Евробаскет...Испаний шигшээ багийн хувьд Евробаскетын анхны түүхэн тоглолт нь 1935 оны Евробаскетын өмнөхөн хийсэн Португалын эсрэг тоглолт юм. Тэр тоглолт 1935 оны зун Женев хотноо зохион байгуулагдаж байж...
Улмаар Евробаскетад 2-р байранд орсоноор 1936 оны олимпод оролцох эрхийг авсан бөгөөд тэр үе бол сагсан бөмбөгийн төрөл Олимпын эх наадамд хөшгөө нээсэн жил болсон юм.
Үүнээс хойш шигшээ баг дахин Евробаскетад оролцохын тулд 20 илүү жил хүлээх шаардлагатай болсон юм. Хэдийгээр тэд 1959 онд Турк улсад айлчилсан Евробаскетад эргэн ирсэн ч дөнгөж 15-р байранд л орж байсан түүх бий.
Гэсэн хэдий ч шигшээ баг амжилт үзүүлэх томоохон багийн тоонд зүй ёсоор нэрлэгдэн эхлэж, Испани оронд ч сагсан бөмбөгийн спорт эрчтэйгээр түгэн дэлгэрэх болсон юм.
2007 онд Испани улсад Евробаскетыг зохион байгуулах эрх олгогдож, өмнөх жил нь Японд болсон ДАШТ-д түрүүлээд байсан шигшээ багийг ихэнх мэргэжилтнүүд торолгүй түрүүлнэ гэж байсан ч тэд финалын тоглолтонд ОХУ-ын багт 59-60-ын харьцаатайгаар тун харамсалтай хожигдсон. Уг нь тэдэнтэй хэсгийн тоглолтонд таарахдаа хол хожсон байсныг ч хэлэх үү...
Гэвч шигшээ баг 2 жилийн дараа болсон дараагийн тэмцээнд түрүүлсэнээр энэ тэмцээнд анх удаагаа түрүүлж чадсан юм. Энэ бол Испаний шигшээ багийн хүртээд байгаа 9 медалын оргил нь юм. Тэд одоогооор 1 алт, 6 мөнгө, 2 хүрэл гэсэн амжилттай...
ДАШТ...Шигшээ баг 1950-1970 оны хооронд ДАШТ-д ганцхан л удаа оролцсон таагүй үзүүлэлттэй.
Харин 1974 оноос эхлээд дэлхийн хэмжээний топ багийн тоонд орж, улмаар сүүлийн хэдэн жил гол нэр дэвшигч 3 багийн нэг болчихоод байна...
Испаний шигшээ 2006 оны дэлхийн аваргыг Наран улсын дэвжээн дээрээс финалын тоглолтонд Грекийг 70-47-оор уншсанаар авсан... Энэ бол Испани орны хувьд сагсан бөмбөгийн хамгийн агуу торгон мөч нь... Тэрхүү тэмцээнд П.Газол хамгийн үнэ цэнэтэй тоглогч болж, Хорхе Гарбохозагийн хамтаар тус ДАШТ-ын билэгдлийн шигшээ багт нэрлэгдэж, арлын орныг Испаний далайчид дайлаар мордоод ирсэн гэхэд болно...
Энэхүү ялалтын дараахан нь шигшээ багт 2006 оны Prince of Asturias Award хэмээх шагнал очсон юм.
Олимпын эх наадам....Дээр өгүүлсэнчлэн 1935 оны Евробаскетын дэд байр эзлэсэн шигшээ баг 1936 оны олимпод оролцох эрхээ авчихаад байсан, магадгүй медалд ч зовлонгүй хүрч болохоор шигшээ гэж нэрлэгдэж байсан тэр баг Олимпын эх наадамд эх орноо төлөөлөн оролцож чадаагүй юм.
Учир нь Олимп эхлэхийн өмнөхөн Испани улсыг Иргэний дайны бараан сүүдэр нөмөрч орхих нь тэр.
2006 оны ДАШТ-д ялалт байгуулахаас өмнөх хамгийн том амжилт бол 1984 оны Лос Анжелосын олимпын мөнгөн медал...
Мэдээж аваргын төлөө тэд алдарт Патрик Юнгээр толгойлуулсан, залуу МЖ-ээр хүчээ зузаатгасан АНУ-ын багтай тоглосон юм.
2008 онд ч энэ түүх давтагдаж, тэд Олимпын шигшээ тоглолтонд Кобигоор ахлуулсан АНУ-ын шигшээ багт хожигдож, Олимпын 2 дахь мөнгөн медалиа зүүгээд байна.
Магадгүй Лондонд АНУ-ын мөрөөдлийн багийг хожоод түрүүлж ч болох... Үүнд би итгэсээр л байгаа...
Мөн "Big Three" буюу Олимп, ДАШТ, Евробаскетаас гадна Газар Дундын Тэнгсисийн орнуудын наадмаас 3 алт, 4 мөнгө, 1 хүрэл медалыг хүртсэн амжилттай...
Тэд 2010 оны 9-р сараас хойш дэлхийн чансааны 2-рт эрэмбэлэгдээд байгаа нь тэдний хамгийн өндөр эрэмбэ...