by Nomer 10 » Sun Dec 25, 2005 3:17 pm
Хамгийн их орлоготой 10 хөлбөмбөгчинг танилцуулья.
1. Дэвид Бэкхам
Нас 31
Цалин 6,4 сая евро(нэмэлт шагнал 200000)
Реклам 18,4 сая евро
Нийт 25,0 сая евро
Түүний Мадрид дэх харш гэхэд л 5 саяын үнэтэй.Түүн шиг олон газартай гэрээ хийсэн тоглогч үгүй.Намтрын ном болон сонингуудтай байгуулсан тусгай гэрээнээс их орлого ордог.Тэрний инээхийг хараад компаний боссуудын гар нь шууд л халаас руугаа явдаг.
2. Роналдо
Hac 30
Цалин 6,4 сая евро(нэмэлт шагнал 200000)
Реклам 13,0 сая евро
Нийт 19,6 сая евро
Найк,Амбев,Ауди,Сиеменсийг рекламддаг.Найкаас гэхэд л жилд 3 саяыг авдаг,зодог тайлсныхаа дараа үхэн үхтлээ жил бүр 1 саяыг хүртэх мангас гэрээ байгуулсан.2002 онд төрсөн хотдоо ядуу хүмүүст туслах сэтгэл судлалын төв байгуулсан.
3. Роналдиньо
Нас 26
Цалин 12,0 сая евро(нэмэлт шагнал)
Реклам 3,6 сая евро
Нийт 15,6 сая евро
Орлогынхоо 77 хувийг зөвхөн цалингаасаа олдог.Ийм их цалинтай тоглогч урьд хожид хэзээ ч бигаагүй билээ.Найк,Пепсигээс гадна Сони Плэйстэйшнийхөө түүнд ихийг төлдөг.Ээж ах 2-оо татан авчирч Барселон дэх тансаг байшиндаа цуг амьдрах болсон.
4. Зинедин Зидан
Нас 34
Цалин 6,4 сая евро(нэмэлт шагнал 200000)
Реклам 6,2 сая евро
Нийт 12,8 сая евро
Алжирийн цгаачийн хүү ер бусын авьяасаараа талхныхаа мөнгийг олох болсон.1995 онд шигшээгийн анд Xристоф Дюгарритай цуг Бордод ресторан нээсэн.Роналдотой цуг ядуу хүүхдүүдэд зориулж буяны тоглолтыг жил бүр зохион байгуулдаг.Найзуудтайгаа шинэ кино үзэхээр явах эсвэл тансаг яxттайгаа далай руу зүглэдэг.Үзэсгэлэнт ван гэгддэг ч Зизу нэр нь илүү алдартай.Цагаан муур хэмээх энэхүү нэрийг хүүхэд байх үед нь багийнх нь дасгалжуулагч өгчээ.
5. Терри Анри
Нас 29
Цалин 4,5 сая евро(нэмэлт шагнал)
Реклам 4,4 сая евро
Нийт 8,9 сая евро
Премиер лигийн хамгийн өндөр орлоготой тамирчин.Сагсны улаан фэн тэрээр Сан Антониогийн үнэнч фэн.Арсеналыг аварга болдог жил лигидээ 30 гоол оруулсан.Түүний хамгийн сайн найз нь Дэвид Трезеге.Тэр 2 Монакод цуг тоглодог байлаа.Өвөлд цастай уул руу явж амрах дуртай.
6. Франк Лампард
Нас 27
Цалин 7,6 сая евро(нэмэлт шагнал)
Реклам 1,0 сая евро
Нийт 8,6 сая евро
Түүний эцэг нь лигид 500 гаруй,шигшээд 2 удаа тоглосон туршлагатай тамирчин.Рекламнаасаа ердөө ганцхан саяыг олдог ч дэлхийн аваргын дараа дор хаяж 5 сая болно гэж мэргэжилтнүүд ярьдаг.Челсид ирэхээсээ өмнө дисконы улаан хэнээтэн байлаа,бүр У21-ээс хасагдаж ч үзэв.Одоо харин хүүхдийнх нь эх Элентэйгээ нохойгоо хөтлөөд салхинд гарах дуртай болжээ.Xачирхалтай нь Элен Барсагийн үнэнч фэн,учир нь тэр тэнд төржээ.Хоол хийх хоббитой,хоолныхоо материалыг өөрөө дэлгүүрээс авах дуртай гэнэм.
7. Рүүд ван Нистелрой
Нас 30
Цалин 6,4 сая евро
Реклам 1,4 сая евро
Нийт 7,8 сая евро
Манчестерийн тансаг багт хамгийн өндөр орлоготой.Түүний тухай цааш уншья гэвэл түүний топик руу ороорой.
8. Павел Недвед
Нас 34
Нийт 7,7 сая евро
Багадаа хоккеи,теннис их тоглодог байсан ч хөлбөмбөг дийлжээ.Гэхдээ одоо ч гэсэн теннисээ тоглодог,мөн гүйдэг.Дэвид Култхардынд үе үе зочилдог.Шигшээдээ Росицкитэй зузаан.Эхнэртэйгээ 15 настайдаа танилцсан,2 хүүхэд нь Туринд болдог бүх тоглолтыг нь заавал үздэг.Виноны фэн тэрбээр Турин дэх байшиндаа дарсны хувийн зоорьтой.Киноны хорхойтон,дуртай кино нь Хатан зоригтон,дуртай жүжигчид нь Мел Гибсон,Жулия Роберц.Их мөнгөтэй ч гэсэн тэрээр мөнгөний тухай ярих дургүй.Би үргэлж дансаа шалгаад байдаггүй,хэт их мөнгө ярих нь өвчин болно гэж ярьдаг.
9. Стивен Жеррард
Нас 26
Нийт 7,3 сая евро
Снүүкэр тоглож ядаргаагаа тайлдаг сонин хоббитой.Анфийлд Роүд дэх билетийн касснууд дээр түүний зурагтай плакат байнга хадаастай.Гэртээ байх үедээ зурагт үзвэл зөвхөн хөлбөмбөг үздэг.Майкл Оуэнтэй дотно сайн найзууд.Хурдан автомашинд бас дуртай,өөрөө Мерседес унадаг.
10. Уэин Рүүний
Нас 21
Нийт 7,0 сая евро
Ливерпүүллин ажилчдын хороололд боксчны гэрт төрсөн тэр одоо Манчестерээс долоо хоногт 135 мянган евро саадаг.Голф тоглох хоббитой.Гэртээ байхдаа Плэйстэйшн тоглож, зурагт үзэх эсвэл хөгжим сонсох дуртай.Карибикийн аралд амарч ирсэнээсээ хойш тийш зүглэх дуртай болсон.Найз охиныхоо төрсөн өдрөөр 200 зочны дунд зодоон үүсгэх зэргээр бүтэхгүй хэрэг үе үе тарьдаг ч нинжин сэтгэлтэй нэгэн.Беббингтонд өвчтэй хүүхдүүдэд туслах төв байгуулсан,тэнд охин дүү нь амьдардаг.
10. Андреи Шевченко
Нас 30
Нийт 7,0 сая евро
Аав нь Оросын армид офицер байсан тул багадаа нүүдлийн амьдралаар амьдардаг байлаа,Германд хүртэл амьдарч байв.Хаана ч байсан бөмбөгнөөс салдаггүй хүүхэд байв.Динамо Киевд 14 жил тоглосон тэр одоо Миланы фэнүүдийн хамгийн хайртай хүмүүсийн нэг.Украйндаа бол үндэсний баатар.Ах дүү Кличкогийн хамт Украйны ерөнхийлөгчийн спортын зөвлөхийн албыг давхар хашдаг.Түүний эхнэр Кристин интернетээр явуулсан санал асуулгаар тоглогчдын хамгийн сайхан эхнэрээр тодорсон.Италид өөрийн найз,Холливудын од Жорж Клүүнийтэй хөрш амьдардаг.Мөн л хурдан унаанд дурладаг.
Hup Holland Hup