Nomer 10 wrote: 6 зааны үеийн барилдаанууд байхад наадам жинхэнэ чансаатай болдог байжээ. 2 Эрдэнэ тэгээд 6 зааны 2 нь их шөвөгт үлддэг байж. Тэгсэн сүүлийн жилүүдэд нэг л амтгүй цолтонгууд.
2 Эрдэнэ, Балжаа аварга, тэгээд нэг залуу үлддэг байлаа.
95 онд энэ 3-тай Өсөхөө, 96 онд Сумъяа, 97 онд Сүхбат...
98 онд Мөнх-Эрдэнэ Сумъяад залраад анх удаа 2 залуу их шөвөгт хүрч байлаа...
Тэр дараалсан 3 жилд Бат-Эрдэнэ аварга дандаа Балжаагаа аваад давна.
Залуучуудыг Мөнх-Эрдэнэ л торгоодог байлаа.
95 онд Өсөхөөг гараад ирвэл өгнө гээд байсын гэсэн. Мягмар заан нтр ярьдаг.
96 онд нөгөө 4 цаг барилддаг. Мөнх-Эрдэнийг арсланг Сумъяа нэлээн дөхүүлсэн. Хонгодоод. Тэгээд хаяж чадаагүй өөрөө хөмрүүлээд бил үү унасан байх. Тэр барилдааныг би амьдралдаа ганц л үзсэн. 10 настай байхдаа. Дахиж тэр барилдааныг нэг үзэх юмсан гэж их боддог, ерөөсөө тв нтрээр гарахгүймаа...
Тэгэхэд Сумъяа заан давсан бол залуу хурдтай хүн Бат-Эрдэнэ аварга гэмтэлтэй, яах ч байсын билээ.
Ямар ч байсан Мөнх-Эрдэнэ арслан Бат-Эрдэнэ аваргад 2 түрүү авч өгсөн л гэж боддог.