ДАРХАН АВАРГА Агваансамдангийн Сvxбат

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Далай аварга зодог тайлчихлаа, та vvнийг юу гэж бодож байна?

Зєв
34
29%
Буруу
50
42%
Мэдэхгvй
34
29%
 
Total votes : 118

Re: Даян аварга А.Сvxбат

Postby J@x » Wed Sep 28, 2011 4:58 pm

1024-с л хамаг юм болж байгаам даа. Одоо тэгээд 5н жил тутамд 1024 барилдуулна гээд байдаг.

5, 6-н даваанд үзээд байх юм ховор. Баахан найрааны начингууд 6н даваанд тэд нарыг нь томчууд дор нь л хаячихна. Өрсөлдөөн байхгүй. Тэгээд 7-оосоо эхлээд барьц сонголцсон ийм л наадам болж байна даа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Wed Sep 28, 2011 5:06 pm

jugder_08 wrote:
Мөнх Эрдэнэ арслан Баагий аваргад 2 түрүүлэхэд хэрэг болсон гэдэг бол худлаа л байх.

Баагий аварга тасарсан амьтан энэ хэдэн заанууд хичнээн ч их допинг энтр хэрэглэж зузаараагүй бол ахиад 2 түрүү байсан гэж боддог

Харин 95 онд Өсөхөөд өгчихье өө, сайхан залуу гараад ирлээ гэж байсын гэсэн.
Мягмар заан нтр хориглоод яаж болох нь уу нтр гээд тийм яриа болж байсын.
Мягмар зааны бараг ярилцлага ч байдаг бил үү.
Тэгээд Өсөхөөг нь Мөнх-Эрдэнэ арслан давчихсан.

96 онд бол гишгэхэд ч хэцүү байсан, хүмүүс бүгд мэдэж байгаа байх.
Өсгийндөө гэмтэл авсан.
Тэгэхэд залуу, хурдтай, дайчин хүнтэй барилдсан бол бас яах ч байсын...

Энэ утгаараа 2 түрүүнд нь тус болж дээ л гэж.
Тэрнээс бодит байдал бол өөр л дөө, агуу тасарсан хүн.
Заануудын хэн нь ч яс тулахад давахааргүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Cule » Wed Sep 28, 2011 5:08 pm

Ер нь бүгд л эм тариа хусдаг юм биш үү...
Баянаа, Мөөеө аваргын үед манай бөхчүүд чөлөөт нтрээр дэлхийд данстай, айлгадаг л байсан юм билээ... Чөлөөтөөр ч, Самбо, Жүдогоор ч үзнэ... Гэтэл одоогийн үндэсний бөхчүүд эндээ л мундаг бяр гаргаад хүн алчих гээд байдаг мөртлөө бөхийн бусад төрлөөр олон улсын тэмцээнд явахаа огт больсон... Шалтгаан нь их сонин, нэг юмаараа дагнана аа гэж... Яахав тэр үеийн үндэсний бөхийн барилдаанаас одоогийнх мэдээж жаахан өөрчлөгдсөн л байх, гээд ямар сагсчинг хөлбөмбөг тоглоод ир гэж байгаа биш... Явсан нэг нь очоод амьтан болно, Өсөхөө бэлдэж бэлдэж нэг яваад дэвжээ арчиж байгаад л ирсэн, тэр наадмаар ч гавиагүй... 4т унадаг бил үү... Дэвжээнд гарчихаад шүүгчийн араар зугатааж ч байх шиг...
Энэ ч тэгээд сэргээштэй холбоотой юм л байдаг байх даа...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Хашка » Wed Sep 28, 2011 5:11 pm

Бөхчүүд одоо энэ рагби нтр тоглоод алаад хаячихаж болдоггүй л юм байхдаа. Манайханд таарахаар спорт шиг санагддын.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Чуугий » Wed Sep 28, 2011 5:12 pm

Монголын рэгбигийн тамирчид чинь дан бөхчүүд шдээ.
Анх Пунцаг гарьд холбооныхон ерөнхийлөгчөөр ажиллаж байсан байх.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Cule » Wed Sep 28, 2011 5:15 pm

Рэгби худлаа л даа... Жин бяраас гадна хурд, техник бас их хэрэгтэй байх... Манайханд тийм юм байх биш...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Чуугий » Wed Sep 28, 2011 5:17 pm

http://batzaya.niitlelch.mn/content/3395.shtml Заяа нэг нийтлэл бичиж.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby AG » Wed Sep 28, 2011 5:18 pm

Цоомоо-ийн хэлдэг чанаргүй цолтонууд гэдэг үнэхээр үнэн. Ёооё бас л бодхоос л уур хүрээд байх юм. Мөнхбат, Батэрдэнэ, Азаа чихшиг. Энэ шинэ аварга ч дээ ээ мэдкүй. За тэгээд ганц чансаатай үеийхнээсээ илүү Санжаагийх нь байж царайг нь. Бөх үзэх ямар ч сонирхолгүй болждээ
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Даян аварга А.Сvxбат

Postby mugi19 » Wed Sep 28, 2011 5:25 pm

Мөнх-Эрдэнэ арслан, Балжаа аварга хоёр Бат-Эрдэнэ аваргад тус болж байсан шүү, энэ хэдэн залуучуудаас тойроод гар амар үзүүрт хүрэхэд нь.., Цэрэнпунцагийг алаад байсанд нь жоохон онцгүй санагдаад байдгийн..,

Тэр Сүхбат, Пунцаг хоёрын цагаан сарын барилдаан бол яалт ч үгүй Сүхбатын тохой түрүүлээд хүрсэн байдгийн. Бүр илт л тийм байхад Сүхбат зүтгээд, Пунцаг бас гэнэт л тахимаа өгчөө л яваад өгсөн..,

2000 оны наадмын 7-ийн даваа санаанаас гардгүй юм. Хоёр Эрдэнэ зургаан заан үлдчихсэн, ёстой юу ч багтах зайгүй байсан даа.., Бас дараа жилийнх нь 8 даваа гоё санагддаг юм, Бат-Эрдэнэ, Сүхбат, Өсөхбаяр аваргууд, Цэрэнпунцаг гарьд 4, дөрвөн шинэ зааныг төвөггүйхэн хусаа л үлдэж байсан.
Үнэхээр чанартай бөхчүүд, чанартай сонирхолтой барилдаануудыг ч гаргадаг байсан даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Wed Sep 28, 2011 8:12 pm

тэр үед ч 6-ын даванд хоёр нь 7-ын даваанд ахиад хоёр нь тэгээд найм дээр ахиад хоёр нь тунадаг байлааш... 1999 оны наадам бас л тансаг байсанш... 6 дээр Өсхөө Гантогтох, Сумьяа Сүхбат гэсэн дуэл болоод дараагийн даваанд нь Пунцаг Сумьяа, Мөнх Эрдэнэ Өсхөө гэж таараад, 8 дээр Өсхөө Сумьяа таарч байлаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby ider » Wed Sep 28, 2011 9:21 pm

El Payaso wrote:тэр үед ч 6-ын даванд хоёр нь 7-ын даваанд ахиад хоёр нь тэгээд найм дээр ахиад хоёр нь тунадаг байлааш... 1999 оны наадам бас л тансаг байсанш... 6 дээр Өсхөө Гантогтох, Сумьяа Сүхбат гэсэн дуэл болоод дараагийн даваанд нь Пунцаг Сумьяа, Мөнх Эрдэнэ Өсхөө гэж таараад, 8 дээр Өсхөө Сумьяа таарч байлаа...

Тэрэн дээр Сумьяа жижигийг 2 хаясан шд. Эхнийх дээр нь жижиг өөр лүүгээ татаж мушгиж байгаад өвдөг нь газар хүрчээд байхад өвдөгөө гөвөөд гүрийсээр байгаад ахиж барилдсан шд. Дараа нь UBS -н камераар удаашруулж харуулсан чинь мань хүний өвдөг бүүр газар хүрсэн илэрхий харагдсан юмдаг.Санжаадамбын наадам дээр онцгүйтсэн нтр хажууд нь юу ч биш ээ юу ч биш.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Wed Sep 28, 2011 11:16 pm

my.agapimu wrote:
2000 оны наадмын 7-ийн даваа санаанаас гардгүй юм. Хоёр Эрдэнэ зургаан заан үлдчихсэн, ёстой юу ч багтах зайгүй байсан даа.., Бас дараа жилийнх нь 8 даваа гоё санагддаг юм, Бат-Эрдэнэ, Сүхбат, Өсөхбаяр аваргууд, Цэрэнпунцаг гарьд 4, дөрвөн шинэ зааныг төвөггүйхэн хусаа л үлдэж байсан.
Үнэхээр чанартай бөхчүүд, чанартай сонирхолтой барилдаануудыг ч гаргадаг байсан даа..,


Аймаар наадам болсон доо... Ерөөсөө 2 Эрдэнэ-тэй хамт 6 заан гараад ирцэн... наадмын тааварт ихэнх хүмүүс яг ингэж шөвгийн 8-г таачихсан байсан... өөр бөхчүүдээс багтах боломж, бололцоо огт байгаагүй үе...

Тэгээд л Сүхбат Сумьяа-Өсөхөө-Гантогтох гээд 6 заан гэж яригдаж байсан үеэсээ өөрөөсөө бусад хамгийн чанга байсан 3-ийгаа дараалан хусаад л түрүүлж байлаа шүү дээ... аатай, дэндүү аатай...
6 заан дундаас түрүү авсан хэдээс ингэж Сүхбат шиг бусдыгаа доминантлаж түрүүлсэн хүн байхгүй гэхээр бас бахдал, бардамналтай түрүү юм даа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby doom_lord » Thu Sep 29, 2011 11:16 pm

Барнаба wrote:
my.agapimu wrote:
2000 оны наадмын 7-ийн даваа санаанаас гардгүй юм. Хоёр Эрдэнэ зургаан заан үлдчихсэн, ёстой юу ч багтах зайгүй байсан даа.., Бас дараа жилийнх нь 8 даваа гоё санагддаг юм, Бат-Эрдэнэ, Сүхбат, Өсөхбаяр аваргууд, Цэрэнпунцаг гарьд 4, дөрвөн шинэ зааныг төвөггүйхэн хусаа л үлдэж байсан.
Үнэхээр чанартай бөхчүүд, чанартай сонирхолтой барилдаануудыг ч гаргадаг байсан даа..,


Аймаар наадам болсон доо... Ерөөсөө 2 Эрдэнэ-тэй хамт 6 заан гараад ирцэн... наадмын тааварт ихэнх хүмүүс яг ингэж шөвгийн 8-г таачихсан байсан... өөр бөхчүүдээс багтах боломж, бололцоо огт байгаагүй үе...

Тэгээд л Сүхбат Сумьяа-Өсөхөө-Гантогтох гээд 6 заан гэж яригдаж байсан үеэсээ өөрөөсөө бусад хамгийн чанга байсан 3-ийгаа дараалан хусаад л түрүүлж байлаа шүү дээ... аатай, дэндүү аатай...
6 заан дундаас түрүү авсан хэдээс ингэж Сүхбат шиг бусдыгаа доминантлаж түрүүлсэн хүн байхгүй гэхээр бас бахдал, бардамналтай түрүү юм даа...

Тэрнээс хойш дахиж тэгж хоорондоо таарахгүй ш дээ.
You must keep your motherland.
User avatar
doom_lord
 
Posts: 20
Joined: Mon Sep 03, 2007 1:10 am
Location: @sport-tsonh.net

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Fri Sep 30, 2011 11:24 am

3-н заанаа дараалж орхисныг ярих юм бол байгаа ш дээ... Сумьяа 99 онд Сүхбат Пунцаг Өсхөө, Өсхөө 2003 онд билүү Ганбат Сүхбат Сумьяа гэж давсан байх шүү...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Цоомоо » Fri Sep 30, 2011 12:16 pm

Өсөхөө 2003-т Доржсамбуу, Сүхбат, Сумъяа давсан.
Нээрээ Сүхбат - Сумъяа хамгийн сүүлд хэзээ таарсан бэ?
Арай нөгөө цагаан сараар уу?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Fri Sep 30, 2011 12:52 pm

Сумьяа тэгээд Сүхбат-Пунцаг-Өсөхөө гэж хаясан ч гол түрүүлж чадаагүй л дээ... Ер нь Ба аваргатай маш буруу тактикаар үзсэн... юу юугүй л мангар мангар зүйл дээр бярдаад дайраад байсан чинь сүүлдээ ямар ч бэнзингүй болоод уначихсан... толгойгоо ажилуулахаас илүүтэй хүч бяраараа л бүхнийг шийдээд байсан нь үзүүр түрүүнд гай болчиж байгаам...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Fri Sep 30, 2011 1:22 pm

тэр жил ч угаасаа Ба аварга барагдхааргүй амьтан л байсан л даа... 2 жилийн дараа Сүхбат барьц сонгож байж л давсан ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Fri Sep 30, 2011 1:35 pm

Сүхбат 2 жилийн дараа барьц сонгож хаясан нь үнэн ч Сүхбат бол хэзээ ч Сумьяа шиг бяртай байгаагүй бөх... арга ухаанаар барилдаж давсан...
Сумьяа бол харин шал өөр... маш их бяртай.. огцом бяр гаргахдаа үнэхээр гоц бөх байсан... 98 онд бол үнэхээр мундаг байсан... Ба аваргатай ч барилдахдаа мангар мангар зүйл их хийгээд тэрнээсээ шууд бярдаад гарч байсан... дэмий барьцнаас хамаг бяраа гаргасаар байгаад л тамирдчихсан шт...

Сумьяа шиг ингэж аймаар огцом бяр гаргадаг тэр үеийн тийм мундаг формтой бөх бол Ба аваргыг хаях боломж хангалттай байсан гэж боддог... адгалж л давхар шуудаганд хүрч байгаад бяраа гаргаад халз хутгаад эсвэл мордоод г.м мэх хийсэн бол хаях боломж байсан л гэж боддог...
Ба аварга бол ирийг нь дарж, цуцааж байгаад л ноолоод хаячиж байгаам... Сумьяад боломж бол байсан, хангалттай байсан...

Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Fri Sep 30, 2011 1:40 pm

барьц сонгоход ч одоо арга ухаансаад байх юу байхав дээ... тэгээд л аз таараад сүхбатын талд буугаад л давсан... Ба аваргын талд буусан бол тэгээд л дуусаа... гол нь 2001 оны Ба аваргаас 98/99 оных нь хамаагүй мундаг байсан л байх гэж боддог юм...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby У.Тэмүүжин » Fri Sep 30, 2011 1:40 pm

өө гоё ингээд ярьж бгаа барилдааыхаа бичлэгийг тавиад бх хэрэгтэй шд :eek:
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Fri Sep 30, 2011 1:41 pm

Сүхбат нэг урдаараа гүйлгэж хаясан, Ганбат нэг хавирсанаас өөрөөр бол нөгөө хэдэд нь унадаггүй л байсан л даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Fri Sep 30, 2011 1:42 pm

Би бол ба аварга өөрөө зүтгэсэн бол нэмээд 2000 онд ч түрүү авах байсан байх гэж боддог... 2001 онд бол яалт ч үгүй барьц сонгуулаад унасан...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Fri Sep 30, 2011 1:45 pm

98 оны Ба аварга 01 оныхоос илүү байлгүй яахав... гэхдээ л тэгэж их илүү зөрүү бол гарахгүй ээ... Харин 01 оны Сүхбат, 98 оны Сумьяа 2-н хооронд зөрүү бол бие махбодийн хувьд асар их...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Даян аварга А.Сvxбат

Postby El Payaso » Fri Sep 30, 2011 1:49 pm

айн 98 оны Сумьяа 2001 оны Сүхбатаас хамаагүй илүү гэх гээд байна уу? арай үгүй байхаа... илүү байлаа гээд тэгэж хамаагүй илүү байх нь хаашаа юм бэ... 98 онд чинь Сумьяа хэдтэй байсан бэ? 24 үү? Сүхбат чинь 2000 оноос ер нь чангараад хэнтэй ч айлгүй золгодог болчихсон байсан ш дээ... 2000 оны үзүүр түрүүнд Гантогтохыг шахаж татаад хутгаж байсан гэхээр бол нэг их сульдаатай амьтан байгаагүй байх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Даян аварга А.Сvxбат

Postby Барнаба » Fri Sep 30, 2011 1:53 pm

Чи ингэж боддог гэж үү... үгүй байлгүй дээ...
Сумьяа чинь төрчихсөн бяр хүчтэй хүн... Сүхбат бол хэзээ ч өөрийн оргил үе дээрээ ч Сумьяа шиг биш юмаа гэхэд дөхөх хэмжээний бяртай байгаагүй хүн... золгож барилдахад дан бяраар үзэх биш дээ, бас золгоод элдэв мэх, арга заль гаргаж барилддаг л байсан... шахаж татахдаа хүртэл бяраар биш, эвээр шахаж татдаг л хүн... Золгосон болгоноос бяртай нь хаяна гэж юу байхав дээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest