За наймааны цонх хаагдах гэж байгаатай холбогдуулаад мэдүүнээд хөвөрч өгч байна.
1. Эхний том мэдээ нь манай академийн залуус өнгөрсөн жил академийн скудетто хүртсэн. Энэ амжилтаас шалтгаалж манай академийн дасгалжуулагч Фулвиа Пеа маань өөр баг дасгалжуулахаар явсан. Мэдээж скудетто хүртсэн болохоор академийн аваргуудын лигт тоглохоор болсон бөгөөд өнөөдөр эхний тоглолтоо Английн Тоттенхамтай тоглож 7-1р хожигдсон байна.
Гарааны бүрэлдэхүүн 1 Cincilla; 2 Giannetti, 5 Bianchetti, 4 Spendlhofer (16 Mella 61), 3 Falasca; 8 Romanò (capt.), 6 Pecorini, 11 Duncan; 7 Candido (13 Kysela 29); 9 Terrani (18 Vojtus 45), 10 Bessa. гэж гарсан бөгөөд өнгөрсөн жилийн гол тоглогчидоос нэг нь ч байхгүй болохоор бас арга ч үгүй биз
2. Италийн А21-ийн багийн ахлагч, манай төлөө 53 удаа хар хөх өмсгөлтэйгөөр талбайд гарч 7 цом хамт хүртсэн багийн унаган бүтээгдэхүүн Дэвид Сантон маань албан ёсоор Нью Кэстл Юнайтед клуб руу явлаа. 2 жилийн өмнө Аваргуудын лигт МанЮ-д хожигдоход 18хан настай жаал дэлхийн шилдэг К.Роналдуг ажил болгож шинэ Паола Малдини гэгдэж байсан залуугаа Будант Албион луу үдлээ. Эргэж авах нөхцөлтэй эсэхийг мэдэхгүй байна, ямартаа ч надад бол таагүй наймаа л болж байна. Сайхан тоглоод өөрийгөө улам нээгээд танигдаад эргээд ирээсэй л гэж хүсье даа
3.Манай 28 настай Колумба хамгаалагч Нельсон Ривас гэрээгээ албан ёсоор цуцлаж фрий агент боллоо. Гэрээний үндсэн хугацаа 2012 оны 07 сард дуусах ёстой байсан боловч түүнд тоглох зай манайд үнэхээр байхгүй болохоор одоо яаая гэхэв дээ. Цаашдын кареарт нь амжилт хүсье
4. Снайдер маань юу ч болж байсан Интерт үлдэнэ гэж. Реалаас Интерт ирэхэд бүх юм маш хурдан болж өнгөрсөн. Энэ нь миний амьдрал маш том эерэг нөлөөг үзүүлсэн боловч одоо бүх зүйл дахиж хурдан шийдэгдэхгүй, би энд үнэхээр сэтгэл хангалуун байна гэж
Тэр Манчестэрт явж байна гэдэг бол духлаа шүү, сая надруу ярьж байна.
5. Манайх Женоагийн Родриго Палашиод 8,5 саяын саналын сүүлийн удаа явуулсан байна. Женоа харин Вивианогийн гэрээний хагасыг бэлэн мөнгөтэй шаардаж байна. Даварчихсан гарууд шүү. Манайх Дестрогоос авахуулаад өчнөөн залуусаа үнэгүй шахуу өгч байхад, за ер нь тэр Палашио нь надад угаасаа таалагддаггүй, Тэрний наймаанд Вивиг өгнө ч гэж юу байхав. Тэгсэн Виви харин би зөвхөн гараанд тоглохыг хүсэж байна. Женоад энэ нь маш боломжтой учраас одоо намайг явуулахгүй байсан ч өвөл явна гэсэн утгатай юм ярьж
6. Гана залуу Мунтариг Туркийн Галатасарай, Английн Портсмут, дотоодоос Палермо сонирхож байна. Наймааны яриа ид халуун дээрээ өрнөж байна. Гана залуу маань харин би Интертээ үлдмээр байна. Би энд өрсөлдөж өөрийн орон зайгаа олж авч чадна л гэж. Улирлын өмнөх тоглолтуудад сайн байсан, дээр нь 3-4-3 дээр манай хүнд боломж нээгдэнэ л дээ. Ямар өнгөрсөн жил шиг жигүүрийн хагасгүй тоглох гээд байгаа биш. Үлдээсэн ч болж л байна.
7. Женоагийн Juraj Kucka 1987 онд төрсөн Словак хагас хамгаалагчийг Вивигийн наймаанд оролцуулан авч байна гэж. Манайтай 2016 оны 07 сар хүртэл гэрээлж байгаа юм шиг байна. Давгүй л залуу. Гэхдээ Виви байжий л даа кк
8. Бразилийн 20 настай хамгаалагч Juan Jesus Guilherme Nunes-ийг Наполи манай хоёр сонирхож байсан. Сая шигшээтэйгээ дэлхийн аваргад түрүүлсэн, экспертүүдийн анхаарлыг маш их татсан вондеркидийг авах гээд бүтэлгүйтсэн байна. Гэхдээ өвлийн цонхоор дахин ажиллана л гэж байна. Төвийн хамгаалагчийн байрлалд маш сайн тоглодог, 3 хамгаалагчтай тоглоход хүртэл асуудалгүй, ирээдүйн Лусио гэгддэг гар юм байх.
9. Дөнгөж саяны албан ёсны тайлбараар бол манайх энэ зун 20 саяыг наймаанд зарцуулах төлөвлөгөөтэй байсан байна. Этүгийн наймаа болон 8 сард болсон зарим нэг нөхцлөөс шалтгаалаад 60 сая хүрэх боломжтой гэсэн тайлбар яваад өнгөрлөө. 9 сарын 1 болтол нүдээ ширгэтэл горьдох хэрэг гарах нь кк
10. Лациогоос Мауро Заратег лоон биш 20 саяар авах гэж байгаам шиг байна. Бас л тасарчихсан сонголт. Форлан энэ хоёр Этүгийн зайг хангалттай нөхнө гэж бодож байна. Залуу, чадвартай, сайн ч тоглогч. Бас туршлага ихтэй.
мэдээ үргэлжилж байна.