a_odko wrote:Реал Мадрид - Бавариа Мюнхэний анхны тулаан.Хамгийн эхний тулаан нь 1976 оны 3 сард 21 дэх удаагийн Европын Аваргуудын цом буюу Аваргуудын лиг-н хагас шигшээ д таарч байжээ. Өмнөх жил нь Мюнхэн түрүүлээд байсан юм.эхний тоглолт Bernabéu-д болжээ.
Real Madrid: Miguel Ángel; Sol, Benito, Camacho, Rubiñán; Netzer, Del Bosque, Velázquez (Vitoria, min. 34); Santillana and Roberto Martínez (Guerini, min. 64).
Bayern Munich: Maier; Hansen, Beckenbauer, Horsman, Dümberger; Roth, Schwarzenberck, Hoeness; Kapellman, Muller and Rummenigge.
Тоглолт эхлээд 8 минутын дараа манай
Roberto Martínez гоолдсон боловч нэгдүгээр хагас завсарлахаас өмнө
Muller оноог тэнцүүлжээ.
2-р хагаст харамсалтай нь Реал-н гол тоглогч нар болох
Roberto Martínez, Velázquez нар-г эсрэг багых нь гэмтээж ...ингээд энэ тоглолт тэнцээгээр дуусжээ.
Тоглолт дууссан шүгэл үлээмэгц эгдүүцсэн Реалын фэн талбайд орж ирэн нилээд том үймээн үүсгэсэн ба түүнийг реалын түүхэнд
Madman of the Bernabéu гэж нэрлэдэг юм байна.
Үүнээс болж УЕФА-с манайхыг 3 тоглолт өөрийн стадионоос дор хаяж 300 км зайтаа тоглолт явуулахаар болгож мөн санхүүгийн хэд хэдэн хориг торгуул авсан байна.
Хариу тоглолт 1976 оны 4 сарын нэгэнд Мюнхэн- Олимп-н стадионд болсон ба өмнөх тоглолтонд болсон үймээнээс шалтгаалан хүндхэн уур амьсгалд болсон ба тухайн үед Реалд тоглож байсан 2 герман тоглогч болох
Breitner болон
Netzer нарыг стадионд цугларсан 74000 үзэгц эсэргүүцэн хашгирч.. юм шидэж байсан байна.
тоглолтын 9 , 31 дэхь минутанд Германы алдарт Muller 2 гоол хийсэн ба манай алдарт тоглогч
Amancio улаан хуудас авч талбайгаас хөөгдөснөөр тэрээр тун хар дурсамжтай өөрийн Европын тэмцээний сүүлийн тоглолтоо дуусгаж байжээ.. Ингээд Мюнхэн дараагийн финалд шалгарч Мадрид нутаг буцаж байжээ...
Bayern Munich: Maier; Hansen, Beckenbauer, Horsman, Dümberger; Roth, Schwarzenberck, Hoeness; Kapellman, Müller and Rummenigge.
Real Madrid: Miguel Ángel; Sol, Benito, Pirri, Camacho; Breitner, Del Bosque, Netzer; Amancio, Santillana (José Luis, min. 63) and Guerini.
Реал Мадрид - Бавариа Мюнхэний хоёр дахь тулаан.Реал болон Мюнхэн- 2 дахь учраа 1987 оны 4 сард Европын цомын хагас шигшээд таарч байжэ. Эхний тоглолт Мюнхэн- Олимп-н цэнгэлдэхид болсон ба энэ тоглолтын шүүсэн Шотландын шүүгч Валентино-н булхайтаа алдаатай шүүлт тоглолтонд нөлөөлж Реал 4-1 р хожигдож байжээ.Эхний тоглолтын бүрэлдэхүүн:Bayern München: Pfaff; Nachweit, Augenthaler, Eder, Brehme; Wollfarth, Matthaus, Pfugler, Dofner; Hoeness and Rummenigge (Linde, 65').
Real Madrid: Buyo; Chendo, Mino, Sanchís, Camacho; Míchel, Gallego, Gordillo; Juanito, Santillana (Solana, 73') and Butragueño (Pardeza, 91').
Талбай дээр эсрэг багын алдарт
Matthaus-н жүжүглэлтээс болж Реалын
Juanito болон
Mino нар талбайгаас хөөгдсөн ба шүүгч Реалыг ихээхэн эргэлзээтэй 2 торгуулын цохилтоор торгож.., эсрэг багых нь гарцаагүй отон байсан нэг гоолыг тооцжээ. Ингээд үндсэндээ Мюнхэн дараагийн шатанд шалгарсан байна.
тоглолтын дараа тухайн үеийн Реалын коуч
Leo Beenhakker: Шүүгч маш шударга бус байлаа. улаан хуудас .. алдаатай торгуулын цохилт тоглолтыг бүх тийш нь шийдлээ. Үндсэндээ бид маш хүнд нөхцөлд тоглож хожигдлоо гэж байжээ..
Мюнхэнд болсон хэцүүхэн тоглолтын дараа 1987 оны 4 сарын 22нд
Santiago Bernabéu-д Мюнхэн-г хүлээн авч тоголлоо.. өмнөх тоглолтоос шалтгаалан мөн л цэнгэлдэхид халуухан байдалтай тоглолт эхэлжээ. Реалыхан бүх талаар давамгайлж тоголсон ба Мюнхэн-хэн бүхэлдээ хамгаалж байжээ. Олон боломж гарч байсан ч зөвхөн нэгийг нь л
Santillana ашиглаж 1-0 хожиж байжээ.. Тоглолт ч нилээд олон шар хуудастай болсон ба уурсан бухимдсан Реалын фанатууд Мюнхэн- тоглогчид руу үлэмж тооны юм шидэж тэдгээрийн нэг нь Мюнхэн- хаалгач Pfaff -г онож хүндхэн гэмтээж байжээ.. энэ бүхний буруу Францын шүүгч
Vautrot-т оногдож УЕФА түүнийг торгож байжээ.
Тоглолтын дараа манай экс ерөнхийлөгч
Ramón Mendoza хэлэхдээ: “Vautrot is a pink shrimp with a bad temper towards anything Spanish."
Тоглолтын бүрэлдэхүүн: Real Madrid: Buyo; Chendo, Gallego, Sanchís, Camacho; Míchel, Martín Vázquez (Pardeza, 59'), Gordillo; Butragueño, Santillana and Hugo Sánchez.
Bayern München: Pfaff; Nachweit, Augenthaler, Pflugler, Eder; Brehme, Wollfarth, Winkikofer, Lunde; Kogl and Hoeness.
Ингээд 2 дахь удаагаа Мюнхэнд хагас шигшээд хожигдлоо.
Реал Мадрид - Бавариа Мюнхэний 3 дах тулаан.1987/88 улирлын Европын цомын хэсгийн тоглолонд Марадона-н Наполи..,болон Порто-г хожсоны дараа Реал энэ тэмцээнд түрүүлэх хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулаад байлаа.
1/8 шигшээд 1988 оны 3 сарын 22нд Мюнхэний Олимпийн цэнгэлдэхид болсон тоглолтонд нутгийн баг илүүрхэн тоглож
Pfluger болон
Eder нар эхний үед гоолдож.. 2-р хагас-н эхний минутанд л
Wollfarth гоолдосноор Мадридыхны хожих найдварыг үгүй хийгээд байлаа. Гэсэн ч тоглолт дуусах 10 минутанд
Butragueño нар
Hugo Sánchez 2 гайхамшигтай гоол хийж найдвараа дараагийн тоглолт хүртэл хэвээр үлдээжэ.
Bayern Munich: Pfaff; Flick, Augenthaler, Eder, Pfluger; Brehme, Nachweit, Matthaus, Wollfarth; Kogl and Hughes.
Real Madrid: Buyo; Chendo, Tendillo, Sanchís, Camacho; Míchel, Jankovic, Martín Vázquez, Gordillo; Butragueño (Santillana, 89') and Hugo Sánchez. Хариу тоглолт болох Саньтяго Бернабеуд хожихын хүсэлд автсан фэнүүд нь бүгд цагаан хувцас өмсөж тоглолт эхлэхээс 3 цагийн өмнө цэнгэлдэхээс тэнгэр луу гэрлээр Реалын эмблем-г тусгаж байлаа.
Реал Мадридыхан ч учраагаа бүхэл бүтэн 90 минутын турш бүх нөхцөлд илүүрхэн тоглож Мюнхэний хамгаалагч Flick -н алдааг ашиглан
Jankovic гоолын салхийг хагалж
Míchel 1-р хагас дуусах мөчтэй зэрэгцэн оноог ахиулснаар эхний хасас өндөрлөхөд Мадрид дараагийн шатанд шалгарах нь тодорхой болоод байв.
2 хагаст Реалын давамгайлал үргэлжлэн
Rafael Gordillo гайхамшигтай гоол хийснээр хүчирхэг Мюнхэн-хнийг нутаг буцаав.
Real Madrid: Buyo; Chendo, Tendillo, Sanchís, Camacho; Míchel, Gallego, Jankovic, Gordillo; Butragueño (Solana, 89') and Hugo Sánchez.
Bayern Munich: Pfaff; Winklofer (Rummenigge, 57'), Augenthaler, Eder, Pflugler; Brehme, Flick, Matthaus, Wollfarth; Kogl (Eck, 68') and Hughes.
Хагас шигшээд ПСВ Эйндховен-г хожсон ч финалын тоглолтонд азгүйтэж байжээ.