НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Thu Sep 08, 2011 9:32 pm

Өмсдөг Ц.Дамдиндорж зөв байх, Н.Лхагвасүрэн арслан улсад 3 удаа гэж сонсож байсан, гэхдээ яг сайн мэдэхгүй байна..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby erka2 » Thu Sep 08, 2011 9:39 pm

ЦАГААН wrote:мэдэхээ хариулнаа гэж...

Манай сайт уншигчдынхаа үндэсний бөхийн мэдлэгийг сорих үүднээс өнөөдрөөс эхлэн асуултууд тавьж байхаар боллоо. Зөв хариултаа сэтгэгдэл дээр бичнэ гэдэгт найдаж байна. Энэ асуултууд голдуу 1921 оноос хойшхи хугацааг хамрах болно.
1. Энэ жилийн хамгийн залуу начин хэн бэ?
Амарын Батмөнх

2. Дорноговь аймгийн харьяат шинэхэн харцагын нэр?
А.Цацабшир

3. Баянхонгор аймгийн харьяат улсын арслан?
П.Аюуш

4. Морьт отрядын жанжин хэмээн алдаршсан улсын заан?
???

5. Улсын арслан Ганбаатар аль аймгийн аль сумын харьяат вэ?
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум

6. Олноо задгай шар хэмээн алдаршсан Найдангийн Лхагвадорж арслан хэдэн удаа улсын наадамд дөрөв давсан бэ?
???

7. Баянмөнх аварга хэдэн онд хамгийн сүүлчийн удаа улсад түрүүлэв?
1987 онд.

8. Өмсдөг мэхээрээ алдаршсан Хөвсгөл аймгийн улсын заан
Дамдиндорж гуай мөн үү?

9. Цагаан сарын барилдаанд аль аймгийн бөхчүүд хамгийн олон удаа үзүүрлэсэн бэ?
??? 60-аад оноос хойш гэхээр Өвөрхангай, Увс энэ тэр болов уу даа...

10. Улсын начин цолтойдоо улсын наадамд түрүүлсэн бөхчүүд хэн хэн бэ?
Сайн мэдэхээр, Дамдин аварга, Жамц арслан, Ганбаатар арслан, До.Ганхуяг арслан. Сүүлийн жилүүдэд бол эд нар, 30-аад оны нөгөө жил дараалан төрсөн олон арслангууд бол бүү мэдээ...



бөглөөгүй хэдийг нь бичихийг оролдов.


4. Морьт отрядын жанжин хэмээн алдаршсан улсын заан?
??? Ч. Мижид гэж Дундговийн хүн байсан гэсэн. 40-өөд онд морин цэргийн рапорт Маршилд өгдөг байсан гэсэн.

6. Олноо задгай шар хэмээн алдаршсан Найдангийн Лхагвадорж арслан хэдэн удаа улсын наадамд дөрөв давсан бэ?
??? 3 гэдэг байх.

9. Цагаан сарын барилдаанд аль аймгийн бөхчүүд хамгийн олон удаа үзүүрлэсэн бэ?
??? 60-аад оноос хойш гэхээр Өвөрхангай, Увс энэ тэр болов уу даа...
Увс 11 Баянаа 4, Балжаа 3, Мөнгөн 2 Хайдав 1, Ганбат 1 өөр дээгүүр гарч барилдсан хүн байхгүй байхаа
Өвөрхангай 10 Цэрэнтогтох 5, Сумъяа 3, Ганбаатар 2 , өөр байхгүй санагдах юм. хуучины 2 арслан нь харьчихсан байсан.
10. Улсын начин цолтойдоо улсын наадамд түрүүлсэн бөхчүүд хэн хэн бэ?
Сайн мэдэхээр, Дамдин аварга, Жамц арслан, Ганбаатар арслан, До.Ганхуяг арслан. Сүүлийн жилүүдэд бол эд нар, 30-аад оны нөгөө жил дараалан төрсөн олон арслангууд бол бүү мэдээ

нэмээд Цэрэн аварга 1961онд, Чимэд-Очир аварга 1944онд лавтай байсан. 30аад он бол нээрээ хэлэхэд хэцүү юм байна.
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Penny_deegii » Sat Sep 10, 2011 3:31 am

Тэр Задгай шар гээд а/а 37-40 жилийн ойгоор дарааллаж 4 давсан юм биш үү? Ярилцлаган дээр нь тэгсэн байна билээ.
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Chiluun » Sat Sep 10, 2011 8:36 am

Адмирал wrote:Манай сайт уншигчдынхаа үндэсний бөхийн мэдлэгийг сорих үүднээс өнөөдрөөс эхлэн асуултууд тавьж байхаар боллоо. Зөв хариултаа сэтгэгдэл дээр бичнэ гэдэгт найдаж байна. Энэ асуултууд голдуу 1921 оноос хойшхи хугацааг хамрах болно.
1. Энэ жилийн хамгийн залуу начин хэн бэ?
2. Дорноговь аймгийн харьяат шинэхэн харцагын нэр?
3. Баянхонгор аймгийн харьяат улсын арслан?
4. Морьт отрядын жанжин хэмээн алдаршсан улсын заан?
5. Улсын арслан Ганбаатар аль аймгийн аль сумын харьяат вэ?
6. Олноо задгай шар хэмээн алдаршсан Найдангийн Лхагвадорж арслан хэдэн удаа улсын наадамд дөрөв давсан бэ?
7. Баянмөнх аварга хэдэн онд хамгийн сүүлчийн удаа улсад түрүүлэв?
8. Өмсдөг мэхээрээ алдаршсан Хөвсгөл аймгийн улсын заан
9. Цагаан сарын барилдаанд аль аймгийн бөхчүүд хамгийн олон удаа үзүүрлэсэн бэ?
10. Улсын начин цолтойдоо улсын наадамд түрүүлсэн бөхчүүд хэн хэн бэ?

Жич: Асуултанд хариулаад ард нь утасныхаа дугаарыг тавиарай.Энэ нь таныг бусдаас ялгаж, эргэж үнэн бодит хариултын эзэнтэй холбогдох арга билээ.

HIIMORI.mn О.Наба

Би нээрээ энэ асуулт хариултийн ялагч нь болсон ш дэ, хэ хэ. Сэтгүүлийн редакцаас утасдаад Хиймори сэтгүүл аваарай гэж байна лээ. Тэгэж байгаад очиж авна даа.

Миний хариулт:
1. Амарын Батмөнх 1989 он. 2. А. Цацабшир 3. Пагмын Аюуш 4. Жанжин Мижид 5. Өвөрхангайн Баян-Өндөр 6. 4 удаа 7. 1987 он, 8. Цанлигын Дамдиндорж, 9. Өвөрхангай 10. Ц.Чимэд-Очир 1944, Д.Дамдин 1956, С,Цэрэн 1961, Д.Жамц 1962, Б.Ганбаатар 1985, Д.Ганхуяг 2008.
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 1220 » Sat Sep 10, 2011 8:38 pm

Арай ч дээ, бөхчүүдэд оролцохгүй юм үгүй боллоо
Арай ч дээ, бөхчүүдэд оролцохгүй юм үгүй боллоо

“Бөх хүн бүдүүн өвсөнд” гэдэгсэн. Гэтэл өнөө цагт нунтаг өвсөнд бүдэрдэг болж дээ, хөөрхий. Монгол Улсын начин Ц.Улаанхүү хар тамхины хэрэгт холбогдож, 11 жилийн хорих ял авлаа. Хууль хэнд ч ижилхэн үйлчилдэг гэдгээ харуулж Монгол Улсын хэмээн цоллуулдаг эрхэм бөхөд Монгол Улсын нэрийн өмнөөс ялын тогтоол уншиж өгөв. Залуу бөхчүүд, үр хойчдоо үлгэр дуурайл болох ёстой 50 насыг хол орхисон Ц.Улаанхүү начинг зарим хүн “Харин ч Монголдоо баригдсан нь аз болж. Тэгээгүй бол үлдсэн хэдэн насаа Хятадын шоронд элээх байж” хэмээж буй нь бас бөхөө гэсэн сайхан сэтгэлийн үзүүр бололтой. Монгол бөхийн босоо цагаан хийморийг доройтуулж буй нь ганц Ц.Улаанхүү начин ч биш. Хүн буудсан, зодож бэртээсэн, хууль бус наймаанд оролцсон олон бөх бий. Тухайлбал, Монгол Улсын харцага Ц.Бэгзсүрэн 1999 онд Төв аймгийн нутагт микроавтобустай байсан иргэд рүү буудаж, олон хүнийг шархдуулсан. АКМ буугаар автобус руу шүршинэ гэдэг ямар ч хүний ой ухаанд багтахааргүй жигшүүрт хэрэг. Түүний энэ үйлдэлд шүүхээс 17 жилийн ял оноосон ч зургаан жилийн ялаа эдэлж байх үедээ 2005 онд Өршөөлийн хуульд хамрагдаж байв. Мэдээж онц ноцтой хэрэг үйлдсэн учраас тэнсэн өгөөд өнгөрсөн байдаг. Харамсалтай нь, Ц.Бэгзсүрэн харцага “Өрөвдөхөд өр рүү өшиглөнө” гэдгийг ёстой л нэг “бөх хүний зангаргаар” харуулсан. Өмнөх тэнсэн харгалзах ял нь дуусаагүй байхад 2008 онд ресторанд танхайрч, зөөгч бүсгүйг үсдэж чирсэн, дуудлагаар очсон цагдаагийн ажилтныг эсэргүүцсэн гэх зэргээр дуулиан тарьсан юм. Энэ хэрэгт нь шүүх түүнд гурван жил нэг сарын хорих ял өгч байсныг санаж байна. Харцагын хувьд яагаад ч засрахгүй танхай нэгэн гэдгээ бүр эртнээс мэдрүүлсэн гэх юм билээ. Тэрбээр Увс аймагт хадамлаж явахдаа агсам тавиад эрүүлжүүлэгдэж, эрүүлжүүлэхийн ханыг хэмх өшиглөн эвдэж байсан тухай тэр үеийн цагдаагийн алба хаагчид ярьж л байдаг. Түүний хойно 1994, 1997 онуудад танхайн хэрэг өдүүлж мөн л тэнсэн болоод торгуулийн ял авч байсан удаатай. Ц.Бэгзсүрэнгээс дутахгүй, балмад бөх бас бий. Тэр нь Монгол Улсын начин Б.Одхүү. Өнгөрсөн сард боксчин С.Эрдэнэбатыг шөнийн цэнгээний газар хэмх нүдчихээд оргон зайлсан тэрбээр бусдыг зодож, гэмтээсэн гэх олон удаагийн давтан хэргээр ял эдэлж байлаа. Хууч сэдэрнэ гэгчээр Б.Одхүү начин, бүр дунд сургуулийн долдугаар ангид байхдаа л зодооны хэргээр тэнсэн харгалзах ял авч байсан гэдэг. Дараа нь 2004 онд О, X нарыг гэмтээсэн, Тэрэлжид амарч байхдаа гадаадын хоёр иргэнийг, 2005 онд иргэн Г-г зодсон гээд тоочоод байвал барагдахгүй. Б.Одхүү байн байн тэнсэн харгалзах ял авдаг. 2006 онд мөн л бусдын эрх чөлөөнд халдаж, танхайрсан хэргээр түүнд шүүхээс дөрвөн жилийн хорих ял төлөвлөсөн. Ийнхүү эр бярандаа бардсан начин хэсэг хугацаанд хоригдсоны эцэст суллагдсан билээ. Тэдний араас залуу бөхчүүд шил шилээ дараад бусдын эрхэнд ноцтойгоор халдаж эхэлсэн гэж болно. Дэлхийд нэрээ дуурсгасан Их аварга Асашёорюү Д.Дагвадорж хичнээн сайн сумоч байсныг монголчууд андахгүй. Харамсалтай нь түүнийг Их аварга гэж хүндэтгэхэд хувийн авир ааш нь даанч нэг хэцүү дээ. Ямартаа л Японд байхдаа ч, эх нутагтаа ч бусдад гар хүрсэн хэрэгт удаа дараа холбогдож байх вэ. Тэр тусмаа хатуу чанга дэгтэй сумод хэр удаан тэсэх вэ гэдгээ өөрийнхөө аашинд тулгуурлан бодож, нэр төртэй байгаа дээрээ зодог тайлсан бас ч үгүй сийрэгхэн толгой. Харин Их аварга болсон хойноо зодог тайлсан ч эх орон нэгтнүүд нь түүнд хүндэтгэлтэй хандсаар байхад дараа дараагийн хэргүүдээ мандуулсаар л явна. Хөдөөгийн наадамд оччихоод хүч, нэр хоёроороо түрий барьсан гэх, хүний дэргэд хэнэг ч үгүй морь харсан л гэнэ. Хүүхэн шуухан дагуулж, согтуурхан баярхсан, бүсгүй хүний машины цонхыг хагалж, эвдсэн гээд л түүний хар бараан “хэргүүд” үргэлжилсээр байна. Бай шагналыг нь сонсохоор хэн хүнд байхааргүй хөрөнгө мөнгөтэй байхаар хүмүүс бол бас л бөхчүүд. Гэвч шуналгүй хүн гэж үгүй болохоор өнөө үнэ хүндтэй бөхчүүд хууль бус бизнест хөл, гараа дүрэх нь элбэг. 1990-ээд оны сүүлээр БНСУ-аас нэлээд олон тооны хулгайн машин орж ирсэн хэрэг гарч билээ. Тус улсын цагдаагийнхан мөрөөр нь мөшгөсөөр манайд ирж, мөрдлөг, шалгалт явуулаад хэсэг хугацааг өнгөрөөсөн. Тухайн үед Монголд “Rехton”, “Sоrenta” зэрэг жийпүүд ачигдан ирж, үйлдвэрийнхээ үнээс хямд шахам зарагдаж байсан нь тийнхүү хоёр орны хуулийнхны анхаарлыг татсан хэрэг. Тэр хэрэгт бас л бөхийн нэр холбогдож байв. Монгол Улсын заан О.Одгэрэл тэргүүтэй автомашины ченжүүд хулгайн машиныг “үнэгүй шахам” эх нутагтаа авчирч, ашиг унагадаг байсан нь илэрсэн юм. Төд удалгүй алдарт заан Д.Долгорсүрэн бас л хууль бус наймаанд нэр нэгдсэн. Хангайн хишиг, түүхий самрыг Хятад руу гаргах гэж байгаад тагнуулынханд баригдаж шившгээ дэлгэх дөхсөн. Энэ үед бизнесийн хамтрагч Дамбын Хишгээ хэргийг нь даагаад гарсан гэдэг. Түүнээс хойш хулигаанаараа алдартай Д.Хишгээг Монгол бөхийн нэр хүндийг бодож, өөрийгөө зольсон шаггүй, шийртэй эр гэх үгийг олон хүний амнаас сонсож билээ. Нэгэнт хууль байгаад мөрдөхгүй болохоор хууль бус наймаа газар авахаас ч яах вэ. Тэдний нэг нь спиртийн хэрэг. Олон бөх спиртийн хэрэгт нэр холбогдож байсан. Олонд мэдэгдэж, танигдсан нь Монгол Улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ. Тэрбээр тэр үед “Ёстой тийм зүйл байхгүй. Би тэгж буяндаа бузар хийх хүн биш. Намайг гүтгэлээ” гэж ирээд л тайлбар хийдэг байв. Сүүлд нь “Монгол Улсын арслан цолыг маань сэтгүүлчид спиртийн наймаачин болгож будсан” хэмээн их л гомдонгуй өгүүлдэг болсон. Үнэндээ тухайн үед спиртийн хэрэг гээчид нь бөх байтугай төрийн өндөрлөгүүд хүртэл холбогдчихсон явдаг байсан учраас тэгж байгаад нам гүмхэн болдог байсан нь ч нууц биш. Тиймээс хамгийн “бага нь” тийнхүү олонд илчлэгдсэн биз.

Амьдрал дээр алдаж онолоо гэхэд ахиад бөхийн торгон ногоон дэвжээгээ бузарлах нь энүүхэнд байдаг болсон. Бөхчүүдийн холбогддог хамгийн энгийн гэж хэлж болохоор булай нь “Начны найраа”. Хэдэн жилийн өмнөөс хэдэн зуун, мянгаар үнэлэгддэг байсан энэхүү найрааны ханш өнөө жил 150 саяар яригдсан сурагтай. Цолны найраа нэлээд эртнээс амь бөхтэй оршсоор байгаа. Яах вэ, нутгийн ах нь нэг голын дүүгээ “сайхан сэтгэлийн үзүүрээр” улсын цолонд хүргэхээр өвдөг шорооддог тохиолдлуудыг ард түмэн хүлээн зөвшөөрдөг. Харин худалдан авч, худалдаалж байгааг нь дуугүй хараад суухыг мэдээж хүсэхгүй шүү дээ. Өөрсдийн бяр хүч, уран мэхээр ард түмнээ баясгаж буйд нь тэдэнд хүндэтгэлтэй хандаж байхад хааны ордны алиа салбадай шиг “мөнгөнд цохигдон” өвдөг шороодож буй юм чинь арга ч үгүй биз.

Найрааны худалдааг зохион байгуулагчдын тэргүүн эгнээнд Монгол Улсын заан О.Одгэрэл, Монгол Улсын заан Ц.Мягмарсүрэн, Монгол Улсын заан Ч.Батзориг нар толгой цохидог. Ханш нь жил бүр өсч буй цолны найраа начнаас давж, халиад арай л арслан, аваргад тулчихгүй юм даа. Гэсэн ч хаяагаа маш хурдацтай тэлж байгаа нь илэрхий. Хаа байгаа Японы мэргэжлийн сумод давааны найраа бий болж, мэдэгдэж, баригдаад бөөн асуудал үүссэн. Бүр гуравдугаар сарын башёгоо цуцлан байж асуудлыг шийдсэн. Гэтэл яасан, арав гаруй бөхийн нэр дурдагдахад монгол хүн байж л байгаа юм. Коорюү Э.Мөнх-Оргил найраа хийдгээ хүлээн зөвшөөрсөн бол Мооконами Г.Базарсад, Хакуба А.Өнөржаргал нар нотлох баримтыг үгүйсгэн, хэргээ хүлээхгүй байсаар хөөгдөж, зодог тайлсан. Тэдний хэлснээр “Даваагаа зарчих гэсэн мессэж гар утсанд ирсэн. Хариуд нь “тэгээд” гэдэг ганц л үг бичсэн” гэдэг юм билээ. Мэдээж яг зөвшөөрсөн хариу байгаагүй ч үнэ тохирсон бол найрааны хэрэгт холбогдох нь тодорхой гэдгийг хууль дүрэм чангатай япончууд мэдэлгүй яах вэ дээ. Тэгээд ч Монголын үндэсний бөхөд найраа байдаг учраас тэд ингэж хардлагад өртөн, хамаг байдгаа илчлүүлэх нь аргагүй биз.

Найрааны хажуугаар сэргээш гэж сүрхий эд гарч ирсэн. Бөхчүүд бяр чадал, уран мэхээрээ гайхуулан барилдахын оронд бэлтгэлээ базаалгүй бэлэн, амар хялбараар бяр хүчээ нэмж цол, чимэг авахыг хүсэх болсон бололтой. Тэдний энэ асуудлыг цэгцлэх санаатай сүүлийн хэдэн жил наадмын барилдаанд тав давсан бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг болсон. Гэтэл учиргүй их зардал мөнгө гаргаж гадаадад шинжлүүлчихээд хариуг нь хав дараад, хариуцлага тооцдоггүй нь хаанахын ч ёс юм, бүү мэд. Өнгөрсөн жил л гэхэд улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ц.Сумъяабээс нараас сэргээш илэрсэн. Ердөө цол чимгийг нь хураагаад л өнгөрсөн. Энэ жил түүхт олон ойн баяр наадам гээд хөөрөөд байсан. Мөн хоёр бөхөөс сэргээш илэрсэн шүү дээ. Шинээр улсын начин цол хүртсэн Ч.Цогбаяр, харцага болсон А.Алтангэрэл нар сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн нь тогтоогдсон. Гэтэл бөхийн холбооныхон нууцлаад байгаа юм даа. Хоёр дахь хариуг нь баталгаажуулж байж зарлана гээд хав дараад байгаагийн учир юу вэ. Уг нь “Муу нуухаар сайн илчил” гэдэг үг бий сэн. Нэгэнт сэргээш хэрэглэсэн нь тогтоогдоод, хариуцлага тооцох гэж байгаа бол нэгмөсөн цолыг нь хураах хэрэгтэй юм биш үү. Эсвэл бүр Японы сумо найраанаас салсан арга туршлагыг хэрэгжүүлчих хэрэгтэй. Тэгэхээр дараагийн гаргалгаа нь ямар байх бол гэсэн санаа бас байна шүү. Нэгэнт дөрөв давчихсан аймгийн цолтой бөх тавын даваанд сэргээш хэрэглэсэн бөхөд уначихсан бол тэр өвдөг шороодсон бөхийн хувь заяа, цол чимэг нь яах болж байна. Өрсөлдөгчөө сэргээш хэрэглээгүй бол давах байсан гэсэн бодол төрөх нь дамжиггүй. Ингээд бодохоор олон бөхийн давааны асуудал яригдах болчихож байгаа юм. Олон улсын уралдаан, тэмцээнд бол хэн нь ч сэргээш хэрэглэсэн байлаа арынх нь хүмүүсийн амжилтыг ахиулдаг дүрэм, журамтай. Харин монгол бөхийн тухайд асуудал шийдэхэд бэрхшээл ихтэй байдаг бололтой. Бөхийн холбоо ч энэхүү асуудлыг шийдэж чадахгүйгээ сэргээш хэрэглэсэн бөхийнхөө асуудлыг шальдар, бульдар эмийн нэрээр дарж өнгөрөөгөөд байгаа юм болов уу гэсэн муйхар санаа төрүүлэх болсныг нуух юун. Монголчууд бид эрчүүдээ, тэр дундаа бөхүүдээ гүндүүгүй бодь хүмүүс хэмээдэг. Гэтэл эдгээр тодотголуудыг тэд хамгийн бүдүүлэг, эрээ цээргүй хэмээн ойлгоод байна уу гэлтэй. “Бяр дагаж цол” гэдэг. Тэгэхээр тэр цолыг дагаж асар их хариуцлага ногддог гэдгийг хэнбугай ч ухамсарладаг байх. Хэний ч өмнө хууль эрх тэгш байдгийг мэдрүүлж, хаа хаанаа дүрэм журмаа дагахгүй бол асуудлыг ухаанаар бус, бяраар шийддэг олон хүн нэмэгдэж “Төрийн төмөр нүүрийг хайлуулах вий дээ”. “Барын зулзагыг бага дээр нь” гэдэг үг байдгийг санахад илүүднэ гэж үү, Р.Нямдорж дарга аа. Эсвэл эрээ цээргүй аашлах олон бөхийнхөө асуудлыг та өөрөө ч мэдэхгүй болчихоо юу. Тийм бол эртхэн хийж чаддагт нь ажлаа өгсөн нь дээр биш үү.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Tue Sep 20, 2011 12:52 pm

Монгол улсын шинэ залуу начин Амарын Батмөнх: Дөрөв давчихаар өөрийн эрхгүй нервтдэг юм билээ.

-Юуны өмнө Монгол улсын начин цол хүртсэнд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргье?
За, баярлалаа.
-Анх улсад барилдсан жилээ улсын цолонд хүрсэн бөхчүүдийн нэг боллоо?
Харин тийм ээ. Анх удаагаа улсад зодоглоод начин цол хүртлээ. Сэтгэл их өндөр байна аа.
-Танай нутгийнхан энэ жил Баянчандманьдаа наадмын бэлтгэлээ базааж байгаа сураг байсан?
-Тийм ээ. Манайхан Баянчандманьд сүүлийн гурван жил наадмын бэлтгэлээ базааж байгаа. Уултай, модтой сайхан газар бий. Яг л манай Хөвсгөл шиг… Манай дэвжээнийхэн 4 сараас хойш наадмын бэлтгэлд гарсан гэж болно. Эхлээд Зайсанд 14 хоногийн бэлтгэлд гараад, дараа нь Хөвсгөлдөө очиж 7 хоног амраад, ирээд наадмын бэлтгэлдээ гарсан юм. Энэ жил том ойн жил байсан болохоор бөхчүүд маань бүгд л цолоо ахиулах, цол хүртэхийн тулд эртнээс бэлдэж эхэлсэн. Зөвхөн манайхан ч биш бүх аймгийн дэвжээд л эрчимтэй бэлтгэл хийж байгаа сураг байсан.
-Таны хувьд нутгийнхантайгаа наадмын бэлтгэлд хэд дэх жилээ гарав, энэ жилийн бэлтгэлийн онцлог юу байв?
-Би 2007 оноос хойш нутгийнхантайгаа бэлтгэлд гарч байгаа. Миний хувьд намар, өвөлдөө хүчний бэлтгэл нэлээд түлхүү хийсэн. Наадмаас 2 сарын өмнөөс хүчний бэлтгэлээ багасгаж, үндэсний бэлтгэлээ дагнасан. Мөн өвөл чөлөөт болон жүдогийн бэлтгэл багагүй хийсэн. Жилийн турш болсон барилдаануудад ч тогтмол оролцсон. Ерөнхийдөө урьд жилүүдийн бэлтгэлээс арай хэмжээнд өөрийгөө бэлдсэн гэж болно. Баянчандманий амралтыг анх байгуулагдах жил нь би анх удаа наадмын бэлтгэлд гараад аймгийн арслан цол хүртсэн. Дараа жил нь Булганд үзүүрлээд, өөрийн аймагтаа 5 давж шөвгөрсөн. Тэгээд энэ жил гурав дахь жилээ гараад улсын начин боллоо. Их үр өгөөжөө өгсөн сайхан газар байгаа юм. Уг нь энэ жил Сүлдийнхээ галд гар гэхээр нь эндээ гарна гээд гүрийгээд гараагүй юм. Энд гарсан 2 жил цол хүртэж, амжилттай барилдсан юм чинь гурав дахь жилээ эндээ гараад үзье гэж дотроо бодсон. Бас манай сумын гурвын аваргын ууган аварга нь энэ газраас аварга болж байсан гэдэг юм.
-Танай нутагтай бас төстэй юу, уул, мод байгаль энэ тэр нь?
-Тийм шүү. Манай нутгаас нэг хэсгийг нь тасдаж авчираад тавьчихсан юм шиг л… Яг л сумандаа байгаа юм шиг их сайхан, сэтгэлд нэг л ойр байдаг юм. Сая наадмын дараа очиж галаа эргэсэн. Бэлтгэлд гараагүй үедээ ч гэсэн хааяа хагас бүтнээр очиж амарахаар нутагтаа очоод ирсэн юм шиг л болчихдог.
-Анх удаагаа улсын наадамд зодоглох гэж байгаа болохоор наадмын өглөө хэр догдолсон бол…?
-Би чинь ерөнхийдөө их тайван хүн л дээ. Сэтгэлийн хөөрөл багатай. Барилдааны өмнө ер нь нервтээд байдаггүй юм аа. 10-нд бэлтгэлээсээ бууж ирээд стадионы хажууханд а.а Батням найзтайгаа хамт буудалд байрласан. Би дотроо анхны жил барилдаж байгаа юм чинь яасан ч яахав, байгаа чадлаараа л барилдана даа гэсэн бодолтой байсан. Тэгсэн наадмын өглөө бараг хожигдох дөхсөн. Оройтож очоод ах нартаа зэмлүүлээд л /инээв/. Арван хоёрны өглөө ч гэсэн бас хожигдох шахсан.
-Анхны жил болохоор цол бодож нервтээгүй юм байна гэж ойлголоо?
-Гэхдээ цолны талаар огт бодооогүй ч биш л дээ. Бөх барилддаг бүх хүн л улсын цолны төлөө зүтгэдэг шүү дээ. Ерөнхийдөө зорилго бол мэдээж байсан. Гэхдээ энэ жил заавал улсын цол авна гэсэн хатуу зорилго, шаардлага өөртөө тавьсан гэвэл худлаа. Наадмын өмнө бэлтгэл дээр Элбэг багш, Ганхуяг ах нар маань “Чи энэ жил бэлтгэл их сайн хийсэн шүү. Гэхдээ элдвийг бодож өөрийгөө нервтүүлж болохгүй” гэж захиж байсан. Харин дөрөв давчихаар өөрийн эрхгүй нервтдэг юм билээ. Тавын даваанд гарна гэж бодохоор л “Одоо яах бол…” гээд л тогтож ядаад эвгүй л юм билээ. Өсөх идэр начин Чинзориг амаллаа гэж сонсоод “За, санаснаа хийгээд сайхан барилдчихая” гэж бодоод л гарсан.
-Та хоёрын барилдаан нэлээд хурц болсон санагдана?
-Тэр хөлд орох мэхийг манай “Сүлд” спорт хорооны дарга Баярсайхан заан надад зааж өгч байсан юм. Нуруу намтай хүн хөл сайн авч сурах хэрэгтэй. Чамд яг тохирно гээд. Тэр мэхийг наадмын бэлтгэл дээр нэлээд сайн давтаж байсан. Тэгсэн яг л тэр мэхийг хийх боломж нөхцөл ороод ирсэн. Баярсайхан багшийн маань заасан мэх үнэхээр хэрэг болсон шүү.
-Тэр мэхээ өмнө барилдаан дээр ч юм уу өөр бөхөд хийж туршиж үзсэн үү?
-Нэг их хийгээгүй ээ. Давтаад, бэлдээд л явж байсан.
-Тавын даваанд гарахдаа өөртөө хэр итгэлтэй байв?
-Наадмын өмнө би Эрдэнэтийн наадамд очиж барилдсан чинь даваа болгонд бараг барьц сонгуулаад нэг л болж өгөхгүй байсаар байгаад тав дээр уначихсан. Тэгээд би “За, миний энэ жилийн барцад арилсан байх аа” гэж өөрийгөө тайвшруулаад л ирсэн. Тэгсэн наадмаар өмнө барилдаж үзсэн бөхчүүдтэй таарахаас эхлээд оноолт ч гайгүй таараад барилдаан ч гоё ороод ер нь бүх юм нь л цаанаасаа гоё таараад байгаа юм шиг сайхан байсан шүү.
-Тав даваад туг тойрох мөч ч сайхан байсан биз дээ, бөх болгоны л мөрөөдлийн нэг гэдэг шүү дээ?
-Би чинь сэтгэлийн хөөрөл багатай хүн. Гэхдээ тав даваад туг тойроход өөрийн эрхгүй л огшиж байна лээ. Би аав, ээжийгээ л хамгийн түрүүнд бодсон. Аав, ээж хоёр минь амьд сэрүүн байсан бол, хүүгээ начин болохыг харсан бол… гээд л бодсон чинь дотор харанхуйлаад, нулимс өөрийн эрхгүй гарч ирсэн. Орж ирсэн хойноо ч гэсэн дотроо уйлж л суулаа. Төрийн наадамд тав давна гэдэг хүссэн болгонд олддохгүй ховорхон боломж, хувь заяа юм даа. Бас тав давчихсан юм чинь зургаа давж яагаад болохгүй гэж бодогдсон шүү. Гэхдээ Рагчаа заантай өөрийнхөө хэмжээнд сайхан барилдаад л унасан.
-Та хоёр чинь өмнө 2-3 барилдаанд таарч барилдсан байх шүү, гараад санаснаа хийж амжсан уу?
-Тийм. Бид 3 удаа барилдаад би гурвууланд нь унаж байгаа юм. Уг нь наадмын бэлтгэл дээр том хүмүүстэй таарвал хийнэ гээд нэг мэх бэлдсэн байсан. Гэхдээ Рагчаа ахад тэрийгээ хийж амжилгүй л унасан. Дараа нь тэр мэхээ хийж амжсан бол… гэж бас бодогдоод байгаа юм аа /инээв/.
-Өмнөх давааны барилдаанууд ямархуу болсон бэ, бөхчүүд наадмын даваа болгон хүнд гэлцдэг?
-Нэгийн даваанд залуу бөхтэй таараад, хоёрт Сүхбаатар аймгийн начин Зоригтбаатартай таарсан. Тэр үеэр бороотой, бараг харанхуй болчихсон. Хальтирч уначих гээд их л эвгүй байсан. Нэг удаа халтираад явчих шахаад түүнээс хойш нэлээд хаширлаж, хамгаалж байгаад золгож барилдаад давсан. Гурвын давааны төгсгөл рүү амлагдаагүй аймгийн цолтнууд нугарахад би а.з Амаржаргалтай таарсан. Амаржаргал бид 2 өмнө хэд хэд барилдчихсан, бие биенийхээ барилдааныг мэддэг болчихсон байсан. Амаржаргал намайг хөл авна гэж бодоод хамгаалж байсан, харин би огт өөр мэх хийж давсан. Дөрвийн оноолтоор эхлээд Чинзориг начинтай таарлаа гэж зарласан. Тэгснээ оноолт нь буруу байсан юм уу, яасан юм мэдэхгүй оноолт өөрчлөгдөөд Наранбаатар начинтай таарсан гэсэн. Би өөрөө чөлөөтөөр барилддаг, Наранбаатар начин ч чөлөөтөөр барилддаг болохоор барилдаан ойролцоо. Манайхан намайг гарахад “Чи гараад л элэг бүсдээд аваарай” гэсэн. Гэхдээ би элэг бүсдэж чадаагүй л дээ. Би зугтах маягтай байж байгаад л хөлд орохоор нь дагуулж татаад ард гарч давсан. Өмнө нь хоёр удаа баруун, зүүн хөлдөө алдаад арай гэж тогтсон. Хөлд орох гээд байгааг нь мэдэж байгаа хэрнээ л хөлдөө алдчихаад байсан. Олон жил чөлөөт бөхөөр барилдсан болохоор Наранбаатар начин барилдааны туршлага, арга барил гээд шал өөр байгаа юм чинь.
-Энэ жилийн хамгийн залуу начинаар тодорч хурдан удмын даага хөтөлсөн шүү дээ. Даагаа уях бодол байна уу?
-Жил болгоны залуу начингуудад өгдөг хурдан удмын даагыг авсан. Одоо Био-д захирлын маань адуунд байгаа. Яваандаа уях байх аа. Адуу малд дуртай, гэхдээ уях талаар мэдлэг байхгүй л дээ.
-Хурдын морь унаж байв уу, багадаа?
-Унаж байсан шүү. Манай сумын Нямсүрэн гээд хөршийн маань ах морь уядаг юм. Тэр ахынхаа морийг унаж уралдуулаад улсын наадамд хоёрт орж байсан удаатай. Ер нь багаасаа морь унаж л өссөн. Айлын нохойтой уралдаж давхиад л… Сайхан морь унаад давхиж явах ч сайхан шүү, тийм ээ.
-Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум бол улс даяар алдартай. Гурван аваргыг төрүүлж өсгөсөн тэр сайхан нутгийг энд дурсахгүй байхын аргагүй?
-Манай сумын нэг голоос гурван сайхан аварга төрснөөс гардна монгол бөхийн олон сайхан цолтон төрөн гарсан сум. Тэр сайхан нутагт усанд төрж өссөнөөрөө их бахархаж явдаг. Даян дээрхи маань бас их алдартай. Манай нутгийнхан уулга алдахаараа хүртэл “Даян дээрхи минь” гэдэг хүмүүс. Даян дээрхдээ л үргэлж залбирч явдаг даа. Би сая наадмын өмнө Даян дээрхидээ очиж залбираад ирсэн. Содном ах, Эрдэнэбат ах манай нутгийн бөхчүүд бараг бүгд очсон. Тэд маань намайг цаашлуулаад “Ийм сайхан агаар, байгаль, уул устай газар төрсөн байж чи харин ч муу барилдаж байна шүү” гэлцэж байсан. тэнд очсон бөхчүүд маань бүгд л амжилттай сайхан барилдаж, хоёр нь улсын начин, нэг нь харцага болж, 2 бөх 6 даван шөвгөрлөө.
[b]-Анх бөхийн замд хэрхэн хөтлөгдөж байв?[/b]
-Манай ах барилддаг. Сумын заан цолтой. Би бол багадаа барилдах дургүй байсан. Ах маань барилдах гээд намайг харахаараа л бариад авдаг. Би 2-3 унаж өгчихөөд л гэр рүүгээ пижигнээд л зугтачихдаг байсан. Сүүлд 8-р анги төгссөн жилээ санаандгүй аманд гарсан чинь дөрөв давчихсан. Баяраа гарьд тэр жил манай сумын наадамд зодоглосон байсан. Тэгээд тавын даваанд намайг амлаад давсан. Тэгж л анх барилдаад бас анх удаа улсын цолтой бөхтэй барилдаж үзэж билээ. Тэрнээс хойш манай 10 жилийн биеийн тамирын Баттүвшин багш гуйсаар байгаад бөхийн зам руу оруулчихсан. Анх аймгийн төвд гурван аваргын нэрэмжит барилдаанд очиж барилдаад 2-т орсон. Тэр жилээ аймгийнхаа өсвөрийн аваргад түрүүлээд Говь-Сүмбэрт болсон улсын аваргад ирээд бас түрүүлсэн. Түрүүлчихнэ гэж бодоогүй ирсэн болохоор их л баярласан даа. Их ч урам орсон. 2006 онд сумынхаа наадамд түрүүлж сумын заан болоод намар нь хотод орж ирээд тогтмол бэлтгэл хийж эхэлсэн.
-Хотод ирээд тогтмол бэлтгэл хийж эхлэх үед шантрах үе байв уу?
-Хөдөөнөөс орж ирээд бөхийн өргөөгөө ч мэдэхгүй. Нэг удаа барилдаан болно гэхээр нь эгчийгээ дагуулж ирж барилдаад хоёр даваад Завхан Бадамдорж начинг а.а цолтой байхад нь гурвын даваанд унаж байсан. Тэрнээс хойш бүтэн жил нэгийн даваанд унасан даа /инээв/. Дандаа унаад байхаар бас шантрах маягтай, гэрээ ч их санана. Тэгсэн нэг удаа Мөнхбаатар ах дуудаад “Содном та хоёрыг би нэг хүнтэй ярьчихлаа. Та хоёр одоо Монгол буйдан гэдэг компаний бөх болоод цалин хөлс аваад барилдана шүү” гээд Ганбаа ахтай анх танилцуулж өгсөн. Тэгээд Монгол буйдан компаний нэр дээр хоёр жил барилдсан. Анхны цалингаа авчихаад өөртөө хэрэгтэй юмаа аваад бас эгчдээ юм авч өгөөд л… Дараа нь “Харганат цамхаг” компаний бөх болсон. Одоо энэ компаниараа овоглоод л барилдаж яваа.
-Аймгийн цол авсан наадмуудаа яривал, залуу бөхөөс шууд арслан болж байсан санагдана?
-2009 онд залуучуудын чөлөөт бөхийн улсын аваргад түрүүлээд дараа нь залуучуудын Азийн аваргад барилдахаар Эрдэнэтэд бэлтгэлд гарсан юм. 7 сарын 2-нд бэлтгэлээс буугаад хотод орж ирсэн чинь зардал мөнгө нь бүтэхгүй, явахаа больчихсон. Тэгээд чөлөөтийн бэлтгэл сайн хийсэн болохоор Эрдэнэтийн наадамд очиж барилдсан. Эрдэнэтийн наадам нэлээд чанга болдог юм билээ. Төв аймгийн Батчулуун ахтайгаа үзүүр түрүүнд үлдэж түрүүлсэн. Тэгэхэд намайг хараад нэг үзэгч “Энэ жаахан хүү ийм том хүнтэй яаж барилдана аа, нуруу муруугаа хугалуулах вий дээ, унаад өгчихвөл бараг дээр дээ” гэж суусан гэнэ лээ /инээв/.
-Одоо дараагийн цол бодогдоод эхэлчихсэн байгаа байх. Ямар цол сэтгэлийг тань илүү татаж байна даа?
-Манай Элбэг багш “Цол авах амархан. Цолоо батлах, ахиулах л хамгийн чухал байдаг” гэж үргэлж захидаг юм. Энэ жил зургаагийн даваанд заан цолтой бөхтэй барилдааад дараа нь бэлгэшээж л суулаа. Рагчаа заан бол улсын наадамд түрүүлчихээр мундаг бөх шүү дээ. Тэр сайхан бөхтэй барилдсан юм чинь дараа тэр сайхан цолны буян хишиг ирэх байх аа гэж бодож байгаа. Заан цол бол их сайхан цол шүү дээ. Надад их таалагддаг. Би өөрөө заан цуглуулдаг. Заан тайван амгалан амьтан болохоор айл гэрт байхад их сайн гэдэг юм билээ.
-Багштайгаа хамт нэг дор улсын цол авсан юм байна шүү дээ. Бас л сонин тохиол?
-Харин тийм ээ. Эрдэнэбат ах маань бидний үндэсний бөхийн багш. Барилдааны арга барил энэ тэрийг бол мундаг заана шүү. Хүн чанар их сайтай хүн дээ. Багштайгаа хамт нэг дор цол авсан минь нээрээ л сонин тохиол. Одоо “онжав” гээд л тоглоом шоглоом хийгээд л явж байгаа. Гэхдээ Эрдэнэбат багшдаа их л баярлаж явдаг юм.
-Таны амьдаа Батмөнх бас начин болсон. Хоёулаа арслан байсан бол одоо хоёулаа начин. Нэр нэгтний чих нэг гэдэг дээ. хамт барилдаж байх үед андуурч эндүүрэх ч юм уу, хөгжилтэй зүйл болж байсан уу?
-Завханы Батмөнх гэж бас нэг аймгийн арслан бий. Ноднин билүү дээ. Би нэг удаа Завханы Батмөнхийн оронд гараад барилдчихсан байсан. Төв аймгийн Батмөнх ахтай онжав болчихоод л явж байна.
-Ямар мэхийг голлож хийдэг билээ?
-Би баруун зүүн хөл авах, хутгах мэхийг л голлож хийдэг. Хонгодох мэхийг багаасаа л хийдэг байсан. Улсын аваргад гэхэд дандаа хонгодож давсаар байгаад түрүүлсэн юмдаг. Тонгорох мэхийг нэлээд давтаж байгаа. Бас сугадаж хөнтөрөх мэхийг сурах гэж их оролдож байгаа. Сурчихвал их зүгээр мэх санагддаг юм.
-Наадмын дараа нутаг руугаа явсан уу?
-Манай сумын 80 жилийн ой болоод дараа нь аймгийн маань ой болсон. Хоёр ойдоо оролцчихоод дараа нь ах дүү нарынхаа хадлан бордооны ажилд тусалж байгаад өнөөдөр л хот орж ирлээ.
-Цолны наадмаа хийсэн үү, нутагтаа?
-Хийж амжаагүй л байна. Эгчийн маань нөхөр өөд болоод 49 хоногийг нь өнгөртөл найр наадам хийж болохгүй байгаа. 9 сар гараад л хийх байх.
-Одоо жин, өндөр хэд байгаа вэ?
-Миний жин 95-100-ийн хооронд л байдаг юм. Сая наадмаар 100 гаран кг-тай л барилдсан. Жин жаахан нэмэгдэхээр барилдаж чаддаггүй, бие хөшүүн болчихоод байх шиг санагддаг юм. Өндөр бол 1 м 75 см. Анх барилдаж эхэлж байхдаа жин нэмэх тухай их боддог байлаа. Одоо бол жингээ 100-д бариад бүр сурчихаж.
-Гэр бүлээ танилцуулаач, хэн хэнтэйгээ амьдарч байна вэ?
-Би эцэг эхээс 9-үүлээ. Нэг нь эндчихсэн. Би 9 хүүхдийн 8 дахь нь, дороо нэг эмэгтэй дүүтэй. Одоо эхнэр, 2 хүүхэдтэйгээ амьдардаг. Манай хүн Тосонцэнгэл сумынх. Ноднин наадмаар хүүтэй болсон. Хүү, охин хоёр маань их дэрсхэн. Энэ жил наадмын өмнө эхнэр хүүхдээ хөдөө явуулчихсан байсан. Тэгсэн Мөнхбаатар ах “Эхнэр хүүхдээ авчир, хоёр хүүхдийн чинь буян заяа чамд хэрэгтэй” гэж хэлсэн. Би ч тэр дор нь уулан дээр гүйж гараад л эхнэр рүүгээ утасдаад дуудчихсан. Бас тийм учир явдал байдаг юм билээ. Би мэдэхгүй болохоор хүүхдүүд агаарт байсан нь дээр гээд хөдөө явуулчихсан байсан.
-Ямар мэргэжил боловсролтой билээ?
-Тийм ээ. ХААИС-ийн газар зохион байгуулалтын ангид сурдаг. Одоо 3-р курст орно.
-Сайхан ярилцсанд баярлалаа. Дараа жил амжилттай барилдан цолоо ахиулахын ерөөл өргье?
-Ерөөл бат оршиг. Энэ дашрамд намайг үргэлж тусалж дэмжиж явдаг шинэ начин М.Эрдэнэбат багшдаа, Сүлд спорт хорооныхоо хамт олонд, Харганат цамхаг компаний хамт олондоо бүгдэд нь баярлаж талархаж явдагаа илэрхийлээд аз жаргал, амжилт бүтээл бүхний дээдийг хүсэн ерөөе. Та бүхнийхээ итгэлийг дааж улам сайн барилдахын төлөө хичээнэ ээ гэж дамжуулая.
С.Бадамгарав
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby robinhood » Thu Sep 22, 2011 7:44 pm

энэ нийтлэлийг оруулсан эсэxийг мэдэxгүй оруулчлаа...
оруулсан байсан бол уучлаарай арилгачиxнаа...

Б.Бат-Эрдэнэ: Монгол бөхийн ёс жудаг, эр хүний сайхан чанар, төлөвшилтийг орхигдуулж болохгүй

Эрт эдүгээгийн алдарт хүчтэнүүдийнхээ адил хөдөө нутгийн ариун дагшин хөрс шороон дээр төрж өсч, Өмнөдэлгэрийн Imageтанхимаас барилдааныхаа гарааг эхэлсэн, эзэн Чингисийн өлгий Хан Хэнтий нутгийн хүү Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ бол “Монгол Улсын дархан аварга” хэмээх эрхэм дээд цолыг хүртсэн цөөхөн хүчтэний нэг, ард түмэн, бөхчүүддээ “Их аварга” хэмээн хайрлагдан хүндлэгдэж явах хувь тохиосон хүн билээ.

Радио телевиз, хэвлэл мэдээллийн ажилтнууд Б.Бат-Эрдэнэ аваргатай баяр наадмын дэвжээг чимж ид барилдаж явахад нь олонтаа уулзаж, ярьж хөөрч явсан ч өөрийнх нь тухай тун цөөн зүйлийг сонссон байдаг. Тэрбээр “Би жирийн нэг тамирчин, онцгой гавъяа байгуулчихсан хүн биш шүү дээ” гэж нэгэн ярилцлагадаа өгүүлсэн нь бий. “Их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэдэг дээ. Бодвол аварга бөхийн дэвжээнд бүхнээ хэлсэн, хэлнэ гэж боддогоос нэг их юм ярьдаггүй байсан болов уу. Харин одоо өөрийнхөө тухай цөөн боловч үг хэлж ярьдаг болсон.

Энэ их бөхийн барилдааных амжилтын намтар түүхийг өгүүлсэн сурвалжилсан тэмдэглэл, бодол эргэцүүлэл, дурсамж ярилцлагын “Монгол Улсын дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ” хэмээх ном бичиж өргөн олны хүртэл болгохоор шийдэж энэ номынхоо “Сэтгэлд мөнхрөн үлдэх дурсамжууд” гэсэн бэсрэг бүлгийн хойморт их аваргыг урьж, Л.Бадмаанямбуу аав, Д.Цэнд ээжийн хүү болж хорвоод мэндэлсэн тэр цаг мөчөөс өнөөдрийн өдрийг хүртэлх амьдрал ахуй, гэр бүл, үр хүүхэд, барилдааны намтар түүх, бөхийн ёс жудаг гээд өргөн дэлгэр сэдвээр хуучилсан юм. Энэ хууч ярианаас нутаг ус, аав ээж, бөхийн ёс жудаг, эр хүний эрхэм чанар, төлөвшилтийн талаар юу гэж өгүүлснийг уншигч олондоо хүргэе.
-Монгол орны ариун дагшин хийморлиг нутгийн нэг нь Хан Хэнтий аймаг. Ой хөвчөөр баян, рашаан ус нь ундарсан энэ сайхан нутаг усанд төрж өссөн хүн. Нутаг ус, хүүхэд ахуй насны тань гэгээн сайхан дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?
-Би Хан Хэнтийд төрж, Хэрлэн голын усаар ундаалж өссөн хүн. Хүний унасан газар, угаасан ус гэдэг цаг үргэлж сэтгэлийн үзүүрт уяатай, жил ирэх, нас ахих тутам улам их санагддаг болох юм. Өндөрхаанд төрж, Дэлгэрхаан, Өмнөдэлгэр сумын нутагт хүүхэд ахуй нас минь өнгөрсөн. Миний төрж өссөн нутаг ус даанч сайхан нутаг л даа. Уултай устай, тал хөндий, ой хөвч хослосон сайхан нутаг. Би тэнд анх хөлд орж, хурга тугалд гүйж, голынх нь хөвөөнд үеийнхэнтэйгээ ноцолдож унахдаа унаж, хаяхдаа хаяж, усанд нь шумбаж умбаж өссөн хүн. Хүүхэд ахуй насны минь эгэл борхон амьдрал өчигдөрхөн юм шиг санагдаж байна.

Аав, ээж, ах, эгч нартайгаа хамт байсан хүүхэд ахуй насныхаа гэгээн сайхан үеэ эргэн дурсахад сайхан байна. Бидний үеийнхэн хатуу гараар зөөлөн хүмүүжсэн улс. Нэг мөнгийг хоёр болго гэхээс нэг мөнгийг алга болго гэж бидэнд сургаж байсангүй. Тэр жилийн наадмаар 8 төгрөгтэй яваад 5 төгрөгөөр нь дүүтэйгээ хуушуур авч идээд, үлдсэн 3 төгрөгийг аавдаа буцааж өгч байлаа. Би чинь аавынхаа 48, ээжийнхээ 43-тайд төрсөн хүн шүү дээ. Аав ээж хоёрынхоо хайр энэрэл дор өнгөрүүлсэн хүүхэд ахуй нас минь, аав ээжтэйгээ элэг бүтэн байсан тэр он жилүүд хүний амьдралын хамгийн гэгээлэг сайхан, жаргалтай үе байж дээ.
-Тийм ээ, үнэхээр ариун дагшин нутаг ус. Түүний дээр эзэн Чингисийн маань өлгий нутаг гэхээр таны сэтгэлд илүү дотно, омог төгөлдөр буудаг байх?
-Манай түүхэнд Чингис хааныхаа нэрийг чангахан хэлэх эрхгүй он жилүүд байсан. Харин нилээд тодорхой ойлголт суусан үе гэвэл яах аргагүй ардчиллын он жилүүдээс эхтэй. Монгол улсын үндэсний бахархал бол эзэн Чингис хаан маань л юм байна гэж тэр үеэс л хэн хүнгүй бодож эхэлсэн байх. Энэ хүн монгол үндэстнийг нэгэн жолоонд оруулж, нэгдсэн Их Монгол улсыг байгуулсан. Их сэтгэгч, онолч, цэргийн гарамгай жанжин байлаа. Түүнтэй эн зэрэгцэх хүн дэлхийд ховор гэж эрдэмтэн мэргэд судлаачид үздэг.

Энэтхэгийн ерөнхийлөгч асан Жавахарлал Неру гуай “Юлий Цезарь, Македоны Александр, Наполеон Бонапарт нар Чингисийн дэргэд юу ч биш” гэж бичсэнийг олж уншсанаа санаж байна. Дэлхийн аль ч улс оронд, хаана ч явсан Чингис гэхээр Монгол, Монгол гэхээр Чингис гэж биднийг таньж хүндэтгэж байх жишээтэй. Биднийг ийм өндөр түвшинд хүлээж авч хүндэлдэгийг бодохоор эзэн Чингисээрээ бахархахгүй байхын аргагүй.
-Аав ээж, эцэг өвгөдийнхөө тухай арай дэлгэрүүлж хуучлахгүй юу? “Б.Бат-Эрдэнэ аваргын аав бид нэг нутгийн үлс. Өвөө нь Орвоон дархан гэж их том биетэй, нутагтаа нэртэй тохьтой хүн байсан. Л.Бадмаанямбуу гуайн дүү Л.Намшир нь миний нагацтай нас чацуу, цэрэгт цуг мордож, хамт алба хааж байсан юм. Одоо ч гэсэн жигтэйхэн дотно шүү” хэмээн Монгол Улсын ерөнхийлөгчид нэр дэвшигч, зохиолч сэтгүүлч Л.Дашням дурсан ярьсан байдаг.
-Миний аав Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн хүн. Багадаа Булган сумын Баатарынх гэдэг айлд үрчлэгдсэн юм билээ. Аавын төрсөн эцэг Лувсандорж гэж хүн байсан. Манай тэр өвөг эцгийг нутгийнхан нь Орвоон дархан гэцгээдэг. Их том биетэй, хар төмрийн дарх л хийдэг, алт мөнгөний дарх гээд нарийн зүйл хийдэггүй, зөвхөн хар төмрөөрөө дагнасан хүн байсан гэдэг. Манай аав Булган суманд бага насаа өнгөрүүлсэн хүн. Хүн эмнэлгийн сургуульд орсон ч биеийн эрүүл мэндийн байдлаас болоод сургуулиа төгсөж чадаагүй орхиж, дараа нь багшийн сургуульд суралцан төгсөж, Баянхонгор аймгийн Баянлиг, Баацагаан, Бууцагаан зэрэг суманд багшилж байсан. Одоо ч гэсэн аавын шавь нар нь гээд настай хөгшчүүл байдаг юм.

Багш, эмч нарыг цэрэгт татдаггүй байсан болохоор аав Халх голын дайнд оролцоогүй. Харин 1942 онд цэрэгт татагдаж цэргийн ерөнхий сургуульд суралцаж төгсөөд танкийн механик, жолооч мэргэжилтэй болж 1945 оны чөлөөлөх дайнд оролцож явжээ. Дараа нь Хэнтий аймгийн төвд байрлаж байсан танкийн бригадад алба хаагаад энх цаг ирж цэрэг армийг цөөлж цомхотгох үед 1952 онд халагдаж, ээжтэй гэр бүл болж Хэнтий аймагт суурьшсан хэрэг. Багшийнхаа ажлыг хийлгүй шууд жолооч болсон юм. Хэнтийн авто тээврийн аравдугаар бааз, Өндөрхааны сангийн аж ахуйд олон жил жолооч хийсэн дээ.

Миний ээж Даржаагийн Цэнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум, хуучнаар Сэцэн хан аймгийн Мэргэн гүний хушууны Агийн Даржаа гэдэг хүний хүүхэд, хошуу ноёны удмын хүн. Ээжийн дээр хоёр ч эрэгтэй хүүхэд гараад багадаа арав орчим насандаа эндчихсэн гэдэг. Хоёр ах нь бүтээгүй болохоор ээжийг их энхрийлж, хүмүүсээс нууж, манай нутгийн Хүүхэн хутагтынд аваачиж орхиод хөлд орсон хойно нь авсан юм билээ. Хүүхэн хутагт гэдэг хүн бол Өмнөдэлгэрийн баруун залгаа Жаргалтхан сумаас тодорсон, Халхын тамгатай хутагтуудын нэг. Ээжийг бүр том болтлоо буруу энгэртэй дээл өмсдөг их энхрий хүүхэд байсан гэж 96 нас сүүдэр зооглосон манай эмээ ярьдаг байлаа.

Харин Даржаа өвөө идэрхэн насандаа бурхан болсон гэсэн. Манай ээжийн хамаатан Цэнджав буурай “Агийн Даржаа бол их өндөр сайхан биетэй, морь уядаг хүн байлаа. Би морийг нь их унасан. Танай ээж бие томтой хүүхэд болохоор хурдны морь нэг их унаагүй. Манайхан Агийн Даржаа гэдэг хүнийг “ажаа” гэж авгайлдаг байсан. Манай ажаа баян айлын эрх дураараа өссөн хүүхэд. Олон сайхан хурдан морьдтой хүн байж билээ. Нас гүйцсэн морины дэл засаж, хөхөл боож байгаа нь дааганы дэргэд зогсож байгаа юм шиг харагддаг. Хүмүүс ажаатай ярихдаа бараг дээшээ өлийж байж ярьдагсан” гэж хуучилж байсан. Тэгэхээр хоёр талын өвөө нар минь аль аль нь бие томтой улс байсан байгаа юм.
-Таны өвөө Орвоон дарханыг Баянхонгор аймгийн уугуул гэж ярихыг сонсож явсан. Бас таныг Жамбал гэж барилддаг хүний охины хүүхэд, бөх удамтай гэж ч бичиж байсан?
-Манай өвөө Орвоон дарханы удам судрыг одоогийн Баянхонгор аймгаас гаралтай, Архангайн Цэнхэрийн нутагт нүүдлэн ирж суурьшсан болов уу гэсэн яриа хуучцуулын дунд байдаг. Түүнийг нь сонирхож судалж үзэхэд дээрх яриа батлагдаагүй.

Миний өвөө Агийн Даржааг өөд болсноос хойш нэг нутгийн Жамбал гэдэг хүн манайд орж суусан, нэг үгээр хэлэхэд миний ээжийн хойт эцэг нь болсон хэрэг. Тэр Жамбал барилддаг байж. Энэ түүхийг одоо нарийн мэдэх хүн цөөн болсон. Намайг бөх болоод гараад ирэхээр бидний түүхийг нарийн мэдэхгүй хүмүүс “Энэ Бат-Эрдэнэ бол Жамбалын охины хүүхэд, бөх болох хүн. Энэ хүү бөхийн удамтай” гэцгээдэг байв. Гэтэл би тэр Жамбалын удмын хүн биш, Агийн Даржаагийн удам, ганц охиных нь хүүхэд байгаа юм.
-Манай ард түмэн бөх хүн шиг гүндүүгүй сайхан, бөх хүн тийм муухай юм хийхгүй хэмээн бөхчүүдээ сайны үлгэр дууриалал болгож ярьдаг. Бөхийг хүндлэн дээдлэнэ гэдэг монгол хүний эрхэм чанарын нэг байдаг. Бөхчүүдийн нэр хүнд, хайр хүндэтгэл, ёс жудагийн талаар аварга та юу хэлэхсэн бол?
-Манай ард түмэн бөхөө хайрлан хүндэлж ирсэн улс. Ямарваа нэг баяр ёслол цэнгүүнээ бөхчүүдээрээ дамжуулж мэдэрдэг болохоор бөхчүүдээ өөрөөр харж хар буруу, хир халдаах дургүй байдаг. Гудамжинд хэн нэг согтуу хүн тавьтаргүйтэж байхад түүнийг харсан хүн “агсам эр байна” гэсхийгээд нэг их тоохгүй яваад өгнө. Тэгвэл бөх хүн тийм байдалтай байхыг харвал ихэд гайхан цочирдоно.

Өнөө цагт худал хэлэх, хууран мэхлэх, урван хөрвөх явдал газар авсан атал бөх хүн тийм юм хийвэл нэг хэсэгтээ итгэж ядан шуугина. Бөхөөс барилдааных нь ур чадварыг харж баясахаас гадна хүн чанар, ёс жудаг, зан суртахууныг нь харж үлгэр авч байдаг болохоор бөхчүүдийн тэр алдаатай гаж буруу үйлдэл ард түмэнд хүнд тусдаг. Мэр сэр бөхчүүдийн жудаггүй занг Монголын нийт бөхчүүдэд нялзааж ард түмэн минь ойлгох вий гэж санаа зовж явдаг юм. Нэг тэмээний хоргол өнхрөхөд мянган тэмээ бүдэрдэг гэж үг байдаг. Бөхчүүд бидний алдар цол гуншинд ард түмний минь хайр хүндэтгэл шингээстэй байдаг гэдгийг мартаж болохгүй.

Монгол бөхчүүд маань түүхийн ээдрээтэй цаг үеийг туулж өнөө үед ирэхдээ ард түмнийхээ энэ өв, уламжлалт соёлыг гээлгүйгээр хадгалж хөгжүүлж ирсэн гавъяатай улс. Бид хуучин нийгмийн тогтолцооны өнгөрсөн он жилүүдэд хуучин нийгмийн үлдэгдэл нэрийн дор түүх, соёлын хичнээн үнэт, дурсгалт зүйлсээ устгав даа. Харин ийм ороо бусгаа цаг үед бөхчүүд маань монгол бөхийн өв, ёс заншлаа гээлгүй, эцэг эхээс өвлүүлж өгсөн эр хүний олон сайхан чанарыг хадгалж, тэр чанараар ард түмнийхээ дунд домогшиж, хайр хүндэтгэлийг хүлээж ирсэн. Эртний түүхээс үзвэл бөхчүүд өөрсдөө төрт ёсыг дээдлэх, хууль цаазыг сахих, ахас дээдэс, ахмад цолтноо хүндлэх ёс уламжлал хатуу хадгалан бидний өнөө үед хэрэгжсээр ирлээ. Бөх хүний өөрийнх нь дотоод сэтгэл байнга бусдын төлөө, бусдад туслахсан, бусдыг баярлуулах гэсэн сайхан сэтгэл агуулж, ийм сэтгэлээр монгол бөх оршин тогтнодог гэж хэлж болох билээ.

Нийгэм маань ёс суртахууны хувьд доройтож буйг бид харж л явна. Даруй засч залруулахгүй болбоос Монгол улс, монгол үндэстний хувьд ихээхэн хохиролтой ч байж мэдэх юм. Нийгмийн энэ ёс суртахууны доройтол бөхийн ёс жудагт шууд болон шууд бишээр нөлөөлөх болсны дээр орчин үеийн бөхийн спортын төрлийн тэмцээн, нэг медалийн төлөөх ширүүн өрсөлдөөн тэмцэл монгол бөхөд холилдон орж ирсэнтэй холбоотой. Жишээ нь унасан ч тахимаа өгдөггүй маргадаг, эсвэл хоёулаа унасан ч дэвээд явчихдаг зэрэг монгол бөхөд хэзээ ч байгаагүй ёс жудаггүй явдал газар авч байгаа нь бидний сэтгэлийг зовоож байгаа билээ.

Ер нь спорт хатуу дэг журамтай, зохион байгуулалттай, сахилга баттай, өндөр ёс суртахуунтай байх зайлшгүй шаардлагатай. Спортын од болон гялалзаж байгаа хүмүүс зөвхөн спортын амжилтаараа төдий бус, өөрт байх хүмүүжил, ёс суртахуун, зан чанараараа өв тэгш байж, үлгэр дууриал болж байх ёстой. Бусад улс орнуудад нийгэмд өгч байгаа үр өгөөж, ач холбогдлыг анхаарч үзэж төрийн бодлогоор дэмжиж байдаг.

Гэтэл манайд спортын амжилт гаргах авъяасыг гол шалгуур болгож, хүнд байх ёстой ёс суртахуун, сахилга бат зэрэг хүмүүжлийн ач холбогдол бүхий зүйлийг нь орхигдуулж ирсэн. Тийм учраас биеийн тамир спортыг зөв голдрилоор хөгжүүлэхийн тулд анхан шатны секц дугуйлангаас авахуулаад бүх шатны сургуулиудад орж байгаа биеийн тамир спортын хичээлийг явуулах стандарт агуулга чанарыг дээд шатанд гаргах, биеийн тамирын багш дасгалжуулагч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролд зайлшгүй анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
-Хакүхо М.Даваажаргалыг төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсны дараа та “М.Даваажаргал маань мундаг сайхан эр болж, сайхан ч төлөвшиж. Уулзаад ганц нэг үг солиход л байр байдал нь мэдрэгддэг дээ. Сүмо хүнээр хүн хийж, бие бялдар, сэтгэл зүй, ёс суртахууны хувьд аргагүй л төлөвшүүлж өгдөг юм байна. Тэгэхээр бид монгол үндэснийхээ бөхийг сүмо шиг тэр сайхан жаяг, үнэлэмжийг хадгалж хөгжүүлж, зөвхөн тэмцээн уралдаанаар ойлгож явах нь учир дутагдалтай, хүнийг бүх талаар төлөвшүүлдэг арга сургууль гэж ойлгож явах нь зөв зүйтэй байх” хэмээн өгүүлж байсансан?
-Бидний монголчууд “Бөх нь түвшин байвал монгол эр түвшин байна, эр хүн түвшин байвал гэр бүл түвшин байна, гэр бүл түвшин байвал төр улс түвшин байна” хэмээн сургаж ирсэн. Тиймээс монгол үндэсний бөх хэмээх энэ агуу гайхамшигтай соёлыг эцэг өвгөдөөс өвлүүлэхдээ монгол эрчүүдийг төлөвшүүлэх том арга сургууль болгож байжээ. Өнөө цагт энэхүү уламжлал дээр түшиглэн монгол үндэсний бөх хөгжих ёстой. Монгол үндэсний бөхийг зөвхөн тэмцээн уралдаанаар хязгаарлаж ойлгох нь учир дутагдалтай бөгөөд хүнийг бүх талаар төлөвшүүдэг арга сургууль гэж ойлгож явах нь зүйтэй. Сүүлийн дөч шахам жилд монгол үндэсний бөхийн ёс жаяг зарим талаар алдагдсан гэж хэлж болно.

Учир нь юу гэвэл орчин үеийн бөхийн спортын төрлүүд дэлхийн улс орнуудад түгэн дэлгэрч эрчимтэй хөгжиж, монгол бөхчүүд ч олимпийн төрлийн болон дэлхийд эрчимтэй хөгжиж буй бөхийн бусад төрөлд татагдан хичээллэх болсноор монгол үндэсний бөхийн барилдааны арга барил, түвшин, чанар сайжирсан нь сайшаалтай. Харин бөхийг зөвхөн гадна хэлбэрээр барилдааных нь амжилт, ур чадвараар нь үнэлдэг гажуудал давамгайлах болсноос уламжлалт дотоод сэтгэл зүй, ёс жудаг, монгол эр хүнийг төлөвшүүлдэг үзэл санаа нь суларсан тал бий. Монгол үндэсний бөхөө мэргэжлийн сүмо шиг тэр сайхан жаяг, үнэлэмжийг хадгалан хөгжүүлэх шаардлагатай. Монгол бөхийн ёс жудаг, эр хүний сайхан чанар, төлөвшилтийг л орхигдуулж болохгүй юм.

Нөгөө талаар барилдааны арга барил, түвшин сайжирсан нь барилдаанд залуу бөхчүүдийн оролцох хүрээ хязгаарлагдмал болсон. Залуу сонирхогч бөхчүүд өндөр шалгуурыг давж байж уралдаан тэмцээнд оролцох болсон нь тэдний нэлээдийг сонирхлоо орхиход хүргэсэн. Иймийн тулд нэгэн зиндааны залуусыг өрсөлдүүлэх, монгол бөхийн ёс жудгийг өвлөх, бие бялдрыг чийрэгжүүлэх зорилгоор нийтийн монгол бөхийн барилдааныг хот хөдөөд зохиох боллоо.

Хөлийн цэц, засуул, бөхчүүдээсээ эхлээд үзэгчид хүртэл бөхийн соёл, ёс жудгийг дээдэлсэн хэмжээнд л нийтийн монгол үндэсний бөхийн барилдаан болох ёстой юм. Цаашдаа нийтийн монгол үндэсний бөхийн барилдааны хөгжлийн асуудлыг төрийн бодлогын хэмжээнд анхааран үзэж, дэмжин тусалж хөгжүүлэх зайлшгүй шаардлага урган гарч байна. Түүнчлэн монгол үндэсний бөхийн сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулах нь ач холбогдолтой болов уу гэж боддог.

Нийтийн монгол бөхийн барилдааныг улс орон даяар идэвхтэй, эрчимтэй хөгжүүлснээр нийт эрчүүд маань бие бялдар, дотоод сэтгэл зүйн хувьд улам төгөлдөржин хөгжих, ёс суртахуун, уламжлалт ёс жудаг төлөвших боломж бүрдэх юм.
-Та “Бээжин 2008″ олимпийн их наадмаас манай тамирчдаас медаль хүртэнэ, олимпийн аварга цолтон төрнө” хэмээн итгэлтэй өгүүлж байсан. Аварга таны амны билгээр олимпийн анхны аварга төрж монгол түмнээ ёстой нэг магнайг нь тэнийтэл баярлууллаа даа. Төрөх төрөхдөө хоёрын хоёр, бүр танай “Аварга” сургуулиас тань төрлөө шүү?
14-ний өдөр монголчуудад, Монголын тамирчдад ач ивээлээ харамгүй хайрласан мартахын учиргүй өдөр санж. Одоогоос 41 жилийн тэртээх 1967 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр монгол хүн дэлхийн спортын түүхэнд нэрээ мөнхөлж, Жигжидийн Мөнхбат хэмээх хорин зургаахан настай залуухан эр дэлхийн медалийн салхийг хагалан, анхны медалийн шанг татаж, дэлхийн дэвжээнээс дэлхийн аваргын анхны медалийг эх орондоо авчирч, монголчууд биднийгээ баяр хөөрөнд умбуулж байсансан.

Тэгвэл 2008 оны наймдугаар сарын 14-ний энэ өдөр монголчууд бидний өнө эртний хүсэл биелж олимпийн анхны аварга төрлөө. 2008 оны есдүгээр сарын 14-ны өдөр паралимпийн анхны аварга бас төрлөө. 14-ний өдөр монголчуудад, Монголын тамирчдад ач ивээлээ харамгүй хайрласаар…

Манай ард түмэн олимпийн их наадамд тамирчдаа үдэх бүртээ олимпийн аварга цолтон төрөх болох уу гэж харсаар, итгэл хүлээлгэсээр ирсэн. Ард түмний маань өнө эртний хүсэл 2008 онд биелж олимпийн аваргатай боллоо. Биеийн тамир спортод сэтгэл зүрхээ өгч, бүхий л амьдралаа зориулж ирсэн үе үеийн тамирчид, багш дасгалжуулагч, спортын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн мэргэд, ард түмний маань итгэл зүтгэлийн үр дүн. Манай “Аварга” сургуулиас маань баяр наадмын түрүү, тив дэлхийн аварга төрсөн. Олимпийн анхны аварга цолтон төрлөө, маш их баяртай байна. Олимпийн анхны аваргын багшийн хувьд, жүдогийн спортод зүтгэж явсан тамирчны хувьд, биеийн тамир спортынхны төлөөлөл болж УИХ-д сууж байгаа төрийн түшээгийн хувьд бүр илүү баярлаж сэтгэл догдолж баярын нулимс унагаж байсан.

Н.Түвшинбаярын маань дэвжээн дээр биеэ авч явж байгаа байр байдал, сэтгэлийн хөөрлөө тогтоон барьж байгаа зэрэг нь намайг алтан медалиас нь ч дутуугүй баярлуулсан шүү. Олимпийн анхны аварга болох хувь тохиож, анхны олимпийн аваргын алдрыг эх орондоо авчирч ард түмнээ магнайг тэнийтэл баярлууллаа. Монгол үндэсний бөхөөс өвлүүлсэн эрхэм сайхан чанарыг хадгалж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж яваарай. Алдар хүндийг хүлээх явах сайхан ч түүнийг дааж явах бүр ч сайхан байдаг юм гэж шавьдаа захиж хэлсэн дээ.

Таван цагираг: Б.АВИРМЭД
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Thu Sep 29, 2011 1:01 pm

Улсын начин: Б.Гончигдамба: Отгонтэнгэрийн тахилгад түрүүлэхэд нутгийнхан маань “Чи энэ жил начин болох ёстой” гэж байлаа

-Начин цол хүртсэнд нийт уншигчидынхаа өмнөөс баяр хүргье?
-За баярлалаа
-Та энэ жил тавын даваанд тунаж барилдан улсын цолонд хүрлээ. Энэ талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Тиймээ. Би тавын даваанд өөрийн үеийн ид сайхан барилдаж байгаа залуутай тунасан.Өөрийнхөөрөө сайхан л барилдсан.
-Тавын давааны дараа телевизид ярилцлага өгч байхыг чинь харсан л даа, нэг их цол горьдож гараагүй ээ, сайхан барилдана гэж гарсан гэж ярьж байсан. Унасан ч гомдолгүй байсан юмуу?
-Их зөв барилдъя гэж бодож байсан. Түүнээс би заавал давах ёстой гэж гараагүй ээ. Хүмүүс тавын давааны өмнө янз бүрийн байдалд ордог. Миний хувьд бол тийм юм байгаагүй, зөв л барилдана гэж бодож байсан.
-Зургаагийн даваанд Б.Сайнбаяр заантай барилдсан барилдааныхаа талаар… Уг нь мэхээ их даацтай хийсэн шүү дээ. Дараа нь тэр барилдаандаа ямар дүн шинжилгээ хийв?
-Тэр барилдаан яахав ээ, хаявал хаячих боломжтой барилдаан болсон л доо.Тэр барилдаан дээр ёстой буруу барилдсан. Дүн шинжилгээ хийсээн, хийсэн.Давуулж бариад хэтэрхий их гэдийсэн л юм шиг байна лээ.
-Наадмын өмнө ч өнгөтэй байсан байх шүү. Нутгийнхаа төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыхаа тахилгад түрүүлсэн, мөн аймгийнхаа наадамд ч гэсэн үзүүрлэсэн шүү дээ?
-Өө тэгэлгүй яахав. Энэ бүгд бас сэтгэл зүйд их нөлөөлж, урам зориг нэмсэн л дээ. Нутгийнхаа төрийн тахилгат хайрханы наадамд түрүүлэхэд нутгийнхан маань “Чи л начин болох ёстой.Одоо начин болох болсон байна” гэж хэлж байсан. Би тэгээд нээрээ начин болчих юм болов уу гэж бодож байсан шүү.
-Улсын наадамд хэддэх жилдээ барилдаж байгаа билээ?
Би аймгийн арслан болсноосоо хойш дөрөвдэх жилдээ барилдаж байна. Жил болгон л сайхан барилдчих юмсан гэсэн бодолтой барилддаг.

-Өнөө жил наадмын бэлтгэлээ хаагуур базаав?
Нутгийнхаа бөхчүүдтэй “Сүүж” ууланд гарсан. Нэлээн олон галууд сайхан байсан.
-Наадмын дараа олон аймгуудын ой болсон. Завханд ч гэсэн хоёр сумын том ой болсон. Тэр барилдаанууд дээр та харагдахгүй байсан?
-Яг тэр үеэр хотод жаахан ажилтай байж таараад нутаг руугаа явж барилдаж чадаагүй. Манай нутгийн бөхчүүд бүгд явсан. Харин дараа нь Дорноговь аймагт очиж барилдсан.
-Цолныхоо наадмыг хаана хийсэн бэ?
-Өөрийнхөө суманд хийсэн. Их-Уул сумын Хонгор багт манай сумынхан цолны минь наадмыг зохион байгуулаад ах дүү, төрөл төрөгсөд маань бүгд оролцож, найзууд маань зорьж очин барилдсан. Мөн гурван насны морь уралдсан. Нутаг усныхан маань нэг өдөр сайхан наадсан даа. Хүмүүс цол аваад наадам хийж байгааг нь өмнө харж байсан. Их л гоё санагддаг байлаа. Улсын цол авчихаад ийм сайхан наадам хийх юмсан гэж мөрөөддөг байсан. Мөрөөдөл биелсэн гэх үү дээ. Их сайхан юм билээ.
-Улсын цол аваад заал танхимын барилдаанд гайгүй барилдаад ирэхээр танил тал найз нөхдийн хүрээ нэмэгддэг юм шиг байгаа юм?
-За мэдэхгүй./инээв/ Би бол байгаагаараа л байгаа.
-Бөхийн өргөөнд болсон барилдаанд хоёр гурван удаа шөвгөрөөд, сая хэд хоногийн өмнө болсон барилдаанд түрүүллээ?
-Би анх 2003 онд чөлөөт бөхийн секцэнд орж байсан. Тэгээд барилдая, бөх болъё гээд бэлтгэл хийж эхэлсэн. Энэ цагаасаа л бөхийн өргөөний барилдаануудад гараад бас бөхийн өргөөнд болсон ямар нэг барилдаанд түрүүлж үзэх юмсан гэсэн бодолтой явдаг байсан. Түрүүлсэндээ их баяртай байна.
-Монгол бөхөө дэлхийн дээд амжилт Гиннесийн номонд бичүүлэх 6002 бөхийн барилдааны талаар сэтгэгдэлээ хуваалцахгуй юу?
-Намайг бөх хүн болохоор хүмүүс энэ барилдааны талаар их сонирхож асуух юм л даа. Би барилдахаас гадна бас монгол бөхөө шимтэн үздэг, бөхчүүдээ харж бахархаж явдаг хүнийхээ хувьд энэ цаг үед ийм сайхан үйл явдал болж байгаад сэтгэл их хангалуун байна. Үүнийг санаачилж, зохион байгуулж байгаа хүмүүст чин сэтгэлээсээ баярлалаа.
-Таны дүү нар чинь барилддаг уу?
Төрсөн дүү гэвэл хоёр ч залуу байна. Одоо барилдаагүй, барилдахгүй л юм шиг байна. Манай аавын дүү нар, ах дүүсийн хүүхдүүд гээд бөх болчих хүүхдүүд бий шүү.
-Таны ээжйг Хөвсгөл нутгийн хүн гэж сонссон. Танай удамд бөх барилддаг хүмүүс бий юу?
-Манай ээж Хөвсгөлийн Шинэ-Идэр сумын хүн. Удам байхгүй гэж манай аав л хэлдэг шүү дээ. /инээв/ Гэхдээ манайхан бүгдээрээ биерхүү хүмүүс байдаг.
-Чөлөөтөөр хичээллэдэг байх аа. Улсын аваргын тэмцээнүүд дээр харж байсан юм байна?
-Би анх чөлөөт бөхөөр гараагаа эхэлсэн. Гэхдээ одоо чөлөөтөөр амжилт үзүүлээд сүйд болсон юм алга. Үндэсний бөхөөр барилддаг хүн чөлөөтөөр хичээллэхэд давуу тал ихтэй л дээ. Хамгийн наад зах нь цуцдаггүй. За тэгээд, их спортоор хичээллэх сайн гэдэг шүү дээ.
-Таны шинэ цолыг орон нутгийнхан чинь яаж мялаасан бол…?
-Энэ их хэцүү юм аа. Хүн болгон л надаас асуух юм. Тэр болгон тоочих бас хэцүү. Тэгээд “Бөх” сонинооро дамжуулаад асуусан бүгдэд хариулт хэлье. Манай сум миний цолыг таван зуун мянган төгрөгөөр мялаасан. Мөн аймгийн засаг дарга өөрийн бие төлөөлөгчөө явуулж сая төгрөгөөр мялаасан. Сум орон нутаг ингэж мялаасан. Ах дүү төрөл төрөгсөд бол тусдаа асуудал. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр маань мялаанаа л гэсэн. Манай аав ээж хоёр хөдөө мал маллаж амьдардаг. Сүүлийн хэдэн жил зуд турхан энэ тэр болоогүй болохоор хэдэн малынхаа буянд дутаглдах зүйлгүй сайхан л амьдарцгааж байна даа.
-Начин цол аваад аав, ээжтэйгээ хэрхэн холбогдож, баяраа хуваалцав аа?
-Аав, ээж маань хөдөө нутагтаа байсан. Утасны сүлжээ барьдаггүй газар л даа. Тэгээд маргааш нь аав маань сум орж ирээд утсаар ярьсан. Би наадам дөнгөж өнгөрөөгөөд л нутаг руугаа явсан. Нутагтаа очиж уул, усандаа мөргөсөн. Манай нутаг ч сайхан нутаг шүү дээ.
-За ярилцлагаа өндөрлье дөө. Танд спортын өндөр амжилт хүсье?
-Баярлалаа. Юуны өмнө намайг бүх талаар дэмжиж тусладаг Хөтөлийн цемент шохойн хамт олон болон Шоовдор захиралдаа, мөн ЗХ-ийн Алдар спорт хорооны чөлөөт бөхийн дасгалжуулагч Монгол улсын гавъяат тамирчин Цогтбаяр, Хосбаяр багшдаа баярлаж явдаг аа илэрхийлье.
Ч.Доржбат
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby jal » Thu Sep 29, 2011 1:44 pm

Өө хөөрхий чааваас нутгийн зөвлөл нь яасан ажилгүй хогнууд вэ :ногоон: . 1500000 төгрөгөөр л цолоо мялаалгаж дээ, уул нь хамгийн чанартай начин биздээ, аль эсвэл гарьдад хамаг юмаа шахчихсан юм уу :|
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Thu Sep 29, 2011 1:49 pm

Ганц шахуу өөрөө хийсэн хүн.
Хөтөлөөс гэхдээ яахав, юм бодох байлгүй дээ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Thu Sep 29, 2011 7:02 pm

Харин тийн, хүчээрээ хийсэн ганц начин гэхэд буруудахгүй л байх.
Нутгийн зөвлөл юм бодож байгаа байлгүй дээ..,
Машины сураг гараад л байсан, Хөтөлөөс юу авч өгөхийг хараад байх шиг байгаан, байр өгвөл машин өгнө гээд хүлээгээд байгаа сураг байсан..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Гүртэн » Thu Sep 29, 2011 7:11 pm

my.agapimu wrote:Харин тийн, хүчээрээ хийсэн ганц начин гэхэд буруудахгүй л байх.
Нутгийн зөвлөл юм бодож байгаа байлгүй дээ..,
Машины сураг гараад л байсан, Хөтөлөөс юу авч өгөхийг хараад байх шиг байгаан, байр өгвөл машин өгнө гээд хүлээгээд байгаа сураг байсан..,


Чинзориг начин нутгийнхандаа 2 муриулахгүй. Хэн мөнгөтэйг нь авна гээд Алтанхуягийг аваагүй гээд байгаа биз дээ.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Thu Sep 29, 2011 7:28 pm

Тэгсэн гэсэн.., Гэхдээ энэ чинь Гончигдабмын тухай яриад байгаа биздээ..,

Дундговийнхон яагаад Чинзоригийг тэгснийг мэдэх юм алга, Дундговийнхон өөрсдөө ч Чинзоригт ам муутай л байдаг юм байна лээ, удмаараа нэг тиймэрхүү хүмүүс гээд байдгийн байна лээ. Бодвол өөрийнх нь характер энэ тэр, бас бус юмны нөлөө байгаа л байх л даа..,
Наадмаас хоёр хоногийн дараа Алтанхуяг, Чинзориг хоёр жигтэйхэн инээцэн нэг машин дотор суугаад явж байсан, тэхээр гайгүй л юм болов уу.., Тэр хоёрын хоорондын харьцааны хувьд. Гол нь мөнгө чухал байсан биздээ, Доржсамбуу гарьд хүртэл тэгж байхад..,
Гэснээс Сайнбаяр Эрхэмбаяр хоёрын барилдаан юу болсон бол..?
Тэр л их чимээгүй юм болоод өнгөрсөн дөө, нөгөө хэдийн мөнгө цаас, хэрүүл дундуур чимээгүйхэн өнгөрчихсөн шүү.., хэхэ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Thu Sep 29, 2011 7:31 pm

Одоо тэгээд бараг үнэн хүчээрээ авсан цолны найранд их мөнгө эргэлддэггүй болж таарч байна л даа...ккк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Thu Sep 29, 2011 7:44 pm

Хаха, бараг л тэгж ойлгогдохоор болоод байгаамуудаа..,
Өчнөөн мөнгөөр цол авчаад, дараа нь дахиад дээр нь бэлэг аваа л байдаг..,
Гэтэл үнэгүй авсан хүн бас л үнэгүй байх гэж үү.., хэхэ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Гүртэн » Thu Sep 29, 2011 7:49 pm

my.agapimu wrote:Хаха, бараг л тэгж ойлгогдохоор болоод байгаамуудаа..,
Өчнөөн мөнгөөр цол авчаад, дараа нь дахиад дээр нь бэлэг аваа л байдаг..,
Гэтэл үнэгүй авсан хүн бас л үнэгүй байх гэж үү.., хэхэ..,


Би А.Батмөнхөд бага мөнгө өгсөн юм байх гэж бодлоо ш дээ.
Гончигдамбад нөгөө Сайхансамбуу н тр нь мөнгө хаядаггүй юм байх даа. Эсвэл Завханчууд тийм нарийн юм уу?
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Thu Sep 29, 2011 8:29 pm

Ёстой мэдэхгүй юм. Сайхансамбуу нээх тийм биш байхоо. Өгөх юмандаа өгдөг л байх..,
Уг нь Завханаас дэмжээд юм өгөөд байх хүн байгаа л байх, бас зүгээргүй юм өгсөн байлгүй дээ. Пунцаг гарьд лав зүгээр байгаагүй л байх..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Thu Sep 29, 2011 8:54 pm

Манай Бат-Эрдэнэ гарьдад ч бас нэг их юм өгч шалиагүй сурагтай байсан.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Thu Sep 29, 2011 8:59 pm

ямар анх удаа цол авч байгаа биш дээ... Түрүүлсэн бол ч бас яахав гэхсэн...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Thu Sep 29, 2011 9:04 pm

Харин цолтнууд олон төрөхөөр дожирчихдог юм шиг байна. Ду, Баярмагнай, Гансүх нар дээр ч бас л нүнжигтэй өгдөг байсан шүү. УАЗ 469, 10саяар булчихдаг байсан шдээ.
Эрхэмбаярын шагнал тэрбум хүрсэн гэсэн шдээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Thu Sep 29, 2011 10:55 pm

Сайхансамбуу ч бөх сонирхдоггүй биз.
Пунцаг гарьд л юм өгвөл өгнө байх.
Ер нь Завханыхан шинэ цолтон төрөхөөр бусад аймгууд шиг тэгж их цацаад байдаггүй л дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Гүртэн » Fri Sep 30, 2011 9:29 am

J@x wrote:Манай Бат-Эрдэнэ гарьдад ч бас нэг их юм өгч шалиагүй сурагтай байсан.


Үгүй байх аа. Алтай конштракшн 3 өрөө байр, ланд 200, Ж.Энхбаяр 50 сая, Нутгийн зөвлөл 15 сая, Цээл сум 250 хонь 3 сая төгрөг өгсөн сураг байна лээ.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Aagii_03 » Fri Sep 30, 2011 9:30 am

Бөхтэй газрууд чинь тэгдэг байхгүй юу кк.
Архангайхан Өсөхөө аваргыг дархалсан бол л жаахан хөдлөх байсан байх бусдаар бол нэг их сүйд болохгүй биз, Санжаадамбад ер нь юу өгсийн бол.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Fri Sep 30, 2011 9:44 am

Бат-Эрдэнэд чинь бараг наадмаас өмнө сайн барилдаарай гээд 200 өгсийн биш үү.
Говь-Алтайд чинь Энхбаяр гишүүн гээд бөхчүүддээ мангар их хаядаг гар байгаа л даа.

Сайнбаяр - Эрхэмбаяр 2 цэвэр юм шиг байна лээ.
Би нэлээн сонирхсон, юм дуулдаагүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Гүртэн » Fri Sep 30, 2011 9:47 am

Цоомоо wrote:Бат-Эрдэнэд чинь бараг наадмаас өмнө сайн барилдаарай гээд 200 өгсийн биш үү.
Говь-Алтайд чинь Энхбаяр гишүүн гээд бөхчүүддээ мангар их хаядаг гар байгаа л даа.

Сайнбаяр - Эрхэмбаяр 2 цэвэр юм шиг байна лээ.
Би нэлээн сонирхсон, юм дуулдаагүй.


Алтай конштракшн 4 сард байх аа 2 өрөө байр өгсөн байсан гэсэн. Тэгээд сая Гарьд цолны найран дээр ланд 200 өгсөн гэж дуулдаж байна лээ.
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests
cron