by spain man » Mon Feb 12, 2007 7:10 pm
Maximus commando vs NaiSmith91
За эзэмдээд гарлаа. 8-1. ТО гоо л өглөө. Тэгээд Максимус хэлсэндээ хүрч 15 долоо хоногийн дараа лигийн лидерийг түлхэн унагалаа. Нэйсмитыг найрч наймаа хийлгэсэн хүн нь наймаагаа буцаагаад Ростерооо янзлаад багаа хая гээд хэлчихээч.
shinoda's team vs We're Undefendablers
Сайхан тоглолт болсон. Шинодо туршлага зааж 5-4 өөр яллаа. Шинодо Чөлөөт Шидэлтийн хувь болон, Оноо, Ассист Самбараас бөмбөг авалтаар мөн Блокоор илүүрхсэн бол бусад үзүүлэлт нь лигийн жоожконых болжээ. Шинодогийн Пол, Рашард хоёр нь ирж мань хүний нар нь нэг гарч байнаа. Жоожкон гишүүн маань Фа гаас хүн сонгохдоо алдаад байх шиг.
ALKAHOLIKz Family... эсрэг Алуурчин Бухнууд
Бас л ширүүн тулаан болж 5-4 өөр бухнууд яллаа. Комиссарын аварга хүүхдүүд бааварладаг самбараас бөмбөг авалт, Блок алдсан нь гайхалтай. Бухнуудын Ночиони байхгүй байсан ч хожил авж чаджээ.
BC Chukcha vs Tuuliin chipak
Чипак билүү Бүргэд билүү гээд Чукча их гайхна лээ. Өөрчлөлт шинэчлэлт хийсэн Туулын чипакуудад нэр нь зохиж 5-4 өөр хожлоо. Хоёр ч тоглогч нь Бэрон Дэвис, Мэй хоёр нь эзгүй байсан ч хуслаа Шидэлтийн хувь, Оноо, Гурваас шидсэн тоо, Бөмбөг таслалт , Самбараас бөмбөг авсан тоогоороо Чипакууд илүү байлаа. Сүлдээс Нэйсмитэд талархлаа илэрхийлэх хэрэгтэй. Дуайт Ховардаа гэж........
Ёоко гийн эсрэг Чахлуун.
Эзэнгүй Чахлууныг Ёоко юм болгосонгүй ээ. Тэд файлд болон ТО гоо алдаж бусад үзүүлэлтээр нь илт тасарчээ. Аренас нь бэнчэд байгаа ч Ядаж хоёрыгоо авсан нь яамай даа.
Сансынхны эсрэг Старм
Нэшгүй Санс, Монкейз хоёр миярч байна. Монкейзийн Жейсон Ульяамс нь бас гэмтэлтэй байгаа билээ. Старм энэ дуэльд 6-3 яллаа. Старм Файлд гоол болон ТО, Гурваас шидсэн тоогоор хожигдсон ч бусдыг нь авч чаджээ.
Бибби гийн эсрэг Бэкхэм
Шинэ жилээсээ салж чадаагуй байгаа Биббигийн тоглогчдын форм бүрэн оржээ. Тэд энэ удаа Пуужингуудыг 8-1 ээр бут ниргэлээ. Хөөрхий Бэкхэм ТО гоо авсан нь яамай.
Хала Мадрид