spain man wrote: Танайх лигийн 38 тоглолт, сл ийн бүх тоглолтыг худалдаж авдаг гэж хэлээ юу...
За одоо ч бүүр худалдаж авдаг нтр болж байгаам байна л даа.
Би ёстой тэр ганц нэг чухал тоглолтыг нь ч худалдаж авдаг, хахуульддаг гэж боддоггүй л дээ.
Худалдаж авбал яадгийг Юве, Милан харуулсан.
Яс ярьвал тэгээд Реал л илүү баян даа.
Тэр фашист ерөнхийлөгчийнх нь үед л ийм юм болдог байсан байх даа.
Би энд бичээд байгаа нь та нар битгий ингэтлээ гуйвуулаач ээ.
Тэр дайв нтр бол хавар Реалын, Шоуриньогийн аймаар тактикийн эсрэг юм болсон.
Гэхдээ Марсело дайвдаад пенальти авчирсныг бол ер нь яриад байдаггүй. Тэгж байж нэг юм хожигдлын цувралаа зогсоосон.
Бусад тоглолтууд дээр бол хаана ч гэсэн хүмүүс дайвдаж л байдаг.
Барсагаас дайвдахаар нь уур хүрч л байдаг, тэглээ гээд энэ бол хожлын шалтгаан бол биш л дээ.
Ядаж жоохон ч гэсэн бодитоор хандаасай л гэж байгаан.
Тэр шүүгч үнэндээ Барсад ямар хамаа байхав дээ. Барса ямар шүүгч нараа, манай эсрэг байгаарай гээд уриалга гаргалтай нь ч биш...Шүүгч нар чинь өөрсдөө л манай талд шүүдэг юм шиг байгаан.
Энэ амжилт ялалт чинь 20 жилийн тэртээгээс эхтэй.
Круйффийн философи, арга барилыг шингээсэн 90-ээд оны эхээр хүүхдийн сургуульдаа тика - така маягийн хичээлүүд, сургалтууд орж эхэлсэн. Тэндээс төрөн гарсан тоглогч нар үндсэн бүрэлдэхүүний 70-80 хувьд нь байна. Өөр ямар ч багт ийм юм байхгүй.
Зүгээр байж байгаад тийм болчоогүй, маш их хөдөлмөр, шалгуур, өрсөлдөөний дундаас гарч ирсэн.
Тэр 20 жилийн өмнө эхэлсэн баг, системээс Чави, Иньеста, Месси, Пуойль, Пике, Фабрегас, Бускетс, ВВ, Педро...
Тэгээд дараа дараагийн үе нь гарч ирээд л байна, үргэлжлэх л биз.
Барса дайв, шүүгч. Энэ 2-гүй бол юу ч биш нтр гээд л.
Үнэндээ наад 2-ыг чинь хасаад ч арай өөр түвшинд сүүлийн 3 жил тоглох шив.
За за одоо тэгээд үзэн ядацгаа даа.