Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US Open

Теннис, воллейбол, гандбол, гольф, зуйван бємбєгтэй спорт г.м

Moderator: Их спортын модууд

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby WALCOTT » Mon Jul 04, 2011 12:10 am

Image
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Kaka'8 » Mon Jul 04, 2011 12:14 am

nole is just too good for rafa
User avatar
Kaka'8
 
Posts: 1828
Joined: Tue Feb 01, 2011 11:39 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby WALCOTT » Mon Jul 04, 2011 12:15 am

Рафа гэмтэлтэй байсан шүү дээ
TrueGooner
User avatar
WALCOTT
Gunner
Gunner
 
Posts: 3427
Joined: Thu Nov 06, 2008 10:14 pm
Location: Монгол Улс

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Baysuk'RM » Mon Jul 04, 2011 1:37 am

новак жокович тэр үнэхээр илүү байр чадсаан дэлхийн номер 1 тэннисчин мөн хамгийн том их дуулгийн эзэн болсон Хорват эрд баяр хүргэе... уг нь Ролан Грассд түрүүлцэн бол
#KTBFFH
User avatar
Baysuk'RM
 
Posts: 262
Joined: Wed Jun 22, 2011 2:10 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Ladykop » Mon Jul 04, 2011 9:19 am

За за Жоковичод баяр хүргэе ээ.
Ladykop
Lady Kop
Lady Kop
 
Posts: 4308
Joined: Tue Sep 16, 2008 3:27 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon Jul 04, 2011 10:48 am

Би ч Жоковичийг түрүүлсэнд баяртай байна. Баяр хүргэе. Жокович Надалыг гаргаахгүй болж байх шиг байна даа.

Надал: Тэр надаас илүү сайн байлаа. Тийм ч болохоор тэр түрүүллээ.Үнэндээ бол өнөөдрийн шилдэг тоглогч, ирээдүйн дэлхийн шилдэг тоглогчтой тоглосон болохоор би хожигдлоо, би 2т юм байна. Тэр үнэхээр сайн байсан. Би хожихын тулд илүү сайн байх ёстой байсан ч чадсангүй. 2008 онд анх би Уймбэлдонд түрүүлэхдээ үнэхээр их сэтгэл хөдөлж байсан, одоо Новак яг тийм байгаа байх. Өнөөдөр онцгой өдөр болж байна, түүнд баяр хүргэе.

Жокович: Хэзээ ч мартагдахааргүй гайхалтай мэдрэмж. Миний карьэрийн хамгийн сайхан өдөр, би аварга болохыг, Их дуулгын олон олон цом өргөхийг хүсч байна. Яг одоо төрж байгаа сэтгэгдлээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэннисний талбай дээр мэдэрсэн хамгийн сайхан мэдрэмж.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ТӨӨГӨӨ » Mon Jul 04, 2011 11:58 am

:-D Энэ Надал Жоковичийг үнэндээ амжихаа байжээ.
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Mon Jul 04, 2011 1:26 pm

За яахав наадам нэгээр дуусах биш дээ... Цаашдаа ч олон таарна л даа.. Дандаа хусуулааад байна гэж юу байхав... Болно доо болно...ккк

Угаасаа ч Надал финал хүртэл явж чадсан нь өөрөө агуу амжилт л даа... Зүүн өвдөг нь угаасаа нөхрийг боомилчихоод байсан л даа...

Хамгийн чухал агшин бол тэр эхний сэт дээр 4-5 дээрээс брийк шал элгийн хийлгүүлчихсэн л дээ... Тэгээд л үндсэндээ ойлгомжтой болчихсон...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue Jul 05, 2011 2:31 pm

За өчигдрөөс эхлэн Новак Жокович анх удаагаа албан ёсоор чансаагаараа тэргүүлэх боллоо. :eek:

1. Жокович 13285
2. Надал 11270
3. Фэдэрэр 9230
4. Муррэй 6855
5. Содэрлинг 4325

Эмэгтэйчүүдээс
1. Возниацки 9915
2. Клийстэрс 7625
3. Звонарэва 6695
4. Азарэнка 6465
5. Шарапова 6141

На Ли 4-с 6 руу унаж, Уймбэлдоны аварга болсон Квитова 8-с 7 руу, Шарапова 6-с 5 руу дэвшсэн бол, Сэрэна Уйллиамс 175-д эрэмбэлэгдсэн байна. Энэ түүний 1997 оноос хойших хамгийн муу үзүүлэлт гэнэ.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Wed Jul 06, 2011 4:43 pm

Битүү морьд цойлов.

17 настайдаа Уймбэлдонд түрүүлж, аваргын цом тэврэн зогссон жаргалтай мөчөө 7 жилийн дараа Мариа Шарапова давтаж чадсангүй. 2004 оны Маша 2011 он хүртэл тогтвортой амжилт, хур туршлагаараа илүүрхэх нь тодорхой байсан ч Чэхийн залуу тэннисчин Пэтра Квитоваг яагаад ч барсангүй. Аварга болохын төлөө хэтэрхий улайрахын сацуу өмнө нь таарсан өрсөлдөгчид хүчийг нь барсан уу, тэр урамтай сайхан тоглолт үзүүлж чадсангүй. Чансаагаараа даруухан 21-тэй бүсгүй түүнд хичээл заасан гэхэд болно. Тиймээс ч тэдний тоглолтын дуулиан өнөө хэр нь намжаагүй хэвээр.
Энэ оноос WTA-н тэмцээнд Ким Клийстэрсийг мулталснаар олны анхаарлыг өөртөө чиглүүлснийг санах хэрэгтэй. Үүний дарааи Прагад зохиогдсон ITF-н шигшээ тэмцээнд мөн л шалгарсан юм. Яс сайт яван чангардгийн үлгэрээр орос бүсгүйг эхний үед 3:6-р дийлсэн юм. Хэтэрхий ядарсан Машад өрсөлдөгчөө няцаах тэнхэл байсангүй. Тоглолтоо сэргээхийг хичээсэн Шараповагийн хүсэл 2-р үед ч биелсэнгүй. Өрсөлдөгч санаачилгыг гартаа авч 6:4-р буулган авснаар М.Шараповагийн зорилго талаар боллоо.
Домогт Фэдэрэр ч бас азгүйтэж Уймбэлдоны дээд амжилтыг давтах мөрөөдлөө хойшлуулахаас өөр аргагүй болж тэннисний цохиураа үүргэвчиндээ хийсэн юм. Фэдэрэрийн тамирчны замналд эхний 2 үед хожсон ч дараахь 3 үед угсруулан хожигдсон анхны тохиолдол тод тэмдэглэгдэв.
Британичуудын гол найдлага Энди Муррэй тэннисний ертөнцөд ноёрхлоо тогтоож байгаа Р.Надалд аргагүй бярдуулж өрсөдлөөний талбараа орхилоо. Хэрвээ Надал шигшээ тоглолтод өрсөлдөгчөө хожиж чадвал Уймбэлдоны ялагчаар 3 дахиа тодорч энэ улиралд Их дуулгын 2 дахь цомоо авах байсан ч чадсангүй.

Битүү морь Пэтра Квитова

Пэтра Квитова 1990.03.08-нд Чэхийн Фульнэк хотод төрсөн. 183 см өндөртэй, 70 кг жинтэй.
2006 оноос хойш талбайн тэннисээр хичээллэж байгаа. Р.Фэдэрэр, М.Навратилова нарыг хүндэлдэг тэрбээр Томаш Бэрдых, Луция Шафаржова нартай хамт бэлтгэл хийдэг. Чөлөөт цагаараа зурагт үзэх дуртай, Англи хэлтэй.

П.Квитова: Чадвараа 100% ашигласан.

-Та шигшээ тоглолтын үеэр нилээн нэрвтэх шиг санагдсан...
-Таны бодсон шиг тэгж их нэрвтээгүй. Харин ч тоглолтын өмнөх шөнө сайн унтаж амарсан.
-Финалын үеэр ойр дотны хүмүүс, эцэг эх чинь ирж үзсэн үү?
-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн жил Лондонд хагас шигшээд шалгарсны дараахь тоглолтыг ч тэд үзэж байлаа.
-Ноднин нутаг нэгт Томаш Бэрдых эрчүүдийн ганцаарчилсан тоглолтын шигшээд шалгарсан?
-Уймбэлдоны шигшээг тэлэвизээр үзсэн. Тоглолтын дараа бид тухтай ярилцаж чадаагүй.
-Та М.Шараповаг дийлнэ гэдэгтээ итгэлтэй байв уу?
-Уймбэлдон надад ээлтэй. Өнгөрсөн жил би хагас шигшээд шалгарч байсан. Энэ удаа бэлтгэл амралт, хооллолт, нойр бүгд тохирсон. Ямар нэгэн бэрхшээл тохиолдоогүй учраас өөртөө итгэлтэй байлаа.
-Ингэхэд талбайд гарахынхаа өмнө хөгжим сонсдог уу?
-Үгүй, дасгалжуулагчтайгаа ярилцахыг л илүүд үздэг.
-Талбайн тэннисний ертөнцөд эгч дүүсийн эрин төгссөн гэсэн мэргэжилтнүүдийн дүгнэлттэй санал нийлэх үү?
-Энэ тухай хэлж мэдэхгүй байна. Сэрэна, Винус нар гэмтэлтэй байсан учраас сайн тоглож чадсангүй.
-Өөрийнхөө тоглолтыг эрэгтэйчүүдийнхтэй харьцуулвал хэнийхтэй нь илүү төстэй санагддаг вэ?
-Дэл Потрогийн хэмжээнд дөхөж очих байх.
-Хэн таныг тэннист татан оруулав?
-Аав минь. Бэлтгэл сургуулилт хийхэд тэр зөвлөдөг.
-7 жилийн тэртээ Шарапова Уймбэлдонд ялалт байгуулж байсан. Туршлагатай өрсөлдөгчтэй таарахад хэр сандрав?
-Ямар ч гэсэн чадвараа 100 хувь ашигласан. Гэхдээ аваргалахын төлөө нэг их шунаагүй.

эх сурвалж Таван цагариг 2011.07.04
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Fri Jul 08, 2011 10:36 am

Новак Жокович Уймбэлдонд анх удаа түрүүллээ.

Дэлхийн манлай тэннисчин Рафаэл Надалтай Их дуулгын талбарт 5 удаа таарахдаа ялагдаж байсан тэрбээр энэ удаа хааны алба халаатай гэдгийг мэдрүүлж Испани залууг эрийн сайнаар хожин 24 нас, 43 хоногтойдоо чансааны тэргүүнд бичигдэв. Урьд нь Их дуулгын цувралуудаас гадна Дэвисийн цом, олимпийн наадамд ч Испани эрийн цохиурын амтыг мэдэрсэн Жокович 2011 онд Надалын эсрэг мастэр төлөвлөгөө хээргжүүлсний ачаар энэ улиралд 4 удаа таарч тоглохдоо бүгдэд нь ялалт байгуулсан билээ.

Уймбэлдоны эхний 2 үед өрсөлдөгчөө төвөггүй хожсон түүнд дараагийн үед Надалын хүчтэй дайралтыг эсэргүүцэх тэнхэл байсангүй 6:1-р дийлдэв. Мастэрсийн цуврал энэ маягаар өрнөж эхний 2 үед өрсөлдөгчөө хожиж явсан Жокович 3-р үеэс ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүй аваргын титмээ алдаж байсан удаатай. Гэсэн ч Жокович цаашид тун тайван тоглож Надалыг 3:6-р хожсоноор энэ улирлын 43 тоглолтод ялагдал хүлээгээгүй Испани эрийн амжилтыг тасалдууллаа.

Жоковичд талархлаа илэрхийлсэн Сэрбийн 100 мянган хөгжөөн дэмжигч авъяаслаг тэннисчиндээ баяр хүргэх үдэшлэгийг Парламэнтийн ордны өмнөх Бэлградын төв талбайдаа зохион байгуулжээ. Аваргын цомыг гардсныхаа дараа Энэ бол Сэрбийн ард түмний ялалт хэмээн онцолсон Жоковичийн ялалтын цуврал цаашид ч үргэлжилнэ.

эх сурвалж Таван цагариг 2011.07.07
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Sat Jul 09, 2011 11:56 am

5 цагираг ч укам л дампуу болоод байгаа гэсэн үнэн болтой...

Гэсэн ч Жокович цаашид тун тайван тоглож Надалыг 3:6-р хожсоноор энэ улирлын 43 тоглолтод ялагдал хүлээгээгүй Испани эрийн амжилтыг тасалдууллаа...


гээд аваад хаясан байна ш дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby pein_akatsuki » Sat Jul 09, 2011 12:03 pm

hosko wrote:5 цагираг ч укам л дампуу болоод байгаа гэсэн үнэн болтой...

Гэсэн ч Жокович цаашид тун тайван тоглож Надалыг 3:6-р хожсоноор энэ улирлын 43 тоглолтод ялагдал хүлээгээгүй Испани эрийн амжилтыг тасалдууллаа...


гээд аваад хаясан байна ш дээ...

:-o :-o :-o
pein_akatsuki
RED FAN
RED FAN
 
Posts: 2887
Joined: Sat Aug 07, 2010 1:51 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Sat Jul 09, 2011 12:21 pm

кк харин тийм л байналээ засах гэснээ тэр чигээр нь оруулчихсан
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Wed Aug 24, 2011 1:47 pm

Novak Djokovic parodie Maria Sharapova :-o

http://www.youtube.com/watch?feature=pl ... enutsNFQSM
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Fri Aug 26, 2011 4:03 pm

Амэрикийн нээлттэй тэмцээний сугалаа боллоо.

Жокович Давыдэнко, Додиг, Долгополов, Бэрдих, Андуяар, Фэррэрро, Монфилс ... нартай
Фэдэрэр Томич, Хаас, Цонга, Вэрдаско, Фиш ... нартай
Муррэй Содэрлинг, Иснэр, дэл Потро, Вавринка, Лопэз ... нартай
Надал Фэррэр, Роддик, Льюбичич, Налбандиан ... нартай нэг хэсэгт таарч

Фэдэрэр нээрээ энэ Цонгагаас салахгүй нь ээ, 4 дэх тойрогт таарах магадлалтай, сүүлд 2 дараалаад хожигдчихсон байгаа
Хэрвээ Жокович, Фэдэрэр 2 хожсоор яваад 1/8-д таарвал яах бол?

Жокович, Надал 2 бага зэрэг бэртэлтэй, Фэдэрэр сүүлийн үед нэг ч түрүү авч чадсангүй, Муррэй сая нэг цомд түрүүлсэн гээд топ 4 нэг иймэрхүү.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Tue Aug 30, 2011 12:40 pm

зиа сая Фэдэрэр тоглож дууслаа. Сантиаго Жиралдог 6-4, 6-3, 6-2-р төвөггүйхэн буулгаж авлаа. Дараагийн тойрогт Дуди Сэлатай.

Энэ хожлыг авснаар Фэдэрэр Их дуулгын 224 дэх ялалтаа авч Агасситай зэрэгцэн бүх цаг үеийн жагсаалтын 2-т орж ирлээ. Жимми Коннорс 233 ялалттайгаар 1-т байдаг юм байна.

Одоогоор Долгополов, Бэрдых, Монфилс, Хаас, Фиш ... нар хожоод байна.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Цоомоо » Tue Aug 30, 2011 12:54 pm

hosko wrote:Novak Djokovic parodie Maria Sharapova :-o

Надалийг, Роддикийг дуурайдаг нь бас тас.
Шараповаг бас тоглож байгаагаар нь дуурайна.
Үнэн марзан гар.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Fri Sep 02, 2011 11:44 am

2-р тойрог

Жокович, Фэдэрэр нар өрсөлдөгчөө хөнгөхөөн буулгаад авч.
Чансаагаараа 7-д бичигддэг Монфилс Фэррэрод хожигдсныг эс тооцвол Фиш, Бэрдых, Цонга гээд чансаа дээгүүр тамирчид хожсон байна.
Нөгөө хэсэгт Надал, Муррэй, дэл Потро, Роддик, Хаас нар өнөөдөр тоглоно. Сонирхолтой нь Льюбичич vs Налбандиан.

Эхний хэсгээс 3-р тойрогт

Жокович vs Давыдэнко, Цонга vs Вэрдаско сонирхолтой байна.
Жокович Давыдэнко хоёр 2008 оноос хойш 6 удаа таарч байж. 4-2
Цонга Вэрдаско хоёр 2009 оны Австралийн нээлттэй тэмцээнд 1/8 таарч тоглоход Вэрдаско хожиж байсан юм байна . Цонга хожигдох хэрэгтэй байна. :ногоон:
Фэдэрэр Чиличтэй тоглоно. Сая 4 сард Монтэ Карлогийн цомд таарч тоглохдоо Фэдэрэр хожиж байсан.


Эмэгтэйчүүдээс эхний тойрогт Квитова, На Ли 2-р тойрогт Бартоли, Кибулкова нар хожигдож, В.Уйллиамс тэмцээнийг орхисон.
3-р тойрогт Азарэнка vs С.Уйллиамс, Янкович vs Павлючэнко нарын тоглолт сонирхолтой санагджийн.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Чуугий » Sat Sep 03, 2011 7:41 am

Шарапова 3р тойргоосоо мултарлаа.Италийн Флавиа Пеннеттад 6-3 3-6 6-4р хожигдож.
Эрэгтэйчүүдээс Монфилс тэмцээнээ эрт дуусгалаа.Мюррэй Робин Хаасетай 5 сет тоглож байж хожлоо.Эхний 2 сет хожигдож явсан ч сүүлийн 3 сетд хожсоноор дараагийн шатанд шалгарч.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon Sep 05, 2011 1:11 pm

Эрэгтэйчүүдээс 3-р тойрогт
Бэрдых Типсарэвичид, Хаас Монакод, Вэрдаско Цонгад, дэл Потро Саймонд, Налбандиан Надалд хожигдож тэмцээнээ дуусгасан байна. Энэ Цонга хожигдохгүй нь ээ хожигдоосой, хожигдоосой :ногоон:

За 4-р тойрогт

Жокович Долгополовтой таарсан. Энэ сайхан тоглолт болох байх аа.
Цонга Фиштэй таарсан, бас л үзүүштэй тоглолт болно байх.
Эд нар өмнө нь таарч байгаагүй бололтой.
Фэдэрэр Монакотой. 2 таарч тоглосноос 2-0.
Фэдэрэр, Цонга 2 учраануудаа хожвол 1/8-д таарах нь ээ.
Фэррэр Роддиктой. 2005 оноос хойш 8 удаа таарч тоглоход 5-3.
Надал Мюллэртэй. 3 таарахад 2-1. 2005 оны Уймбэлдонд Надал хожигдож байж.
Муррэй Амэрикийн Яангтай. 3 сард таарч тоглохдоо Муррэй хожигдож байсан.

Роддик 2008 оноос хойш анх удаа Амэрикийн нээлттэй тэмцээний 4 дүгээр тойрогт шалгарч байна. Надалын бэртэл хэцүү байгаа бололтой.


Эмэгтэйчүүдээс 3-р тойрогт Азарэнка С.Уйллиамст, Янкович Павлючэнкод, Шарапова Пэннэттад хожигдож тэмцээнээ дуусгасан.

4-р тойрог

Одоогоор Кэрбэр, Пэннэтта, Стосур, Звонарэва нар 4-р тойрогт учраануудаа хожоод 1/8-д шалгараад байна.

Возняцки vs Кузнецова
Пэткович vs Наварро
С.Уйллимас vs Иванович
Павлючэнко vs Schiavone нар одоо тоглоно.


1/8-д
Кэрбэр vs Пэннэтта
Стосур vs Звонарэва
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Mon Sep 05, 2011 3:58 pm

Надал харин гүрийгээд л үзээд байна.. Өчдөр ФБ дээрээ бол би зүгээрээ, та бүхний дэмжлэгт их талархаж байна гэсэн байх шиг байсан... Уг нь нэг мөсөн бэртлээ эдгээчихээд ирж болдоггүй л юм байх даа гэж бодсоор их удлаа... Ядаж байхад одоо таарах Мюллер бас их эвгүй үздэг нөхөр байгаа юмаа манай хүнтэй... Адилган зүүн гартай, аан бас энэ нөхрийн давуулалтыг манай хүн их муу аваад байгаа харагддаг...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby ARBAR » Mon Sep 05, 2011 6:06 pm

Харин ингэж яваад бүр энэнээсээ эс юм болохвыдээ. Жижиг сажиг юмаа хаяад бэртлээ сайн эмчлүүлвэл уг нь дээрсэн.


Рожэр Фэдэрэр ATP World Tour Finals-д оролцох эрхээ өвөртөллөө. Оны сүүлчээр болдог энэхүү тэмцээнд эрэгтэй топ 8 тамирчин оролцдог бөгөөд одоогоор топ 4 ийнхүү эрхээ аваад байна.
Фэдэрэр 10 дахь жилээ тасралтгүй оролцох гэж байгаа бөгөөд 5 удаа түрүүлж байж. Өнгөрсөн жил Надалыг хожиж түрүүлж байсан. Сампрас 11, Лэндл 12 удаа оролцож тус бүр 5 удаа түрүүлсэн.
Мара Бати Мэсси
ARBAR
 
Posts: 1197
Joined: Tue Jan 04, 2011 1:53 pm

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby hosko » Tue Sep 06, 2011 8:20 am

За ингээд ирэх тойрогт Рожер ойрд хусуулаад байгаа Цонгатайгаа дахиад л таарч байна даа... Уг нь Фишд ч маш том чаанс байсан даа... Цонга ч яах аргагүй давуулалтаараа илүүрхчихлээ... ФИш маш олон брийк хийх боломжоо алдчихсанаар бүх зүйлийг өөрийнхөө эсрэг тавив шив...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Их Дуулга - Australian Open, French Open ,Wimbledon ,US

Postby Kaka'8 » Tue Sep 06, 2011 9:29 am

Долгопов бас эхны сэт нь дээр сайн үзлээ шүү. 2 сэтдээр тэгээд сэтгэл муужирчих юмаа. Тэр self-confidence л дудтаж бн лээ. тэгэхдээ яхавдээ Нөүлийг хожих хүн гэж бүрхэг. Анди л Синсид хусчихсан юм... Нөүл ч бэртэлтэй байсан л даа. Ритайрдаад.

би нэг бэлтгэлээ хийж байгаа бичлэгээ хийхийг боди. үзэх хүн байна уу да
User avatar
Kaka'8
 
Posts: 1828
Joined: Tue Feb 01, 2011 11:39 pm

PreviousNext

Return to Бөмбөгтэй спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron