by Realist » Fri Sep 09, 2011 10:49 pm
Өөрийнхөө таамаглалыг бичий гэж бодлоо ккк. Энэ улиралд ширүүн өрсөлдөөн хүлээж байна.
Улирлын аваргаар тодрох хамгийн магадлалтай баг мэдээж өнгөрсөн улирлын аварга МАНЮ байх нь тодорхой.
Жил бүр л МАНЮ аваргын төлөө өрсөлддөг. Гэхдээ бас асуудлууд байнаа байна.
Сүүлийн 6н улиралын 4т нь түрүүлж үлдсэн 2т нь Челсигын дараа аман хүзүүдсэн.
Энэ амжилтынх нь нэг том үндэс бол хаалгач Ван дер Сар байсан. Маню Бартезын дараа Ховард, Кэррол гэсэн 2г туршсан ч бүтэлгүйтсэн. Энэ хооронд 2004, 05 онд 2 ч улиралд амжилт нь буурч тайтлын төлөө өрсөлдөж чадаагүй. Ингээд Ван дер Сарыг авсны дараа л жил бүр улирлын аварга эсвэл дэд аварга болсон. Найдвартай хаалгач багийн тоглолтонд маш том үүрэгтэй.
Харин одоо хаалгач Ди Геа авъяаслаг ч гэлээ дэндүү залуу, бас Испани. Рейнаг Бенитез авчирсан болхоор л тэр хурдан ПЛ-т зохицож чадсан. Ди Геа Рейна шиг хурдан дасан зохицож ПЛ-н шилдэг болоход ганцхан улирал лав хүрэлцэхгүй байх. Харь оронд том багийн 1-р хаалгачаар тоглоно гэдэг 20той залууд том дарамт. Хэл соёл гээд л ялгаатай зүйл асар их. ПЛ-н айлын талбайд хийх тоглолтуудад Де Геа олон удаа алдаа гаргах байх.
САФ ЧЛ-т ч тоглож үзээгүй хүүхдээрээ шахуу залууд багийнхаа хувь заяаг даатгана гэдэг маш эрсдэлтэй алхам хийсэн. Ийм залуу хаалгачтай баг ПЛ, ЧЛ-т түрүүлж байгаагүй байх. Гэхдээ хамгаалалт нь сайн болохоор сул талаа нөхөөд байна.
Бусад байрлалууд дээр ярилтгүйээ маш мундаг нөөцтэй. Янгийг авснаар тэдний гол тоглолт жигүүр нь улам ч хүчтэй болсон. Маню сайн нөөцтэй байдгийнхаа хүчээр амжилт нь тогтвортой байдаг.
Маню-тай тайтлын төлөө өрсөлдөж ирсэн баг бол Челси. Гэвч энэ улиралд аваргын төлөө өрсөлдөж чадах эсэх нь эргэлзээтэй. Виллас Боаш өнгөрсөн улиралд Портог мундаг удирдсаных нь нэг шалтгаан нь яг өөрийнхөө хүссэн тоглогчдоор багаа бүрдүүлсэнд байсан. 12 тоглогчыг багтаа шинээр авчирч маш зоригтой том шинэчлэл хийж байв.
Челсид ирээд бүрэн дүүрэн хүссэнээрээ ажиллаж чадаагүй. Одоо ч Челсигын бүрэлдэхүүн Моуринью-н үеэс үлдсэн тоглогчдынхоо суурин дээр хэвээрээ л байгаа. Том өөрчлөлт гарсангүй, лидерүүдийнх нь нас нь ч талийж өгсөн.
Челсид одоо яг багаа чирдэг найдвартай хүчирхэг лидер тоглогч алга. Дрогба, Ламбаа 2 урьдынх шигээ биш болсон. Малудаг лидер нь гэлтэй биш кк. Маню-д Рүүний, Ливерпүүлд Суарез, Ситид Силва, Тевез (одоо Жеко биз) байдаг. Арсенал ч бас 2 лидерээ явуулчихсан. Хэрвээ Боаш яг өөрийнхөө багийг бүрдүүлж байж амжилтанд хүрэх байх.
Бас Боаш-д туршлага дутна. Ганцхан улирал багийн ерөнхий менежерээр ажилласан хүнээс Моу шиг амжилт шаардах хэрэггүй. Боаш хамгаалалтанд өөрийн итгэлтэй тоглогчоо авч чадаагүй. Багийн шинэ менежер бүр л ихэвчлэн өөрийн найдвартай хамгаалагчаа авчирдаг. Улирал эхлээд эдний хамгаалалт ч муу харагданалээ. Сүүлийн 3н улиралд тэд олон фронтод зэрэг хүчтэй өрсөлдөж чадаагүй. Энэ улиралд ч хэвээрээ байх шинжтэй.
Арсенал Насри Фабрегасаа явуулчихсан тэдний үлдээсэн орон зайг орлуулна гэдэг маш хэцүү.
Энэ улирлыг ч маш муу эхлүүлж байна. Бас хамгийн муу бүрэлдэхүүнтэйгээр. Дээр нь тэдний гол дайсан гэмтэл бэртлүүд салахгүй зовооно. Топ 4н багаас хамгийн муу хамгаалалтай нь бас Арсенал.
Анригаас хойш лигтээ үргэлж 3, 4р байрт дэнжигнээд л үлддэг байсан. Харин энэ улиралд ширүүн хүнд өрсөлдөөныг тэсч топ 4т үлдэнэ гэж бодохгүй л байна.
Сити цахиур хагална гээд байгааз хэхэ. Жеко үнэхээр ПЛ-т дасан зохицож эхэлсэн, бас Агеуро, Насри эдний хүчийг маш их зузаатгасан. Силва дээр хамаг ачаа ноогддог байсан бол одоо тийм биш. Довтолгоо нь аймар болсон.
Эдний хамгаалалт угаасаа мундаг болчихсон. Манчини өнгөрсөн улиралд багийнхаа хамгаалалтыг цэгцэлж чадсан. Үүнийхээ дүнд ч түрүү улиралд лигийн хамгийн цөөн гоол алдсан баг болсон. Гэхдээ довтолгооны хувьд топ 4 дотроо хамгийн муу байсан бол энэ улиралд гоолыг урсгах шинжтэй. Ерөнхийдөө одоо л Манчини-н баг амилж байх шиг байна. Дээр нь аймар нөөцтэй, хэн ч гэмтэж алга болсон нөхөж чадна. Аваргын төлөө л үзэх хэмжээний баг болсон.
Гэхдээ тэдэнд аваргын сэтгэхүй суугаагүй байгаа. Гэхдээ жил бүр амжилт нь өсч байгаа.
Ливэрпүүл далд амбиц топ 4 биш тайтлын төлөө. Кенни багийнхаа нөөцыг энэ зун маш сайжруулж чадсан. Бүрэлдэхүүн үнэхээр гоё болсон. Энэ улиралд Ливэрпүүлийн топ багуудаас ялгарах хамгийн том давуу тал нь зөвхөн дотоодын лигт тоглох. Лигтээ л хамаг анхаарлаа хандуулна, энэ бол маш том зэвсэг. Тийм болохоор топ 4 бол найдвартай гэж бодож байна. Мөн дотоодын цомуудад сайн үзэх байх, Карлинг, ФА-ын аль нэгийг авах байх. Энэ улиралд Кенни багийнхаа тоглолтыг тогтвортой болгоод ирэх улиралд тайтлын төлөө мацах байх.
Ингээд минийхээр Улирлын аваргаар Маню, аман хүзүүнд Сити, Ливэрпүүл, Челси гэж таамаглаж байнаа гэж.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР