НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Thu Aug 18, 2011 10:37 pm

5аас илүү их олон түрүүлэх боломжтой байсан гэж сонсож байсан.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ider » Fri Aug 19, 2011 12:52 am

2009 онд Өсөхөөтөй хийсэн ярилцлага:
Тэртээ 1992 оны 1-р сараас заалны барилдаанд чац өндөртэй, цаанаа нэг бөхийн хэв галбиртай залуу зодоглож эхэлсэн нь “Буур” Н.Жамъян аваргын зээ хүү, өдгөөгийн даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр байсан гэдэг. 19 настайдаа анх монгол бөхийн дэвжээнд гарч ирэн бөх сонирхогчдын анхаарлыг “гойд” татах болсноос нь хойш эдүгээ 20-иод жил урсан оджээ. Төрийнхөө их баяр наадамд 4 дэхь удаагаа түрүүлээд буй Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Алдар спорт хороо, Бридж группийн бөх, даян аварга Г.Өсөхбаярыг энэ дугаарынхаа хүндтэй зочноор урьж ярилцсан юм.

-Даян аварга цол хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс дахин баяр хүргэе. Наадмын талаар сэтгэгдлээ хуваалцаач?
-Баярлалаа. Би наадмаас хойш сонин хэвлэлд ярилцлага өгөөгүй байсан. МҮБХ-ны “Бөх” сониндоо анхны ярилцлагаа өгч байна. Наадам маань ерөнхийдөө нартай, хуртай, бөхчүүд маань бэлтгэл сургууль сайтай, ёс журмынхаа дагуу сайхан боллоо.

-Таны хувьд бэлтгэл хэр ханасан байв?
-Ноднин жилийн наадмын дараагаас л өвөөгийнхөө цолонд хүрчих юмсан гэсэн бодол надад байсан. Ялангуяа энэ жил өвөөгийн минь 110 жилийн ой тохиож байгаа онцлог жил байлаа. Дотроо маш их бодож, хүсч байсан. Мэдээж хүслээ биелүүлэхийн тулд зүгээр суухгүй шүү дээ. Өнгөрсөн намар 9-10 сараас эхлээд л бэлтгэл сургуулиа дээд түвшинд базааж, бэлдэж эхэлсэн. Нэлээд шаргуу бэлдсэнийх үр дүн нь ч сайн гарсан гэж бодож байна.

-Наадмын даваануудаа эргэн дурсвал?
-Барилдаанууд бол мэдээж хүнд байсан. Ялангуяа төрийн наадам магнайлж барилдана гэдэг асар их өндөр хариуцлага байдаг. Ам авах бүртээ бодож тунгаах гээд даваа болгон хүнд хэцүү. Тэр болгоныг зохицуулаад л барилдсан даа.

-Та ам авах үедээ олон хүнтэй зөвлөлдөж байгаа харагдсан?
-Мөнхбат багштайгаа зөвлөсөн, Сумъяабазар аварга, Хишигдорж заан, Гочоосүрэн заан, манай дүү Батбаяр харцага гээд ер нь тал талаасаа л ярилцсан даа. Ам авна гэдэг маш хариуцлагатай. Нэг хоёр хүн үлдсэн байлаа гэхэд хэн нь дээр вэ гээд маш сайн шүүж тунгаах шаардлага гардаг. Яг өөрөө толгой мэдээд ам авахад алдаа оноо гардаг л даа. Тал талаасаа зөвлөж ярилцаад, шүүж тунгаасан болохоор энэ жилийн ам авалтууд аятайхан боллоо гэж бодож байгаа.

-Олон жил барилдсан болохоор өмнөх алдаа, оноо болгоноосоо туршлага сууж, тэр хэрээрээ хашир, хийгүй барилдсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Би чинь үндсэндээ 16-17 жил төрийнхөө их баяр наадамд барилдлаа. Туршлага суухгүй гээд яахав. Хүн жил ирэх тусам амьдралын туршлага суудаг шиг наадмаас наадмын хооронд барилдааны арга барил, зөв ам авах гээд бүх л зүйлд туршлага сууж, суралцана шүү дээ.

-Наймын даваанд Мөнхбаатар арслан та хоёрын барилдаан багагүй шуугиан тарьсан?
-Тэр бол нэг их шуугиад сүйд болоод байхаар зүйл биш л дээ. Монголын үндэсний бөхийн дүрэмд байж байгаа зүйл. Хоёр бөх зүүн талаараа шуудагдалцаад барьц задарсан тохиолдолд дараагийн буюу баруун талын шуудганд шилжинэ гэж заасан байдаг. Миний хувьд дүрмээ л барьж барилдсан. Мөнхбаатар өдий зэргийн том цолтой хүн дүрмээ мэдэхгүй байна гэж байхгүй байлгүй дээ. Мөнхбаатар шуудагны барьц авсаны дараа 2-3 мэхний оролдлого хийсэн. Гэхдээ хүн унагачихаар сүйдтэй мэх байгаагүй л дээ. Тэгээд л барьцаа алдсан. Эндээс барилдаан зогсох ёстой. Уг нь хоёр засуул шуудагны барьц задрах үед хүрч ирж бариад дараагийн барьцанд шилжүүлэх ёстой юм дүрмээрээ. Ганбаатар арслан дүрэм баримталж 2 бөхийн барилдааныг зогсоож байсан. Энэ нь үзэгчдийн хувьд ойлгомжгүй санагдсан байж магадгүй. Тухайн үед барилдааныг дур мэдэн зогсоолоо гэх буруу зөрүү ойлголт, уур амьсгал гарч байсан. Ер нь цэнгэлдэхэд сууж байгаа бөхийн тайлбарлагч нар бөхийнхөө дүрмийг маш сайн мэддэг хүмүүс баймаар юм шиг санагдсан. Тэр үед тайлбарлагч МҮБ-ийн дүрмийн тэр заалтыг зарлаад, хэлээд өгчихсөн бол үзэгчид ойлгоно шүү дээ. Тэгэхгүйгээр нэг тийм битүү хардлага сэрдлэг төрүүлээд л… Ямар ч байсан би хувьдаа монгол бөхийнхөө дүрмийн дагуу л барилдсан.

-Наадмын дараа Г.Ганхуяг харцага сонинд өгсөн ярилцлагадаа “Хөвсгөлийнхнийг дандаа ингэж гадуурхдаг” гэсэн маягтай зүйл ярьсан байсан?
-Одоо ийм авч ч болохгүй, хаяж ч болохгүй явуургүй зүйл ярихаа больсон нь дээр. Тэр нутгийнхныг тэгж хавчдаг, ингэж хавчдаг гээд л. Тийм зүйл байхгүй шүү дээ. Бөхчүүд бид л бөхийнхөө дүрмийг биелүүлэхгүй юм бол өөр хэн биелүүлэх юм бэ? Өөрсдөө дүрэм журмаа баримталж, ёс жаягаа даган барилдахгүй бол дүрэм байхын хэрэг юу байна аа?

-Төрийн наадмын түрүүг дөрөв дэхь удаагаа булаалдахаар гарах мөчид юу бодогдож байсан бол?
-Хариуцлагатай гэвэл дэндүү хариуцлагатай үе л дээ. Өөрийнхөө энэ хүртэл зарцуулсан хөлс, хөдөлмөртөө би итгэж байсан гэж хэлж болно оо.

-Өвөө аав, зээ хүү хоёр хоёулаа “Даян аварга” цол хүртэнэ гэдэг монгол бөхийн түүхэнд бас л ховор тохиох амжилт шүү?
-Өвөө маань 110 жилийн тэртээ төрж, эр бие жагссан 27, 28 насандаа төрийн наадамд түрүүлж даян аварга цол хүртсэн алдартай сайхан бөх байсан. Бөхөөсөө гадна олон түмэндээ хүнийхээ хувьд хүндлэгдсэн нутаг орондоо хүндтэй хүн байлаа. Өвөөгийн маань энэ сайхан удмын ген, аав ээжээс заяасан бие бялдраа зөв ашиглаж монгол бөхийн үр удмыг залгах өндөр хариуцлага надад оногджээ гэдгийг бүр хүүхэд байхаасаа л ойлгож ухамсарлаж ирсэн хүн дээ, би. Дээрээс нь олон жил өвөөгийнхөө цолонд хүрчих юмсан гэж хүсч явлаа. Тэгээд энэ жил өвөөгийнхөө 110 жилийн ойгоор цолонд нь хүрсэндээ тун баяртай байгаа.

-Архангай аймаг 3 даян аварга, 1 аваргатай, харин дархан аварга төрөөгүй байгаа. Одоо таниас ард түмэн тань дархан аварга “нэхэж” байгаа байх даа?
-Наадмын дараа уулзсан хүмүүс боломж байна шүү гэж хэлээд байгаа. Хүссэнээр болдог ч юм бий, болдоггүй ч юм бий. Бүх зүйл өөрөөс л шалтгаална. Ямар ч байсан энэ намраас эхлээд бэлтгэлээ сайн хийе, өнгөрсөн жилийнхээ хэмжээнд өөрийгөө бэлдэе гэж бодож байгаа. Өвөө минь тэр чулуугаар малынхаа хашааны гадас шонг шаадаг байсан юм билээ

-Цахир суманд Н.Жамъян аваргын 110 жилийн ой тун сайхан болсон. Таны хувьд ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Одоогоос 10 жилийн өмнө 100 жилийн ойг миний аав анх санааг нь гаргаад бид өвөөгийнхөө ойг тэмдэглэе, алдар хүндийг нь мөнхжүүлье, ард түмэндээ дуурсгая гээд Цахир суманд өргөн дэлгэр наадам хийж байлаа. Тиймдээ ч тэр наадам ард түмэнд мартагдахааргүй, одоо болтол ярьдаг, хүсэн хүлээдэг наадам болсон юм. Энэ жил мөн 110 жилийн ойг тэр хэмжээнд сайхан тэмдэглэе гэж зорьсон. 8-р сарын 5,6-нд 6 насны морьд уралдаж, 128 хүчит бөх зодоглосон наадам маань ч сайхан болсон. Тэр наадам дээр харж суухад надад өвөө минь ямар их буянтай хүн байж вэ гэсэн бодол их төрж байлаа. Тэр олон жилийн өмнө монгол бөхийн дэвжээнд амжилт гаргаж явсан ч гэлээ одоо болтол ард олондоо хайрлагдаж, хүндлэгдэж, дурсагдаж явна гэдэг их буян заяа шүү.

-Тэр наадмын хүүхдийн барилдаанд танайхны Өсөхжаргал гэж нэлээд өндөр хүү барилдаж байсан. Ер нь танайхны хүүхэд багачуудаас барилдахаар хүүхэд байгаа юу?
-Тэр манай эгчийн хүү. Одоо 14 настай. Өндөр шүү. Бараг 1 м 90 см дөхөж байгаа. Эгч нар маань бүгд хөвгүүдтэй. Яваандаа барилдацгаах биз дээ.

-Тэр үеэр өвөөгийнхөө аж ахуйдаа хэрэглэдэг байсан чулууг хөшөөнийх нь хөлд тавьсан гэж сонссон?
-Өвөөгийн минь зусдаг байсан газар тэр чулуу олон жил болсон. Өвөө минь тэр чулуугаар малынхаа хашааны гадас шонг шаадаг байсан юм билээ. Нутгийн хүмүүс өдий болтол харж, хамгаалж байсан. Тэгээд энэ жил бодож байгаад тэр чулууг сумын төвд авч ирэн боржин чулуун хөшөөнийх нь хөлд тавьлаа. Цахир суманд очсон хүмүүс үзэж сонирхог.

-Та тэр чулууг өргөв үү, ойролцоогоор хэд орчим кг жинтэй бол?
-Би өргөж үзсээн. 100 гаран кг байгаа байх. Харахад багавтар хэрнээ дотроо их цулмаг бололтой юм билээ.

-Батцэнгэл суманд таны цолны наадам болсон гэсэн?
-Наадмын дараа төрийн тахилгат Суварга хайрхан уулынхаа тахилгад оролцлоо. Батцэнгэл сум маань бөхийн өлгий нутаг. Намайг даян аварга цол хүртсэнийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж хүлээн авлаа. Манай сум 4 улсын харцагатай. Монгол бөхийн түүхэнд 4 харцагатай сум ховор юм билээ. Энэ 4 харцагадаа хүндэтгэл үзүүлсэн давхар наадам болсон. Тэгээд өвөөгийнхөө наадмыг хийгээд дараа нь нутагтаа амарч байгаад саяхан ирэх шив дээ.

-Бөхийн өлгий гэснээс Архангай аймгаас 2-3 жил начин цолтон тасраад байгаа. Та магнайлж байгаа аварга хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Тийм ээ, тийм. Начин цолтон төрөөгүй 3 жил болсон. Уг нь начин төрөөгүй жил манай аймгийн бөхийн түүхэнд бараг байхгүй байлаа. Энэ нь цаг хугацааны зүйл байж болох ч бөхчүүдийн маань өөрсдийн бэлтгэл сургууль хийх, өөрийгөө дайчлах байдал зэрэг нь нөлөөлж байгаа гэж би боддог. Хамгийн гол зүйл бол бэлтгэл сургуулиа сайн хийж, наадмын талбай дээр очоод үнэнч шударга барилдах хэрэгтэй. Бэлтгэл хийх нөхцөл боломжийг чинь хангаж, барилдах арга мэхийг чинь зааж өгье, та нар хариуд нь наадмын талбайд очоод бүхий л бололцоог ашиглан юу чаддагаа гарган барилдах хэрэгтэй гэж захидаг. Залуучууд маань үүнийг дагаж барилддаг. Хойшдоо нутгаас минь бөх төрнө өө, төрнө. Олон төрнө.

-Таны хувьд ярилцаж, зөвлөдөг бөхийн багш тань гэвэл?
-Манай аймаг “Бөхбилэгт” гэж дэвжээ байгуулаад ажиллаж байгаа. Намраас эхлээд наадам болтол заал танхимаар хангаад бэлтгэл сургууль хийлгэж байна. Хишигдорж заан, Гочоосүрэн заан нар багшилдаг. Миний хувьд залуучууддаа чадах чинээгээрээ хэлж зөвлөөд явдаг. Бид бэлтгэл дээрээ барилдааны арга барил, мэх техникээ ярилцана, нутгийн минь 2 сайхан заан бид бүгдэд чадах, мэдэх бүхнээ хэлж, зааж өгдөг. Бас Мөнхбат багш маань байна. Бөхөөс гадна их олон зүйлийн талаар зөвлөгөө авдаг юм.
Би аварга хүний хувьд бөхчүүд рүү дайрсан элдэв зүйлийг таслан зогсоох үүрэгтэй

-Ойрын үед хамгийн их анхаарал татсан асуудал бол допинг болоод байна. Хэрэглээгүй байж нэр холбогдож, хэлмэгдсэн хэдэн бөхийн нэг нь та болохоор энэ талаар асууя гэж бодлоо?
-Допингийн шинжилгээ аваад 10 жил болж байгаа. Би жил болгон өгдөг. Ялангуяа энэ жил допингийн хариу ирээгүй байхад хариуцлагагүй зарим нэг сэтгүүлч миний нэрийг бас сайхан барилдаж гарч ирсэн 2-3 залуусыг дурьдаж, нэр төр гутаалаа. Үүнд би их эгдүүцэж, дургүйцэж байгаа. Албан ёсны хариу ирээгүй байгаа үед тэгж нэр цохон бичих байтугай хэнээс юу илэрсэн гэдгийг задлах ёсгүй шүү дээ. Сонин сэтгүүлийнхэн зарим нь “Солонгосын лабортари руу хандлаа” гэсэн зүйл бичсэн байна лээ. Тэр лабортарид сонин хэвлэлийнхэн хандлаа гээд хариуг нь хэлээд өгчихдөг газар огт биш. Олон улсын батлагдсан дүрэм журамтай, хатуу чанд сахилга баттай газар. Тэнд Монголын 16 бөхийн шээсний дээж очлоо гэхэд энэ хэний шээс вэ гэдгийг хэн ч мэдэхгүй. Бүгд тусгай кодтой тоогоор очдог. Өсөхбаяр гэсэн нэр биш зөвхөн 6 оронтой тоо явдаг гэсэн үг. Тэр нь эндээ баталгаажин үлддэг. Тэр талаар нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй, допинг гэж ямар учиртай, тамирчин хүнд ямар хор хохиролтой, яагаад энийг хориглоод байна вэ гэдгийг үндэс сууриар нь мэдэхгүй байж, допинг хэрэглэсэн гэж санаатайгаар, зохион байгуулалттайгаар нэр төрийг минь гутаахыг бодож байна, зарим сэтгүүлчид. Энэ бол үнэхээр ёс зүйгүй, бүдүүлэг байдал юм. Хүний хорин жил хөлс хүч, хөдөлмөрөө зориулж хүрсэн амжилтыг аль нэг хариуцлагагүй сэтгүүлч зүгээр л өрөөндөө сууж байгаад үзэгнийхээ үзүүрээр харлуулж болохгүй биз дээ, тийм ээ? Би өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, хариуцлагагүй нөхдүүдтэй хариуцлага тооцох тухай үгээ, дуугаа хүргэсэн. Тэр нь ч дээр юм шиг байна. Чимээгүй яваад байхаар “допинг хэрэглэчихээд нэрээ аргалаад татаад авчихлаа” зэргээр бичиж эхэлж байна. Би энэ цагийн монгол бөхийг толгойлон барилдаж байгаа аварга хүний хувьд, 20-иод жил хөлс хүчээ, цаг заваа зориулж яваа бөх хүний хувьд энэ бөхчүүд рүү дайрсан элдэв зүйлийг таслан зогсоох үүрэгтэй гэж үзэж байна. Зарим нэг сэтгүүлчидтэй хариуцлага тооцуулах талаар ажиллана гэж бодож байгаа. Бид хуультай, дүрэмтэй. Хуулиараа хүний эрх, эрх чөлөө, нэр төр нь хамгаалагдаж байдаг ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүмүүс шүү дээ.

-Бас зарим нэг бөхчүүд маань энэ сэтгүүлч нарыг турхираад байгаа юм болов уу гэж хааяа бодогдох юм?
-Яахав дээ. Янз бүрийн зүйл зөндөө л сонсогдох юм. Би бол бөхчүүд маань арай ч тэгэхгүй болов уу гэж бодох юм. Гэхдээ бас юмыг яаж мэдэх вэ? Ер нь бөхчүүд өөрсдөө анхаармаар байгаа юм. Допинг хэрэглэсэн гээд гардаг. Тэр нь үнэхээр хүч нэмэгдүүлээд, бяр суулгачихдаг юм байна уу, эсвэл эмчилгээ сувилгаанд хэрэглэсэн зүйлээс нь санамсаргүй гараад байна уу? Энд хувь хүний хариуцлага маш өндөр байх ёстой. Гар хөл бэртлээ гэхэд хэрэглэх гэж байгаа эм тариагаа хориглоод байдаг нэрсийн жагсаалтанд байна уу, үгүй юу гэдгийг хараад хянаад, мэргэжлийн хүнээс очиж асуух хэрэгтэй шүү дээ. Зарим нэг нь санамсаргүй эмчилгээндээ оруулаад тэрнээс нь допинг илэрчихдэг тохиолдол байдаг юм байна. Тэр болгонд хариуцлагатай л хандах ёстой.

-Уг нь допингийн талaap урьдчилаад хэлээд сануулаад л байдаг. Тэр хориглосон нэрсийг нь хүртэл наадмын өмнө гаргаад өгдөг биз дээ?
-Урьдчилж танилцуулдаг л даа. Бидэнд батламж өгдөг. Энэ эм тарианаас би хэрэглээгүй гэдгээ баталж гарын үсэг зурдаг. Хэн ч бай хариуцлагаа ухамсарлах ёстой. Тэгж байж спортод амжилт гаргадаг. Бэлтгэл сургуулиас гадна хувь хүний хариуцлага, ухамсар, сахилга бат гээд бүх юмаа зохицуулж байж амжилтанд хүрнэ шүү гэдгийг дахин хэлье. Бас анх допингийн асуудал яригдсан цагаас хатуу хариуцлага тооцоод явчихсан бол одоо ингэж унжирч сунжирсан зүйл гараа ч билүү, үгүй ч билүү. Хүний нэр төрийг гутаасан доромжилсон байдал үүсэх ийм хэмжээнд хүрэхгүй байсан даа. Ямар ч байсан энэ жил баяр наадмын комисс, бөхийн холбоо 2 ярилцаад хууль дүрмийнхээ дагуу хариуцлага тооцох байлгүй. Допинг нарийндаа хар тамхи юм шүү дээ. Монгол бөх эр хүний ноён нуруу, ёс жудгийн шалгуур юм шүү

-Та хүчний бэлтгэлд хэр их ач холбогдол өгдөг вэ, зарим нь хийх хэрэгтэй, зарим нь хэрэггүй гэлцэх юм?
-Хүчний бэлтгэл хийнэ ээ, хийнэ. Гэхдээ хорин хэдтэй байх үеийнх шигээ хийж чадахгүй байгаа. Одоо нас 35-36 хүрчихлээ. Насандаа тохируулж бэлтгэл сургууль хийхгүй бол болохгүй. Хүчний бэлтгэл бол суурин бэлтгэл чухал ач холбогдолтой л доо. Гэхдээ хажуугаар нь үндэсний бэлтгэлээ хослуулж явахгүйгээр дан хүчний бэлтгэл хийгээд байвал хамаг булчин хатуураад уян хатан чанар алдагдана шүү дээ. Аливаа юм хоёр талтай байдаг. Тийм болохоор аль алиныг нь зохицуулаад л явах хэрэгтэй.

-Бөхийн ёс жудгийн талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Монгол бөх гэдэг нарийн дэг журам, хувь хүний ноён нуруу, ёс жудгийн шалгуур болсон спорт юм шүү дээ. Дээд цолтой бөхөө хүндэлдэг, тэр хүний үг даалгаврыг сонсдог, ахмад үеэ хайрлаж хүндэлдэг, залуу үеэ өсгөн хүмүүжүүлдэг. Бөхчүүд маань уламжлал, ёс жудгаа нэлээд хадгалж яваа юм болов уу Гэж боддог. Харин сүүлийн үед ажиглаад хараад байхад тэр ёс жудгаа дагахгүй, хүндлэхгүй байгаа байдал гараад байна. Ганц нэг тийм хүмүүсээс болоод бөхчүүд “болдоггүй, дэггүй” гэсэн нэр зүүдэг. Нэг үхрийн эвэр доргивол 1000 үхрийн эвэр доргино гэдэг байх аа. Хүн болгон өөрсдөө хичээж бөхийнхөө энэ сайхан ариун ёс жудгийг нандигнаж явбал их сайн байгаа юм. Бөхчүүд бид ард олны хайр хүндлэлийг дааж, төлөв түвшин явах ёстой. Хаана явна, юу хийнэ бүгдийг нь олон түмэн харж, ажиглаж байдаг. Тийм болохоор алхаа гишгээ, үг яриагаа бодож, цэгнэж явмаар санагддаг.

-Орчин үеийн нийгэм бас энэ ёс жаягт нөлөөлөөд байна уу гэмээр санагдах үе байдаг?
-Нийгмээс нөлөөлөх юм бий л дээ. Гэхдээ хувь хүний төрөлхийн зан чанар, эцэг эхээс заяасан бүхнийг ямар ч нийгэм өөрчилж чадахгүй л болов уу. Хүний төрөлхийн чанар гэж байдаг даа. Үүнийг ямар ч нийгмийн олдмол зүйлүүд өөрчилж, эсвэл нөлөөлж чадахгүй байх гэж бодож байна.

-Монгол бөхөөс өнөөдөр анхаарал татаж байгаа зүйл гэвэл таны хувьд юу байна вэ?
-МҮБХ-ны “Их Эе” гэж хуралдаад юу ч болчихов доо. Ямартаа ч үр дүнд хүрч чадалгүй салсан. Одоо энэ их хурлаа нэг хуралдуулмаар санагддаг юм. Хугацаа тов нь юу болж байгаа юм бол доо. Болоод өнгөрчихсөн баймаар. Ямар ч байсан Их Эе-ээ хиймээр байна. Тэнд бодлогынхоо асуудлыг нэлээд яримаар байна. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэж үг бий. Ойлголцоод ярилцаад явах хэрэгтэй. Хурал болдог, хоорондоо таардаггүй, мэтгэлцэж маргалдаад тарчихдаг. Дахин ийм байдал гаргахгүй байх хэрэгтэй. Тийм болохоор хурлаа нэг хийгээд дотоод асуудлаа нэг сайн ярилцах юмсан.

-Бөхийн залгамж халаа болсон залуучуудынхаа тухай?
-Бөх бол үе үеэрээ гарч ирдэг. Сайн сайн залуучууд гарч ирж байна. Энэ жилийн наадмаар гэхэд хэдэн сайхан залуу цол авлаа. Хамгийн гол нь залуус маань монгол бөх ямар ариун нандин зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Монгол бөхийнхөө дотоод мөн чанарыг ойлгоогүй байж барилдана гэвэл учир дутагдалтай зүйл. Бөхийнхөө мөн чанарыг зөв ойлгож байж бид бөх гэдэг нэрээ өргөж явах ёстой юм шүү.
Миний хувьд улс төр рүү орох бодол нэг их төрдөггүй юм аа

-Одоо ид барилдаж байх ёстой Сумъяабазар аварга маань сүүлийн үед бөхөөсөө жаахан хөндийрөөд байна уу даа?
-Сумъяабазар маань бэртэл гэмтлийн улмаас энэ жил наадмаар барилдаж чадсангүй. Бас өнгөрсөн жил ерөнхийдөө ажлын ачаалал ихтэй байсан. Одоо бэлтгэл сургуулиа тогтмолжуулаад барилдах байх аа.

-Танд хэзээ нэг цагт улс төр рүү орох юм уу, бизнес хөөх бодол байдаг уу?
-Миний хувьд улс төр рүү орох бодол нэг их төрдөггүй юм аа. Нэгэнт монгол бөхийн гэдэг энэ агуу зүйл рүү өөрийн бие сэтгэл бүхий л зүйлээ зориулж, тэмүүлж тэр хэрээрээ ард олныхоо хайр хүндлэлийг дааж явах асар өндөр хариуцлага оногдсон болохоор бөхдөө л өөрийгөө зориулж явна. Мэдээж амьдралын шаардлагаар бага зэргийн бизнесийн ажил хийх үе байлгүй яахав.

-Ноднин жил байхаа, таныг барилгын бизнест хүч үзэж байна гэж хэвлэлүүд бичээд байсан санагдана?
-Аа, тэр нэг их сүйдтэй бизнесийн ажил биш л дээ. Гэхдээ цөөн ч гэлээ айлын гал голомт, байр сууцыг босгож өгнө гэдэг нэг бодлын буянтай ажил юм уу гэж бодож байгаа.

-Таныг ном их уншдаг гэх юм билээ. Ямар чиглэлийн ном унших дуртай вэ, хамгийн сүүлд ямар ном уншив гээд л…?
-Би нэг их чиглэл энэ тэр гэдэггүй ээ. Өөрт сонирхолтой санагдсан номыг л сонгодог. Хамгийн сүүлд наадмын бэлтгэл дээр АНУ-ын ерөнхийлөгч Барок Обамагийн “Мөхөшгүй найдварын гал” гэж ном уншлаа.

-Чөлөөт бөхийнхөн удахгүй дэлхийн аваргад явна. Хүн болгон одоо л нэг медальтай ирэх болов уу гэж горьдоод, хүлээгээд байгаа?
-Улсын аваргаас хойш хоёр удаа сорилго барилдаан гэж шинэлэг зүйл хийсэн. Улсын аваргад эхний 8, 6-д Шалгарсан тамирчдаа дахин хооронд нь барилдуулан шигшээд тэмцээнд явах тамирчдаа сонгосон.Энэ нь тамирчдын байнгын бэлтгэлд сайнаар нөлөөлөх юм. Тамирчид маань Сөгнөгөрийн амралтанд бэлтгэлд гарсан байгаа. Удахгүй тэмцээндээ явна. Бэлтгэлийн хувьд гайгүй аятайхан байгаа гэж бодож байна. Чөлөөт бөх маань ерөнхийдөө нэлээд уналтанд орчихжээ. Үүнийг ганцхан энэ удаагийн дэлхийн аварга, дараа жилийн дэлхийн аваргаар засчихна гэж бодохгүй байна. Наад зах нь 5-6 жил амжилт ололтоороо нөхөх болов уу. Гэхдээ Наранбаатар, Мандахнаран, Өнөрбат гээд сайн тамирчид байна аа, байна. Залуустаа их найдлага тавьж байгаа. Ерөнхийдөө сууриараа уналтанд орчихсон болохоор даруйхан босгож авах шаардлагатай байна гэж бодогддог. Тамирчдаас гадна багш дасгалжуулагч нарыг боловсруулах, мэдлэг чадварыг нь дээшлүүлэх талаар анхаарах ёстой юм шиг байгаа юм. Тамирчид, тамирчид гээд л байдаг багш дасгалжуулагч нарын үүрэг роль их чухал юм шүү дээ. Багш нарыгаа гадагш дотогшоо сургалт семинарт явуулах хэрэгтэй байна. Болж өгвөл гаднаас мэргэжилтэн багш авч ирвэл зүгээр.

-Танд их баярлалаа. Олон олон жил наадамчин олноо баярлуулж явахын ерөөл өргөе!
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ider » Mon Aug 22, 2011 10:16 am

Р.Нямдорж: Улсын начин болоход 250 саяыг төлж гэнэ. Олны энэ яриа ортой



Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржтой ярилцлаа.

ДОПИНГ ХОЁР БӨХӨӨС ИЛЭРСЭН ГЭЖ ЗАРЛАХ БАЙНА.
-Улсын баяр наадамд шөвгөрсөн 32 бөхийн наймаас нь допинг илэрсэн гэдэг мэдээлэл цацагдаж байгаа. Хэн, хэн допинг хэрэглэсэн гэдгийг та албан ёсоор зарлаж хэлэхгүй юү?
-Энэ жил улсын баяр наадамд 1024 бөх барилдсан. Хуулиараа тавын даваанаас дээших 32 бөхөөс шинжилгээ авахад үүнээс хоёр хүнд тамирчин хэрэглэхэд хориглосон допингийн төрлийн зүйл илэрсэн. Энэ жил анх удаа хэдэн хүнээс илэрсэн гэдгийг эрт зарлаж байна. Учир нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр най ман хүнээс допинг гарсан гэх мэтээр ташаа мэдээлж байна. Тиймээс бид хоёр хүнээс илэрсэн гэдгээ албан ёсоор зарлая гэж шийдсэн.
-Ямар хоёр бөхөөс илрэв?
-Нэрийг нь хэлж болохгүй хуультай. Олимпийн хорооноос БНСУ-руу шинжилгээний дээжийг явуулдаг. Нэг тамирчны шинжилгээг 200 гаруй ам.доллараар хийдэг. А сорьцын хариу наймдугаар сарын 10-дын үеэр ирсэн. А сорьцын дараагаар Б сорьц хийлгэх үү гэдгийг бөхөөс асуудаг. Өнөө хоёр бөх хийлгэнэ гэсэн. Энэ хариуг бид саяхан Солонгос руу явууллаа. Манай хоёр тамирчин Б сорьцыг хийлгэхээр болбол өөрсдийн биеэр тийш явж хийлгэнэ. Б сорьцын хариу ирсний дараагаар олон нийтэд зарлана гэж хуульд заасан.
-Допинг хэрэглэсэн байж болзошгүй бөхчүүдийн нэрс таамгаар явж байснаас та уг нь бодит мэдээллийг хүргэвэл дээр биш үү?
-Өнөөдрийг хүртэл нэрийг нь битгий хэл тоог нь хэлж болохгүй байсан. Журам, дүрэмтэй учраас би хэлэхгүй. Бөхөө хамгаалах үүднээс би хоёр бөх гэж тоог нь л зарлах байна.
-Ер нь допинг хэрэглэсэн бөхчүүдэд ямар хариуцлага тооцож ирсэн юм бэ?
-Амжилтын төлөө яваа бөхчүүдэд допинг хэрэглэх магадлал өндөр байдаг. Бид эхний үед допинг илрүүлж, арга хэмжээ авч хариуцлага тооцох туршлага дутмаг байлаа. Хууль дүрмээ шинэчилснээр гурван жилийн өмнөөс л допинг хэрэглэсэн бөхчүүдэд арга хэмжээ авдаг тогтолцоо үүссэн. Уржнан жил зургаан бөх допинг хэрэглэсэн гэх цуу яриа гарсан. Бодит байдал дээрээ хоёр бөхөөс гарсан шүү дээ. Улсын заан Соронзонболд, улсын начин Сумъяабэйс нарын тухайн наадамд авсан чимгийг нь хураасан. Өнгөрсөн жилийн хувьд допинг илрээгүй.
-Улсын баяр наадмаар улсын заан Ч.Санжаадамба барьц задарсан байхад улсын харцага Ц.Содномдоржийг хөөж давхиад хаячихсан. Засуулууд уг нь тэр дор нь арга хэмжээ авч чадсан бол өнөөдрийг хүртэл будлиантай боллоо гэсэн хэл ам гарахгүй байсан болов уу. Зүй нь яаж шийдвэрлэх ёстой байсан юм бол?
-Маргаан үүсч цаг орчим наадам саатсанд хүмүүс бухимдсан. Улсын баяр наадамд 1024 бөх барилдахад 1023 барилдаан болдог. Одоо олон түмэн Санжаадамба, Содномдорж хоёр, Мөнхбаатар, Бат-Эрдэнэ нарын барилдааныг тал талаас нь ярьж байна л даа. Үнэндээ 1023 барилдаанаас хоёр нь маргаантай болсон гэсэн үг. Үүнийг нь монгол бөх тэр чигтээ болохоо байчихсан мэтээр харлуулах буруу даа. Санжаадамба, Содномдорж хоёрын барилдааны хувьд хаялцах барьц барьсан. Хаялцах барьц бариад нэг нь мэх хийгээд мэх нь үргэлжилж байвал зогсоохгүй байх дүрэмтэй. Үүний нөгөө талд хаялцах барьц тавигдсан үед барилдааныг зогсооно гэсэн заалт бий. Энэ хоёр заалтын заагийг олж шүүх ёстой юм. Саяын барилдааны хувьд Санжаадамбын хаялцах барьц тавигдсан. Нэг засуул нь үүнийг барилдаан үргэлжилж байна гэж ойлгосон байна. Тэгээд түүгээрээ шийдвэрлэсэн. Нөгөө талаас энэ нь барьц тавигдсан байхад барьж аваагүй гэж ойлгогдохоор байгаа юм. Телевизээр удаашруулж харахад очоод салгачихмаар харагдах ч бодит байдал дээр асар богино хугацаанд мэх, барилдаан явагддаг. Тухайн үед би хоёуланд нь очиж хэлсэн. Амжилтын төлөө барилдаж байгаа чинь чухал байгаа ч монгол наадмаа хүндэтгэх ёстой. Шийдвэр хүлээж авах ёстой шүү гэж сануулсан. Тэгээд ч Ц.Содномдорж, Х.Мөнхбаатар аль аль нь ард түмнээ хүндэтгэсэн. Шийдвэрийг дагасан, тахимаа өгч, жудагтай хандсан.
-Улсын арслан X.Мөнхбаатар, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэд тахимаа яараад өгчихлөө гэсэн яриа бас гарсан?
-Телевиз, телевизээр ондоо харагдаж байна. Бид зурагтаар шүүхгүй нүдээрээ харснаараа шүүнэ. Тэдний хувьд үнэнд ойрхон шүүлт болсон байх аа гэж бодож байна.
-Аймгийн наадамд аймгийн арслан цол олгодог. Энэ жилийн хувьд аймгийн наадамд их олон бөх барилдлаа. 512 бөх аймагт барилдахыг хуульд хэрхэн тусгасан байдаг юм бэ?
-Монгол бөхийн түүхэнд аймгийн наадамд анх удаа 512 бөх барилдлаа. 512 бөх жирийн жилүүдэд улсын баяр наадамд барилддаг тоо. Улсын наадамд барилдуулдаг бөхийг аймагт барилдууллаа. Үнэндээ хуульд заалт байхгүй. Хуульд зөвхөн 128, 256 бөх барилдахад ийм ийм цол олгоно гэсэн заалт бий. 512 бөх барилдахаар хууль гаргаж байж шийднэ гэх цаг хугацааны боломж байсангүй. 256 бөх барилдахад найм давж түрүүлсэн бөхөд аймгийн арслан цол олгодог. Тэгэхээр 512 бөхөд найм даваад үзүүрлэсэн бөхөд аймгийн арслан цол олгож болох юм гэсэн логик харагдаж байна. Ес даваад түрүүлж байгаад нь хурц арслан цол олгож болох юм гэсэн үндэслэл гарч ирж байгаа юм. Улсын наадамд 1024 бөх барилдахад олгож байгаа цолны аргачлалтай жишсэн заавраар явсан гэх үү дээ.
-Энэ жил начны найраа, цолны найраа олон сая төгрөгийн үнэтэй явагдсан гэж дуулдах юм. Энэ хэр ортой яриа вэ?
-Энэ жил начин болохын тулд 250 сая төгрөг төлж гэнэ, аймгийн начны ханш таван сая төгрөг байна гэх мэтээр ярьж байгааг би бас сонссон. Олны яриа ортой байдаг. Шууд хэлэхэд огт хоосон яриа биш гэж бодож байна. Монгол бөхөд цолны найраа гарч байсныг зогсоох зорилгоор шинэчлэл хийж байсан. 1,2,4-ийн давааг оноолттой болгосон. Оноолттой болгохоор хэн хэнтэй таарах нь мэдэгдэхгүй учир урьдаас үгсэж хэлэлцдэгийг устгаж чадсан. 6, 8-ын даваанд хоёр шинэ цол бий болгосон. Бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болсон. Ингэж бөхийн амин гол гурван зүйлийг маш өрсөлдөөнтэй болгосон. Одоо хүмүүсийн ярих нь хоёр хүн талбай дээр гараад хоорондоо үгсээд ярьдаг гэнэ. Талбай дээр зохион байгуулж байгаа зүйл бидэнд огт мэдэгдэхгүй болчхож байгаа. Хэрэв ийм зүйл байдаг бол үүнийг таслан зогсоох аргыг хайх ёстой. Зүй нь монгол бөхийг дээдлэх үзэл олны дунд байхад монгол бөхчүүд өөрсдөө ухамсраараа больчихмоор байгаа юм.
-Аймгуудын наадам будлиантай, будлиангүй явагдаж өнгөрлөө. Та аймгуудын наадмын өнгийг хэрхэн хэлэх вэ. Том цолтой бөхчүүд сумын цолтой хүүхдүүдэд унаад өгч байгаа илэрхий жүжиг ч тоглогдсон байх?
-Улсын цолтой бөхчүүд аймагт очоод сумын заануудад унаад өгдөг болсон. Яаж улсын цол авч байна гэж гайхмаар юм хүртэл ажиглагдаж л байна. Үүний цаана ямар нэгэн зүйл байгаа нь тодорхой. Уг нь аймгууд наадмаа үндэсний их баяр наадамтай давхцуулж хийдэг бол зүгээр байгаа юм. Хөдөөгүүр улсын цолтой бөхчүүд үймүүлж байна гэж улайм цайм ярьж байна шүү дээ. Биднийг бага байхад улсын цолтой бөхчүүд орон нутагт ирэхэд бултаараа баярлаж харах гээд гүйдэг байлаа. Өнөөдөр улсын цолтой бөхчүүдийг битгий явуулаарай гэж гуйдаг болж. Энэ нь аймгийн наадамд очоод шударга барилддаггүй гэдгийг хэлж байна. Монгол бөхийн эрх ашгийн үүднээс цолны найраа гэдгийг засч залруулах ёстой. Аймагт олон бөх барилдуулах нь сайн, муу талтай байдаг. Энэ жилийн хувьд аймгаасаа цолтой бөх төрүүлэхийн тулд бөхийн тоог өсгөх, тоо нь хүрээгүй байхад хүрсэн гэж мэдээлэх, чанаргүй болох тал ажиглагдсан. Нөгөө талаас аль болох олон бөх барилдаж байвал монгол бөх ард түмний дундаа гүн орших тул олон бөх барилдахыг дэмжих хэрэгтэй.
-Сүүлийн үед залуу бөхчүүд хүч түрэн гарч ирж байна. Энэ жилийн наадам гэхэд урьдаас таашгүй шинэ залуучуудаар хүч нэмлээ шүү дээ?
-Монгол бөх ажил эрхлэлтийн шинжтэй болсон. Хуучин цагт улсын заан Долгорсүрэн жолооч, улсын заан Амартүвшин жолооч, улсын заан Давааням цагдаагийн дарга гэдэг ч юм уу тус тусдаа ажилтай хүмүүс байлаа. Өнөөдөр бол зөвхөн барилдах ажлаа хийдэг хүмүүс болонгуут хэн бэлтгэл сайтай нь гарч ирдэг болсон. Хуучин цагт хэн байгалиас илүү заяагдсан нь хаядаг байсан бол одоо бэлтгэлтэй нь амжилт үзүүлдэг болсон. Дөрвийн давааг оноолттой болгосон нь аймгийн цолтой бөхчүүдэд ташуур болж өгсөн. Дөрвийн даваанд хэнтэй ч таарч болно. Хэнбугайг ч хаяж байж дээд цолонд хүрнэ гэсэн шийдлээр залуучууд эрэмгий барилддаг болсон. Энэ жилийн барилдаанд залуучууд үнэхээр таашгүй гоё барилдлаа. Залуучуудаар бахархах ёстой. Бүгдийг харлуулж болохгүй биз дээ. Ард түмний яриад байгаачлан цолны найрааны асуудал байхыг үгүйсгэхгүй. Харин долоогийн даваанаас дээш найрааны асуудал байхгүй гэж хэлэх байна.
МИНИЙ ХҮҮ ТҮРҮҮЛЭЭД, ҮЗҮҮРЛЭЖ БАЙВАЛ НАДАД САЙХАН БАЙХ НЬ МЭДЭЭЖ ХЭРЭГ
-Энэ жил таны хүү улсын гарьд Д.Ганбаатар хэр барилдав. Бөх хүний аавтай ярилцаж байгаагийн хувьд хүүгээ хэр барилдсан гэж үнэлж байгааг асуух байна?
-Миний хүү бие хаа болоод бүх талаараа сайхан төрсөн хүү. Ямар ч цолонд хүрэх чадвартай. Энэ жил сайхан л барилдлаа. Улсын наадамд долоо давна гэдэг сайхан амжилт. Найм давсан бол бүр сайхан. Түрүүлсэн бол бүр л сайхан. Улсын наадамд нэг л хүн түрүүлдэг. Хэн түрүүлэхийг урьдаас таашгүй. Хүслээр бол миний хүү түрүүлээд, үзүүрлэж байвал сайхан л байх нь мэдээж хэрэг. Би Бөхийн холбооны тэргүүн хүн. Миний суурь хүмүүжилд миний л хүүхэд сайхан байвал бусад нь хамаагүй гэсэн сэтгэл ер төрдөггүй. Би хөдөө өссөн хүн. Баяр наадмаа үзэх дуртай. Улсын баяр наадамд нэг хүн арав түрүүлэх, арван хүн нэг, нэг удаа түрүүлэх бол байдаг зүйл. Бөхийн амжилт хувийн шинжтэй зүйл юм. Миний хүү улсын наадамд үзүүрлэж түрүүллээ гэхэд нийгэмд баялаг нэмэгдэхгүй. Харин миний хүү монгол бөхдөө үнэнч байгаад олон бөхчүүдтэйгээ нийлээд ард түмэндээ монгол бөхийн барилдаан үзүүлж байгаа нь нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг нь юм даа.
-Таны төрсөн дүү улсын заан Р.Давааням агсны хүүхдүүд олны танил бөхчүүд бий. Та тэдэнд сургаал, зөвлөгөө хэр айлдах вэ?
-Би бөхийн удмыг улсын цолтой том бөхөөс үргэлжилдэг гэж ойлгодог байлаа. Гэтэл бөх сумын заан удамтай байхад л төрдөг юм байна. Манай ээжийн талд сумын заанууд олон байсан. Аав маань бяр тэнхээтэй сайхан эр байсан болохоор тэр хүний ген бас бий. Манай ахынх хоёр хүүтэй, би хоёр хүүтэй, дүү Даваанямынх гурван хүүтэй, дараачийн дүүгийнх гурван хүүтэй гэх зэргээр манай удмаас баахан банди нар гарлаа. Манай гэр бүлийнхэн бодохдоо Давааням бөх хүн юм чинь эдний хүүхдүүд л бөх болно гэсэн ойлголттой явсан. Би хүүгээ барилдана гэж огт бодоогүй, физик үзүүлж шал өөр замаар явуулж байсан. Бид эцэг эхээс арвуулаа. Одоо харж байхад бидний хэний ч хүүхэд барилдчихаар хүүхдүүд байдаг. Даваанямын хүү улсын начин Лхагвадорж, Ама Бямбадорж, Баасандорж нар байна. Сайхан дүүгийн маань хүүхдүүд сайхан л яваа. Харамсалтай нь хорвоо тэгш биш учраас аав нь гэнэт мөнх бусыг үзүүлсэн нь маш том цохилт болсон. Манай Лхагваа нуруун дээрээ маш их ачаа үүрч яваа. Тэр нь спортын амжилтад нөлөө үзүүлдэг. Лхагваа маань улсын баяр наадамдаа оролцож барилдаж олон түмнээ баясгаж байгаа нь монгол бөхөд үлдээсэн аавынхаа ул мөрийг үргэлжлүүлээд явж байгаа хэрэг. Цаашид цолоо ахиулах байх аа.
ГИННЕСИЙН НОМД ХЯТАДУУД 2048 БӨХӨӨР БҮРТГҮҮЛСЭН БАЙГАА БОЛ МОНГОЛЧУУД 4096 БӨХИЙГ БАРИЛДУУЛНА
-Өнгөрсөн жил “Их Эе” хуралдсантай холбоотойгоор таныг хэсэг нөхөд шүүхэд өгөхөд та ялагджээ. Энэ талаарх таны байр суурийг сонсъё?
-Бөхчүүд хоёр хуваагдчихлаа гэж ярьдаг. Үнэндээ бол тийм биш юм. Одооны бөхийн холбооны удирдлага, үйл ажиллагааг эсэргүүцэж тэмцдэг хэдэн хүн байдаг. Бөхийн өргөө ашиглалтад орсон 1998 оноос хойш тэд тэмцэж байна. Цаад утга нь бөхийн холбооны удирдлага, Бөхийн өргөөг авах гэсэн санаархал гэдэг нь ард түмэнд ил тодорхой болсон. 2002 оноос хойш Бөхийн холбооны үйл ажиллагааг эсэргүүцэж тэмцэж байгаа улсын заан Ж.Ганболд, Д.Амгаа, улсын начин Ц.Дуламсүрэн нар дахиад шүүхэд өгч л дээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард зургадугаар “Их Эе” хуралдсан юм. Ээлжит, ээлжит бус “Их Эе” гэдэг ялгаатай хоёр зүйл байдаг. Ээлжит “Их Эе” нь дөрвөн жил тутамд хуралдана гэсэн дүрмийн заалттай. 2010 онд хуралдсан юм чинь дараагийнх нь 2014 онд хуралдана гэсэн үг. Тэгтэл дунд нь хуралдах шаардлага тулгарвал ээлжит бус “Их эе”-ийг зарлана. Ээлжит бус Их эеийг яаж хуралдуулах вэ гэвэл цэцдийн зөвлөл буюу 67 хүний бүрэлдэхүүнтэй Бүгд хурлаас зарлана. Цэцдийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр буюу 47 нь санал гаргах юм бол ээлжит бус Их эеийг хуралдуулдаг. Сая зургадугаар Их Эе ээлжит Их эе тул түүнийг Цэцдийн зөвлөлийн хурлаас зарлахгүй. Тэргүүлэгчдээс зарлана. Зургадугаар “Их Эе”-ийг тэргүүлэгчдийн хурлаас зарлан хуралдуулсан. Гэтэл дээр нэр хэлсэн нөхөд зургадугаар Ихэеийг цэцдийн зөвлөлөөс зарлаагүй тул хүчингүй болгож өгнө үү гэж шүүхэд хандсан байна.
-Манай улс Гиннесийн номонд үндэсний бөхөө бүртгүүлэхийн тулд 4096 бөх барилдуулна гэж яригдаад байгаа. Энд оролцохыг хүссэн хэн болгон оролцох боломжтой юу?
Гиннесийн дээд амжилтын номонд БНХАУ 2048 бөх барилдуулаад монгол бөх гэдэг нэрээр 2006 онд орчихсон байгаа юм. Морин хуур, уртын дууг хятадууд бүртгүүлчихсэн байна гэсэн шиг юм үүссэн хэрэг л дээ. Тэгээд монголчууд өөрсдийн үндэсний бөхөө дэлхийд бүртгүүлэх нь зайлшгүй хийх ёстой ажил болсон. Сум, аймагт, улсад барилдах бөхийн тоо өсч байгаа нь улсад нэгэн зэрэг 40 мянга орчим бөх барилдана байна гэсэн үг. 40 мянган бөхтэй улс үүний 10-хан хувь буюу 4096 бөхийг барилдуулна гэдэг тийм хэцүү ажил гэж бодохгүй байна.
-Бөхийн тоог хэрхэн бүрдүүлж байгаа нь сонин байна?
Сум болгонд 10 бөх оролцуулаарай гэж урилга өгсөн. Хэрэв сум бүрээс 10 бөх ирвэл 3000 гаруй бөх хүрээд ирнэ. Улаанбаатарт барилдаж байгаа 1000 бөх байна шүү дээ. Ингээд элбэгхэн 4000 бөх цуглачихна. Энэ бүрэлдэхүүнд их, дээд сургуулийн оюутан, зэвсэгт хүчнээс оролцоно. Монгол Улсын эрх ашгийг бататгаж байгаа энэ барилдаан есдүгээр сарын 17-ноос 25-ны хооронд болно.
-Гиннесийн номонд орохын тулд амжилтаа албан ёсоор яаж баталгаажуулдаг юм бэ?
-Гиннесийн төв оффис Лондонд байдаг. Бид бүртгүүлэх хүсэлтэй байна гэдгээ өнгөрсөн хоёрдугаар сард албан бичгээр явуулсан. Хариу нь бүртгэх боломжтой гэж ирсэн. Амжилтыг хоёр аргаар бүртгэдэг юм байна. Бие төлөөлөгчөө ирүүлэх, эсвэл есөн төрлийн материалаар бүртгэдэг. Бид бие төлөөлөгч урьж байгаа. Монгол бөх Юнескод бүртгүүлчихсэн. Одоо Гиннест бүртгүүлчихвэл дэлхийд таньдаг болох юм.

Б.ДОЛЗОДМАА “ӨДРИЙН СОНИН”
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Mon Aug 22, 2011 10:22 am

Яриа нь мангар бөөрөнхий сонин гар шүү...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby MANDAKHT » Mon Aug 22, 2011 7:44 pm

Монгол бөхийн өнөөгийн хөгжлийн талаар ямар бодолтой явдгаа та хуваалцана гэсэн шүү дээ. Тэр талаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Сүүлийн үед аварга, арслан, заанууд дор даваанд ойчоод, аймаг цэргийн цолтой залуучууд сайн барилдаад байгаа нь бөхийн хөгжил сайн байгааг харуулж байгаа хэрэг. МҮБХ сайн ажиллаж байна, үнэхээр бөхийг хөгжүүлж байна. Одоо 4000 гаруй бөх барилдуулах гэж байгаа гэсэн. Энэ бол маш зүйтэй ажил. Бөхийн холбооны бодлого зөв яваад барилдаан олон зохиогдож байгаа зэрэг нь бөх зөв хөгжихийн үндэс суурь нь болж байна.

Монгол бөх маань өмнө эцэг эхээс заяасан сайхан бие бялдартай, арал чацтай, бяр тэнхээтэй, мэх тодорхой хэмжээгээр сурчихсан, наадмын өмнө сар хэртэй бэлтгэл хийж амьсгаагаа жаахан задлаад гарч барилддаг хүмүүсийг хэлдэг байсан. Энэ бол жинхэнэ их спортын хэмжээний бэлтгэл биш байсан байгаа юм.

Жишээлбэл Дэмүүл арслан, Ишгэн заан гээд олон бөх тээврийн тэрэг барьж яваад хүрч ирээд наадамд барилддаг байсан шүү дээ. Тийм л хэмжээний бэлтгэлтэй байдаг байж, дээр үеийн бөхчүүд. Гэтэл өнөөдөр 21-р зуунд бөхчүүд тийм хэмжээний бэлтгэлээр барилдах аргагүй болчихсон байна.

Олимп, дэлхийн аварга тамирчны хэмжээнд бэлтгэл хийж байж үндсэний бөхөөр барилдахаар болсон. Тамирчны бэлтгэлийн оргил дээд цэг гэж байдаг юм байна. Их спортын тамирчид “форм”-д орно гэж ярьдаг. Формдоо орсон тамирчин бол юунд ч дийлдэхгүй хурдтай, хүчтэй, итгэлтэй байдаг шүү дээ.

-Энэ талаар жаахан дэлгэрэнгүй ярьж өгөхгүй юу. Манай бөхчүүдийн хувьд форм орчихсон байгаа байдал хэр анзаарагддаг вэ?
-Жишээлбэл формдоо орчихсон волейболын тамирчин зааланд орж ирэхэд сетек нь намхан харагддаг гэх юм билээ. Энэ бол бие бялдар, арга техникээс гадна хурд, хараа, итгэл зориг гээд сэтгэл зүйн бэлтгэл дээд зэргээр хангагдсан байгаа хэрэг л дээ. Үүний нэгэн адил залуу бөхчүүд бүтэн жил шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэлийг тогтмол хийгээд ирэхээр шал өөр болоод ирж байгаа юм шүү дээ.

Барилдааны арга туршлага суугаад мэх энэ тэрийг бол реплексээр л хийдэг болж байгаа юм. “Энэ гэдийлээ. Тэгэхээр нь би цээж рүү нь түлхээд хөлөөс нь татаад ар тийш нь унагана” гэж дотроо бодохгүй. Хөдөлгөөний эвсэл нь дээд зэргээр бүрдчихсэн юм чинь мэхийг бодохгүйгээр л шууд реплексээр л хийгээд явчихдаг гэсэн үг л дээ.

Яг ингэж формд орсон бөхчүүд бол ялгараад харагдаж байгаа юм шүү дээ. Энэ жилийн наадамд түрүүлсэн улсын аварга С.Мөнхбат, үзүүрлэсэн арслан Г.Эрхэмбаяр, дөрөвт үлдсэн гарьд Ж.Бат-Эрдэнэ энэ гурав бол тамирчны бэлтгэлийн оргил цэгт хүртлээ л бэлтгэж чадсан нь харагдаж байсан. Эндээс дүгнээд бодоход манай монгол бөхчүүд барилдахдаа дэлхийн хэмжээний их спортын түвшинд хүртэл тийм өндөр хэмжээний түвшинд бэлтгэлээ хангаж чаддаг болжээ. Энэ бол хөгжлийн маш том үзүүлэлт.

-Та монгол наадмын нэгэн хэсэг болох хурдан морьтой олон жил холбогдож яваа хүн. Та өөрийнхөө салбарын талаар бодлоосоо хуваалцвал?
-Хурдан морины уралдаан бол мөн л их спорт. Зарим нэг хүмүүс “наадгай” гэж хэлээд байдаг. Энэ бол юм мэдэхгүй хүмүүсийн дураараа ярьж байгаа яриа. Наадгай гэж тусдаа зүйл бий. Шагай цувуулж өрчихөөд дөрвөн бэрх орхин морь буухаар нүүдэг тоглоомыг л жинхэнэ наадгай гэдэг юм.

Харин морийг уяж сойгоод, хүүхэд унаад уралдаж байгаа нь бол их спорт. Энэ жил хурдан морины уралдаан зохион байгуулалтын шинэ төлөв байдалд шилжиж, сайжруулсан монгол адуу, цэвэр монгол адуу хоёрыг тусд нь уралдлаа шүү дээ. Хурдан морины уралдааныг сүүлийн 30 гаруй жил радио, телевизээр дамжуулж байна. Ялангуяа 2000 оноос хойш бүр өргөн дэлгэр үзүүлдэг болсон.

Энэ нь хурдан морины уралдаан бол монголын хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлогод баттай байр суурь эзэлсэн гэж хэлж болно. Хурдан морины уралдааныг тайлбарлах ажил мөн л 1971 оноос эхэлсэн. Анх Хурц гуай тайлбарладаг байлаа. Дараа нь би тайлбарладаг байсан. Миний дараа Ш.Гүрбазар, А.Авирмэд агсан, Галбадрах, Батбадрах гээд залуучууд сайхан тайлбарладаг байсан.

Одоо Цагаандалай их аятайхан тайлбарлаж байгаа. Шинээр тайлбарлаж байгаа залуучууд ч байна.

-Морь тайлбарлах тал дээр алдаа оноотой зүйл хэр ажиглагддаг вэ?
-Би өөрөө мэргэжлийн сэтгүүлч хүний хувьд морь тайлбарлаж байгаа залуучуудад хандаж хэлэх үг байна. Морь тайлбарлаж байна гэчихээд уралдаж байгаа морио тайлбарлахгүй өөр зүйл яриад байна. Юу гэхээр морь, уяач, хүүхэд гурваас илүү морины эзнийг яриад байх юм. Тийм ч дарга, тийм ч захирал гээд л. Уралдааны процес л хамгийн чухал шүү дээ.

Бас морины угшил гарлыг сайн ярих хэрэгтэй. Тэгэхдээ хамгийн гол нь морь яаж уралдаж байгааг л ярих хэрэгтэй. Гараан дээрээ ямар байна, хөлс нь хэр гарч байна, хөлний тавилт ямар байна, гэдэс хоол нь таарч байна уу, харайлт ямар байна, өвдөг нь яаж нугарч байна, борвио яаж татаж байна гээд л олон зүйл ярьж болно шүү дээ. Гэтэл энэ залуучууд морио сайн мэдэхгүй учраас эзнийг нь л яриад байдаг.

Морио сайн мэдэх, мэргэших хэрэгтэй. Зөвхөн наадмын комиссоос бүртгэлийг нь аваад гардаг. Тэгээд цаасан дээр бичсэн номер дугаараар нь л хараад тэр даргын тийм морь байна гээд яриад байдаг. Уяачийн тухай бас их бага ярьдаг. Бүртгэлийг нь айхтар нарийн бичихээ больсон шиг байна. Нэг уралдах морь байлаа гэхэд өөрөө Сүхбаатарын Эрдэнэцагааны угшилтай, эзэн нь Ховдьнх, уяасан уяач нь Өвөрхангайнх ч юм уу, иймэрхүү бүртгэлтэй байх жишээтэй.

Ийм бүртгэл байлаа гэхэд бүгдийг нь л нэг бүрчлэн хэлж, ярих хэрэгтэй. Бөхчүүдийг зарлахдаа дор хаяж 3-4 газрын нэр хэлдэг шүү дээ. Тэгэхээр морийг яагаад тэгж тодорхой зарлаж болохгүй гэж? Бас морь тайлбарлаж байгаа залуучууд өөрийнхөө нутгийн морийг илүү ярих гээд байгаа тал анзаарагддаг. Энэ мэт ялихгүй зүйл дээр монголчуудын жалга довны үзэл илрээд байдаг. Товчхондоо 4-5 настай байхдаа хурдны морь унаж сурахад амссан мэдрэмжээр л морийг тайлбарлана уу гэхээс морь унаж үзээгүй хүн морь тайлбарлана, хүмүүст хүргэнэ гэж байхгүй шүү дээ.

Энэ мэтийг л анхаарах хэрэгтэй дээ.

-Нэгэнт хоёулаа бөх, морь хоёроо ярьсан юм чинь сурын тухай ч гэсэн ярьж яагаад болохгүй гэж. Угтаа бол эрийн гурван наадам гээд нэг л цогц зүйл юм чинь…?
-Тийм шүү. Сур гэхэд олон төрлийн сур байна. Энэ олон төрлийн сураа мартаж гээлгүй харваж байгаа нь их зүйтэй. Улсын архивт нэг сонин бичиг байдаг юм. 1910-аад оны үед хэдэн аймгийн чуулган дарга нар Шанзав яаман дээр хоорондоо бичиг шидэлцээд “Сур харвахыг ерөөсөө болъё. Манайхаас өөр хаана ч байхгүй, хоцрогдсон эд” гэж.

Гэхдээ яг болино гэсэн шийдвэр гаргаагүй юм билээ. Тэгсэн болих шийд гарах шахсан тэр жил жигтэйхэн олон хүн сур харвасан байдаг юм. Сурын хөгжлийн үндэс суурь бол манай халх сур буюу их сур. Мөн ястан үндэстэнүүдийн сур байна. Эдгээр дээр тулгуурлаад тэдний сайн сайхан, зөв зүйтэй юмыг нь аваад Монголын сурын харваа уламжилж хөгжиж яваа нь энэ.

-Шагайн харваа маань бас монгол наадмын гол чимгүүдийн нэг шүү дээ. Та энэ спортын тухай ямар бодолтой явдаг вэ?
-Шагайн харваа сүүлийн жилүүдэд нэлээд дэлгэрч байгаа. Үндсэний спортын гол төрлүүдийн нэг болчихоод байгаа шүү дээ. Үүнийг 1988 оны үед БТС-ын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар оруулж “Шагайн харваа бол үндсэний спорт мөн юм” гэж үзээд спортын цол зэрэглэлийн нэгдсэн ангилалд ороод спортын цол зэрэг олгодог болсон түүхтэй.

1991 оны наадмын хөтөлбөрт анх ороод СТО-ны “А” зааланд наадмын харваа болж, ерөнхийлөгч, ерөнхий сайд нар ирж сум тавьж байсан юм. Дараа нь хэдэн жил тасраад 2000 хэдэн оноос билээ дээ, наадмын хөтөлбөрт дахин орсон. Манайхан энэ үеэс л шагай харваа хөгжсөн юм шиг яриад байдаг. Үгүй шүү дээ. Шагай харваа бол хонь, ямаа зэргийг монголчууд хэзээ гаршуулж, амьдрал ахуйдаа хэрэглэж эхэлсэн тэр цаг үед л шагайн харваа үүссэн байж таарна.

Анхны элимент нь хонь, ямааны далан дээр шагайг нь тавиад үхрийн шагай харваж онодог байсан гэдэг. Харин одоо шагайн холбоонд ажиллаж байгаа хүмүүс өөрснийхөө үед л мундаг хөгжүүлж байгаа юм шиг яриад байдаг. Тийм биш ээ, Бүр 1930 хэдэн онд Галсанцэвээн гэдэг даргатай Улаанбаатар хотын шагайн товчоон гэж байсан юм билээ.

-Манай уншигчдадтай санал бодлоо хуваалсан танд баярлалаа.

Эх сурважл: “Бөх”
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Оргил » Mon Aug 22, 2011 8:30 pm

хэний ярилцлага вэ..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Tue Aug 23, 2011 7:55 pm

Энэ Нямдорж гуайн ярилцлагаас харахад баг нь МҮБХ-ын холбоог лав л 2014, цаашдаа ч удирдах л бололтой.
Уг нь одоо больчихмоор юм даа.
Болж бүтэхгүй байгаануудыг нь дараагийн шинэ удирдлагын баг засаж янзлах л хэрэгтэй байгаан.
Барьц сонгодгийг болиулахгүй бол,
1-рт бөхчүүдийн жин нэмэгдээд болохоо байлаа.
2-рт уран сайхан барилдаан үгүй боллоо.
3-рт бөхчүүд одоо барилдахаа ч больж, шууд шодож барьц сонгож нтр тэнэгтээд
4-рт барьц сонгооны барилдаанд тэсэхийн тулд бөхчүүд давах биш, унахгүй гэсэн байдлаар бэлтгэл хийж байна. Янз бүрийн эм тариа маш их хэрэглэж байна, тэрний дотор бие махбодид хортой олон эм тариа байгаа.
5-рт барьц өгөлцөж авалцах гэж л барилдахаасаа илүү хугацааг зарцуулж, үзэгчдийг залхааж байна. Шуудагдалцаад яс үзээд байгаа 2 бөх хэчнээн удсан ч гэсэн тэндээс бас барилдаан, хэн нь илүү бяртай нтр гээд олон л юм харагддаг.
6-рт одоо бөхчүүд бүгд жилийн турш бэлтгэлтэй, ерөнхийдөө жигд байгаа. Барьц сонгочихоор тэгээд жоохон зөрүүг нь алга болгоод ерөнхийдөө аз эз давамгайлж байна. Аз эзний илүүгээр биш, бяр хүч, мэхний илүү нь давж, том цолонд хүрдэг бол зүгээр юм...
За бүүр больё, ядаж Улсын наадмын 5-ын даваанаас хойш барьц сонгуулахгүй байя л даа. Барилдаан удааширна, үзэгчдийг чилээнэ гэдэг. Жилдээ нэг яахав дээ, үнэхээр дуртай л юм чинь бүгд үзнэ. Тэгээд ч 1024 нтрээ ерөөсөө л болиулчихмаар л байгаан...512 барилдаад л барьц сонгуулахгүй байхад наадам 9-өөс өмнө л дуусна гэж бодож байна.
Бөхчүүдийн ёс зүй, цэц, засуулын нэр хүнд, шударга байдал ... нтр гээд олон юм байна даа.
1024, одоо 4096 нтр гээд Нямдорж гуай хэдэн тоо яриад л бөх хөгжөөд байна л гэж байнга ярихын.
Тоо бол чанар биш.
Бас дэмий дэмий олон юм хийж байна.
Цолыг хавтгайрууллаа.
6, 8-ын даваа цол хэрэггүй л санагддаг.
Хэдэн зуун жил уламжлагдаад ирсэн л цол чимэг.

Одоо яваандаа дүрмээ өөрчлөөд гар газар хүрвэл унасанд тооцно гэж юм гаргахыг ч үгүйсгэхгүй, энэ маягаараа. Орчин үед хүмүүс удаан барилдаан хүлээн зөвшөөрөхгүй, гар хүрвэл унасанд тооцохоор барилдааны хугацаа богиносож байгаа маягийн тайлбар яриад л...

Аймгийн цолтнуудыг хүртэл залаатай болгоод л хаяцан.
Одоо нэг л олон залаатнууд.
Юм цөөн байх тусмаа л хүндтэй байдаг... гэх мэтээр шүүмжилмээр байгаам.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby MANDAKHT » Tue Aug 23, 2011 8:06 pm

:mongol:
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ider » Tue Aug 23, 2011 8:25 pm

Бас Нямдоржын нэлээн хэдэн жилийн өмнө ярьсан ярилцлаган дээр сурвалжлагч: бөхийн холбоо өнгөрөгч онд ямар ямар шинэлэг ажил зохион байгуулсан бэ? гэсэн чинь 4 уулын хишиг барилдаан болсон, Бөхийн өргөөний ширдэгийг сольсон,бөхчүүд холхисоор байгаад их нимгэрчихсэн байна лээ ухааны юм ярьж байсан шүү, Ер нь одоо больчмоор л юм байгаан ингэж заваартуулж байхаар
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Fri Sep 02, 2011 3:14 pm

Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй: ӨӨРӨӨ АЛДАА ГАРГААД УНАСАН БОЛОХООР ЮУНДАА Ч ХАРАМСАХ БИЛЭЭ

-Харцага маань наадмаас хойш хаагуур, яаж амрав даа?

-Наадмын дараа долдугаар сарын 15, 16-нд манай Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ой болсон юм. Баянгол сум бол домогт бөх Д.Гомбогдагва зааны төрсөн нутаг. 100 гаруй насалсан хүн бий. Тэнд наадамдлаа. Аймгийнхаа ойд наадамдлаа. 29, 30-нд миний төрсөн Орхонтуул сумын 80 жилийн ой болсон. Ер нь наадмаас хойш наадам тасрахгүй явсаар байгаад өнөөдрийг хүрч байна даа.

-Бэлтгэлээ хийж эхлээгүй байна уу?

-Хийж байгаа. Наадам өнгөрөөд хоёр, гурав хоноод л бэлтгэлдээ орсон.

-Энэ жил танай Сэлэнгэ аймгийнхан сайхан наадлаа?

-Тэгэлгүй яахав. Манай Сэлэнгэ нутгаас арван жилийн өмнө нэг жил Н.Бүрэнбаатар, Ш.Зоригт гэсэн хоёр бөх цол авч байсан. Тэрнээс хойш 2003 онд Г.Эрхэмбаяр, 2006 онд би, ноднин Ч.Баянмөнх начин болсон. Тэгээд алдарт “Боохой” Данзан арслангаас хойш 78 жилийн дараа манай нутгаас наадмын үзүүр түрүүнд бөх шалгарсан. Мөн аймгийн арслан цолтой хоёр бөх дөрөв давж, улсын цолны босгонд тулж ирлээ. Гэх мэтчилэнгээр манай “Таванхан” дэвжээний бөхчүүд сайхан наадлаа.

-Өөрөө ч бас ингэж цолоо ахиулах мөчийг олон жил хүлээсэн дээ?

-Би улсын наадамд 2003 оноос эхэлж барилдсан. Анх улсын наадамд барилдахын өмнө сонины булан дээр “Сэлэнгийн Т.Өсөх-Ирээдүй” начин цол авах бөхчүүдийн нэг” гээд бичсэнийг уншиж байсан. Тэрийг харчихаад нээрээ ч начин болчих юм болов уу гэж бодно. Тэр үеэс хойш чамгүй олон жил барилдаж байж 2006 зорьсондоо хүрсэн. Тэгээд начин болсноос хойш даалгавар нэмэгдсэн л дээ. Наадам болохоор л хүмүүс “За цолоо ахиулаарай, чамд боломж байгаа шүү” гээд л ярина. Би болохоор дандаа дөрөв даваад тав дээр уначихна. Тэгж яваад өнгөрсөн жил цолоо баталж, энэ жил харцага боллоо.

Сайхан байна. Дээр нь манай аймгийн ойгоор Сэлэнгэ нутгийн ард түмэн, удирдлагууд бөхчүүдээ маш сайхан хүлээж авсан. Бөхчүүдийнхээ хөдөлмөрийг маш өндрөөр үнэлсэн. Сэтгэл маш өндөр байгаа. Би анх 1998 онд Сэлэнгэ аймгийн спорт хороонд Данзангийн Эрдэнэбат гэж багшийнхаа удирдлагад барилдахаар очиж байсан мөч маань өөрийн эрхгүй санаанд орж байлаа. Аймгийн стадионы хажууд багшдаа мориор хөөгд өөд, кроссонд гүйгээд явж байхдаа ийм бөх болно гэж бодож явсангүй.

-Та заал танхимын барилдаанд тогтмол дээгүүр үздэг бөхчүүдийн нэг. Тэр ч утгаараа таныг энэ жил цолоо ахиулах, цаашлаад заан болох бөхчүүдийн тааварт хамгийн түрүүнд оруулж байсан. Хэдийгээр цолоо ахиулж, харцага болсон ч гэсэн зааны даваанд уначихаад их харамссан уу?

-Ер нь бол энд тэнд барилдаан болж байвал очоод барилдчихдаг юм. Барилдах гэж л бэлтгэл хийж байгаа болохоор боломж гарвал зодоглочихно. Тэр тийм барилдаан гэх зэргээр голдоггүй. Заалны барилдаан алгасдаггүй, дээр нь ганц нэг удаа гайгүй барилдчихдаг болохоор хүмүүс намайг тийм цолд хүрэх болов уу гэх мэтээр ярьдаг. Тэр бол намайг дэмжиж байгаа хүмүүсийн сайхан сэтгэлийн илрэл юм. Гэхдээ бөх барилдана гэдэг хэцүү. Нэгийн даваанд барилдсан хүүхэд хүртэл өрсөлдөгч байдаг.

Одоо үндэсний бөх өндөр түвшинд хөгжиж байна. Олон сайхан залуус гарч ирж, бэлтгэлээ өндөр түвшинд хийдэг болж. Би наадмын өмнө ямар ч байсан цолоо баталчихья, тэгээд цаашаа үзнэ дээ гэж бодсон. Түүнээс би тийм цол авна, тэд давна гэсэн зүйл бодоогүй. Тэгээд харцага болсон. Энэ цолондоо сэтгэл хангалуун байгаа. Ахиулаад барилдах боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ барилдааны явцад алдаа гаргаад унасан. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй болохоор одоо яахав дээ.

-Энэ жил бэлтгэл сургуулилт сайхан ханасан уу?

-Бэлтгэл бол байнга хийнэ. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд бэлтгэлээ илүү эрчимтэй хийж байгаа. Тэрнийхээ хүчээр заал танхимын барилдаанд алгасалгүй үзнэ шүү дээ.

-Наадмын аль даваа хамгийн хүнд байв?

-Ер нь даваа болгон хүнд шүү дээ. Тэр дундаа оноолт хэцүү байдаг. Ам бол өөртэйгээ барилдаан таарах бөхийг сонгож байгаа болохоор гайгүй.

-Харцага цолны төлөөх барилдаанаа дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Би зургаагийн даваанд долоон бөхөөс Б.Амарзаяаг амласан. Бид хоёр өмнө нь нэг л удаа барилдаж байсан. Хавар нэг барилдаанд би амлаж аваад давсан юм. Тэгээд сая хэн давсан нь харцага болох гээд яс үзсэн. Амарзаяа надаас хутгаа юм уу мордох мэх ирнэ гээд нэлээн хамгаалж барилдсан л даа. Би ерөөсөө бусгадаггүй хүн. Тэгээд огт хийдэггүй бусгааг хийж давсан. Барилдааны тактик юм даа.

-Харцага болчихоод хэр баярлав?

-Нэг их баярлаагүй ээ, дараагийн даваа л бодогдож байгаа юм чинь. Анх начин болж байсан үетэйгээ харьцуулахад тэс өөр сэтгэгдэлтэй болсон байна лээ.

-Долоо дээр Д.Баасандоржид амлуулсан байсан?

-Баасандорж Ч.Санжаадамба, Ц.Содномдорж, бид гурваас намайг амласан. Бид хоёр энэ өвөл хоорондоо хоёр удаа таарч, нэг нэг хаялцсан. Тэгэхдээ хоёуланд нь барьц сонголцсон юм. Тиймээс барьц сонгоогоор дуусах болов уу гэж бодож байлаа. Сүүлийн зүүн давхар шуудган дээр намайг давуулахаар нь сэжээд бие рүү нь шахаад орсон чинь тавиад өөдөөс дайрчихсан. Тухайн үед барьц сонгохдоо хүрсэн бол яах ч байсан юм билээ гэж харамсаж байсан л даа. Гэхдээ давуулсан хүнийг сэжихээс өөр яахав дээ. Баасандоржийг тэгж барилдана гэж санаагүй. Гэхдээ тухайн үед харамсаж байсан ч удалгүй Эрхэмбаярынхаа барилдааныг хараад дорхноо мартчихсан.

-Г.Эрхэмбаяр арслангийн талаар юу хэлэх вэ?

-Маш их хөдөлмөрч хүн. Бэлтгэлийг үнэн сэтгэлээсээ, чамбай хийдэг. Дээр нь маш их бяртай. Зан аашийн хувьд маш даруухан, олон таван үггүй гоё хүн шүү дээ. Бөх сонирхогчид Эрхэмбаярыг том цол авна гэж олон жил таамаглаж, дэмжиж байсан. Энэ жил аргагүй тэр цолоо авлаа. Яах аргагүй өнөө цагийн шилдэг бөхчүүдийн нэг.

-Таныг барилдааны тэмдэглэл хөтөлдөг гэж сонссон Тэмдэглэлд орсон сонирхолтой баримтуудаасаа хэлж өгөөч?

-Тэмдэглэл хөтөлнө өө. Өөрийнхөө хийсэн барилдаан, дотроо бодож байгаа юм, алдаа дутагдал гээд бүх л юмаа тэмдэглэнэ Анх бөхийн өргөөнд барилдаж, аманд гарч эхэлснээс өнөөдрийг хүртэлх бүх зүйл тэмдэглэлд минь орсон байгаа. Би анх аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд аманд гарч эхлээд жил шахуу нэгийн даваанд унасан юм. Бараг арав гаруй барилдаанд. Тэгж явсаар анх удаа нэг давж байлаа. Дараа нь нэг даваад үзсэн чинь хоёр давмаар санагдсан. Гэх мэтчилэнгээр явж ирсэн байдаг. Одоо би шавь нартаа “Би бүтэн жил нэгийн даваанд унаж байж бөх болсон. Тиймээс та нар жижиг бэрхшээлийн өмнө битгий шантарч бай” гэж хэлдэг юм. Тоо баримт гэвэл жилдээ 80 гаруй барилдаанд зодоглочихож байна. Зарим жил 100 ч хүрнэ.

-Хэн гэдэг бөхтэй хамгийн их барилдсан байна?

-Заан М.Өсөхбаяртай л олон барилдсан. Аймгийн арслан байхдаа гурвын даваанд ганц нэг тунадаг байсан. Тэгээд 2006 оноос хойш их олон барилдсан. Хоорондоо бараг 27, 28 барилдсан байх. Би хоёр л удаа давж үзсэн. Арваад удаад нь барьц сонгосон. Миний талаар нэг ч таарч байгаагүй. Энэ жил гэхэд тав, зургаа унасан. Цогоо ах (МҮБХны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар) бид хоёрыг бөхийн өргөөнд барилдахаар “За манай хоёр Өсөхөө ч олон барилдсан даа. Заан маань нэлээн давамгайлаад байдаг” гээд л тайлбарлана (инээв). Би сүүлдээ нэгэнт дийлэхгүй юм чинь гээд барьц сонгохыг хүлээнэ. Тэгэхэд л Өсөхөөгийн талаар буучихна.

-Бөх барилдаж эхлээд хамгийн их баярласан тохиолдол юу бол?

-Анх бөхийн спортод удааг үй байхдаа 1998 онд самбо бөхийн өсвөр үеийн УАШТ-д орсон. Тэр тэмцээнд 81 кг-д барилдсан юм. Тухайн үед С.Эрдэнэбат багш дээр ирж хичээллээд сар гаруй л болсон байх. Тэгээд барилдаад эхэлсэн чинь гурав билүү дөрөв ялчихлаа. Тэгсэн чинь багш “За чи энэ л хүүхдийг ял. Тэгвэл гарцаагүй медаль авна” гэлээ. Барилдсаар байгаад нөгөө хүүхдээ яллаа. Гэтэл тэр хүүхэд маань одоогийн улсын начин Ш.Тогтохбаяр байсан юм билээ.

Ялчихаад багш дээрээ ирээд “Одоо би медаль авна биз дээ” гэсэн чинь “Авах нь авна. Гэхдээ мөнгөн медаль муу байдаг юм. Учир нь мөнгөн медалийг хожигдож авдаг юм. Үүний хажууд ялж авсан алт, хүрэл медаль сайхан байдаг” гэсэн. Тэгээд би аваргын төлөө барилдаанд ялаад түрүүлж билээ. Тэр үед манай эмээ намайг дагаад Спортын төв ордонд ирсэн байсан. Аав нь Сосорбарам заан гэж бөх хүн байсан юм. Тэгээд намайг түрүүлсэн чинь баярлаад авчирсан “Диско” печенээ тэр хавийн хүүхдүүдэд тарааж өгч байсан. Ер нь тэр тэмцээнд болж байсан бүх л юм сэтгэлд тод сайхан байдаг даа.

-10-р ангийн хүүхэд 81 кг-д орсон гэхээр нэлээн биерхүү байжээ?

-75-тай л байсан.Доод жинд маань Сэлэнгийн Сант сумын аймгийн начин Э.Лхагвасүрэн гэж манай найз байсан. Тэгээд найзтайгаа давхцчих гээд байсан болохоор 81 кг-д орсон юм.

-Бөхийн удам судар юу байна?

-Би хоёр талдаа бөхийн удамтай хүн. Манай аав Дундговийн Сайхан-Овоогийн Буянтогтохын Түвдэндорж гэж хүн байдаг. Аавын өвөө “Тамсаг булагийн босоо хар” гэж алдаршсан Бадрахын Сосорбарам гэж хүн байсан. Тамсаг булагийн чөлөөлөх дайны өмнө хийсэн бүх цэргийн наа дамд түрүүлж, цэргийн заан цол хүртэж байсан. 1945 оны чөлөөлөх дайнд Өвөр Монголын нутгийг чөлөөлж байсан хүн. Өвөр Монголчууд тэр үйл явдалтай холбогдуулж наадам хийхэд түрүүлж, Өвөр Монголын аварга цол хүртэж байсан. Дундговь аймгийн баруун тал, Өвөрхангай аймгийн урд талын сумдуудаар нэг үе маш сайн барилдаж байсан юм билээ. Ээжийн талд гэвэл Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат Чүлтэмийн Цэрэндорж гэж 1946 онд улсын начин цол хүртсэн бөх байдаг.

-Тэгвэл бага байхын бөх болно гэдгээ мэдэрсэн хүүхэд байв уу?

-Үгүй ээ. Багадаа бөх болно гэж бодож байсангүй. Уг нь би волейбол тоглодог байсан. Харин санамсаргүй тохиолдлоор бөхтэй холбогдсон юм. 1998 онд “Алтан намар” гээд урлаг, спортын наадам болсон юм. Тэр наадмын хүүхдийн барилдаанд Түнхэлийн Наранбаатар гэдэг хүү түрүүлж, би хоёрт орсон. Тэр наадмын дараа Данзангийн Эрдэнэбат гэж багш маань намайг барилдах уу гээд бөхийн замд оруулж байлаа. Энэ хүн аймгийн алдарт уяач, аймгийн заан, самбо бөхийн спортын мастер цолтой. Аймгийн спорт хороонд 30 гаруй жил багш хийж байгаа, Бараг Сэлэнгийн бүх бөхчүүдийн багш даа. Багшийнхаа санал тавьсны дагуу бөхөд орсон доо.

-Анхны цол чинь сумын заан уу?

-Сумынхаа наадамд очиж барилдаад аймгийн начин Ёвуудамба гэж манай суманд 10 түрүүлсэн бөхийг хаян түрүүлж байлаа. Манай Орхонтуул их сонин сум байгаа юм. Гурван аймагтай хиллэдэг. Чанх урагшаа Төв аймгийн Жаргалант, Заамар, Цээл гэж гурван сумтай хиллэнэ. Баруун урагшаа Булганы Бүрэгхангай, Орхон, баруун хойшоогоо Орхон аймгийн Баян-Өндөр сумтай хиллэнэ. Манай суманд 1978- 90 он хүртэл сумын заан цолтой бөх төрөөгүй. 1975 онд бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол хүртсэн манай сумын Авирмэдийн Мөнхжаргал гэж бөх цэргээс халагдаж очоод ес түрүүлсэн гэж байгаа. Тэгээд Ёвуудамба ах 1981 онд цэргээс ирээд 10 түрүүлсэн.

Тэр хоёрын завсар ганцхан хүн түрүүлсэн нь Ерөө сумын Баттүвшин ах. Тэр үед баахан сумын начин цолтой хүмүүс гарсан гэдэг. Дээр нь сонирхуулахад манай сум бөхийн түүх зузаантай л даа. Халх долоон хошуу, даншиг наадмын аварга Х.Намжилжав гэдэг хүн манай нутагт амьдарч байсан. Дээр нь манай нутгийн хойд хэсэг, Хонгор овооны хөндийд Баянмөнх арслан буюу манайхан “Хулгар Нацаг” гэдгээр нь сайн мэдэх хүн амьдралынхаа сүүлийн жилүүдэд тэнд нутаглаж байсан. Бас Дарамжавын Төмөр-Очир, Ваанчигийн Гоонос, Чүлтэмийн Цэрэндорж гээд гурван улсын начинтай.

-Багадаа хаана өссөн бэ?

-Би 1981 онд Орхонтуул сумандаа төрсөн. Тэгээд зургаан сартайдаа цэцэрлэгт, зургаан настайдаа нэгдүгээр ангид орсон. Сумын төв дээр амьдарна. Зундаа бол хөдөө эмээ, өвөө дээрээ очно.

-Эхээс олуулаа юу? Аав, ээжийнхээ талаар ярьж өгөөч?

-Эхээс хоёулаа. Нэг эрэгтэй дүүтэй. Манай аав өндөр хүн. 1980-аад онд улсын харцага О.Бахыт улсад зургаа давсан жилээ манай сангийн аж ахуйд урилгаар очиж барилдсан юм билээ. Тэгэхэд Бахыт харцагыг хаяж байсан гэсэн. Гэхдээ бөхөөр тууштай хичээллэж байгаагүй. Зүгээр л ажлаа хийгээд, социализмын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байсан. Ээжийн дүү нар бол барилдана. Сүүлийн үед барилддаг хамаатнууд олон болоод байгаа шүү.

-Ярилцаж суухдаа чамайг үзэж харсан, дуулсан мэдсэнээрээ ном бичвэл зүгээр юм болов уу гэж бодлоо?

-Би “Сэлэнгийн бөхчүүд” гэж ном бичсэн. Өнгөрсөн дөрвөн сард дууссан юм. Гэхдээ хэвлүүлье гэж мэрийсэнгүй. Сая Сэлэнгийн тухай хоёр ном ойрхон хугацаатай гарчихлаа. 2001 онд У.Хишигбаяр гэж аймгийн заан, бөхийн засуул хүн ном бичсэн. Дараа нь Чой. Лувсанжав гэж хүүхдийн зохиолчийн бас нэг ном гарсан. Хэвлүүлье гээд ганц хүнд санал тавьсан. Дэмжээгүй. Гэхдээ оройтохгүй. Харин ч арслангийн маань түүхээс авахуулаад материал нэмэгдэж байгаа.

-Хообий юу вэ?

-Би ном унших дуртай. Яруу найраг сонирхоно. Мөн зураг авах дуртай. Ер нь бөхчүүдийн янз бүрийн зураг надад олон бий шүү. Бас сүүлийн үед эх орныхоо сайхан газруудаар аялах дуртай болчихоод байна.

-Түрүүн шавь гэж дурсаад өнгөрсөн. Сүүлийн үед шавь бэлдэх ажилтай болчихоод байна уу?

-Шавь зөндөө байна. Сэлэнгэ аймгийн бөхийн холбоо 2006 онд шинээр зохион байгуулалтад орсон. Мэргэжлийн хяналтын газрын дарга Р.Содхүү холбоогоо зохион байгуулаад өнөөдрийг хүртэл сайхан авч явж байна. “Таван хан” дэвжээний бөхчүүд бүгд над дээр ирж бэлтгэл хийдэг юм. Би өөрөө бэлтгэл хийхийн хажуугаар мэддэг чаддаг бүхнээ залууст заана. Мэдэхгүй юм гарч ирвэл мэддэг хүнээс нь асууж өгнө. Манай дэвжээний бөхчүүд байнгын бэлтгэл сургуулилтаас гадна сар бүр барилдаан зохион байгуулна. Дээр нь спорт тоглоомын тэмцээн уралдаан хийнэ. Тэр болгоны үр шим эхнээсээ гарч байна.

Бөхчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээнд “Таван хан” дэвжээ түрүүлсэн. Мөн “Нутгаа дуурсгана” барилдаанд гуравт орсон. Үндэсний спортын наадамд түрүүлсэн гээд амжилт зөндөө шүү. Ер нь бид нарын залгамж халаа болсон сайн бөхчүүд олон гарч ирж байна. Сэлэнгийн бөхийн хойч үед толгой өвдөхгүй байгаа. Сонирхуулахад манай “Таван хан” дэвжээний нэр их утга учиртай. Таван их хан уул, хоёр их мөрөн гэж манай Сэлэнгийнхэн залбирч, сүсэлж байдаг. Баянхан, Дулаан хан, Дэлгэрхан, Товхон хан, Бүрэнхан гэж таван хан уул манай нутагт бий. Энэ таван ханыг бэлгэдэж дэвжээнийхээ нэрийг өгсөн юм. Одоо наймдугаар сарын 19-нд Бүрэнхан уулын тахилга болох юм. Бид нар бүгдээрээ тийшээ явах гэж байна.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?

-Өглөөд бол аавынхаа үүргийг гүйцэтгэж, хоёр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгнө. Тэгээд бэлтгэлээ хийнэ. Түүнээс гадна би зэвсэгт хүчинд алба хаагаад 13 жил болж байна. Долоо хоногт нэг удаа цэргийн ангийнхандаа биеийн тамирын хичээл орно. Мөн армийн хэмжээний тэмцээн уралдаанд ангийнхаа тамирчдыг бэлтгэж оруулна. Энэ жилээс сургуульд сурья гэж бодож байгаа. Гэх зэргээр ажил мундахгүй шүү дээ.

-Энэ жил харцага гэдэг сайхан цол авлаа. Цаашид бөх сонирхогчид таныг цолоо баталж, ахиулна гэж харж суугаа?

-Бэлтгэл сургуулилтаа сайн хийж, өөртөө байгаа бүхнээ гаргаж барилдана даа. Одоо нас 30 хүрчихлээ. Энэ бол спортод ид нас. Тиймээс бэлтгэлээ сайн хийгээд хэдэн жил сайхан барилдана гэж бодож байгаа.

-Гэр бүлээ манай уншигчдад танилцуулна уу?

-Миний хань Г.Хулан “Хадгаламж” банкинд хуулийн мэргэжилтэн хийдэг. Хоёр охинтой. Том нь гуравдугаар анги, бага нь гурван настай. Спортоор хичээллэж, амжилт гаргана гэдэг харахад сайхан боловч цаанаа хүнд байдаг. Ар гэрийн амьдрал, өөрийн бүх л юм хоёрдугаарт тавигдана. Хань минь л ар гэрийн бүх асуудлыг зохицуулна шүү дээ.

-Сайхан ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Бөхийн спорт сайхан сэтгэлтэй нутгийн ах дүүсийн буянд явж байдаг. Одоо бид нар нэг барилдаан хийе, наадмын бэлтгэлд бөхчүүдээ гаргая гэхээр маш өндөр зардал гардаг. Аймгийн АШТ хийхэд саяас доошгүй төгрөг шаардлагатай. Наадмын бэлтгэлд бөхчүүд гарахад 15 саяас наашгүй. Энэ бүхнийг гаргаж, биднийг дэмжиж явдаг нутгийн удирдлагууд, нутгийн ах нар, найз нөхөддөө баярлаж явдгаа хэлмээр байна.

Би 1998 онд барилдаж эхэлснээс хойш зэвсэгт хүчний “Алдар” спорт хороотой холбогдсон. Өнөөдрийг хүртэл хамт явж байна. Тиймээс “Алдар” спорт хороо, миний харьяалагддаг 189-р ангийн нийт хамт олон, ангийн захирагч нартаа баярлалаа гэж хэлье. Сэлэнгийн бөхчүүд та нарынхаа итгэлийг алдахгүй барилдаж, Сэлэнгэ нутгаас алдар цолтой бөх олон төрөх болно гэж хэлье.

"Таван цагариг" сонин Г.Баярсайхан
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Оргил » Fri Sep 02, 2011 3:38 pm

ухаалаг яриатай бөх юм..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Цоомоо » Fri Sep 02, 2011 4:04 pm

Өсөх-Ирээдүй харцага ч сайхан яриатай, даруухан дуу залуу санагдсан.
Бас хальт дэмждэг л юм.
Даанч энэ жил тэгээд 7-д өгчихдөг нь тоогүймдаа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Munguu » Mon Sep 05, 2011 2:56 pm

Єсєх-ирээдїй ч сайн л даа. энэ жилийн наадмаар Эрхэмбаярыг мурих гэж байгаад алуулсан юм шиг байна лээ ш дээ. 5н даваан дээр Эрхэмбаяртай 2улаа нутгийнханыгаа дэмжих гэж ярьсан гэнэ тэгээд Эрхэмбаяр Дэлгэрсайханыг авчаад ирсэн чинь Єсєх-ирээдїй єєр нєхєрийг авчихсан 5 давж харцага болох санаатай байхаар нь Эрхэмбаяр уурлаад Дэлгэрсайханыг хусчихсан гэсэн. Нєгєєх нь ч гэсэн гэнэгїй байж байгаад уначихсан. Учир нь Єсєх-ирээдїй хэрвээ харцага болчих юм бол аймгийнхаа тэгїїн бєх болох байсан. Гэтэл Эрхэмбаяр бїїр арслан болчихсон :ногоон: :ногоон: хэрвээ їнэн бол тийм ч жудагтай гар биш юм шиг.
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby mugi19 » Mon Sep 05, 2011 3:38 pm

Сая барилгачидын баярын бөх үзэж байхад бөхчүүд яг наадхыг чинь ярьж байна лээ. Нэрийг нь хэлээд яахав.
Дэлгэрсайхан Эрхэмбаярыг та өгөхгүй байсан юм бол яах гэж авсын гэсэн чинь Эрхэмбаяр наадхаа Өсөх-Ирээдүйтэй ярь гээд өөр юм хэлэхгүй байсан гэсэн.
Өсөх-Ирээдүй Эрхэмбаярт хоёулаа нутгаасаа хоёр сайхан начин төрүүлчий гэж хэлсэн гэсэн, тэгснээ Одгэрэлийг биш Нямсүрэнг авчихаар нь Эрхэмбаяр Дэлгэрсайханыг хаячихсан юм гэсэн..,
Жаахан нохой зан гаргасан гээд нутгийнхан нь дургүй байсан гэсэн. Гэхдээ сүүлд нь хоёулаа цол авчихаар нь бараг тэрэнд нь баярласан байхдаа. Бараг л нутгаасаа арслан төрүүлэх үндсийг нь тавьчихсан хүнд :ногоон:
Нөгөө хоёр нь начин болсон бол Сэлэнгэ баахан начинтайгаа хэвээрээ л үлдэх байсан байх л даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 1220 » Mon Sep 05, 2011 7:24 pm

Тэр үнэн гэсэн шүү. Эвгүй нохойтсон гэсэн. Дунд нь хөөрхий Дэлгэрсайхан арслан хэлмэгдсэн дээ. Ахиж 4 даваач үү үгүй юу бүү мэд
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby borts » Mon Sep 05, 2011 7:41 pm

ер н байнгын бэлтгэлтэй бөхчүүд л амжилт гаргана гэж боддын Мөнхбат 2 жил тасралтгүй бэлдсэн гэсэн тэгжийж л амжилтад хүрсэн бхдаа
borts
Gunner
Gunner
 
Posts: 1449
Joined: Mon Aug 08, 2011 6:47 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby MANDAKHT » Mon Sep 05, 2011 9:48 pm

сая эрхэмбаяр арслангийн цолны наадам дээр Өсөх-ирээдүй ирээгүй, Өсөх-Ирээдүй харцага болны найраа хийсэн боловч шинэ арслангаа наадамдаа уриагүй. сэмээрхэн шахуу бэсрэгхэн наадам хийсэн гэсэн.
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Chiluun » Tue Sep 06, 2011 9:18 am

Б.Амарзаяа: Мөнгөтэй хүн төрийн наадам бузарлахыг би л хувьдаа зөвшөөрдөггүй

Архангай аймгийн Чулуут сумын уугуул, “Алдар” спорт хороо, “Дельта костракшн” компани, “Бөх билэгт” дэвжээний бөх Монгол Улсын шинэ залуу начин Баатарын Амарзаяатай ярилцлаа.

-Түүхт ойн жилээр одтой сайхан барилдаж, цол нэмлээ. Юуны өмнө баяр хүргэе?

-Баярлалаа. Олон түүхт ойн жил тохиосон ховор наадамд Монгол Улсын начин хэмээх өндөр цолонд хүрсэндээ баяртай байгаа. Улсаараа овоглоно гэдэг, улсын алдар цолонд хүрнэ гэдэг бөх хүн бүрийн мөрөөдөл байлгүй. Харин одоо улсын цолонд хүрсэн учраас надад улам хариуцлага нэмэгдэх нь ойлгомжтой. Тэр хариуцлага маань цолоо хамгаалж, цаашид амжилтаа ахиулж барилдах юм л даа. Яг начин цолны даваанд өрсөлдөгчөө өвдөг шороодуулах тэр агшинд маш гоё мэдрэмж төрсөн. Ёстой л үгээр хэлж болохооргүй тийм гоё мэдрэмж шүү. Тэгээд л нэг мэдэхэд л тугны өмнө ирчихсэн байсан. Энэ жилийн хувьд миний бэлтгэл тун сайн хангагдсан. Наадмынхаа бэлтгэлийг “Бөх билэгт” дэвжээндээ базаасан юм. Улсын баяраас өмнөхөн “Алдар” спорт хорооны барилдаан болоход улсын начин Ч.Баянмөнхтэй үлдэж, түрүүлсэн.

-Шинэ цолоо хаанаас эхлэн дуудуулав даа?

-Хөвсгөл аймгийн 80 жилийн ойд зодоглосон. Одоо нутаг явах гээд л байж байна. Энэ сард “Их хурд”-тай. Тийм болохоор очиж зодоглохоор төлөвлөсөн байгаа.

-Улсын наадамд анх удаагаа зодоглосон бил үү?

-Тийм ээ. 2007 онд бүх цэргийн баяр наадамд шөвгөрч начин цол хүртсэн. 2009 онд Төв аймгийн баяр наадамд заан цол хүртээд өнгөрсөн жил Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртээд байсан юм. Гурван жил дараалан цол нэмсэн гэсэн үг л дээ.

-Анх удаа цэнгэлдэх хүрээлэнгийн зүлгэн дээгүүр дэлэн дэвэхэд бусад барилдаанаас тэс өөр мэдрэмж төрсөн байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Ардын хувьсгалын түүхт ой, үндэсний баяр наадамдаа анх зодоглоно гэдэг сайхан байлгүй яах вэ. Гэхдээ нэгийн даваа их хүндрэлтэй байсан. Үндсэн барилдаанаа гаргах гэж хичээгээд ч нэг л сайн болж өгөөгүй юм. Өрсөлдөгч маань ч нэлээд чанга залуу таарсан. Угаасаа ч даваа бүхэн хариуцлагатай учраас сул өрсөлдөгч гэж байхгүй л дээ. Харин хоёрын даваанаас тэвдэж сандрах зүйлгүй маш сайхан болж ирсэн. Жинхэнэ өөрийнхөө санаж бодсон зүйлээ хийж барилдсан.

-Хүүхэд байхдаа өсвөрийн бөхчүүдийн барилдаан, сумын наадам зэрэгт зодоглодог байв уу?

-Сумын наадамд зодоглож байгаагүй ээ. Харин үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, цөөнгүй удаа медалиас султарч байсан юм.

-Танд бөхийн удам бий юу?[b]

-1961 оны улсын баяр наадамд алдарт Д.Дамдин аваргатай тэргүүн байр булаалдаж байсан Архангай аймгийн Өлзийт сумын уугуул, Өөлдийн гурван арслангийн нэг Жалбуугийн Чойжилсүрэн гэдэг хүн манай аавын аавтай эгч дүүсийн хүүхдүүд юм билээ. Тэгэхээр бөхийн удамтай л болж таарах нь дээ.

[b]-Цол горилж яваа залуу хүний хувьд дөрвийн давааны учраа зэргийг тооцоолсон байх нь гарцаагүй. Харин бодлоос чинь хэр зөрүүтэй байсан бэ?


-Би тийм их тооцоо судалгаа хийгээд байдаггүй. Гэхдээ дөрвийн давааны оноолтоор өсөх идэр начингуудтай таарах болов уу гэж бодож байсан юм. Гэтэл Өвөрхангайн Д.Батбаяр начинтай учраа таарч, татаж мордох мэхээр өвдөг шороодуулсан.

-Тэгвэл начин цолны хариуцлагатай даваанд...?

-Намайг Ц.Магалжав харцага амалж авсан. Энэ даваанд багшийнхаа зааж өгсөн мэхээр ялалтад хүрлээ. Өмнө нь олон удаа давтсан, тэр маань тусаа өглөө. Би анх 2003 онд Тариат сумын 10 жилд ирээд аймгийн заан н.Нарангэрэл багшийн бөхийн дугуйланд явж эхэлсэн. Тэр үед л энэ мэхийг багш минь зааж өгсөн юм. Мөн н.Нарангэрэл багшийн бөхийн дугуйланд явсан хүүхдүүдээс анх удаагаа би улсын цолонд хүрч байгаа юм билээ.

-Зургаагийн даваанд Т.Өсөх-Ирээдүй харцагатай хүч үзсэн. Улсын цолны болзол хангасан болохоор сэтгэл уужирсан тал байв уу?

-Уг нь барилдаан бүхэндээ хариуцлагатай байж, улам илүү дэвшин барилдах хүсэлтэй байсан. Гэтэл өөрийнхөө санасан хэмжээнд хүртэл барилдаж чадаагүй. Өмнөх даваанд сэтгэл маш ихээр хөдөлсөн байсан л даа. Тэгээд л улсын шилдэг начин Т.Өсөх-Ирээдүйд өвдөг шороодсон.

-Та ялагдалынхаа дараа хэр их харамсдаг вэ?

-Харамсана аа. Гэхдээ би ганцаараа бодох дуртай. Бүр удаан боддог гээч. Яагаад алдав, юун дээр анхаарах ёстой байсан зэргээр бодохоор бараг нойр хүрдэггүй юм.

-Тэгвэл Т.Өсөх-ирээдүй харцагатай барилдсан тухайгаа юу гэж дүгнэв. Яг юун дээр алдаа гаргасан байна даа?

-Тэр тухай одоо хүртэл бодсоор яваа.

-Та хэр их шартай эр вэ?

-Ер нь тайван талдаа хүн дээ. Юу ч болсон инээгээд л явж байдаг гэж манай танилууд хэлдэг юм. Хор шараа бусдад мэдэгдэхээр тэгж гадагшаагаа илэрхийлээд байдаггүй. Тэгээд ч хүн бусдад шарлахаас илүүтэйгээр өөрөөсөө л алдаа дутагдалаа хайх нь зөв гэж үздэг.

-Тэгвэл уурлахаараа ямар авир гаргаж, хэрхэн тайвширдаг юм бэ. Би өөрийг тань маш тайван баргийн зүйлд бухимддаггүй эр хүн юм болов уу даа гэж боддог учраас л ийм зүйл сонирхоод байгаа юм?

-Зүгээр дээ. Та сонирхсон зүйлээ асуух гэж, би хариулт өгөх гэж л уулзсан гэж ойлгоод байгаа шүү дээ. Би түр зуурхан л огцом уурлаад тайвширчихдаг. Зарим нь хонон өнжин уурладаг шүү дээ. Би бол тийм биш. Уур бухимдал маань түр зуурын л зүйл.

-Залуу хүн бүр мэдлэг боловсролтой байх нь чухал гэж үздэг болсон нийгэмд өөрийгөө хэрхэн боловсруулж, мэдээ, мэдээллийг хаанаас олж авч байна даа?

-Бидний хийх ёстой ажил бол одоогоор амжилт гаргах л болоод байгаа. Амралтын өдрүүдэд барилдаангүй бол өдөр алгасахгүй бэлтгэл хийдэг. Гэхдээ хажуугаар нь мэдээ, мэдээлэл олж авахсан гэж бодолгүй яах вэ. тийм ч учраас орой бүр интернетэд суудаг. Мөн телевизээс мэдээ, мэдээлэл олж авдаг юм. Би өөрөө байгаль хамгаалах экологийн мэргэжилтэй. Гэхдээ одоохондоо бөхдөө анхаарлаа хандуулах хүсэлтэй байна. Тэгээд ч нас залуу байгаа учраас амжилт дөгнөж эхэлж байгаа гэж хувьдаа дүгнэж яваа.

-Мессенжер хаягт чинь хэр олон хүн бүртгэлтэй байдаг вэ?

-Олон шүү. Яг нарийн тоог нь одоогоор хэлж мэдэхгүй байна. Гадаадад байдаг найзуудтайгаа боломж л гарвал өдөр алгасахгүй мэнд мэдэж, сонин сайхан зүйлийн тухай хуучилахыг боддог.

-Та гэр бүлтэй болж амжсан уу?

-Гэр бүлтэй. Манай гэр бүлийн хүн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул, н.Нямсүрэн гэж бүсгүй бий. Миний амжилт болоод бөхийн ертөнцөд өдий зэрэгтэй яваа маань миний ханьтай шууд холбоотой. Бид хоёр А.Эрхсаран гэж охинтой. Хоёр дахь хүүхэд маань ирэх есдүгээр сард мэндлэнэ.

-Интернетээр аяладаг хүн наадмын тухай мэдээ, мэдээлэл олж уншсан л байлгүй. Нээрээ начин цолыг худалдаад авчихдаг зарим нэг хүн байдаг нь үнэн юм уу. Ер нь мөнгө төгрөгийн сураг дуулдаж байх юм уу?

-Нуугаад яах вэ, сонсогдож л байсан. Гэхдээ мань мэтийн хүн тэр их мөнгийг дийлэхгүй юм билээ л дээ. Гэхдээ монгол бөхөд нутаг усны болоод ирээдүйтэй залуусаа дэмжих тохиолдол бүр эрт үед ч байсан юм билээ. Энэ бүхнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байх гэж би боддог. Харин чинээлэг айлын мөнгөтэй хүүхэд хүрч ирээд төрийн наадмыг бузарлахыг би л хувьдаа эсэргүүцдэг. Тэгээд ч манай бөх сонирхогчид бүгд өөр өөрийнхөө дүгнэлтийг хийгээд хэн нь хэн бэ, танхимын болоод бусад барилдаанд ямар амжилт үзүүлж байсан зэргээр нь ялгаж салгаад ойлгочихно л доо.

-Тэгвэл начин цол 200 сая хүрсэн нь үнэн юм болов уу?

-Би яаж мэдэх вэ дээ. Тэгээд ч ямар үнэ, ханшийн судалгаа хийж явсан биш дээ. Олон түүхт ой давхцсан ховор жил, мөн миний анхны наадам учраас сайхан барилдъя гэж бодож ирсэн. Мөн бусдыг мөнгө тоолоод өгч байгааг нь өөрийн нүдээр хараагүй болохоор юугаа хэлэх билээ дээ.

-Энэ наадамд будилаантай барилдаан цөөнгүй болсон. Энэ бүхэнд бөх сонирхогчид засуул, хөлийн цэцийг буруутгаж байгаа. Харин та тэдний ажилд ямар дүн тавих вэ?

-Хангалттай биш гэсэн үнэлгээ өгнө. Нэгэн зэрэг барилдаж байгаа бөхчүүдийг бүгдийг нь ахмад хөлийн цэцүүд харж амжина гэдэг бол бүтэхгүй зүйл л дээ. Тэрний оронд газарт камер байрлуулах нь шударга гэж боддог. Яг дээрээс нь авахаар хэн нь түрүүлж газарт хүрч байгааг мэдэх боломжгүй юм билээ л дээ.

-Таны жин, өндөр хэдтэй байна?

-130 кг жинтэй, 194 см өндөртэй.

-50-ийн талыг насласан бил үү?

-Дараа жилийн есдүгээр сард яг 50-ийн талд хүрэх юм байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Цолоо ахиулсаны тань дараа эргэн уулзъя.

-Ерөөл бат оршиг. Ингээд юун түрүүнд намайг төрүүлж, өдий зэрэгт хүргэсэн аав ээждээ баярлаж явдаг юм. Мөн намайг дэмжиж тусладаг “Алдар” спорт хороо, “Дельта костракшн” компани, “Бөх билэгт” дэвжээний хамт олонд баярлаж явдгаа илэрхийлээд ажлын амжилт хүсэх нь зүйтэй. Үүнээс гадна намайг дөнгөж оюутан болж их хотод орж ирэхээс өдий хүртэл дэмжиж, надад итгэж туслаж яваа Гадаад хэргийн дэд сайд Г.Болор ахдаа ч баярлаж явдаг даа.

Д.Ганбаатар
http://asunews.mn/
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby J@x » Tue Sep 06, 2011 9:38 am

Чадлаараа начин болсон нөхөр дөө.

Харцагын даваан дээрээ их харамсдаг юм байна даа.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby zak » Tue Sep 06, 2011 5:56 pm

Монгол улсын залуу начин Батмөнхийн Сангисүрэн: Отгонбаатартай барилдахаар гарахад “сугадуулж л болохгүй шүү” гэж захиж байлаа
2011-09-5 өдөр 16:35
Bookmark and Share

Улсын цолонд хүрнэ гэдэг бөх болгоны хамгийн чухал зорилго, мөрөөдөл байдаг. Тэр тусмаа улсын цолыг гуйж биш гуядаж авах нь даанч бахтай бас үнэ цэнэтэй.



Өнөө жилийн баяр наадмаар энэ цагийн шилдэг аймгийн арслангуудын нэг А.Отгонбаатартай тунаж барилдан тав давснаар Монгол улсын начин цолонд хүрсэн Өвөрхангай аймгийн Тарагт сумын
харъяат, Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс, Макс группийн бөх Батмөнхийн Сангисүрэнг “Шинэ цолтон” булангийнхаа энэ удаагийн зочноор урьж ярилцлаа.



-Монгол улсын начин хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?


-Баярлалаа.



-Хэд дэх жилээ улсын наадамд зодоглоод цолонд хүрэв ээ?
-Таван жил барилдаад улсын цолонд хүрлээ.



-Танайхан Бугын САА-даа л бэлтгэлээ базаасан байх аа?
-Тийм ээ. Манай дэвжээнийхэн тогтмол тэнд гардаг юм. Миний хувьд 4 дэх жилээ Бугад бэлтгэлээ базаасан.



-Наадмын бэлтгэл ямархуу болов, онцлохоор зүйл байв уу?
-Манайхан харьцангуй эрт наадмын бэлтгэлдээ гарсан. Миний хувьд бэлтгэл их сайн байсан. Бэлтгэл сайн байсныхаа хэрээр амжилттай барилдаж улсын цол хүртсэндээ баяртай байгаа.



-Цөөнгүй жил улсын цолны тааварт яригдсан болохоор сэтгэл зүйн хувьд ямархуу байв, цол бодож нервтэх үе байсан уу?
-Сэтгэл санааны хувьд харьцангуй тайван байсан шүү. Ерөнхийдөө гайгүй барилдчих болов уу гэж өөртөө итгэлтэй байлаа.



-Наадмын өглөө хангай дэлхий, нутаг усандаа залбираад л гэрээсээ гарсан уу?
-Манайхан наадмын өглөө Бугын САА-саа ирж барилдацгаадаг юм. Энэ жил Ганхуяг арслантайгаа хамт машинаар нь хот руу орж ирсэн. Том цолтой сайхан бөхтэй хамт ирсэн болохоор тэр хүний хийморь лундаа бас түшсэн, ивээсэн байх гэж бодож байгаа.



Наадмын бэлтгэл дээр ч би арслантайгаа нэг гэрт байрлаж байсан. Батбаяр начин, бид гурав хамт нэг гэрт байрласан болохоор бэлтгэлийн үеэр хоёр ах маань их ярьж, хэлж, зөвлөж байсан. Ах нарынхаа зааж зөвлөсний дагуу сайхан барилдсаан.



-Бэлтгэлийнхээ хэр хэмжээг яаж тохируулж, тааруулсан бол…?
-Тохируулж чадсан шүү. Ганбаатар багш, Ганхуяг ах хоёр миний бэлтгэлийн байдлыг их анхаарч хянаж байсан. Эхний үед нэлээд эрчимтэй бэлтгээд сүүлийн хэд хоног одоо сайхан амар гээд амраасан. Наадам дөхсөн чинь сэтгэл хүртэл хөнгөрөөд ер нь л сайхан барилдчихмаар бодогдоод их тайван болчихсон байсан.



-Наадмын бэлтгэлээс гадна бүтэн жилийн бэлтгэл, барилдаан их чухал гэдэг. Таны хувьд барилдаан бараг алгасаагүй байх аа?
-Би бөхийн өргөөнд болж байгаа барилдаануудыг аль болох алгасахгүйг хичээдэг юм. Ноднингийн хувьд ганцхан барилдаан алгассан байна лээ. Нэг удаа Өвөрхангайгаас өглөө 8-д гараад хотод 12 өнгөрөөж орж ирээд шууд бөхийн өргөө рүү ирээд барилдаж байсан.



Тэр барилдаанд хэдийгээр хоёрын даваанд аймгийн хурц арслан Б.Одгэрэлд унасан ч гэлээ дараа нь аав, ээж хоёр маань “Миний хүү зүлэг ногоон дэвжээгээ хүндэтгэж ингэж хичээж зүтгэж барилдаж байгаа юм чинь бөхийн дэвжээ хэзээ нэгэн цагт хүүг минь ивээх байх аа” гэж хэлж байсан. Үнэхээр сэтгэл гаргаж хөдөлмөрлөж яваа болохоор бөхийн дэвжээ харж ийм сайхан улсын цол хүртсэн гэж бодож байна даа.



-Наадмын даваануудаа эргээд нэг дурсвал…?
-Наадмын даваа болгон л хүнд. Гурвын даваанд нутгийн маань ах Пүрэвсүрэн начин намайг тунаанаас гаргаж өгсөн. Тэр итгэлийг нь хариулахын төлөө дараагиин даваанууддаа ч гэсэн их хариуцлагатай, бүх нөхцөл боломжоо дайчлан барилдсан. Дөрвийн даваанд у.н Ж.Гансүх начинтай таарч давсан.



-Өмнөх жилүүдэд гурвын даваанд аймгийн арслангуудтай нугалаанд таарч байсан байх аа?
-Тэгсэн. Би өмнө 4 жил улсад барилдахдаа эхний жил аймгийн арслан болонгуутаа ирж барилдаад хоёрын даваанд унаад дараа жил нь Д.Баасандорж заанд унаад, сүүлийн хоёр жил гурвын даваанд тунаж барилдсан. Нэгд нь энэ жилийн шинэ начин Б.Батмөнхтэй таарч даваад, ноднин П.Бүрэнтөгстэй бас нугалаанд таарч давсан.



-Энэ жилийн тавын даваа ч онцгой байсан даа, тийм ээ. Үе тэнгийн ширүүн арслантай тунаад л…?
-Харин тийм ээ. Наадмын даваануудаас минь хамгийн онцлох даваа бол яах аргагүй тавын даваа л даа. Улсын цолтнууд маань биднийг “Улсын цолонд хүрэх хэмжээ болчихжээ” гэж үзсэн үүднээс ч юм уу амлалгүй өнгөрөөсен байсан.





Үе тэнгийнхээ шилдэг арслантай тунаснаа дуулаад “Ах нар маань биднийг үнэлж байгаа юм байна, ямар ч байсан улсын цолны хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа юм байна, энэ итгэлийг нь алдалгүй сайхан барилдаж цолонд хүрэх юмсан” гэж л бодсон.



-Отгонбаатар арслан та хоёр өмнө цөөнгүй барилдсан хоёр, унаа давааны харьцаа ямархуу байсан бол…?



-Бид хоёр олон таарч барилдаж байна аа. Өгөө аваатай л байдаг. Нэг цагаан сараар таараад би унасан. Тэрнээс хойш “Нутгаа дуурсгана” барилдаанд би хаясан. Хавар нэг барилдаанд би бас давсан санагдана. Бид хоёрын даваа, унаа ер нь ойрхон л явсан даа.



-Барилдаан таарахын тухайд хэр вэ?



-Эхлээд эвийг нь олохгүй цацаа цалгианд нь орчихоод байдаг байсан. Ганц нэг хүмүүсийн зөвлөсний дагуу сүүлийн барилдаануудад арга эвийг нь олоод ч юм уу барилдаан гайгүй таараад байх шиг байгаа. Сая наадмаар Отгонбаатартай барилдахаар гарахад “сугадуулж болохгүй шүү” гэж манайхан захиж байсан.

Ах нарынхаа, багшийнхаа заасны дагуу барилдаад л давсан.



-Таны хувьд жин масс, бяр гээд давуу талууд бас байсан байх?
-Давуу тал гэвэл хамгийн гол нь сайхан барилдчихая гэсэн сэтгэл зүйтэй байсан. Бас гарах гэж байхад сайхан, сайхан том цолтой бөхчүүд надад “Чи давна шүү” гэж их урам хайрлаж байсан. Нөгөө талаар тунасан гэдэг бодол их нөлөөлсөн л дөө.





-Нэг бодлын тунана гэдэг бас их эрсдэлтэй болохоор тавын даваанд нутгийн ах нараас амлаад барилдах болов уу гэсэн бодол төрж байв уу?



-Эрсдэлтэй л дээ. Гэхдээ манайхаас Ганхуяг арслан, Сайнбаяр заан гээд дээшээ сайхан барилдаж цолоо ахиулах хэмжээний бөхчүүд үлдсэн байсан болохоор хэнийгээ ч харахав. Бор зүрхээрээ өөртөө найдаад л гарсан.



-Тав даваад туг тойрох ч үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан биз дээ?



-Үнэхээр сайхан байсан. Төрүүлж өсгөсөн ээж, аавыгаа, нутаг усаа л хамгийн эхэнд бодсон. Цөөнгүй жил хөлс хүчээ урсган хөдөлмөрлөснөө зүлэг ногоон дэвжээгээрээ үнэлүүлээд гүйж явахад зүйрлэхийн аргагүй сайхан байдаг юм билээ. Бас цолны тэмдэг, үнэмлэхээ гардчихаад үе тэнгийн олон сайхан начингуудтай хамт цэнгэлдэх тойроод алхаж явахад их сайхан байсан даа.



-Таныг тав даваад орж ирэхэд нутгийнхан чинь тэвэрч үнсэхээс илүү дараагийн давааны талаар зөвлөж, сануулж байсан…?
-Тэгсэн шүү. Даваад орж ирэхэд минь “Баяр хүргэе” гэчихээд “Одоо тайван сууж бай” л гэцгээж байсан. Наадмын бэлтгэл дээр манайхан “Тав давчихвал зургаагийн даваанд чи их доогуур очно шүү, сүүлийн ганц хоёр начин авахгүй бол Санжаадамбатай тунаж магадгүй” гэцгээж байлаа. Тэр дагуу бэлтгэл сургууль бас хийсэн л дээ. Гэхдээ Санжаадамбатай харгүй сайхан барилдаад л унасан даа.



-Та хоёрын барилдаан барьц сонголтонд тултлаа нэлээд хүч шавхсан барилдаан болсон шүү дээ. Таны хувьд бодсон санаснаа бүгдийг нь хийж чадсан уу?



-Хэн хэн нь нэлээд хүч гаргасан шүү. Гэхдээ Санжаадамба их бяртай байна лээ. Тунаад харгүй сайхан барилдаад унасан болохоор харамсаад байх юм байхгүй ээ. Адилхан л цолны төлөө зүтгэж яваа залуу улс болохоор Санжаадамбадаа амжилт хүсээд л тахимаа өгсөн. Залуу хүмүүс юм чинь дахиад зөндөө л таарч барилдана. Хамгийн гол нь тунаж барилдана гэдэг маань өөрөө их бахархалтай сайхан байдаг шүү дээ.



-Улсын цолонд хүрчихлээ. Одоо цолоо ахиулах дараагийн зорилго өмнө чинь тавигдсан байгаа байх?
-Бэлтгэлээ улам сайн хийж дараагийн наадмаар цолоо батлах, ахиулахын төлөө барилдана л гэж бодож байгаа. Манай Ганбаатар багш наадмын өмнө надад долоогийн давааг их ярьж байсан. “Манай Сангисүрэн заан болох байх аа” гээд л… Одоо тэр сайхан цолны төлөө л бэлтгэл сургуулиа сайн хийнэ дээ. Бэлтгэлээ сайн хийгээд зөв сайхан явбал бөхийн дэвжээ, цолны буян хишиг ивээх байх гэж боддог юм.



-Та өөрөө болон нутгийнхан тань начин болсонд сэтгэл хангалуун байгаа ч барилдаандаа тодорхой хэмжээний дүгнэлтийг бас хийсэн байгаа байх?
-Наадмын дараа нутагтаа очиход “Чи зургаагийн даваанд давах байсан” гэж их олон хүн хэлсэн. Тэгэхээр дараа дараагийн наадамд цолоо ахиулж тэр олон хүний итгэл сэтгэлийг хариулах ёстой юм байна гэдгийг л их ойлгосон доо.



-Наадмаар бусад бөхчүүдийн барилдааныг хараад ямархуу сэтгэгдэл төрж байв?



-Олон жил амжилттай сайхан барилдаж яваа Алтанхуяг арслангаас эхлээд сайн барилддаг бөхчүүд унахад нь өөрийн эрхгүй харамсаж л суулаа. Нутгийнхнаасаа Ганхуяг арслангаа түрүүлж, аварга болох болов уу гэж харж байсан, зургаад уначихлаа.





Бас а.а Болдбаатарыгаа тавын даваанд Содномдоржтой барилдахад нь, бас Батдорж, Батзориг, Чимэддорж гээд нутгийнхаа залуусыг начин болчих болов уу гэж харж суусан. Гэхдээ дараа олон сайхан наадам байгаа юм чинь сайн барилдацгааж улсын цолонд хүрэх байх аа.



-Наадмаар таны дээлийн захыг хэн мушгисан бол…?



-Энэ жил миний бөхийн анхны багш Өвөрхангайгаас зорьж ирж дээлийн минь захыг мушгисан. Чөлөөт бөхийн дасгалжуулагч Баттүшиг гэж сайхан багш минь бий.



-Наадмын дараа аймгийнхаа ойд шинэ цолтойгоо анх зодоглосон уу, улсын цолтой барилдахад ямархуу мэдрэмж төрж байх юм бэ?



-Шинэ цолтойгоо анх Уянга сумын ойд барилдсан. Мэдээж нутгийнхаа ойд улсын начин цолоо дуудуулж барилдахад сайхан байлгүй яахав. Энэ сайхан цолыг хайрлаж, хүндэлж явахаас гадна хамгийн гол нь цолоо дүүргэж барилдах юмсан гэсэн бодол л их төрдөг юм билээ. Аймгийн маань ой ч их сайхан болсон. 512 бөх барилдаж шинэ арслан төрсөн. Одоо ч 512 бөхийг юу юугүй л бүрдүүлэхээр болсон байна.

Хоёрын даваанд гэхэд аймгийн цол горьдож байгаа сумын заанууд хоорондоо таараад эхэлж байгаа юм чинь. Эндээс манай монгол бөхийн хөгжил ямар сайхан болж байгааг харж болохоор болжээ.



-Нутаг орныхон ч шинэ начнаа бөөн баяр хөөртэй л угтсан биз дээ. Тарагт сум улсын цолтой бөх хэр олон бэ?
-Тэгэлгүй яахав. Аймаг, сумынхан маань их сайхан хүлээж авсан. Манай сум бол одоогоор улсын цолтой бөх гэвэл Сосорбарам начин бид хоёр л байгаа даа. Дээхнэ үедээ бол Банди арслан, Цоодол заан гээд цолтой бөхчүүд байсан юм билээ.





-Та өөрөө их бяралхаж барилддаг хүн. Сугадаад мушгихаараа баргийн хүнийг “залчихаад” л байгаа харагддаг?



-Сугадаж барилдах бол миний багаасаа л хийдэг байсан барилдаан, мэх л дээ. Унаган мэх гэвэл яах аргагүй сугадах, харцагадахыгаа л хэлнэ. Харцагадаж барилдахдаа ч их дуртай. Харцагадах мэхийг ихэвчлэн бяртай бөхчүүд хийдэг гэж ярих юм билээ.

Тэгэхээр таны “бяралхаж барилддаг” гэсэн тодорхойлолт ортой байж магадгүй л юм.



-Тамирчин хүний амжилтын нууцыг ар гэрээс нь хай гэдэг шүү дээ. Гэр бүлээ танилцуулахгүй юу?



-Эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Өвөл 11 сард хүүтэй болсон. Эхнэр маань хүүгээ хараад гэртээ байдаг. Энэ хоёрын минь хайр халамж улсын цол авахад минь бас их тус болсон гэж бодож, баярлаж яваа.



-Аав, ээж тань нутагтаа юу, ах тань бас барилддаг байх аа?



-Аав, ээж хоёр нутагтаа амьдардаг. Манай ах одоо Солонгос улсад байгаа. Сая намайг цол авахад их баярласан даа, ах минь. Надаас нэг л ах. Бид хоёр нэг өдөр сумын заан цол хүртэж байсан. Ажил, амьдралаа зохицуулах үүднээс “аль нэг нь барилдая” гээд би бөх рүүгээ орж, харин ах минь гадагшаа явсан.



Сосорбарам ах минь намайг бага байхаас л аймаг, сумын барилдаанд их дагуулж явдаг, бөхөд дуртай болгосон хүн. Миний өдий зэрэгтэй барилдахад, улсын цол авахад ахын минь ач тус их байгаа гэж боддог. Ах минь явахдаа “Ахыгаа эргээд ирэхэд улсын цол авчихаад байж байгаарай” гэж захиад явсан.Ямар ч байсан даалгаврыг нь биелүүлчихээд одоо ах дээрээ очих гээд яарч явна даа.



-Зан чанарын хувьд нэлээд тайван байх аа. Тэгж анзаарагддаг юм?



-Тайван шүү. Давсан ч унасан ч барилдаан нэгээр дуусах биш гээд л байж байдаг. Дэвжээгээ, үзэгчдээ, бөхчүүдээ хүндлээд жудагтай сайхан барилдах юмсан л гэж боддог. Бөхчүүдийг гүндүүгүй сайхан гэж их ярьдаг шүү дээ. Хаана ч явсан бөхчүүдийг хайрлаж, хүндэлж, дээдэлж байгаа нь мэдрэгддэг.

Тэр олны хайр хүндлэлийг дааж, төлөв даруу, зөв явах юмсан л гэж боддог.



-Таны хамгийн их үлгэр дуурайл авдаг бөх гэвэл хэн бэ?
-Ганхуяг арслан маань байна даа. Арслангийнхаа дэргэд 3 жил тогтмол бэлтгэл хийлээ. Манай арслан ч харж байхад үнэхээр сайхан шүү дээ. Юманд тайван хүлээцтэй, залуучууд бидэнд нөмөр нөөлөгтэй. Ганхуяг арслан шигээ жудагтай сайхан бөх болохын тулд чадах хэмжээгээр суралцаж, үлгэр дуурайл авна гэж боддог юм.





-Одоо жин, өндөр хэд байгаа вэ?
-Өндөр 183 см, жин 118 хавьцаа л байгаа байх.



-Та чинь 2 байгууллагын нэр дээр барилддаг байх аа?



-Тийм ээ. Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэсийн бөх болоод 6 жил болж байна, Макс группид ороод жил гаруй болж байгаа. Амжилт гаргах бүх л нөхцөл боломжыг минь энэ хоёр сайхан байгууллага бүрдүүлж өгдөг юм шүү дээ. Энэ дашрамд хоёр байгууллагынхаа хамт олон болон нутгийнхандаа, дэвжээнийхэндээ, багш нартаа бүгдэд нь баярлаж талархаж явдгаа уламжилъя.



-Сайхан ярилцсанд баярлалаа. Дараа шинэ цолтойгоор манай уншигчидтай эргэн уулзахын ерөөл тавъя.
-Ерөөл бат оршиг ээ.



С.Бадамгарав
Эх сурвалж: “Бөх”
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Tue Sep 06, 2011 11:28 pm

У.н Батзоригийн Батмөнх: Би үеийнхэн дундаа хамгийн жижиг биетэй нь байсан

Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар тав давж, начин цол хүртсэн 13 сайхан залуугийн нэг Батзоригийн Батмөнхтэй уулзаж ярилцлаа. Төв аймгийн Баянхангай сумын харьяат энэ залуу өнгөрсөн намраас хойш болсон заалны барилдаануудад тогтмол сайн барилдаж, өөрийгөө улсын цол авах хэмжээнд хүрсэн гэдгээ харуулсан. Улсын наадмаар ч нутаг усныхныхаа итгэлийг алдалгүй барилдаж, улсын начин гэдэг хүндтэй цолны эзэн болсон билээ.

-Шинэ начны цолны мялаалга найр болсон сурагтай байсан. Тэр талаараа сонирхуулна уу?

-Наймдугаар сарын 7-нд миний начин цолны найр Баянхангай суманд минь боллоо. Сум, орон нутгийн удирдлагууд, ард иргэд намайг сайхнаар хүлээж авсан. Наадам сайхан болж өнгөрлөө. Хоёр насны морьд уралдсан. 64 бөхийн барилдаанд Ө.Даваабаатар харцага түрүүлж, Ж.Отгонбаяр начин үзүүрлэсэн.

-Баянхангай сумаас улсын цолтой ямар бөхчүүд төрөн гарсан бэ?

-1991 онд Ю.Алтансүх улсын начин болсон. Түүнээс өөр цолтонгүй байж байгаад энэ жил би цол авлаа. 20 жилийн дараа улсын начин төрсөн болохоор нутгийн олон баяртай байгаа.

-Энэ жил наадмаас өмнө заал танхимын барилдаануудад хэрхэн хүч үзэв?

-Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн намрын нээлт болон дараа нь болсон барилдаанд түрүүлсэн. Ер нь үзүүр, шөвгийн дөрөвт хэд хэд шалгарсан. Харин улсын цолтнууд оролцсон барилдаанд наадмын өмнөхөн нэг дөрөвт үлдсэн. Урьд нь ганц нэг удаа наймд үлдэж байсан. Тийм л амжилттай барилдсан даа.

-Энэ жил улсын цол авах бөхчүүдийн жагсаалтад өөрийн чинь нэр явж байсан. Чи ч гэсэн дотроо найдаж л байсан байлгүй?

-Хамгийн гол нь 1024 бөх барилдана, дөрвийн давааны оноолт гайгүй таарах болохоор энэ жил л сайн үзэж, улсын цол авчих юмсан гэж бодож байсан. Ойрын хэдэн жилдээ тохиохгүй том боломж шүү дээ.

-Хэдэн жил барилдаад цолд хүрэв?

-Дөрөв дэх жилдээ начин боллоо. Анх 2008 онд хоёр даваад гурвын даваанд А.Цацабширт унасан. 2009 онд гурвын даваанд Б.Сангисүрэнд унасан. Ноднин хоёрын давааны оноолтоор Б.Суманчулуунтай таараад унасан. Тэгээд энэ жил цол авлаа.

-Энэ жил наадмын бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?

-Манай Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүд бүгдээрээ нэг дор гал болон гарсан. Нутаг орны ах дүү нар, дарга удирдлагууд бүгд сайхан дэмжсэний хүчинд бэлтгэл сайхан ханасан. Нийтдээ 40 гаруй бөх гарсан байх. Ө.Эрдэнэ-Очир, Л.Сосорбарам гээд манай ахмад арслангууд бүгд байсан. Ц.Гэрэлт-Од, Б.Бадам-Очир начингууд галын дасгалжуулагч хийсэн юм.

-Танай галынхан энэ жил яаж наадав?

-Би Төв аймагтаа түрүүлсэн. Б.Чүлтэмпунцаг үзүүрлэж, аймгийн начингаас аймгийн заан болсон. Гурав, дөрвөн бөх аймгийн начин болсон.

-Тэгвэл чи аймгийн хурц арслан болоод улсад барилдсан юм уу?

-Уг нь хурц арслан болсон. Харин бүртгүүлж амжилгүй хуучин эрэмбээрээ улсад барилдсан юм. Гэхдээ аймагт хоёр түрүүлсэн нь хэрэг болсон шүү. Сая наадмын дараа МҮБХ-ноос шинэ начингуудыг эрэмбэлэхэд би хурц арслан гэдгээрээ хамгийн дээр нь бичигдсэн байна лээ.

-Наадмаар хэн хэнтэй таарч, хэрхэн давав?

-Хоёрын давааны оноолтоор Хөвсгөл аймгийн харцага Ч.Батчулуун гэж залуутай таарч, золгооноос зайлж давсан. Чөлөөтөөр барилддаг, өндөр залуу байна лээ. Бараг орой 10 өнгөрч байхад барилдсан байх. Тэгээд гурвын даваанд Төв аймгийн арслан П.Батхуягтай оноолт таарсан. Барилдаан нэлээн удаж, золгооноос хаясан. Харин дөрвийн давааны оноолтоор Ж.Отгонбаяр ахтайгаа таарч давсан.

-Залуусын хамгийн их эмээдэг дөрвийн нугалаанд нутгийн ахтайгаа таарна гэдэг азтай тохиолдол байна шүү.

-Харин тийм. Энэ жилийн наадам цаанаасаа л нэг ёндоотой, сайхан байлаа. Тэгээд тав дээр Говь-Алтай начин Ш.Тогтохбаярт амлуулж барилдаад давсан даа. Тавын даваа эхлэхийн өмнө намайг доохнуур л авах байх, хэн авсантай нь сайхан барилдана гэж бодож байлаа. Начинтай барилдахад сэрвүүгээс нэлээн удсан. Тэгээд золгоон дээрээс сүүлийн үед их хийгээд байгаа зайлах мэхээрээ хаясан даа.

-Ямар нэг яриа хөөрөө байгаагүй юу?

-Яриа хөөрөө байгаагүй ээ (инээв). Манай нутгийн удирдлагууд цаагуураа юм ярьсан эсэхийг мэдэхгүй юм. Надад бол тэр талаар юм хэлээгүй. Тэгээд сайхан барилдаад давсан даа.

-Зургаа дээр юу боллоо?

-Ц.Содномдорж начин гурван бөхөөс намайг амлаж давсан. Би зүүн талдаа жаахан тиймэрхүү. Тэгээд бид хоёр зүүн давхар золгоход намайг татаад давсан.

-Уначихаад хэр харамсав?

-Начин болчихсон болохоор харамсах нь гайгүй. Сайхан начинтай барилдаад яах аргагүй унасан болохоор юундаа ч харамсах вэ дээ.

-Шинэ начин маань энд тэндхийн наадмуудад зодоглов уу?

-Хоёр барилдаанд барилдсан. Дарханд очиж тав даваад зургаагийн даваанд Ө.Даваабаатартай тунаад унасан. Дараа нь Дорноговийн 80 жилээр очиж барилдаад тавын даваанд Энхбаяр гэж сумын заанд унасан. Тэр залуу цаашаа яваад аймгийн харцага болсон юм.

-Өөрийн чинь голчлон хийдэг мэх юу вэ?

-Гол хийдэг мэх гэвэл тахимдах. Сэрвүү, золгооноос ч тэр тахимдана. Оюутан байхдаа сурснаас хойш байнга хийж байна.

[b]-Батмөнх гэдэг бөхийг хувь хүн талаас нь бид нар сайн мэдэхгүй. Аав ээж, бага насныхаа тухай бидэнд ярьж өгөөч?[/b]

-Би Баянхангай сумандаа 10 жилийг төгссөн. Бусдын л адил тоглож наадаад том болсон доо. Манай аав Завхан аймгийн Яруу суманд төрсөн. Гэхдээ бага залуудаа Төв аймаг руу нүүж ирсэн юм билээ. Атрын сангийн аж ахуй анх байгуулагдахад л нүүж ирж байсан гэдэг. Би тэнд төрж өссөн. Тиймээс Баянхангайгаар овоглож барилддаг. Би эхээс хоёулаа. Дүү маань өнгөрсөн жил дээд сургууль төгссөн. Аав одоо хотод хувиараа юм хийдэг. Ээж маань хэдэн жилийн өмнө өөд болсон юм. Эмээ маань Баянхангай сумандаа ажиллаж амьдраад байж байна.

-Бөхийн спортоор багаасаа хичээллэж эхэлсэн үү? Анхны амжилт юу байна?

-Манай суманд чөлөөтийн секц хичээллэнэ. Тэнд биеийн тамирын хувцастай үзээд явчихна шүү дээ. Аймгийн аваргад нэлээн олон орж байсан. 2003 онд Төв аймгийн 80 жилийн өсвөрийн барилдаанд түрүүлснээс хойш бөх болох дур сонирхол бүр их болсон доо.

-Анхны багш чинь хэн гэдэг хүн байв?

-Манай 10 жилийн биеийн тамирын багш Алтанхуяг гэж хүн байгаа. Мөн Ю.Алтансүх начин байна. Дараа нь “Шонхор”-т ороод Баянхонгорын Дамдин арслан дээр нэг хэсэг хичээллэсэн. Харин одоо Д.Сэрээтэр харцагын удирдлага дор бэлтгэлээ хийж байгаа.

-Улсын начинд хүрэхийн тулд ямар ямар цолыг дамжсан бэ?

-2004 онд сумандаа түрүүлж байсан. 2007 оны зургадугаар сард цэргийн заан болсон. Долоон сард нь Архангайн наадам руу явах замдаа таван сумын наадамд зодоглон гуравт нь түрүүлж, хоёрт нь шөвгөрсөн. Тэгээд Архангайд очоод түрүүлж аймгийн арслан болсон. Энэ жил намайг наадмын нэгийн даваанд гарах гэж байхад засуул маань “Чи чинь жилд хоёр цол авдаг бөхчүүдийн нэг. Сая нутагтаа түрүүлсэн байсан. Тэгэхээр энэ жил начин болно биз дээ” гэж байсан. Тэр сайхан ерөөлөөр улсын цолтны эгнээнд нэгдсэн дээ.

-Аймгийн арслан болохдоо хэн хэнийг хаяж байв?

-Тэр жил цаанаас Завханы бөхчүүд бас ирж барилдсан юм. Тэгэхэд тавын даваанд чөлөөтийн Ч.Ганзоригтой тунаж давсан. Зургаа дээр Завханы Д.Батжаргалыг хаяад долоод одоо аймгийн арслан болсон Н.Адьяабаттай үлдээд түрүүлж байлаа.

-Тэр үеэс хойш хурц арслан болох гэж аймгийн наадмуудад хүч үзсэн үү?

-Хурц арслан болчих санаатай аймгийнхаа наадамд хоёр ч удаа хүч үзсэн. Чадаагүй.

-Биеийн жин, өндөр хэдтэй вэ?

-Өндөр 182 см. Жин 108 кг орчим.

-Цаашдаа жингээ нэмэх үү?

-Нэг их нэмэх гээд ч яахав. Сайхан чанартай 110 кг байхад болно.

-Бөхийн бусад төрлүүдээр оролдож байв уу?

-Оюутан байхдаа чөлөөтөөр ганц нэг тэмцээнд орж байсан. Түүнээс хойш үндэсний бөхөөрөө дагнаж бэлтгэлээ хийж байна.

-Гэр бүл зохиож амжсан уу?

-Эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр маань Төв аймгийн Баян сумынх.

-Багадаа үеийнхэн дундаа биерхүү байв уу?

-Үеийнхэн дундаа хамгийн жижиг нь байсан. Тэгээд бөхөөр хичээллээд, ялангуяа оюутан болсноос хойш нэлээн өссөн шүү.

-Бөхчүүд ар гэрээ хэрхэн авч яваа нь хүмүүст сонин байдаг л даа. Чиний хувьд дан бөхөө хөөгөөд гэр бүлээ тэжээгээд явах боломж хэр байдаг вэ?

-Би ИНЕГ-ын бөх. Тэндээсээ цалингаа авчихна. Тэрнээс гадна сард 2-3 барилдаан болно. Тэндээ барилдаад байгаа авчихна. Ерөнхиийдөө дажгүй ээ.

-Нутаг орныхон шинэ цолтноо яаж урамшуулсан бол?

-Дарга нар амарчихсан болохоор манай аймаг, ИНЕГын хамт олон хүлээж аваагүй л байна. Харин манай сумын наадам болоход нутгийн ард түмэн хандив цуглуулаад сайхан “Марк 2” машин авч өгсөн.

-Ярилцсанд баярлалаа. Эцэст нь манай сониноор дамжуулаад хэн нэгэнд талархлын үг хэлэх боломж олгоё.

-Надад тусалж дэмждэг ИНЕГ-ын хамт олон болон аймгийн удирдлагууд, өөрийн мэддэг чаддаг бүхнээ харамгүй зааж өгсөн багш нартаа, мөн гэр бүлийнхээ хүнд баярлалаа гэж хэлье. Цаашид та бүгдийнхээ итгэлийг алдахгүй, сайн барилдах болно.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Chiluun » Wed Sep 07, 2011 9:03 am

МОНГОЛ УЛСЫН НАЧИН С.БАГАХҮҮ: БӨХ НАДАД АМЬДРАЛЫН САЙН САЙХАН БҮХНИЙГ ӨГСӨН

Энэ жил улсын начин цол хүртсэн бөхчүүдээс ГовьАлтай аймгийн Бигэр сумын харьяат С.Багахүүг онцолж, “Таван цагаригийн бөхийн өргөө” буландаа урилаа. Энэ залуу өмнөх хоёр жилийн наадмаар дөрөв давж, начин цолд тулж ирсэн хүчтэн. Харин өнөө жил хүсэн хүлээсэн зорилгодоо хүч, улсын цолтнуудын гэр бүлд багтсан юм

-Наадмаас хойш хаагуур, яаж амрав?

-Наадмын дараа Баянхонгорын ойд очиж барилдаад дараа нь сумандаа хэд хоног амарсан. Манай аймагт бас наадмаар цолоо ахиулсан Ж.Бат-Эрдэнэ бид хоёрт хүндэтгэл үзүүлэх наадам болсон. Тэр наадамд оролцчихоод ирлээ дээ.

-Нутаг орноор зуншлага сайхан уу?

-Энэ жил хаа сайгүй сайхан зуншлагатай, дэлгэр зун болж байна. Манай сум ч гэсэн хур бороо элбэгтэй, ногооны гарц сайхан гарсан байна лээ. Зуншлага сайхан, шинэ цолтон төрсөн болоод ч тэр үү манай нутгийнхан их баяртай байсан. Манай Бигэр сум ганцхан улсын начинтай байсан. 2006 онд Н.Баярмагнай улсын начин болсон юм. Би хоёр дахь начин нь боллоо. Би ер нь зун болгон наадам өнгөрөөд сумандаа очдог л доо. Харин энэ жил улсын цолтой бөх болоод очсон болохоор бүр ч сайхан байлаа.

-Улсын наадамд хэдэн удаа барилдаад цол авав?

-Дөрвөн удаа барилдсан. Анх 2006 онд аймгийн заан цолтой байхдаа зодоглоод хоёрын даваанд М.Батжаргалыг цэргийн арслан байхад нь таарч унасан. Батжаргал тэр жил харцага болсон юм. 2009 онд улсын начин Б.Одхүүгээр гурав, заан О.Одгэрэлээр дөрөв даваад тавын даваанд Х.Мөнхбаатар арсланд ойчиж байсан. 2010 онд улсын начин Л.Нямсүрэн, Ц.Лхагвасүрэн нарыг гурав, дөрвийн даваанд хаяад тав дээр бас Х.Мөнхбаатар арсланд унасан. Тэгээд энэ жил начин боллоо.

-Арслан өөрийг чинь яагаад хоёр жил дараалан амласан юм бол?

-Барилдаан таардаг гээд л авсан байх. Улсын наадмаар бөх болгон амжилтаа ахиулахын төлөө барилддаг. Тиймээс аль болох өөрийн хаячих байх гэсэн бөхөө л амална. Том цолтой бөхөд амалж барилдах эрх нь байгаа болохоор амлалгүй яахав. Би үүнд нь юм боддоггүй юм.

-Хоёр жил дараалан улсын цолонд тулж ирээд унахаар шантарч байв уу?

-Би 1999 онд “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд ороод 2003 онд төгссөн. Бөхийн зам хөөгөөд арав гаруй жил болчихлоо. Ер нь энэ замыг сонгосон хүнд шантрах эрх байдаггүй. Нэгэнт бөхийн спортыг сонгоод олон жил хичээллэсэн болохоор бэлтгэлээ сайн хийж, өөрөө чармайж байж хүссэн цолондоо хүрнэ гэж боддог байсан.

-2006 онд барилдсаныхаа дараа аймгийн арслан болох гээд наадмыг өнжсөн юм уу?

-2007 онд аймгуудын наадамд барилдсан. Тэгээд Баян-Өлгийд түрүүлж, арслан болсон юм. Тэр үед Б.Баатарцол надтай үлдэн үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн. Харин 2008 онд тодорхой шалтгааны улмаас барилдаж чадалгүй өнжсөн юм.

-Энэ жил наадмаас өмнө заал танхимын барилдаануудад ямархуу хүч үзэв? Ер нь бэлтгэл сайн байсан уу?

-Энэ жил бэлтгэл сайн байсан л даа. Улсын цолтнуудын барилдаанд гурав, дөрөв давчихна. Аймаг, цэргийн цолтнуудынханд тав, зургаа давах зэргээр өөрийнхөө хэмжээний амжилтыг үзүүлж байсан. Тиймээс энэ жил өөрийгөө начин болох болов уу гэж бодож байсан. Ер нь манай аймгийн “Хантайшир” дэвжээний бөхчүүдийн бэлтгэлжилт харьцангуй сайн байсан. Бид өмнөх жилүүдэд наадмын бэлтгэлд 30 хоног гараад барилддаг байсан бол энэ жил 100 хоногийн бэлтгэл хийлээ. Бараг гурван сараас нэгдсэн бэлтгэл, хангамжинд орсон. Манай дэвжээний тэргүүн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр эд материал болон санхүүгийн маш их дэмжлэг үзүүлсэн. Энэ хугацаанд манайхан Эрдэнэтийн олимпийн баазад бэлтгэл хийсэн. Хотдоо яг наадмын бэлтгэлд байгаа юм шиг бэлтгэлийг бас хийсэн. Энэ бүхний үр дүнд манай нутгийн бөхчүүд маш сайхан барилдсан. Ж.Бат-Эрдэнэ найм давж, гарьд цол авлаа. Гарьд Н.Ганбаатар долоо давсан. Мөн би улсын начин болсон

-Начин болохын тулд хийсэн барилдаануудаа ярьж өгөхгүй юу?

-Хоёр дээр Өвөрхангайн аймгийн начин Ганзоригтой таарч давсан. Тэр үед орой болсон байсан болохоор гэрэл тавьчихсан. Бас бороо их орсон болохоор хальтиргаа ихтэй эвгүй л байлаа. Бөхчүүд энд тэнд хальтирч унаад байгаа харагдана. Тиймээс энэ даваа их хариуцлагатай байсан. Гурвын даваанд Өвөрхангайн улсын начин Р.Ганхуяг начин намайг амласан. Начинтай өөрийнхөө санаснаар сайхан барилдаж давсан даа. Харин дөрвийн оноолт надад хүнд таарсан. Би өмнө нь аймгийн наадамд нэг түрүүлж, гурав үзүүрлэсэн. Мөн улсын наадамд хоёр удаа дөрөв давсан болохоор аймгийн цолтнуудын эрэмбэнд хэдэн хурц арслангуудын ард бичигддэг юм. Энэ жил дөрвийн даваанд таван хурц арслан, гурван аймгийн арслан хоорондоо оноолтоор нугарч барилдахад би Р.Пүрэгдагватай таарсан юм. Гэхдээ оноолт хүнд таарлаа гээд барилдахгүй байлтай биш, гараад хүч үзэж байгаа юм.

-Тухайн үед Р.Пүрэвдагватай яаж барилдана гэж төлөвлөж гарав?

-Би дунгуйлдаж татах мэх хийдэг. Пүрэвдагва бас тэр мэхийг хийдэг юм. Би ямар ч байсан тэр мэхээ түрүүлж хийхгүй гэж бодож байсан. Учир нь адилхан дунгуйлдаж татдаг хүнд түрүүлж хийхээр өөрөө зөрүүлж татуулаад унадаг юм. Би өмнө нь хоёр ч удаа тэгж унаж байсан. Тэгээд барилдахад хоёулаа мэх хийх элэг бүс, сэнжигний барьцандаа хүрлээ. Гэтэл Пүрэвдагва түрүүлж намайг татсан. Би тэгэхэд нь зөрүүлж татаад хаясан юм. Өмнө нь өөрөө унаж байсан мэхээрээ давсан хэрэг л дээ. Тэгээд тавын даваанд улсын заан Б.Соронзонболдыг давж, начин болсон доо.

-Начны даваанд гурав дахь удаагаа гараад ирэх мөчид юу бодогдох юм?

-Хэн амлах бол гээд юм юм бодогдоно л доо. Ер нь улсын наадам гоё шүү дээ. Би өөрөө барилддаг мөртлөө бусдын барилдааныг их хардаг. Адилхан начин болохын төлөө зүтгэж байсан залуус маань цол аваад баярлаад гүйж явахыг харахад өөрийн эрхгүй самсаа шархирч өмнөөс нь баярлана. Бас начны даваанд олон жил унаад харамсаад явж байгаа бөхийг хараад өмнөөс нь санаа зовно. Жишээ нь Дундговийн А.Алтанхуяг арслан энэ жил гурав дахь удаагаа начны даваанд уналаа. Түүнийг унахыг харах хэцүү л байгаа юм. Гэхдээ нөгөө талаар Б.Гончигдамбыг харахаар сайхан л санагдана. Барилдахын хажуугаар наадмаа үзнэ гэдэг жаргалтай.

-Начин цол авсны дараах мэдрэмж ямар байдаг бол?

-Би эхнээсээ л улсын цолтой бөх болно гэсэн зорилготойгоор бэлтгэл хийж ирсэн. Тиймээс цол авч чадахгүй бол яана гэх зэргээр дарамттай бодол байнга төрнө л дөө. Тэгээд цол авсны дараа нөгөө том дарамт алга болж, сэтгэл онгойгоод сайхан болж байгаа юм. Энэ дашрамд танай сониноор дамжуулаад намайг бэлтгэл хийх бүхий л нөхцөлөөр хангаж, тусалж дэмждэг Хилийн цэргийн харьяа “Хилчин” спорт хороо, Дорноговийн Улаан-Уулын отрядын 0129-р ангийн хамт олон, “Тайгам Алтай” компани, “Алтайн Эрин” сангийн хамт олонд баярлаж явдгаа хэлье.

-Цол дагаж бяр гэж ярьдаг даа. Начин цол авсныхаа дараа аймгуудын наадамд барилдахад нэг л өөр байна уу?

-Тэгэлгүй яахав. Сая Баянхонгорын ойд барилдахад сайхан байна лээ. Манай найзууд “Чамайг улсын цолтой болчихсон гэж бодоод харахаар бүр ч том болчихсон юм шиг санагдаад байна” гэж байсан. Ер нь бөх гэж хэлэгдээд, улсын цолтой бөхчүүдийн эгнээнд ороод, тэдэнтэйгээ цуг бэлтгэл хийгээд явж байгаа нь миний хувьд том хувь тохиол. Би өөрийгөө азтай хүн гэж боддог юм.

-Бөх танд юу өгсөн бол?

-Би 10 жилээ төгсөөд “Шонхор” сургуульд ороод зурагтаар харж, шүтдэг байсан А.Сүхбат, Б.Гантогтох, Б.Ганбат гээд бөхчүүдийнхээ дунд орж, цуг бэлтгэл хийж эхэлснээс хойш бөх надад зөндөө юм өгсөн. Тэд нарыг харж, бөх хүн ямар байх ёстой, хүнтэй яаж харьцах ёстойг ойлгож авсан. Товчхондоо бол маш том хүмүүжлийг би бөхийн спортоос олж авсан. Би бөхийн буянгаар сайхан амьдарч байна. Бөх надад амьдралын сайн сайхан бүхнийг өгсөн.

-Анх яагаад бөхтэй холбогдсон юм бэ?

-Манай хоёр өвөө сумын заан. Аав бас сумын начин. Намайг бага байхад өвөө, ах дүү нар “Чи барилдах байх аа. Овоо бөх болмоор шинжтэй юм” гэдэг байсан. Тиймээс мэдээ орсон цагаасаа л би бөх болно гэдэг зүйл миний толгойд суучихсан. Тэр хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөөд бөхийн замд орсон доо.

-Бөх болно гэж шинжигдсэн хүү бие хаа сайтай байсан байлгүй?

-Ер нь үеийнхэн дундаа том биетэйд нь ордог байсан. 1999 онд “Шонхор”-т ирэхдээ 172 см өндөр, 70 гаруй кг жинтэй байсан. Одоо бол 179 см, жин 125 кг орчим болсон.

-“Шонхор”-т нэг ангид сурч байсан оюутнуудаас чинь гайгүй барилдаж байгаа хүн бий юу?

-Манай үндэсний бөхийн ангид охидууд байхгүй, арзайсан 36 банди хичээлд суудаг байлаа. Улсын наадамд хоёр удаа дөрөв давсан Баянхонгор аймгийн арслан Р.Дамдин, аймгийн арслан Батбаяр, улсын начин Л.Нямсүрэн нар манай ангийнх.

-Бөхийн цагаан толгойг заасан багш хэн бэ?

-Надад бөхийн “А”-г заасан хүн бол “Шонхор” дээд сургуулийн багш, улсын начин Ц.Баянмөнх. Бага байхад бол хөдөө биеийн тамирын багш нараар ойр зуурын юм заалгаж байсан л даа. Гэхдээ Баяна багш дээр ирээд энэ мэхийг ингэж хийдэг юм, мэхийг ингэж хариулдаг юм гээд бүгдийг заалгасан. Харин одоогийн багш бол “Хантайшир” дэвжээний дасгалжуулагч, улсын начин Д.Бадрах. 2006 оноос хойш Бадрах багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Таныг бөх барилдахаас гадна дуулвал дуулчихдаг, онигоо ярьчихдаг авьяастайг мэдэх юм байна?

-Онигоо ярьдаггүй, онигоо мэддэггүй хүн гэж юу байхав. Гэхдээ мундаг онигоочидтой өөрийгөө харьцуулахын аргагүй л дээ. 2006 онд А.Тэгшээ ах, Д.Цэнд-Аюуш заантай хамт онигооны наадамд “Бөхийн хийморь” гэж баг байгуулж ороод түрүүлсэн. Манай Тэгшээ ах буянтай хүн байсан. Болж л өгвөл хүнд туслах гээд явдаг, хүнд муу юм хийдэггүй их сайн хүн байсан. Энэ хоёр хүний хүчээр л улсын аварга болсон юм. Дуулахын хувьд манай аав, ээж хоёр хоёулаа гоё дуулна. Тэгэхээр удамшсан юм байлгүй гэж боддог. Мэргэжлийн биш ч гэсэн энд тэндхийн найран дээр дуулчихна аа. Бөхчүүдийн концертод хэд хэдэн удаа оролцож байсан. Ер нь манай бөхчүүд бүгд дуучин шүү.

-Өөр бид нарын мэдэхгүй авьяас, хообий юу байна?

-Авьяас гэх нь юу юм, гэхдээ найз нартайгаа шатар тоглох дуртай. Наадмын бэлтгэл дээр бид нар шатар аваачиж байгаад үзэж өгнө шүү дээ.

-Говь-Алтайн бөхчүүд дундаа шатраар хэн нь давамгайлж байна?

-Өгөө аваатай үзнэ дээ. Ер нь ойролцоо.

-Бөх болсноос хойш хамгийн их баярласан тохиолдол юу вэ?

-2004 онд намайг сумын заан байхад манай сумын 80 жилийн ой болсон юм. Хотоос Д.Амгаланбаатар заан, Ж.Намжилдорж харцага, У.Балжинням начин зэрэг бөхчүүд ирсэн. Мөн улсын начин Н.Баярмагнай тэр жил аймгийн арслан болсон, ид сайн үедээ ирж барилдсан. Бас хэд хэдэн аймгийн цолтой бөхчүүд зодоглосон юм. Би тэгэхэд түрүүлнэ гэж ёстой санаагүй. Гурав, дөрөв давах л юм бодож байтал бүгдийг нь хаяад түрүүлчихсэн. Тэгэхэд л их баярлаж билээ. Улсын цолтой бөхчүүд ирсэн байхад нэг жижигхэн сумын заан залуу нутгийнхаа нэр төрийг хамгааллаа гээд сум орон нутгийнхан ч их баярласан.

-Аав, ээжийнхээ талаар ярьж өгөөч?

-Манай аав дуучин. Нэг хэсэг Төмөр замын дуу бүжгийн чуулгад ажиллдаг байсан. Одоо бол тэтгэвэртээ гарсан. Ээж маань эх барих эмэгтэйчүүдийн эмч. Одоо хөдөө сумандаа байдаг юм. Би эхээс хоёулаа. Доороо нэг эрэгтэй дүүтэй.

-Дүү чинь барилддаг уу?

-Барилдалгүй яахав. Сумын заан цолтой. Нутаг орондоо бол гайгүй бөхөд тооцогдоно шүү. Том цолтнууд ирээгүй үед наадмын түрүүг авчихаад байдаг юм.

-Манай уншигчдад гэр бүлээ танилцуулна уу?

-Би эхнэр, хоёр хүүтэй. Намайг бэлтгэл сургуулилт хийгээд явахад миний хань ар гэрийн хамаг л ажлыг амжуулж байна. Бөхчүүд наадмын бэлтгэл гээд сар гаран яваад өгнө. Наадмын дараа аймаг, сумдын наадамд барилдана. Ажил нь юм болохоор барилдалгүй яахав. Энэ хугацаанд гэрийн эзэгтэй хүн л бүхнийг нугалдаг. Танай сониноор дамжуулаад ханьдаа маш их хайртай шүү гэж хэлье.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Цолоо баталж, ахиулсны чинь дараа эргээд уулзъя.

-Тэр ерөөл бат сайхан оршиг ээ. Танай сонины хамт олон, уншигчдад ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье.

Г.БАЯРСАЙХАН / Таван Цагариг сонин/
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Chiluun » Wed Sep 07, 2011 9:27 am

МУ-ын начин Ш.Жаргалсайхан: Ө.Даваабаатар харцага намайг амласан гэдгийг дуулаад л цочсон

Завхан аймгийн Идэр сумын уугуул, “Хүч” спорт хороо, “Шинэ Ази” групп, “Хаан” банкны бөх Монгол Улсын шинэ залуу начин Ширбазарын Жаргалсайхантай ярилцлаа.

-Бөхдөө хайртай түмнийхээ олон жилийн горьдлогыг энэ наадмаар биелүүллээ. Юуны өмнө нийт уншигчийнхаа өмнөөс баяр хүргэе?

-Баярлалаа. Сэтгэл маш өндөр байгаа. Дөрвөн том тэгш ой давхцсан энэ наадмаас үндэсний бөхийн бүх цолтон төрөн гарлаа. Би төрийнхөө их баяр наадамд найм дахь жилдээ зодоглож энэ эрхэм цолонд хүрч байгаа юм. Миний хувьд наадмынхаа бэлтгэлийг Сүүж ууланд базаасан. Бэлтгэл сургуулилт ерөнхийдөө сайн ханасан.

-Алдарт Маамын Лхагва, Намбар тэргүүтэй бөх төрөн гарсан нутгаас сүүлийн 60 гаруй жил улсын цолтон төрөөгүй юм билээ. Тэгэхээр энэ урт “хар” цуваанд цэг тавьсан болохоор нутгийнхан бөөн баяр болж байгаа даа?

-Тэгэлгүй яах вэ. Нутгийн зөвлөлийнхөн хүлээн авч, баяр хүргэж урамшуулсан. Манай сумаас улсын цолтой бөх төрөлгүй удаж байсан юм. 1930 хэдэн онд заан цолтой бөх төрөн гарсан байдаг юм билээ. Түүнээс хойш би залгуулж байгаа. Улсынхаа их баяр наадамд чамлахааргүй жил барилдсан байна. Энэ хугацаанд нутгийн олныхоо итгэлийг хөсөрдүүлэхгүй юмсан гэж хичээж байлаа. Харин энэ хүсэл маань энэ сайхан наадамд биелэлээ оллоо.

-Олон жил дөрвийн давааны нугалаанд бүдэрч байсныг тань санаж байна. Ингээд ирэхээр янз бүрийн л зүйл бодогдох байх. “Яанаа би улсын цол авч чадахгүй юм биш байгаа” гэж бодож байсан үе бий юу?

-Нуугаад яах вэ энэ тухай бодож байсан. Нүдэндээ нулимс цэлэлзүүлээд Төв цэнгэлдэх хүрээлэнгээс олон удаа буцаж байсан даа. Гэхдээ улсын цолонд хүрнэ гэсэн итгэл маань сөрөг бодлоосоо хамаагүй илүү байсан юм шүү. Ер нь улсын цолтны эгнээнд багтана гэдэгтээ итгэлтэй байсан.

-Танд бөхийн удам бий юу?

- Манай аав бөхөд их дуртай ч өөрөө барилдаж байгаагүй. Харин ээжийн маань авга ах Хаян гэж даншигийн заан байсан гэдэг. Бие томтой, асар их баяр чадалтай хүн байсан гэдэг юм.

-Наадмын өглөө, өмнөх наадмуудын өглөөгөөс ялгаатай байсан болов уу?

-Би ер нь наадмын өглөө маш их гэгэлздэг. Үүнээсээ ч болж алдаа гаргадаг байсан байх. Харин энэ жил маш тайван байсан шүү. Юунд ч яараагүй, сандраагүй.

-Дөрвийн давааны нугалаанд залуу начин Ч.Баянмөнхтэй таарсан. Та хоёр өмнө нь хэр олон барилдаж байсан бэ?

-Дөрөв, тавын даваанд нэлээн чанга өрсөлдөгч таарсан. Баянаа бид хоёр тийм ч олон таарч байгаагүй юм билээ. Харин улсын наадмын дөрвийн даваанд яалт ч байхгүй таарч, зоригтой сайхан барилдаж давсан.

-Ө.Даваабаатар харцага таныг начин цолны даваанд сонгосон нь ямар учир байсан юм бол?

-Ө.Даваабаатар намайг амласан гэдгийг сонсоод шууд цочсон. Уг нь, начин цолны даваанд нэлээд доогуур учраа таарах байх гэж бодож байсан юм. Залуу харцагын хувьд өөртэйгөө барилдаан таарна гэж бодсон байж магадгүй. Эсвэл цол горилж яваа залуутай харгүй сайхан хүч үзье гэж бодсон ч байж болох юм. Бид хоёрын барилдаан эхлээд нэлээд бужигнасан. Миний хувьд харцагыг тогтоож барилдах хүсэлтэй байсан юм. Тэгээд л шуудагны барьцнаас түрж, дайраад давсан. Өнгөрсөн өвөл нэг барилдаан дээр харцага намайг мөн л тавын даваанд амлаж, би давсан юм.

-Харцага цолны даваанд өмнө улсын наадамд хоёр удаа өвдөг шороодоод байсан Г.Эрхэмбаяр арслантай хүч үзсэн. Аргалж болсонгүй юу?

-Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор тавын даваанд Г.Эрхэмбаяр начинд өвдөг шороодсон. Мөн өнгөрсөн жил дөрвийн давааны нугалаагаар таарч барилдаад бас дийлээгүй. Энэ жил ч гэсэн чадлаа гаргаад нэг л болж өгсөнгүй.

-Улсын начин цол хүртсэн бөхөд ямар бай, шагнал олгодог юм бэ?

-Хагас сая төгрөгийн бай өгдөг юм билээ.

-Аймгийн арслан цолыг хэзээ хүртлээ?

-2003 онд Ховд аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Дараа жилээс нь эхлээд төрийнхөө наадамд тасралтгүй зодоглосон доо.

-Ингэхэд нэг өрөөний андууд бүгд л улсад, дэлхийд данстай тамирчин болцгоосон байна шүү?

-Харин тэглээ. Би л үлдээд байсан юм. “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн жижиг өрөөнд улсын арслан Х.Мөнхбаатар, начин Ж.Гансүх, Э.Энхбат, олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр бид хэд хамт амьдардаг байсан юм. Тэр өрөөнөөс олимпийн аварга, төрийн наадмын түрүү бөх төрөн гарсан гэж бодохоор сайхан санагддаг.

-Самбо, жүдогоор нэлээд амжилттай барилдаж байсан байх аа?

-Сүүлийн үед үндэсний бөхдөө анхаарлаа хандуулаад бараг л орхиож байна даа. 1998 онд самбо бөхийн улсын аваргаар Б.Ариун-Эрдэнийг хожин түрүүлж байсан юм. Тэрний өмнөх жил чөлөөт бөхийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж байлаа.

-Та мэх зүүдэлдэг үү?

-Одоогоор үгүй л байна.

-Таныг заан цуглуулдаг гэж дуулсан юм байна?

-Тийм ээ. Ийш тийшээ явахдаа цуглуулгаа арвижуулдаг юм. Одоо 40 орчим заан байгаа байх. Мөн Маамын Лхагва арслангийн дүр бүхий жижиг баримлан хөшөө байдаг юм. Түүнийг нандигнан дээдэлж явдаг.

-Та өөрийгөө бөх болоогүй байсан бол гэж бодож үзсэн үү?

-Үгүй ээ. Энэ замыг өөрийнхөө дур хүслээр сонгож, хөдөлмөрлөсөн болохоор хайртай байхаас өөр аргагүй биз дээ.

-Тэгвэл одоо бодоод үзээч...?

-Завхан аймгийн Идэр сумын нэг залуу малчин давхиж явах байсан юм болов уу.

-Шинэ цолоо хаанаас эхлэн дуудуулъя гэж бодож байна даа. Олон аймаг тэгш ойтой юм байна лээ. Зодоглоно биз дээ?-Барилдалгүй яах вэ. Дархан, Сэлэнгийн ойд зодоглох санаа байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Цол нэмэхээр тань эргэн уулзъя.

-Баярлалаа. Ерөөлөөр болог. Ингээд намайг дэмжиж, туслаж явдаг бүх хүний ажилд амжилт хүсээд, бүх хүнд түүхт ойн баярын мэнд хүргэе.

Д.Ганбаатар
http://asunews.mn/
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Адмирал » Thu Sep 08, 2011 2:29 pm

Манай сайт уншигчдынхаа үндэсний бөхийн мэдлэгийг сорих үүднээс өнөөдрөөс эхлэн асуултууд тавьж байхаар боллоо. Зөв хариултаа сэтгэгдэл дээр бичнэ гэдэгт найдаж байна. Энэ асуултууд голдуу 1921 оноос хойшхи хугацааг хамрах болно.
1. Энэ жилийн хамгийн залуу начин хэн бэ?
2. Дорноговь аймгийн харьяат шинэхэн харцагын нэр?
3. Баянхонгор аймгийн харьяат улсын арслан?
4. Морьт отрядын жанжин хэмээн алдаршсан улсын заан?
5. Улсын арслан Ганбаатар аль аймгийн аль сумын харьяат вэ?
6. Олноо задгай шар хэмээн алдаршсан Найдангийн Лхагвадорж арслан хэдэн удаа улсын наадамд дөрөв давсан бэ?
7. Баянмөнх аварга хэдэн онд хамгийн сүүлчийн удаа улсад түрүүлэв?
8. Өмсдөг мэхээрээ алдаршсан Хөвсгөл аймгийн улсын заан
9. Цагаан сарын барилдаанд аль аймгийн бөхчүүд хамгийн олон удаа үзүүрлэсэн бэ?
10. Улсын начин цолтойдоо улсын наадамд түрүүлсэн бөхчүүд хэн хэн бэ?

Жич: Асуултанд хариулаад ард нь утасныхаа дугаарыг тавиарай.Энэ нь таныг бусдаас ялгаж, эргэж үнэн бодит хариултын эзэнтэй холбогдох арга билээ.

HIIMORI.mn О.Наба
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby ЦАГААН » Thu Sep 08, 2011 8:38 pm

мэдэхээ хариулнаа гэж...

Манай сайт уншигчдынхаа үндэсний бөхийн мэдлэгийг сорих үүднээс өнөөдрөөс эхлэн асуултууд тавьж байхаар боллоо. Зөв хариултаа сэтгэгдэл дээр бичнэ гэдэгт найдаж байна. Энэ асуултууд голдуу 1921 оноос хойшхи хугацааг хамрах болно.
1. Энэ жилийн хамгийн залуу начин хэн бэ?
Амарын Батмөнх

2. Дорноговь аймгийн харьяат шинэхэн харцагын нэр?
А.Цацабшир

3. Баянхонгор аймгийн харьяат улсын арслан?
П.Аюуш

4. Морьт отрядын жанжин хэмээн алдаршсан улсын заан?
???

5. Улсын арслан Ганбаатар аль аймгийн аль сумын харьяат вэ?
Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сум

6. Олноо задгай шар хэмээн алдаршсан Найдангийн Лхагвадорж арслан хэдэн удаа улсын наадамд дөрөв давсан бэ?
???

7. Баянмөнх аварга хэдэн онд хамгийн сүүлчийн удаа улсад түрүүлэв?
1987 онд.

8. Өмсдөг мэхээрээ алдаршсан Хөвсгөл аймгийн улсын заан
Дамдиндорж гуай мөн үү?

9. Цагаан сарын барилдаанд аль аймгийн бөхчүүд хамгийн олон удаа үзүүрлэсэн бэ?
??? 60-аад оноос хойш гэхээр Өвөрхангай, Увс энэ тэр болов уу даа...

10. Улсын начин цолтойдоо улсын наадамд түрүүлсэн бөхчүүд хэн хэн бэ?
Сайн мэдэхээр, Дамдин аварга, Жамц арслан, Ганбаатар арслан, До.Ганхуяг арслан. Сүүлийн жилүүдэд бол эд нар, 30-аад оны нөгөө жил дараалан төрсөн олон арслангууд бол бүү мэдээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron