ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby Nomer 10 » Sat Feb 10, 2007 8:02 am

[quote="engireman]
Арсеналын Жильбертод [/quote]

Бараг анх удаа хамгийн зөв бичсэн тохиолдлыг харлаа. Хоосон буунуудын фэнүүд хүртэл буруу хэлээд бсан.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby engireman » Sat Feb 10, 2007 4:40 pm

Ювегийнхэн Сери Б-гийн 23-р тойргийн буюу улирлын сүүлийн хагасын эхний тоглолтоо Виченцогийн талбай дээр 2007.01.12-нд хийх юм. Манай босс Дешам тоглолтод оролцох тоглогчдын нэрсийг зарласан байна.

1 Buffon
2 Birindelli
3 Chiellini
6 Zanetti
9 Bojinov
10 Del Piero
11 Nedved
12 Mirante
13 Piccolo
14 Balzaretti
15 Marchisio
16 Camoranesi
17 Trezeguet
19 Paro
20 Palladino
22 Belardi
25 Zalayeta
29 De Ceglie
30 Legrottaglie
32 Marchionni

Чиеллинигийн гэмтэл эдгэсэн юм байна. Талбайд гарах эсэх тодорхойгүй байгаа. Чиеллини талбайд гарахгүй бол Пикколо, Легроттагли 2-ыг төвд тоглуулах болов уу даа.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sat Feb 10, 2007 4:48 pm

[img]http://www.juventus.com/Allegati/f_Juventus%20wears%20DSQUARED²1433220a7d4b753-c81d-4a11-afdb-057a14b6e30.jpg[/img]

Канадын ах дүү загвар зохион бүтээгчид болох Дийн болон Дэн Катен нар Ювед зориулж DSQUARED гэсэн брэнд гаргаж, үүгээрээ Ювегийн менежерүүд, үндсэн багынхан, цэнгэлдэхийн ажилтнууд, залуучуудын багын дасгалжуулагч нар, эмнэлгийн ажилтнуудыг гоёосон байна. Энэ брэнд нь залуучуудад зориулсан, спортлог стилийнх юм байна.

Image

Хааяа элдэв ТВ-ээр харж байхад гей залуучууд шиг харагдаад байдаг юм.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sat Feb 10, 2007 4:52 pm

engireman wrote:Image

Нэг хэсэг сураг сонсогдож байсан Луисао бас л дахиад гарч ирсэн байна. Юве, Рома 2 сонирхож байгаа гэсэн байна. Бенфика түүний орны Давид Луиз гэсэн нөхрийг хэдийнэ бэлдсэн байна. Мөн Ювед нэг хэсэг тоглож байсан одоо Крузейрод байгаа Гладстонийг сонирхож байгаа юм байх. Ромагийн хувьд Чиву, Мексес нарыг бараг л алдах гээд байгаа учраас бас л орны хүн гээд явж байна.


Португалийн A Bola гэдэг сонины мэдээлснээр Луисао Ювег гайхамшигтай клуб гэсэн бөгөөд одоохондоо ямар нэгэн юм яриагүй байгаа гэжээ. Бараг л энэ улирлын сүүлээр Бенфикагаас явж магадгүй гээд байгаа билээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sat Feb 10, 2007 4:59 pm

Image

Сүүлийн үед Реалд идээшихгүйгээсээ болоод Челситэй гэрээ хийчихсэн гээд шуугиад байгаа манай залуу Фабио Каннаваро Ювед буцаж ирж магадгүй гэсэн байна. Юу ч болсон улирлын төгсгөлд бүхнийг шийднэ гэсэн байна. Каннаварогийн шийдвэрт гол нь ирэх зун Капелло Реалд байх уу үгүй юу гэдгээс ихээр хамаарч байгаа бөгөөд би Туринд гайхамшигтай 2 жилийн өнгөрөөсөн, фэнүүдийн ч гэсэн сэтгэл зүрхийг татаж чадсан гэжээ.
Энэ 7 хоногын эхээр манай спорт хариуцсан захирал Алессио Секко Испанид байсан бөгөөд энэ хугацаанд ямар нэг яриа болоогүй юм байна. Каннаваро ирэх нь Ювегийн залуучуудад нэлээд туршлага зааж өгөх хэдий ч Ювед тэрээр ирвэл одоогийн 3,2 сая еврогийн цалин нь буурахаар юм байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sat Feb 10, 2007 5:01 pm

Манай босс Дешам Савьола ирэхтэй холбоотой шуугиантай холбогдуулан хэдэн юм хэлсэн байна. Савьола маргашгүй авьяастай ч тэрээр Дель Пьеротой хамт талбайд гарахад тохирохгүй гэсэн байна. Хэрвээ тэрээр ирвэл Дель Пьеро эсвэл Савьола гэсэн сонголт байх юм байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sun Feb 11, 2007 1:18 pm

Ирэх Даваа гарагт гэж андуурсан байна. Юве өчигдөр Виченцотой талбайд нь тоглолтоо хийж тэнцээгээр өндөрлөжээ.

