, туршлага бий л юмсан.
Man of the Match
М.Эссьен, Л.Диарра нарын хэн нь ч авч болохоор сайн тоглосон. Гэхдээ энэ хоёроос илүү нэгэн хүнийг онцолмоор байна. Тэр бол Андрей Шевченко Түүнд Европын тавцанд дахин 5 гоол хийж Герд Мюллерын рекордыг(62) эвдээрэй гэж ерөөе!
At last
Биднийг гэмтэл бэртэл ёрын юм шиг л дагаж байна. Хэрвээ Жозе Моуриньо энэ бүхнийг давж гаран Премьер лиг, Аваргуудын лигт түрүүлж чадвал энэ түүний хамгийн гайхамшигтай ялалт байх болно.
Түүнийг тэгж чадна гэдэгт би итгэж байна. [/font]
Carefree-Wherever you may be-Chelsea FC