Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby mugi19 » Tue Aug 09, 2011 2:25 pm

:eek:
Цоомоо сайхан бичжээ.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Tue Aug 09, 2011 4:39 pm

Цоомоо сайхан бичжээ. :eek: .... уншсан чинь сайхан барилдаанууд дурсагдаж байна... Сумьяа-н 2005 онд Мягаа-д барьц сонгуулчихаад толгойгоор нь мушгиад хаядаг бол бас л гайхалтай шүү... бас тэр Сүхбат-н Ба аваргыг Цагаан сараар газардуулсан барилдаан ч яаая гайхалтай... нэг том бул хар чулууг онхолдуулж байгаам шиг л...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ider » Tue Aug 09, 2011 4:51 pm

миний хувьд Сумьяагын хамгийн сэтгэлд хоногшсон барилдаан гэвэл 1999 оны 6-н даваанд жижигтэй тунаад лав л 2 удаа өвдөг шороодуулж байсын байна. Эхнийх дээр нь жижиг өвдөг нь газар хүрчихээд байхад гүрийсээр байгаад дахиж барилдаж дахиж унаж билээ. Сүүлд нь UBS р удаашруулж гаргахад яалт ч гүй хөл нь хүрсэн байсымдаа.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Takanohana_Nowitzki » Tue Aug 09, 2011 5:52 pm

Цоомоо шилдэг гэхээсээ чухал барилдаануудыг илүү анхаарч онцолсон юм шиг санагдлаа, гэхдээ сайхан бна, дурсамж сэдрээд барилдаанууд нүдний өмнө урсдаг бшд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Тошилоо » Tue Aug 09, 2011 7:28 pm

сайхан бичжээ.
Ганбат яасан бэ
Last edited by Тошилоо on Wed Aug 10, 2011 5:36 pm, edited 1 time in total.
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby uuganaacj » Wed Aug 10, 2011 12:56 am

Нутагийн бөх Цэрэнпунцагаа гэж
нилээн цаг гаргаж бичсэн чанартай эд байна
User avatar
uuganaacj
 
Posts: 95
Joined: Mon Nov 19, 2007 5:17 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Чуугий » Wed Aug 10, 2011 8:26 am

Цоомоо сайхан бичжээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Адмирал » Fri Sep 23, 2011 9:20 am

Image
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby goalman » Fri Sep 23, 2011 6:02 pm

Цоомоо wrote:А. Сүхбат

1. АХ-ын 79 жилийн ойн 8-ын даваанд Г.Өсөхбаяр зааны хөлийг аваад, сүлжээд давж арслан болох замаа засаж байлаа. Өсөхбаяр, Сумъяабазар 2-оос түрүүлж Арслан цол авснаараа нэг тунаагаа хасаж, Аварга болох боломжоо ч нээсэн гэж боддог. Тэр барилдаанд ямар их хүч гаргаж, ямар их ядарсныг бид бүгд харсан. Ямар чухал даваа гэдэг нь ч тодорхой.

2. АХ-ын 80 жилийн ойн 10-ын даваанд Бат-Эрдэнэ аваргыг давснаар МУ-ын 17 дахь аварга болж байлаа.

3. АХ-ын 79 жилийн ой буюу 2000 оны наадмын 7-ын даваанд Д.Сумъяабазар заантай тунаж барилдад гар ачин давсан барилдаан. Сумъяабазар заан унахдаа бүүр албаар юм шиг тэмүүлээд л эргээд унаж билээ. Ш. Чанарав гуайн алдарт тайлбар энэ барилдааны бас нэг шигтгээ юм даа.

4. 1999 оны Сар шинийн барилдааны үзүүр түрүүнд Б. Бат-Эрдэнэ аваргыг урдуураа хөнтөрч гүйлгээд хацраар нь газар хатгуулсан. Б.Бат-Эрдэнэ аварга чинь ямар агуу бяртай билээ, гэтэл А. Сүхбат заан амархан тэгээд хаячихдаг, тэр үед их л гайхаж билээ. Үнэхээр давна гэсэн зоригтой, зорилготой гараад, шийдсэн мэхээ хийгээд л хаячихсан. Энэ барилдаанаас өөртөө итгэх маш том итгэл, бүгдийг нь хаяна, наадамд түрүүлнэ гэсэн найдвар олж авсан байх гэж боддог. Бат-Эрдэнэ аварга ч босоо бөх байхаа тэрнээс хойш больсон, наадамд түрүүлж чадаагүй. Насны хувьд 35-тай л байсан.

5. 2000 оны Сар шинийн барилдаанд Г. Өсөхбаяр заантай тунаад барьц халангуут нь дагаж давхар хамж ороод, араар нь этээд бүр аймаар хаяж байсан.

За мөн 2000 оны Цагаан сараар Батзориг начныг барьцгүй цохьдог, 2000 оны наадмаар Гантогтохыг давдаг, 2001 оны наадмаар Одгэрэлийг тонгордог, 1997 оны наадмаар Өсөхбаярыг цацдаг, 98 оны наадмаар Ганбатыг давдаг гээд сайхан барилдаанууд олон бий, бүр дэндүү олон бий.

:eek: :eek: :eek:
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby goalman » Fri Sep 23, 2011 6:08 pm

Сүхбат аваргын хамгийн гоё барилдаан миний хувьд Өсөхбаяр аваргатай тэр жил бооцоот халз барилдаанд айхтар нисэлттэй тонгорч хаядаг бол үнэхээр гайхамшиг...Хэдийгээр Өсөхөө аваргатай барилдаан таардаг олон удаа хаяж байсан ч гэсэн ихэнхдээ хөл авах хонгодох харцагдаж дайрах гэх мэтээр сэрвүүгээс л голцуу хаяж байсан.Ер нь тэгээд Өсөхөө аваргыг тэгж хаяж байсан хүнийг би лав хараагүй...Үнэхээр гайхалтай сайхан барилдаантай ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн сайхан аварга даа...
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Cule » Mon Sep 26, 2011 5:52 pm

Би Сүхбатыг дэмждэг... Гэхдээ бооцоот дээр нисэлттэй хусдаг бол тохирсон барилдаан байсан байх... Нэг нэг хаяад 3 дахийг нь жинхэнэ үзнэ ч гэдэг юм уу... Бусад бөхчүүдийн барилдааны хуваарь ч 3 барилдааны завсраар тааруулсан байсан... Шоу маягийн л юм болсон шд... Эхний барилдаан Өсөх хаяад 2 дахийг өгөх нь тодорхой, гэхдээ илт үнэмшилгүй байж бас болохгүй... Өсөхөө ч үнэхээр хайнга, хөлөө ав гэж байгаа юм шиг л Сүхбатын шилбэнд нааж аваад л байсан... Манай хүн харин арай хэтрүүлчихсэн байх... Дагуулж алхаад л гозойтол хуссан даа... ккк
User avatar
Cule
 
Posts: 12284
Joined: Mon Aug 24, 2009 4:40 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Mon Sep 26, 2011 5:56 pm

Тэр угийн тодорхой худлаа барилдаан.
Угаасаа нэг л удаа үнэн барилдсан байх.

Гэхдээ 2-уулаа заан байхдаа Бөхийн өргөөнд Сүхбат нэг аймаар тонгорч байсан.
99 онд юм болов уу даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Барнаба » Mon Sep 26, 2011 6:43 pm

Тхх. Өсөхөө эхнийх дээр л гэхэд Сүхбат-г сэп хийтэл нь шахаж татаад л гаргаж ирж байгаам... Дараа нь Сүхбатын уянгын халилтай тонгороо... Эцэст нь яг үнэн хүчээ үзэлцсэн... Ер нь энэ 2 яг үнэн хүчээр 3 дараалж барилдана гэдэг амаргүй... маш их ядрана... 3 гэдэг тоогоор илүү сонирхолтой болгох санаа л байсан байх...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Toba's » Tue Sep 27, 2011 9:33 am

Харин би санаж байна спортын төв ордонд болсон нэг барилдааныг манай Өсөхөөг дэмждэг ах аавтай хамт /аав Сүхбатыг дэмжинэ/ үзэж байсын хичнээн уран барилдаантай ч ийм илт өөрөөсөө том хүнийг яаж бардаг юм гээд ах хэлж дуусаагүй байтал Сүхбат тонгорсон ёстой нисэлттэй нам авсан даа. Гэхдээ эдний хооронд ярьсан тохирсон зүйл нилээд болсон биздээ адилхан ярьж ярьчаад цагаа тулахаар Сүхбат новширох нь их байсан байх тэгээл тэр тийрэлт энэ тэр болоо биз би Сүхбат аваргыг дэмждэг ч тэгж боддог, ямар нэг учир шалтгаан бол байгаа. Нилээн томоохон ахмад бөх нэрийг нь санадаггүй тэр тийрдэг наадмын дараа хэлж байсан /ямар Сүхбатыг тийрэх гэж Өсөхбаяр гутлынхаа өсгийд тах хадсан биш/ гэж.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby El Payaso » Tue Sep 27, 2011 3:29 pm

юуны ч билээ барилдаан дээр Ганбатыг нэг тонгорч билээ... тэр мундаг тонгороо байсандаа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Raldii » Tue Sep 27, 2011 5:02 pm

Өсөхөө бас ч гэж өндөр хүмүүс дотороо уран барилдаантайд л орно гэж боддог. Бас ч гэж олон мэхний хувилбар хийж барилддаг ш дэ
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Mr.Eraser » Thu Sep 29, 2011 9:45 am

Цоомоо wrote:А. Сүхбат

3. АХ-ын 79 жилийн ой буюу 2000 оны наадмын 7-ын даваанд Д.Сумъяабазар заантай тунаж барилдад гар ачин давсан барилдаан. Сумъяабазар заан унахдаа бүүр албаар юм шиг тэмүүлээд л эргээд унаж билээ. Ш. Чанарав гуайн алдарт тайлбар энэ барилдааны бас нэг шигтгээ юм даа.

тэр чинь анх гарьд цолны талаар яригдаж байсан үе бил үү. зарим бөхчүүдэд нөхөж олгоно энэ тэр гэсэн шийдвэр гараад. Сумьяабазар гарьд цолыг чинь гуйж биш гуядаж авна гэж наадамд зодоглоод Сүхбатад айхтар гар ачуулаад, сууж байгаад босохдоо нулимсаа арчаад тахимаа өгч байсан шиг санаж байна. Шарандаа л тэгсэн байх даа. Чанарав гуай Сумъяабазарын зүүн гар нь сул яваад байна. гар ачих мэх ирэх вий гэж хэлж дуусаагүй байхад нь шидчихэж билээ. Сумъяабазарыг уул нь их дэмждэг ч 800 жилийн ойн наадмаас хойш харагдсангүй. Өсөхбаярын нэг Центр 13 хороололд байдагийг та хэд мэдэх байх. би тэрний 1 давхрын фитнессд нь явдаг байсан юм. дээрээ снукерийн өрөөтэй. тэр 2 өдөрт тэнд л өнждөг байсан. заалны барилдаан, цагаан сарын өмнө хааяа бууж ирж хүчний бэлтгэлээ хийдэг байсан юм. өөр газар бас бэлтгэл хийдэг л байлгүй. гэхдээ л харж байхад их л цөөхөн хийдэг байсан. тэрнээс хойш 2 улаа л олигтой барилдаан гаргасангүй. Сумъяабазар ч сүүлд банкны ажилдаа анхааралаа хандуулах шиг болсон. өглөөд ажилдаа явах замд Лексус 570 тай ирээд буугаад явахтай нь ч зөндөө тааралддаг байсан. бие хаа, цээж , мөр, гуя, мэх гээд уул нь ч сайхан бөх дөө.
Glory*We Can Do What They Can't Do*Glory
User avatar
Mr.Eraser
Sir Red Devil
 
Posts: 471
Joined: Thu Jan 22, 2009 3:28 pm
Location: Old Trafford

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Tsagaan-Uvgun » Fri Nov 04, 2011 2:01 pm

Бадруул wrote:
Raldii wrote:Өсөхөө бас ч гэж өндөр хүмүүс дотороо уран барилдаантайд л орно гэж боддог. Бас ч гэж олон мэхний хувилбар хийж барилддаг ш дэ

Харин Цоомоо их бичээд байдаг шд... 2001 оны Өсөхөө хүртэл их гоё байсаан гэж.
Tsagaan-Uvgun
 
Posts: 27
Joined: Thu Apr 21, 2011 12:42 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Tsagaan-Uvgun » Fri Nov 04, 2011 2:02 pm

Mr.Eraser wrote:
Цоомоо wrote:А. Сүхбат

3. АХ-ын 79 жилийн ой буюу 2000 оны наадмын 7-ын даваанд Д.Сумъяабазар заантай тунаж барилдад гар ачин давсан барилдаан. Сумъяабазар заан унахдаа бүүр албаар юм шиг тэмүүлээд л эргээд унаж билээ. Ш. Чанарав гуайн алдарт тайлбар энэ барилдааны бас нэг шигтгээ юм даа.

