"Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Mon Sep 26, 2011 10:55 am

Өсөхөө заан ер нь их мууджээ, бэлтгэл муу бна уу, эсвэл энд тэндхийн наадамд бууж өгсөөр байгаад хийморь лундаа нь чойрчвуу? Ирээдүй харцага бас санасанд хүрсэнгүй, Ганбаа гардид яаж уначив? Бат-Орших одоо наадмаар өөрийгөө бодоод үзэх хэрэгтэй бна даа, улсын цол аваад ер нь их өөр болж шүү. Энэ жилийн начингууд бас боломжийн үзлээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Penny_deegii » Mon Sep 26, 2011 10:56 am

hashka_et wrote:
Penny_deegii wrote:
munkhbayar_AC wrote:Гэхдээ аварга цолоо хамгаалж 12 давлаа. Хэнч одоо аварга шиг барилдаж чадахгүй гэж хэлэхгүй байх..


Тийм шүү. Шинэ аварга сайн л барилдлаа. Увсын бөх гэдгээс нь болж Мөнхбатад дургүй болсон хүмүүсийг ер ойлгохгүй юм. Бидэнтэй л адил халх залуу ш дээ. :mongol:


Гэнэт ийм **н** бичлэг харахаар дургүй хүрэх юм. Увс байхаар яадаг юм? Халх байхаар яадаг юм?


Яагаад давшлаад байна аа? Эхлээд сайн умшаад зөв ойлгочихоорой хүүхээ.
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mugi19 » Mon Sep 26, 2011 11:03 am

Увсынх болохоор нь дургүйлхэнэ гэж юу байхав дээ. Бат-Орших даруухан, гоё барилдаантай дажгүй залуушд, гол нь энэ жилийн наадмаар Санжаадамбын найраанд явсанд л олон хүн дургүйцсэн байх. Тэрнээс өмнө зааны эрэмбэтэй сайн харцага л гэж харагддаг байсан, өөрт нь хангалттай боломж байгаа. Тал талын барилдаан сайтай, тэр тахимдаа нь мундаг юм шиг байгаан, гар хүрсэн л бол хусчаад байдгийн..,
Last edited by mugi19 on Mon Sep 26, 2011 12:01 pm, edited 1 time in total.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby madrid@spurs » Mon Sep 26, 2011 11:07 am

Cule wrote:Ингээд л чадлаараа түрүүлчих газар шд... Баяр хүргэе...
Наадам ядаж иймэрхүү болдог болоосой...

:eek: Монгол наадам ийм сайхан найраагүй шударга болдог болоосой үзэхэдч урамтай юм
GO GO SAN ANTONIO SPURS and REAL MADRID
User avatar
madrid@spurs
SAS fan
 
Posts: 1408
Joined: Thu Oct 08, 2009 12:36 am
Location: Ulaanbaatar

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Барнаба » Mon Sep 26, 2011 11:13 am

Санжаадамба уулаас их сайхан бөх л дөө... зарим үед бас жудаггүй зан гаргаад байдаг тал бий ч энэ удаад үнэхээр би илүү гэж байгаад л түрүүллээ...
Мөнхбат-г бол юу ч хийлгэсэнгүй... ер нь ч наадмаар од гийчихсэн л болохоос Санжаа нь илүү шүү дээ...
Дархан байг гэхэд Санжаа бол Мөнхбат-н дээр залрах нь залрах байхаа...

Одоогийн бөхчүүдээс хамгийн сайн гишгэгдэл, тогтоц сайтай нь энэ Санжаа дараа нь БатОрших юм аа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Гүртэн » Mon Sep 26, 2011 11:19 am

Дараагийн барилдаан хэдэнд ямар барилдаан байгаа вэ?
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby 1220 » Mon Sep 26, 2011 12:38 pm

Даваабаатар гишгэнэ гэж алахынмаа. Энд тэнд гишгээд л. Өөрийнх нь хурдтай холбоотой бйдаг байх даа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby J@x » Mon Sep 26, 2011 12:56 pm

Penny_deegii wrote:
hashka_et wrote:
Penny_deegii wrote:
munkhbayar_AC wrote:Гэхдээ аварга цолоо хамгаалж 12 давлаа. Хэнч одоо аварга шиг барилдаж чадахгүй гэж хэлэхгүй байх..


Тийм шүү. Шинэ аварга сайн л барилдлаа. Увсын бөх гэдгээс нь болж Мөнхбатад дургүй болсон хүмүүсийг ер ойлгохгүй юм. Бидэнтэй л адил халх залуу ш дээ. :mongol:


Гэнэт ийм **н** бичлэг харахаар дургүй хүрэх юм. Увс байхаар яадаг юм? Халх байхаар яадаг юм?


Яагаад давшлаад байна аа? Эхлээд сайн умшаад зөв ойлгочихоорой хүүхээ.

Хэрвээ увс, дүрвэд байсан бол муулж болно гэж ойлгохуу
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Чуугий » Mon Sep 26, 2011 12:57 pm

mick wrote:Манай шинэ гарьд яагаав?

Асуудал гарсан юм байлгүй.
Нээлтнээс хойш харагдсангүй.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Mike Bibby » Mon Sep 26, 2011 1:15 pm

Сайхан барилдаан боллоо. Санжаадамба ийм барилдаанд дэндүү сайн юмаа.
User avatar
Mike Bibby
Челси фен
Челси фен
 
Posts: 1733
Joined: Wed May 24, 2006 3:49 pm
Location: Мэргэжил: Эмч, Амжилт: ФС Сэкиваки, Байршил: Хайртынхаа хажууд

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby richie_d4 » Mon Sep 26, 2011 2:22 pm

Шагнал нь юу байсан бэ? Сая доллар гээд байсан уу?
KEEP THE BLUE FLAG FLY HIGH
User avatar
richie_d4
aristocrates
aristocrates
 
Posts: 2333
Joined: Thu Sep 20, 2007 6:53 pm
Location: STAMFORD BRIDGE

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby jal » Mon Sep 26, 2011 2:25 pm

Түрүү бөх 15 сая, үзүүр нь 10 сая, 3т үлдсэн нь 7 сая байсан.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby jal » Mon Sep 26, 2011 2:28 pm

Санжаадамба Содном дээр гоё тактик хийсэн байна, хөөж гүйгээд байхаар зугтаасаар байгаад давхар шуудганд хүрчихнэ, зүгээр тогтуухан үзэж байгаад санасан юмаа хийе гэж гарсан гэнэ дээ.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Moza » Mon Sep 26, 2011 2:34 pm

Penny_deegii wrote:
munkhbayar_AC wrote:Гэхдээ аварга цолоо хамгаалж 12 давлаа. Хэнч одоо аварга шиг барилдаж чадахгүй гэж хэлэхгүй байх..


Тийм шүү. Шинэ аварга сайн л барилдлаа. Увсын бөх гэдгээс нь болж Мөнхбатад дургүй болсон хүмүүсийг ер ойлгохгүй юм. Бидэнтэй л адил халх залуу ш дээ. :mongol:


Бичих гэж бгаа зүйлээ жоохон бодож бгаад бичмээр юм...
Moza
Мадридиста
Мадридиста
 
Posts: 2588
Joined: Mon Sep 22, 2008 1:53 pm
Location: Эх орондоо...

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mick » Mon Sep 26, 2011 2:55 pm

Ашгүй нэг онигооны юм дуусав шив...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mugi19 » Mon Sep 26, 2011 4:00 pm

mick wrote:Ашгүй нэг онигооны юм дуусав шив...

Ямар онигоо вэ? :smile:

Пэнни гишүүн яагаад ингэж бичээд байдгийн, түрүүхэн нь бас Бат-Оршихыг тэгээд бичсэн байсан. Энд лав Увсынхан, тэндхийхэнд дургүй гэж бичсэн хүн харагддаггүйшд, эсвэл чамд хэн нэг нь байнга тэгж хэлээд байдаг юм уу?
Увс бол сүүлийн 60-аад тодорхойлохуйц бөхтэй газар, тэрэнд дургүйцэх юм ву байхав.
Мөнхбат хаанахых ч байсан сайхан залуу аварга боллоо, сая бас сайн л үзэж. Тэрэнд аль нутаг нь ямар хамаа байхав.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Цоомоо » Mon Sep 26, 2011 4:12 pm

Хүн хүний үзэл бодол өөр л юм даа.
Өдрийн сонин дээр 6000 хагас нүцгэн тэнэгүүдийн юм дуусаж санаа амарлаа бла бла нтр гэж бас.
Дургүй хүмүүс ч их бололтой.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Барнаба » Mon Sep 26, 2011 4:32 pm

Энэ одоо бараг Монгол үндэстний бөхийн баяр болоод, ойрын үед үзэгдээгүй наадмаас ч илүү сонирхолтой гоё барилдаанууд гарч Гиннэс-н номонд Монгол соёлоо гайхуулж, Монголын үндэсний бөх дэлхийд таниулж, сурталчилж байхад очиж очиж Өдрийн сонин дээр хүртэл тэгэж бичиж байдаг... яасан усан толгойтнууд вэ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby MANDAKHT » Mon Sep 26, 2011 4:39 pm

Цоомоо wrote:Хүн хүний үзэл бодол өөр л юм даа.
Өдрийн сонин дээр 6000 хагас нүцгэн тэнэгүүдийн юм дуусаж санаа амарлаа бла бла нтр гэж бас.
Дургүй хүмүүс ч их бололтой.



Ихэнх телевизүүдийн спортын нэвтрүүлгүүдээр сагс, хөл бөмбөг сумо-н тойм гараад үндсэний спортынхоо талаар ганц үг дурдахгүй юм. Бодвол глобальчилал бла бла нь байх.
Тэр 6000 нүцгэн нтр гээд байгаа нөхөр бол монгол бөхийг мэдэхгүй дээ л тэгэж байгаа байлгүй дээ. Монгол хүн л бол уг нь ядаж тийм юм бичихгүй байлгүй дээ.ккк. Глобальчилалаа гэж...олон үндэстэний царай ялгарахгүй нөхдүүд монголд зөндөө болждээ. Ганц арай гэж хөгжих гээд ядаж байгаа монгол үндэсний спортыг маань яахнав дээ. :grin: :grin: :grin:
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Miro Klose » Mon Sep 26, 2011 4:48 pm

Өдрийн сонины сэтгүүлч Монгол хүн биш юм байлгүй үнэхээр сайхан үйл явдал боллоо Санжаад энэ наадмаар хүмүүс дүргүй болсон гэх юм угаасаа төрцөн амьтантай юу ярихав Бөхийн Холбоо сайн ажиллаа.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby jugder_08 » Mon Sep 26, 2011 5:13 pm

Тэгж бичиж байгаа нь Бөхийн холбоог илүү сайн ажиллах ёстойг харуулаад байгаа юм. Бөхийг мэргэжлийн болгож ёс зүй, сахилга батын хороо байгуулж хатуу чанга дэглэмтэй байх хэрэгтэй. Зарим нь ёс суртахуунгүй тэнэгүүд болон мөнгөний шуналтангуудаас болж нэр хүнд асар унаж байна.

Манай телевизүүд болон төр засгийнханд үндэсний сурталчлах таниулах ажил маш бага байна.

Монголоороо бахархаж, Монголоороо гоёцгооё.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Cule » Mon Sep 26, 2011 5:44 pm

Ёстой л хүн хүний сонирхол, үзэл бодол өөр юм даа... Надад бол тэр Гиннесийн ном нтр бол нэг их сонин биш... Ер нь тэрэнд орлоо ч яалаа гүй ч яалаа...
Мундагууд нь тэр үндэстний, геополитикийн шинжтэй бодлогоо бодоод л хийж байгаа байлгүй... Мань мэтэд бол сүүлийн хэдэн даваа харьцангуй шударга, элдэв найраагүй, үнэн хүчийг үзсэн л барилдаан боллоо... Тэр нь сайхан...
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mick » Mon Sep 26, 2011 5:54 pm

ГЕННЕСИЙН НОМОНД НҮЦГЭЛСЭН МОНГОЛ БӨХЧҮҮД

Хар багын “бааз” маань хөдөөнөөс иржээ. Хоёр хүүгээ дагуулан манайхыг зорьсоор байгаад олоод, ороод ирлээ. Бас жаахан халамцуухан. Бааз гэдэг нутгийн хэллэг юм уу даа. Манай нутагт хамгийн дотны найз хүнээ бааз гэдэг юм. Сумын заан цолтой, манаач ажилтай манай бааз, яруу найрагч Ч.Мягмарсүрэн агсны “ Сумын заан” шүлгийн амьд дүр. Цэргээс халагдсан жилээ сумандаа нэг түрүүлсэн. Цэрэгт байхдаа улсын наадамд хоёр давсан тэрнээс хойш бол голдуу л адуу, тэмээ, үхэр, хонь, айраг, архитай барилдаж унаж давж яваа хөдөөх цөлх эр. Геннесийн номд орох 6002 мянган бөхийн барилдаанд хоёр хүүгийнхээ хамт зодоглож “амьд явсны хэргээ бүтээчхээд” явж байгаа яах аргагүй монгол бөх дөө.

Амьд явсны хэрэг бүтлээ хөө, Геннесийн номд хүүгийнхээ хамт зурагтайгаа орсон гээд хөл нь газар хүрэхгүй баярлаж яваа эр хүн болохоор энэ намаржин халаалттай явалгүй яахав. Бидний үеийнхэн сургууль соёлын мөр хөөгөөд аймаг хот явахад, төрж өссөн нутгаа сахиж үлдсэн ганц нэгэн чацуутнуудын маань нэг болохоор би баазыгаа их хүндэлдэг юм. Хотод ирээд баазынхаараа оролгүй яахав. Тэр жил намайг бичсэн зүйлийнхээ төлөө шийтгэгдэж, цагдаа шүүх болж, 300 сая төгрөг төлөх болсон гэдгийг радиогоор сонсоод хамгийн их зовсон хүн нь энэ муу минь юм шүү дээ. Зун нь нутгтаа очиход Өгөөмөрийн голоор л нэг яриа болгочихсон, намайг шоронгүй л гаргах юмсан, төлбөрөөс нь хугаслалцвал ял нь хөнгөрөх байгаа гээд мал цуглуулах дээрээ тулчихсан, бас өөрийнхөө хэдийг бол хотоор нь туугаад яв гээд давхиж явсан аргагүй л хар багын маань бааз сайхан сэтгэлтэй эр дээ. Мань эрийн манайд ирсэн гол зорилго нь Юнесийн ном /Геннесийн ном гэж хэлж байгаа юм/-ноос нэлээд олныг олж авах, сонин хэвлэлд ажилладаг болохоор хүүгийнхээ хамт зодоглосон зургаа, танигдахаар тавиулахаар надаар арын хаалгадаж яваа байна аа. Би хэллээ. Бааз нь тэр Юнесийн номноос чинь олж чадахгүй ээ. Оллоо ч, тэр чинь монгол хэл дээр байдаггүй юм. Олж авч үзээгүй гэж үнэнээ хэллээ. Хэрэв олоод ирвэл чи худалдаж авч дийлэхгүй гээд уурыг нь хүргэв. Аа их тунирхаж, мурилзаж байна. Эр хониор авна гэнэ. Чи муу хэдэн номд царай алдлаа л гэнэ.

Би Юнесийх нь номны талаар мэддэгээ бас үнэнийг нь хэллээ. “Манай Монгол бөхийг Юнескод бүртгүүлсэн бол сайн даа хөө, дэлхийн хэмжээний сайн номууд, спортын мэргэжлийн сэтгүүлүүд, “Британик””Дэлхийн ном” зэрэг нэр хүндтэй том номууд байдаг юм. Түүнд 6002 монгол бөх, чиний зурагтай орсон бол зүгээрсэн. Ёстой улс орны хийморь сэргэнэ. Чиний амьд явсны хэргийг бүтээсэн гээд байгаа Юнесийн ном гэдэгт чинь орох гэж улс орноороо улайран зүтгээд байхаар ном биш дээ” гэж би мэдмэртэв. Бас чиний зураг дэлхийн “хамгийн том боовтой хүн”ий зурагтай хамт тавигдана гэж муу нөхрөө цаашлуулав /Гэхдээ бараг л үнэн. Г.Д/. Энэ ертөнцийн марзан, гаж, голдуу бүхнийг бүртгэж байдаг, Геннес гэдэг ном анх пивоны рекламнаас үүссэн байдаг. Бүүр 1955 оноос Ирландад хэвлэгдсэн, жил бүр 300-гаад хуудастайгаар монголоос бусад 23 орны хэл дээр гардаг ном. Соёлт орнуудад эрхэмлэж, шүтэж, дээдэлж явдаг хүмүүсээ өөрөөс нь зөвшөөрөлгүй, геннесийн номд оруулбал доромжлолд тооцож бөөн мөнгө нэхдэг зэргийг хөдөөний муу бааздаа хэлээд яах вэ. Жишээ нь тэр Геннесийн номонд чинь 1977 онд Стевин Петрочеко гэдэг нөхөр 1.3 секундэд нэг литр пиво гударч рекорд тогтоосон байна гэж хэллээ. Өөрийг нь ийм хугацаанд 1.5 литр айраг балгавал нэрээрээ орно гэж тайлбарлав. Бас их сонирхож байна. Гэртээ хариад айргаар сайн бэлтгэл хийж байгаад үзээд алдах ч юм болов. Стевиний рекордыг эвдэх ч юм болов. Нэг суудал дээр хамгийн их мах иддэг бөх, хамгийн их олон литр айраг архи уудаг бөх, буур өргөдөг бөх, эмээлтэй морь үүрээд явдаг бөх, таван алд газар бөөлждөг бөх зэргийг оруулж болох юм байна гэж бид хоёр зөвлөлдлөө. Геннесийн номонд орж рекорд тогтоож болох юм байна гэж марзагналдав. Манай хүн Геннесийн номонд орох гэж хөөрхөн зардал гаргажээ.

Өвлийн идшинд чинь эр үхэр өгнө гээд хүнээс мөнгө аваад ирсэн байна. Дэлхийн хэмжээний Геннесийн номонд оруулна, 4000 бөх зодоглуулна. Эрхэм хүндэт сумын заан таныг урьж байна гээд урилга заллага болоход муу бааз маань онгироод тууж ирсэн нь энэ ажээ. Парламентын бөх гишүүд, бөхийн холбоо юу сэдэж, ямар бизнес сэтгээд бөх гэхээр юугаа ч хайрладаггүй сайхан эрчүүдийн цөсийг хөөргөж, намрын жихүүн өдрөөр Геннесийн номонд ортол нь шалдлуулж шоудчихваа. Бас нэг сайхан санал байна. Бөхийн удамтай 10 000 охидод зодог шуудаг өмсүүлээд парламентын гишүүн бөхчүүдээр зүүн барууны магнай босгон дэвэн дэвсээр гарч ирээд шоудчих. Геннесийн номонд үг дуугүй орно, бас цөм хийнэ дээ.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby jugder_08 » Mon Sep 26, 2011 6:16 pm

Ямар ч юмыг үгүйсгэж гуйвуулах амархан юм даа гэж. Хийж санаачлах нь хэцүү лдээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby ubare » Mon Sep 26, 2011 6:37 pm

гоё болж өнгөрлөө
ubare
 
Posts: 208
Joined: Fri May 06, 2011 4:53 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest