ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Хашка » Thu Aug 25, 2011 9:10 pm

Наад нөхөр чинь сайн сайн. Тоглолтыг нь үзэж байсан. Танайх хямдхан ч авч :eek:
Гэхдээ танай манай нтр лигээ тонодогоо л больчоор байдаг. Одоо **н** дүрэм үйлчилж байгаагаас хойш яаая гэхэв (mannn
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Thu Aug 25, 2011 9:11 pm

Фенербахче АЛ-ээс хасагдчихаж..... Лугано ч багаа солих нь тодорхой боллоо л доо... харин манайхан авч чадах нь уу үгүй юу. Үнэгүй болохоор сонирхсон багууд үүдэн нь дараалласан шиг бололтой.

Челсигийн Алекс гэж байсан ч нөгөө хэд нь Райкович гэсэн залууг авч чадахгүй болж, зарахаа больсон бололтой. Тэгсэн Зенит Пепе, Бонуччи 2-ыг авья гэсэн шуум гараад эхлэхээр дагаад Бруно Алвешийн шум нэмэгдэж... 1 жилийн өмнө их л үнэтэй авсан тоглогчоо зарах юм болов уу даа. Зенитийн хувьд хараад байхад уг нь тэд Бруно Алвештай зэрэгцээд тоглочих зүүн хөлтэй төвийн хамгаалагч авах л хүсэлтэй байх шиг байгаа юм.

Image

Ла Маншаас Марсело Эстигаррибиа гэсэн 23 настай зүүн жигүүрийн хагас хамгаалагчийг авчихаж байгаа бололтой. Бодвол сэлгээ, ирээдүйн бэлтгэл юм болов уу даа. Сая Копа Америкийн шигшээ тоглолтод Парагвайн шигшээтэй хамт хүрсэн залуу юм байна.

Сүүлийн үеийн байдлыг хараад байвал Малуда, Элиа 2-ын нэгийг хусчих гээд л байгаа бололтой.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby enzo » Thu Aug 25, 2011 10:02 pm

Жиаккериниг харин тохирсон үнэд нь авлаа, секко шиг үнэтэй авцан бол хэцүүдэхгүй юу.. Сайн сэлгээтэй л боллоо гэж бодож байна.. их л зовлон үзсэн гар гэсэн.. 16тай байхдаа дэлүүний хагалгаанд орж байсан, шагайгаа хугалсан, дээр нь их эвгүй эвгүй гэмтэл аваад бараг л хөлбөмбөг орхиж байхад нь Чезенагийн дас их л дэмжиж боломж олгосон юмуу даа.. иймээс сэтгэлзүй их сайн, яг манайд тохирох хүн байх гэж найдаж байнаа хэхэ..

энэ парагвай залууг, луганог аваад тэгээд наймаа дуусаж байх шиг байна даа...
Малуда, Элия 2 шиг хэрэггүй гарууд байхгүй ээ үнэндээ л дургүй..
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby ..::Affictor::.. » Fri Aug 26, 2011 12:04 pm

Танай нөгөө үнэтэй авсан Мартинез билүү байгаа юу.Элия чиэь сүүлдээ бүүр байхгүй болчоо биз дээ
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Mr S » Fri Aug 26, 2011 1:41 pm

аваргуудын лигид нэг л юм дутагдаад бгаа ч юм шиг.......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Nobun@g@ » Fri Aug 26, 2011 4:19 pm

Mr S wrote:аваргуудын лигид нэг л юм дутагдаад бгаа ч юм шиг.......


Аан харин тийм Ливэр алга :ногоон:
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Fri Aug 26, 2011 9:18 pm

Image

Барса Б-гээс 2 жилийн өмнө авсан Яго Фалкьюг Тоттенхэмд ирэх жил худалдан авах нөхцөлтэйгээр явуулжээ. Манай нөхөр үндсэн багт гарч чадалгүй Бари, Вилларреал Б-д өнгөрсөн 2 жилийн өнгөрүүлсэн. Барид бол бүр залуучуудын баг руу нь сүүлдээ явж байсан бол Б-д гайгүй тоглосон. Ингээд явав даа. Жаал мөнгө хийсэн гэж найдья даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Fri Aug 26, 2011 11:29 pm

Конте Ювегийн сувагт ярилцлага өгсөн байна. Одоо хэрэгжүүлэх гээд байгаа тактикийг анх Ареццод туршсан. Тухайн үед доошоо унах аюултай бодитоор тулгарсан байхад энэ довтолгоо дээр тулгуурласан тактикийг анх зоригтой хэрэгжүүлж, үлдсэн 12 тоглолтын 9-д нь хожиж байсан. Тиймээс дараа нь Бари, Сиенад хэрэгжүүлж, амжилтад хүрч, тухайн багууд Сери А-д оруулсан гэнэ.

Мань хүн хэдийгээр тактикаа шинээр туршиж, Ареццод амжилттай болсон ч хэтэрхий оройтож, унаж байсан. Атлантад бас жаал яваагүй, өөр тактик туршиж байгаагүй гээд сул талууд гараад л байна. :ногоон: Энэ тактикдаа мэргэжилтэн л байгаасай даа. :)

Image

Парагвай залуу ирлээ дээ. Ямар ч байсан уруул нь нэлээд хөгжсөн л юм байна. :ногоон: Маротта 2-3 наймаа нэмж хийнэ гэж хэдхэн хоногын өмнө хэлээд байсан, тэрийг тооцвол одоо нэг тоглогч, тэр тусмаа төвийн хамгаалагч аваад л дуусах нь ээ. Лугано, Бруно Алвеш 2 яригдаад байгаагаас Лугано илүү ойрхон болсон шиг байна даа.

Нэмээд жигүүрийн хагасын сураг далдарчих шиг боллоо доо.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby spain man » Sat Aug 27, 2011 3:37 pm

Forza Juve wrote:Image

Парагвай залуу ирлээ дээ. Ямар ч байсан уруул нь нэлээд хөгжсөн л юм байна. :ногоон:


:-o
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Г.Баяраа » Sat Aug 27, 2011 5:14 pm

уруулаа сайн жимийхгүй бол отонд орох гар байна даа :ногоон:
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby enzo » Sat Aug 27, 2011 5:42 pm

Image

ёстой гоё зураг байна хаха
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Skull » Sun Aug 28, 2011 3:33 am

Г.Баяраа wrote:уруулаа сайн жимийхгүй бол отонд орох гар байна даа :ногоон:


уахаххахахаха :-o :-o :-o :-o
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Rosso Neri » Sun Aug 28, 2011 8:47 am

Лугано ПСЖ явжээ?
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Sun Aug 28, 2011 10:35 am

Rosso Neri wrote:Лугано ПСЖ явжээ?


Тэгсэн байна. ПСЖ түүнд жилийн 3,5 эсвэл 4 саяын цалин санал болгосон гэнэ дээ. Манайхан ч тийм цалин санал болгохгүй л дээ.

Одоо төвийн хамгаалагчаар хэн ирэх нь тодорхойгүй боллоо доо. Алвеш бол худлаа л гэж бодож байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Rosso Neri » Sun Aug 28, 2011 11:00 am

Өмнө нь Агуеро байсан бол одоо Лугано. Ахиад л нэг тоглогч хамар доороосоо алдчихлаа. Танайх ч уг нь ингэдэггүй л байсан санагдах юм.
Ингээд байхаар нөгөө Хамбургын хурган од Элиа мэтийн сугууд хүртэл Юве-г тоохгүй байгаа юм ш дээ.
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Sun Aug 28, 2011 1:33 pm

За даа одоогоор манай баг сэтгэл татам байдлаа алдсан гэж л лав хэлэхгүй ээ. Ер нь бүгд мөнгөтэй холбоотой.... манайхан сүрхий мөнгө зарахгүйг хичээгээд, бас далимд нь Юве гэсэн брэнд нэрээ ашиглаж, арай хямд авч мөнгө хэмнэх санаатай байгаа нь заримдаа амжилттай, заримдаа амжилтгүй болоод л байна. Тэрнээс Сити шиг зарчихаж болох л байсан биз. Мэдээж том ивээн тэтгэгчгүй бол урт хугацаандаа хэцүү л болох биз.

Эцсийн эцэст бүх юм мөнгө шдээ. Хүмүүс яриад л байдаг.... мөнгө үү, эсвэл өөр юу вэ ч гэх шиг, учиргүй сонго гэсэн утгатай юм ярьдаг. Учир нь эцсийн эцэстээ мөнгө, мөнгөөр ямар ч баг босгоно гэдгийг хэд хэдэн нөхөр туршаад амжилттай болоод одоо эзэд ч ойлгоод ПСЖ, Малага, Анжи гээд гараад ирж, тоглогчид ч ойлгоод тийм шинээр хүч түрэн гарч байгаа багууд руу учиргүй эргэлзэлгүй явдаг болж....

Том багууд л манайх шиг л мөнгө үү, эсвэл нэр алдар, өөр юу ч гэмээр юм уу гээд тиймэрхүү Пи Ар гаргаж, энүүгээрээ шинэ гарч ирж байгаа багуудын эсрэг явуулга маягаар ажиллагаа явуулж, гайгүй тоглогчдыг авах тал дээр давуу байдал гаргахыг хичээдэг болж.... яваандаа энэ арга явцгүй болох байлгүй. Том багууд ч гэсэн угаасаа бусад багууд санал болгож чадахгүй мөнгө л санал болгодог, ялгаа нь томчууд эрт мөнгөтэй болсонд л байгаа даа. Харин энэ даяарчил гэгч нь жижгүүдэд боломж олгоод томчуудынх шиг бааз суурийг 3-5 жилд хөгжөөн дэмжигчидтэй нь бий болгох боломж олгоод байна. Боломж байхад хэн татгалзахав. Мэдээж оддыг дагаж түүний дэмжигчид хүрээд л ирнэ.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Sun Aug 28, 2011 6:12 pm

Image

Григура Фулхэм руу явахаар болж.. өчигдөр эмнэлгийн үзлэгээр орсон, өнөөдөр гэрээндээ гарын үсэг зурж эцэслэх юм байна. Амжилт хүсье дэ. :eek:

Image

Манай гологдол бараа болох Алмирон энэ зун Бари, Фиорентина, Монако гээд хэсч байгаад эзэн олдохгүй багтаа буцаж ирсэн. Харин мань хүнийг Катанья 0,4 сая еврогоор авч, 3 жилийн гэрээ байгуулсан гэнэ. Катанья 0,4 сая еврогоо 3 жилийн хугацаанд цувуулан төлөх юм байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby poseidon » Sun Aug 28, 2011 6:50 pm

хэдээр авла да? анх ювэд ирж байхдаа чухам аргентины ирээдүй гээд байлуу? одоо 400к л юм уу?
:)
User avatar
poseidon
Barcino's fan
Barcino's fan
 
Posts: 6833
Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Location: www.barca.mn

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Nobun@g@ » Sun Aug 28, 2011 7:11 pm

Аймаар авьясыг хямдхаан авчихлаа гээд баахан юм болоод байсан.
Гэхдээ 15 хавид авч байсан байх гээд сая харсан чинь Ювэд 2007 онд €9м д ирж байсан юм байна шд ккк.
Тэгээд одоо лоондож лоондож 400 мянга, Ядаж байхад 3 жилд цувуулж төлнө ккк
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby spain man » Sun Aug 28, 2011 7:17 pm

Манайд ирвэл манай клубууд хдн жил цувуулах болоо, зодог тайлчихсан байхад цувуулаад л төлжийнэ байх даа... хаха...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Sun Aug 28, 2011 10:17 pm

Image

Хамбургын Элиаг авчих шиг боллоо доо. Маргааш Туринд ирж эмнэлгийн үзлэгт ороод, гэрээгээ байгуулах болтой юм. Хэдхэн хоногын өмнө хэлсэн зүйл нь Италичуудыг доош нь хийх гэсэн Германы хэвлэлийнхний уран найруулга гэнэ дээ :RD

Image

Родольфо гэсэн Сау Паулугийн төвийн хамгаалагчийг авахаар нэлээд зүтгэж байгаа болтой. Мань хүнтэй хувийн тохиролцоог хийсэн, одоо багтай нь үнээ ярих юм гэнэ дээ. Бразилд ер нь сүүлийн 2 жил гялалзан гарч ирсэн, 25 настай, 193 см өндөртэй тоглогч юм байна. Энэ бүтэлгүйтвэл төвийн хамгаалагч олдохгүй болох нь.....

Хамгийн сүүлд Бразил хамгаалагч 2005-2006 онд ирээдүйтэй гэгдэж байсан Гладстонийг авч байсан ч тэр нь гавиагүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Sun Aug 28, 2011 10:49 pm

Елиааааа нууцхан Елиииииаааа гээл дуулаад байждээ.Маргааш эмчийн үзлэгээр орно гэнэ.

Афеллай Варгас нарын нэрс яригдаад байсан боловч Елиаг авлаа.Яахав дажгүй шүү

Варгас хувьдаа нээх үнэлдгүйм Афеллай бол уг нь давгүй сонголт гэхлээ Нууцхан Елиаааа нээх дутаад байхгүй байх.

Багийн удирдлага Үнэгүй авсан Зиглер-г 5 сая-р зарах гээд шуугиад эхэллээ.

Trabzonspor АЛ-т орж байгаа гээд 5 сая -н санал тавсан гэнэ.Зүүн ар үнэн асуудалтай байхад зарахгүй байлгүй.

Гроссо байхгүй Де Чельи орон гаран Зиглер-с өөр хүн бараг байхгүйгээс ялгаагүй яахав

Кельинни гарч болох гэхдээ төвийн сайн хослолоо тэгж гаргана гэж байхгүй байх.

Родольфо гээд хүүг авах гээд яриа хэлэлцээр хийгээд байгаа бололтой.

Мөн Зенитийн Бруно Алвесийг сонирхоод манайхан Бруно+бэлэн мөнгө гээд Зенит зөрүүлээд Боннучи +бэлэн мөнгө гээд байгаа

Зенитийн хувьд аль дээрээс л Боннучи-г аль дээрээс л таргетлаад байсан Бруно Алвес нь Оросоос явахын түүс манай ру хандраал

Юу болохыг харж л байя ямарч байсан хэрэгтэй бүх байрлалдаа тоглогчид авлаа.Одоо баг болгох нь Конте-н асуудал Форза ЮВЕ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby LeMoN » Sun Aug 28, 2011 10:54 pm

Энэ жил манай дунд шугам Үнэн ДЕСТРОЙ харагдаад байгаамдаа_

Красич Пирло Видал Елиа ооор Вучинич урд талд Матри Куаг Алекс

Сдаа чичрүүлнээ хүүхдүүдийг
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby orangeman » Sun Aug 28, 2011 11:10 pm

Элиаг авчих нь тэр үү? Амжилт хүсье дээ Датчмендаа...
ДА-аар ч яаая үнэн гоё тоглож байсан шүү ... Дриблээрээ бол Бундест нэлээд дээгүүрт л явдаг гээ бздээ...
User avatar
orangeman
Culé
Culé
 
Posts: 4273
Joined: Fri Sep 08, 2006 11:05 pm
Location: Scandinav

Re: ХУУЧИН НОЁД ШИНЭ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ФОРЗА ЮВЕНТУС 2011-2012

Postby Forza Juve » Mon Aug 29, 2011 2:02 pm

Одоо энэ Фенербахчег хараад байхад Туркийн ХХ их ухаалаг зүйл хийж байна аа... АЛ-ээс хасагдсан ч бас учир нь олтол дээд лигтээ байна ч гэх шиг.... манайх тэгсэн ИХХ-ний шийдвэрийг дагаад л юу юуны духанд хүрэлгүй доод лиг рүү яваад өгсөн, тэгсэн 5 жилийн дараа тэр нь хор найруулалт байсан болоод явчихсан. Ер нь гадны дайснаас гадна Могги тэргүүтэй Грандэ Триадыг зайлуулах гэсэн Элканаар тэргүүлсэн ТУЗ-ын нөхөд байсан шиг юм аа. Тэгээд муу Элкан олигтой босгоод ирэхгүй бас баахан хутгаад....
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 12 guests