by robi » Tue Feb 13, 2007 3:41 am
zuunii medee soninoos
Д.Тэрбаатар: ХЭДЭН ХYН хуралдаад л ГАНБОЛДЫГ сонгодог болчихож
Єсвєрийн хєлбємбєгчдийн футзалын “Дуулиан 2020” тэмцээнийг санаачлагчдын нэг “Хєгжлийн алтан сан” тєрийн бус байгууллаг ын гvйцэтгэх захирал Д.ТЭРБААТАРТАЙ ярилцлаа.
-”Дуулиан 2020” тэмцээн эхлээд багагvй хугацаа єнгєрлєє. Анх энэ тэмцээнийг зохиох санааг хэн гаргасан юм бэ?
-Єнгєрсєн жил Германд болсон дэлхийн аварга шалгаруулах хєлбємбєгийн тэмцээнээс vvдэлтэй гэж хэлж болно. Тухайн vед тэмцээн vзэж суусан хэсэг залуу яагаад монголчууд ингэж тоглож болохгvй гэж. Монголын баг тамирчид дэлхийн аваргаа больё гэхэд томоохон тэмцээнд амжилттай оролцоосой гэсэн vvднээс “Дуулиан 2020”-ийг зохиох санаа тєрсєн юм. Ингэхийн тулд єсвєрийн хєлбємбєгчдийг системтэйгээр бэлдэх нь зvйтэй. Тэгж чадваас монгол хvний бие бялдарт зохицсон энэ спорт эрчимтэй хєгжинє гэж дvгнэсэн. Дэлхийн аваргын тоглолтыг шууд дамжуулсан хэвлэлийнхэн ч хvvхэд залуусыг хєлбємбєгт уруу татахад нєлєєлсєн байх. Харин яг санаачилсан хvмvvс нь гэвэл “Хєгжлийн алтан сан” тєрийн бус байгууллага. Хувиараа бизнес эрхлэгч Отгоо, “Хас” банкны ажилтан Бат-Итгэлт гээд хэдэн залуу байв. Бид ингэж нэгдээд ийм тэмцээн зохиох гэдэг саналаа Монгол Улсын Ерєнхийлєгчид танилцуулсан. Ерєнхийлєгч дэмжиж єєрийн ивээл дор авсан.
-Тэмцээнд хэдэн багийн хэдэн хvvхэд хамрагдаад байна вэ?
-Бид нийслэлийн боловсролын газартай хамтарсан. Ингээд нийслэлд байдаг 80 сургуулийн дєрєвний гурав нь буюу ерєнхий боловсролын 62 сургууль, 10 их, дээд сургуулийн 182 багийн 2140 гаруй хvvхэд залуусыг хамруулаад байна.
-Одоо хэдэн баг vлдээд байгаа вэ?
-Тэмцээн бага, дунд, ахлах, оюутны гэсэн дєрвєн насны ангиллаар болж буй. Одоогоор ангилал бvрт 16 баг шалгарч vлдээд байгаа. Гуравдугаар сарын дундуур аваргууд нь тодрох юм.
-Яагаад заавал футзалын тєрлийг хєгжvvлэхээр болсон юм бэ?
-Монгол орны уур амьсгалд зохицуулсан хэрэг. Монголын хєлбємбєг євєлдєє зогсонги байдалд ордог гэж хэлж болно. Зарим нь ичдэг гэж ярьдаг. Энэ байдлыг арилгах зорилгоор заалны хєлбємбєгийг хєгжvvлье гэж бодсон юм. Тэр хэрээр тамирчдын ур чадвар сайжирна. Харин цаашдаа талбайд тоглох тєрлийг нь хєгжvvлэхээр бодож байгаа. Футзалын нэг онцлог нь бага зайд тоглодог учир тэмцээн нь єрсєлдєєнтэй болдог. Багийн таван хvн идэвхтэй хєдєлгєєнд байхгvй бол хаалгандаа секунд тутамд гоол алдах магадлал их. Богино зайд ямар дамжуулалт хийхэв, яаж хуурахав гээд л тоглогчид богино хугацаанд сэтгэж сурдгаараа давуу талтай. Энэ хэрээр тоглогчдын ур чадвар єснє. Тэмцээний дараа бид нас насанд єсвєрийн шигшээ багийг бvрдvvлж гадаадаас дасгалжуулагч урьж ажиллуулах болно. Харин vvнийхээ vр дvнг зургадугаар сард Буриадад болох олон улсын тэмцээнээс vзнэ дээ. Цаашид ч шигшээгийнхнээ олон улсын томоохон тэмцээнvvдэд болж єгвєл оролцуулахыг хичээх болно.
-Буриадад болох тэмцээн футзалных юм уу?
-Yгvй, талбайнх.
-Танайх хєлбємбєгийн холбоотой хамтарч шигшээ багаа байгуулж байгаа юv?
-Yгvй. Бид Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран энэ тэмцээнд оролцох гэж байгаа.
-Танайх тэгэхээр хєлбємбєгийн холбоотой хамтарч ажилладаггvй хэрэг vv?
-Бид компаниудтай хамтарч энэ тэмцээнийг зохиож буй.
-Монголын хєлбємбєгийн холбоо гэж байхад тєрийн бус байгууллагууд, компаниуд нэгдэж ийм тэмцээн зохиох шаардлага байсан юм уу?
-Монголын хєлбємбєгийн холбоо байгуулагдаад удаж байгаа. Гэхдээ сvvлийн vед тэд тэмцээн уралдаан зохиохоо байсан. Ажил нь зогсонги байдалд орсон гэж хэлэхэд хилсдэхгvй байх. Єнгєрсєн жил лигийн тэмцээн болсонгvй. Улсын аваргын тэмцээн гэхэд л долоохон хоног боллоо. Ийм байхад хєлбємбєгийн спорт Монголд хєгжих vv. Yгvй л боловуу. Тамирчин хvн тэмцээнээс тэмцээнд ур чадвар нь єсч байдаг нь жам. Ийм байхад хєлбємбєгийг хєгжvvлье гэсэн хvмvvс гараа хумхиад сууж байхгvй нь лав.
Хэрвээ бид “Дуулиан 2020”-ийг зохиогоогvй бол хvvхдvvд ямар ч тэмцээн уралдаангvй, бэлтгэлгvй гадуур тэнээд хэрэг тєвєгт орооцолдоод явж байх байлаа. Ийм байхад хєлбємбєгийн холбоог хараад суух нь **н** хэрэг.
-Тэгвэл хєлбємбєгийн холбоотойгоо хамтраад “Дуулиан 2020”-ийг зохиож болоогvй юм уу?
-Бид хєлбємбєгийн холбооны ерєнхий нарийн бичгийн дарга Б.Ганболдод хvсэлт тавьсан. Харамсалтай нь бидний саналыг хvлээж аваагvй.
-Яагаад саналыг хvлээж аваагvй юм бол?
-Мэдэхгvй. Уг нь бид хамтдаа Монголын хєлбємбєгийг хєгжvvлье л гэж тvvнд санал тавьсан. Шуудайнд хийсэн vхрийн эвэр шиг байвал энэ спортыг хєгжvvлэхэд хэцvv биз дээ. Харин тvvний оронд хамтарвал бидэнд хэрэгтэй. Яг ч бидэнд биш. Бидний ирээдvйд, цаашлаад хєлбємбєг сонирхогчдод хэрэгтэй байх. Одоо Монголын хєлбємбєгийн холбоо, хєлбємбєг сонирхогчдын холбоо, Хvvхдийн хєлбємбєгийн холбоо, манай тєрийн бус байгууллага гээд дєрвєн тусдаа байгууллага тэмцээн зохиож байна. Уг нь ингэж тархай бутархай байхын оронд нэгдэж чадвал монголчуудад илvv их боломж бий. Хамгийн гол нэгдэж ажиллаж чадвал Монголын хєлбємбєг илvv хурдан хєгжинє.
-Тэгвэл нэгдэхэд нь юу саад болоод байгаа юм бэ?
-Хєлбємбєгийн холбоо л байхгvй юv. Би саяхан Нийслэлийн биеийн тамир, спортын хорооны дарга, улсын заан Ж.Ганболдтой уулзлаа. Тэрээр єєрийнхєє санаачилгаар Солонгосоос хєлбємбєгийн дасгалжуулагч урьж хvvхдvvдэд хєлбємбєг заалгая гэж л дээ. Гэтэл хєлбємбєгийн холбоо тэр хvнийг нь хvлээж авалгvй буцаагаад явуулсан байгаа юм. Энэ чинь юу гэсэн vг вэ. Аманд орсон шар тосыг хэлээрээ тvлхсэн хэрэг биз дээ. Хєлбємбєгийн холбооныхон FIFA гэж туйлширдагаа болих цаг ирсэн байлтай. Яагаад тэд заавал их зан гаргах ёстой гэж. Яагаад тэд бусадтай хамтран ажиллаж болохгvй байгааг ойлгохгvй байна. Хамтарч байж л амжилтад хvрдэг биз дээ.
-Монголын хєлбємбєгийн холбоо бусдаас тусламж дэмжлэг авч хамтарч ажиллахаас зайлсхийж зєвхєн дотроо л ажиллаад байна гэж ойлгож болох уу?
-Болно. Саяхан Монголын хєлбємбєгийн холбоо ээлжит хурлаа хийсэн. Харамсалтай нь тэр хурал нь хаалттай бєгєєд хэдэн хvний хvрээнд болсон. Баасан гаригт хурлаа зарлаад даваа гаригт нь тэд хуралдсан. Хурлын товыг зарласан гэж байгаа ч vнэндээ хэн ч мэдээгvй л байхгvй юv. Явцуу хvрээнийхэндээ л хэлсэн гэсэн. Ийм их хурал гэж байж болох уу. Тэд яагаад сонин хэвлэлээр хурлын зараа тараагаад хєлбємбєг сонирхогчид болон тоглогчид, дасгалжуулагчдаа урьж болоогvй юм бол. Но-той байгаа биз. Би “Хасын хvлгvvд” багт олон жил тоглож байгаа. Манай баг єнгєрсєн жилийн улсын аваргад тvрvvлсэн. Тэгэхэд манай багаас нэг ч хvн урилгvй хурлаа хийсэн. Ядаж урьдаггvй юм гэхэд мэдэгдэж болно доо.
Эцсийн эцэст хєлбємбєгийн холбоо бvх тоглогчид, тоглож байсан хvмvvс, дасгалжуулагчдыг нэгтгэж хурлаа хийх ёстой байтал нууцаар шахуу хуралдах болсон. Тэр хуралд нь бид оролцмоор байна. Yгээ хэл-мээр байна. Гэтэл боломж олгохгvй юм.
-Тэр хурлаар Б.Ганболд хєлбємбєгийн холбооны ерєнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогдсон. Тэрээр хэд дэх удаагаа энэ албан тушаалд сонгогдчихов оо?
-Уг нь хєлбємбєгийн холбооны хурал дєрвєн жилд нэг удаа болох ёстой. Хамгийн анхны хурал нь 2001 онд болж байв. Б.Ганболд 1997 онд анх сонгогдсон. Тэгээд 2001 онд улирсан. Ингээд 2005 онд их хурал болох ёстой байсан ч дvрмээ зєрчєєд 2006 оны арванхоёрдугаар сард хууль бус хурал хийгээд єєрийгєє сонгосон. Yvнээс хойш хэсэг бvлэг хvн хуралдаад л тvvнийг сонгодог болсон. Ийм л юм.
-”Дуулиан 2020” тэмцээн цаашид vргэлжлэх vv?
-Yргэлжилнэ. Энэ зєвхєн тэмцээн бус тєсєл байгаа юм. Тєсєл 2020 он хvртэл vргэлжилнэ. Тєслийн хvрээнд нийслэлд хєлбємбєгийн талбай байгуулах, гадаадаас дасгалжуулагч урьж авчрах, хєдєє орон нутагт хєлбємбєгийг хєгжvvлэх гээд л цаашид хийх олон ажил байна. Гадаадад хvvхэд сургах тєлєвлєгєє ч бий. Б.Ганболд саяхан телевизээр ярьж байна лээ. Улсын аваргад Сvхбаатар аймгаас баг иржээ гэж. Одоо л хєлбємбєг хєдєє, орон нутагт хєгжихгvй байгаа болохоос урьд нь баруун хязгаарын Увс, Завхан аймгаас багууд ирдэг л байлаа.