by saraul » Sun Aug 21, 2011 7:12 pm
“Суонси” анхны оноогоо авч, “Эвертон”, “Сандерлэнд” талбай дээрээ хожигдов
Английн Премьер лигийн хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд болоод байна. Хоёрдугаар тойргийн онцлох тоглолт болох “Арсенал”-“Ливерпуль”-ийн тоглолтын талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин одоо өнөөдөр болсон зарим тоглолтын дүнг хүргэж байна.
“Хар муурнууд” талбай дээрээ “шаазгайнууд”-ыг хүлээн авч тоглоод хожигдлоо. Райан Тейлор хожлын нэг бөмбөгийг оруулсан юм. “Сандерлэнд”-ийн Фил Бардсли хоёр шар хуудас дараалан авснаар талбайгаас хөөгдлөө.
Премьер лигт Уэльсийн “Суонси” баг анхны оноогоо авав. Тэд талбай дээрээ “Уиган”-тай гоолгүй тэнцлээ.
“Эвертон” өөрийн стадиондоо “КПР”-ийг хүлээн авч, энэ улирлын анхны албан ёсны тоглолт дээрээ хожигдов. Хожлын гоолыг Томми Смит орууллаа.
Харин улирлын өмнө хоёр ч гол тоглогчоо өөр багт алдсан “Астон Вилла” талбай дээрээ “Блекберн”-ийг 3:1-ээр хожсоноор одоогоор жагсаалтыг тэргүүлж эхэллээ.
Сандерленд – Ньюкасл – 0:1 (0:0, 0:1)
Гоол: Р. Тэйлор (62).
САНДЕРЛЕНД: Миньоле, Бардсли, Браун, А. Фердинанд, Аль-Мухаммади (Гарднер 71), Сессеньон, Ларссон (Уикхэм 82), Кэттермоул, Колбэк, Ричардсон (Жи Дон Вон 71), Гьян.
НЬЮКАСЛ: Крул, Симпсон, С. Тэйлор, Колоччини, Р. Тэйлор, Обертан (Гослинг, 85), Тиоте, Бартон, Кабай (Уильямсон, 85), Гутьеррес, Амеоби.
Шар хуудас: Кабай (24), Браун (36), Р.Тэйлор (37), Кэттермоул (67), Бардсли (68), Бартон (68).
Улаан хуудас: Бардсли (89).
Суонси – Уиган – 0:0 (0:0, 0:0)
СУОНСИ: Ворм, Уилльямс, Колкер, Ранхель, Тейлор, Бриттон (Аллен, 74), Агустьен, Дайер, Рутлеж (Добби 74), Грэм (Лита 83), Синклэр.
УИГАН: Аль-Хабси, Бойс, Алькарас (Стам 37), Колдуэлл, Фигероа, Уотсон, Диаме, Ж.Маккарти (Макартур 64), Й. Гомес, Мозес, Ди Санто (Родальега 70).
Шар хуудас: Ж.Маккарти (18), Й.Гомес (26), Мозес (76).
Эвертон – Куинз Парк Рейнжерс – 0:1 (0:1, 0:0)
Гоол: Смит (31).
ЭВЕРТОН: Ховард, Невилл, Хейтинга (Саа 74), Дистен, Бейнс, Кэйхилл, Родуэлл (Артета 55), Жагелка, Баркли, Осман, Бекфорд (Феллайни 64).
КУИНЗ ПАРК РЕЙНЖЕРС: Кенни, Коннолли, Холл, Гэббидон, Орр, Дерри, Фаурлин, Таарабт, Бужаки, Смит (Эфраим 66), Агьеманг (Ботройд 57).
Шар хуудас: Холл (39), Осман (81).
Астон Вилла – Блэкберн – 3:1 (2:0, 1:1)
Гоол:Агбонлахор (12), Хески (25), Гамст Педерсен (52), Бент (68).
АСТОН ВИЛЛА: Гивен, Люк Янг (Кларк 56), Коллинз, Р.Данн, Уорнок, Ст. Петров, Делф, Нзогбиа, Агбонлахор (Олбрайтон 46), Хески (Бэннан 66), Бент.
БЛЭКБЕРН: Робинсон, М.Сальгадо, Хэнли, Нелсен, Ольссон, Гамст Педерсен (Петрович 75), Нзонзи, Данн, Робертс (Формика 75), Гудвилли, Хойлетт.
Шар хуудас: Хески (55), Делф (58), Ст. Петров (80).