Шинэ улирлын сэдвээ нээчихлээ шүү. Гайхалтай улирал хүлээж байгаа нь ойлгомжтой. Багийн үүх, түүх тоглогчдын танилцуулга илүүц биздээ, викигээс копи хийгээд хэрэггүй биздээ
ЯвагсадБаяртай домгуудаа: Ирэх улиралд Скоулзынхоо цөм цохилтууд, алсын дамжуулалтууд, киллер пассууд, Ван дер Сарынхаа уран хаалт реакцууд, Гаригийн эмоц, Брауны таклууд, Ошигийн универсал тоглолтууд зэргээр бага зэрэг дутах байх. Домгууддаа баярлалаа.
Обертаныг НЮ зээлье гээд байсан зээлчээсэй ПЛ-д хэрхэн тоглож өсөж дэвжих бол гэж бодож байсан чинь бүр мөсөн өөрийн болгожээ. Хувийн нөхцөлөө тохиролцсон 5 жилийн гэрээ хийжээ. 3 сая хавцаа зарах юм байна анх 3 саяаар авж байсан балансалжээ. Амжилт хүсье өндгөн толгойт залуу минь.
Хийгдсэн наймаануудӨмнөх улирлын төгсгөлд Фергусон зуны цонхоор 3 тоглогч авна гэсэн амандаа хүрч Жонес (19), Де Хий (20), Яанг (25) гэсэн 3 наймааг одоогоор хийгээд байна.
Өмнөх улирал Смоллин гэсэн залуу төвийн хамгаалагч авж нээж байсан бол энэ жил илүү талент гэгдээд байгаа Жонесийг Ливерпуль энэ тэр гэсэн багуудаас өрсөөд авчихсан. Залуусын шигшээд тоглосон тоглолтуудаараа Капеллогийн анхаарлыг татаад амжсан залууг ирэх улиралд том шалгуур хүлээж байна.
Нисдэг Голланд ван дер Сарыг зодог тайлсны дараа олон олон хаалгачыг таргетлаж, скаутлаж байсны эцэст Де Хийг өөрийг болгож чадсан. Бас л сайхан наймаа болсондоо.
Мөн ПЛ-д өөрийгөө таниулчихсан Яангийг өөрийн болгосон. Яанг ирснээр манай корнер, стандартууд илүү аюултай болж ирнэ дээр нь довтолгоог нэлээн хурдтай, аюултай болгоно. Гоолтой, 16 дотор аюултай гээд л давуу талууд их бий.
Шуумууд1 жилийн гэрээ үлдсэн Бербаг ПСЖ сонирхоод эхэлвээ. Францын баг баян эзэнтэй болсон юм байх өгье л гэнэ. САФ ч өгсөн ч яахав гээд ам алдах шиг болно лээ. Ирэх жил үнэгүй тууж байснаас явуулчихая гэсэн юм бодож байж болох юм. Би бол Бербагийн гэрээг сунгаад 1 жил харах хэрэгтэй гэж бодоод байгаа 1 жилийн дотор үнэ цэнгүй болчих тоглогч лав бишдээ.
Снайдертэй янз бүрээр холбогдож байна аа. Андо, Клеверли нар байхад тэр их мөнгө гаргаж яанам гэж бодогдоод байгаа. Тэрний оронд Флетчерийг фит болж формоо олтол орлож чадах тийм хүн хэрэгтэй Бартонг фрийгээр хусчуул болоод явчих юм шиг санагдаад байгаан. Үгэнд орку бол ирэх жил хөөгөөл явуулчихна.