Хэн түрүүлэх гээд байна? Намар эрт болж байгаа, бөхчүүд зунжин амарч айрагдаж, найрч наадамдаж явсан... сая нээлтийн барилдаанд гэхэд л Баасандорж заан Өсөхөө зөөн 2 бол авах юмгүй л байна лээ... бусад нь тэдний жишгээр л байгаа байж таараа. Хамгийн лаг формтой байгаа бөх бол Мөнхбаатар арслан, наадмын шар гэж байна, наадмаас хойш Эрхэмбаяр арсланд нэг өгснийг эс тооцвол бүх барилдаандаа түрүүлсэн. 5 дээр Бат-Эрдэнэ гарьдыг авч багалж хаячаад л цаашаа туучина даа... 2 аварга, Ганбат Ганхуяг Ганбаатар, Санжаа Содном гээд цөөхөн бөхчүүд л түүнтэй ширүүхэн үзэж чадна. Шөвгийн 8-д үлдээд Санжаатай тунаад уначихгүй л бол дээшээ үзнэ дээ.
Мөнхбат аварга зунажин баярт дарагдаад форм гэж авах юмгүй байгаа, Увсад Ганбат арсланд уначаад "ядралт их байгаа, бөөн дайллага цайллага" гэж байсан. 4-ийн даваанаас хойш бүх даваа амалж таараа, тэгэхээр Ба аварга торолгүй явсаар 16-д үлдэнэ. Сүүлийн 16 бөхөөс ам авахад Мөнхбат аварга 3 дээрээс 11 бөхөөс сонголт хийхээр бас л сайн бөх авах шаардлага гарна. Энэ чинь улсын наадам биш, цол найрсан хөөрсөн дэгэлцсэн хүн нэг ч байхгүй болохоор 16-д чанга л бөхчүүд үлдэх ёстой. Айхтар том сенсаци, нураан болоод сул бөхчүүд 16-д үлдчихгүй л бол АВАРГУУД 16-д их л зовох юм байна.
Өсөхөө аварга түрүү жилийн 12 сарын 512 бөхийн барилдаанаас хойш нэг ч олигтой барилдаагүй, улсад Бат-Эрдэнэд унасныг эс тооцвол а.н Батсуурь, а.н Шинэбаяр, а.н Болдбаатар, а.з Бадамсүрэн гэсэн бөхчүүдэд л унасан амжилттай байгаа. Шөвгийн 4-д үлдэнэ гэдэг бол маш хэцүү байна байхаа...
Отгон аварга 16-г аргалчвал 8-д бол хуучин цолноосоо том цолтой бөхтэй л тулж таарах уу? хэцүү хэцүү...
Бусад арслангууд гэвэл Ганбат арслан бол Увсад нэг иймэрхүү бөх шүү гэдгээ нотлох гэж аваргыг давсан, наадмын бэлдтгэл нь хариагүй байсан байх. Одоо бас л бэлтгэл нь уначаа биз, Ганхуяг арслан харьцангуй сайн бэлтгэлтэй байдаг 4-дээр ам аваад 8-д үлдэх гэж үзвэл бас л хэцүү дээ.
Азаа арслан яаж халаах юм болдоо... Эрхэмбаяр арслан бас 16-д чанга амаа барах уу?
Ганбаатар гарьд бодвол бэлтгэлээ сайн хийсэн байх, 16-д бол их чанга хүнтэй тулна, давж чадвал 8-дээр амлуулах байх... Доржсамбуу гарьд ч үзсээр байгаад түрүү жил 512-д их сайн барилдчихсан 4-д үлдсэн санагдана. Яс үзэхэд бол бас л сайн үзнэ дээ... Баяржавхлан гарьд чинь эрэмбээрээ хамгийн дээр байгаа, шинэ цолоо мялаагаад хэр хол явж үзэхнүү мэдэх юм алга.
Бат-Эрдэнэ гарьдыг бол аль нэг даваанд Мөнхбаатар арслан авах нь тодорхой 16-гаас хол явуулалгүй амалж таарна, дахиад давчихвал яадаг юм болдоо
, унаж уурыг нь бага ч гэсэн гаргахгүй бол хойтон улсын наадамд амлуулах хэрэг гарна...
Санжаа заан бол дээшээ барилдана биздээ, бүх өрсөлдөгчөө давж чаддаг хүн түрүүлдэг бол Санжаа л түрүүлнэ. Улсын наадам биш болохоор цол энэ тэр гэж мангарлахгүй, өөрийнхөө барилддагаар мөргөөд л түрээд л наагаад л түлхээд л зүтгэчинэ. Цол өгдөггүй наадамд бол шинэ аварга, Өсөхөө заан 2-оос өөр түүнийг хазайлгачих хүн хэн сэн билээ... 16-гаас эхлээд л тунана, тунасан бүхнээ давж чадвал түрүүлнэ. Угаасаа ч тэгдэг л байсан. Эхлээд Содномтой, Содном байхгүй бол Өсөх-Ирээдүйтэй... дараа нь Мөнхбаатар арслантай эсвэл Өсөхөө заантай, Эрхэмбаяр арслан ч байж болох юм тунана... 4-д нэг том бөх, үзүүрт шалгарвал бас нэг том бөх давах хэрэг гарна.
Өсөхөө заан хийморь нь доройтчоогүй л бол онголзоол явчина. 16-д чаддагаараа Ирээдүйг ч юмуу амлаад л нухчина, түүнээс цааш хамгийн хэцүү хүн хэн байна түүнтэй л Өсөхөө заан тулах хэрэг гарна...
Рагчаан заан яах бол?... Түрүүлж ч чадах л бөх. 16-д 3 юмуу 5-бөхөөс ам авна. Өсөхөө Ирээдүй Санжаа Содном гэсэн лут хүмүүсийн 3-аас нь л ам авч таарах нь, маш хэцүү дээ. 8-д бол нэг арсланг давах хэрэг гарч магадгүй, Ба аварга 8-д үлдэж баллаад Рагчаа заан Өсөхөө аваргад амлуулах юм болов уу... ийм дээр даваанд бүх томчууд үлдэж чадахгүй байхаа, Ганбат Ганхуяг Мөнхбаатар гэсэн арслангуудын нэгтэй нь л таарах юм шиг санагдаад байна. Давж чадвал их сайн байна, өөр шигээ сайн 3 бөхтэй цуг үлдсэн байх болно. Тунахгүй л байх...
Баасандорж зааны гар эвгүй болсон, барилдахгүй байж магадгүй, барилдлаа ч муу л байна байх, угаасаа цолны найр хийгээд бэлтгэл муу байсан дээр бэртчихээр яаж олигтой байхав. Сайнбаяр заан энэ олон том цолтнуудын нэгд нь амлуулаад л унах байхдаа...
Алдарт эхчүүд маань хүчээрээ үзэх байхдаа, нэг нэг том цолтны аманд очоод эсвэл нэг нэг залуу хүүхэд баярлуулаад л унацгаана.
Харцагуудаас хэн хамгийн хол явах бэ? Орших муучгүй л байгаа бололтой байна лээ, Даваабаатар гэж мартагдсан дууль 16-д үлдэх үү? 32-оос их л том ам авах хэрэг гарна. Жагайг ч болтугай нэг даваанд нь авч давж болох уу?
Содном л барилдааныг бас л гоё болгож болох бөх. 32-оос ам авбал их сайн начин, эсвэл сайн аймгийн арсланг давах хэрэгтэй. 16-д үлдэж чадвал найдвартай Санжаатай тунана, шодооноос өөр юмаар давж чадахгүй байх. Шодоод өөрийн талаар буувал наадмаар яах байсан бэ? гэдгээ нэг харуулна биз. Хөөрхийг ядарч ядарч давбал нэг том цолтон аваад л нухах тийшээ хандана даа...
Цацаа харцага саяхан л мялаалгаа хийсэн, бэтгэл тааруу байгаа л гэсэн үг. Ирээдүй харцага мэдээж сайн үзнэ. 16-д бат зогсож байна.
Начингууд хэр хол явах бэ? 16-д Ба аваргыг, 8-д Өсөхөө аваргыг, 4-д Мөнхбат аваргыг гайтуулаад үзүүрт хүрчих начин юусан билээ? Гончигдамба л хамгийн гоё байна. Нөгөө ч магадгүй хэдэн начингууд чинь бүгд шахуу цол ахичихсан, Ду начин одоо дээгүүр үзэх үү? би лав итгэхгүй байнаа, Лхагвадорж начин ямархуу бөх болохоо дахин нэг харуулна байгаа даа.
Аймгийн цолтонгууд найраа гэж байхгүй бол ЦОЛ АВАХ ямар хэцүү бэ? гэдгийг мэдрэнэ дээ. О.Гантулга их сайн байгаа, Бүрэнтөгс Батсуурь Пүрэвдагва Алтанхуяг гэсэн яаж ч чадах арслангууд бол байгаа, хоорондоо үзэж үзэж 32-д шалгарсан цөөн хэдээс нь эвийг нь тааруулаад 16-руу зүтгэчих нь цөөхөн л байгаа. Аварга юмуу арслан цолтой бөхчүүдийг л давж байж 8-д ганцын зэрэг залуу хүрч болох боломж байгаа. Мөнгөнбаатар арслангийн хувьд ч одоо "сохор аз" ганц таардаг л гээд байгаа шүү дээ...
за юу ч байсан маш сайхан барилдаан болох нь тодорхой... харах юмтай, ярих юмтай л хэд хонох юм байна даа...