ЮВЕНТУС

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Postby engireman » Tue Feb 06, 2007 9:20 am

Image

Юве атлетик трактай, тухгүй, хэт томоосоо болж хүйтэн гэж адлагдсан Делле Алпи цэнгэлдэхээ сайжруулах гэж өнгөрсөн жил төлөвлөж, түр Олимпикод нүүж орсон билээ.

Манайхан одоо жаахан сэргэлэнтээд ЕВРО 2012 оны эрхийг Италичууд хөөцөлдөж байгаа тул энэ тэмцээний тоглолтуудыг зохион байгуулах Турин хотын удирдлагатай хамтарсан хөрөнгө оруулалтаар шинэ цэнгэлдэх хүрээлэн барихаар төлөвлөөд байгаа юм байна. Хотын захиргаатай хамтарвал дор хаяж 120 сая еврогийн хөрөнгө хотоос гаргах юм байна. Манай Гүйцэтгэх захирал Блан энэ цэнгэлдэхийг шинэ технологийг бүрэн агуулсан, гэр бүлээрээ хөлбөмбөг үзэхэд тохирсон, 7 хоногын бүх өдрүүдэд тоглолт, элдэв юм үзээд амьдарахад тохирсон, олон улсын эвэнтүүдийг хүлээн авах чадвартай байхаар барихаа амласан байна. Удахгүй Турин хотын захиргаатай санамж бичигт гарын үсэг зурах юм байна.

Сануулахад одоогийн ад үзэгдээд байгаа Делле Алпиг 1990 оны ДАШТ-д зориулж барьсан билээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Tue Feb 06, 2007 9:34 am

Сайн муу мэдээ ээлжилсээр байна даа.
Катаниад цагдаагийн офицер Филиппо, Раситийн амь насыг хөнөөсөн нь Италийн 2012 оны Европын АШТ-ийг зохион байгуулах эрхийг авах үйл ажиллагаанд хүнд цохилт өглөө. УЕФА-гийнхан ч энэ асуудлыг нухацтай авч үзнэ гэжээ. Италийн хөлбөмбөгийн холбоо 2012 оны эрх авахад сөргөөр нөлөөлж байгаа энэ замбараагүй байдлыг таслан зогсоох хатуу арга хэмжээг авахад бэлэн байгаа бөгөөд ойрын хэдэн өдөр энэ тухай хэлэлцэж шийдвэр гаргах юм байна. Энэ хатуу арга хэмжээний нэгэнд FIGC-ийн коммиссар Лука Панкаллигийн санал болгож байгаа улирлын үлдсэн бүх тоглолтыг үзэгчгүй явуулах санал ч багтаж байгаа юм байна.

Ингэвэл мөн аймаар юм болно оо.

Ювегийн хувьд ч гэсэн хэрвээ 2012 оны ЕАШТ-ний эрх авч чадахгүй бол шинэ цэнгэлдэх барих асуудлыг ярихгүй гэж мэдэгдсэн байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Tue Feb 06, 2007 9:42 am

Италичууд 2012 оны эрхийн төлөө Украйн-Польш, Хорват-Унгарын хамтарсан холбоотой өрсөлдөж байгаа бөгөөд эрх авах хамгийн их магадлалтай улсаар яригдаж байсан юм. Мөн дээр нь өнгөрсөн сард Польшийн спортын сайд тоглолт тохиролцсон хэргээр Польшийн хөлбөмбөгийн холбооны үйл ажиллагааг зогсоосон нь ФИФА-гаас холбоог хасна гэсэн сануулга гаргахад хүрсэн нь бүр загтнасан газар нь маажаад байлаа. Гэтэл ингээд энэ замбараагүй байдал гарч Италийн Ерөнхий сайд Проди хүртэл Италийн лигт хүнд мэс засал хийх хэрэгтэй гэж хэлэхэд хүрчээ.

Одоогоор Италид FIGC-ийн дотоодын болон олон улсын тэмцээний шаардлага хангасан Сери А-гийн 4-хэн цэнгэлдэх хүрээлэн байдаг бөгөөд энэ нь Ромын Олимпийн цэнгэлдэх /Лацио, Рома/, Палермогийн Барбера цэнгэлдэх, Турины Олимпик цэнгэлдэх /Торино/, Сиенагийн Артемио Франчи цэнгэлдэх юм байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Tue Feb 06, 2007 9:56 am

Энэ өдөр Юве ПСЖ-ийг Палермод хариу тоглолтод 3-1-ээр хожиж Европын Супер цомыг нийлбэр дүнгээр 9-2-ийн харьцаагаар 10 жилийн өмнө авч байжээ. Тоглолтод Дель Пьеро 2 гоол, Виери 1 гоол оруулсан бол ПСЖ-ээс Рай хариуг барьжээ.
Харин 14 хоногын өмнөх тоглолтод 6:1-ээр ПСЖ-ийг талбайд нь хожсон бөгөөд Падована 2 гоол, Порини, Чиро Феррара, Ломбардо, Аморузо нар тус бүр 1 гоол оруулж байв.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Wed Feb 07, 2007 9:25 am

Image

Манайхан овоо мөнгөтэй, зовхи нь өөдөө юм аа. Шинэ цэнгэлдэхийнхээ төслийг өчигдөр орой Турины хотын захиргаанд танилцуулсан байна. 2010 он гэхэд одоогийн Делле Алпи нурааж байгаад 40000 хүний суудалтай шинэ цэнгэлдэх хүрээлэн барих юм байна. Энд үзэгчид нь илүү талбайдаа ойртсон, атлетик тракгүй байх юм. Тэр болтол манайхан жижигхэн Олимпико цэнгэлдэхдээ тоглолтоо хйисээр байх юм байна. Юве 2 цэнгэлдэхтэй юм байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Wed Feb 07, 2007 9:37 am

Манай босс Дешам хэрвээ цэнгэлдэхүүд аюулгүйн шаардлага гэх мэтийг хангахгүй бол үзэгчгүй тоглолт хийхээс аргагүй, ЗГ-ын үүрэг бол аюулгүй байдлыг хангах, иргэдийг хамгаалах гэжээ. Ювегийн хувьд угын л шаардлага хангасан цэнгэлдэхтэй билээ. Харин Сери А-гийн Палермо, Сьена, Рома, Лацио, Торино багуудаас бусад багууд үзэгчгүй тоглох нь дээ хэ хэ...хатуу арга хэмжээний балгаар....Интер, Милан багууд үзэгчгүй тоглоохоор юу болох бол оо...Интер саяхан АЛ-т үзэгчгүй тоглоход нэг л хачин санагдаж байсан шүү....
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Gooner » Wed Feb 07, 2007 10:28 am

Танайх тэгээд дүүрэн тоглодог юм гэж үү...:smile::-o
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby engireman » Wed Feb 07, 2007 11:07 am

Үзэгчид дүүрэн байдаггүй нь үнэн. 1-рт хөлбөмбөгийн талбай нь атлетик трактайгаас үзэгчид их хол суусан, өвлийн улиралд томоосоо шалтгаалж хүйтэн байдаг, хотын захад цэнгэлдэх байрладаг гэх мэт шалтгаанууд байна. Мөн дээр нь ТВ-ийн гэрээг багууд тусдаа хийдэг бөгөөд бараг л том багуудын бүх тоглолтыг ТВ-ээрээ үзчихэж болно. Үзэгчдийн тооны хомсдолоо ТВ гэрээний том орлогоор нөхчихөж чадах байгаа л даа.

Ювегийн цэнгэлдэхийн дундаж үзэгчид:

2003-2004 оны улирал

Сери А 34980
АЛ 17231
Италийн цом 17387
Нийт дундаж 29325

Энэ улиралд АЛ-т хэсэгтээ том багуудтай таараагүйн улмаас дундаж бага гарсан. Италийн цомд овоо Интер, Рома таарсан нь үзэгчид олон байхад нөлөөлжээ.

2004-2005 оны улирал

Сери А 26490
АЛ 28677
Италийн цом 4822
Нийт дундаж 26161

Жаахан буурсан байна. Италийн цомд мэдээж 2-р шигшээ жижиг багтай таарахад үзэгчид шальтай ирсэнгүй. АЛ-т харин Бавари, Реал, Ливерпультай тоглосон.

2005-2006 оны улирал

Сери А 30451
АЛ 24636
Италийн цом 6774
Нийт дундаж 27512

Өмнөх оныхоос өссөн байна. 2 дахь удаагаа аварга болж, улирлын эхнээс манлайлсан нь нөлөөлсөн.

2006-2007

Сери Б 17567

Шийтгүүлсэн.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Thu Feb 08, 2007 9:07 am

Кипрт Болгар, Латви, Унгар, Кипр гэсэн 4 улсын шигшээгийн оролцсон жижигхэн тэмцээн болж манай Божинов оролцож байгаа юм байна. Болгарчууд Латвийг 2:0-ээр, Кипрүүд Унгарыг 2:1-ээр хожиж шигшээд шалгараад байгаа бөгөөд өнөөдөр орой тоглолт нь болох юм байна. Сүүлийн үед Кипрүүд нэлээд чангараад овоо хэд хождог болсон байна лээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Thu Feb 08, 2007 9:12 am

Манай хөлбөмбөг хариуцсан захирал Алессио Секко Юве чаннельд ярилцлага өгсөн байна. Тэрээр 36 настай бөгөөд Италийн лигтээ хамгийн залуу клубын захирал юм байна. Тэрээр өнгөрсөн зун хийгдсэн зүйлсээс 1-ийг буцаая гэвэл юуг онцлох вэ? гэсэн асуултад хэрвээ тэр үеийн нөхцөл арай тодорхой байж, Юве аль дивизионд тоглох нь мэдэгдэж байсан бол Мутуг зарахгүй байх байсан юм гэжээ. Тухайн үед Муту Юве түүнийг Фиорентинад зарсанд нэлээд дургүйцэж байсан билээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Thu Feb 08, 2007 9:18 am

Image

Манай нөөцийн нөөц хувилбарт яригдаж байсан Валенсигийн Роберто Аяала энэ улирлын эцэст Вилльариалд очихоор болжээ. 3 жилийн гэрээ байгуулсан юм байна. Тэгэхээр Аяала Итали ирэхгүй нь....
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Thu Feb 08, 2007 9:29 am

France 0 Argentina 1 - result

Friendly Soccer International

Scorers:

Argentina: Javier Saviola 15

Halftime: 0-1; Attendance: 79,862

Referee: Damir Skomina (Slovenia)

Teams:

France - Gregory Coupet; Eric Abidal, Julien Escude, Gael Givet, Willy Sagnol (Francois Clerc 46); Claude Makelele (Djibril Cisse 88), Patrick Vieira (captain), Florent Malouda (Sidney Govou 46), Franck Ribery; Thierry Henry, David Trezeguet (Nicolas Anelka 72)

Argentina - Roberto Abbondanzieri; Javier Zanetti, Roberto Ayala (captain), Nicolas Burdisso, Gabriel Heinze; Gabriel Milito, Luis Gonzalez (Jonas Gutierrez 78), Fernando Gago, Esteban Cambiasso; 9-Hernan Crespo (Diego Milito 78), Javier Saviola (Sergio Aguero 84)

Манай Трезеге нэлээд удсаны эцэст нэг юм гараанд гарч тогложээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Thu Feb 08, 2007 9:48 am

Манай Юве өнгөрсөн улирлын орлогоороо Делойтте-ийн жагсаалтад 251,2 сая еврогоор 3-т орж Италичуудаа тэргүүлсэн байна..Өнгөрсөн жилийн амжилтаа 1 байраар урагшлуулжээ. Энэ жил харин хэдэд орох юм бол доо.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Deck » Fri Feb 09, 2007 4:42 am

Juve ene uliraliig duusgaad Trezeguet-iig yavuulah gej bgaa yumuu. Tuunii hoinoos olon tom baguud hootsoldoj ehelsen gej bh yum.
Deck
 

Postby engireman » Fri Feb 09, 2007 11:53 am

Яг ч явуулах санаагүй, Трегоол өөрөө явах санаатай байж магадгүй. Гэрээ нь 2008 онд дуусна, саяхан гэрээ сунгах гэж ярьсан ч өөрөө энэ улирал дуустал хойшлуулья гэсэн хүсэлт тавиад түр зогссон юм билээ. Явах магадлал нэлээд өндөр, орны хүнийг нь Юве бэлдээд л яриад л байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Fri Feb 09, 2007 11:59 am

Image

Манайхан үзэгчдийнхээ өмнө тоглох эрхтэй болсон байна. Цэнгэлдэх шаардлага хангажээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Fri Feb 09, 2007 12:01 pm

engireman wrote:Кипрт Болгар, Латви, Унгар, Кипр гэсэн 4 улсын шигшээгийн оролцсон жижигхэн тэмцээн болж манай Божинов оролцож байгаа юм байна. Болгарчууд Латвийг 2:0-ээр, Кипрүүд Унгарыг 2:1-ээр хожиж шигшээд шалгараад байгаа бөгөөд өнөөдөр орой тоглолт нь болох юм байна. Сүүлийн үед Кипрүүд нэлээд чангараад овоо хэд хождог болсон байна лээ.


Болгарчууд Киприйг 3:0-ээр хожиж цомыг авчээ. Божинов бэлтгэлдээ эргэн ирлээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Gankhuu » Fri Feb 09, 2007 1:54 pm

Дель Алпи чинь дажгүй л биздээ.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Postby engireman » Fri Feb 09, 2007 2:09 pm

Хэтэрхий хотын төвөөс хол, хөлбөмбөгийн тоглолтоос хол, хүйтэн, тухгүй гэж сүүлийн хэдэн жил адлагдаад байдаг болсон. Яахав тоноглол, элдэв юм нь сүүлийн үеийнх л байх...
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Fri Feb 09, 2007 5:00 pm

Image

Манайхан Трезегег явчих вий гээд нүхээ одооноос малтаж байгаа юм шиг байна. Трезеге бараг л явах байх гэж сүүлийн үед бодох боллоо. Түүн шиг сайн довтлогч АЛ-т тоглохгүй 2 улирал алдахыг хүсэхгүй байлгүй дээ. Тонитой Беттегаг маань хооллосон гээд шуугиад байсан бол одоо Баваригийн Пицаррог сонирхсон байна.
Саяхан Пицарро ярилцлага өгсөн байна. Бавари түүний сэтгэлд нийцсэн гэрээ санал болгохыг хүлээж байна. Хэрэв таалагдахгүй бол өөр клуб хайна. Би Юве намайг сонирхож байгааг мэдэж байгаа ч албан ёсоор харилцаагүй байгаа. Итали тоглох таалагдаж байгаа. Хэд хэдэн санал ирсэн тул хамгийн сайныг нь сонгоно гэжээ.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Fri Feb 09, 2007 5:05 pm

engireman wrote:
engireman wrote:Юве Клозе дээр анхаарлаа хандуулсан бол бүр ахиад Фрингс болсон, дээр нь Метцелдер гээд сонсогдоод байх чинь ээ...Вердерийнхнийг нүүлгэж авчирах нь л дээ...Гэхдээ сайн, залуу тоглогчид байна л даа....миний хувьд эргэлзээд байх зүйл алга.


Фрингсийн агент Юветэй холбоотой шуугианыг няцаасан байна. Фрингс нь Вердертэй өнгөрсөн жил 4 жилийн гэрээ хийсэн, Германд аз жаргалтай байна. Холбогдох ямарч үндэс байхгүй, Германаас явах тухай ч бодсон зүйл байхгүй гэжээ. Энэ ч худлаа бололтой.


Фрингсийн талаар миксэд ньюс их гарч байна аа. Туттоспортынхоор Юве Фрингсийг бараг л авсан гэх. Фрингсийн орон тоо ч байх нь байгаа шүү.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby engireman » Fri Feb 09, 2007 5:07 pm

Image

Юве Арсеналын Жильбертод 7,5 саяын санал тавьсан гэж Туттоспорт мэдээлж байна.
Forza Juve - We will back
User avatar
engireman
Ювентусын фэн
 
Posts: 433
Joined: Sat Sep 23, 2006 4:04 pm
Location: Улаанбаатар

Postby Gooner » Fri Feb 09, 2007 6:08 pm

Үнэхээр дээш гарагад нилээн хүч тавихаар үзэж тарж байх шив.
ДМ дээр бол Эмэрсоныгоо эргээд авчирвал боломжийн.
Мөн Фрингсийг бол авах бол яаж ийж байгаад авах хэрэгтэй. Маш хэрэгтэй тоглогч шдээ. Хагас хамгаалалтын бүхий л байрлалдт тоглох чадвартай. Миний үнэлдэг тоглогч. **н** юм шиг Дортмундаас авчаад тэгээд нээх сайн тоглуулаагүй Вэрдэрт өгчихсөн л дөө.
Гэснээс Энжайрмэн Ювэгийн сэдэвтээ л бүгээд байх юм. Хорвоо ертөнц уужим форумд сэвэв олон байна. Тэд нараар орж санл бодлоо бичиж форумын олон нийтийн ажилд оролцож байвал зүгээр бус уу...
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22494
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby a_odko » Fri Feb 09, 2007 9:27 pm

Гэхдээ Ювэ-н сэдэвийг ч үнэхээр гоё болгож байгаа шүү...:eek:
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 10 » Sat Feb 10, 2007 8:00 am

Ёстой л ван мэн шоуны талбар бна даа. Энэ хэвээрээ явбал оны шилдэг топик ч болох дог оо:eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests