INSIDE THE NBA - I LOVE THIS GAME!

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Postby rednasca » Fri Feb 16, 2007 10:03 am

Андерсон Варежао. Кливлэнд Кавалиерс.
Image
энерги нь багтаж ядсан хүний жишээ гэвэл энэ залуу байна....Ронни Туриаф шиг сэтгэлийн хөдөлгөөнтэй, Андрес Ночиони шиг дайчин тоглодог тэр ялангуяа самбарт гайхалтай сайн....
багийн хувьд гарааны 4 байрлалд Дрю Гүүдэн тоглодог ч тоглолтын эгзэгтэй үед түүний сэгсгэр үс, хэрэгтэй бөмбөг оруулсаны дараа үзүүлэх сэтгэлийн хөдөлгөөнийг илүүтэй харах боломжтой....
одоо торгуулийн шидэлтээ сайжруулаад, илүү тогтвортой тоглоод байвал ч Бразилийн нэр хүндийг өргөж явах сайн залуу даа.....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Fri Feb 16, 2007 10:14 am

Ронни Туриаф. Лос-Анжелес Лейкэрз.
Image
зүрхний хагалгаанд орсоныхоо дараа ийм болсон юм уу, эсвэл угаасаа ийм хүн юм уу? гэлтэй үнэхээр сэтгэлийн хөдөлгөөнтэй, жүжигчин байж болохоор тоглогч хүн дээ....
эсвэл амьдралын сайн сайхныг мэдэрч, өнгөрч буй хором бүрээсээ аз жаргал, сэтгэлийн таашаалыг авахыг хичээдэг байх....
багийнхаа нөхрийг гайхалтай үзүүлбэр үзүүлсэний дараа хамгийн түрүүнд Ронниг яах бол? гэж хардаг хүн ч цөөнгүй биз.....
багт нэг ийм хүн хэрэгтэй байх.....тэр ч утгаараа түүнийг багийнхаа эв нэгдлийг хангаж, дулаан уур амьсгал бүрдүүлж багтаа хувь нэмэр оруулж байгаа нь тоглож оруулж байгаагаасаа илүү хэмээн үзэж энэ жагсаалтад орууллаа...
гэхдээ түүний тоглолтыг бас дутуу үнэлж болохгүй....гол тоглогч нар нь гэмтсэн энэ үед өөрт олдсон боломжоо ашиглаад л, дуугүйхэн шиг ажлаа хийгээд л явж байна....
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Fri Feb 16, 2007 1:53 pm

ESPN.com кино компани, REDWINGS entertainment-ийн хамтын бүтээл
Кино зохиолыг бичсэн Марк Стэйн
Продюсер Улаан Наска
Монгол хэлэнд хөрвүүлсэн Улаан Наска
2007 он.
All rights reserved.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby Khosoo » Fri Feb 16, 2007 4:19 pm

Тим Хардауэй ч шогтлоодоо тиймээ :mrgreen:
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Archangel » Fri Feb 16, 2007 5:19 pm

Nasca fantasy daa saihan yum bichij baigaach
I am not a man, I am CANTONA
User avatar
Archangel
ReTards
 
Posts: 1093
Joined: Fri Dec 02, 2005 8:52 pm

Postby Chinbaa » Fri Feb 16, 2007 10:40 pm

Khosoo wrote:Тим Хардауэй ч шогтлоодоо тиймээ :mrgreen:


ÿàñèéí??? òîäîðõîé áè÷ýýä îãîî÷
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby Gray » Sat Feb 17, 2007 1:29 pm

Utah Jazz-n bagiin toglogch bsan John Amaechi gay gedgee zarlasan ...
Tim Hardaway 3 dahi udur Miami-d radio show-nd oroltsohdoo "bi gay-udig uzen yaddag, bi gay hund durgui, tednii hajuud bh ch durgui ... " ene ter gesen bna lee ...
Margash ni ene bol minii alda ene ter gesen l bna lee ...
Gehdee oroitson David Stern zuv shiidver gargaj tuuniig NBA-n uil ajilgaand oroltsoh erhiig ni hassan, tuun shig olon jil NBA-d amjilltai togloson aldartai tamirchinii huvid enenees iluu shiitgel gej yu bhav, All-Star-d hundet zochin-r oroh bsan erhee hurtel hasuulsan bna lee ... Yer ni iimerhuu tal deer hatuu bair suuritai bsan ni deer ...
Amnaasaa neg bolloo doo durak ... :grin:
Эрүүл хүн 100 зорилготой,
Өвчтэй хүн нэг л зорилготой
Gray
Player of the game
 
Posts: 1374
Joined: Fri Dec 02, 2005 8:17 pm
Location: Ulaanbaatar

Postby rednasca » Tue Feb 20, 2007 1:07 pm

за та бүхэндээ сар шинийн мэндийг хүргэе....
ялангуяа миний сэдвээр шагайж, сонирхож, санал бодлоо нэмэрлэж, урам хайрладаг гишүүдэд талархаж явдаг шүү......
цагаан сарын бэлэг өгнөө...../хошгируулах/ :mrgreen:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby khulgee » Wed Feb 21, 2007 1:32 pm

Lakers-iin Radmanovic ene uliral toglohgui bolson bna.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Жавхлан » Wed Feb 21, 2007 9:08 pm

khulgee wrote:Lakers-iin Radmanovic ene uliral toglohgui bolson bna.


harin tiim suragtai baruun murnii gemtelees bolson yum shig bna hairan yum. ug ni gaigui sain shideed bsan yumsan, ingeed manai muu lakers ch uragsh ahihgui bolloo doo!!!
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Gray » Wed Feb 21, 2007 10:07 pm

Nike vs Adidas, oird tolgoind bain bain orj ireed bh yum ... :smile:
Эрүүл хүн 100 зорилготой,
Өвчтэй хүн нэг л зорилготой
Gray
Player of the game
 
Posts: 1374
Joined: Fri Dec 02, 2005 8:17 pm
Location: Ulaanbaatar

Postby Чинзо » Thu Feb 22, 2007 3:18 am

Миний бодлоор Nike team илүү гэж бодож байна.
www.liverpoolfc.mn
User avatar
Чинзо
The Kop
The Kop
 
Posts: 2920
Joined: Sun Nov 19, 2006 3:28 am
Location: Anfield

Postby amar2mn » Thu Feb 22, 2007 7:21 am

Конверсын баг... :mrgreen:
Moscow, here we come...
User avatar
amar2mn
Ман-Ю-скИ
 
Posts: 304
Joined: Thu Dec 01, 2005 7:32 pm
Location: On top of your wife!

Postby khulgee » Thu Feb 22, 2007 10:21 am

amar2mn wrote:Конверсын баг... :mrgreen:


chi Wade-teigee tusdaa gar teguul :mrgreen:
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Chinbaa » Thu Feb 22, 2007 7:33 pm

Gray wrote:Nike vs Adidas, oird tolgoind bain bain orj ireed bh yum ... :smile:


Todorhoi!!! Nike bailgui dee... adidas-g bodvol sportiin mash olon salbart sain baigaa...., sagsand bol buur ch iluu....
I Love SUNS
User avatar
Chinbaa
Suns
 
Posts: 1569
Joined: Sat Jan 06, 2007 2:28 pm
Location: Fantasy NBA

Postby Gray » Thu Feb 22, 2007 10:51 pm

Bi Nike vs Adidas gej ... NBA-b toglogchidiig l yariad bna
Adidas :
-KG
-TD
-TMac
-Billups
-Agent 0 (arenas)
uur hen bdag bilee ...
Nike :
- Sheed
- Kobe
- Bron
- C. Paul
- Nash
- Marion ...
geed l ... alaltsuul ... :mrgreen:
Эрүүл хүн 100 зорилготой,
Өвчтэй хүн нэг л зорилготой
Gray
Player of the game
 
Posts: 1374
Joined: Fri Dec 02, 2005 8:17 pm
Location: Ulaanbaatar

Postby Khosoo » Thu Feb 22, 2007 11:46 pm

Reebok gej bas bgaazdee. Gehdee odoo Adidas Reebok iig avtsan bolohoor adidastai negdeh bhdaa
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Man!festo » Fri Feb 23, 2007 9:24 am

Пяхлуу гэж Уэйд гэмтцэн байшд... Өчигдрийн тоглолтонд... Гөлийсөн Баттьер гэмтээчиж... Мөрний гэмтэл юм шиг байна... Сийзон Аут болж магад гэнэ үү....
Чорт юмаа... Миами Плэй Офф мөрөөдөл болох нь л дээ
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby rednasca » Fri Feb 23, 2007 9:39 am

залуусаа....бичлэгнүүдээ тохирсон газар хийж байна уу.....
нэг ороод ирсэн чинь бөөн адидас, найк, гэмтэл бэртэл гэнэ үү....:RD
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby khulgee » Fri Feb 23, 2007 11:01 am

Image

НБА-ын супэр од Дэннис Жонсон єнгєрсєн шєнє 52 насандаа таалал тєгслєє.Тэрээр НБА-ын аваргийг 3 удаа хvртэж байсан.1984 ба 1986 онд Бостон Сэлтикс багтай, 1979 онд Сэатл Супэрсєнкис багт тус тус хvртэж байсан юм.Тэрээр НБА-д 14 улирал тоглохдоо 5 удаа Бvх Оддын тоглолтонд оролцож байжээ.1979 ба 1989 оны финал-ын хамгийн vнэ цэнэтэй тоглогч.
Алдарт Ларри Бирд хэлэхдээ : тэр бол надтай тоглож байсан хамгийн сайн тоглогч гэж хэлсэн байдаг.
14 улиралд 1148 тоглолт тоглох байснаас тэрээр 1100-д нь тоглосон байна.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Khosoo » Fri Feb 23, 2007 11:21 am

Мань эр Хөгжлийн лигийн дасгалжуулагч байсан байна. Бэлтгэл лээрээ л явчихсан юм шиг байнашд.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby rednasca » Wed Feb 28, 2007 10:38 am

[font=Tahoma]Вэйдийн царай бүхнийг илэрхийлнэ.[/font]

Аливаа зүйлийг алдсаны дараа түүнийхээ үнэ цэнийг улам бүр ойлгох болно.

[align=justify]Би үүнийг түүний царайнаас харсан гэж бодож байна. Дуэйн Вэйдийг багийнхаа нөөц тоглогчдын суудалд өвчин зовлондоо шаналан суухыг хараад би түүний царайд нэгэн зүйлийг олж харсан гэдэгтээ итгэлтэй байна.

Тиймээ. Магадгүй ингээд л дуусаа гэж үү. Магадгүй ердөө 1 л аваргын бөгж. Цонх ингээд хаагдчихлаа гэж үү.

Ердөө хэдхэн хоногийн өмнө Майамигийн Гал баг Дорнод бүсийн 8 дугаар байранд амжилтаараа жагсан, плейоффт шалгаран ҮСБХ-ны аваргын төлөө тулалдах хамгийн магадлал өндөртэй багуудын нэг байлаа. Тэднийг хэн ч үгүйсгэж чадахгүй байлаа. Агуу дасгалжуулагч Пэт Райли мэс заслын дараа багтаа эргэн ирж, Жейсон Капоно 3 онооны шидэлтийн аварга болж, Шакил О’Нилийн тоглолт жигдрэн, хамгийн гол нь Дуйэн Вэйд өнгөрсөн жилийн аваргын төлөө тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчийнхоо хэмжээнд тоглож байлаа.

Гэтэл одоо ердөө нэг үений зөрүү, нэг гэмтлээс болоод бүгд алга болов. Вэйд хэдэн долоо хоногоор магадгүй хэдэн сараар эмчилгээнд явлаа. Гэв гэнэт Райли ганц хөлтэй мэт, Капоно буцаад найдваргүй тоглогч болсон мэт, Шак хуучны шилдэг тоглогчийн сүүдэр нь болсон мэт санагдана. Бодит байдал.

Бүх зүйл одоо өөр болжээ. Бүлүүрүүд, Шидтэнүүд, Морин цэргүүд барианд тэргүүлэн орох шинжтэй болов. Орландо амьсгаа авахтайгаа болж, итгэл найдвар төрөв. Торнууд, бүр Нью-Йоркчуудын хувьд хүртэл хонгилын үзүүрт гэрэл аслаа. Дорнод бүс маш ойлгомжгүйн зэрэгцээ маш сул билээ. Тиймээс Галынхан энэ жил орон гаран байсан ч гэлээ, тэднийг плейоффт сүүлийн байраар гарч ирсэн ч гэлээ, бүгд эмээж байлаа.

Вэйд тэднийг аюултай баг болгож байсан. Тэр лигийн хамгийн үр ашигтай тоглогч. Тэр хүлээцтэй, тэвчээртэй, бас итгэл найдвар даадаг. Тэр өнгөрсөн жилийн амжилт тохиолдлынх байгаагүй гэдгийг батлах гэж тэмцэж байсан. Хэн ч түүнээр оролдохыг хүсэхгүй нь лавтай. Ялангуяа тэр энэ баг бол түүнийх гэдгийг зүрх сэтгэлдээ бүрэн дүүрэн мэдэрч, өдрөөс өдөрт улам сайжирч, улам ухаалаг тоглож байсан гэдгийг харгалзан үзвэл.

Түүний авьяас чадвар, түүний зүрх сэтгэлтэй байхад Маяами баг дан ганц боломжтой төдий биш, бараг зайлшгүй амжилт гаргах байлаа. Түүнгүй бол зүгээр л замбараагүй хэдэн нөхдүүд. Вэйд бол яг Стив Нэш шиг багтаа үнэ цэнэтэй. Түүний үйл хөдлөл бүр багтаа үр нөлөөтэй. Түүнийг самбарт довтлоход Капоно, Пози, Жонес нарт шидэх зай олдоно. Түүн дээр 2 хүн хамгаалан тоглоход Шак сул довтолно. Түүний эрч хүч, хурд багийнх нь хамгаалалтын өнгө аясыг тодорхойлно.

Тиймээс түүнгүйгээр тэд бэрхшээлтэй тулгаран даван туулахын төлөө тэмцэх биш, тэд амь тэмцэнэ. Муухай. Харамсалтай. Лоттерейд буух шинжтэй. Хамгийн гол нь дараа жил гэж байх болов уу. Дараа жил дахиад л амжилт гаргах юм чинь гэж найдаж болох болов уу. Шак нэг нас нэмнэ, улам уруудана. Зо, Гэри 2 зодог тайлж магад. Райли ч бас.

Нэгэн дурсамжыг сэргээе. Энэ бол 1977 оны аварга баг болох Портлэнд багийнхан юм. Тэд анхны аваргаа дараа дараагийн олон аваргын цомын анхдагч гэж бодож байв. Багийн холбон тоглогч Лайнел Холлинс хэлэхдээ “Бид бэлтгэгдсэн байсан. Сэтгэлзүйн болон биеийн хувьд. Биднийг хэн ч зогсоохгүй гэж тухайн үедээ бодож байлаа.”. Гэвч.......бараг л нүд ирмэх зуур бүгд алга болжээ. Тэд Сиеэтл багт хожигдов. Багийн лидер Билл Уолтоны хөл гэмтжээ. Багийн эзэд Морис Лукас зэрэг чухал тоглогчдыг зарав. Бүүм. Ингээд бүгд дуусч.

“Эргээд бодоход энэ бүгд ямар ховор, бас ямар хэврэг эд байжээ гэдгийг ойлгож байна” гэж Холлинс хэлэв. Түүний царайд зовиур мэдрэгдэж байв. Яг л дөнгөж тэр бүхэн тохиолдсон юм шиг. Түүний бодол санаанд тэр харуусал хадгалагдсаар байна. Гэхдээ аваргын цом авсан баяр хөөр, бахархал үргэлж хамт байхын зэрэгцээ жил ирэх тусам, дахиж түүнээ авахгүй гэдгээ мэдрэх тусам улам бүр баяжиж, улам бүр хүчтэй болж байгаа биз ээ.

Жордан, Пиппений тэргүүлсэн Бухнууд 8 жилд 6 удаа аварга болсон нь, Шак ба Кобигийн Нуурынхан 3 дараалан түрүүлсэн нь аварга болоход амархан гэсэн сэтгэгдэл төрүүлж мэдэх юм. Гэхдээ мэдээж тэр бүхэн амархан байгаагүй билээ. Бухнууд Кемп ба Пэйтон, Чарльз Баркли, Мэлоун ба Стоктон нарын гайхамшигт тоглолт, Майклын ханиад, багийнхаа менежерийн багаа яаралтай шинэчлэх гэсэн зүйлсүүдийг давж гарсан. Тэгвэл Нуурынхан Портлэндэд шийдвэрлэх 7 дахь тоглолтын 4 дүгээр үед 15 оноогоор хожигдож байсан ч эцэст нь хожсон. Хаадуудтай хийсэн ширүүн тэмцэл бүхий цуврал 7 тоглолтыг давж гарсан. Хоёр супер одынхоо бие биенээ үзэн ядах сэтгэлийг давж гарсан.

Танай баг хичнээн ч сайн байсан, танай багийн супер тоглогч хичнээн сайн тоглосон ч гэлээ аваргын төлөө туулсан зам ямар нэг байдлаар ид шидтэй холбоотой, ид шидийн нэгэн илрэл байдаг билээ. Бүх зүйл зөв байх, бүх эд эсүүд төгс зохицсон байх хэрэгтэй.

Түрүүн дурьдсан 1977 оны аваргын төлөө цуврал тоглолтыг эргэн дурсая. Эхний 2 тоглолтдоо Филадельфи багт бут ниргүүлсэн Портлэнд багийнханы хувьд Билл Уолтон ид үедээ байлаа. “Яг тэр жил гэмтэл бэртэлгүй байхдаа Билл бүх цаг үеийн шилдэг сагсчин байсан” гэж багийнх нь анд Дэйв Туардзик хэлэв. Тэд түүнд түшиглэн багаа босгож, үүргээ ухамсарласан тоглогчдоор бүрдүүлжээ. Тэд авьяас чадвартаа зохицсон хурдан тоглодог баг байлаа. Мөн тэдэнд тоглогчдоо хэрхэн урамшуулж, ир зоригийг нь хурцлахаа мэддэг дасгалжуулагч байлаа. Эд бүгд нийлээд, дээр нь эсрэг багийнх нь гол тоглогчид болох Др.Жей буюу Жулиус Ирвинг, Жорж МакГинис нарын сул тоглолтын үр дүнд тэд 4 дараалан ялж, аварга болжээ.

Яг үүнтай адилаар, 2006 оны аваргын төлөө цуврал тоглолтод Майами баг Далласт эхний 2 тоглолтоо алдаад байв. Гэхдээ тэдэнд Дуэйн Вэйд байлаа. 3 дахь тоглолтыг 4 дүгээр үед тэд 13 оноогоор хожигдож байв. Гэвч яг тэр мөчид тэр ирээдүйн супер одоос агуу тоглогч ангилалд үсрэн орж, өөрийгөө тоглолтын хувь заяаг эргүүлэх чадвартай гэдгээ ухамсарлажээ. Ингээд л түүнийг зогсоох тухай бодоод ч хэрэггүй болсон билээ. Дизель хочит Шак, үүргээ ухамсарласан тоглогчид, агуу дасгалжуулагч Райли. Тохирсон тоглолтын хэв маяг, бүхнийг даван туулна гэсэн итгэл үнэмшил. Диркийн сул тоглолт. 4 дараалсан ялалт. Аваргын цом.

Магадгүй өнөөдрийн Маяами баг өчигдрийн Портлэнд биш байх. Магадгүй тэд энэ жил гайхамшигийг бүтээж болох юм. Магадгүй Вэйдийн мөр хурдан эдгэж, Шакийн мотор дахиад ч хэдэн жил гүйх бололцоотой гэдгээ харуулж.....Мэдэхгүй юм.

Миний ганц мэдэж буй зүйл бол Вэйдийн зовлон зүдгүүртэй, нулимс дуслуулсан царайнд дан ганц өвчнөөс илүү зүйл харагдаж байсан юм. Айдсаас ч илүү зүйл. Давагдашгүй хүчин зүйлийн өмнө хүчин мөхөсдсөн хүний дүр төрх. Хүний боломж бололцооны хязгаар.

Гэхдээ түүний өвчин зовлонг мэдрэхийн зэрэгцээ би бас өөр зүйл ч мэдэрсэн. Ямар нэгэн сэтгэл хангалуун байхаар зүйл. Хүндэтгэл. Түүний царайг харж байхдаа түүний өнгөрсөн жил бүтээсэн тэр гайхамшигийг улам бүр мэдэрч, үнэлсэн. Түүний Бухнуудтай хийсэн тэмцэлд өөрийнхөө гуяны гэмтлийг үл хайхарч, Бүлүүрүүдтэй хийсэн цувралд ханиадаа үл тоон өрсөлдсөнийг эргэн дурсахад гүн бахархал төрнө. Түүний аваргын төлөө цувралд бүтээсэн гайхамшигийг агуу зүйл байжээ гэдгийг улам утга төгөлдөр ойлгож байна.

“Аваргын цом гэдэг нь ямар сайхан зүйл байж вэ? гэдгийг түүнийг алдсаныхаа дараа ойлгосон. Бүх зүйл өөрчлөгдсөний дараа.” гэж Холлинс өгүүлэв.

Тиймээ. Би ийм л зүйлийг Дуэйн Вэйдийн царайнаас олж харсан билээ. [/align]
Last edited by rednasca on Wed Feb 28, 2007 12:07 pm, edited 2 times in total.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby rednasca » Wed Feb 28, 2007 10:45 am

ESPN.com кино компани, REDWINGS entertainment-ийн хамтын бүтээл
Кино зохиолыг бичсэн xxxxxxxxxxxxxxx
Продюсер Улаан Наска
Монгол хэлэнд хөрвүүлсэн Улаан Наска
2007 он.
All rights reserved.
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby crespo » Wed Feb 28, 2007 11:44 am

уншаад сууж байхад Вэйдийг бараг үхчихсэн юм болуу гэж бодлоо хэхэ :-D
I love Chelsea
crespo
Бразилын фэн
 
Posts: 715
Joined: Tue Dec 06, 2005 9:19 am

Postby Man!festo » Wed Feb 28, 2007 12:26 pm

rednasca,
Гоё орчуулжээ... Уэйд ч алтан хүн дээ... Өнгөрсөн жил нь аварга болчоод дараа жил нь юу ч хийх чадваргүй байгаагаа мэдрэх шиг новшийн мэдрэмж байхгүй л болвуу....

Хурдан эдгээд маниусынхаа мэлмийг баясгах бизээ
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

PreviousNext

Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron