НаполиАлбан ёсны сайт -
http://www.sscnapoli.it/2007 онд Наполиг Италийн дээд лигт эргэн ирэхэд тэдний урьдын гайхалтай амжилтын дуулиан альхэдийнэ ор сураггүй алга болсон байлаа. 1984–1991 оны хооронд домогт Диего Марадона энэ багийн түүхийг тэр чигт нь өөрчилж хоёр удаа лигийн аварга болгоод зогсохгүй, УЕФА-гийн цомд түрүүлсэн билээ. Харамсалтай нь 1990 оны дэлхийн аваргын дараа Марадона хар тамхиний хэрэгт орооцолдож Наполигаас явсан юм. Түүнийг явснаас хойш талбай дээр Наполигийн амжилт доройтож , талбайн гадна санхүүгийн гүн хямралд орсноор уналтын байдалд орсон юм. Ер нь 1990 –ээд оныг Наполигийн фенүүд мартахыг хүсдэг гэхэд болно. Энэ хямралын байдал 2000 гарснаас хойш ч үргэлжилсээр байлаа. Харин тус багийн дэмжигч кино найруулагч Aurelio De Laurentiis 2006 онд багийн хуучин нэрийг сэргээн хөрөнгө оруулалт хийснээр эргээд өсөх замдаа орсон юм. 2008 онд Наполи дээд лигт эргэж ирснээсээ хойш гайхалтай хурдтайгаар алдсан нэр хүндээ эргүүлэн олж эхэлсэн. Энэ шинэ түүхийг бүтээхэд Вальтер Маццари хэмээх эрхэм гол дүрийг бүтээсэн бөгөөд түүний удирдлага дор Наполи түүхэндээ анх удаа Аваргуудын лигт зодоглох эрхтэй болоод байна.
Өнгөрсөн улиралд Эдинсан Каванигийн гайхалтай тоглолтын ачаар Наполичууд 70 оноотой лигтээ 3-р байр эзэлж Аваргуудын лигийн хэсгийн шатнаас өрсөлдөх эрх авсан. Өндөр түвшний тэмцээнд орж байгаа болохоор тэднийг арилжаа наймаанд их мөнгө зарна гэж мэргэжилтнүүд таамаглаж байлаа. Гэхдээ одоогоор Удинезегийн Турк хагас хамгаалагч Гохан Инлерийг 13 сая еврогоор авснаас өөр шийдвэртэй наймаа хийгээгүй байна. Мөн Фиорентина клубээс жигүүрийн хагас хамгаалагч Жузеппе Сантанаг үнэгүй авсан байгаа. Харин Наполитан хотын багаас багийн ахлагч Марек Хамсик явж магадгүй тухай яриа хүчтэй гарах болсон. Италийн аварга АС Милан клуб шинэ зорилгодоо хүрэхийн тулд Хамсикийг тун идэвхитэй сонирхож байгаа. Гэхдээ Наполи ч мөн түлхүүр тоглогчоо явуулахыг хүсэхгүй байгаа ажээ.
Update - Македон довтлогч Горан Пандев Интерээс зээлээр ирлээ. 28 настай энэ залуу Интерт байнга гараанд гарч чаддаггүй байсан ч Наполигийн их зорилгод гарцаа байхгүй тус болж чадах авьяастай тоглогч билээ.
Аваргууд лигт Наполи чамгүй хүнд сугалаа татаж А хэсэгт Байерн, Вильяраел, Манчестер Сити багуудтай хамт багтлаа. 9 сарын 14-нд Аваргуудын лигийн нээлтийн тоглолтоо баян эзэнтэй Манчестер Ситигийн эсрэг хийнэ.
Энэ үеэр тэд Сери А лигийн хүнд тоглолтууд хийх байгаа. Тиймээс Калчио лигийн хуваарь гарсны дараа Наполигийн эзэн Aurelio De Laurentiis би өөрийгөө Итали гэдгээс ичиж байна хэмээн бухимдаад амжсан юм.
Женоа – Албаны ёсны сайт -
http://www.genoacfc.it/Женоа бол Италийн хөлбөмбөгийн түүхэнд өөрсдийн арилашгүй мөрийг үлдээсэн шилдэг багуудын нэг. Хэдийгээр одоо тэдний нэрийг топ багуудын хэмжээнд авч үзэхээ больсон ч гэсэн он удаан жилийн түүхэндээ 9 удаа Италийн аварга цолыг хүртэж байсан юм. Мөн Италийн цомд нэг удаа түрүүлж, Италийн аваргын мөнгөн медалийг найман удаа хүртэж байсан шилдэг баг билээ. Гэхдээ тэдний үзүүлсэн эдгээр амжилтууд өнгөрсөн зууны эхээр болсон явдал. : 1897 – 1930 он хүртэл Сери А лигийн эхний жилүүдэд Женоа клубын дээр гарах чадалтай баг Итали даяар байсангүй. Тийм ч учраас тэднийг Италийн өмнөд хэсгийн хамгийн өндөр амжилттай баг болсон билээ. Ойролцоогоор 1940 оноос эхлэн Италийн Хойд хэсгийн багууд буюу Милан, турин хотын багууд улсынхаа аваргад манлайлах болсон юм.
Энэ багийн түүхийг Английн шигшээ багтай холбож болдог нь сонирхолтой. Женоа клубыг анх үүсгэн байгуулсан хүн нь Английн иргэн бөгөөд Англи улсын шигшээ багийн цагаан өмсгөлийг тэд эхэндээ өмсдөг байжээ. Харин 1901 оноос одоогийн алдарт Россблү буюу улаан хөх өнгийн өмсгөлөөр гангарах болсон.
Өнгөрсөн улиралд тэд лигтээ 10-р байр эзэлж тааруухан амжилт үзүүлсэн учраас ерөнхий дасгалжуулагчаа ажлаас нь чөлөөлсөн билээ. Давид Баллардини энэ ажлыг авахдаа анх хоёр жилийн гэрээ байгуулж байсан. Гэвч фенүүдийн хүсч байсан амжилтанд хүрч чадаагүй учраас түүний орыг Алберто Малесани хэмээх эрхэм хүлээж авсан юм. Малесани өмнөх улиралд Болоньяг дасгалжуулж 16-р байр эзэлсэн юм.
Зуны наймааны цонхоор Женоагийн удирдлага идэвхитэй ажиллаж бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлсэн. Тэдний авсан тоглогчдоос Франц хаалгач Себастьян Фрэйг онцолж байна. Артур Боруцын сүүдэрт дарагдаж сэлгээний сандалд суух болсон учраас Фрэй Фиорентинаг орхиж Женоад ирлээ. 31 настай хаалгач ирэх таван жилийг Генуя хотын багт өнгөрүүлэх билээ.
Мөн Морокко хагас хамгаалагч Хуссин Харжа Интерт нэг улирал зээлээр тоглосны дараа багтаа эргэж ирсэн. Гэсэн ч түүнийг нэг их удаалгүй Фиорентина руу 2 жилийн гэрээгээр явуулжээ.
Италийн ирээдүйтэй тоглогч гэддэг Акуафреска, Грек хамгаалагч Papastathopoulos, нар Женоад ирсэн ч өөр баг руу зээлээр тоглуулахаар явуулсан байгаа.
Лацио Албаны ёсны сайт -
http://www.sslazio.it/Италийн хөлбөмбөгийн чимдэг нэгэн дерби бол Нийслэлийн дерби билээ. Италийн нийслэл Ром хотод харьяалагддаг Рома – Лацио клубуудын дербиг ийнхүү нэрлэдгийг та бүхэн мэдэх байх. Хэдийгээр Ром хотын багууд одоогоос 10 жилийн тэртээ хамгийн сүүлд лигийн аварга болсон ч хойд зүгийн хотуудын давамгайллыг сөрөн зогсох гол тулгуур багана тэд болж байгаа. Энэ улиралд Лацио өөрсдийн ялалтын он жилүүдээ эргүүлэн авчирахаар тун идэвхитэй ажиллаж байна. Юуны түрүүнд тэд довтолгооны шугамаа хүчирхэгжүүлэхээр эрчтэй ажиллаж чамгүй үр дүнд хүрлээ. Нас явсан ч гэсэн ур чадвар нь хариагүй байгаа Герман довтлогч Мирослав Клозег хоёр жилийн гэрээгээр багтаа авсан байгаа. Клозе карьертаа анх удаа Германаас өөр лигт тоглож байгаа нь энэ юм. Түүнийг үнэгүй багтаа авчирсан учраас тааруухан тоглосон ч гэсэн Лациод ямар нэгэн хохирол учрахгүй.
Мөн түүнтэй хоршуулахаар ид үеэ Ливерпульд өнгөрүүлсэн Жибриль Сиссег 5.8 сая еврогоор авчирсан юм. Өдгөө 30 насны босгыг давж байгаа Сиссе Грекийн Панатинайкос багт хоёр жил тоглохдоо багийн домгийн хэмжээнд үнэлэгдэх хүртэл сайн тоглосон.
Мөн Кальяригаас хаалгач Федерико Маркеттиг 5 сая еврогоор худалдан авсан бол Франц жигүүрийн хамгаалагч Абдуллай Конког 6 саяар эгнээндээ нэгтгэж арын албаа баталгаатай болгосон билээ.
Лациогоос явсан тоглогчдын тоонд гарааны хаалгач Фернандр Маслера багтаж байгаа. Уругвайн шигшээ багийн гарааны хаалгачыг Туркийн Галатасарай клуб 12 сая еврогоор явсан билээ.
Ингэснээр тэр Туркийн хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй хаалгач болж байгаа юм. Үүгээр ч зогсохгүй хөлбөмбөгийн арилжаа наймааны түүхэнд ч дээгүүр бичигдэж байгаа.
Түүнээс гадна Швэйцарь хамгаалагч Стефан Лихтштайнерыг Туриний алдарт Ювентус клуб 10 сая еврогоор худалдан авч байгаагаа зарласан. Хэдийгээр Стефан жигүүрийн хамгаалагч хийдэг ч хагас хамгаалалтанд тоглох чадвартай хурдтай тоглогч билээ.
Австрали хагас хамгаалагч Марк Брешиано Саудын арабын Аль Наср клуб руу 3.9 са еврогоор зарагдсан.
Лацио өнгөрсөн улиралд лигтээ 5-р байр эзэлсэн учраас европын лигт энэ жил өрсөлдөнө.
Гэхдээ тэд шууд энэ тэмцээнд орохгүй бөгөөд Македоны Работнички багтай цуврал тоглолт хийж байж орох эсэхээ шийдэх юм.
Лацио шинэ улирлын эхлэлээ Олимпико цэнгэлдэхдээ Кьево Верона багтай хийх болно.
Фиорентина Албан ёсны сайт -
http://it.violachannel.tv/Клубын түүхэн дэх хамгийн олон жил ажилласан дасгалжуулагч Чезаре Пранделли явснаас хойш Фиорентинагийн амжилт нэг л явахгүй байна. Өнгөрсөн улиралд Серби дасгалжуулагч Синиша Михайловичийн удирдлага дор тэд лигтээ 9-р байр эзэлж Европын тэмцээний эрхгүй үлдсэн. Сүүлийн гурван жилд анх удаагаа үзэсгэлэнт Флоренс хотын баг Европын тэмцээнгүй улирлыг өнгөрүүлэх нь.
Тэдний энэ тааруу амжилтанд шинэ дасгалжуулагчаас гадна бэртэл гэмтэл ноцтой нөлөөлж байна. Өнгөрсөн жил л гэхэд Монтенегрогийн шинэ од Стевен Иоветич бэртлийн улмаас бүтэн улирлыг өнжсөн. Мөн улирлын дундуур үндсэн хаалгач Себасьтян Фрэй жагсаалаас гарч түлхүүр довтлогч Алберто Жилардино өндөр түвшинд тоглож чадаагүй учраас ийнхүү амжилт уруудахад хүрсэн юм. Гэсэн хэдий ч Виолагийн удирдлага бүрэлдэхүүнээ хүчирхэгжүүлэх тал дээр тийм ч идэвхитэй ажилласангүй.
Арилжаа наймааны цонх хаагдах дөхсөн энэ үед Фиорентиначууд Женоагаас Морокко хагас хамгаалагч Хуссин Харжаг авснаас өөр тоймтой наймаа хийгээгүй. Мөн Бразилийн Крузеэйро клубээс Ромуло хэмээх 24 настай хамгаалагчыг 2.5 сая еврогоор худалдаж авсан. Мөн яг ийм үнээр Сербийн Партизанаас Матья Настасич хэмээх 18 настай авьяаслаг хамгаалагч авсан. Гэхдээ эдгээр наймаанууд фенүүдийн сэтгэлд хүрэхгүй байгаа нь тодорхой. Харин Флоренс хотоос явсан тоглогчдын тоо замаа алдсан. Багийн удирдлага ихэ цэвэрлэгээ хийж бараг 20 орчим тоглогч явууллаа. Тэдгээрийн тоонд багийн үндсэн хаалгач байсан Себасьтян Фрэй, сэргээшийн шинжилгээнд унаж нэр хүндээ унагасан Румын довтлогч Адриан Муту, бэртэл гэмтлээс болж бүрэн хүчээ гаргаж чадаагүй Марио Сантана гэсэн тоглогчид багтаж байна. Хэрвээ наймааны цонх хаагдахаас өмнө Жилардинотой сайн хорших довтлогч авчирахгүй бол өмнөх улирлын адил гар хоосон үлдэнэ гэдгийг багийн эзэд эрхбиш ухаарч байгаа биз ээ.
Италийн хоёр удаагийн аварга, цомын тэмцээний 6 удаагийн ялагч Фиорентиначууд улирлын өмнөх нөхөрсөг тоглолтууддаа томоохон хожил байгуулж байгаа. Гэхдээ тэдгээр нь дандаа доод лигийн сулхан багууд байгаа учраас жинхэнэ шалгуур болж чадсан эсэх нь эргэлзээтэй.
Жишээлбэл Калчио Фортино хэмээх багийг 12 гоолоор, Ваццолесе багийг 16 гоолоор буулган авсан байх юм.
Фиорентино шинэ улирлын нээлтийн тоглолтоо Сиенагийн талбайд хийнэ.
Болонья Албаны ёсны сайт -
http://www.bolognafc.it/Сери А лигийн Россоблү буюу Улаан цэнхэрүүдийн нэг Болонья клубын оргил жилүүд альхэдийнэ ард хоцорсон. Хэдийгээр тэд дотоодын лигтээ 7 удаа магнайлж, төдийн тооны удаа аман хүзүүдэж байсан ч энэ бүх амжилттай жилүүд 1966 оноор дуусгавар болсон.
Нилээд удаан доод лигт тоглосны эцэст 2008 онд тэд дээд лигтээ эргэж ирсэн ч санхүүгийн асуудал хурцаар тавигдаж байлаа. Хоёр ч эзний гар дамжсаны дараа тоглогчдынхоо цалинг өгч дийлэхгүй болтлоо сулдьсан Болонья клуб дампуурахад ойрхон байв. Хари аз болж өнгөрсөн оны өвөл Болонья 2010 хэмээх консорциум клубыг худалдан авч байгаагаа зарласнаар асуудал нааштай байдлаар шийдэгдсэн билээ. Дээр дурьдсан Болонья 2010 холбоонд банкны эзэн Giovanni Consorte, коффиний бизнесмэн Мassimo Zanetti нар багтаж байлаа. Гэсэн ч тэд дотроо ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас удалгүй хагарал үүсч асуудал үргэлжилсээр байлаа. Ямартай ч тус консорциумын 17 хувийг эзэмшдэг бизнесмэн Albano Guaraldi одоо Болоньягийн эзэн гэсэн тодотголтой явж байгаа.
Болонья клуб энэ зун дасгалжуулагчаа сольж Пьерпа́оло Бизо́лигоор удирдуулахаар болсон. Өмнөх дасгалжуулагч Алберто Малезани Женоа клубт очсон гэдгийг өмнө нь бид мэдээлсэн билээ.Түүний удирдлага дор Болонья түрүү улиралд 16-р байр эзэлсэн юм.
Болонья талбай дээрээ буюу Renato Dall'Ara цэнгэлдэхдээ Ромаг хүлээн авч улирлыг эхлүүлнэ.
Кальяри
Сардиний арлын хамгийн том клуб болох Кальяри түүхэндээ нэг удаа сери А лигийн аварга болж байсан. Клубын домогт тоглогч Луйжи Рива 1970 оны улиралд 21 гоол оруулж багаа Скудетто хүртэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Түүний зүүж байсан 11 дугаарыг Кальярид дархалсан учраас хэн ч зүүх эрхгүй байдаг. Кальяри 90 жилийн түүхийнхээ ихэнхи хэсгийг Сери Б лигт өнгөрүүлсэн. Сардиний арлын унаган хүү Жианфранко Зола 2003–2005 оны улиралд Кальярид тоглохдоо багийн амжилтыг өөд нь татаж хүснэгтийн дунд хэсгээр тогтдог болгосон. Үүнээс хойш тэд доод лиг руу уналгүй энэ амжилтаа үргэлжлүүлэн хадгалсаар байна. Гэхдээ тэдний дасгалжуулагчын албанд удаан ажиллах мэргэжилтэн төдийлөн ховор байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд л гэхэд нийт 5 дасгалжуулагч энэ багаар дамжаад байна.
Харин хамгийн сүүлд Массимо Фиккаденти Сардиний арлын багийг удирдахаар ирсэн. Тэрээр өмнө нь Чезена, Пьяценза багуудыг дасгалжуулж байсан юм.
Кальяри шинэ улирлын эхлэлээ хүчтэй багтай хийхээр болжээ. Тэд 8 сарын 28-нд талбай дээрээ аваргаа хамгаалж буй АС Милантай тулалдах юм.
Катанья Сери А лигийн хамгийн даруухан амжилттай багуудын нэг бол Сицили арлын Катанья клуб. Заанууд хочоороо алдартай Катанья 1908 онд байгуулагдсан. Гэвч тэд одоо болтол Сери А-д 8-р байрнаас дээш амжилт үзүүлж чадаагүй байна. Гэхдээ тэдний ультра фенүүд Итали даяараа хамгийн алдартай, гал цогтойд тооцогддог.
Аргентининй алдарт тоглогч Диего Симеоне өнгөрсөн нэг сард Сицили аралд ирж Катаньягийн дасгалжуулагч болсон. Түүний ажилласан дөрөвхөн сарын хугацаанд Катанья хүснэгтийн хомоол хамагч хэсгээс 13-р байр хүртэл урагшилж чадсан. Гэвч Симеоне Испани руу буцаж Расинг Сантандерийг дасгалжуулахаар шийдсэн учраас Катанья дахин менежер хайх аянд гарлаа. Ингээд Ромагийн түр дасгалжуулагчаар ажиллаад удаагүй байсан Винченцо Монтелла тэдний саналыг хүлээн авч хоёр жилийн гэрээ байгуулсан юм.
Катанья 8 сарын 28-нд Пармагийн талбайд зочлон улирлын нээлтийн тоглолтоо хийх юм.
ПалермоДэлхийн хамгийн хүчтэй мафийн сүлжээ үүссэн Сицили арлын цорын ганц баг бол Катанья биш. Тэднээс илүү хүчтэй, илүү олон дэмжигчидтэй Палермо клуб энэ арлыг Сери А-д төлөөлж байдаг. Хэдийгээр Катаньягийн адил 60, 70-аад онд оргил жилүүдээ үдсэн ч 2004 онд дээд лигт эргэж ирснээсээ хойш зогсолтгүй өсөх хэмнэлээр урагшилж байна. 2006 оны дэлхийн аваргад л гэхэд палермо дөрвөн тоглогчоо Италийн шигшээ багт илгээж байсан.
Эдгээр нь Фабио Гроссо, Кристиан Заккардо, Андрэй Барцальи, Симоне Бароне гэсэн хамгаалах чиглэлийн тоглогчид байлаа. Эндээс Палермогийн арын алба тэр үед ямархуу хүчтэй байсныг харж болох байх. Мэдээж эдгээр тоглогчид дэлхийн аварга болж нэр хүндтэйгээр багтаа эргэж ирсэн.
Үүнээс хойш ч Палермогийн өсөн дэвжих үйл ажиллагаа үргэлжилсээр байлаа. Фабрицио Микколи, Хавьер Пасторе, Салваторе Сиригу зэрэг авьяаслаг тоглогчдынхоо ачаар тэд 2009–10 оны улиралд Аваргуудын лигийн эрх авах тун дөхсөн. Харамсалтай нь Сампдориад энэ эрхээ хоёрхон онооны зөрүүтэй алдсан юм. Эдгээр амжилтыг Делио Россигийн удирдлага дор байхдаа Палермо үзүүлсэн. Росси өнгөрсөн улирлыг дуустал Палермог дасгалжуулсан бөгөөд Италийн цомын финалд багаа шалгаруулсан гавьяатай. Харамсалтай нь Ромын олимпико цэнгэлдэхэд явагдсан шигшээ тоглолтонд тэд Интерт 3 : 1-ээр ялагдал хүлээсэн билээ.
Одоо Делио Россигийн халааг аван Стефано Пьиоли хэмээх дасгалжуулагч ажиллаж байна. Пьоли өмнөх улиралд Кьево Веронаг дасгалжуулж 11-р байранд оруулсан.
Өмнөх жилүүдэд Палермогийн нээсэн залуу одод энэ зун арилжаа наймааны зах дээр тун их эрэлттэй байлаа. Тухайлбал Италийн залуу хаалгач Салваторе Сиригу 3.5 сая еврогоор Францын PSG багт шилжсэн. Мөн Европын шилдэг багуудын хараанд өртөөд байсан хавьер Пасторе ч бас Францын баг руу явсан нь олон хүний сонирхлыг татаж байлаа. Пасторег авахын тулд Катар эзэнтэй PSG багийнхан 43 сая евро төлсөн юм. Энэ бол Палермогийн түүхэнд хийгдсэн хамгийн том наймаануудын нэг болжээ.
Фенүүд гол тоглогчдоо ийнхүү явуулж байгаад сэтгэл дундуур байсан ч эндээс олсон мөнгөөр сайн тоглогчид авчирна гэж найдвар тавьж байна. Одоогоор Палермочууд нэг арлын Катанья багаас Аргентин хамгаалагч Матиас Силвестрийг 7.3 сая еврогоор авсан. Харин бусад авсан тоглогчид дээд тал нь 4 саяаар үнэлэгдсэн дундаж тоглогчид байгаа юм.
Палермо өнгөрсөн улиралд лигтээ 8-р байр эзэлсэн учраас Европын лигийн урьдчилсан шатанд өрсөлдөх эрхтэй болсон. Гэвч харамсалтай нь Швэйцарийн Тун багт цуврал тоглолтын дүнгээр дийлдэж Европын лигээс хасагдаад байна. Хоёр тоглолты дүн 3 : 3 байсан ч талбайдаа олон гоол алдсан гэдэг үзүүлэлтээр тэд хасагдсан ажээ.
Үүнээс гадна улирлын өмнө олон нөхөрсөг тоглолт доод лигийн багуудтай хийжээ. Эдгээрээс Сиенатай хийсэн тоглолт хамгийн чухал ач холбогдолтой нь байх. Уг тулаанд Сицилийн баг 3 -1-ээр хожил авсан.
Сери А лигт шинээр дэвшсэн Новара багтай Палермо шинэ улирлын нээлтийн тоглолтоо хийх билээ.
ParmaПарма шиг дотоодын лигтээ нэг ч удаа түрүүлж үзээгүй хэрнээ Европын тавцанд өндөр амжилт үзүүлсэн баг ховорхон. Тэд 1994, 99 онд УЕФА-гийн цомд түрүүлж байсан бөгөөд Европын супер цом, цомтой багуудын цомд тус бүр нэг удаа манлайлж байлаа. Харин улсынхаа тэмцээнд үзүүлсэн амжилт нь үүний хажууд арай даруухан. 1997 онд Сери А лигт аман хүзүүдэж, Италийн цомд гурван удаа түрүүлж байжээ.
Хамгийн сонирхолтой нь тэдний авсан энэ бүх цом шагналууд ердөө арван жилийн хугацаанд гялалзаад өнгөрсөн Пармагийн алтан үеийн өмч байлаа. Өөрөөр хэлбэл 1992 – 2002 оны хооронд Парма түүхийн хуудсаа шинээр бичиж Италийн хөлбөмбөгийн шинэ доминант болж чадсан юм.
1990 онд багаа дээд лигт дэвшин гарч ирсний дараа Пармагийн удирдлага хөрөнгө мөнгө харамгүй зарж багийн бүрэлдэхүүнийг хүчирхэгжүүлэх болсон юм. Энэ үед Шар – цэнхэрүүдийн бүрэлдэхүүнд Лоренцо Минотти, Алессандра Мелли, Стефано Коухи, Жианфранко Зола зэрэг тоглогчид багтаж байлаа. Эдгээр тоглогчид багий цом болж 1996 он хүртэл Европын супер цом, УЕФА-гийн цом, Италийн цомд тус бүр нэг удаа түрүүлсэн.
Харин 1996 оноос Пармагийн шинэ баг бүрэлдэж эхэлсэн бөгөөд Эрнан Креспо, хуан Себастьян Верон, Зе Мариа нараар удирдуулсан Парма дахин Европын тавцанд гайхалтай амжилт үзүүлсэн билээ. Яг энэ үе буюу 1997 онд Парма түүхэндээ анх удаа Италийн аварга болоход тун ойрхон хүрч ирсэн. Харамсалтай нь Ювентусаас ердөө хоёрхон оноогоор хоцорч аман хүзүүдсэн билээ. Ингээд 2002 оноос Парма санхүүгийн хямралд орж эхэлсэн учраас дахин Италийн хөлбөмбөгийн доминант байж чадаагүй. 2007 онд бүр зиндаа уруудаж доод лиг рүү унах дөхсөн ч Клаудио Раньеригийн сайн дасгалжуулалтын ачаар дээд лигтээ үлдэж чадсан түүх бий.
Өнгөрсөн улиралд ч бас Парма Сери Б рүү унах аюулд байлаа. Харин 4 сарын эхээр Франко Коломбаг дасгалжуулагчаараа томилсны дараачаас багийн амжилт дээшилсээр 12-р байрын амжилтаар дуусгасан юм.
Энэ зуны арилжаа наймааны зах дээр Парма шиг идэвхитэй ажилласан баг Итали даяар алга байна. Гэхдээ тэд олны төдийлөн танил биш залуу тоглогчдыг зээлээр авч буцаагаад бага үнээр зарах зэргээр ашигтай наймаа хийсэн байгаа. Харим тоймтой, томхон наймаанууд гэвэл Себастьян Жовинког жинхэлж албан ёсоор өөрсдийн тоглогч болгосон байгаа.
Мөн Жонатан Биабианиг Сампдориягаас авч довтолгооны шугамаа хүчирхэгжүүлжээ.
Нөхөрсөг тоглолтуудын тухайд Пармачууд Англиар аялаж Кардифф, Лутон Таун, Норвич, Вэст Бромвич зэрэг багуудтай тоглосон. Лутон Тауныг 2 :0 –ээр хожсоныг эс тооцвол сайн үр дүн авч чадаагүй.
УдинезеИталийн хамгийн олон жилийн настай клубуудын нэг Удинезе өнгөрсөн жил түүхэн амжилтаа үзүүлж Аваргуудын лигийн эрх авсан. Тэд өмнө нь 2005 онд Лучиано Спаллетигийн хамтраар Аваргуудын лигт орж байсан бөгөөд түүнээс хойш ийнхүү хоёр дахь удаагаа Европын клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээнд оролцож байна. Харамсалтай нь урьдчилсан шатанд Английн Арсенал клубтэй тэд оноолт таарсан байгаа. Лондонд явагдсан эхний тоглолтонд Тео Валкотт гоол оруулж 1 : 0-ээр ялагдал хүлээсэн. Хариу тоглолт 8 сарын 24-нд Stadio Friuli, цэнгэлдэхэд явагдаж Удинезе маш сайн тоглосон ч харамсалтай байдлаар 1 – 2-ээр дийлдсэн. Багийн мэргэн бууч Ди Натале энэ тулаанд торгуулийн цохилтоо алдаж багаа хөөдсөн билээ.
Гэхдээ тэд ямар ч байсан хоосонгүй. Европын лигт I хэсэгт Атлетико, Францын Ренн, Швэйцарийн Сион багуудтай хамт багтсан. 9 сарын 15-нд Удинезе Францын Ренн багийг талбайдаа угтаж Европын лигийг эхлүүлнэ.
Энэ чухал улирлын өмнө Парма шилдэг довтлогчоо Барса руу явуулчихсан. Чили тоглогч Алексис Санчез зуны турш олны анхаарлын төвд байсны эцэст 26 сая еврогоор Каталоны багийн тоглогч болсон билээ. Мөн Марко Мотта, Симоне Пепе гэсэн хоёр итали залууг Ювентуст зарж 10 сая еврогийн ашиг олсон.
Энэ хооронд Удинезеийн бүрэлдэхүүнд тоглохоор ирсэн шинэ залуус ч цөөнгүй байгаа. Тухайлбал Бразилийн Гремио клубээс залуу хамгаалагч Неутон 3 сая еврогоор ирсэн. Мөн Францын Трой багаас Абдул Сиссоко хэмээх 90 оны залуу тоглогч Удине хотод газарджээ. Эмполигоос Диего Фабрини, Баригаас Пауло Баррето нарыг 4 саяд багтаан газардуулж чадсан.
Удинезе улирлын нээлтийн тоглолтоо Ювентусын эсрэг хийнэ.
Chievo Италийн хойд хэсэгт байдаг хотуудаас Веронаг онцлохгүй байхын аргагүй. Гайхалтай уран тансаг барилгууд, дурсгалт газруудынхаа ачаар Верона хот ЮНЕСКО-гийн дэлхийн үнэт өвийн санд багтсан юм. Жуулчдын хөл тасардаггүй энэ үзэсгэлэнт хотыг Сери А-д төлөөлдөг баг нь Кьево Верона. Тэд 1929 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд 2001онд анх удаа дээд лигт дэвшин гарч ирсэн юм. Мэдээж тэднийг буцаад доошоо унана гэсэн таамаг давамгайлж байсан ч Кьево гайхалтай үзүүштэй тоглолтоороо Сери А лигийг чимж эхэлсэн. Улирлын төгсгөлд тэд 5-р байранд орж УЕФА-гийн цомын эрх авсан нь гарцаагүй том сенсаац байлаа.
Харамсалтай нь Европын тавцан тэдний хувьд хэтэрхий өндөрдсөн учраас ердөө эхний шатанд Сербийн Улаан од багт дийлдэн хасагдсан билээ.
2006 онд болсон Италийн хөлбөмбөгийн хээл хахуулийн хэргээс болж олон баг оноогоор торгуулсан нь Кьевод аваргуудын лигт орох завшаан болсон юм. Гэвч тэд Болгарын Левски Софиа клубтэй урьчилсан шатанд таарч мөн л хожил авч чадалгүй мултарсан юм. Энэ мэтчилэн тааруухан тоглолтууд тэдний амжилтыг хойш нь чангааж байгаа ч Кьево шинэ түүхээ 2000 оноос хойш бичиж байгаа гэдэг нь эргэлзээгүй.
Верона хотын өөр нэгэн баг болох Хеллас Верона клуб хот дотроо тэднээс олон хөгжөөн дэмжигчидтэйд тооцогддог. Хэллас Веронагийн фенүүд нэг хотын дербигээ элдэв янзаар тохуурхаж доромжлох нь бий. Кьево дээд лигт гарч ирэхээс өмнө илжиг тэнгэрт нисэх байлгүй хэмээн тэд Кьевог тохуурхдаг байлаа. Харин 2001 онд Кьевочууд дээшээ гарч ирснээсээ хойч өөрсдийгөө бахархалтайгаар Нисдэг Илжигнүүд хэмээн нэрлэх болсон юм. Одоо дэлхий даяар тэднийг энэ нэрээр нь хүмүүс мэддэг болсон.. Кьево шинэ дасгалжуулагч Доменико Ди Карлог өнгөрсөн улирлын төгсгөлд томилсон. Энэ эрхэм нь түрүү улиралд Сампдориа клубыг удирдаж доошоо унагасан гол буруутан юм. Жиаллаблү буюу шар цэнхэрүүд өнгөрсөн жил 11-р байр эзэлсэн бол энэ жил европын эрх авах зорилго өмнөө тавиад байна. Тэдний шинэ улирлын эхний өрсөлдөгч нь Лацио байх болно.
AtalantaЭнэ жил Сери А лигт шинээр дэвшиж байгаа багуудыг Аталанта Бергома тэргүүлж байна. Тэд өнгөрсөн улиралд Сери Б лигт 79 оноотой түрүүлж энэ эрхийг авсан юм.
Харамсалтай нь Аталантагийн улирлын эхлэл тийм ч таатай байхгүй бололтой. Тэднийг өнгөрсөн улирлын төгсгөлд тоглолтын үр дүнг тохиролцсон хэмээн буруутгаж хасах 6 оноотой шинэ улирлыг эхлүүлэх шийтгэл италийн хөлбөмбөгийн холбооноос оногдуулсан. Мөн багийн ахлагч Кристиано Дониг гурван жил хагас хөлбөмбөг тоглох эрхийг нь хассан юм. Энэ мэт шалтгаанаас үүдэн Аталантаг энэ жил буцаад доошоо багуудын тоонд багтааж байна. Nerazzurri буюу хар хөхүүд хочтой Аталанта Италийн цомд 1963 онд түрүүлж байсан. Мөн Сери Б лигийн аваргаар 6 удаа тодроод байгаа билээ. Тус багийн фенүүд үнэнч гэдгээрээ итали даяараа гайхагддаг. Тоглолт эхлэхийн өмнө цэнгэлдэхэд асар том хэмжээний зурагт хуудсыг аталантагийн ултра фенүүд дэлгэн харуулж багийнхаа сүр хүчийг харуулах дуртай. Ирэх улиралд ч бас та бүхэн тэдний хэр хүчтэй фенүүтэй болохыг харах болно. Кристиано Дони явсан учраас багийн ахлагчын тууз Жьенпаоло Беллинид шилжсэн. Аталанта 8 сарын 28-нд Atleti Azzurri d'Italia цэнгэлдэхдээ Чезенаг хүлээн авч 2012 оны улирлыг эхлүүлэх юм.
NovoraКалчио 55 жилийн дараа Италийн дээд лигт эргэн ирлээ. Цагаан цэнхэр өнгөөр гангардаг энэ баг өнгөрсөн жил Сери Б лигт 3-р байр эзэлж хасагдах шатны тоглолт хийхээр болсон юм. Ингээд Падова багийг плэй- оффт буулган авснаар Новара хотын баг дээд лигт эргэн ирэхээр болсон. Хамгийн сүүлд Новарачууд 1955 онд Сери А лигт тоглож байжээ.
Энэ багт Италийн хөлбөмбөгийн бүх цаг үеийн мэргэн бууч Силвио Пьола карьерийн сүүлийн жилүүдээ өнгөрүүлсэн. Чухам 1947–1954 оны жилүүдэд Новара оргил жилүүдээ үдсэн билээ.
Новарагийн дасгалжуулагчаар Аттилио Тессер 2009 оноос хойш ажиллаж байна.
Siena Сиена дээд лигтээ эргэн ирж байна. Бианконери буюу хар цагаанууд хочтой энэ багийн түүх тийм ч арвин биш. 1904 онд байгуулагдсан ч одоо болтол ямар нэгэн томоохон түрүү авч амжаагүй байгаа. Түрүү улиралд харин Сери Б лигийн аварга болох боломж байсан ч харамсалтай нь; Аталантагаас хоёрхон оноогоор дутаж мөнгөн медаль зүүсэн юм.
Сиенагийн энэ амжилтанд Итали довтлогч Эмануэле Калайо чамгүй үүрэг гүйцэтгэсэн. өдгөө 29 настай Калайо нийт 18 гоол оруулж мэргэн буучдын жагсаалтанд дээгүүр бичигдсэн билээ.
Сиенаг дээд лигт гаргаж өгсөн дасгалжуулагч Антонио Конте Ювентус руу явсан учраас шинэ дасглажуулагч Жузеппе Саннини түүнийг орыг залгасан. Саннини анх удаа үндсэн дасгалжуулагчаар ажиллах гэж байгаа бөгөөд багийнхаа зорилгыг дээд лигтээ үлдэх хэмээн тодорхойлсон юм. Сиена өөрийн Artemio Franchi цэнгэлдэхдээ Фиорентинаг угтан авч улирлыг эхлүүлэх хуваарьтай байгаа
LecceИтали орныг гуталтай адил дүрстэй гэдгийг та бүхэн мэдэх байх. Харин Энэхүү гутлын өсгийнд байдаг хот бол Лечче юм. Он удаан жилийн түүхтэй энэхүү багийг Сери А лигт төлөөлдөг цорын ганц баг нь U.S. Lecce. Тэд 1985 онд анх удаа дээд лигт гарч ирсэн бөгөөд түүнээс хойшхи түүхийн замнал нь тийм ч дардан байсангүй. Хамгийн сүүлд тэд 2010 онд дээд лигт дэвшин гарч ирсэн бөгөөд өнгөрсөн улиралд доошоо унах дөхсөн. Гэхдээ улирлын төгсгөлийг сайн хийснийхээ ачаар 41 оноотой 17-р байр эзэлж дээд лигтт дахин нэг жил үлдэхээр болсон. Энэ улиралд ч бас тэднийг зиндаа уруудах магадлалтай багуудын тоонд багтааж байна. Өнгөрсөн улиралд тус багийг дасгалжуулсан Луйжи ди Канио ажлаасаа халагдаж оронд нь Eusebio Di Francesco ажиллахаар ирсэн байгаа. Di Francesco түрүү улиралд Сери Б лигийн Пескара багийг 13 -р байранд оруулсан юм.
Санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байгаа учраас Леччегийн удирдлага энэ зун зээлээр тоглогч авчрах төлөвлөгөөтэй ажиллалаа. Тэд Ромагаас Бразил хаалгач Жулио Сержиог мөн АС миланы залуу тоглогч Родни Страссерийг тус тус зээлээр багтаа авчирсан.
ЧезенаЭнэ жилийн Сери А лигт олны төдийлөн хараанд өртөөд байхааргүй даруухан багуудын нэг бол Чезена. Тэд 2010 онд ээлжит удаагаа дээд лигт дэвшин гарч ирсэн бөгөөд ямартай ч дээд лигтээ үлдэх зорилгоо биелүүлж чадлаа. Одоо тэд дараагийн зорилго болох хүснэгтийн эхний хэсэг руу бичигдэхийн төлөө тоглох болно_. Харин энэ том зорилгод нь тэднийг шинэ дасгалжуулагч Марко Жьянпаоло хөтлөх болно. Түрүү улиралд клубыг доошоо унахаас аварсан Massimo Ficcadenti Кальяри руу явсан учраас Marco Giampaolo түүний орыг залгахаар болсон.
Чезена наймааны цонхоор Румын довтлогч Адриан Мутуг тодорхойгүй үнээр авчирсан. Харин тус багийг Япон легионер Юто Нагатомо орхисон байгаа.