"Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby hosko » Mon Sep 26, 2011 6:51 pm

Яахав ээ дээрх нийтлэлтэй бас санал нийлэх зарим нэг цэг байна шүү гэж...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Penny_deegii » Mon Sep 26, 2011 6:55 pm

Энд тэндхийн сайтууд дээр нэг бөхийн тухай гарангуут л доор нь аймаг аймгаараа талцаж байгаад л уралцацгаадаг юм байхчулээ.

my.agapimu wrote:Пэнни гишүүн яагаад ингэж бичээд байдгийн, түрүүхэн нь бас Бат-Оршихыг тэгээд бичсэн байсан. Энд лав Увсынхан, тэндхийхэнд дургүй гэж бичсэн хүн харагддаггүйшд

Би уг нь Бат-Оршихын тухай огт яриагүй ш дээ. Та буруу ойлгов уу?
Форумын хувьд нэг нөхөр наадмаар үзүүр түрүүний хоёр бөхийг харж байгаад Увсынх биш болохоор нь Эрхэмбаярыг түрүүлчээсэй гэж дэмжсэн гээд инээдтэй юм бичээд л байсан шд. (mannn


jugder_08 wrote:Ямар ч юмыг үгүйсгэж гуйвуулах амархан юм даа гэж. Хийж санаачлах нь хэцүү лдээ.


:eek:


Энэ сэдвийн нэрийн 4096 гэдгийг 6016 бөхийн барилдаан гээд өөрчилвөл.
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mick » Mon Sep 26, 2011 6:56 pm

Ямар ч утгагүй, зөвхөн Гиннэсийн номонд орохын тулд баахан хүн барилдуулсан л инээдэмтэй, гошин гэдгээрээ тэр номонд нь орох байх л даа... Хаха

Нямдорж, Данзангийн хийх гавъяа гэж энэ л юм даа. Дээр нь Бат-Эрдэнэ бас юучив дээ. Монгол телевизээр шууд явж байна.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mick » Mon Sep 26, 2011 6:57 pm

Одоо Уяачдын холбоо араас нь орох юм гэнээ...Хаха
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Penny_deegii » Mon Sep 26, 2011 7:03 pm

mick wrote:Ямар ч утгагүй, зөвхөн Гиннэсийн номонд орохын тулд баахан хүн барилдуулсан л инээдэмтэй, гошин гэдгээрээ тэр номонд нь орох байх л даа... Хаха


Суусан цэцнээс явсан **н** дээр гэдэг байх аа?
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby J@x » Mon Sep 26, 2011 7:07 pm

Penny_deegii wrote:
munkhbayar_AC wrote:Гэхдээ аварга цолоо хамгаалж 12 давлаа. Хэнч одоо аварга шиг барилдаж чадахгүй гэж хэлэхгүй байх..


Тийм шүү. Шинэ аварга сайн л барилдлаа. Увсын бөх гэдгээс нь болж Мөнхбатад дургүй болсон хүмүүсийг ер ойлгохгүй юм. Бидэнтэй л адил халх залуу ш дээ. :mongol:

Биднээс өөр халх биш байвал ялгаварлаж болно гэсэн үг болчихоод байна шдээ.
Penny_deegii wrote:Энд тэндхийн сайтууд дээр нэг бөхийн тухай гарангуут л доор нь аймаг аймгаараа талцаж байгаад л уралцацгаадаг юм байхчулээ.

Тэр газраа л ийм юмаа бич.

Ер нь жаахан бодож бич
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mugi19 » Mon Sep 26, 2011 7:09 pm

mick wrote:Ямар ч утгагүй, зөвхөн Гиннэсийн номонд орохын тулд баахан хүн барилдуулсан л инээдэмтэй, гошин гэдгээрээ тэр номонд нь орох байх л даа... Хаха

Нямдорж, Данзангийн хийх гавъяа гэж энэ л юм даа. Дээр нь Бат-Эрдэнэ бас юучив дээ. Монгол телевизээр шууд явж байна.

Бас сонин сэтгэхүй харагдаж байна шүү :smile:

Чм яг юунд эгдүүцээд байгаан. Ийм сайхан бөхийн баяр хийсэн нь сайн л байнашд, Бөхийн үзсэн бол тэр Гиннэс энэ тэрийг мартчих л даа..,

Бусдаас эсрэг байх нь ухаантай гэсэн үг биш шүү. Улс үндэстэн болгоны бахархал, үнэт зүйлс өөр. Монгол хүн Монголоороо сэтгээд явах нь чухал. Хэт гадны соёлыг даган дууриах бол сармагчны л араншиншд. Монгол юм бүхэн муухай хоцрогдсон гэсэн байдлаар хүлээж авбал бүтэхгүй ээ хө..,
Last edited by mugi19 on Mon Sep 26, 2011 7:14 pm, edited 1 time in total.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Барнаба » Mon Sep 26, 2011 7:10 pm

Гэснээс Юнэско-д бүртгүүлбэл дээр юм даа гээд мэдэмхийрээд бичсэн байх юм даа... Монголчууд чинь эрийн 3 наадам гээд Юнэско-д бүртгүүлчихсэн биз дээ... тэрэнд нь Монгол бөх оролгүй яахав...

Гиннэс гэдэг утгаараа том рекорд тогтоож, дэлхийд өөрсдийн өв соёлоо бас таниулж, сурталчлах үүднээс зохиогдсон наадам байлаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mick » Mon Sep 26, 2011 7:14 pm

Бөх сайхан болсон, сайхан барилдаанууд болсон, фэнүүдийн баяр болсон гэдэгтэй 100 хувь санал нийлж байгаа шоо...кк

Гол нь жаахан гошин агуулга, зорилготой наадам хийчлээ л гэдгийг хэлээд байнаа. Сорри.
Илүү юм бичээд яахав гэтэл Монгол телевизээр одоо уяачдын холбоо бидний араас орох гэж байна энэ тэр гэж гайхуулж эргүүтэхээр нь л бичиж байна.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Nok » Mon Sep 26, 2011 7:17 pm

Тэр гиннесийн номны сайтлуу орж үзлээ, дээр бичсэн сэтгүүлчийнх шиг ичээд байхаар зүйлс байдаггүй л юм байна. Хөлбөмбөмөг, сагсан бөмбөгтэй холбоотой рекордууд зөндөө байна, энэ номонд орлоо гээд уг хоёр спортын нэр хүнд нэг их сэвтэхгүй л болвуудаа.

Энэ дээр үгүйсгээд байгаа хүмүүсээс ганц юм асуумаар байна. Энэ барилдаан зохион байгуулагдлаа гээд танд юугаар гай болов? Хариулцгаагаарай.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Барнаба » Mon Sep 26, 2011 7:21 pm

Үнэн үнэн... спортын том том рекорд, амжилтууд байдаг... тэрэнтэй л адил бас нэгэн амжилт, рекордыг харуулж, хажуугаар нь Гиннэс гэдэг дэлхийд хамгийн өргөн тархаад байгаа энэ номоор дамжуулж өөрсдийн үндэсний спортоо сурталчилж байгаам уу даа....

Түүнээс биш тэр өв соёл гэдэг утгаараа бол Юнэско-д бүртгүүлчихсэн.. эрийн 3 наадам гээд...

Спортын төрлүүдийн рекорд, амжилтууд гээл харахад бас том том спортын рекордуудтай зэрэгцээд л байна гэдэг тийм муу зүйл юу байнаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby J@x » Mon Sep 26, 2011 7:23 pm

Гол нь өвөр Монголчууд 2048 бөхийн наадам хийгээд үндэсний бөхөө Өвөр Монголд цаашлаад Хятадад алдах аюул тулгараад л тэгээд энэ наадам хийж байна гэж ойлгоод байгаа шдээ. Аюул нтр гээд арай хэтрүүлчихлээ. Нөгөө хөөмий, морин хуур нтрээ бас ингээд алдах гээд байсан биз дээ :smile:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Барнаба » Mon Sep 26, 2011 7:26 pm

Хөөмий, Морин хуур нарыг чинь Гиннэс-т бүртгэж авахгүй байлгүй дээ арай... Юнэско-д бүртгүүлсэн юм гэсэн... Юнэско-д Монгол өв соёл гээд бүртгүүлж байгаа зүйлс хэд хэд байгаам шиг байна лээ... одоо энэ Жавхлан Монгол тулга гээд бүртгүүлэх гэж байгаам гэсэн... овоо шт...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Nok » Mon Sep 26, 2011 7:45 pm

J@x wrote:Гол нь өвөр Монголчууд 2048 бөхийн наадам хийгээд үндэсний бөхөө Өвөр Монголд цаашлаад Хятадад алдах аюул тулгараад л тэгээд энэ наадам хийж байна гэж ойлгоод байгаа шдээ. Аюул нтр гээд арай хэтрүүлчихлээ.


Викигээс уншснаар лав хятадууд өөрсдийн шуай жиаогийнхоо нэг хувилбарт монгол бөхийг тооцдог болтой. Манайхан өөр бодолтой нь ойлгомжтой, өвөр монголчууд Одон телевизээрээ монгол бөх, дундат маягийн бөх гэж тусад нь орчуулж байсан гэхээр бас хүлээн зөвшөөрдөггүй шиг байгаа юм. Харин манайхны наад болгоомжлол нь эргээд үзэмчин бөх бол хятад бөх гэж хүлээн зөвшөөрч байгаатай адил. Яг энэ хандлагаараа өвөр монголтой холбоотой болгоныг хятадын гэж үзэх нь цаагуураа монгол бол манайх гэсэн хятадын бодлогод түлхэц болж байнуу гэлтэй. Уг нь бол Монгол үндэстэн цорын ганц спорттой биш гэдгийнх нь баталгаа нь халх, үзэмчин бөхүүд юм шиг. Зүй нь бол гиннесийн номд 2 тусдаа бичигдэх ёстой спортын рекордууд. Үлгэрлэвэл хөл авдаггүй сонгомол бөхтэй холбоотой рекордыг хөл авдаг чөлөөт бөхийн рекордоор replace хийж байгаатай адил.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Lenin » Tue Sep 27, 2011 1:38 am

Хийж байгаа арга барил нь хэнд ч таалагдаагүй. Зорилго нь зүгээр л оролцож байгаа хүмүүсээс мөнгө хураах санаатай байсан нь тодорхой байсан. Тэхээс тэртээ тэргүй хужаа нар хэд бол хэд ч барилдуулж болно. дор хаяад 4н сая бөх барилдуулахад тэдэнд асуудал үүсэхгүй харин бид 4н сая хүрэхгүй.
Гэхдээ энэ талаас нь ойлгуулахгээгүймлдаа. Гол асуудал нь энэ үйл явдалыг хийж байгаа хүмүүс нь огт та бидний санаа зорилготой нэг бус байгаа нь хаанаас нь ч харсан тодорхой байгаа гэдэгт л би гутарч байгаа. Барилдаан бол сайхан болсон. Гэхдээ л надаа бол агууллага нь таалагдаагүй.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Norman_Whiteside » Tue Sep 27, 2011 2:08 am

Yu ch hiihgui bmar yumda yum hiiher l humuus shuumjleh yum
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Lenin » Tue Sep 27, 2011 2:18 am

Norman_Whiteside wrote:Yu ch hiihgui bmar yumda yum hiiher l humuus shuumjleh yum

Хийхдээ зөв хийвэл шүүмжлэх хүн олдохгүй л болов уу. Хийж байгаа нь болоодоо гэдэг зарчимаар мөн ч олон жил явлаадаа.
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mugi19 » Tue Sep 27, 2011 2:21 am

Бөхийн холбоо эндээс ашиг олж шалиагүй байлгүй дээ..,

Тэр барилдааны нийт зардал чинь 220 сая орчим болж байгаа гэж байсан..,
6000 хүнээс 6000 төгрөг хураасан гэхээр 36 сая, тэгээд билетийн орлого үсрээ л 50 сая, хандивын мөнгө нт олигтой цуглаагүй юм байна лээ, 500 хүрэхтэй үгүйтэй хүн 50000 өгсөн, тэгээ л бусад нь бол зарлага..,
Харин засгийн газраас мөнгө өгнө гэсэн гэнэ лээ, гэхдээ хэдэн төгрөг хэзээ өгөх нь мэдэгдэхгүй..,
Сая бол хасах талдаа л бүх юм нь дууссан байх..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mugi19 » Tue Sep 27, 2011 2:27 am

Мэдээж Өвөрмонголчууд манайхаас тоогоороо илүү юм чинь иймэрхүү марафон явуулбал манайх ялагдана.
Харин яг энэ хэдэн өдөр Дэлхийн мэдээллийн хэрэгслүүдээр ядаж ганц минутын Монгол бөхийн тухай мэдээнүүд гараад Дэлхийд таниулж л байна. Өвөрмонголчууд угаасаа дахиж энэ талаар оролдохгүй биздээ..,
Үндсэндээ манайхан зорилгодоо хүрсэн гэж ойлгож болох байх..,
Хамгийн гол юу нь буруу гээд байгааг л ойлгохгүй юм..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Toba's » Tue Sep 27, 2011 9:46 am

Гэхдээ аливаа уламжлалт соёлыг Өвөрмонголчууд л хамгийн их хүндэтгэж хэрэглэж ирсэн байдаг. Хөөмий, морин хуур өөр юу байдаг юм. Сүүлийн жилүүдэд манай хоёрын харьцаа урлаг спортын төрөлд ойртож дотносох явдал идэвхижсэн. Тэрнээс сэрэмжилж соёлын маргааны эхлэлийг миний бодоход хятадууд тавьсан боловуу даа. Бид монголчуудын соёлын элдэв биет бус дурсгалаа зөвхөн одоогийн Монгол улсад амьдарч байгаа монголчуудын юм гэж байгаа юм шиг аливаад Өвөрмонголчуудтайгаа харшилдах байдал гаргаад дэмий л юм штэ. Миний л бодол шүү энэ бөх дээр ч тэр холбоо нь тэнд тэгсэн болохоор бид давах гэж ингэлээ энэ тэр гэж ил цагаан зарлаад л байсан доо. 16-р зууны үеэс эхлээд иймэрхүү ар өвөр гэх үзлээс болоод л бид 2 хуваагдсан. Эртнээс манай төрт улсууд одоогийн цагаан хэрэмнээс өмнө шар мөрний хойд талд орж нутагладаг тэр газар бол бидний нутаг байсан. Газарзүйн байршил цаг уурын ялгаанаас болоод эрхлэх аж ахуй соёл нь өөрчлөгдсөн нь мэдээж гэхдээ л бид нэг үндэстэн. Түүхч хүний бодлоо жаахан эмх цэгцгүй бичлээ.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Гүртэн » Tue Sep 27, 2011 10:08 am

Гол нь ар өвөр Монголчууд рекорд булаацалдаад байгаа юм биш ээ. Хятадууд өвөрмонголчуудыг ашиглан манай улсын соёл өв уламжлалыг өөртөө бүртгүүлж бидний тусгаар тогтносон байдал болон бахархал өв уламжлалыг маань үгүй хийх гэж хэзээнээс оролдож ирсэн. Үүний нэг жишээ нь Монгол дээлийг биднийх гэж Юнескод бүртгүүлсэн. Цаашлаад морин хуур, уртын дуу, хөөмий н тр гээд олон зүйл дээр манайх танайх гэж булаацалддаг.
Тэгэхээр энэ номонд бүртгүүлсэнээрээ дархлаа тогтоож байгаа хэрэг.
Дээр эсэргүүцээд байгаа хүмүүс яг юунд нь дургүйцээд байгааг ойлгохгүй юм. Ийм үйл явдал боллоо гээд энэ нөхдүүдэд юу нь гай болоод байгаа юм бол доо. Огт шүүмжлүүлдэггүй хүн юу ч хийгээгүй хүн л байдаг юм.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 27, 2011 10:20 am

Юуг нь буруу нтр гээд уурлалдаад байгаам дээ, заавал Гиннест ач холбогдол өгөх хэрэг юу бна? Дэлхийн рекорд бүртгэдэг номонд өөрөөр яаж орохын? Сайхан барилдаан үзлээ, тэгээ л болоо.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Norman_Whiteside » Tue Sep 27, 2011 10:27 am

Zuv hiine gher yaj hiih estoig sain medehgui bn hervew zuv arga bval zuv l hiih heregtei harin zuv argaa oloogui bval oltlooo yu ch hiihgui suuj.bhar yamar neg yum hiih l heregtei shd bi bodohdoo mgl buhiig delhid surtalchilah uur bolomj barag alga.bnda tooni olon.gdg uzuulelter l hiihgui bol uur busad buhuus yalgarah.heden mehiig es tootsvol yalgarah.huni aonirhol tatah yum.gadni humuusin nudeer barag bhgui sport shude buhu oilgodog tsol.erembe meh barits ulamjlal hundetgele meddeg mglchuuddad hamgiin.shn sport.harin gadniihand tudii l sonin bish l de harin odo delhii der meddeg boloh bh
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby erka2 » Tue Sep 27, 2011 10:29 am

Үнэхээр сайхан барилдаан болсоон. Тасархай. Одоо улсын цолыг жилийн амжилтаар өгөх талыг 1 жил туршаад үзэж болдоггүй юм болбүов уу. Бас л лайтай найраа нь ороод ирэх юм болов уу. Сая Ганц 1 барилдахгүй өгөх байж л байна лээ. тэр бол байх үнэхээр.
Харин тэр Гиннессийн рекорд бол наргиа. Тийм төлөөлөгч байдаг ч юм уу. Пивоны хэнээтэй Иришууд л халахаараа сонин юмыг бүртгэе гэж санааг нь гаргасан. Жил бүр хэвлээд л хүүхэдүүд л гол авч хардаг алиа маягын л ном байдаг даа.
Нямдоржын буруу биш байхаа. Харин Гиннесс гэдэгээ л сайн ойлгоогүй байх даа. Барилдаан бол тасархай. Ба аваргаа 8жилийн дараа барилдахыг нь харав. тасархай
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Цоомоо » Tue Sep 27, 2011 10:31 am

Ба аварга 8 жилийн дараа?
2007 оны наадмаар 5-д унаснаас хойш гэхээр 4 жил юм биш үү?
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron