Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sat Aug 13, 2011 11:19 am

Терри Англичуудыг тайван байхыг уриаллаа...

Англид гараад байгаа бослогоос болж Эвертон,Тоттенхэм багуудын тоглолт мөн Терригийн тоглох байсан Англи,Голланд 2ийн тоглолт хойшлогдсон билээ. Терри энэ бослогод маш олон залуучууд хүүхдүүд оролцож байгаад тэрээр тун ч их сэтгэл зовниж байгаа гэнэ. Тийм ч учраас энэхүү явдалд ялангуяа хүүхдүүдийг битгий оролцоорой хэмээн уриалж байна:
Image
-Би үнэхээр сэтгэлээр унасан шүү. Английн шигшээгийн эсвэл ПЛ-ийн тоглолт хойшлогдсон үед үнэхээр муухай байдаг. Гадаа болж байгаа үйл явдал, гэр бүлд тохиолдоод байгаа, бизнесд тохиолдоод байгаа энэ муухай дүр зургийг харахад хэцүү байна. Олон хотод олон ч айл орон гэрээ, бизнесээ алдаж байна. Үүнийг харахад хэцүү байна. Бид нийгэмд аюулгүй байдлыг, гудамжинд тайван байдлыг үүсгэхийг хичээх хэрэгтэй. Цагдаа нар маш сайн ажиллаж байгаа ба тайван байдлыг тогтооход хэрэгтэй зүйлсийг хийж байгаа. Энэ байдал удахгүй дээрдэнээ гэдэгт бид итгэсээр байна. Маш олон хүмүүс хөлбөмбөгт хайртай. Иймэрхүү зүйл болоход гудамжинд байгаа хүүхдүүд өндөр албаны хүмүүстэй харилцахыг хүсдэггүй. Тэд яг өөрсдийнх нь орчиноос гарсан хүмүүстэй л харилцахыг хүсдэг. Яг л олон олон тамирчид шиг. Би маш ядуу бүс нутагт хүүхэд байхдаа амьдардаг байсан. Гэсэн ч одоо ч бид тэдэнтэй харилцаатай хэвээр байгаа. Миний гэр бүл намайг хаана өсөж торнисон тэндээ л байгаа. Би жил болгон тэнд олон удаа очдог. Мөн би тэндхийн хүүхдүүд өөр өөрсдийн багтаа тоглож байгааг хардаг. Тэнд ажилладаг байсан хүмүүс хэвээрээ л байгаа. Мөн би өөрийн сурдаг байсан сургуульдаа ч очдог. Энэ үед бидний хамгийн сайн хийж чадах зүйл бол бүгдээрээ хамтдаа байж хүмүүсийг тайвширч аюулгүй байдал авчирахыг уриалах. Тамирчид болгон л одоогын хүүхдүүд шиг л ирээдүйгээ мөрөөдсөн хүүхдүүд байсан. Харин бид иймэрхүү үймээн самуунд оролцдоггүй байсан. Тийм ч болохоор тэднийг ч битгий ийм зүйлд оролцоосой гэж би хүсэж байна.

Камерүүн эдрийн хажууд хэдэн нэртэй хөлбөмбөгчид нь тайван байгаач тоглолтоо явуулая эдр гэвэл бараг энэ байдал намжих байх шүү :ногоон: .
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby mudical » Sat Aug 13, 2011 11:24 am

манай тэрри маан сайн яриа өгөж бндаа хэхэ бусад нь ерөөсөө ярилцлаг өгөхгүй юмаа
Believe your idea
Lead your life
mudical
FAMOUS CHELSEA
 
Posts: 997
Joined: Sat Jul 12, 2008 3:17 am
Location: Ulaanbaatar

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sat Aug 13, 2011 11:27 am

Английн шигшээн ахлагч хүний хувьд заавал нэг ийм мэдэгдэл хийх хэрэгтэй л дээ. Харин бусал ярианы тухайд ПЛ-ийн нэвтрүүлэгт орохдоо ярьсан юм билээ. Тэр нь нетээр олон хэсэг болж тараад тэгээд олон яриа болоод орчихлоо хэхэ.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Blue Bird » Sat Aug 13, 2011 11:41 am

За даа тэгээд Терригээс бусад хүний үгийг авах ч юм уу, үгүй ч юм уу... :smile:
Английн шигшээгийн ахлагч гэдэг чинь клубийн багийн ахлагчаас ялгаатай шүү дээ :grin:
User avatar
Blue Bird
 
Posts: 136
Joined: Tue Jun 21, 2011 8:11 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sat Aug 13, 2011 12:41 pm

Дрогба: Би хөлбөмбөгийн ертөнцөд дахин 20 жилийг үдэхэд ч бэлэн байна...

Дрогба өөрийгөө харих болоогүй ээ гэдгийг дахин баталсан мэдэгдэл хийлээ. Тэрээр талбай дээр гаран өрсөлдөгчөө чичиргэхэд бэлэн байгаа гэнэ шүү. Түүний биеийн байдал сайн байгаа ба форм нь ч хангалттай сайн байгаа талаар тэр хэлсэн:

Би нэлээн оройхноос л өндөр зэрэглэлд тоглож эхлэсэн. 25 наснаасаа. Миний хувьд би энэ төвшинд хэдхэн жилийг л үдсэн. Тийм болохоор надад энэ хэвээр амжилтаа үргэлжлүүлэх 20 жил ч байна. Би зүгээр байгаа. Би талбай дээр хөлбөмбөг тоглож байгаадаа жаргалтай байдаг. Хэдэн жилийн өмнө бол надад ийм сайхан карьер байсан гэж би хэлж чадахгүй. Би бурханд талархаж байна. Би өөрийнхөө бүх хүчийг дайчлан сайн байхын тулд хичээх болно.
Image
Зун түүнд өөрийнхөө баттериг бүрэн цэнэглэх боломж өгсөн:
-Би үнэхээр зүгээр байна. Дахин надад Малиар байхгүй. Би эргэн ирж өөрийнхөө хайртай хөлбөмбөгийг тоглож,талбай дээр цагийг өнгөрөөж байгаадаа үнэхээр жаргалтай байна. Би их сайхан амралтаас, сайхан зунаас эргэн ирлээ. Энэ нь ч надад улирлын өмнөх тоглолтоо хангалттай сайн хийхэд тусласан. Мөн би шинэ хүн болоод эргэн ажиллаж эхэлж байна. Энэ бол өөрийнхөө бэлтгэлийг базааж байгаа хэрэг. Би менежерийг мэддэг болоод хэдэн жил болж байна. Түүний ажиллах пилсофи нь гэвэл маш шаргуу ажиллаж, сайхан уур амьсгалд ажиллах. Энэ бол ажил, хөгжилтөй байдал 2ийн хослол юм. Үнэхээр гайхалтай. Энэ бол тамирчин болгоны хүсдэг зүйл. Энэ зорилго нь багт үнэхээр сайн зохицож байгаа ба энэ үзэл санааг бидэнд авчирсан нь бидний өөртөө итгэх итгэлийг үнэхээр сайн нэмж байгаа.
Image
Дрогбад Стоке-ийн эсрэг өөртөө итгэлтэй байх үндэслэл байгаа. Тэрээр тэдний эсрэг сүүлийн 2 тоглолтонд 2 ч гайхалтай гоолыг хийгээд амжсан. Гэсэн нь ч тэр анхааруулж байна:

-Энэ бол зочлоход тун ч хэцүү талбай. Энэ бол хэцүү үе. Бид тэднийг 2 жилийн өмнө хожиж байсан. Гэхдээ тэр тоглолт үнэхээр хэцүү байсан. Хамгийн сүүлийн мөчид л Малуда гоолдон бид ялсан. Өнгөрсөн жил бид хожих хэрэгтэй байсан ч тэдэнтэй тэнцсэн. Тэнд маш их биеийн хүчний тэмцэлдээн болдог. Бид үүнд бэлэн байж, улирлыг сайн эхлүүлэх хэрэгтэй.
Image
Дрогба маань шигшээнхээ төлөө 50 дахь гоолоо өнгөрсөн 3 дахь өдөр Израйлийн эсрэг хийсэн. Тэрээр багийнхаа төлөө нийт 78хан тоглолтонд орохдоо ийнхүү 50 дахь гоолоо хийгээд байна:
-Энэ нь надаа бахархах сэтгэлийг төрүүлсэн. Зааны ясан эргийн төлөө тоглох бүртээ би жаргалтай байдаг. Иймэрхүү рекордын эзэн болох сайхан байна.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby rednasca » Sat Aug 13, 2011 1:07 pm

Лукакугийн гэрээ албажаагүй боловч нөхөр аль хэдийн бэлтгэлд гарсан гүйж явна гэдэг сайхан зүйл юм...
Андре хэдийгээр манайд олон довтлогч байгаа ч түүнийг гялс авахгүй бол өөр өрсөлдөгчид олон байсан гэж...
ингэж хүсч тэмүүлж зорьж ирсэн залуугаас их зүйлийг хүлээж болох байхаа...
би лав түүнийг ирсэнд их баяртай байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby TRISTAN » Sat Aug 13, 2011 1:43 pm

Image

23 Oct 1999: Graeme Le Saux congratulates Chelsea's Tore Andre Flo on his 38th minute goal during the FA Carling Premier League match against Arsenal at Stamford Bridge
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby TRISTAN » Sat Aug 13, 2011 1:44 pm

Image

18 Oct 2006: Hilario, the Chelsea goalkeeper, saves a shot during the UEFA Champions League Group A match between Chelsea and Barcelona at Stamford Bridge
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sat Aug 13, 2011 1:50 pm

Маргаашийн тоглолтонд Торрес оролцоно.
Гэхдээ Луйз бэртлээсээ болж оролцохгүй. Ирэх тойргуудаас оролцох байх гэжээ.
Дрогба Торрес 2ийг хослон гаргахуу гэхэд Анелка ч бас гарч магадгүй гэсэн байна.
Оройхон тийшээ тоглолтын өмнөх мэдээг оруулнаа.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Sat Aug 13, 2011 2:32 pm

За ингээд хүсэн хүлээсэн шинэ улирал эхэллээдээ шинэ эрч хүч ялалтаар дүүрэн улирал байх болтугай!
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby nandin_cole » Sat Aug 13, 2011 2:53 pm

TRISTAN wrote:18 Oct 2006: Hilario, the Chelsea goalkeeper, saves a shot during the UEFA Champions League Group A match between Chelsea and Barcelona at Stamford Bridge


Энэ дээр яаана даа гэж бодсон чинь Иларио харин бараг юун Чех гэмээр хаалтууд хийж байсы шүү :ногоон: ... хөөрхөн
I love TAMPACOLE forever
User avatar
nandin_cole
налчгар фэн
 
Posts: 1525
Joined: Fri May 30, 2008 12:26 am
Location: Алдарын танхимд ...

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Адмирал » Sat Aug 13, 2011 2:56 pm

nandin_cole wrote:
TRISTAN wrote:18 Oct 2006: Hilario, the Chelsea goalkeeper, saves a shot during the UEFA Champions League Group A match between Chelsea and Barcelona at Stamford Bridge


Энэ дээр яаана даа гэж бодсон чинь Иларио харин бараг юун Чех гэмээр хаалтууд хийж байсы шүү :ногоон: ... хөөрхөн

чи ирэх яасан бэ... ирүүл гялс ирээрэй
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby rednasca » Sat Aug 13, 2011 5:08 pm

за бараг бүх л экспертүүд МанЮ-г зоволгүй түрүүлнэ, Ситиг удаална...
харин манайхыг 3-т орно гэж таамаглажээ...
би үүнтэй санал нийлж байна гэхлээр эксперт болох дөхөж байгаа гэсэн үг үү?... хаха...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Hotspur » Sat Aug 13, 2011 5:15 pm

тэгээд 4т нь хэн байх юм бол :D
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Анхбая® » Sat Aug 13, 2011 5:28 pm

Манайх ядаж 3 орчиноо :RD
----------------------------------------
User avatar
Анхбая®
The Kop
The Kop
 
Posts: 1345
Joined: Mon Aug 16, 2010 8:33 pm
Location: •Монгол•

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby rednasca » Sat Aug 13, 2011 5:29 pm

тэр ёстой жинхэнэ таавар будлиулах эд байнаа... хэхэ...
одоогоор уЛаанууд арай магадлалтай харагдаад байна...
гэхдээ наймааны цонх дууссаны дараа л илүү тодрох болов уу...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby carlsberg_mgl » Sat Aug 13, 2011 5:32 pm

rednasca wrote:тэр ёстой жинхэнэ таавар будлиулах эд байнаа... хэхэ...
одоогоор уЛаанууд арай магадлалтай харагдаад байна...

