За хэдэн мэдээ бичье. Манайхан яагаад таг болчив?
1. Баясаа ах сайн явж ирсэн учраас манайхан удахгүй бөөнөөрөө цуглах байх
2. Это Анжи Махачкала руу явах нь тодорхой болсон. Манайх энэ наймаанаас хэмнэлт, бонус нтр гээд 99 саяыг хэмнэж байгаа мэдээтэй байна. Талаас илүү хувь нь группын санхүүг сайжруулахад зарцуулагдах нь тодорхой болсон. Аль ч талаасаа бодсон Этод маань их хэрэгтэй, ачаалал багатай, цалин 20 сая гэхээр юугсэн үгэв дээ. Гарууд тэгсэн энэ их Мөнгө Африкад хэрэгтэй гэж авсан. Это нилээдгүй хувийг нь сангаараа дамжуулж хар тивдээ зарцуулах биз.
3. Этог хэн орлох вэ? Д.Форлан, К.Тевез, Р.Палашио, Э.Лавецци гэсэн нэрнүүд хүчтэй сонсогдож байгаа. Ямар ч байсан Форланы агент манай албаныхантай уулзаад ниссэн одоо Ат.Мадридынхантай уулзаж байгаа сурагтай. Тевезийг тоглолт, байрлал манайд уг нь яг байгаад байдаг. Даанч МанСити гэж хэт өндөр үнээр авчихаад зарж ч болохгүй байж ч болохгүй **н** байдалд орчих юм. Палашиод бол нээх сужиг алга. Энэ хүний хурд гүйлтийг Кости хангалттай хийчих байх. Лавецци бол муугүй л сонголт. Тэгсэн өчигдрөөс манай албаныхан Дрогбаг сонирхож байгаа сураг гарч байна. Урьдчилсан хэлэлцээр бэлдэж байна гэсэн байхын. Арай Дрогба ирж нар гаргах юм биш биздэ?
4. Манай дунд шугамын ирээдүй байх ёстой Мак.Марига Испанийн Реал Сошэйдад руу худалдан авч болох нөхцөлтэйгөөр зээллэгэнд явсан. Деки, Ахлагч, Кучу, Мотта (29) гээд хамгаалах хагасууд 30 гарчихаад байхад их л хэрэг болох ёстой хүн дээ. Даанч дунд энэ 4 дээр нэмэгдээд 10, Рики, Коу, Мунтари, Самурай, Оби, Сантон гээд өрсөлдөгч олон байгаа, дээрээс нь төвдөө 3 хагастай биш 2 жигүүр гаргаж тоглоод байгаа болохоор манай хүнд хэцүү байгаа биз. Гэхдээ л явуулчихаж болохгүй хүн байгаамдаа.
5. Коутиньо маань А20 шигшээтэйгээ ДА боллоо. Манай хүн сайн тоглосон. Зээлнэ гэж яригдаж байсан нь ч байхгүй болсон байх. Агент нь тэр энд үлдэнэ. Түүнд эндээс сурч, энд өрсөлдөх орон зай байгаа гэсэн байна. 10 ахаасаа их юм сурах хэрэгтэй. Манай хүний пассууд ч 10-аас нэг их дутахгүй дээ.
6. Майконы өвдөгний хагалгаа амжилттай болсон байна. Коппа Америка руу явахаас нь өмнө л бага зэргийн өвдөлттэй байж. Даанч Дани Алвес суга арай илүү гараад байсын. Бэртэл нь 9 сарын дундуур бүрэн эдгэрэнэ гэсэн таамагтай байна. Удирдлагууд үүнийг мэдэж байсан болохоор Жонатоныг авсан байх. Самбагаа өнгөрсөн зун л 25-д нь зарчих байсын. Одоо ч 8 хоногт зарагдана гэж байхгүй байх. Тэгээд гэрээ нь ч дуусах дөхөж байна.
7. Бэртэл гэмтэл гэвэл Калдирола, Алибеч, Сезарь, Лусио дөрөв бага гэмтэлтэй, удахгүй бүтэн бэлтгэлд гарна. Вивиано 3 сар, Самурай 1 сар ямар ч байсан болох юм байна.
8. 2 хоногийн өмнө сүүлийн фрийндли хийсэн. Олипиакостай Паззинигийн хийсэн 2 гоолоор 2-2 тэнцсэн. Одоо 28-нд улирлын эхний тоглолт Леччетэй тоглоно. Лечче мэтийг нухахгүй бол өрсөлдөнө нтр гэж бол байхгүй. Цөм ш аах хэрэгтэй.
9. Наймааны цонх хаагдахад 7 өдрийн зай л үлдлээ. Манайхан хоёр хүн авна гэсэн. Нэг нь бол мэдээж Этог орлох хүн. Нөгөөх нь дунд шугамандаа Женоагийн Кужкаг нэрлээд байгаа. Тэгсэн Ла Газетта дээр Интер 4 наймаа хийхээр төлөвлөж байна гэсэн мэдээ гарсан. К.Тевез, Р.Палашио, дунд шугаманд Гасемиро,хамгаалалтанд Аяаксын Иан Вертонгэн гэж байх юм. Энэ 4 биелчихвэл хэлэх ч юм алга. Даанч мөнгө байхгу
Мөн Куйтыг ч сонирхож байгаа сурагтай. Аль өнгөрсөн жил яригдаж байсан. Сайхан л сонголт. Куйт Пандев хоёр гарвал тэгээд айлыг бахардаж унатал гүйх байхдаа хаха.
10. Сантоныг Динамо Киев, Мунтариг Францаас сонирхож байна.
11. Манай примавера энэ жил маш олон сайн залуусыг багтаа авлаа. Альборногоос авахуулаад маш их ирээдүйтэй гэгдэж байгаа гурван ч залууг өөрийн болголоо. Ахлагчийн ах Сержио Занетти их л юм хийж байна.
Ямартаа ч АЦ-ынхан шиг ноён Нууцгай нтр зарлаагүй, Кака нь би Реалд үлдмээр байна гээд байхад ирэх нь гэж хөөрөөгүй. Сүүлийн 3 улирал зээлийн бараа байсан оверрэйтэд гар авч байгаагаа шигшээгийн ирээдүйн хослол бүрдүүлж байна гэж ярихгүй. Манайхан их хөөрхөн даруухан шд
Р.Монтоливогийн наймаанд олигтойхон шавар хааж байгаад авч чадахгүй бол үнийг нь олигтойхон өсгөж байгаад Бундес руу явуулчихаасай. Заза тэгээд угаасаа