GOALS: Palladino 6’, Del Piero 60’, Nastos 73’, Paonessa 78’
BOOKED: Nastos 15’, Helguera 40’, Zanetti 43’, Trezeguet 88’, Legrottaglie 90’

VICENZA: Zancopè; Martinelli, Scardina, Cudini, Nastos; Rigoni, Helguera, Raimondi (Cavalli 74’); Padoin; Foti (Fissore 84’), Schwoch (Paonessa 64’).
Subs: Sterchele, Viskovic, Castiglia, Zanini
Coach: Gregucci.

JUVENTUS: Buffon; Birindelli, Chiellini (Legrottaglie 64’), Piccolo, Balzaretti; Marchionni (Camoranesi 71’), Zanetti (Trezeguet 82’), Paro, Nedved; Del Piero, Palladino.
Subs: Mirante, Venitucci, Zalayeta, Bojinov.
Coach: Deschamps.

REFEREE: Tagliavento (Terni).
ASSISTANTS: Ghiandai & Cini.
4TH OFFICIAL: Corletto

Юве тоглолтын 60 дахь минутад тооны харьцааг 2:0 болгосны дараа дасгалжуулагч Дешам гэмтлээс дөнгөж саяхан орж ирсэн Чиеллиниг суулгаж, бас гэмтлээс орж ирээд удаагүй Легроттаглиг гаргасан нь алдаа болж 2 гоол тоглолтын сүүлд алдаж тэнцжээ. Хайран 2 оноо...
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sun Feb 11, 2007 1:23 pm

Тоглогчдын гарааны хувьд Дешам 7 хоногын дундуур тоглолттой байсан Трезегег суулгаж, Палладиног, Камог суулгаж залуу Марчионниг гаргасан ч тоглолтын сүүл рүү 2 гоол алдаж тэнцсэнд нэлээд ууртай байгаа бололтой. Ирэх Даваа гаригт багын гишүүдтэй хатуухан яриа өрнүүлэхээр болжээ. Сүүлийн алдсан 2 гоолыг төвийн хамгаалагчдад үүрүүлэхгүй бүгд багын буруу бөгөөд 2 гоол оруулаад 3 оноо хармаанд орж ирлээ гэж санаа амарсан, эсрэг багынханд довтлох бололцоо олголоо гэсэн байна.
Юве улирал эхэлснээс хойш 12 удаа айлчлан тоглолт хийснээс 6 тэнцэж, 1 хожигдоод байгаа билээ. Үүн дээрээ дүгнэлт хийх хэрэгтэй гэж багын ахлагч Дель Пьеро ярьсан байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sun Feb 11, 2007 1:31 pm

Image

ПАЛЛАДИНОГИЙН ДОВТОЛГОО....

Image

ПАЛЛАДИНО ЦОХИЛОО....

Image

ГООООЛЛЛЛЛЛЛЛЛЛ.........

Image

ЧИЕЛЛИНИ ТАЛБАЙДАА ЭРГЭН ИРЛЭЭ...ҮСЭЭ ХУСУУЛЖЭЭ....

Image

МАРЧИОННИ НЭЛЭЭД УДСАНЫ ДАРАА ҮНДСЭН БҮРЭЛДЭХҮҮНД ГАРЧЭЭ

Image

АХЛАГЧ ГООЛДСООР....

Image

МАРЧИОННИ....
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sun Feb 11, 2007 1:32 pm

1. Juventus 22 14 7 1 40 39 15

2. Napoli 22 10 10 2 40 23 13

3. Rimini 22 10 7 5 37 35 22

4. Mantova 22 9 10 3 37 24 15

5. Bologna 22 11 4 7 37 25 19

6. Genoa 22 10 6 6 36 34 28

Наполи нутагтаа ялалт байгуулснаар бөмбөгний зөрүүгээр хүснэгтийн 2-т бичигдэж байна. Наполи Ювегээс сайн хамгаалалттай байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Sun Feb 11, 2007 1:35 pm

Ювегийн улирлын мэргэн буучид

8 гоол Трезеге, Дель Пьеро
7 гоол Недвед
4 гоол Божинов, Палладино
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Mon Feb 12, 2007 10:44 am

Image

Манай залуучуудын багын босс Чиро Феррарагийн төрсөн өдөр Монголын цагаар өнгөрсөн бүтэн сайн болсон байна. Тэрээр энэ жил 40 нас хүрч байна. Чиро цагтаа дэд ахлагч хүртэл хийж явсан билээ. 2000 оноос эхлэн Ювед голцуу сэлгээний төвийн хамгаалагч байсан.

Тэрээр төвийн хамгаалагчаар
1985-1994 онуудад Наполид
1994-2005 онуудад Ювентуст тоглож байсан юм.

Энэ 20 жилийн хугацаандаа:
8 удаа Италийн аварга (1986/87, 1989/90, 1994/95, 1996/97, 1997/98, 2001/02, 2002/03, 2004/05)
1 удаа АЛ-ын аварга (1995/96)
1 удаа Тив хоорондын цом (1996)
1 удаа Европын супер цом (1996/97)
1 удаа УЕФА-гийн цом (1988/89)
2 удаа Италийн цом (1986/87, 1994/95)
5 удаа Италийн супер цомы (1990, 1995, 1997, 2002, 2003)-уудыг авсан бөгөөд бараг клубын бүх түвшинд авч болох цомуудыг авч байжээ. Тэрээр Наполид байхдаа хөлбөмбөгийн домог Марадонатай мөр зэрэгцэн тоглож байжээ.

Италийн шигшээд 1987-2000 оны хооронд 49 тоглолт хийсэн бөгөөд ид оргил үе буюу 1998 оны ДАШТ-ыг гэмтлийн улмаас алгасаж байжээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Tue Feb 13, 2007 9:33 am

Саяын 2 гоолоор хошуучилж яваад тэнцдэг тоглолтын дараа Итали дахь Ювегийн фэнүүд бөөн уур байгаа бололтой...Би ч гэсэн ууртай байна хэ хэ...

Туттоспорт нэг шар мэдээ гаргаж...тэнд үгүйлснээр....Трезеге, Залаейта, Каморанези, Марчисио, Божинов, Зебина нар Дешамд итгэхээ больсон гэнэ. Мөн талбайд идэвхигүй тоглосонд маш ихээр дургүйцэж зэмлэж, бүр зарим тоглогчын хувийн амьдралыг шүүмжилсэн гэсэн гэнэ. Клубын удирдлагууд түүнийг хамгаалсаар байгаа гэжээ.

Тэгвэл эдгээртэй ойролцоо шар мэдээ, руморуудад няцаалт өгөх зорилгоор Ювегийн вебэд дараах мэдээлэл гарчээ..Тоглогчдыг төлөөлж Трезеге өчигдөрийн бэлтгэлийн дараа Юве чаннельд ярилцлага өгөхдөө: Бид энэ хар шар хэвлэлүүд дээр гарсан мэдээллүүдэд сэтгэл дундуур байна. Бид өөрсдийн чадвараа гүйцэд гаргаж чадахгүй байгаа үнэн ч бид өнгөрсөн 8-р сард тавьсан Сери А-д гарах зорилгоо огоороогүй...Яг энэ мөчид манай үнэнч фэнүүдийн гал халуун дэмжлэг хэрэгтэй байна. Биднийг зарим хэвлэлүүдэд маш ууртай, босстойгоо таарахгүй байгаа гэж бичсэн нь худал зүйл. Бид түүнийг хүндэтгэж, итгэж байгаа..миний хувьд түүнтэй хамт шигшээ багт хамт тоглож байсан сайхан дурьдатгалтай. Намайг өнгөрсөн Бямбын хувьд сэлгээнд суулгасан нь 7 хоногын дундуур болсон нөхөрсөг тоглолтоос болсон зөв шийдвэр...Дешам тоглогчдын хувийн амьдралыг шүүмжилсэн гэдэг нь зүгээр л шар мэдээ бөгөөд Трезегегийн хэлж байгаагаар тоглогчдын талбай дахь амжилтыг шүүмжлэх нь зөв ч шар хэвлэлүүд хувийн амьдрал руу өнгийж байгаад таагүй ханджээ...

За нэг иймэрхүү зүйл болоод байна. Хэдэн дараалсан ялалт байгуулчихад л энэ шар хэвлэлүүд таг болно доо.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Tue Feb 13, 2007 9:34 am

өгүүлснээр гэхийг үгүйлснээр гээд муухай алдаа гаргаж сорри....
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Thu Feb 15, 2007 11:56 am

[img]http://www.juventus.com/fe_images/fotogallery/061125-juvlec/zoom/16.jpg[/img

Манай Божинов өнөөдөр 21 нас хүрчээ. Төрсөн өдрийн мэнд хүргэе ээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Thu Feb 15, 2007 11:59 am

Image

Энд сууж байгаа залууг Corriere dello Sport-д мэдээлснээр Юве сонирхож эхэлжээ. Мөн Хантлистэд Клозе, Пицарро, Савьола байгаа билээ. Ювегийн боорд ирэх зун тоглогчдод зориулж цэвэр 40 сая еврог зарцуулахыг зөвшөөрсөн байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Thu Feb 15, 2007 12:02 pm

Image

Манайхан Жонатан Зебинаг Милан руу явуулж байх шиг байна даа. Энэ талаар Милантай тлхиролцоонд хүрчээ. Зебинагийн гэрээ ирэх 6 сард дуусах бөгөөд үнийн талаар мэдээлэл алга. Миланаас ирэх зун Кафу, Костакурта, Сержиньо нар явах учраас Милан нэлээд хэдэн хамгаалагч авах юм байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Thu Feb 15, 2007 12:30 pm

Image

Манайхан Жонатан Зебинаг Милан руу явуулж байх шиг байна даа. Энэ талаар Милантай тлхиролцоонд хүрчээ. Зебинагийн гэрээ ирэх 6 сард дуусах бөгөөд үнийн талаар мэдээлэл алга. Миланаас ирэх зун Кафу, Костакурта, Сержиньо нар явах учраас Милан нэлээд хэдэн хамгаалагч авах юм байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Thu Feb 15, 2007 12:37 pm

Image

Манайд бараг өнгөрсөн зун ирж чадаагүй ч ирэх зун ирэх нь гэж яригдаж байсан Монакогийн Жиль Живет багтайгаа гэрээгээ 2012 он хүртэл сунгажээ. Яриа оргүй эсвэл тийм нухацтай биш байсан бололтой. Уг нь авчирах бол гэрээг нь сунгуулахгүй байлгау байгаад хямд авчирахдаа манайхан уг нь гаргуун даа...
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Fri Feb 16, 2007 9:21 am

Image

Манай Буффон ирээдүйгээ Юветэй ярилцаж эхэлжээ. Тэрээр нарийн ширийнээ нууцлахыг хүссэн байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby poseidon » Fri Feb 16, 2007 10:09 am

Танай Delle Alpi нурсан уу? Нураана гээд л байсан байхаа... Өчигдөр нэг цэнгэлдэх шиг юм дэлбэрч байхыг хальт харлаа...:help:
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Postby engireman » Fri Feb 16, 2007 10:17 am

poseidon wrote:Танай Delle Alpi нурсан уу? Нураана гээд л байсан байхаа... Өчигдөр нэг цэнгэлдэх шиг юм дэлбэрч байхыг хальт харлаа...:help:


Нураагүй ээ. Гэхдээ 2012-оны ЕАШТ-д зориулж барих цэнгэлдэхийг нурааж байж барина.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Аагий » Sun Feb 18, 2007 12:02 am

Juventus [5 - 0] Crotone
17' [1 - 0] P. Nedved
23' [2 - 0] F. Balzaretti
44' [3 - 0] A.D. Piero
65' [4 - 0] A.D. Piero
79' [5 - 0] A.D. Piero
Del Piero хэт трик хийжээ :алга таших:
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Postby ..::Affictor::.. » Mon Feb 19, 2007 5:48 pm

аргагүй л чансаагаа харуулжээ
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby zigo » Mon Feb 19, 2007 6:46 pm

Аргагүй илүүрхэж байна лээ. Хөөрхий Трезеге маань гоол хийх боломжуудаа алдах, сул гарсан үед нь хаяхгүй байх энэ тэр үед нь бухимдаад л хэцүү байх шиг байсан. Дель Пьерогийн гоолууд ганган байсан шүү. Недвэд л жаахан тааруу тоглоод байх шиг байсан. Заримдаа ойлгомжгүй зүйл хийгээд л... Эхний тэр гоол бол азаар л орчихсон.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 29 guests
cron