Каталоны алдарт Барселона клубыг түүхийн ямар хүнд хэцүү үеийг туулж, олон дарамтыг сөрж өлөнгүүдийн арааны шүлс, өлөгчингүүдийн амны бай болон байж өдий зэрэгтэй явааг нь куле гэж өөрийгөө нэрлэдэг бүх хүмүүс мэдэх байх. Даван туулсан он жил, түүхийн хүнд хэцүү үеийг нь сөхвөл энэ их доромжлол, хэвлэлийн бай болж зүгээр л өөрөө нэрд гарах гэсэн арчаагүйчүүдын үг, антибарса давалгааны өөдөөс жинхэнэ куле нар маань, клуб маань юу ч хэлэлгүй чимээгүй тэвчиж байгааг нь ойлгох биз та бүхэн.
Харин би чадахгүй нь. Худал үгийг мянга хэлвэл үнэн болдог гэдэг шиг нэгэнт бид хожсон тэд хожигдсон гэдэг өнцөгөөс дуугай өнгөрч болохгүй санагдаж байна. Бид цаашид ч олон хожино. Тэр болгонд энэ утга учиргүй атаархлын худал цуурхал, багийн перспективд нөлөөлөх бодлоготой анти алхамууд хийгдсээр л байх болно. Тэр болгонд дуугай байх хэрэг үү куленуудээ!!! Цаашид ч ингэсээр байх уу!!!
Сүүлийн үед Монголд хөл бөмбөгийн спорт тоглох, үзэх аль ч түвшиндээ асар хурдацтай хөгжиж байна. Харамсалтай нь сонголт нь маш бага. Телевизийн ганц суваг нь дэлхийн түвшний лигүүдээс ганцыг нь л гаргадаг гэж сонссон. Тэр нь Английн Пример лиг. Дөнгөж сонирхож үзэж эхэлж буй хүүхдэд ямарч сонголт өгөлгүйгээр шууд л пример лигийг шахаж байна. Гэтэл антибарса давалгааны хамгийн идэвхитэй гишүүд нь АПЛ-н хөгжөөн дэмжигчид байдаг. Античуудын тоо зөвхөн Реалыхан дунд биш бас АПЛ-н фанатууд дунд маш ихээр өсч байна. Реалын фанат Барсаг доромжилвол би ойлгоно. Харин АПЛ үздэг зүгээр л нэг ирээдүйн үзэгч, бидэнтэй сохирхол нэг бидний нэг болох залуу фанат яагаад өнөөдөр Барсаг тэгж ихээр үзэн ядаж байнаа?! Энэ бол худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог гэдэг үгийн баталгаа. Барса шүүгчтэй хуйвалддаг, Барса шударга бус тоглодог гэдэг үг амнаас ам дамжин яригдсаар л байна. Цаг хугацаа өнгөрнө, тоглолт үзээд шударгаар харчихаж чадахгүй 10хан настай миний дүүгийн чихэнд дээрх цуурхал сонсогдсоор л байна. АПЛ-ээс өөр лиг үзэх боломжгүй энэ хүүхэд Барсагийн тухай энэ төсөөлөлтэйгээ яван явсаар насанд хүрнэ. Ирээдүйн фанатууд дунд Барса худлаа гэсэн төсөөлөл тогтож эхэлнэ. Яг л бид хужаа нарыг яагаад ч юм яснаасаа цуснаасаа үзэн ядаад байдаг шиг. Бид юм хэлж нотолгоотой баримттай юм тавьж энэ давалгаанг зөөллөх хэрэгтэй байна.
Челсиг хулхидаж хожсон гэдэг яриагаа одоо больвол яасан юм бэ залуусаа. Дөнгөж 66 дахь минутанд шударга бусаар хөөгдсөн Абидалыг тэгвэл яагаад та бүхэн ярихгүй байнаа? Яагаад 10уулаа үлдчихсэн байхад нь өчнөөн олон боломжийг ашиглаж чадаагүй хар довтлогчоо ярихгүй байнаа та бүхэн?
Би Овребог сайн шүүсэн гэж хэлэхгүй. Аль аль талд нь л хангалтгүй шүүсэн. Эцсийн дүнд нэг нь хожсон. Тэгээ л болоо шдээ. Бид ямар Монголыг ярьж байгаа биш, тоглолт болгоныг засна гэж юу байдаг юм. Барсагийн тоглогчид Ван Персид улаан хуудас гаргаад хөөцөн юм шиг, Барсагийн тоглогчид л Челсид пенальти өгөөгүй юм шиг ярьх нь шал утгагүй. Тэгж л их шүүгч но-той санагдаад байдаг юм бол УЕФА-д шүүгчийн ес зүй хариуцсан тусгай хороо байдаг, тийшээ хандаж юмаа хэл.
Өнгөрсөн жил Интэртэй тоглоход Италид дор хаяж 2-1ээр хожигдох байлаа. Милитогийн мөргөсөн бөмбөг илт отон байсан.
Дараа нь Камп Ноу-д 2-0р хожиход гайхан юмгүй байлаа. Бояны гоалыг тооцоход буруу юм байхгуй.
http://www.youtube.com/watch?v=7KtHjSn0zQwЭнэ жил Эмирэйтсд болсон эхний тоглолт дээр дор хаяж 2-2оор тэнцэх байлаа. Мэссигийн унаж мөргөсөн бөмбөг отон байгаагүй.
http://www.youtube.com/watch?v=S7tLmp7k ... re=related
Дараа нь Камп Ноудаа авчраад эхний үед бүх асуудлыг шийдэх боломж байлаа. Мессиг 16 дотор цэвэр өшиглөж унагасан. Пеналти өгөөгүй.
http://www.youtube.com/watch?v=5Wbu6MnbH_0Ван Персиг яагаад тэгж сонсоогүй нтр гэж худлаа жүжиглээд байгааг нь ойлгохгүй байна. Барсагийн тоглолт бүрийг нь тогтмол үздэг хүний хувьд хэлэхэд бусад тоглогчид шүглийн дууг зүгээр сонсоод л байдаг. Эл Класико явагдаж байхад хүртэл сонсдог юм шуу. Сая хэсгийн шатанд Данийн Копенгагентай Камп Ноуд тоглож байхад Копенгагений довтлогч нь Барсагийн хаалгач Пинтогийн зүгээр амаараа шүгэлдэхийг нь сонсчоод бас бөөн юм болоод л байсан.
http://www.youtube.com/watch?v=7CA41zz2WGcТэгээд ч Ван Персид бөмбөг очихдоо хажуугийн шүүгчийн талаас дамжуулалт хийгдсэн учираас Ван Перси хажуугийн шүүгч зогсож буй тал луу харцан л гүйж явсан шдээ. Шүгэл сонсоогүй юмаа гэхэд тугийг харсан л байж таараа. Ер нь шүгэл ч хангалттай чанга дуугарсныг үзсэн хүмүүс бүгд мэдэж байгаа. Мэргэжлийн тамирчин хүн шүгэл сонсоогүй гэж тэнэгтэх нь утгагүй санагдаж байна.
http://www.youtube.com/watch?v=oLQj_BNL ... re=related
Педрогийн пеналтиг харин үнэн зөвөөр нь шүүсэн дээ.
http://www.youtube.com/watch?v=K2wtDsZRh1MЭнэ мэт ярьвал ярих хэлвэл хэлэх юм байна. Дуугарч байгаа нь л би болохоос надаас илүү үнэн зөвөөр нь ярьчих куле монголоор дүүрэн байгаа гэдэгт итгэлтэй байна.
Mes que en club.
End neg iim bichleg baih yum. Bas haival yum baidag l yum baina.