"Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby mugi19 » Thu Sep 08, 2011 10:28 pm

Hero.Lio wrote:Монгол Улсын бөх Баярхүү нэрээ өгөөд бүртгүүлчихлээ. :ногоон:

:eek:
Сайн байна ш дээ, манайхан УБ-д байгаанууд нь бүгдээрээ барилдах хэрэгтэй дээ, сайхан хийморио сэргээгээд, өөр боломж ховор шүү..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Saiza » Sat Sep 10, 2011 12:06 pm

зодог шуудагтай бол барилдмаар л бна...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Penny_deegii » Sat Sep 10, 2011 12:47 pm

Гялс хийлгэчихгүй юу хэхэ. 50000₮ хавьцаа болох байх. Тэрнээс илүү ч байж магадгүй. Манай найз барилдах гэсэн чинь даанч гуталгүй гээд байсан. Тэгээд өчигдөр хамт бөхийн өргөөн дээр очиж з/б-с нь асуусан чинь савхин гуталтай бол барилдаж болно гэж байсан. Бүртгэлийн хураамж нь 6000₮.
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby jugder_08 » Tue Sep 13, 2011 10:03 am

Saiza wrote:зодог шуудагтай бол барилдмаар л бна...


Даян аварга Сүхбат 600 зодог шуудаг бэлэглэж байна гэсэн.
Зодог шуудаг цаанаас нь өгөх юм биш үү.

манайхнаас хэдэн барилдах гээд байна аа. Миний хувьд бүртгүүлчихсэн л байгаа
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 13, 2011 11:37 am

Ба аварга бол бат, бүртгэлийн нээлт дээр нь хамгийн түрүүн бүртгүүлсэн, Жижиг аварга, Пунцаг гарьд 2 худлаа бхаа даа. барилдвал тэрнээс сайхан юм гэж юу бхав. дээр нь Сумъяа Ганаа эд нар барилдвал. 12 давах аавын хүү хэн бэ?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Чуугий » Tue Sep 13, 2011 11:55 am

Макс Ганбаа барилдах юм гэсэн.
Пунцаг,Жижиг 2 барилдахгүй байлгүй дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Цоомоо » Tue Sep 13, 2011 11:58 am

Тэр барилдахгүй хэд бүгд барилдахгүй байх доо.
Барилдаад ч шалихгүй.
Яахав зодог шуудагтай, миарсан биетэй гарч ирэхийг нь л хүмүүс үзэхийг тэгж их хүсээд байгаан байх даа.
Энэ хөгшин бөхчүүд гэдэс гүзээ нь шалхайчхаад өөрөө давж чадахгүй байж яах гэж ингэдийн гээд л хүмүүс дургүйцээд байдаг мөртлөө одоо л Сүхбат аварга барилдаасай, Пунцаг гарьд барилдчуул ч мөн ч сайхан байна даа нтр гэхийн.
Наадам нтрд барилдаад ч дээшилж чадахгүй, нэг найраа нтрд оролцож байхаар ингээд барилдахгүй больсноороо л байсан нь дээр л гэж би боддог.
Сумъяабазар аваргын миарсан биетэй зодог шуудгаа өмсөөд барилдахыг бид хараагүй, хараагүй чигээрээ л үлдье л даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby d_koplord » Tue Sep 13, 2011 12:28 pm

зодог шуудагтайгаа ирэх ёстойм билээ шдээ. бүртгүүлчээд нэг унасан нөхрийн зодог шуудгий нь гялс аваад давчаад буцаагаад өгчдөг юм билүү :ногоон:
Ямар ч ертөнцөд амьдраад түүнийгээ амьдрал гэж бодоод яваа хүн бэ дээ, би...
User avatar
d_koplord
 
Posts: 208
Joined: Thu Nov 05, 2009 12:37 pm
Location: enterprise architect

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby jugder_08 » Tue Sep 13, 2011 1:05 pm

За нэг таавархуу юм бичье дээ.

Түрүү
у.з Санжаадамба :ногоон:

Үзүүр
у.з Өсөхбаяр

Дөрөв.

у.ав Мөнхбат
у.а Мөнхбаатар

наймд,

д.а Өсөхбаяр
у.з Рагчаа
у.а Эрхэмбаяр
у.х Бат Орших

16
у.а Д.Ганхуяг
у.а Азжаргал
у.г. Ганбаатар
у.х Өсөх ирээдүй
у.х Цацабшир
у.х Содномдорж
у.х Бямбажав
у.н Э.Энхбат

32
у.г Бат-Эрдэнэ
у.з Соронзонболд
у.х Пүрэвжав
у.х Мөнгөнцоож
у.х Даваабаатар
у.н Уламбаяр
у.н Ду.Батбаяр
у.н Тогтохбаяр
у.н Баянмөнх
у.н Гончигдамба
у.н Ш.Жаргалсайхан
у.н Цогбаяр
у.н Батсуурь
а.а Пүрэвдагва
а.а О.Гантулга
а.а Бүрэнтөгс
а.а Батсуурь
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Барнаба » Tue Sep 13, 2011 1:32 pm

d_koplord wrote:зодог шуудагтайгаа ирэх ёстойм билээ шдээ. бүртгүүлчээд нэг унасан нөхрийн зодог шуудгий нь гялс аваад давчаад буцаагаад өгчдөг юм билүү :ногоон:


Бүх бөхчүүд зодог шуудгаа өмсөж цэнгэлдэхэд зогсох юм гэсэн... энэ нь цаанаа Гиннес-н номонд бүртгүүлэхтэй ч холбоотой байх...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby robinhood » Tue Sep 13, 2011 1:41 pm

Бямбажав ингэж дээшээ явж барилдаж чадкуу байxаа
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Tue Sep 13, 2011 2:26 pm

Хэн түрүүлэх гээд байна? Намар эрт болж байгаа, бөхчүүд зунжин амарч айрагдаж, найрч наадамдаж явсан... сая нээлтийн барилдаанд гэхэд л Баасандорж заан Өсөхөө зөөн 2 бол авах юмгүй л байна лээ... бусад нь тэдний жишгээр л байгаа байж таараа. Хамгийн лаг формтой байгаа бөх бол Мөнхбаатар арслан, наадмын шар гэж байна, наадмаас хойш Эрхэмбаяр арсланд нэг өгснийг эс тооцвол бүх барилдаандаа түрүүлсэн. 5 дээр Бат-Эрдэнэ гарьдыг авч багалж хаячаад л цаашаа туучина даа... 2 аварга, Ганбат Ганхуяг Ганбаатар, Санжаа Содном гээд цөөхөн бөхчүүд л түүнтэй ширүүхэн үзэж чадна. Шөвгийн 8-д үлдээд Санжаатай тунаад уначихгүй л бол дээшээ үзнэ дээ.

Мөнхбат аварга зунажин баярт дарагдаад форм гэж авах юмгүй байгаа, Увсад Ганбат арсланд уначаад "ядралт их байгаа, бөөн дайллага цайллага" гэж байсан. 4-ийн даваанаас хойш бүх даваа амалж таараа, тэгэхээр Ба аварга торолгүй явсаар 16-д үлдэнэ. Сүүлийн 16 бөхөөс ам авахад Мөнхбат аварга 3 дээрээс 11 бөхөөс сонголт хийхээр бас л сайн бөх авах шаардлага гарна. Энэ чинь улсын наадам биш, цол найрсан хөөрсөн дэгэлцсэн хүн нэг ч байхгүй болохоор 16-д чанга л бөхчүүд үлдэх ёстой. Айхтар том сенсаци, нураан болоод сул бөхчүүд 16-д үлдчихгүй л бол АВАРГУУД 16-д их л зовох юм байна.
Өсөхөө аварга түрүү жилийн 12 сарын 512 бөхийн барилдаанаас хойш нэг ч олигтой барилдаагүй, улсад Бат-Эрдэнэд унасныг эс тооцвол а.н Батсуурь, а.н Шинэбаяр, а.н Болдбаатар, а.з Бадамсүрэн гэсэн бөхчүүдэд л унасан амжилттай байгаа. Шөвгийн 4-д үлдэнэ гэдэг бол маш хэцүү байна байхаа...
Отгон аварга 16-г аргалчвал 8-д бол хуучин цолноосоо том цолтой бөхтэй л тулж таарах уу? хэцүү хэцүү...

Бусад арслангууд гэвэл Ганбат арслан бол Увсад нэг иймэрхүү бөх шүү гэдгээ нотлох гэж аваргыг давсан, наадмын бэлдтгэл нь хариагүй байсан байх. Одоо бас л бэлтгэл нь уначаа биз, Ганхуяг арслан харьцангуй сайн бэлтгэлтэй байдаг 4-дээр ам аваад 8-д үлдэх гэж үзвэл бас л хэцүү дээ.
Азаа арслан яаж халаах юм болдоо... Эрхэмбаяр арслан бас 16-д чанга амаа барах уу?

Ганбаатар гарьд бодвол бэлтгэлээ сайн хийсэн байх, 16-д бол их чанга хүнтэй тулна, давж чадвал 8-дээр амлуулах байх... Доржсамбуу гарьд ч үзсээр байгаад түрүү жил 512-д их сайн барилдчихсан 4-д үлдсэн санагдана. Яс үзэхэд бол бас л сайн үзнэ дээ... Баяржавхлан гарьд чинь эрэмбээрээ хамгийн дээр байгаа, шинэ цолоо мялаагаад хэр хол явж үзэхнүү мэдэх юм алга.
Бат-Эрдэнэ гарьдыг бол аль нэг даваанд Мөнхбаатар арслан авах нь тодорхой 16-гаас хол явуулалгүй амалж таарна, дахиад давчихвал яадаг юм болдоо :smile: , унаж уурыг нь бага ч гэсэн гаргахгүй бол хойтон улсын наадамд амлуулах хэрэг гарна...

Санжаа заан бол дээшээ барилдана биздээ, бүх өрсөлдөгчөө давж чаддаг хүн түрүүлдэг бол Санжаа л түрүүлнэ. Улсын наадам биш болохоор цол энэ тэр гэж мангарлахгүй, өөрийнхөө барилддагаар мөргөөд л түрээд л наагаад л түлхээд л зүтгэчинэ. Цол өгдөггүй наадамд бол шинэ аварга, Өсөхөө заан 2-оос өөр түүнийг хазайлгачих хүн хэн сэн билээ... 16-гаас эхлээд л тунана, тунасан бүхнээ давж чадвал түрүүлнэ. Угаасаа ч тэгдэг л байсан. Эхлээд Содномтой, Содном байхгүй бол Өсөх-Ирээдүйтэй... дараа нь Мөнхбаатар арслантай эсвэл Өсөхөө заантай, Эрхэмбаяр арслан ч байж болох юм тунана... 4-д нэг том бөх, үзүүрт шалгарвал бас нэг том бөх давах хэрэг гарна.
Өсөхөө заан хийморь нь доройтчоогүй л бол онголзоол явчина. 16-д чаддагаараа Ирээдүйг ч юмуу амлаад л нухчина, түүнээс цааш хамгийн хэцүү хүн хэн байна түүнтэй л Өсөхөө заан тулах хэрэг гарна...
Рагчаан заан яах бол?... Түрүүлж ч чадах л бөх. 16-д 3 юмуу 5-бөхөөс ам авна. Өсөхөө Ирээдүй Санжаа Содном гэсэн лут хүмүүсийн 3-аас нь л ам авч таарах нь, маш хэцүү дээ. 8-д бол нэг арсланг давах хэрэг гарч магадгүй, Ба аварга 8-д үлдэж баллаад Рагчаа заан Өсөхөө аваргад амлуулах юм болов уу... ийм дээр даваанд бүх томчууд үлдэж чадахгүй байхаа, Ганбат Ганхуяг Мөнхбаатар гэсэн арслангуудын нэгтэй нь л таарах юм шиг санагдаад байна. Давж чадвал их сайн байна, өөр шигээ сайн 3 бөхтэй цуг үлдсэн байх болно. Тунахгүй л байх...
Баасандорж зааны гар эвгүй болсон, барилдахгүй байж магадгүй, барилдлаа ч муу л байна байх, угаасаа цолны найр хийгээд бэлтгэл муу байсан дээр бэртчихээр яаж олигтой байхав. Сайнбаяр заан энэ олон том цолтнуудын нэгд нь амлуулаад л унах байхдаа...
Алдарт эхчүүд маань хүчээрээ үзэх байхдаа, нэг нэг том цолтны аманд очоод эсвэл нэг нэг залуу хүүхэд баярлуулаад л унацгаана.

Харцагуудаас хэн хамгийн хол явах бэ? Орших муучгүй л байгаа бололтой байна лээ, Даваабаатар гэж мартагдсан дууль 16-д үлдэх үү? 32-оос их л том ам авах хэрэг гарна. Жагайг ч болтугай нэг даваанд нь авч давж болох уу?
Содном л барилдааныг бас л гоё болгож болох бөх. 32-оос ам авбал их сайн начин, эсвэл сайн аймгийн арсланг давах хэрэгтэй. 16-д үлдэж чадвал найдвартай Санжаатай тунана, шодооноос өөр юмаар давж чадахгүй байх. Шодоод өөрийн талаар буувал наадмаар яах байсан бэ? гэдгээ нэг харуулна биз. Хөөрхийг ядарч ядарч давбал нэг том цолтон аваад л нухах тийшээ хандана даа...
Цацаа харцага саяхан л мялаалгаа хийсэн, бэтгэл тааруу байгаа л гэсэн үг. Ирээдүй харцага мэдээж сайн үзнэ. 16-д бат зогсож байна.

Начингууд хэр хол явах бэ? 16-д Ба аваргыг, 8-д Өсөхөө аваргыг, 4-д Мөнхбат аваргыг гайтуулаад үзүүрт хүрчих начин юусан билээ? Гончигдамба л хамгийн гоё байна. Нөгөө ч магадгүй хэдэн начингууд чинь бүгд шахуу цол ахичихсан, Ду начин одоо дээгүүр үзэх үү? би лав итгэхгүй байнаа, Лхагвадорж начин ямархуу бөх болохоо дахин нэг харуулна байгаа даа.

Аймгийн цолтонгууд найраа гэж байхгүй бол ЦОЛ АВАХ ямар хэцүү бэ? гэдгийг мэдрэнэ дээ. О.Гантулга их сайн байгаа, Бүрэнтөгс Батсуурь Пүрэвдагва Алтанхуяг гэсэн яаж ч чадах арслангууд бол байгаа, хоорондоо үзэж үзэж 32-д шалгарсан цөөн хэдээс нь эвийг нь тааруулаад 16-руу зүтгэчих нь цөөхөн л байгаа. Аварга юмуу арслан цолтой бөхчүүдийг л давж байж 8-д ганцын зэрэг залуу хүрч болох боломж байгаа. Мөнгөнбаатар арслангийн хувьд ч одоо "сохор аз" ганц таардаг л гээд байгаа шүү дээ...

за юу ч байсан маш сайхан барилдаан болох нь тодорхой... харах юмтай, ярих юмтай л хэд хонох юм байна даа... :mongol:
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Цоомоо » Tue Sep 13, 2011 2:33 pm

Ёстой л үнэн хүчийг үзсэн, сайхан барилдаан болох байх даа.
Болоосой ч гэж бодож байгаа.
Бат-Эрдэнэ, Өсөхөө аваргууд ч яахав, юу харуулах гэж нээх дээшээ гүрийцгээхэв.
Тэгсгээд унана биз.
Бусад нь ч өөрийгөө хэр хэмжээнийх вэ гээд харуулахын төлөө сайхан л барилдах байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby El Payaso » Tue Sep 13, 2011 2:44 pm

харин мөнхбаатар арслан л хамгийн шаанстай нь байх шиг байна ш дээ... санжаа ядаг юм бол... мөнхбаатар бат эрдэнэ, санжаа содном гэсэн барилдааныг л их хүлээж байна... за эхнийхт ч мөнхбаатар нухчих байх доо... үлдсэн нь л...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Аагий » Tue Sep 13, 2011 2:52 pm

Мөнхбаатар эртхэн 3 дээр, Бат-Эрдэнийг амалчаасай :ногоон:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Барнаба » Tue Sep 13, 2011 3:30 pm

Мөнхбаатар бол сүүлийн үед хамгийн форм сайтай бөх нь байна даа... түрүүлэх боломж маш өндөр... гол нь мань эр амаа зөв авах... Бат-Эрдэнэ гарьдыг авч наадмын хариугаа авах гэж байж улайрсандаа унчих вий дээ бас... Авахдаа тулбал нилээн дээр даваан дээр очоод аваад дэмий юм хийхгүй, бүх анхаарлаа төвлөрүүлж үзэхгүй бол цаадах нь маш уян хатан биетэй, унаа холтой, арга заль ихтэй бөх... яаж ч мэднэ...
Санжаа бол дээшээ явах нь тодорхой... Содном ч гэсэн, Өсөх-Ирээдүй, Өсөхбаяр заан гээд залуус л ер нь гарч ирнэ байх даа...

Азжаргал, Ганхуяг, Ганбат гээд бусад арслангууд тэгэж дээшээ бүр сайн явахгүй байх өө... Ганхуяг арслан лав харьцангүй муудсан нь харагдаж байна лээ...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby J@x » Tue Sep 13, 2011 4:13 pm

Мөнхбаатар сайн байгаа даа наадмаас хойш. Угаасаа ч сайн л даа. Бат-Эрдэнээс бол илүү л дээ яалтачгүй. Гэхдээ бас хэцүү дээ хэцүү. Багахүүг 2 дараалаад хаясан юм чинь Бат-Эрдэнэд 2 дараалж унахыг хэн байг гэхэв.

4н давааны нугалаа эрт болох учраас том цолтонгууд өөрийнхөө чадах чадах бөхөө амлаад явхих болохоор битүү морьд(а.а-гуудаас) гарч ирэхгүй л байх. 8-д 1-2 л аймгийн арслан, улсын начин цолтон л үлдэнэ л дээ. Тэрэнд Лхагвадорж, Гончигдамба, Чулуунбат, Сангисүрэн, Алтанхуяг нарын 1 нь л байх.
Ер нь тэгээд цолны эрэмбэ харуулсан наадам болох боловуу гэж бодоод байна даа. а.а-гуудаа начингууд нь хаяад, начингуудаа харцагууд нь хаяад, харцагуудаа заанууд нь хаяад, гарьдуудаа арслангууд нь хаяад л. Гэхдээ заан цолтонгууд л арай л өнгөтэй харагдаад байна даа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby jugder_08 » Tue Sep 13, 2011 4:14 pm

El Payaso wrote: мөнхбаатар бат эрдэнэ, санжаа содном гэсэн барилдааныг л их хүлээж байна... за эхнийхт ч мөнхбаатар нухчих байх доо... үлдсэн нь л...


мөнхбат вс Санжаадамба гэсэн барилдаан бас гараасай.

Мөнхбат вс Өсөхбаяр заан энтр бас гоё барилдаанууд байж болно.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby MANDAKHT » Tue Sep 13, 2011 4:34 pm

наадмаар болсон будилаантай барилдаанууд энд нэг шийдэгдчээсэй дээ. Ялангуяа Содном Санжаа, Мөнхбаатар Бат Эрдэнэ-н гэх мэт айн.
Санжаа бол сайн л байх шиг байна лээ, жаахан жин нэмсэн байж магадгүй харагдсан. Ба аварга нээх барилдахгүй байх аа. Пунцаг гарьд барилдана гээд шум гараад байсан яасийм бол...???
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby MANDAKHT » Tue Sep 13, 2011 4:45 pm

ЦАГААН wrote:Начингууд хэр хол явах бэ? 16-д Ба аваргыг, 8-д Өсөхөө аваргыг, 4-д Мөнхбат аваргыг гайтуулаад үзүүрт хүрчих начин юусан билээ? Гончигдамба л хамгийн гоё байна. Нөгөө ч магадгүй хэдэн начингууд чинь бүгд шахуу цол ахичихсан, Ду начин одоо дээгүүр үзэх үү? би лав итгэхгүй байнаа, Лхагвадорж начин ямархуу бөх болохоо дахин нэг харуулна байгаа даа.

:mongol:

Лхагвадоржийг тийм сайн үзнэ гэж бодохгүй байна өө, хичнээн ч жил цоороод гараад ирэхнэв гэж харлаа туучийг...энд тэнд гишгэж яваад залраал л...Ду-г ч гэсэн, тэхдээ зааланд болохоор цоороод байдаг хөндлөн стилтэй бөх гэж...имэйж нь ч гэхийм үү...ккк
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby Takanohana_Nowitzki » Tue Sep 13, 2011 6:42 pm

Мөнхбаатар, Санжаа 2 доор даваанд тунахгүй бол үзүүр түрүүнд үлдэх байх гэж таая. гэхдээ 4т залуу аварга үлдвэл энэ 2 тунах байх, шөвгийн 4 хүртэл явж чадвал тэндээ тунаад 1 нь л үзүүр түрүүнд үлдэх байх. Аварга энэ 3 дээр 1 харцага л орж ирэх байх даа. Ирээдүй л байж болохийм. 8-д арслан гарьдуудын тулаан болохвий.
Ба аварга ч бас гүргэр шүү дээ, гэхдээ бэлтгэлгүй шахуу байгаа, 6 дээр л унах байх. Өсөхөө аварга 32-т л үлдэх байх. Улсын цолтонгууд харин бэлтгэл тааруу, а/а-ууд эвгүй байгаа байх гэж боджийшүү, 16-д 2-3 а/а үлдэх байхаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby robinhood » Wed Sep 14, 2011 2:52 pm

бөxийн тоог xязгаарлаxгүй гээд байсан тэгсэн өглөө манай сумынxан ирээд бүртгүүлэx гэсэн чинь тоо xүркүү байx гээд бааxан оюутан бүртгэсэн нтр гээд бүртгэxгүй гэсэн гэнээ....
тэгээд нэг юм гуйж байж бүртгүүлээд яваxад нь xасаж магадгүй шүү гэсэн байx юмаа...
энэ талааар мэдээлэл өгөөч xүмүүсээ
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby suldees » Wed Sep 14, 2011 2:58 pm

БИ ОЧООД БҮРТГҮҮЛЖ ЧАДСАНГҮЙ ХОТЫНХОН ДУУССАН ТЭГСЭН ХӨДӨӨ БОЛООД ОРТОЛ БАС СУМ ЧИНЬ ДҮҮРЧИЖ ГЭЖ АВСАН ТЭГЭЭД БИ ТЭРГҮҮН НАРИЙНТАЙ НЬ УУЛЗААДЧ ЧАДСАНГҮЙ .
ТЭГСЭН ЦОЛГҮЙ ХҮМҮҮС БОЛ ШУУД ХАСАГДАНА ОДОО 4000 ГАРСАН БАЙГАА ХӨДӨӨНИЙХӨН ИРЖ АМЖААГҮЙ БАЙНА. СУМ БҮРЭЭС ХҮН БАЙХ ЁСТОЙ ГЭЖ АВНА ЛЭЭ .БҮТЭН САЙНДЛ БҮРТГҮҮЛДЭГ БАЙЖ ААЛЗ .
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby robinhood » Wed Sep 14, 2011 3:03 pm

тэгээд ирээд xасагдаж байгаа xэд нь сайxан зардлаараа шатаж байгаа юмуудаа...
шал дэмий сүр болгож xичнээн л бол xичнээн xүн барилдаж болно гээд байсан нь яасан юм болдоо...
манай сумыxан аймагт сурдаг 10 жилийн xүүxдүүдийг xүртэл авч ирсэн байгаа тэд нар нь xасагдаx нь дээ аягүй бол
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: "Монгол бөх гиннесийн номд” 4096 бөхийн барилдаан

Postby suldees » Wed Sep 14, 2011 6:35 pm

robinhood wrote:тэгээд ирээд xасагдаж байгаа xэд нь сайxан зардлаараа шатаж байгаа юмуудаа...
шал дэмий сүр болгож xичнээн л бол xичнээн xүн барилдаж болно гээд байсан нь яасан юм болдоо...
манай сумыxан аймагт сурдаг 10 жилийн xүүxдүүдийг xүртэл авч ирсэн байгаа тэд нар нь xасагдаx нь дээ аягүй бол

яахав аймаг сум бүр лүү явуулсан заранд нь хүмүүс ирэхгүй байж магад гэж бодоод маш эртнээс бүртгээд эхэлчихсэн тэгсэн хүмүүс аз эзээ үзэх гэээд бөөндчихсөн. гэхдээ хөдөөнийхнөө оролцуулна гэж байналээ. тэгэхээр хотоос бүртгүүлсэн хүмүүс оюутан мөртлөө хөдөө аймаг сумаасаа бүртгүүлсэн хүмүүс хасагдах байх .гэхдээ нэгэнт эхэлсэн юм .5 мянга гарсан ч барилдуулчихл хэрэгтэйлдээ .нэгэнт л 4096 гаасаа их гарч байгаам чинь
тэвчээр заа
suldees
Coach XXX
Coach XXX
 
Posts: 7228
Joined: Tue Jul 18, 2006 12:41 pm
Location: Nou Camp даа л гэж

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests
cron