Moderator: Бөхийн модууд
by Takanohana_Nowitzki » Mon Aug 29, 2011 4:44 pm
by Realist » Tue Aug 30, 2011 3:46 pm
by Цоомоо » Tue Aug 30, 2011 3:49 pm
by rildo » Mon Sep 05, 2011 1:55 am
by mugi19 » Mon Sep 05, 2011 7:23 am
by ider » Thu Sep 08, 2011 3:29 pm
by bure » Thu Sep 08, 2011 9:26 pm
Санал нэг бна...ider wrote:Жүдог мэргэжлийн түвшинд би сайн мэдэхгүй л дээ.Манайхан сайн нь ч сайн л даа. Тэхдээ саяны дэлхийн аваргыг сонирхогчын нүдээр харахад нөгөө хөлд орох мэхийг нь хориглосноос ч болсынмуу манайханд мэхийн хувилбар гэж бараг харагдахгүй байсан шүү.
Наадам хэссэн гээд байсан манайхан энэ жилжингээ бэлтгэл сургуулилтаа үндэсний бөхөөр хийсийнмүү гэмээр барилдааны стиль нэг л үндэсний бөх талруугаа санагдсан даа.Хагас дутуу мэх хийхээ аядчаад л, ая нь таарвал торгуулын үнэлгээ салгачих санаатай хамгаалж барилдцгаагаад байна лээ. Одоо энэ үндсэний бөх ямар үзэхэд урамгүй спорт болсон билээ, яаж сөнөж байгаа билээ бүгд харж байгаа д. Барьцаа сонгохыг хүлээсэн хэдэн хөдөлгөөнгүй гүзээнүүд. Тэрийг дагаад ч юм уу манай жүдочид иймэрхүү барилдаан үзүүлбэл ёстой хэрэг алга аа.
Хажууд нь Япон, Хойд ба өмнөд Солонгос,Франц гээд Жүдогийн спорт өндөр хөгжсөн орны тамирчид барилдаан этэж байна, үүрч байна , тонгорч байна, жийж байна, хавирч байна, боож байна, өчиж байна. Тэд мэхээ манайхныг бодвол зоримог шийдэмгий даацтай хийж байна. Тэр нь амжилтгүй болбол идвэхийн оноо болж нэмэгдэж байна. Тэд барилдааны хором секунд бүрт идвэхитэй төрөл бүрийн мэх хийж байна.Ядрахгүй байна.
Харин манайханд мэх бараг алга. Барагтаа бол байхгүй байна.Бас их амархан цуцаж байна(Бэлтгэл цөмөрсөн гээд байгаа) Ихэнх нь хав золгох гэж их үзэх юм. Сайн бөхтөй таарвал тэр барицнаасаа мэх хийлгүүлчих гээд яаж ч болохгүй харагдсан. Хаа очиж хамгийн барилдаанч хамгийн мэхийн олон хувилбартай Цагаанбаатар бусдаасаа шал өөр харагдаж байна лээ. Бага зэрэг ядарсны эс тооцвол өөртөө итгэлтэй , мэдрэмжтэй , зоригтой мэхийн хувилбаруудыг олон хийж байна лээ. Чухам ийм барилдаанч чанараараа энэ хүний амжилт энэ олон жилийн хугацаанд тогтмол байдын болов уу. Ерөнхий хэлэх гээд байгаа санаа гэвэл манайхан барилдааныхаа хэв маягыг зөвхөн хав барьцанаас мэх хийдэг үндсэний хэтөв шинжээсээ илүүтэйгээр жинхэнэ Жүдо-н сонгодог Япон, Солонгосчуудын үзүүлж байгаа хэв маягаас өөрсдөндөө тохируулахаар шингээж авах хэрэгтэй байна аа.
Бас энэ сэдэвтэй төдий л холбоогүй ч санаа зовоосон асуудал байгаа юм. Манайхыг Бөхийн орон гээд байдаг. Тиймдээ ч манай бөхийн төрлөөр дэлхийн тавцанд өрсөлддөг тамирчидын ихэнх бааз суурь нь Үндэсний бөхтөй нягт холбоотой байдаг. Зөвхөн тамирчид төдийгүй багш дасгалжуулагчид гээд ямар нэгэн хэмжээгээр Үндэсний бөхтөй холбоотой л байгаа. Үндэсний бөх маань Их Спортдоо тун их нөлөөлдөг гэж боддог(Чөлөөт, Жүдо, Самбо, гээд л). Гэтэл Үндсэний бөх нь өнөөдөр урагшлаад байгаа ухараад байгаан муу бүү мэд. Мэх хийдэг нь багасаад барилдааны хэмнэл удааширч, тушилдаж золгоод найраагаа ярьдаг үзэгчидийг уясан л улсууд болж байх шиг. Сүүлийн хэдэн жилийг харахад энэ нь арай Чөлөөт, Жүдо зэрэг их спортынхондоо нөлөөлөөд байгаан биш гэж гайхах юм.
Бас нэгэн зүйл гэвэл ирээдүйд дэлхийд нэрээ гаргаж чадах хүүхдүүд маань чөлөөт жүдо гэхээсээ илүү Үндэсний бөх гээд туйлшраад байнд ч гүй банзанд ч гүй юм болвол яана даа гэж бодож сууна. Учир нь гэвэл манайхан дэндүү туйлширч байна.
Нөгөө муу нутгийн зөвлөл гэж нэртэй хөдөөний хэдэн мафийн бүлэглэл, феодол авилгачид,улс төрд орчих санаатай цацаад байгаа луйварчид нь зүгээр нэг муу Улсын Начин цол авсан бөхийг бол Олимпын аваргаас илүү харж үзэж байна шд. Найрааных нь мөнгийг өгч байна, байр ,машиныг бол хэд хэдээр нь , болоогүй бас начин цолны мялаалга гээд бэсрэг наадам зохиож морь уралдуулж , бөх барилдуулж байна шд. Манай муу 2 Олимпын аварага ч энэ хэдэн Начинцар цолтонгуудын хажууд ядуу шүү нээрээ.
Ийм бүрхэг эрс зөрүүтэй үнэлэмжтэй байгаа нөхцөлд ирээдүйд бид дэнж жалга довондоо баахан л начин, харцага цолтой бөх гэсэн сэтэртэй гүзээнүүдтэй болно уу гэхээс Дэлхийг донслогож дэлхийд МОНГОЛ гэж цоллуулах алдраа цуурайтуулах МОНГОЛ аавын хөвгүүд олон бий болно гэдэг ч хэцүү л болов уу.
by Suugii » Fri Sep 09, 2011 8:18 pm