Боасийн тоглолтын дараах ярилцлага...Рэнжерсийн эсрэг үзүүлсэн үр дүндээ Боас баяртай байна. Учир нь энэ ялалт биднийг улирлын өмнөх бүх тоглолтондоо хожсон гэсэн гайхалтай үзүүлэлтийн эзэн болгож байна. Өнөөдөр Старриж тоглолтыг өөрчилж чадсан. Учир нь эсрэг багийн Nikica Jelavic гоолдож айл хожиж эхэлж байхад тэрээр 2 ч гоолыг хийн баг тоглолтыг тэргүүлж эхлэсэн. Энэ хооронд Торрес ч 45 минутаа хурцхан өнгөрөөж байгаа харагдсан. 2-р хагас эхлэсээр Дрогба, Анелка, Малуда нарын хослол гарч ирж тоглон, удалгүй Дрогбагийн дамжуулалтаар Малуда мөргөн гоолдож тоглолтын эцсийг тавьсан.
-Бид үр дүндээ их баяртай байгаа. Бид маш олон боломжуудыг үүсгэж гоол хийхэд ойртсоор байсан. Энэ тоглолт бас л сайн шалгалт байлаа. Та бүхэн бидний энэ тоглолтонд хэрэгжүүлсэн логикийг харсан байх. Хүн болгонд тоглох боломж олгох логик. Бид бүхий л улирлын өмнөх тоглолтын турш тамирчин болгонд ижил тэгш минутийг олгосон. Эцэст нь бид өөрсдийн хийсэн өөрчлөлтөндөө баяртай байна. Шигшээ багийн тоглолтуудтай холбогдуулан манайхаас нэлээн хэдэн хүн 7 хоногоор чөлөөтөй байх болно. Би тэднийг ямар нэгэн гэмтэл бэртэлд өртөлгүй бүрэн фит эргэн ирэх байхаа гэж найдаж байна. Харин дараа нь ирэх 3 дахь өдрөөс би тамирчдаа Стоке-ийн эсрэг тоглолтонд бэлдэж эхлэх болно. Энэ аялалын турш Старриж мэдээж их сайн тоглолтуудыг үзүүлж байсан. Старрижийг хэрхэх талаарх шийдвэр бусад тамирчдийнхтай л адил хараахан гараагүй байна.
-Ирэх долоо хоногт маш чухал шийдвэрүүдийг бид гаргах болно. Ялангуяа Торрес, Дрогба, Анелка, Старриж нарын хувьд. Довтлогчдын хувьд зарим нь багийн нэгэн хэсэг хэвээр байх бол зарим нь үгүй. Тэднийг эргэн ирэхэд юу болохыг харж л байя. Старриж улирлын өмнөх энэ тоглолтуудад сайн тоглосон. Гэхдээ энэ нь бидэнд шинэ зүйл биш. Учир нь тэр Болтонд ч ийм байсан. Тэр багт өөрийнхөө чанар чансааг харуулсаар байна. Энэ улирал бид түүнд өмнөхөөс нь илүү өөр ирээдүйг харуулах байх. Тоглолтын дундуур Микел гэмтэл аван 42 дахь минутанд МакИхрэнээр сэлгэгдсэн. Микелийн биеийн байдал хэр байгаа бол?
-Микелд 2 хоногын өмнөөс л бага зэрэг зовиур байсан. Тэр өвдөлтөө бууруулах гэж тариа хийлгэсэн. Гэхдээ энэ гэмтэл түүнд муугаар нөлөөлж эхлэж байна. Тэгээд л бид түүнийг тоглолтоос гаргахаар шийдсэн. Бид нөхцөл байдлаас шалтгаалж шийдвэрээ гаргах болно. Учир нь тэр мөн л шигшээдээ явах тамирчдийн нэг. Мэдээж шигшээгийн эмч нь ч түүнийг ирж үзэх болно. Микелээс гадна Эссьен болон Луйз нар гэмтэлтэй байгаа.
- Луйз удахгүй бэлтгэлдээ нэгдэнэ. Тэр Копа Америкагаас ирээд эхний бэлтгэл дээрээ бага зэргийн өвдөлтийг өвдгөндөө мэдэрсэн. Гэхдээ тэр үүнийг Копа дээр мэдрээгүй. Бас ганц гэмтэл түүнийг тоглохгүй байх шалтгаан болоогүй. Энэ бас миний шийдвэр байсан. Тэр зөвхөн хагас цаг л бэлтгэл хийж байсан болохоор ийм шийдвэрийг би гаргасан. Гэхдээ тэр энэ долоо хоногт багтайгаа нэгдэн бүтэн бэлтгэл хийх болно. Жирков клубыг орхиж байна. Энэ тал дээр таны бодол ямар байна?
- Энэ наймаа бараг л бүрэн шийдэгдсэн. Тэр Анжигийн тамирчин болно. Гэхдээ ер нь бол ихэнх нь Жирковийн өөрийнх нь шийдвэр байсан. Түүнд гайхалтай санхүүгийн санал ирсэн. Тэр одоо төрөлх эх оронлуугаа буцаж байна. Ийнхүү энэ тоглолтоор бидний амжилт дүүрэн улирлын өмнөх тоглолт маань өндөрлөж байгаа бөгөөд Боас үр дүнд үнэхээр сэтгэл хангалуун байна.
-Эдгээр залуус өөрт урьд нь байгаагүй шинэ зүйлсийг ашиглах эрх чөлөөтөй байгаадаа баяртай байгаа. Тамирчид маань үнэхээр сайхан тоглолтуудыг хийсэн. Ирэх 3 өдөр ухаалаг шийдвэр гаргахад их тус болох байхаа гэж найдаж байна. Мөн Стоке-ийг хожих 11 тамирчнийг сонгоход их туслах байхаа.