Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Suugii » Sun Aug 07, 2011 6:36 pm

Saiza wrote:майр зөнөг царайтай гар ирж дээ... 93 оных гэхэд Цогоогоос хөгшин насс

Ур чадвар нь сайн ярих юм бол Цогоогоос л мия юм байна лээшд....
Ямар оригоор нь харсан биш... ккк Оригоор харсаныг жиших юм бол манай Цогоо илүү л дээ... :ногоон:

Ер нь энэ ирж байгаа нь Цогоод ямар хамаатай юм чамайг Цогоод хэлнэ дээ хэ хэ хэ :RD
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Aug 07, 2011 7:36 pm

Боасийн тоглолтын дараах ярилцлага...

Рэнжерсийн эсрэг үзүүлсэн үр дүндээ Боас баяртай байна. Учир нь энэ ялалт биднийг улирлын өмнөх бүх тоглолтондоо хожсон гэсэн гайхалтай үзүүлэлтийн эзэн болгож байна. Өнөөдөр Старриж тоглолтыг өөрчилж чадсан. Учир нь эсрэг багийн Nikica Jelavic гоолдож айл хожиж эхэлж байхад тэрээр 2 ч гоолыг хийн баг тоглолтыг тэргүүлж эхлэсэн. Энэ хооронд Торрес ч 45 минутаа хурцхан өнгөрөөж байгаа харагдсан. 2-р хагас эхлэсээр Дрогба, Анелка, Малуда нарын хослол гарч ирж тоглон, удалгүй Дрогбагийн дамжуулалтаар Малуда мөргөн гоолдож тоглолтын эцсийг тавьсан.
Image
-Бид үр дүндээ их баяртай байгаа. Бид маш олон боломжуудыг үүсгэж гоол хийхэд ойртсоор байсан. Энэ тоглолт бас л сайн шалгалт байлаа. Та бүхэн бидний энэ тоглолтонд хэрэгжүүлсэн логикийг харсан байх. Хүн болгонд тоглох боломж олгох логик. Бид бүхий л улирлын өмнөх тоглолтын турш тамирчин болгонд ижил тэгш минутийг олгосон. Эцэст нь бид өөрсдийн хийсэн өөрчлөлтөндөө баяртай байна. Шигшээ багийн тоглолтуудтай холбогдуулан манайхаас нэлээн хэдэн хүн 7 хоногоор чөлөөтөй байх болно. Би тэднийг ямар нэгэн гэмтэл бэртэлд өртөлгүй бүрэн фит эргэн ирэх байхаа гэж найдаж байна. Харин дараа нь ирэх 3 дахь өдрөөс би тамирчдаа Стоке-ийн эсрэг тоглолтонд бэлдэж эхлэх болно.

Энэ аялалын турш Старриж мэдээж их сайн тоглолтуудыг үзүүлж байсан. Старрижийг хэрхэх талаарх шийдвэр бусад тамирчдийнхтай л адил хараахан гараагүй байна.
-Ирэх долоо хоногт маш чухал шийдвэрүүдийг бид гаргах болно. Ялангуяа Торрес, Дрогба, Анелка, Старриж нарын хувьд. Довтлогчдын хувьд зарим нь багийн нэгэн хэсэг хэвээр байх бол зарим нь үгүй. Тэднийг эргэн ирэхэд юу болохыг харж л байя. Старриж улирлын өмнөх энэ тоглолтуудад сайн тоглосон. Гэхдээ энэ нь бидэнд шинэ зүйл биш. Учир нь тэр Болтонд ч ийм байсан. Тэр багт өөрийнхөө чанар чансааг харуулсаар байна. Энэ улирал бид түүнд өмнөхөөс нь илүү өөр ирээдүйг харуулах байх.
Image
Тоглолтын дундуур Микел гэмтэл аван 42 дахь минутанд МакИхрэнээр сэлгэгдсэн. Микелийн биеийн байдал хэр байгаа бол?
-Микелд 2 хоногын өмнөөс л бага зэрэг зовиур байсан. Тэр өвдөлтөө бууруулах гэж тариа хийлгэсэн. Гэхдээ энэ гэмтэл түүнд муугаар нөлөөлж эхлэж байна. Тэгээд л бид түүнийг тоглолтоос гаргахаар шийдсэн. Бид нөхцөл байдлаас шалтгаалж шийдвэрээ гаргах болно. Учир нь тэр мөн л шигшээдээ явах тамирчдийн нэг. Мэдээж шигшээгийн эмч нь ч түүнийг ирж үзэх болно.

Микелээс гадна Эссьен болон Луйз нар гэмтэлтэй байгаа.
- Луйз удахгүй бэлтгэлдээ нэгдэнэ. Тэр Копа Америкагаас ирээд эхний бэлтгэл дээрээ бага зэргийн өвдөлтийг өвдгөндөө мэдэрсэн. Гэхдээ тэр үүнийг Копа дээр мэдрээгүй. Бас ганц гэмтэл түүнийг тоглохгүй байх шалтгаан болоогүй. Энэ бас миний шийдвэр байсан. Тэр зөвхөн хагас цаг л бэлтгэл хийж байсан болохоор ийм шийдвэрийг би гаргасан. Гэхдээ тэр энэ долоо хоногт багтайгаа нэгдэн бүтэн бэлтгэл хийх болно.

Жирков клубыг орхиж байна. Энэ тал дээр таны бодол ямар байна?
- Энэ наймаа бараг л бүрэн шийдэгдсэн. Тэр Анжигийн тамирчин болно. Гэхдээ ер нь бол ихэнх нь Жирковийн өөрийнх нь шийдвэр байсан. Түүнд гайхалтай санхүүгийн санал ирсэн. Тэр одоо төрөлх эх оронлуугаа буцаж байна.
Image
Ийнхүү энэ тоглолтоор бидний амжилт дүүрэн улирлын өмнөх тоглолт маань өндөрлөж байгаа бөгөөд Боас үр дүнд үнэхээр сэтгэл хангалуун байна.
-Эдгээр залуус өөрт урьд нь байгаагүй шинэ зүйлсийг ашиглах эрх чөлөөтөй байгаадаа баяртай байгаа. Тамирчид маань үнэхээр сайхан тоглолтуудыг хийсэн. Ирэх 3 өдөр ухаалаг шийдвэр гаргахад их тус болох байхаа гэж найдаж байна. Мөн Стоке-ийг хожих 11 тамирчнийг сонгоход их туслах байхаа.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Aug 07, 2011 7:58 pm

Андре Виллаш-Боас 7 тоглолт: 7 хожил, 18 гоол, 1 гоол алдсан...
Image
Мөн бид 2010 онд улирлын өмнөх тоглолтуудаа гайхалтай хийж байсан бөгөөд яг тэр эрч хүчээрээ 2 ч цомыг авсан. Харин 2011 онд бид улирлын өмнөх тоглолтуудаа тун ч муу хийж байсан бөгөөд өнгөрсөн улирлаа ч муу үдсэн. Хэрэв ийм дэс дараагаар явдаг бол бид энэ улирлын өмнөх тоглолтуудаа гайхалтай хийлээ. Тийм ч учраас энэ эрчээрээ энэ улирлыг гайхалтай үдэж чадах байх.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Aug 07, 2011 8:26 pm

Нээрээ манай Дрогба чинь Лукакулуу яриад чи Челсигийн тамирчин болох хэрэгтэй шүү гэж хэлсэн байсан ш дээ дээр. Ямарч байсан энэ наймаа нүдээ оллоо. Тэгээд манай довтолгооны шугам яах гэж байгаан бол? Яахав үсрээл Анелкаг л Боас явуулах байх. Старрижийг зээлэх юмуу гэхээр үгүй ухааны юм яригдаад байна. Ер нь бүх тамирчин ижил мин гэсэн логикоо бариад манай хүн бүгдийг нь солиод байх юм болов уу ?
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Nova » Sun Aug 07, 2011 8:31 pm

Азрагаа жийх гээд байгаам биш үү :smile:
If it doesn't challenge you
It doesn't change you
User avatar
Nova
Arsenalista
Arsenalista
 
Posts: 6393
Joined: Thu Mar 18, 2010 1:05 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby J@x » Sun Aug 07, 2011 10:02 pm

visla wrote:Анелка-г яагаад хүн бүр үздэггүйг ойлгохгүй юм. Надад лав дажгүй техниктэй, хурдтай тоглогч шиг санагдаад байдий ш д. Гүйж байгаа энэ тэр нь бол уг нь тас харагдаад байдгийн даан ч шатсан тоглолт байхгүй олиггүй урамгүй царайлж яваад байдаг юм шигээ. /Миний л бодол шүү/

Хэн нэг довтлогч явахаар нөхцөл үүсчихлээ л дээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Sun Aug 07, 2011 11:06 pm

Лукаку: Би мөрөөдөлийн багтаа ирлээ...

Саяханийг хүртэл Челси да ялангуя Дрогбагийн үнэнч фанат гэдгээ нуулгүй хэлж, энэ багт тоглох өдөр ирнэ гэж найдан хүлээж байсан Лукакугий мөрөөдөл биеллээ. Түүнийг албан ёсоор багтаа нэгтгэсэн гэдгээ Челси клуб өчигдөр зарласан юм. Түүнийг ямар ч байсан клуб 15-20 сая фунтийн хооронд авсан гэсэн баттай бус мэдээлэл байгаа бөгөөд хэрэв үнэн бол тэрээр хамгийн өндөр үнэ хүрсэн залуу тоглогчдын нэгт яахын аргагүй тооцогдох болно. Тэрээр өөрийн Твиттердээ энэ хэр их баяртай байгаагаа бичсэн байна:
Image
-Фанатууд нь, Тоглогчид нь гээл энэ зүгээр л миний мөрөөдлийн баг. Миний бодлоор би бүхэлдээ туршлагажсан ялагчидтай багийн нэг хэсэг болох гэж байна. Тийм болохоор би үнэхээр баяртай байна. Одоо бол бид өөрсдийгөө жилээс жилд улам л сайжруулах гэж хичээх хэрэгтэй.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby adidavka » Sun Aug 07, 2011 11:22 pm

Бас л гоё наймаанууд болсон байна шүү. Жирков санxүүгийн xувьд ашигтай санал аваад өөрөө нутагтаа очиxоор шийдсэн бол яаxав дээ. Амжилт!
Одоо шинээр ирсэн Лукаку xууг xэр сайн довтлогч болоx вэ гэдгийг нь л xараx үлдлээ дээ.
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Olzii » Sun Aug 07, 2011 11:35 pm

3 дахь хар шүтээн минь болчих шаанстай л хүү бна


Манайд ирэхийнх нь өмнөх сүүлчийн 2 гоол нь гэнээ :
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Ggoal » Mon Aug 08, 2011 4:20 am

Лукаку 14номер авах юм байналдаа угаасаа сул байгаа Пиззарогоос хойш хүн авагүй байхаа...харин барсагаас ирдэг залууд 6 номер өгөх болуу өөрөө бол шигшээдээ 6г авдаг юм байналээ их л хүндтэй номердоо уг нь
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Aug 08, 2011 8:48 am

Тэр Барсагаас ирсэн хүү би хэзээ нэгэн цагт буцаж очино. Багтаа хайртай ухааны юм ярьж уур хүргэсэн ш дээ хэхэ.
Зүгээр л ирээд энд тоглож байгаадаа баяртай байна эдр гээл өнгөрөхгүй.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Aug 08, 2011 8:53 am

Лукакуг 20 эсвэл түүнээс дээш саяаар авсан гэсэн шуум яваад байх юм. Худлаа байлгүй дээ.
Ер нь манайд +20 үнэлэгдсэн 5 нь л тамирчин байдаг юм байна ш дээ.

Торрес- 50 сая фунт
Shevchenko - £30.8 million
Essein - £24.4 million
Drogba - £24 million
Wright-Phillips - £21 million
Last edited by Болжмор on Mon Aug 08, 2011 9:43 am, edited 1 time in total.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Aug 08, 2011 9:27 am

Dreams come true...
Төгсгөлд нь Лукакугийн Брижэд ирээд энд би хэзээ нэгэн цагт тоглоно. Тэр үед та нар намайг уйлахыг харна. Би энд амжилтанд хүрэх болно гэж хэлж байна. Тэгээд цаанаас нь нэг хүн битгий мөрөөд гэсэн юмуу даа. Тэгсэн өөдөөс нь би мөрөөдөөгүй байна. Би өөртөө итгэлтэй байна. Би энд тоглох болно гэж байна. Үнэхээр сэтгэл хөдөлчихлөө ийм багт хайртай хүмүүс л бидэнд хэрэгтэй. Тэрнээс Пасторе шиг мөнгөний хүүхдүүд хэрэггүй. Түүнийг ирсэнд баяртай байна.



За тэгээд энэ тамирчний танилцуулгыг оруулчихая:
Image
Нэр: Ромелу Лукаку
Төрсөн он сар өдөр:1993.5.13 /18/
Яс үндэс: Бельги
Байрлал: Довтлогч
Өндөр:1.91 м

Андерлект багт байхдаа 2 жилд 98 тоглолт хийж 41 гоол хийж, 14 ассист өгсөн юм байна. Тоглолт нь ер нь л Дрогба стилийн биеийн хүч давамгайлсан хамгаалагчидтай тулсан тоглолттой хүү байна лээ. Дрогба шиг л 2 3 хамгаалагч дагуулж байгаал гоолдоод байна лээ.
Image
Шинэ Дрогба гэж байгаа. Дрогба ах нь ч их зүйл заах байх. Дрогба л ер нь Челсид ир гэж хэлсэн хүн хэхэ. Дрогбад үнэхээр хайртайн билээ.
Last edited by Болжмор on Mon Aug 08, 2011 9:55 am, edited 2 times in total.
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby adidavka » Mon Aug 08, 2011 9:29 am

Дрогба агуу тоглогч шүү
Impossible is nothing!!! adidas
KG and the Celtics, Iker and the Real Madrid
User avatar
adidavka
Мадридиста
Мадридиста
 
Posts: 800
Joined: Fri Jan 04, 2008 3:03 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby *R9* » Mon Aug 08, 2011 10:30 am

We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Эрдэ » Mon Aug 08, 2011 11:40 am

Модричийг авч баярлуулах юм биш биз
Анелка явах нь тод болов уу
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Цогоо » Mon Aug 08, 2011 11:46 am

Болжмор wrote:Тэр Барсагаас ирсэн хүү би хэзээ нэгэн цагт буцаж очино. Багтаа хайртай ухааны юм ярьж уур хүргэсэн ш дээ хэхэ.
Зүгээр л ирээд энд тоглож байгаадаа баяртай байна эдр гээл өнгөрөхгүй.
Манай драма энд үргэлжлэх гэж байгаа юм байх даа? хаха
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Future » Mon Aug 08, 2011 11:49 am

энэ хүүхэд сайжрахгүй болтол нь банздах хэрэгтэй хаха
Ирээдүй
Future
 
Posts: 1313
Joined: Tue Apr 17, 2007 6:36 am

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Olzii » Mon Aug 08, 2011 11:52 am

Зөвхөн Африкийн цомоор л ашиглаад уу :-o
User avatar
Olzii
 
Posts: 4466
Joined: Fri May 08, 2009 10:55 pm
Location: Улаанбаатар

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Future » Mon Aug 08, 2011 11:53 am

тийм тэгэх хэрэгтэй хэхэ жаахан сайжраад ирэнгүүт нь 2 жилээр өөр багруу зээлчих хаха тэгээд сайжраад ирэнгүүт нь Энэ Фабригас шиг новшироод л байх хэрэгтэй яг арсенал шиг хаха
Ирээдүй
Future
 
Posts: 1313
Joined: Tue Apr 17, 2007 6:36 am

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby robinhood » Mon Aug 08, 2011 11:56 am

xэдэн жил лоондоод цалинг нь өөр багаар төлүүлж байгаад дараа нь нөгөө 15-р нь зарчкуу юу кк
манайд xоxиролгүй ккк
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Aug 08, 2011 12:01 pm

Энэ бүтэнсайнд ерөөсөө 2 тоглолт л байгаа. Манчестэр- Уэст Бром, Манайх- Стоке. Тэгээд боловсролыг арай илүү сонирхолтойгоор нь манайхыг гаргах байх гэсэн аймар тэнэгтцэн Манчестэрийг гаргана гэдэг байна ш дээ. Орос ч гэсэн Манчестэрийг гаргана гэнэдээ. Уул нь Жирков байсан бол...Одоо тэгээл нетээрээ гацаад үзэх нь дээ нээлтийн тоглолтоо. :smile:
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Aug 08, 2011 12:18 pm

Манай Старриж Болтон дох сүүлийн тоглолтондоо улаан авсан учир ирэх 3 тоглолтонд оролцохгүй:

-Би зөвхөн өөрийн шийтгэлийн хугацааг дуустал сайн бэлтгэлээ хийгээл байж байх болно. Харин өөрийгөө ирэх улиралд менежерийн төлөвлөгөөнд багтсан байхаа гэж найдаж байна...
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby otgoo99 » Mon Aug 08, 2011 1:27 pm

Манай нээлтиин тоглолт espn дээр бүтэн сайнд 20.25 аас шууд гарах юум бна. Тэгэхдээ Монголд зориулсан гэсэн бна. Аль кабль албан есоор Монголинх гэж дамжуулдагин ? ( Манай хэд сайн суртачилгаа хийчэхсэн юум боловуу :D )
http://www.espnstar.com/tv-listings/region1/day7/
CHELSEA CHAMPION!
User avatar
otgoo99
 
Posts: 390
Joined: Sat Apr 14, 2007 2:36 am

Re: Челси 11/12 Blue Legends: The Beginning of a New Era

Postby Болжмор » Mon Aug 08, 2011 1:36 pm

Тийм байна. Сансар дээр лав ИСПН алга. Өөр кабелуудаар байгаан болов уу?
Irreplaceable and Unrepeated Hero
We will never forget you Drogba!!!
User avatar
Болжмор
Челси фен
Челси фен
 
Posts: 2446
Joined: Sun Mar 06, 2011 12:34 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 15 guests
cron