чи эксперт болчиж...баяр хүргье. :ногоон:
Probably the best team in the world
User avatar
carlsberg_mgl
Don Carlo
 
Posts: 2695
Joined: Mon Jun 30, 2008 2:01 pm
Location: UB

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Popuz_LYON » Sat Aug 13, 2011 5:33 pm

Реднаскагийн аватар Феллайни шиг xарагдаад бxиймаа
...
Popuz_LYON
 
Posts: 407
Joined: Fri Jun 04, 2010 11:34 pm
Location: Хоёрын хооронд болоод байна...

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Анхбая® » Sat Aug 13, 2011 5:33 pm

Арсенал-5,Тот-6
----------------------------------------
User avatar
Анхбая®
The Kop
The Kop
 
Posts: 1345
Joined: Mon Aug 16, 2010 8:33 pm
Location: •Монгол•

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Mr S » Sat Aug 13, 2011 6:26 pm

Andre Villas-Boas: I’ll quit /retire/ if Chelsea win all four!
бас том амтай нөхөр байх нь....

Алэкс ЮВЕ руу явчих гээл бна уу даа....

Пэрэйра-н төлөө 15,7 сая фунт + 1 тоглогч /нэр нь тодорхойгүй/ гэсэн санал өгөхийн гэнэ......
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sat Aug 13, 2011 6:40 pm

Боас: Бид олон өөр өөр хувилбараар тоглох боломжтой...
Image
-Хэрвээ би ПЛ-т түрүүлэхгүй бол мэдээж сэтгэл хангалуун бус байна. Хэрвээ би боломжит 4 цомыг бүгдийг нь хүртэж чадвал дараа нь шууд тэтгэвэртээ гарах болно/хошигнов/. Бүх л багийн гол зорилго нь мэдээж ПЛ-т түрүүлэх байдаг шүү дээ. АЛ-т аль баг түрүүлэх вэ гэхэд Манчестэр, Барселона сүүлийн 5 жил гол таамаглал байсан бол Челсиг сүүлийн 4т тунаж үлдэнэ байх хэмээн хүмүүс үздэг байлаа. Бид АЛ-ийн финалд эсвэл цомд таамаглагдах бүрэн боломжтой боловч хэрэггүй тэнцээнүүдийг авч улмаар хожигдолтой нүүр тулгарах хэрэгтэй болдог. Өнгөрсөн жилийн тухайд азгүйтлийн гол шалтгаан нь энэ багт их олон гэмтэлтэй тоглогчид байсан. Анчилоттиг буруутгах нь шударга бус хэрэг. Амжилтийг нь давтахийг мөрөөдөх тийм л гайхалтай улирлыг тэр Челсид ирэнгүүтээ л үдэж чадсан. Гэхдээ бид түүний эхний гайхалтай улирлыг илүү дээрдүүлж чадах байх гэж найдаж байгаа. Өнгөрсөн жилийн муухан амжилтийн гол шалтгаан нь Челсид шууд нөлөөлөх томоохон гэмтэлүүд байсантай холбоотой. Тийм ч болохоор энэ нь тоглолтуудад нөлөөлж байсан. Челси Манчестэртэй онооны маш хол зөрөөтөй байсан ч үүнийгээ их ойртуулж чадсан. Манчестэртэй өнгөрсөн хавар таарахад Челсид тайтлыг хүртэх боломж их байсан. Хожсон бол өдийд бид өөр түүх яриад сууж байх байлаа. Гэхдээ одоо бид дахин боломжит бүх цомыг авахын тулд анхаарлаа хандуулах болно. Уртхан мөн хүндхэн улирал ирж байна. Энэ улирал тамирчдад үнэхээр сорилго болох болно. Тэд өөрсдийнхөө төвшинг ямар ч үед барих хэрэгтэй. Бид хагастаа их анхаарч байгаа гэхдээ бидэнд,багт маш их хувьрамтгай чанар байна. Та бүхэн манай хагасаас ясны довтлогчдыг харж болно. Яг л Малуда шиг. Тэр 8 дугаарын байрлалд тоглож чадна. Бена ч 8,10 т тоглож чаддаг. Энэ нь бидэнд олон хувилбараар тоглох боломж олгож байна. Тийм болохоор л би Стоке-ийн эсрэг тоглох багтаа сэтгэл хангалуун байна. Би тоглолтондоо олон олон арга барилыг хэрэглэмээр байна. Гэхдээ энэ нь Английн нөхцөлд жоохон хэцүү. Бид прэссин хийж зарим үедээ зөөлөн тоглолтыг харин зарим үедээ түрэмгий тоглох зэрийн хоорондын тэнцвэрийг хадгалах гэж хичээх болно.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby rednasca » Sat Aug 13, 2011 7:07 pm

Mr S wrote:Andre Villas-Boas: I’ll quit /retire/ if Chelsea win all four!
бас том амтай нөхөр байх нь....

нөхөр зүгээр хошигносон байна лээ...
Ээс аймаар дүгнэлт хийсэн байна шд... :ногоон:
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sat Aug 13, 2011 10:57 pm

Стоке Сити vs Челси:Тоглолтын өмнөх мэдээлэл
Image
Челси клубийн ПЛ-ийн 2011-2012 оны шинэ улирлын нээлтийн тоглолт Стоке Ситигийн *Britannia* цэнгэлдэхээс та бидэнд хүрэх болно.
Image

- Стоке Ситигийн энэ цэнгэлдэхээс өнгөрсөн улиралд топ багуудаас ганц Юнайтед л бүтэн 3 оноог авч буцсан байна.
- Өнгөрсөн улиралд Стоке талбайдаа ердөө 5хан удаа хожигджээ.
- 2 багийн хамгийн сүүлийн учраа тэнцээгээр өндөрлөсөн.
- Стоке Сити хараахан наймаа хийгээгүй байгаа ба Jonathan Woodgate, Matthew Upson зэрэг тамирчдыг үнэгүй багтаа нэгтгэж чаджээ.
- Энэ тоглолттой давхцан Стоке-ийн хагас хамгаалагч Etherington-ий 30 насны төрсөн өдөр болох юм байна.
- Челси хэзээ ч Стоке Ситигийн талбайд хожигдож үзээгүй.
- Бид Стоке-ийн эсрэг сүүлийн 11 тоглолтондоо хожигдоогүй байна.
- 2 баг хоорондоо 74 удаа таарч байсан бөгөөд 35-д нь Челси, 22-т нь Стоке хожиж, хоорондоо 17 удаа тэнцэж байсан байна.

Боломжит гарааны 11 тоглогч:

Image
Сэлгээний тамирчид /Стоке/: Sorensen, Collins, Pugh, Diao, Whitehead, Shotton, Arismendi, Marshall, Lund, Soares, Tonge
Гэмтэлтэй байгаа тамирчид/Стоке/: Injured Upson (match fitness, 20 Aug), Fuller (achilles, Sep), Higginbotham (knee, Sep), Sidibe (ankle, unknown)

Сэлгээний тамирчид/Челси/: Hilário, Turnbull, Bertrand, Van Aanholt, Ivanovic, Ferreira, Torres, McEachran, Anelka, Benayoun, Kakuta
Гэмтэлтэй байгаа тамирчид /Челси/: David Luiz (thigh, 20 Aug), Essien (knee, Feb)

2 багийн хоорондоо таарч тоглосон хамгийн сүүлийн 5 тоглолт болон 2 багийн хийсэн сүүлийн 5 тоглолтын үр дүн:
Image
Гоол цэг комоос гаргаж байгаа таамаглал: Стоке 1-2 Челси
Миний гаргаж байгаа магадлал: Стоке 0-2 Челси
ImageImageImage
Last edited by Болжмор on Sun Aug 14, 2011 11:39 am, edited 1 time in total.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Төрналдо » Sat Aug 13, 2011 10:59 pm

0 - 3 цэнхэрүүд .... хэхэххэ
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Aug 14, 2011 11:19 am

Bruce Buck: Андре бидний номер 1 сонголт байсан...

Манай клубийн дарга Bruce Buck Андре Биллаш-Боасийг хамгийн тэргүүний сонголт байсан. Түүнд итгэж байгаа талаараа мөн наймаатай холбоотой мэдээ мэдээллийг хүргэсэн байна:
-Цонх нээгдэх үеэс л бидний номер 1 сонголт Андре байсан. Сонин, шар хэвлэлүүдээр биднийг олон хүнтэй холбож бичиж байсан ч бид Андрегээс өөр хүнтэй ярилцаж, зөвшилцөөгүй. Мэдээж тэр үед Гүүсийн талаар их яригдаж байсан. Бид Гүүсд хайртай, тэр бидний сайн найз. Гэхдээ түүнд цуцлашгүй гэрээ байсан учир түүнийг бид жагсаалтандаа оруулаагүй байсан. Андре бидний эхний сонголт байсан тийм ч учраас одоо бидэнтэй хамт байна. Тэр Портуд гайхалтай улирлыг үдсэн. Хэдийгээр тэр залуухан боловч хөлбөмбөгийн ертөнцөд 15 жилийг үдээд байна. Бид Андрег залууст маань, клубт маань сайхан зүйлийг авчирна гэдэгт итгэж байгаа.
Image
Наймааны талаарх сэдэврүү хазайн ороход Брюс шууд л Модричийн талаар ярьж эхлэсэн юм:

-Ихэнх багууд өөрсдийн сонирхож байгаа тамирчдын талаар яриад байхыг хүсдэггүй. Гэхдээ Модричийн байдал хэдийнэ олонд ил болсон. Бид Тот-д санал илгээсэн боловч Daniel Levy үүнийг резектлэсэн. Би үүнийг бүтэх эсэхийг мэдэхгүй байна. Тийм болохоор зүгээр л юу болохыг харцгаая. Андре бидэнд авах тамирчдын нэрсийг өгөөгүй хэрнээ яавал баг сайжрах талаар хэлж байсан. Тэр зарим тоглогчдын нэрийг дурьдаж байсан ч яг энэ тамирчнийг бас энийг зэргээр хэлээгүй. Учир нь энэ амар ажил биш шүү дээ. Тамирчин манайхыг зорих боломжтой байна уу? Ямар үнэтэй байна? зэргээр өөр олон ч жижиг асуудлууд наймааны ард байдаг.
Image
Гэхдээ Андре багийн зөвлөлтөй маш сайн ажиллаж байгаа. Мөн Романтай ирэх улиралд багийг хэрхэн харж байгаа, юу хийх хэрэгтэй зэргийг ярьж байгаа. Абрамовичийн хамгийн ихээр хүсч байгаа зүйл нь АЛ гэдэг яг ч бүхэлдээ үнэн биш. Андре өөрийн зорилгоо ПЛ гэж хэлсэн. Би ч бас байнга багаа ПЛ-т түрүүлээсэй гэж хүсдэг. Учир нь энд маш хатуу ширүүн өрсөлдөөн болж зөвхөн шилдэг нь л цомыг өргөдөг. АЛ бол ихэнх нь учраанаас хамаардаг ба бага зэргийн аз ч ялалтанд нөлөөлдөг. Харин ПЛ-т бол ийм зүйл байдаггүй. Би хэзээ ч Абраг АЛ бол хамгийн гол чухал , үнэтэй зүйл хэмээн хэлж байхыг сонсоогүй. Түүнээс сонсдог цорын ганц зүйл минь гэвэл Би дараагын тоглолтонд хожихыг хүсч байна. Үүнийг хэлчээд бид АЛ-т түрүүлж үзээгүй учир түрүүлвэл гайхалтай байх болно л гэж хэлж байсан.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron