Жүдо

Moderator: Бөхийн модууд

Re: Жүдо

Postby mugi19 » Tue Aug 09, 2011 12:54 pm

Сугаржаргал бэртсэн гэсэн, оронд нь Батсуурь үзэх юм байна.
Манайханд Парисын татами ч ээлтэй дээ уг нь..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Tue Aug 09, 2011 12:57 pm

Маргааш хотод ирээд, Улаанбаатарт хоёр хоноод Парисын ойролцоо 10 хоног бэлтгэл хийнэ гэсэн. Цагийн зөрүүгээ арилгаад, орчиндоо дасаад сайхан үзэх байхаа манайхан..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby Lenin » Tue Aug 09, 2011 1:02 pm

Алт хүлээж байгаа шигшээгээсээ.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Tue Aug 09, 2011 2:42 pm

Манай Жүдогийн гол найдварууд болох Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, С.Ням-Очир, М.Бундмаа, П.Лхамдэгд нарын өндөр амжилт гаргах Дэлхийн аварга. Туршлага, бэлтгэл бүх л юм нь жигдэрсэн үе, хэдэн медаль авах байхаа. Д.Төмөрхүлэг, Б.Бат-Эрдэнэ, Уранцэцэг гээд юм дуулгах залуучууд сайн үзэх байх аа..,
Д.Цэрэнханд гавяат Дэлхийгээс медаль авчихаасай..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby Чуугий » Thu Aug 11, 2011 12:19 am

ДАШТ-д орох бүрэлдэхүүн.

Эрэгтэй 60кг
Д.Төмөрхүлэг
Ч.Болдбаатар

66кг
Х.Цагаанбаатар
С.Мияарагчаа

73кг
Г.Одбаяр
С.Ням-Очир

81кг
Г.Түвшинжаргал
О.Ууганбаатар

90кг
Э.Энхбат
Б.Жанчивдорж

-100кг
Н.Түвшинбаяр
Б.Тэмүүлэн

+100кг
Н.Батсуурь
Б.Төгөлдөр

Эмэгтэй 48кг
Б.Бат-Эрдэнэ
М.Уранцэцэг

52кг
М.Бундмаа
Б.Солонго

57кг
Д.Сумъяа
Т.Баттөгс

63кг
Ц.Мөнхзаяа

70кг
Ц.Наранжаргал

-78кг
П.Лхамдэгд

+78кг
Д.Цэрэнханд
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Жүдо

Postby t_taivan1210 » Sat Aug 13, 2011 1:33 pm

my.agapimu wrote:Манай Жүдогийн гол найдварууд болох Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, С.Ням-Очир, М.Бундмаа, П.Лхамдэгд нарын өндөр амжилт гаргах Дэлхийн аварга. Туршлага, бэлтгэл бүх л юм нь жигдэрсэн үе, хэдэн медаль авах байхаа. Д.Төмөрхүлэг, Б.Бат-Эрдэнэ, Уранцэцэг гээд юм дуулгах залуучууд сайн үзэх байх аа..,
Д.Цэрэнханд гавяат Дэлхийгээс медаль авчихаасай..,

ООООшээээ хэнийг үлдээгээд байнааааа!!!! би саяхан уулзсан сайн бэлтгэл хийж бга энэ удаад амжилт гаргахгүй бол олимп гэж яриад хэрэггүй гэж байсан болохоор сайн үзэх байх.Сая нэг хэсэг бие н жоохон тааруу байсан одоо гайгүй байгаа.Сайн үзээд алтыг н авчаасай :gold
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: Жүдо

Postby Yes Man » Sun Aug 14, 2011 5:31 am

За энэ дэлхийн аварга өмнөх дэлхийн тэмцээнүүдээс илүү чухал нэг юм байгаа.... Тэр нь Олимпын өмнөх дэлхийн том шалгуур..... Би хувьдаа дор хаяж дөрвөн медал авчина гэж тооцоолж байна..... Хөдөлмөрийн баатар Цагаанбаатар, Түвшинбаяр, Мияарагчаа, Бундмаа нарыг медал авна гэж тооцоолж байна.....

Эрэгтэй 60 кг жинд Төмөрхүлэг медал аваасай... Бас л чадварлаг залуу даа... Нас бага, энэ тэмцээнд медал авчихвал ирэх Олимпод илүү итгэлтэй оролцоно шдээ...... Болдбаатар ч гэсэн үзвэл үзэхээр залуу байналээ....

66 кг жингийн хоёртой бол юм яриад яах вэ.... Цагаанаа алт, Мияаа мөнгө аваасай л гэж залбирна шдээ гэгэг......

73 кг жинд Одбаяр үзвэл үзнэ гэхээс Ням-Очир ****2 бол дэмий байх.... Очоод бааранд нь хүн зодоод насаараа шоронд суу гэж ерөөе..... Манай доор жингийн атамаан хоёрын нэг нь дээшээ жин өгсчихгүй юм байх даа......

81 кг жинг бол үнэндээ мэдэхгүй юм.... Бодвол дан залуус үзнэ биз..... Урьд тэмцээнд ороод ганц нэг ялаад л хасагддаг байсан.... Одоо яаах юм мэдэхгүй...... Нямхүү гэж сайн гар зодог тайлсан юм байх даа....

90 кг жинд манай начин Энхбатын хувьд их чухал тэмцээн гээд байгаа.... Үеийн Цагаанаа, Түвшээ хоёр олимп, дэлхийгээс медал авчихаад байдаг..... Манай начин одоо л сайн үзэхгүй бол ер нь худлаа болох гээд байдаг..... Ядаж хүрэл ч юм уу зүүгээсэй.......

-100 кг бол яриад байх юм байхгүй...... Олимпын аварга Түвшинбаяр маань азаар аварга болоогүй гэдгээ батлаж аварга болоорой гэж ерөөе..... Нэр нэгтэй Тэмүүлэн маань залуу байна..... Уг нь их л сүртэй гарч ирсэн залуу даа... Тэгээд бүүр нэг сайн явахгүй юм..... 66, -100 кг жиндээ алт, мөнгө хураачихвал мөн гоёо...... Дэлхийн дэвжээн дээр Чингисийн хоёр Монгол аваргын төлөө үзээд л тэ?......

+100 кг жинд атамаан ****2 Сугаржаргал яваагүйд баярлаж байна..... а.а Н.Батсуурь хэдийнэ олны танил болчихсон бөх....... Гэхдээ дэлхийн дэвжээнд бол туршлага муутай.... Уг нь +100 -д медал энэ тэр авахад нээх хэцүү өрсөлдөөн гардаггүй л дээ......

Эмэгтэй 48 кг жинд Бат-Эрдэнэ аварга сайн үзэх байх...... Дээр ямар цомын билээ барилдаан үзэж байхад лав амархан ялагдах охин биш байналээ.....

52 кг жинд Бундмаа аварга авнаа хө........

Тэгээд 63 кг Мөнхзаяа, 78 -д Лхамдэгд нар сайн үзэж магадгүй......

Ер нь л нийтээрээ сайн барилдаасай л гэж хүснэ шдээ.... Тэр Ням-Очир -оос бусад нь..........
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Tue Aug 16, 2011 9:31 am

t_taivan1210 wrote:
my.agapimu wrote:Манай Жүдогийн гол найдварууд болох Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, С.Ням-Очир, М.Бундмаа, П.Лхамдэгд нарын өндөр амжилт гаргах Дэлхийн аварга. Туршлага, бэлтгэл бүх л юм нь жигдэрсэн үе, хэдэн медаль авах байхаа. Д.Төмөрхүлэг, Б.Бат-Эрдэнэ, Уранцэцэг гээд юм дуулгах залуучууд сайн үзэх байх аа..,
Д.Цэрэнханд гавяат Дэлхийгээс медаль авчихаасай..,

ООООшээээ хэнийг үлдээгээд байнааааа!!!! би саяхан уулзсан сайн бэлтгэл хийж бга энэ удаад амжилт гаргахгүй бол олимп гэж яриад хэрэггүй гэж байсан болохоор сайн үзэх байх.Сая нэг хэсэг бие н жоохон тааруу байсан одоо гайгүй байгаа.Сайн үзээд алтыг н авчаасай :gold

:) :D
Цагаанаа, Мияа хоёр нэг хэсэгт орно доо бараг л. Наадмын дараа эмнэлэгт хэвтэж байна гэхээр нь бэлтгэл муутай юм хүлээлтгүй юм болов уу гэж бодсон. Бэлтгэлээ хийгээд сэргэсэн бол ч сайн үзнэ дээ.
Энэ жил угаасаа Мияарагчаа ч гэлтгүй энэ үеийнхний амжилт гаргах бараг л сүүлийн Дэлхийн аварга. Ирэх жил Дэлхийн аварга байхгүй учир тэрний дараа жил энэ жилийнхээс муудсан л байж таарна..,
Ирэх Олимп бол бас эцсийн найдвар..,
Энэ үеийн Жүдочид одоо нэг жил орчим эх орон, ард түмнийхээ төлөө биеэ сайхан авч яваад амжилт гаргах үүрэгтэй л хүмүүс дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby t_taivan1210 » Tue Aug 16, 2011 5:19 pm

my.agapimu wrote:
t_taivan1210 wrote:
my.agapimu wrote:Манай Жүдогийн гол найдварууд болох Х.Цагаанбаатар, Н.Түвшинбаяр, С.Ням-Очир, М.Бундмаа, П.Лхамдэгд нарын өндөр амжилт гаргах Дэлхийн аварга. Туршлага, бэлтгэл бүх л юм нь жигдэрсэн үе, хэдэн медаль авах байхаа. Д.Төмөрхүлэг, Б.Бат-Эрдэнэ, Уранцэцэг гээд юм дуулгах залуучууд сайн үзэх байх аа..,
Д.Цэрэнханд гавяат Дэлхийгээс медаль авчихаасай..,

ООООшээээ хэнийг үлдээгээд байнааааа!!!! би саяхан уулзсан сайн бэлтгэл хийж бга энэ удаад амжилт гаргахгүй бол олимп гэж яриад хэрэггүй гэж байсан болохоор сайн үзэх байх.Сая нэг хэсэг бие н жоохон тааруу байсан одоо гайгүй байгаа.Сайн үзээд алтыг н авчаасай :gold

:) :D
Цагаанаа, Мияа хоёр нэг хэсэгт орно доо бараг л. Наадмын дараа эмнэлэгт хэвтэж байна гэхээр нь бэлтгэл муутай юм хүлээлтгүй юм болов уу гэж бодсон. Бэлтгэлээ хийгээд сэргэсэн бол ч сайн үзнэ дээ.
Энэ жил угаасаа Мияарагчаа ч гэлтгүй энэ үеийнхний амжилт гаргах бараг л сүүлийн Дэлхийн аварга. Ирэх жил Дэлхийн аварга байхгүй учир тэрний дараа жил энэ жилийнхээс муудсан л байж таарна..,
Ирэх Олимп бол бас эцсийн найдвар..,
Энэ үеийн Жүдочид одоо нэг жил орчим эх орон, ард түмнийхээ төлөө биеэ сайхан авч яваад амжилт гаргах үүрэгтэй л хүмүүс дээ..,


Мияа ахтай өчигдөр ярисан. Тэр хэд Парисаас 190км зайд байрлах нэг хотод байрлаж бэлтгэл хийж байгаа гэнэ.ерөнхийдөө бэлтгэл сайн байгаа гэнэ.Чи Бундаатай мсждэж байну? Саяхан Цагаанаад Ж-Мобайл ХХК-с Жи-Интернэтфон үйлчилгээний 9300АААА гэсэн алтан шинэ дугаар бэлэглэжээ гэж...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Tue Aug 16, 2011 8:45 pm

Хятадын Шенжень хотноо дэлхийн оюутан залуусын зуны 26 дахь удаагийн “Универсиад” наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.
Бямба гаригт эхэлсэн жүдо бөхийн тэмцээн өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, үнэмлэхүй жин болон эмэгтэйчүүдийн 48 кг, үнэмлэхүй жингийн барилдаанаар үргэлжилж байна.
Тэгвэл, эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдөж буй Монгол Улсын тамирчин О.Чинбат мөнгөн медаль хүртэж, Монголын баг тамирчдын медалийн буухиаг эхлүүллээ. Түүний жинд нийт 28 тамирчин өрсөлдсөн бөгөөд О.Чинбат эхний тойрогт Армяны тамирчинг, улмаар Нигери, БНАСАУ болон ОХУ-ын бөхчүүдийг ялснаар аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын бөх Ким Вон Жинтэй барилдаж, вазари үнэлгээгээр ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон байна.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Mon Aug 22, 2011 6:00 pm

IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны 60 жилийн ойн баярын гала арга хэмжээ өчигдөр Францын нийслэл Парис хотын “Опера Гарнье” буюу Дуурийн театрт боллоо. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш тус хотод эхэлнэ. Тэмцээний өмнө IJF-ийн удирдлагууд ээлжит чуулганаа хийж, улмаар өчигдөр 60 жилийн ойн баяраа тэмдэглэсэн юм. Энэ үеэр жүдогийн гэр бүлд үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг шагнаснаас гадна дэлхийн шилдэг жүдочдыг тодруулжээ. Гала арга хэмжээний төгсгөлд хэлсэн үгэндээ ОУЖБХ-ны тэргүүн Мариус Визер “Жүдо бөх хөгжлийн шинэ эринтэй золгоод байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид олон өөрчлөлт, шинэчлэл хийж чадлаа. Цаашид ч хийж бүтээх зүйл арвин байна. Түүхэндээ анх удаа IJF-ийн галаг зохион байгууллаа. Энэ маань IJF-д гишүүнчлэлтэй бүх улс үндэстнүүдийн хувьд жинхэнэ бэлэг болж чадсан гэдэгт итгэлтэй байна. Аваргуудыг цоллож, шилдэг медиа болоод ивээн тэтгэгч, хамтран ажилладаг хүмүүсээ ч шагнаж урамшууллаа. “Жүдогийн гэр бүл” гэдэг зүгээр нэг төсөөлөл биш, бодит зүйл болж чаджээ” хэмээжээ.

Энэхүү хүндэтгэлийн, баярын арга хэмжээнд талбайн теннисчин Илие Настасе, Европын олимпийн хорооны ерөнхийлөгч Патрик Хикей, FIBA-гийн ерөнхийлөгч Иван Майнини, Олон улсын гандболын холбооны тэргүүн Хассан Моустафа, IJF-ийн элч Богдан Бузайану, Рене Жаегги нар, домогт гимнастикч Надя Команеч, хөлбөмбөгч Иван Куркович нарын алдартнууд оролцсон байна.

Гала арга хэмжээний үеэр дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй жүдочийг нэрлэсэн. Энэ өрсөлдөөнд Афины олимпийн хүрэл медальт, 2009 оны дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин, “Оюутолгой”-н элч тамирчин Х.Цагаанбаатар нэр дэвшээд байсан билээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд сүүлийн хоёр жил гаруй хугацаанд дэлхийн чансааг тасралтгүй тэргүүлсэн түүний хамт нийт 20 бөх шилдэг жүдочид нэр дэвшсэнээс 60 кг-ын жинд ноёрхогч, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Узбекистаны бөх Ришод Собиров өнөө цагийн дэлхийн шилдэг эрэгтэй жүдочоор тодорсон бол Японы жүдоч Ёшиэ Уэно /63 кг/ шилдэг эмэгтэй жүдочоор шалгарчээ.

Шилдгүүд:

Өнөө цагийн шилдэг эмэгтэй жүдоч – Ёшиэ Уэно /Япон/. 2009, 2010 оны дэлхийн аварга, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, 2003, 2005, 2007 оны Ази тивийн аварга тэрбээр дэлхийн аварга цолоо хамгаалахаар Парист ирээд байна.
Өнөө цагийн шилдэг эрэгтэй жүдоч – Ришод Собиров /Узбекистан/. Бээжингийн олимпийн хүрэл медальт, 2010 оны дэлхийн аварга, 2007 оны Азийн аваргын мөнгөн медальт
Бүх цаг үеийн шилдэг эмэгтэй жүдоч – Риоко Тани /Япон/. Олимпийн хошой аварга, хошой мөнгөн медальт, Бээжингийн олимпийн хүрэл медальт, дэлхийн долоон удаагийн аварга, Азийн наадмын аварга, Азийн аваргын хүрэл медальт, Универсиад наадмын аварга. Тэрбээр өдгөө Японы парламентийн гишүүн ажээ.
Бүх цаг үеийн шилдэг эрэгтэй жүдоч – Дэвид Дуйе /Франц/. Олимпийн хошой аварга, 1992 оны Барселоны олимпийн хүрэл медальт, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын аваргын алт, мөнгө, хүрэл медальт.
Өнөө цагийн шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч – Казүхико Токуно /Япон/
Өнөө цагийн шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч – Андрей Штурбабин /Узбекистан/
Жүдогийн нэрт зүтгэлтэн – Жигоро Кано /Япон/. IJF-ийг үндэслэгч
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby Цоомоо » Mon Sep 26, 2011 3:36 pm

Шигшээгийн дасгалжуулагч солигдож байна даа.
Насан багш ингээд тэтгэвэртээ гарч байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Mon Sep 26, 2011 3:56 pm

Харин тийм л сураг гараад байна. Тэгээд оронд нь хэн болох юм болдоо.
Магадгүй солигдох цаг нь болсон байх л даа. Монголын жүдод их юм хийсэн буянтай хүн шүү..,
Одоо шинэ болох хүн жоохон хатуухан хүн байгаад, бэлтгэлээ чанартай хийлгэж байх хэрэгтэй байна даа. Насаа багш сүүлрүүгээ арай зөөлдөөд байсан байх..,
Сая Францад манайхан олигтой бэлтгэлгүй энэ тэрүүгээр хэссээр байгаа л барилдсан гэсэн. Бэлтгэлийн дэглэм нь алдагдсан, баахан хялайсан хүмүүс л барилдсан. Тэр их мөнгө зарж яваа гэдгийг нь ухааруулж, дарж байх хүн хэрэгтэй юм шиг байгаан. Тэрнээс сургалтын хувьд угаасаа манайхан гайгүй юм шиг байгаан, орчин үетэй, ШУ-ны дэвшилтэй холбоод сайн бэлтгэл хийлгэвэл амжилт угаасаа гаргах нь тодорхой.., Одоо байгаа хэдийн араас шинэ үеийг сайн бэлдэх хэрэгтэй..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby Цоомоо » Mon Sep 26, 2011 4:10 pm

Балжаа аварга.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Mon Sep 26, 2011 6:40 pm

Өө бүүр солигдоод дуусчихсан юм уу?
Балжаа аварга тэгээд хэр байхын болдоо. Уг нь цол нас нөгөө хэдэн залуусаа дараад байх байлгүй. Өөрийнх нь заах чадвар хэр юм бол доо..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby borts » Wed Sep 28, 2011 8:09 pm

Ардын багш хүн шүүдээ хэхэ гэхдээ Олимп хаяанд ирсэн бна шүүдээ
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: Жүдо

Postby ТӨӨГӨӨ » Wed Sep 28, 2011 8:10 pm

Ардын багш байхаараа яадийн? Яаж л бол яаж авна шд. Цаг хугацаа л харуулна шд
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Жүдо

Postby borts » Wed Sep 28, 2011 8:23 pm

Ардын багш мөн биздээ би андуураагүй бол , Насаа багшийг хөдөлмөрийн баатар өгөөд тэтгэвэрт нь гаргана гэж сонсож байсан сая авсан тэгэд солих гэжаагаан байлгүйдээ дээр нь нэмээд сая юу ч авсангүй
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: Жүдо

Postby Nomer 10 » Wed Sep 28, 2011 10:26 pm

Балжаа аварга тэгээд Алив Цагаанаа энэ палаажийг дэлгэж бай, би хэвтээд үзээдхий манай авгайд таарахнуу гүй юу гэж алах байх даа кк. Ба аварга тэр 2 тэр жил нэг ингэж паакталсан гэдэг биз дээ кк.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Жүдо

Postby borts » Thu Sep 29, 2011 12:34 am

бэлтгэл сургуулилт сайн хийлгэдэг шиг санагддын бэлтгэсэн шавь нар нь сүүлийн хэдэн наадамд сайхан зодоглосон шүүдээ хүмүүс бэлтгэлийг даахгүй зугтдаг гэсэн шүү
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Thu Sep 29, 2011 6:04 am

Хатуухан л бол болж байна. Манай хэдэд угаасаа хатуу гар хэрэгтэй.
Ерөнхийдөө бол жоохон биеэ тоох талдаа л байгаа хүмүүс шүү дээ, дур дураараа аашилсан хүмүүс байгаа..,
Олимп зай ч их байна доо.., Хангалттай өөрчлөөд янзлах хугацаа байгаа, Жүдогийнхон Олимпын эрх 7-8-ийг авах байх. Одоо яг эрх авах чансаанд яваа нь тийм байгаа, ганц нэг нэмэгдэж болох юм..,
Олимп болтол элдэв тактикаа боловсруулаад үзэх цаг байгаа учир юу хийхийг нь л харж байя даа..,
Аваргад амжилт хүсье дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby Тошилоо » Fri Sep 30, 2011 11:39 pm

Балжаа аваргын бэлтгэл чанга юм билээ..
увсын хэдийн шүүсийг шахаж байсан
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Жүдо

Postby Yes Man » Thu Oct 06, 2011 10:04 pm

зөв хүнээ сонгосон л гэж бодож байна шдээ..... саяны дэлхийн аваргад юу ч аваагүй...... Насантогтох багш болих цаг нь болчихсон байсан байх..... дээр нь Балжаа аварга өөрөө нэр хүндтэй аварга хүн, дээр нь дасгалжуулагч хийж үзээгүй биш........ одоо сайн бэлтгээд Олимпод л алдаагаа засах хэрэгтэй...... явж явж манай Олимпын гол найдварууд бол жудод л байгаа шүү дээ........
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Жүдо

Postby jal » Thu Oct 13, 2011 1:45 pm

Image
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Жүдо

Postby AG » Thu Oct 13, 2011 3:21 pm

Яаая аймаар аймаар. Сайд бол бас л аймаар юмаа
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron