ТӨӨГӨӨ
Ерөнхийлөгч Моратти ярилцлага өгч.
Энэ жилийн наймааны цонхоор хангалттай ажилласан. Уефагийн бодлого болон Италийн ХБХ-ны буруу бодлого наймаанд сөрөг нөлөө их үзүүлж байна. Ихэнх багууд өөрсдийн стадионтой болж байна, хөлбөмбөгийн ертөнц өөрчлөгдөж байна. Бид ч бас үүнд дасаж өөрсдийн төсөл бэлтгэж байна гэж. Стадион яригдаад явчихлаа шүү манайхаан
Бид хэдийгээр Этог алдсан ч энэ бол татгалзах аргагүй санал байсан, Этотой энэ талаар нухацтай ярилцсаны үндсэн дээр ийм шийдвэрт хүрсэн. Это бага Мораттигийн хийсэн хамгийн сайн наймаа гэж онцолж байсан ч Форланыг Жузеппа Меаззад хөл тавиулсан нь түүнээс муугүй наймаа боллоо гэж. Манай хүн сэтгэл хангалуун байгаа бололтой. Форлан бол дэлхийн хэмжээний топ класс тоглогч, Заратэ тэр хоёрыг энд байгаад маш их баяртай байна гэж. Женоагаас яагаад Палашиог авч чадсангүй вэ? гэхэд бид Заратэг өөрийн болгосон. Заратэ нэг номерийн сонголт байсан, энэ наймаа бүтсэн болохоор бидэнд Палашио шаардлагагүй гэж авч
Палашио угаасаа таалагддаггүй, тэр хурд мурд нь муудсан байна лээ. Тэгээд гөхшин тэрнээс авиртай ч гэсэн Заратэ нь хувь илүү дээр. Бас дөнгөж 24-тэй. Дээр нь манайхыг сонгох болсон шалтгаан нь гэсэн чинь энэ чинь Интер шүү дээ гэж авч
Снайдерийн хувьд түүнийг авч үлдсэн нь энэ зуны хамгийн том, хэцүү ажил байсан гэнэ кк. Бас Снайдерийг авч үлдсэн нь ялалт биш Интерийн хувь тавилан юм. Олон топ багуудаас санал ирсэн ч бид ворлд класс тоглогчоо үдэхийг хүсээгүй. Тэгээд ч Снайдер надтай уулзаад ерөнхийлөгчөө би энд Интерт үлдэхийг хүсч байна гэсэн гэж авч
Снайдерийн хувьд 3-4-3 байрлалд өөрийн үндсэн байрлал болох довтлогчийн ард тоглох боломжгүй болсон. Сэтгүүлчийн Снайдер одоо довтлогчоор, жигүүрийн довтлогчоор, эсвэл дунд тоглох уу? гэсэн асуултанд тэр хаана ч тоглож чадна. Яагаад гэвэл Снайдер бол топ класс гэж.
Бид энэ улирал шинэ дасгалжуулагчтай, шинэ бас маш залуу бүрэлдэхүүнтэй, шинэ формэйшнтэй тоглоно. Бидэнд дасах хугацаа хэрэгтэй гэдгийг би ойлгож байгаа болохоор Гаспид "чөлөөтэй байх" боломж олгож байгаа. Улирлын өмнөх тоглолтууд дээр 3-4-3 бидний хүссэн үр дүнг авчраагүй, Супер цомд АЦ-тай тоглоход Лусиус, Майкон, Кучу, Самурай гээд манай шилдэг тоглогчид байгаагүй нь нөлөөлсөн. Тэд шинэ системдээ хурдан идээшвэл алаад өгнөө л гэж.
Одоогийн байдлаар манай бүрэлдэхүүн
Хаалгач: Сезарь, Кастелацци /Яг одоогийн форм Сезараас илүү байгаа, гэхдээ миний бодлоор/ Орландони, Вивиано
Хамгаалагч: Жонаттан, Майкон, ахлагч, Лусиус, Хана, Раноккиа, Киву, Самурай, Кордоба, Фараони. Нийт 10 тоглогч
Хагас хамгаалагч: Кучу, Деки, Мотта, Снайпер, Рики Алварез, Коутиньо, Оби, Поли, Мунтари /9.5 дотор Турк явчихгүй бол үлдэнэ. Өөрөө үлдмээр байна л гээд байгаа/ Нийт 9 хагас хамгаалагч дээр академийн ганц хоёр залуус болох Кришэти, Калдирола нтр хэрвээ үлдвэл нэмэгдэнэ.
Довтлогч: Милито, Форлан, Паззини, Заратэ, Кости. Академийн Лонго нэмэгдэж магадгүй.
Бүрэлдэхүүн бол хангалттай сайхан байна.
3-4-3 Боломжит гараа
........................................................Сезар..................................................................
...........................Раноккиа................Лусиус.....................Хана.....................................
....................................ахлагч......................Кучу........................................................
......Рики Альварез............................Снайдер......................Самурай............................
.......................................................Паззини...............................................................
.......................................................Милито................................................................
Сэлгээнд :Форлан, Заратэ, Деки, Мотта, Майкон, Кастеллаци
4-2-3-1 гэвэл
........................................................Сезар..................................................................
.........Майкон..............Лусиус.....................................Хана.........................Самурай........
....................................ахлагч......................Кучу........................................................
..........Рики Альварез............................Снайдер......................Заратэ............................
.......................................................Паззини...............................................................
Сэлгээнд: Форлан, Милито, Дэки, Мотта, Коути, Кастелацци
Энэ байрлалууд дээр Поли, Мунтари үлдвэл хэр тоглох вэ гэдгээс их юм шалтгаална даа. Сэлгээ бол үнэхээр хангалттай байна. Ямартаа ч өнгөрсөн жилийх шиг хошин юм болохгүй байх.