Moderator: Бөхийн модууд
by erka2 » Tue Sep 27, 2011 10:34 am
by Nok » Tue Sep 27, 2011 11:02 am
Toba's wrote:Гэхдээ аливаа уламжлалт соёлыг Өвөрмонголчууд л хамгийн их хүндэтгэж хэрэглэж ирсэн байдаг. Хөөмий, морин хуур өөр юу байдаг юм. Сүүлийн жилүүдэд манай хоёрын харьцаа урлаг спортын төрөлд ойртож дотносох явдал идэвхижсэн. Тэрнээс сэрэмжилж соёлын маргааны эхлэлийг миний бодоход хятадууд тавьсан боловуу даа. Бид монголчуудын соёлын элдэв биет бус дурсгалаа зөвхөн одоогийн Монгол улсад амьдарч байгаа монголчуудын юм гэж байгаа юм шиг аливаад Өвөрмонголчуудтайгаа харшилдах байдал гаргаад дэмий л юм штэ. Миний л бодол шүү энэ бөх дээр ч тэр холбоо нь тэнд тэгсэн болохоор бид давах гэж ингэлээ энэ тэр гэж ил цагаан зарлаад л байсан доо. 16-р зууны үеэс эхлээд иймэрхүү ар өвөр гэх үзлээс болоод л бид 2 хуваагдсан. Эртнээс манай төрт улсууд одоогийн цагаан хэрэмнээс өмнө шар мөрний хойд талд орж нутагладаг тэр газар бол бидний нутаг байсан. Газарзүйн байршил цаг уурын ялгаанаас болоод эрхлэх аж ахуй соёл нь өөрчлөгдсөн нь мэдээж гэхдээ л бид нэг үндэстэн. Түүхч хүний бодлоо жаахан эмх цэгцгүй бичлээ.
by El Payaso » Tue Sep 27, 2011 11:31 am
by Toba's » Tue Sep 27, 2011 3:11 pm
El Payaso wrote:би бол харин ч өвөрмонголын нутаг монголчуудын уугуул нутаг гэж үздэггүй. яах вэ өмнө нь байсан тоба вэй гэх мэт нүүдэлчин аймгууд цагаан хэрмийн хойгуур нутаглаж байсан нь үнэн ч яаг их монгол улс байгаалагдахын өмнө монгол аймгууд болох хэрэйд найман тайчууд хамаг монгол энэ тэр бол одоогийн монголын газар нутагт л нутаглаж байсан... урагшаа киданы ляао, тангуд, зүрчидийн алтан улс гээд нүүдэлчид нутаглаж байсан... тангуд зүрчид бол монголтой угсаа гарвал холбоогүй... ляао нар бол яах вэ монгол нутагт амьдарч байсан нүүдэлчид мөн ч ляо улс нь хятадтай соёлын хувьд их холилдсон байсан... харин Юан гүрнээс эхлэн Хубилай нийслэлийг хятадад шилжүүлсэнээр монголын язгууртнууд илүү урагшаа нүүж одоогийн өвөрмонгол нутаг руу алтан ургийнхан амьдрах болж энэнээс хойш манжид эзлэгдэх хүртэл цахар ордос нь монголын соёлын болон хүчний төв нь байж Лигдэн, Алтан зэрэг хаад удирдаж байсан... өвөрмонголын нутагт монголчууд шилжин суурьшсан бол Юан гүрний үес л эхтэй санагддаг...
by El Payaso » Tue Sep 27, 2011 3:22 pm
by Takanohana_Nowitzki » Tue Sep 27, 2011 3:29 pm
by robinhood » Tue Sep 27, 2011 5:06 pm
Гүртэнгийн хар wrote:Гол нь ар өвөр Монголчууд рекорд булаацалдаад байгаа юм биш ээ. Хятадууд өвөрмонголчуудыг ашиглан манай улсын соёл өв уламжлалыг өөртөө бүртгүүлж бидний тусгаар тогтносон байдал болон бахархал өв уламжлалыг маань үгүй хийх гэж хэзээнээс оролдож ирсэн. Үүний нэг жишээ нь Монгол дээлийг биднийх гэж Юнескод бүртгүүлсэн.
by Цоомоо » Tue Sep 27, 2011 5:41 pm
by Хашка » Tue Sep 27, 2011 5:49 pm
by jal » Tue Sep 27, 2011 6:21 pm
by Toba's » Tue Sep 27, 2011 6:39 pm
by Nok » Tue Sep 27, 2011 6:42 pm
Toba's wrote:Чиний бичсэнийг яг эсрэг талаар нь ойлговол үнэнд нийцнэ. Анхнаасаа монголчууд цагаан хэрэмний ард биш бүр урд тодорхой хэлбэл шар мөрний хавиар нутагладаг байсан нь хятадын өөрсдийнх нь түүхийн сурвалжуудаар батлагдсан явдал. Хубилайн Юань бол анхлан урагшаа орсон улс биш юмаа, харин ч өмнөх нүүдэлчин ард түмнийхээ уламжлалыг дагаж Хубилайг өмнөд газарт шилжин суусан гэж ярьдаг түүхчид монголд болоод дэлхийд багагүй бий шүү. Шар мөрөн хавиар гэж хэллээ гээд тэнд нүүдэлч монголчуудын гол мөхлөг байсан гэх гэсэнгүй гэхдээ тэр газар бол нүүдэлчдийн нутаг шүү л гэж хэлэх гэсэн юм.
by Toba's » Tue Sep 27, 2011 6:43 pm
by Toba's » Tue Sep 27, 2011 6:45 pm
Toba's wrote:Цагаан хэрэмнээс өмнөх шар мөрний хавь нутаг бол нүүдэлчдийн уугуул нутаг бөгөөд харин нанхиадууд бага багаар арагш шахсаар багцаагаар Нийтийн тооллын өмнөх 4-р зууны орчим шар мөрний орчимын үржил шимийг ашиглаж голдуу тэнд төвлөн суух болсон гэдэг. Аан харин тэр газарт нүүдэлчид хэдийнээс оршин суусаар ирсэн тухай мэдээ мөн уламжлал ёсоор хятад сурвалжид байдаг бөгөөд хамгийн эрт анхлан нэр дурдагдсан Гуйфан нар буюу Хүннүгийн өмнөх овог Нийтийн тооллын өмнөх 2-р мянган жилийн орчим байсан гэдэг юм. Би энгийн ойлгомжтой болгохын тулд сул ярианы хэлээр бичлээ, мэргэжлийн түвшинд эх сурвалжтай нь бичээд тавьж болноо.
by Хашка » Tue Sep 27, 2011 6:52 pm
by Барнаба » Tue Sep 27, 2011 6:54 pm
by Nok » Tue Sep 27, 2011 6:54 pm
El Payaso wrote:би бол харин ч өвөрмонголын нутаг монголчуудын уугуул нутаг гэж үздэггүй. яах вэ өмнө нь байсан тоба вэй гэх мэт нүүдэлчин аймгууд цагаан хэрмийн хойгуур нутаглаж байсан нь үнэн ч яаг их монгол улс байгаалагдахын өмнө монгол аймгууд болох хэрэйд найман тайчууд хамаг монгол энэ тэр бол одоогийн монголын газар нутагт л нутаглаж байсан... урагшаа киданы ляао, тангуд, зүрчидийн алтан улс гээд нүүдэлчид нутаглаж байсан... тангуд зүрчид бол монголтой угсаа гарвал холбоогүй... ляао нар бол яах вэ монгол нутагт амьдарч байсан нүүдэлчид мөн ч ляо улс нь хятадтай соёлын хувьд их холилдсон байсан... харин Юан гүрнээс эхлэн Хубилай нийслэлийг хятадад шилжүүлсэнээр монголын язгууртнууд илүү урагшаа нүүж одоогийн өвөрмонгол нутаг руу алтан ургийнхан амьдрах болж энэнээс хойш манжид эзлэгдэх хүртэл цахар ордос нь монголын соёлын болон хүчний төв нь байж Лигдэн, Алтан зэрэг хаад удирдаж байсан... өвөрмонголын нутагт монголчууд шилжин суурьшсан бол Юан гүрний үес л эхтэй санагддаг...
by Penny_deegii » Tue Sep 27, 2011 6:58 pm
Барнаба wrote:
Цагаан хэрэмийг чинь МЭӨ 6 зуунаас барьж эхэлсэн гэдэг байхаа... хүннү, нүүдэлчдийн довтолгооноос хамгаалах зорилготой гээд... хэрэв энэ үнэн бол нөгөө нүүдэлчидээ цагаан хэрэм дотроо оруулаад барьчихсан юм уу...
by Оргил » Tue Sep 27, 2011 7:00 pm
Penny_deegii wrote:Барнаба wrote:
Цагаан хэрэмийг чинь МЭӨ 6 зуунаас барьж эхэлсэн гэдэг байхаа... хүннү, нүүдэлчдийн довтолгооноос хамгаалах зорилготой гээд... хэрэв энэ үнэн бол нөгөө нүүдэлчидээ цагаан хэрэм дотроо оруулаад барьчихсан юм уу...
Хэхэ. Хүннү гүрэн МЭӨ 209 онд үүсгэн байгуулагдсан гээд энэ зунжингаа яриагүй юу?
by Nok » Tue Sep 27, 2011 7:03 pm
Toba's wrote:Цагаан хэрэмнээс өмнөх шар мөрний хавь нутаг бол нүүдэлчдийн уугуул нутаг бөгөөд харин нанхиадууд бага багаар арагш шахсаар багцаагаар Нийтийн тооллын өмнөх 4-р зууны орчим шар мөрний орчимын үржил шимийг ашиглаж голдуу тэнд төвлөн суух болсон гэдэг. Аан харин тэр газарт нүүдэлчид хэдийнээс оршин суусаар ирсэн тухай мэдээ мөн уламжлал ёсоор хятад сурвалжид байдаг бөгөөд хамгийн эрт анхлан нэр дурдагдсан Гуйфан нар буюу Хүннүгийн өмнөх овог Нийтийн тооллын өмнөх 2-р мянган жилийн орчим байсан гэдэг юм. Би энгийн ойлгомжтой болгохын тулд сул ярианы хэлээр бичлээ, мэргэжлийн түвшинд эх сурвалжтай нь бичээд тавьж болноо.
by mick » Tue Sep 27, 2011 7:03 pm
by attilla » Tue Sep 27, 2011 7:18 pm
by У.Тэмүүжин » Tue Sep 27, 2011 7:47 pm
by TraP » Tue Sep 27, 2011 7:51 pm
by Барнаба » Tue Sep 27, 2011 7:51 pm