Аваргуудын лиг эргэн ирлээ...2011-2012 оны Аваргуудын лигийн сугалаа явагдаж, орон орны шилдэг 32 багийг 8 грүпд хуваалаа. Бидний хувьд энэ жил E хэсгийг тэргүүлэн оролцож байна. Энэ жилийн Аваргуудын лигт багуудыг сүүлийн 6 жил үзүүлсэн амжилтаар нь чансаалж 4 хэсэгт хуваан оролцуулсан. 1 хэсэгт байгаа 8 баг хоорондоо нэг грүпд орохгүй мөн нэг улсийн 2 баг хоорондоо нэг грүпд орохгүй байхаар тооцож багуудыг A-H хүртэл 8 грүпд хувиарласан байгаа:
Бидний хувьд Испаний Валенсиа, Германий Баерн Леверкузэн, Бельгийн Генк клубүүдтэй 1 хэсэгт орсон бөгөөд ирэх 12-р сарыг дуустал дээрх 3 багтай 6 тоглолтыг хийн хэсгээсээ гарч шөвгийн 16-д орж чадах эсэхээ шийдэх болно. Тэгэхээр нэг хэсэгт орсон 3 багийнхаа талаар товчхон мэдээллийг хүргэе:
Валенсиа /Испани/:Тэдний тухайд Испаний лигтээ 6 удаа түрүүлж, УЕФА-гийн цомын хуучин хувилбар болох Фэйрс цомд 2 удаа түрүүлж байсан. Мөн тэд бол УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолтод 2 дараалан шалгарч чадсан Европын хүчирхэг багуудын нэг юм. Тэд өнгөрсөн улиралд Ла Лигээ Барселона, Реал Мадрид багуудын араас 3-р байранд үдсэн. Мөн тэд өнгөрсөн жилийн АЛ-ийг Германий Шальке клубт хожигдсоноор шөвгийн 16гаас орхиж байсан юм. Өнгөрсөн жил тэднийг лигтээ 3-р байр эзлэхэд хамгийн чухал нөлөөг үзүүлсэн Хуан Мата нь одоо бидний тамирчин болсон болохоор Матагийн хувьд хуучин багийнхаа эсрэг 2ч тоглолтонд оролцох хэрэгтэй болж байна. Бидний орсон хэсгийн хамгийн хүчтэй өрсөлдөгч тэд байх болов уу.
Баерн Леверкузэн /Герман/:
7 жил завсардасны эцэст Баерн энэ жил клубүүдийн хоорондох хамгийн нэр хүндтэй тэмцээн гэгддэг АЛ-тээ эргэн нэгдэж байна. Леверкузэний хувьд Бундес Лигтээ 5 удаа 2-р байранд орж байсан бөгөөд 2001-2002 оны хооронд АЛ-ийн шигшээ тоглолтонд түүхэндээ анх удаа шалгарч байсан юм. Энэ тоглолт Валенсиятай хийх тоглолтоос дутахааргүй сонирхолтой тоглолт болох болно. Учир нь Челсигийн фанатуудын хайр, хүндэтгэлийг хэдийнэ хүлээсэн, Германий шигшээ багийн ахлагч Михаэль Баллак Баерн Леверкузэнчүүдийг толгойлон бидний эсрэг талбайд гарах болно. Баллак бол дэлхийн хэмжээний сүпер одуудын нэг яахын аргагүй мөн бөгөөд Челсигийн гайхалтай түүхийн нэгэн хэсэг болж чадсан агуу тамирчин юм. Ямартай ч түүнийг Стэмфорд тэр аяаараа хүндэтгэн хүлээн авах бизээ. Энэхүү тоглолт болох өдөр Стэмфорд хайртай тамирчнаа харах гэж ирсэн үзэгчдээр дүүрэх нь гарцаагүй. Тэрээр Челсигийн бүрэлдэхүүнд ПЛ-т тоглож байхдаа нийт 163 тоглолтонд оролцож 26 гоолыг хийж байсан юм.
Генк /Бельги/:Бельгийн лигийн 3 удаагийн аврага Генк клуб. Тэд өмнө нь АЛ-т 3 удаа орж байсан. Бидний хэсгийн хамгийн сул баг гээд хэлэхэд хэлсдэхгүй. Тэд өнгөрсөн жил лигтээ түрүүлсэн ба үүнд нь хаалгагч Тибо Куртуа нь маш том нөлөө үзүүлсэн. Гэсэн хэдий ч Куртуа энэ зун бидний тамирчин болсон. Тэрээр одоогоор Атлетико Мадрид клубт зээлээр тоглож байгаа. Ямартай ч тэд энэ удаа Европа лигийн эрхийн төлөө цаашлаад шөвгийн 16-д багтахын төлөөх 6 тоглолтонд оролцох болно.
Бидний тухайд АЛ-ийн нээлтийн тоглолтоо 9 сарын 13ны өдөр талбайдаа Германий Баерн Леверкузэнийг хүлээж авсанаар эхлэх болно.