тэр чинь анх гарьд цолны талаар яригдаж байсан үе бил үү. зарим бөхчүүдэд нөхөж олгоно энэ тэр гэсэн шийдвэр гараад. Сумьяабазар гарьд цолыг чинь гуйж биш гуядаж авна гэж наадамд зодоглоод Сүхбатад айхтар гар ачуулаад, сууж байгаад босохдоо нулимсаа арчаад тахимаа өгч байсан шиг санаж байна. Шарандаа л тэгсэн байх даа. Чанарав гуай Сумъяабазарын зүүн гар нь сул яваад байна. гар ачих мэх ирэх вий гэж хэлж дуусаагүй байхад нь шидчихэж билээ. Сумъяабазарыг уул нь их дэмждэг ч 800 жилийн ойн наадмаас хойш харагдсангүй. Өсөхбаярын нэг Центр 13 хороололд байдагийг та хэд мэдэх байх. би тэрний 1 давхрын фитнессд нь явдаг байсан юм. дээрээ снукерийн өрөөтэй. тэр 2 өдөрт тэнд л өнждөг байсан. заалны барилдаан, цагаан сарын өмнө хааяа бууж ирж хүчний бэлтгэлээ хийдэг байсан юм. өөр газар бас бэлтгэл хийдэг л байлгүй. гэхдээ л харж байхад их л цөөхөн хийдэг байсан. тэрнээс хойш 2 улаа л олигтой барилдаан гаргасангүй. Сумъяабазар ч сүүлд банкны ажилдаа анхааралаа хандуулах шиг болсон. өглөөд ажилдаа явах замд Лексус 570 тай ирээд буугаад явахтай нь ч зөндөө тааралддаг байсан. бие хаа, цээж , мөр, гуя, мэх гээд уул нь ч сайхан бөх дөө.

Сүүлд нэлээдгүй олон бичлэг нтр үзэж байхад аргагүй л сайхан үздэг байж. Тэр бие хаа маа нь янзын гоё.....[/quote]
Тэр жил Чанарав гуаи таилбарлаагүй шиг санагдах юм. 1 нөхөр тайлбарлаж байсан. За бөхчүүд маань дэвж байна, одоо шавж байна гээд элэг татаагаад. гэхдээ яг Сүхбатыг гар ачлаа гэж хэлж амжаагүй байтал гар ачан даа. ааа мөн аатай ачсан даа. Чанрав гуайг хойтон жил нь тайлбарлаж байхад Одгэрэл зааныг 9ийн даваанд тонгороод Ингэж л гаарч барилддаг бөх дөө гэж дуу алдуулж байлаа.
Tsagaan-Uvgun
 
Posts: 27
Joined: Thu Apr 21, 2011 12:42 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Yes Man » Fri Nov 04, 2011 4:08 pm

Тэр 2000 оны наадамаар Чанарав тайлбарлаж байсан..... Тэр бол бас лут тайлбарлалт шүү дээ..... Дараа жил нь арслан болоод Одгэрэлийг шиддэг чинь 8-ийн даваанд шдээ...... Одгэрэл тэнд нэг заан хийгээд л барилдахаа больсон доо....... Уг нь хичээсэн бол Доржсамбуу шигээ гарьд марьд болчихсон байхыг үгүй гэхгүй л бөх байсан.......
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Tsagaan-Uvgun » Fri Nov 04, 2011 5:18 pm

Би Цоомоо шиг дэлгэрэнгүй бичиж чадахгүй юм бна. гэхдээ өөрийнхөө мэдэж байгаа уран барилдаануудыг дараалалаар нь бичье.
1. Гантогтохын заан болохдоо Баавгай зааныг гэнэдүүлдэг барилдаан яах аргаггүй уран 94 оны наадам бхаа
2. Сүхбатын Өсөхөө аварыг баруун хөлийг аваад, ард гараад сүлжиж давдаг 2000 он
3. Жижиг аврага Сумъяабазарыг аатай гар ачдаг
4. Гантогтохын Мягмарсүрэнг Суганд нь эргээд давдаг 2004 оны бхаа
5. Өсөхөө аварга Сүхбатыг гуядаад давдаг барилдаан, 2002 он бхаа
6. Сүхбат Одгэрэлийг дагуулж тонгордог 2001 оны
7. Ганбатын Баагий аваргыг СТО-д аатай хавирдаг оныг нь санадггүй ээ. Баагий аваргыг баргын амьтан хазайлгадаггүй бсиймдаг
8. Сумъабазарын Сүхбатад хөлөө алдаад тийчилсээр байгаад араасаа сунгаж унагаадаг барилдаан. 2001 оны цагаан сарынх билүү дээ
9. Ганбат Доржсамбууг 2 дараалж хавираад сөхрүүлдэг барилдаан. Дооео гарьд тэр жил сайн байсандаа (заан болсон жилээ)
10. Бас 1 барилдаан бөхийн өргөөнд болсон. 2000/2001 оны үеийн л барилдаан юмдаг. Сүхбат Сумъяагийн хөлийг аваад дайртал дагуулж тонгороод 2 уул толгой мөрөөрөө зэрэг шахуу унаж байж билээ. тэгээд Сумъяа давдаг бхаа
11. Пуцагаа гарьд Сүхбатыг хавирдаг барилдаан. 99 үү 00 онуу санадаггүй э
12. Сумъяабазарын анх үзүүрлэдэг жилээ Пунцагаа гарьдыг хутгадаг хутгаа мөн ч сайхан орж билээ.

Дээхэн үед заалны барилдаан ТВ-ээр цөөхөн гардаг байсан болхоор өөр бусад гое барилдааныг сайн санахгүй юм даа. Голдуу наадмаас санаж байгаа барилдаануудаа бичлээ.
Манай 6 зааны үед ч мөн сайхан барилдаан гардаг байжээ. Энэ барьц сонголт гэж заваан юмнаас болоод уран барилдаан үгүй болчихлоо, Удаан барилддаг ч гэсэн уран барилдаан их гардаг байсан шүү
Tsagaan-Uvgun
 
Posts: 27
Joined: Thu Apr 21, 2011 12:42 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Fri Nov 04, 2011 6:48 pm

Tsagaan-Uvgun wrote:5. Өсөхөө аварга Сүхбатыг гуядаад давдаг барилдаан, 2002 он бхаа
8. Сумъабазарын Сүхбатад хөлөө алдаад тийчилсээр байгаад араасаа сунгаж унагаадаг барилдаан. 2001 оны цагаан сарынх билүү дээ
10. Бас 1 барилдаан бөхийн өргөөнд болсон. 2000/2001 оны үеийн л барилдаан юмдаг. Сүхбат Сумъяагийн хөлийг аваад дайртал дагуулж тонгороод 2 уул толгой мөрөөрөө зэрэг шахуу унаж байж билээ. тэгээд Сумъяа давдаг бхаа
11. Пуцагаа гарьд Сүхбатыг хавирдаг барилдаан. 99 үү 00 онуу санадаггүй э
12. Сумъяабазарын анх үзүүрлэдэг жилээ Пунцагаа гарьдыг хутгадаг хутгаа мөн ч сайхан орж билээ.

ганц нэг он тодруулчия даа, улам сайн санах байлгүй дээ.

5. Сүхбат аварга 2002 онд Гантогтоход унасан гэхээр энэ барилдаан 2003 оны 8-ын даваа болж таарлаа.
8. Тэр тийчилдэг чинь Эрэлийн ой л доо, 1999 он байж таараа. Тэр 6 бүгд даншиг энэ тэрээд түрүүлээд томоохон шагнуулсан юм.
10. Энэ дагуулж тонгордог чинь 2001 оны цагаан сарын үзүүр түрүү бишүү... яг энэ хэлээд байгаа шиг барилдаан болоод Сүхбат аварга түрүүлсэн юмдаа.
11. Пунцагийн тэр гоё хавирдаг чинь 98 он болж таарлаа, 99 онд Пунцаг Сүхбат 2 хоюулаа 6 7 дээр Сумъяад дараалан унасан. 2000 онд жижиг аварга түрүүлсэн гэж бодохоор.
12. Анх үзүүрлэдэг жил чинь 98 он. Тэр жил шөвгийн 4-д Сумъяа Пунцагийн хавирсан гишгэгдлийг нь тааруулж тахимдаад давдаг. Тэр гоё хутгаа бол 96 онд заан болох даваандаа хутгасан гоё хутгааг хэлээд байх шиг байна шүү... 97 онд Сумъяа өөрөө Өсөхөөтэй 2 заан 5 дээр туначаад хутгаад доорно орж унадаг юм. Сумъяа аварга чинь 1994-өөс 2008 оны хооронд 15 жилийн дотор 14 удаа шөвгөрсөн хүн, ганц чадаагүй жил нь энэ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Fri Nov 04, 2011 6:52 pm

Yes Man wrote:Тэр 2000 оны наадамаар Чанарав тайлбарлаж байсан..... Тэр бол бас лут тайлбарлалт шүү дээ..... Дараа жил нь арслан болоод Одгэрэлийг шиддэг чинь 8-ийн даваанд шдээ...... Одгэрэл тэнд нэг заан хийгээд л барилдахаа больсон доо....... Уг нь хичээсэн бол Доржсамбуу шигээ гарьд марьд болчихсон байхыг үгүй гэхгүй л бөх байсан.......

Яг тэр үедээ бол Чанарав гуай тайлбарлаж байсан байхаа. Одоо харин бидний тэр үзээд байгаа шилдэг барилдааны бичлэг дээр бол өөр хүн тайлбарлаад байгаа юм.

Би ч гэсэн Одгэрэлийг Доржсамбуу гарьдаас илүү бөх л гэж боддог. Харин яг хоорондоо барилдаж байсныг нь санадаггүй ээ... гарынх нь үзүүрт хамаагүй сэгсрүүлээд ардаа гаргачихгүй, аргалж байгаад золгочино. Золговол тэгээл Одгэрэл заан бол давуулаад гуядана, хутгана, тохоно...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby Цоомоо » Fri Nov 04, 2011 7:04 pm

ЦАГААН wrote:
Tsagaan-Uvgun wrote:5. Өсөхөө аварга Сүхбатыг гуядаад давдаг барилдаан, 2002 он бхаа
8. Сумъабазарын Сүхбатад хөлөө алдаад тийчилсээр байгаад араасаа сунгаж унагаадаг барилдаан. 2001 оны цагаан сарынх билүү дээ
10. Бас 1 барилдаан бөхийн өргөөнд болсон. 2000/2001 оны үеийн л барилдаан юмдаг. Сүхбат Сумъяагийн хөлийг аваад дайртал дагуулж тонгороод 2 уул толгой мөрөөрөө зэрэг шахуу унаж байж билээ. тэгээд Сумъяа давдаг бхаа
11. Пуцагаа гарьд Сүхбатыг хавирдаг барилдаан. 99 үү 00 онуу санадаггүй э
12. Сумъяабазарын анх үзүүрлэдэг жилээ Пунцагаа гарьдыг хутгадаг хутгаа мөн ч сайхан орж билээ.

10. Энэ дагуулж тонгордог чинь 2001 оны цагаан сарын үзүүр түрүү бишүү... яг энэ хэлээд байгаа шиг барилдаан болоод Сүхбат аварга түрүүлсэн юмдаа.

Цагаан сарын үзүүр түрүү бол баараггүй мөн.
Би гэхдээ цагаан саруудын оныг санадаггүй юм.
Ямар ч байсан Сумъяа аварга Сүхбатыг давуулж гуядахад нь өргөөд шиддэг 2003 оных.
Сүхбатын Бат-Эрдэнэ аваргыг хаяж түрүүлдэг 99 оных.
Магалжав сенсаац тарьдаг нь 2000 оных.
За тэгэхээр 2001 нь л бараг үнэн болж таарах байх даа.
Сумъяа чинь 4-т хэнтэй нь ч билээ, удаж даваад үзүүр түрүүнд үлдэж байсын.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Монгол бөхийн нэгэн үеийн чимэг болсон 6 заан

Postby ЦАГААН » Fri Nov 04, 2011 7:15 pm

Сүхбат аварга 8-д Өсөхөө, 4-д Пунцагийг туусан юмдаг.
Яг ингэсэн юм байна.

8-д:
Ба аварга ??? /Мөнх-Эрдэнэ арслан, Хатансайхан начин байж магад/
Балжаа аварга Цэрэнпунцаг заан
Сүхбат арслан Өсөхөө заан /суганд нь сэжиж хөлийг нь аваад тавингуутаа хутгадаг гоё барилдаан/
Гантогтох заан Сумъяабазар заан 2 тунасан. Энэ 2 их удаан барилдсан санагдана.

Шөвгийн 4-д:
Ба аваргын Сумъяа сэжиж ард нь гараад давсан.
Сүхбат арслан Пунцагийн хав золгооноос халз хутгаад давсан.

тэгээл үзүүр түрүүний барилдаан пэжигнээд явсан даа. Сумъяа бодвол тэр шөвгийн 8-д Ганаатай л их үзэж юмаа дууссан байхаа даа.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron